Нүүр Гишүүн Шүлэг Өгүүллэг Сургамж Зөвлөгөө Зургийн цомог Холбоо барих
 

Сайтын мэдээлэл ...
Facebook
Twitter
RSS2

Mail : info@biirbeh.mn
Yahoo ID : tbatbaatar
Mobile : 9907-6364

Нэрээр
  ''Өврийн дэвтэр'' яруу найргийн реалити шоу  
  4-н мөртүүд  
  Sienna  
  Window of Mongolian poetry  
  Youtube  
  Агиймаа Э  
  Алтангадас  
  Алтанхундага А  
  Амарбаяр М  
  Амарсайхан A  
  Амарсанаа Б  
  Амор Хайям  
  Ардын аман зохиол  
  Ариун-Эрдэнэ Б  
  Ариунболд Энх-Амгалан  
  Афоризм  
  Аюурзана Г  
  Бавуудорж Ц  
  Багабанди Н  
  Бадарч П  
  Базардэрэг Н  
  Байгалмаа А  
  Батзаяа Б  
  Батзүл Д  
  Батнайдвар М  
  Батнайрамдал П  
  Батнасан Лу  
  Батрэгзэдмаа Б  
  Баттуяа Ц  
  Батцэцэг Ш  
  Баяр ёслол хурим найр  
  Бодрол  
  Болдсайхан С  
  Болдхуяг Д  
  Болор-эрдэнэ Х  
  Болормаа Б  
  Болормаа Х  
  Бум-Эрдэнэ Түмэнбаяр  
  Бум-Эрдэнэ Э  
  Бусад  
  Буянзаяа Ц  
  Буянцогт C  
  Буянцогт /Цахарын/ С  
  Бямбаа Жигжид  
  Бямбажаргал Ц  
  Бүжинлхам Эрдэнэбаатар  
  Гадаадын уран зохиол  
  Галсансүх Б  
  Ганзориг Б  
  Ганзориг Батсүх  
  Гэсэр  
  Гүрбазар Ш  
  Дагмидмаа Ч  
  Далай ламын айлдвар  
  Дамдинсүрэн Цэнд  
  Дашбалбар О  
  Дениска Михайлов  
  Дорж Б  
  Доржсэмбэ Ц  
  Дулмаа Ш  
  Дууны үг  
  Дэлгэрмаа Ц  
  Дэлхийн уран зохиол  
  Ерөөл, Магтаал  
  Жамбалгарав Ц  
  Зохиолчдын намтар  
  Зүйр цэцэн үг  
  Ичинхорлоо Б  
  Кана Б  
  Лодойдамба Ч  
  Лочин Соном  
  Лхагва Ж  
  Лхагвасүрэн Б  
  Лхамноржмаа Ш  
  Монгол Улсаа хөгжүүлье  
  Монголын өгүүллэгийн цоморлиг 2003  
  Мэдээ, мэдээлэл  
  Мөнх-Өлзий Б  
  Мөнхбат Ж  
  Мөнхсайхан Н  
  Мөнхтуяа А  
  Мөнхцэцэг Г  
  Мөнхчимэг А  
  Намдаг Д  
  Намсрай Д  
  Нацагдорж Д  
  Номин Г  
  Номинчимэг У  
  Нямсүрэн Д  
  Оюун-Эрдэнэ Н  
  Оюундэлгэр Д  
  Пүрэв Санж  
  Пүрэвдорж Д  
  Пүрэвдорж Лувсан  
  Пүрэвсүрэн Соёрхын  
  Равжаа Д  
  Ринчен Б  
  Сумъяа Доржпалам  
  Сургамж  
  Сүглэгмаа Х  
  Сүрэнжав Шарав  
  Сүхбаатар Ширчин  
  Сүхзориг Г  
  Тайванжаргал Н  
  Төрбат Д  
  Улам-Оргих Раднаадорж  
  Урианхай Д  
  Уугансүх Б  
  Хасар Л  
  Хишигдорж Л  
  Ховд Их сургуулийн Утга зохиолын нэгдэл  
  Хулан Ц  
  Хүрэлбаатар Ү  
  Хүрэлсүх М  
  Хүүхдийн дуу  
  Цэемаа М  
  Цэцэнбилэг Д  
  Чойном Р  
  Чоно  
  Чулуунцэцэг Б  
  Шагж гэлэн  
  Шог өгүүллэг  
  Шүлэг  
  Шүүдэрцэцэг Б  
  Энхбат Балбар  
  Энхболд Энхбаатар  
  Энхболдбаатар Д  
  Энхтуяа Б  
  Энхтуяа /Эмүжин/ Р  
  Энэбиш Батсамбуу  
  Эрдэнэ С  
  Эрдэнэ-Очир Арлаан  
  Эрдэнэсолонго Б  
  Эрхэмцэцэг Ж  
  Явуухулан Б  
  Ярилцлага  
  Үлгэр  
  Үржинханд Э  
  Өвөр Монголын яруу найраг  
  Өгүүллэг  
  Өлзийтөгс Л  
  Өөрийгөө ялах нь  

Ангилал
  Article1  
  Шүлэг  
  Өгүүллэг  
  Найраглал  
  Афоризм  
  Богино өгү  
  Роман, тууж  
  Зүйр цэцэн  
  Үлгэр  
  Ертөнцийн  
  Ардын аман  
  Нийтлэл  
  Дууль  
  Сургамж  
  Зөвлөгөө  
  Мэдээ  
  Намтар  
  Ярилцлага  
  Ерөөл магтаал  
  Дууны үг  
  Ардын аман зохиол  
  Youtube  
  Дурсамж  
  Бусад  

Дэм дэмэндээ гэж
Та бүхнийг бидэнд туславал бид баярлах болно.
$



  

Өгүүллэг 		 Өгүүллэг: С.Б.Бат-Эрдэнэ. БАГЫН ЯВДАЛ:№ 29 БУУРАЛ ӨМДӨТ
Оруулсан admin on 2010-11-08 10:30:44 (3444 уншсан)

Эдүгээгээс гучин жилийн тэртээ аргын тооллын нэгэн мянга есөн зуун ная дугаар оны арван нэгдүгээр сарын зургааны орой арван зургаа, долоо, наймхан настай үеийн баахан цэл залуухан охид, хөвгүүд голдуу нэгдүгээр курсынхэн ээлжлэн дараалалд чилтлээ зогсож дотуур байранд байх тоотой хэдэн индүүг ёстой нэг жинхэнэ утгаар нь улайстал нь халааж “засаг цэнхэр”* формын хувцасаа аль болохоор жимбийтэл нь, толийтол нь, болж өгвөл пиджакныхаа ар нуруунд гоёлын нугалаас гарган гангалан индүүдэцгээж байлаа. Гэнэт ухаан орсон юм шиг гэнэт ийнхүү бүгд индүүнд очерлон дараалж зогсохын учир нь маргааш өглөө аугаа их октябрийн хувьсгалын яруу алдарт жаран гурван жилийн ойн их баярын өдөр, баярын парааданд бүх нийтээрээ хөл нийлүүлэн жагсаж алхалахын хувьд, баярын хурал цуглаан, митингэд бүгдээрээ үзэл суртлын өндөр хэмжээнд оролцохын учир ийнхүү бүгдээрээ хичээнгүйлэн дарааллаа хүлээн зогсож буй бөлгөө. Хоёрын ах, эгч нараас жаатай, сэргэлэн гарууд нь аль хэзээний хувцас гоёо, гангараа нь бэлэн учир санаа зоволтгүй, нэгийн дүү нар бэлээхэн урдуур нь хөлхөлдөж байхад азны юм сэмхэн шиг орчуулагч багш, орос хүмүүжүүлэгч авгай нарын нүдийг хариулан өрөө лүүгээ ганц нэгээр нь сэмхэн дуудан оруулж ухамсарын шанаа өгсөн шиг хальт дэг амсуулан зугаацаж, арай унж дорой гарууд нь нэгийн дүү нарт хувцасаа гялгар болгох даалгавар өгөн, үгүй гэвэл үг дуугүй шанаадан сүрдүүлж, хоёрын ах гэдгээ мэдрүүлэн дотуур байр ер нь л хөл хөдөлгөөн ихтэй, нэгийн дүү нарын хувьд сэтгэл түгшүүртэй, амьсгаа өндөртэй байлаа. Сэтгэл түгшихийн учир нь өнөөх л айхтар дэг гээч юмнаас үүдэлтэй бөгөөд хамгийн анхны “баяр” болох дэг гээч гайхамшигт гайт явдлыг анх үүсгэсэн Батсайханы баярыг ёслол төгөлдөр тэмдэглэж, түүнээс хойш “савхин бээлийний баяр”, “анхны цасны баяр” гээд гурван ч баярыг ёслол төгөлдөр ёо ёо дуулан тэмдэглээд үзчихсэн байсных маргааш болох октябрын хувьсгалын баярыг тохиолдуулан хоёрын ах нар ч мөн л “баярын арга хэмжээ” авах нь мэдээжийн учраас л тэр шүү дээ, хөөрхий гэж. За тэгээд би явж байна, Бээжин сууж байна гэгчээр нэгэнт л дараалалд зогссоных урдуураа дайруулахдаа дайруулан, өөрөө дөнгөх нэгэнтэй нь бол зад үзэлцэн байж арай гэж өөрийн ээлж ирэн удаан уулзаагүй хөөрхий муу улайссан индүү гуайтай уулзтал хоёрын нэг муу амьсгаа агаа бас манийгаа дарамтлахтайгаа юмдаг уу даа, өөрийн засаг цэнхэрээ ичих ч үгүй “гялгар” болгох үүрэг өгөн ухамсрын шанаа нэгийн зэргийг ёс төдий шалхийлгэхэд нөхөртэй сөргөлдөж, ах нарын поолинд орохыг хүссэнгүй үг дуугүй л “За” хэмээгээд ахын засаг цэнхэрийг жинхэнэ утгаар нь гялгар болгохоор хүний нүд хариулан хиртэй бохироор нь шалны алчуураар хэд сайхан шударч өнгөлж өгөөд гялайтал нь индүүдэн хариугаа хальт аваад, араас нь өөрийнхөө засаг цэнхэрийг цэвэрхэн самбай даавуу норгон чийглэж тавин, өмдөө гар исгэм индүүдлэг гарган, пиджакаа хоёр далных нь хооронд хоорондоо хоёр хуруу хирийн зайтай гурвын зэрэг парлель нугалаас гаргаад, хамгийн доод зураасных нь хоёр үзүүрээс доошоо пиджакныхаа оноог хүртэл гурвалжлан нугалаас гаргаж гангалан индүүдэж авсанаар энэ оройны бэлтгэл ажил хангагдан өнөөх агаагын “гялгар” гонжуумыг оруулж өгөнгөө хийх юмаа олж ядаж байсан өрөөнийх нь хэдээс хэдэн сайхан амтат шанаа авчихаад эргэж ирэн өмдөө цагаан орныхоо хөл дээр нямбайлан тохоод, пиджакаа өлгүүрт өлгөн хувцасны шүүгээнд хийснээр сая л нэг юм арайхийн орныхоо барааг харваа хөөрхий.
Ид сайхан нойрон дунд хангинах бослогын хонхон дуугаар сэрэн “Өнөөдөр чинь аугаа их октябрын баярын өдөр шүү дээ” хэмээн бодоод хэдийвээр оройтож унтсандаа нойрмоглож, нүд аниатай байсан ч эргэж орондоо хоргодсонгүй ухасхийн өндийгөөд орны хөл дээр тохсон өмдөө аван өмсөх гэтэл хоёр хөл маань өмднийхөө шуумганд орохгүй тээглэхэд гайхашран сая л нэг юм нүдээ нээн харвал...
... Өө хөөрхий, ёстой л хөөрхий болж, өчигдөр оройхон хичээнгүйлэн индүүдээд тавьсан өмдний маань хоёр шуумгийг хэн нэгэн хорлонтой этгээд жимбийтэл нь зангидаж орхижээ. Солиод өмсье өө гэхнээ өнөөгийн монголын цагдаа шиг солиод өмсөх өмдгүй хүн чинь яах вэ дээ, сандчин индүүний эрэлд гарвал над шиг болсон хөөрхийсүүд дөрөв, таваараа дараалчихсан өмд болон пиджакнуудаа юун тэр гоёлын нугалаас гаргахтай мантай, хальт мульт толийлгож авахаар амьсгаа өндөртэй нь аргагүй үзэж тарцгааж байлаа. Харин азаар миний пиджакыг зангидаж туслаагүйд нь битүүхэндээ баярлан байж өмдөө бусдын л адил хальт индүүдэж үрчгэрийг нь дарж аваад нэгэнт цаг болсоны учир сургууль орохоор бусдын хамт гарваа. Гадаа нартай цэлмэг боловч Урал нутгийн жихүүн өглөө өөдөөс угтаж дөнгөж саяхан нойтон самбай тавин индүүдсэн чийгтэй өмд маань юу юугүй бууралтан цантаж, дарайн хөлдөх аядсан нь бас л ах нарт “Монголын нэр гутааж, жасаа баастсан” гэгдэн гайгүй сайн хэд гөвүүлэх шалтаг болдог юм даа. Тухайн үедээ хэн нь тэгж биднийг янаглан хорлосоныг мэдээгүй ч нэгээ төгсөөд буцаж явахад галт тэргэн дотор Найрамдлын Дархан хотын хэсэг залуус хэрхэн биднийг хөөрхөн шоглож дөнгөдөг байснаа буу халсанаар тодорхой болж билээ. Арав дугаар анги төгссөн нэгэн нутгийн шижигнэсэн хорин гурван залуу ганц жил сурахаар бидэнтэй цуг байсан бөгөөд гар санаа нийлсэн нэг дошныхон, дээр нь насаараа хоёрын ах нараас нэг ах байсан бөгөөд бидэн шиг ах нарт хямгадуулдаггүй, зад үзэлцэцгээгээд гардаг сэргэлэн залуус байсан юм. Тэд л маниудыгаа хөөрхөн хөөрхөн янаглан хорлоод байдаг байсныг нь нойрондоо дийлдсэн маниуд нь хоёрын ах нар л дэглээд байгаа ухааны юм бодоод өнгөрдөг байсан болж таардаг юм. Ид сайхан нойрон дунд гэнэт хамар бөглөрөн амь тэмцүүлэн сандраах тохиолдол үе үехэн таардаг байсан нь нөхдүүд л нойрон дунд сэмхэн гэтэж орж ирээд хамарт шүдний оо шахчихаад сэрж амжихаас өмнө бултчихдаг байсан ажгуу. Нэг шөнө ид сайхан нойрон дунд гэнэт хөнжил маань амь орон сэвхийтэл нисэн одоход цочин сэрээд өндийн суутал хөл норон гайхаш барах нь бас л өнөө Дарханы гайхлууд хаалган доогуур хувин хувингаар нь уйгагүй гэгч нь ус зөөж сэмхэн хийсээр өрөө маань нуур болчихсон байх жишээтэй. Мэдээж хэрэг зориулалтын усан бассейн бишийн учир өнөө их ус нь доошоо нэвтэрч ах нарын өрөөрүү нэвтэрсэнээр бид давхар хохирон хэлмэгдэж, ах нарт гайгүй сайн авахуулах шалтаг болоод л өнгөрнө хөөрхий. Уг нь гэмгүй тоглоом хийгээд байгаа юм шиг боловч дэглүүлж ядаж байгаа бидэндээ бол тоглоом биш шоглоом болдог байсан нь хоржоонтой хэрэг шүү.
Хожим нь ТМС- аа төгсөж мэдлэг мэргэшил, боловсролтой бэлтгэгдсэн боловсон хүчин- ажилчин кадр болчихоод Ай яа яа, айхтар томроод наадаг гэнэ дээ, каххххх нэгэн өглөө ажилдаа яаран автобусны зогсоолруу таваргаж явахдаа нөгөө тэр жилийн октябрын баярын өглөөний жасаа баастсан маниуд шиг гар нэгийн зэрэг “буурал өмдөт” эрхэм мөн л автобусны зогсоол тийш яаравчлан дипломат цүнхээ барин кракулан папах малгайтай толгойгоо байдгаар нь нугдайлган кракул захтай пальтоныхоо заханд хоёр чихээ шигтгэн яаран алхалж байхтай тааралдаад гунигтай ч гэмээр хөгжилтэй түүх маань гэнэт санагдахад өөрийн эрхгүй жуумалзан инээмсэглэж билээ. Харин тэр “буурал өмдөт” эрхэм хэрхэн яагаад тийнхүү буурал өмдтэй манаргаж явсаныг гагцхүү тэр эрхэм өөрөө юмуу, эс бөгөөс түүний тогооны хүн хоёроос өөр хэн ч эс мэдэх бөгөөд ямар боловч ТМС-ийн нэгийн дэг үзэж, байдгаа мулт дээрэмдүүлсэн маниуд шиг солиод өмсөх өмдгүй нэгэн бол биш л байсан даа. Тиймээ, маргааш аугаа их октябрын хувьсгаалын яруу алдар нь мартагдсан ерөн гурван жилийн ойн баярын өдөр өө.

С.Б.Бат-Эрдэнэ. Япон, Ивай 2010-11-06



*“засаг цэнхэр” гэж тухайн үеийн ЗХУ-ын ТМС-уудын сурагчид өмсдөг эрэгтэй нь костюм пиджак, эмэгтэй нь банзал болон пиджактай, саравчтай дамран малгайтай хослол дүрэмт хувцаснууд байлаа. Хоёрдугаар курсынхэн нэгийнхнийхээ аль өнгөтэй өөдтэй бүгдийг хуу хаман дээрэмдээд авчихдаг учир нэгийнхэн бол ерөөсөө л эхээс төрөхдөө л “засаг цэнхэр”- тэй төрсөн мэт жигдхэн ижилхэн цэнхэр формоор гангарсан хүүхдүүд байдагсан. Зарим нэг амьсгаа ах нар ч мөн л засаг цэнхэрээсээ салалгүй байсаар сургуулиа төгсдөг байсан даа.

( Сэтгэгдэл бичих? | Өгүүллэг | Оноо: 0/0 | Өгүүллэг )


Танд энэ агуулга таалагдаж байвал LIKE хийгээрэй.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.



Уншигчдын оруулсан сэтгэгд манай сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
Санал сэтгэгдэл

 
Санал асуулга
Та онлайн номын дэлгүүрээр хэр их үйлчлүүлэх вэ ?
Байнга
Нилээд
Хааяа
Цөөн
Үгүй
Санал асуулгын дүнг үзэх

Ном

Шуурайн Солонго: Гималай

Шуурайн Солонго: ТООРОЛЖИН

Ш.Сундуйжав : Үүр цайж байна

Э.Үржинханд : Хос ном мэндэллээ

Б.Болдсүх : Таг мартсан тангараг

Ч.Дагмидмаа


Гишүүн
Хэрэглэгчийн нэр

Нууц үг

Та манай гишүүн болохыг хүсвэл энд дарна уу.

t
Одоо онлайнд 53 зочин 0 гишүүн байна.


Мэдээлэл оруулах

Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.

Та монгол гарын драйвэр ашиглан бичээрэй. Оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.

Санал хүсэлтээ илгээх
Хайлт


Зургийн цомог

Хөвсгөл
kho-004.JPG
Хэмжээс: 600x450 115k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 3508


B2-010.JPG
Хэмжээс: 600x450 54k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 2697


erd-015.JPG
Хэмжээс: 600x800 143k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 2705


Агуулга
Баасан, 2019.03.15
· Б.Энэбиш : Одот тэнгэрт цаасан шувуу хөвнө ...
· Б.Энэбиш : Шүлэг шүтээн
· Б.Энэбиш : Хориг тавьсан хайр
· Б.Энэбиш : Бодлын хөврөл
· Б.Энэбиш : Оршихуйн орчил
· Ш.Цэцэг-Өлзий : Ээжээ би Таныгаа санаж байна
Пүрэв, 2019.03.14
· Д.Урианхай : СҮҮЛЧИЙН ХУНДАГА... Анд Б.Лхагвасүрэнд
· Өвгөдийг битгий шоол
Лхагва, 2019.03.13
· Чингис хааны алтан сургаалиас
Мягмар, 2019.03.12
· Тогтохын Цацралт : Тал саран /Өгүүллэг/
· Соёрхын Пүрэвсүрэн : Балдан өвгөн
· Ч.Бэлгүтэй : Охидын гоо үзэгслэн оддын адил гэрэлтээгүй бол ...
· Батсамбуугийн Энэбиш : Нүгэл бол ,бурхдын зүүлгэсэн нүгэл
· Шуурайн Солонго зохиолчийн ГИМАЛАЙ номыг сэтгэгдэл
· Шуурайн Солонгын ГИМАЛАЙ туужийн хэсгээс....
· “Ээждээ захидал бичээрэй” уралдаанд дэд байрт шалгарсан захидал
Даваа, 2019.03.04
· Дотоод ертөнцийн урсгал
Бямба, 2019.03.02
· Одтой шөнө
Пүрэв, 2019.01.17
· Бөхийн Бааст намтар уран бүтээл
Баасан, 2019.01.11
· Б.Цоожчулуунцэцэг : БУЛАНГИЙН ЗОГСООЛ
· С.Дамдиндорж : ГУРВАН ХЭМЖЭЭС
· Т.Бум-Эрдэнэ : ОЛОН БОЛООРОЙ (өгүүллэг)
Даваа, 2019.01.07
· Б.Баттулга - Мөнгөн шөнө
· Б. Баттулга : Гүн ухааны сүлжээ бодролууд
Лхагва, 2018.12.19
· Шаравын Сүрэнжав : Тэнгэрийн хүү
Пүрэв, 2018.12.06
· Н.Энхтэнгэр : Бурхнаас гуйсан нүгэлтэй хүсэл
Лхагва, 2018.12.05
· Соёрхын Пүрэвсүрэн : Үрийн буян
· Соёрхын Пүрэвсүрэн : Үйлийн үр
Бямба, 2018.12.01
· Тогтохбаярын Хонгорзул : Хайртай гэж хэлээч
Мягмар, 2018.11.27
· Байгалмаа Цэнд : Сэтгэл сохорсон байж хайрт минь (2)
· Байгалмаа Цэнд : Сэтгэл сохорсон байж хайрт минь (1)
· Намсрайн Чинзориг : “Дуусгаж амжаагүй захидал”
· М.Цэемаа : Маарамба
Пүрэв, 2018.11.22
· Шагж Гэлэн : Би гөлөг
Лхагва, 2018.11.21
· Да.Жаргалсайхан : ХЭРҮҮЛЧИЙН ДАМЖАА
· Д.Сумъяа : Хүслийн биелэл
· Д.Долсүрэн : ХАНИА БҮҮ ГОМДООГООРОЙ
Баасан, 2018.10.19
· Баатарцогтын Сайнбилэг : ГАЛЫН ХАЙЧ
· Н.Найданбат : Уулзах л ёстой учрал
· Н.Урангоо : Айлгүй эмээ минь дээ аавыг минь битгий гомдоогоорой

Та сараа сонгоно уу


Санал хүсэлт

Нэр:

Э-шуудан:

Санал хүсэлт:



Хажууд нь хүмүүн мишээн гэрэлтэхэд Халиун дэлбээгээ дэлгэн баярладаг Инээхийг хүртэл эсэндээ мэдрэх Ижий сүнстэй Сарнай цэцэг
© Copyright 2005-2019 Biirbeh.MN.
     All rights reserved.
By Bataka
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Утас : 976-99076364
И-мэйл :info@biirbeh.mn