Нүүр Гишүүн Шүлэг Өгүүллэг Сургамж Зөвлөгөө Зургийн цомог Холбоо барих
 

Сайтын мэдээлэл ...
Facebook
Twitter
RSS2

Mail : info@biirbeh.mn
Yahoo ID : tbatbaatar
Mobile : 9907-6364

Нэрээр
  ''Өврийн дэвтэр'' яруу найргийн реалити шоу  
  4-н мөртүүд  
  Sienna  
  Window of Mongolian poetry  
  Youtube  
  Агиймаа Э  
  Алтангадас  
  Алтанхундага А  
  Амарбаяр М  
  Амарсайхан A  
  Амарсанаа Б  
  Амор Хайям  
  Ардын аман зохиол  
  Ариун-Эрдэнэ Б  
  Ариунболд Энх-Амгалан  
  Афоризм  
  Аюурзана Г  
  Бавуудорж Ц  
  Багабанди Н  
  Бадарч П  
  Базардэрэг Н  
  Байгалмаа А  
  Батзаяа Б  
  Батзүл Д  
  Батнайдвар М  
  Батнайрамдал П  
  Батнасан Лу  
  Батрэгзэдмаа Б  
  Баттуяа Ц  
  Батцэцэг Ш  
  Баяр ёслол хурим найр  
  Бодрол  
  Болдсайхан С  
  Болдхуяг Д  
  Болор-эрдэнэ Х  
  Болормаа Х  
  Болормаа Б  
  Бум-Эрдэнэ Э  
  Бум-Эрдэнэ Түмэнбаяр  
  Бусад  
  Буянзаяа Ц  
  Буянцогт C  
  Буянцогт /Цахарын/ С  
  Бямбаа Жигжид  
  Бямбажаргал Ц  
  Бүжинлхам Эрдэнэбаатар  
  Гадаадын уран зохиол  
  Галсансүх Б  
  Ганзориг Б  
  Ганзориг Батсүх  
  Гэсэр  
  Гүрбазар Ш  
  Дагмидмаа Ч  
  Далай ламын айлдвар  
  Дамдинсүрэн Цэнд  
  Дашбалбар О  
  Дениска Михайлов  
  Дорж Б  
  Доржсэмбэ Ц  
  Дулмаа Ш  
  Дууны үг  
  Дэлгэрмаа Ц  
  Дэлхийн уран зохиол  
  Ерөөл, Магтаал  
  Жамбалгарав Ц  
  Зохиолчдын намтар  
  Зүйр цэцэн үг  
  Ичинхорлоо Б  
  Кана Б  
  Лодойдамба Ч  
  Лочин Соном  
  Лхагва Ж  
  Лхагвасүрэн Б  
  Лхамноржмаа Ш  
  Монгол Улсаа хөгжүүлье  
  Монголын өгүүллэгийн цоморлиг 2003  
  Мэдээ, мэдээлэл  
  Мөнх-Өлзий Б  
  Мөнхбат Ж  
  Мөнхсайхан Н  
  Мөнхтуяа А  
  Мөнхцэцэг Г  
  Мөнхчимэг А  
  Намдаг Д  
  Намсрай Д  
  Нацагдорж Д  
  Номин Г  
  Номинчимэг У  
  Нямсүрэн Д  
  Оюун-Эрдэнэ Н  
  Оюундэлгэр Д  
  Пүрэв Санж  
  Пүрэвдорж Д  
  Пүрэвдорж Лувсан  
  Пүрэвсүрэн Соёрхын  
  Равжаа Д  
  Ринчен Б  
  Сумъяа Доржпалам  
  Сургамж  
  Сүглэгмаа Х  
  Сүрэнжав Шарав  
  Сүхбаатар Ширчин  
  Сүхзориг Г  
  Тайванжаргал Н  
  Төрбат Д  
  Улам-Оргих Раднаадорж  
  Урианхай Д  
  Уугансүх Б  
  Хасар Л  
  Хишигдорж Л  
  Ховд Их сургуулийн Утга зохиолын нэгдэл  
  Хулан Ц  
  Хүрэлбаатар Ү  
  Хүрэлсүх М  
  Хүүхдийн дуу  
  Цэемаа М  
  Цэцэнбилэг Д  
  Чойном Р  
  Чоно  
  Чулуунцэцэг Б  
  Шог өгүүллэг  
  Шүлэг  
  Шүүдэрцэцэг Б  
  Энхбат Балбар  
  Энхболд Энхбаатар  
  Энхболдбаатар Д  
  Энхтуяа Б  
  Энхтуяа /Эмүжин/ Р  
  Эрдэнэ С  
  Эрдэнэсолонго Б  
  Эрхэмцэцэг Ж  
  Явуухулан Б  
  Ярилцлага  
  Үлгэр  
  Үржинханд Э  
  Өвөр Монголын яруу найраг  
  Өгүүллэг  
  Өлзийтөгс Л  
  Өөрийгөө ялах нь  

Ангилал
  Article1  
  Шүлэг  
  Өгүүллэг  
  Найраглал  
  Афоризм  
  Богино өгү  
  Роман, тууж  
  Зүйр цэцэн  
  Үлгэр  
  Ертөнцийн  
  Ардын аман  
  Нийтлэл  
  Дууль  
  Сургамж  
  Зөвлөгөө  
  Мэдээ  
  Намтар  
  Ярилцлага  
  Ерөөл магтаал  
  Дууны үг  
  Ардын аман зохиол  
  Youtube  
  Дурсамж  
  Бусад  

Дэм дэмэндээ гэж
Та бүхнийг бидэнд туславал бид баярлах болно.
$



  

Өгүүллэг 		 Өгүүллэг: С.Б.Бат-Эрдэнэ : ЕС ХОНОГ Баримтат тууж3
Оруулсан admin on 2011-08-05 23:24:16 (3603 уншсан)

ХОЁР ДАХЬ ХОНОГ

Модны хоёрын буудлын доод талаас гар өргөн зогсоо булга, савхи болсон ганган эрийг суулгаад, доош уруудан төв замаар зүүн эргэн явсаар Мэргэжилтний хорийн автобусны буудал дээр иртэл, нөгөөх эр гэнэтхэн, зүүгээр хатгуулах мэтээр огцомхон:
-Хөгшөөн, энд ингээд зогсчих!
-Үгүй, хөгшөөн! Дөнгөж уулзвар гараад зогсъё хө. Чамайг энд буулгаад би 600 төгрөг авчихаад, харин одоо чамайг буулгах газарт бас дахин зогсоод энэ нөхөрт (Замын голд хянамгай гэгч нь ширтэн зогсоо замын цагдааруу эрүүгээрээ сэм дохин заав) 2000 төгрөг өгөх хэрэг гарна, аравхан алхам газар л байна шүү дээ! хэмээн Бальдагийг учирлахад дөч эргэм насны нөгөө дэгжин эр их л ихэрхүү байдлаар:
-Би уг нь зорчигч, чамд хөлсөө төлөөд л буух ёстой газартаа буух ёстой биз дээ хэмээн хямсаганахад Бальдаг ч мөчөөгөө өгсөнгүй:
-Би жолооч хүн, замын хөдөлгөөний дүрэмд зааснаар зөвшөөрөгдсөн газарт л зогсох нь миний үүрэг шүү дээ, 2км, 600 төгрөг! гэсээр зогслоо. Зорчигч эр түнтийтэл 500, 1000-т чихсэн түрийвч гаргаж ирсэнээ, зуутын ягаан дэвсгэрт нүдэнд ил харагдсаар атал 500 төгрөг сугалан “зуун төгрөг алгаа” гэхэд, хэдий завандаа бэлдээд барьчихсан байсан юм, өөдөөс нь 400 төгрөг бэлэн сарвайн “Мянгыг өгчих өө хө, миний хөгшин задгайтай явж бай!” хэмээн ёжлонгуй хэлэхэд нөгөө эр мянгатын дэвсгэрт сугалж өгөөд хариултаа авангаа амандаа ямар нэгэн юм бувтанасаар буутал зөрөөд настайвтар эр хаалгаар тонгойн шагайж: -Явах уу, төрөхөөс хүн гаргах гэсэн юм гэхэд нь Бальдаг:
-Суучихаа хө, хоёр дугаар төрөхөөс үү? Энэ дараагын гарцан дээр л эргэж таарах нь дээ, болно биз дээ? За нойлолчихлоо шүү! гэсээр дохиогоо өгөөд хөдлөн эгнээ байран эзлэн жаал яваад орон сууцнаас гарч ирсэн гарцан дээр буцаж эргэн нөгөө цагдаагын хажуугаар гаран, түрүүчийн өнгөрч зогссон уулзвараараа зүүн эргэн хоёр дугаар амаржих газрыг зүглэхдээ өөрийн эрхгүй 45-р сургуулийн хашаанд бужигнах хүүхдүүдрүү хараан билчээн цагруугаа хяламхийн “Ихрүүд маань ирээгүй байх шиг вэ” гэж хальт бодсоноо, “Аав энд явахад ч өдийд яаж ирэх вэ дээ, арай хожигдчихгүй байгаа, утсаа дэмий ч орхив уу даа, ээ дээ миний энэ түргэн уур уу” гэж бодсоор төрөхийн хашаа руу орон зогсоод, өөрөө буун байшингын булангаас дахиад л сургуулийн үүдэнд бужигнах хүүхдүүдрүү хараа билчээн зогссон оо, “Өө, миний хоёр зулзага ирчихсэн байх чинь, үгүй тэр хөдөлгөөнийг нь ээ, өрөмний өт шиг” хэмээн аман дотроо шивнэсэнээ, нэг их санаа алдахуйд араас нь “Явах уу, жолоочоо, бид бэлэн болчихлоо” хэмээн нөгөө хүний дуу гарлаа.

ОГОТНЫ НҮХНЭЭС ОЛДСОН СУВД

Найман сарын хорьдоор барилгын цэргүүд халагдаж, Бальдаг онжавуудтайгаа хоёр хоног хотоор манаргаад, сая нэг юм тал тал тийшээ салж, өөр өөрийн мөрөө хөөцгөөхөд хамгийн түрүүнд авга эгчтэйгээ золгохоор Их тойрууг зорилоо. Зуун долоод зургаан сар курст сурч төгсөөд, Гүнсэл хэдийгээр мань хүнийг ангидаа бага даргаар үлдэхийг ятгасан боловч, нэгэн тасагт хамт сурч байсан барилгын цэргийн ангиас жолооч болохоор ирсэн Гонгор гээд нэгэн асман цэрэгтэй их л ходий байсных, өөрийнх нь одоо үзэж яваа энэ “сургууль рот”- ын амьдрал бол энгийн шугамын ангиуд, тэр дундаа барилгын цэргийн амьдралаас эрс, тэрс ялгаатай, ёстой л өдөр шөнө шиг өөр, яс нарийн дүрэм журмаараа, хатуу чанд сахилга баттай, бараг л шоронгоос ч долоон дор гэх бөгөөд энд байвал дахиад хоёр жил хагас шинэ цэргээрээ, дээр нь баахан шинэ, хуучин цэргүүдтэй өдөр болгон залхталаа жагсаалын бэлтгэл балбаж, өдөржин хичээл сургууль заах, цээжлүүлэх гэж байдаг нервээрээ наадаж, наад халзан толгойд чинь эргээд үс ургахдаа цагаан үс ургах бий вий, тэгээд ч чи барилгын цэрэгт ч, энгийн шугамын ангид хувиарлагдлаа ч одоо бол жолооч цэрэг, яалт ч үгүй л жолоо мушгиж таарна шүү дээ хэмээн нилээн сайн ятгуулсаных ангидаа нөлөөтэй, газар авсан хуучны архаг цэрэг Гүнсэлийг өөрийг нь ятгасаар ямар боловч барилгын цэрэгт хувиарлагдсан ч, хотод үлдэж чадсангүй, “Барилгын тав, Дарханы 017” гэдэг алдартай хороонд хувиарлагдан очиж билээ.
Яг л бүх юм “сценарын дагуу явж байна” гэдэг шиг, бүгд Ганбаагын хэлсэн дагуу болж “сайндаа л сар гүрийж чадвал” нь ердөө л долоохон хоног гүрийх хэрэг гарч шинэхэн ангидаа хөлөө олж билээ. Үнэхээр өөрөө хөдөлгөөнтэй, сэргэлэн байж чадвал барилгын цэрэг жаргалын орон бөгөөд, унж дорой явбал тамын орон, жинхэнэ ажлын мал болгодог аймаар ч гэмээр газар байлаа. Эрх биш цэргийн дүрэмт хувцас өмссөнөөс л биш юун тэр цэргүүд, залуусын мөрөөдлийн “зуун долоо, сургууль рот”-той зүйрлэх вэ, зүгээр л ардууд л гэсэн үг. Ингээд мань Бальдаг хуучин муу боловч “Баасны бар сүүлт” хочтой, муу ус соруулагч Газ-53 маркын машины жолооч болон халагдан халагдатлаа Дарханд албаа хаасан бөгөөд ганц хоёрхон л удаа хотруу орж ирсэн билээ. Халагдах хавраа тэргээ хүлээлгэн өгөөд, наряданд гарсаных* 5785 төгрөгтэй халагдсан нь Планеть-4- ийн үнэнд хүрэхгүй боловч, хүрсэн ч Бальдагын зорилго арай өөр, арай том юманд санаатай байлаа.

* * *
Бальдагыг цэрэгт явахаас өмнөхөн авга эгчийнх нь хотын төврүү ойртоно гээд Яармагаас Их тойруу руу нүүсэн байсан нь саяхан газарт орж нүүсэн байж таараад, мань хүн хаашаа нүүснийг нь мэдэхгүйн учир ямартай ч харихаар шийдэн автобусанд суухаар хоёр буудлаас урагшаа хуучин Пионерын ордны хажуугаар залхуутай гэгч нь алхалж явлаа. Урдхан талд нь өөрөөс нь арай дүүмэд болов уу гэмээр гурван бүсгүй ам хуурайгүй ярилцан алхах бөгөөд үе, үехэн тасхийтэл инээлдэн, айлгүйтэхэд Бальдаг нэг их хөгшин хүн шиг “Уа цус, айлгүй ч золигнууд бол доо” гэж өхөөрдөж байгаа, яаж байгаагаа ч мэдэлгүй өөрийн эрхгүй тэрүүхэн тэндээ дуу алдаж орхисоноо, гэнэт цочин хүн амьтан сонсчихоогүй байгаа даа гээд эргэн тойрноо харц гүйлгэн хараад эргээд нөгөө гуравлуу хартал өмнө нь явсан гурван бүсгүйн голынх нь байдаггүй, нөгөө хоёр нь онгорхой траншейны нүх рүү тонгойн байхууд өөрөө ч мэдсэнгүй ухасхийн хэдхэн харайгаад дэргэд нь очвоос уг нүх нь тийм ч гүнзгий биш агаад дотор нь хог новш, жил жилийн намрын навчсаар дүүрсэн босоо хүний сугаар л татахаар ажээ. Нүхэнд унасан бүсгүй ичэнгүйрэн, хоёр гараараа нүүрээ даран тонгойн суух бөгөөд Бальдагыг “Чи зүгээрүү хө, аль вэ гараа өг дөө” гэхэд “Яанаа, ичмээр юм, та цаашаа яваач ээ” гээд гарч ирэх янзгүй болохоор нь ийш, тийшээ эргэж харсанаа “Гялс гараа өгөө, ойр хавьд хүн амьтан алгаа, бушуулаач” гэвэл нөгөө бүсгүй хальт эргэж харсанаа “Та хүн биш юм уу” гэхэд нь өөрөө яагаад тэгж хэлсэнээ ч мэдсэнгүй, “Би хүн бишээ, цэрэг байна” гээд ганцхан тонгойн хоёр сугаар нь гараа оруулан, хаанаасаа гарсан хүч вэ гэмээр л сэвхийтэл нь өргөн гаргаад ирэв ээ. Ингэж анх насныхаа хань Сувдаатайгаа учирсансан. Уг нь ч анхандаа нөгөө хоёрынх нь нэгрүү гүйж “Барилгын наян дөрөв” лүү гүйдэлтэй болсон ч, нэг л мэдэхэд, яагаад билээ, хэзээ, хэрхэн билээ? Ёстой чөтгөр бүү мэдийн үлгэрээр Сувдтай нь нийлж орхиж билээ. Хүний амьдралаа гэж, санамсаргүйгээр дүүрэн, хорвоо гэж ховорхон тохиолоор дүүрэн байдагийн учир ийнхүү траншейны нүхнээс жинхэнэ Сувд олсондоо Бальдаг сэтгэл дүүрэн байдаг ажгуу. Хүний л амьдрал болсон хойно хааяа нэг ойр зуурхан, мэр сэр юман дээр түр тархийгээд, иргэний бяцхан дайныг зогсоохын өмнө Сувдаа нь заавал:
-Чи анх надруу биш Сараа луу л гүйдэг байсан биз дээ? гэж тунимар аядахад Бальдаг дайн дуусч буйг гадарлан өөдөөс нь тордог ч үгүй:
-Хайрын бурхан намайг оготны нүхэнд ойчсоныг нь аваарай гэснийг нь, ойчуулсаныг нь аваарай гээд л буруу ойлгочихгүй юу, очиж очиж хагархай Сараа шүү тэр нь... гэснээ араас нь албаар ч юм уу, аль эсвэл үнэн сэтгэлээсээ ч хэлээд байгаа юм уу “Манай хагархай Сараа ч дүүхэлзсэн, сайхан амьтан даа, нэг ирэхгүй юм болов уу” гэнэ. Харин яг үүнийг нь мэдсэн юм шиг тэр өдөр нь ч юм уу, сайндаа л маргааш нь Сараа:
-Яадаг амьтад вэ? Хэрүүлийн бурхан хэнийг чинь хатгачихаа вэ? гэсээр инээд алдан дуу, шуу болсоор ороод ирдэг нь гайхмаар ч юм шиг.



*Шугамын ангийн цэргүүд зургаан сард халагдаж, барилгын ажил ид явуулдаг урин дулаан цагийн учир барилгын цэрэгт алба хаасан залуусыг алба хаах хугацааг нь хоёр сараар сунган, ингэхдээ халагдахаас хоёр сарын өмнөөс эхлэн наряд бичүүлж, барилга дээр цалинтай ажиллуулдаг байлаа. Тухайн үед буюу 1985- 1987 онд миний мэдэхээр миний алба хаасан ангиас дээд тал нь 7700 төгрөгтэй халагдаж байсан тохиолдол ч байдаг ажгуу

Үргэлжлэл бий.

( Сэтгэгдэл бичих? | Өгүүллэг | Оноо: 0/0 | Өгүүллэг )


Танд энэ агуулга таалагдаж байвал LIKE хийгээрэй.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.



Уншигчдын оруулсан сэтгэгд манай сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
Санал сэтгэгдэл

 
Санал асуулга
Та нэг жилийн хугацаанд хэр олон ном худалдаж авсан бэ ?
Ном худалдаж аваагүй
1-3 ном худалдаж авсан
4-7 ном худалдаж авсан
8-11 ном худалдаж авсан
12-с дээш ном худалдаж авсан
Санал асуулгын дүнг үзэх

Ном

Шуурайн Солонго: ТООРОЛЖИН

Ш.Сундуйжав : Үүр цайж байна

Э.Үржинханд : Хос ном мэндэллээ

Б.Болдсүх : Таг мартсан тангараг

Ч.Дагмидмаа


Гишүүн
Хэрэглэгчийн нэр

Нууц үг

Та манай гишүүн болохыг хүсвэл энд дарна уу.

t
Одоо онлайнд 59 зочин 0 гишүүн байна.


Мэдээлэл оруулах

Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.

Windows XP, 7 үйлдлийн системийн стандарт монгол гарын драйвэр софтверийг ашиглан бичээрэй. Таны оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.

Санал хүсэлтээ илгээх
Хайлт


Зургийн цомог

Б. Хишигсүрэн	140х90, зотон тос
Аниргүй
Хэмжээс: 600x379 169k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 3360

Хавар 2007
IMG_1085.jpg
Хэмжээс: 600x592 153k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 3569


khuv5-034.JPG
Хэмжээс: 600x450 60k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 2682


Агуулга
Ням, 2017.09.24
· Б.Мянганмягмар : Годог хүлээхгүй
· Б.Мянганмягмар : Дэлхийн чанд
· Б.Мянганмягмар : Нүүдэлч
Мягмар, 2017.09.12
· Н.Тайванжаргал : Хань
· Н.Тайванжаргал : Газрын чимээ
Лхагва, 2017.09.06
· Ш.Батцэцэг : Дүүмэдхэн
Лхагва, 2017.08.16
· С.Улаанхүү : Ерөөл бэлэглэмээр хань минь
Даваа, 2017.07.17
· Б.Улаанхүү : Хэнд ч алдаагүй нууц минь
· Б.Улаанхүү : Дурсамж өгүүллэг
Мягмар, 2017.06.13
· Н.Тайванжаргал : Үүрд үлдмээрээ
· Н.Тайванжаргал: Ачлалт аав ээж хоёр минь
· Н.Тайванжаргал : Би гэнэн байсан
Даваа, 2017.06.12
· Шуурайн Солонго: ТООРОЛЖИН
· Шуурайн Солонго : НОМОО ЯАЖ ГАРГАХ ВЭ ГЭЖ ОЛОН ХҮН АСУУХ ЮМ. ТЭДГЭЭР ХҮМҮҮСТ БЯЦХАН ЗӨВЛӨГӨӨ БИЧЛЭЭ.
· Шуурайн Солонго : "Хуучин нөхөр" өгүүллэг
· Э.Ариунболд : Сарны туяанд үүлс сэвсийн царцаж
· Э.Ариунболд : Үүрийн гэгээг нэн таатай утгая хэмээн ...
· Э.Ариунболд : Уушийн газар үүдээ барьж ...
· Э.Ариунболд : Исэргэн салхи хацар сэлэмдэн ...
· Э.Ариунболд: Аясын салхи үсийг чинь хийлдэхэд уянгат аяз ...
· Э.Ариунболд: Аян замд бие зүдрэвч
· Энх-Амгалан овогт Ариунболд
Баасан, 2017.06.09
· Ш. Азжаргал : МИНИЙ ЭЦСИЙН ЗОГСООЛ
Даваа, 2016.12.19
· Диваажин
Бямба, 2016.11.19
· Н.Тайванжаргал : Мод яг хүн шиг
· Н.Тайванжаргал : Аавдаа би залбирнаа
Мягмар, 2016.10.25
· Б.Улаанхүү : Ачтай буянтай нутгийнхаа сайхныг магтан ярилцахсан
· Үндэсний дөрвөн мөрт минь
· Б.Улаанхүү : ГАЛ ШАРЫН УДАМ ШҮҮ ДЭЭ
· Б.Улаанхүү : Зүүн голын минь унага шүү дээ
· Б.Улаанхүү: Сансарын удамтай монгол морио
· Хүслийн цагаан мананд төөрүүлж явах сайхан
· Б.Улаанхүү : Ясанд минь тултал шингэсэн язгуурын дөрвөн мөрт минь
· Б.Улаанхүү: Завхан зогсоо уулын, зоригт хурдан ажнай минь
Пүрэв, 2016.10.20
· Миний ээж
Даваа, 2016.10.17
· Хожимдсон ухаарал
Даваа, 2016.10.10
· Зохиолч Лувсангийн Пүрэвдоржийн товч намтар
· Шуурайн Солонго : ХАМААТАН
· Шуурайн Солонго : БҮЖИН ҮР
· Б.Төгсгэрэл : Энгүй ачтан ээжүүдэд

Та сараа сонгоно уу


Санал хүсэлт

Нэр:

Э-шуудан:

Санал хүсэлт:



Хажууд нь хүмүүн мишээн гэрэлтэхэд Халиун дэлбээгээ дэлгэн баярладаг Инээхийг хүртэл эсэндээ мэдрэх Ижий сүнстэй Сарнай цэцэг
© Copyright 2005-2018 Biirbeh.MN.
     All rights reserved.
By Bataka
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Утас : 976-99076364
И-мэйл :info@biirbeh.mn