Нүүр Гишүүн Шүлэг Өгүүллэг Сургамж Зөвлөгөө Зургийн цомог Холбоо барих
 

Сайтын мэдээлэл ...
Facebook
Twitter
RSS2

Mail : info@biirbeh.mn
Yahoo ID : tbatbaatar
Mobile : 9907-6364

Нэрээр
  ''Өврийн дэвтэр'' яруу найргийн реалити шоу  
  4-н мөртүүд  
  Sienna  
  Window of Mongolian poetry  
  Youtube  
  Агиймаа Э  
  Алтангадас  
  Алтанхундага А  
  Амарбаяр М  
  Амарсайхан A  
  Амарсанаа Б  
  Амор Хайям  
  Ардын аман зохиол  
  Ариун-Эрдэнэ Б  
  Ариунболд Энх-Амгалан  
  Афоризм  
  Аюурзана Г  
  Бавуудорж Ц  
  Багабанди Н  
  Бадарч П  
  Базардэрэг Н  
  Байгалмаа А  
  Батзаяа Б  
  Батзүл Д  
  Батнайдвар М  
  Батнайрамдал П  
  Батнасан Лу  
  Батрэгзэдмаа Б  
  Баттуяа Ц  
  Батцэцэг Ш  
  Баяр ёслол хурим найр  
  Бодрол  
  Болдсайхан С  
  Болдхуяг Д  
  Болор-эрдэнэ Х  
  Болормаа Х  
  Болормаа Б  
  Бум-Эрдэнэ Э  
  Бум-Эрдэнэ Түмэнбаяр  
  Бусад  
  Буянзаяа Ц  
  Буянцогт C  
  Буянцогт /Цахарын/ С  
  Бямбаа Жигжид  
  Бямбажаргал Ц  
  Бүжинлхам Эрдэнэбаатар  
  Гадаадын уран зохиол  
  Галсансүх Б  
  Ганзориг Б  
  Ганзориг Батсүх  
  Гэсэр  
  Гүрбазар Ш  
  Дагмидмаа Ч  
  Далай ламын айлдвар  
  Дамдинсүрэн Цэнд  
  Дашбалбар О  
  Дениска Михайлов  
  Дорж Б  
  Доржсэмбэ Ц  
  Дулмаа Ш  
  Дууны үг  
  Дэлгэрмаа Ц  
  Дэлхийн уран зохиол  
  Ерөөл, Магтаал  
  Жамбалгарав Ц  
  Зохиолчдын намтар  
  Зүйр цэцэн үг  
  Ичинхорлоо Б  
  Кана Б  
  Лодойдамба Ч  
  Лочин Соном  
  Лхагва Ж  
  Лхагвасүрэн Б  
  Лхамноржмаа Ш  
  Монгол Улсаа хөгжүүлье  
  Монголын өгүүллэгийн цоморлиг 2003  
  Мэдээ, мэдээлэл  
  Мөнх-Өлзий Б  
  Мөнхбат Ж  
  Мөнхсайхан Н  
  Мөнхтуяа А  
  Мөнхцэцэг Г  
  Мөнхчимэг А  
  Намдаг Д  
  Намсрай Д  
  Нацагдорж Д  
  Номин Г  
  Номинчимэг У  
  Нямсүрэн Д  
  Оюун-Эрдэнэ Н  
  Оюундэлгэр Д  
  Пүрэв Санж  
  Пүрэвдорж Д  
  Пүрэвдорж Лувсан  
  Пүрэвсүрэн Соёрхын  
  Равжаа Д  
  Ринчен Б  
  Сумъяа Доржпалам  
  Сургамж  
  Сүглэгмаа Х  
  Сүрэнжав Шарав  
  Сүхбаатар Ширчин  
  Сүхзориг Г  
  Тайванжаргал Н  
  Төрбат Д  
  Улам-Оргих Раднаадорж  
  Урианхай Д  
  Уугансүх Б  
  Хасар Л  
  Хишигдорж Л  
  Ховд Их сургуулийн Утга зохиолын нэгдэл  
  Хулан Ц  
  Хүрэлбаатар Ү  
  Хүрэлсүх М  
  Хүүхдийн дуу  
  Цэемаа М  
  Цэцэнбилэг Д  
  Чойном Р  
  Чоно  
  Чулуунцэцэг Б  
  Шог өгүүллэг  
  Шүлэг  
  Шүүдэрцэцэг Б  
  Энхбат Балбар  
  Энхболд Энхбаатар  
  Энхболдбаатар Д  
  Энхтуяа Б  
  Энхтуяа /Эмүжин/ Р  
  Эрдэнэ С  
  Эрдэнэсолонго Б  
  Эрхэмцэцэг Ж  
  Явуухулан Б  
  Ярилцлага  
  Үлгэр  
  Үржинханд Э  
  Өвөр Монголын яруу найраг  
  Өгүүллэг  
  Өлзийтөгс Л  
  Өөрийгөө ялах нь  

Ангилал
  Article1  
  Шүлэг  
  Өгүүллэг  
  Найраглал  
  Афоризм  
  Богино өгү  
  Роман, тууж  
  Зүйр цэцэн  
  Үлгэр  
  Ертөнцийн  
  Ардын аман  
  Нийтлэл  
  Дууль  
  Сургамж  
  Зөвлөгөө  
  Мэдээ  
  Намтар  
  Ярилцлага  
  Ерөөл магтаал  
  Дууны үг  
  Ардын аман зохиол  
  Youtube  
  Дурсамж  
  Бусад  

Дэм дэмэндээ гэж
Та бүхнийг бидэнд туславал бид баярлах болно.
$



  

Өгүүллэг 		 Өгүүллэг: Б.Цоожчулуунцэцэг : Үзмэр
Оруулсан admin on 2011-08-11 22:52:33 (4043 уншсан)

Ам нь хатаж, хоолой нь арган толгой нь яг л хагарах гэж байгаа юм шиг өвдөж байлаа. Уух юм хайн ширээ рүү гараа сунгавал хоосон шилнээс өөр юу ч баригдсангүй. Жаргалмаа арай ядан өндийж, гал тогооны өрөөн орж,  хөргөгчнөөс савтай хүйтэн сүү авч, аягалж ч чадсангүй, шууд л саваар нь тонгойлгов.  Бүсгүй өөрийгөө толинд харав. Арчилж, самнаагүй ширэлдсэн өтгөн хар үс, цонхийж цайсан ядруу царай, өнгөө алдсан уруул, нулимсанд угаагдсаар  гал нь бүүдийсэн нүд нь  өтгөн сормуусаа даахгүй мэт гунигтай. Бүсгүй хэвтэхээр ор руугаа зүглэтэл дотуур холбооны утас гэнэтхэн тачигнаж, цочсондоо тэр арай л савж унасангүй.  Утас дуугарсаар... Жаргалмаа утсаа авахгүй гэж хичнээн хичээсэн ч нэг л мэдэхэд авсан байлаа.
-Байна уу? гэвэл өнөөх л хөндий хоосон дуу утасны цаанаас

-За архичин минь босчихсон уу? Наад нүүр амаа янзал. Орой манайд хэдэн хүн ирнэ. Чи нээрээ хэрэг алгаа. Хэрвээ би гудамжнаас гурван жилийн өмнө нэг нохой авчираад тэжээсэн бол аль хэдийнээ гаршуулаад, гэршүүлээд авах байсан. Гэтэл чи сүүг ч аяганд хийгээд ууж чадахгүй нөхөр юмаа. Үсчин хүүхэн гадаа чинь очиж байгаа гэснээ тархийтэл утсаа салгав. Жаргалмаа юу ч хэлж чадсангүй. “Өөдгүй новш” хэмээн хашгирахыг хүссэн ч хожимдсон байлаа. Үргэлж өөрийг нь тандаж, бас хаа явааг нь үргэлж шиншилж, юу хийж байгааг нь байнга харж байхыг Жаргалмаа үзэн яддаг учраас “Өөдгүй новш, өмхий гахай” хэмээн амандаа үглэв.
Өнөөх л хөндий том өрөөнүүд, үнэтэй чамин тавилга, хээнцэр гоёлын шаазангууд... Энэ гэрийн юм бүхэн үнэ цэнэтэй. Шалны хулдаас нь гэхэд л Германаас авчирсан сая шахуу долларын үнэтэй чамин эд. Үүдэнд тавьсан гутал арчдаг хөлний алчуур л гэхэд Английн алдартай фирмийнх. Хоол хийдэг тогооч, үүд манадаг манаач нь хүртэл гадаад. Үнэндээ энэ гэрт Жаргалмаагаас бусад нь бүгд гадаадынх, бас фирмийн үнэтэй чамин эд. Баян эрийн тансаг сууцны нэгээхэн хэсэг нь гэж тэр өөрийгөө бодохоор дахиад л гашуун нулимс хацрыг нь зурж эхэллээ. Жаргалмаа бачимдсандаа хашгирмаар, бүр орилж чарламаар санагдсан ч дуугарч чадсангүй.
Жаргалмаа хүний ганц охин. Эцэг эхийн хайраар дутаагүй, эд мөнгөөр ч дутаагүй. Түүнд охидын атаарахдаг бүхэн байсан. Чамин дэгжин хувцас, бас хөөрхөн нүүр царай, гоолиг бие бялдар. Хөвгүүд түүний хойноос гүйж, охид ч гэсэн түүнтэй нөхрлөхийг хүсдэг байсан. Хэзээ ч ингэж бусдад нохойноос дор хэлэгдэж явсан удаа түүнд байхгүй. Бодохоор л уйлмаар, бүр хашгирмаар байлаа. Гэвч тэр өөрөө өөрийгөө ийм занганд хийсэн гэм буруутан нь гэж бодохоор өөрийгөө л үзэн ядаж байлаа. Одоогоос гурван жилийн өмнө Их сургууль дөнгөж төгсөөд байхдаа Жаргалмаа Балттай танилцаж байлаа. Баян чинээлэг, ихэмсэг эр. Түүний эр хүнд л баймаар өргөн ханхар цээж, өтгөх хөмсөг, хар нүд бүсгүйд хачин их таалагдсан. Хамгийн гол нь юм үзээгүй жаахан бүсгүйд баян чинээлэг эрийг  хүссэн бүхнээ хийж чаддгийг хараад үнэхээр биширч байлаа. Богд уулын хормойд байх тансаг харш, хүнээс илүү халамжлуулах хурдан удмын морьд, хүссэн бүхнийг нь хэзээд биелүүлэх  гадаад үйлчлэгч, хамгаалагч нар эзнийгээ харан бөхөлзөх нь түүнд юу юунаас илүү сонирхолтой байж билээ. Үнэндээ тэр Балтад ухаангүй дурлаж, бас түүнтэй хамт байхад бүх зүйл сайн, сайхан болно гэдэгт бүсгүй итгэж байсан. Түүний амьдралын хамгийн сайхан мөчүүд хуримын өмнө, Балт түүнийг өөрийн болгох гэж гүйж байсан тэр л өдрүүдэд өнгөрсөн байлаа. Хуримын маргаашнаас эхлээд л бүсгүйн алхах гишгэх бүр хараа хяналттай. Найзуудтайгаа ч уулзах эрхгүй болж эхлэсэн. Олны дунд явах үед тэр зөвхөн нөхөртэйгээ л хамт байх ёстой. Байнга гоё харагдаж, байнга инээмсэглэж явах учиртай. Харин бусад үед бол гэртээ л сууж байх үүрэгтэй. Дуудлагаар ирдэг үсчин, гоо сайханч, байнга хоол хийх тогооч, бас гэрийн үйлчлэгч... Бүгд л Жаргалмаагийн гарыг, бас хөлийг боомилж байх шиг түүнд санагдана.  Залуухан сайхан охиныг өөрийнхөө эхнэр болгож авсан хуримын тэр өдөр л Балтын бүхий л хайр яг л салхинд хийсэх хамхуул адил алга болсон. Санасан, хүссэн бүхнээ авахыг хүсдэг тэр эр өөрийг нь гэртээ оруулж ирж, үнэтэй, чамин, гял цал тавилганыхаа нэг болгон өрж тавьсныг бүсгүй хэзээ хойно ухаарч билээ.  Тиймээ, хамгийн гол буруутан нь тэр өөрөө, өнгө, мөнгөнд шуналтаж, баян хүний өмч хөрөнгө болгон өөрийгөө золиосолсон азгүй амьтан. Гэтэл түүнд хүүхэн бүхэн атаархаж, хүн бүр илүү үзэхийг яана.
Үүдний хонх дуугарч, гэрийн үйлчлэгч авгай хаалгыг тогшив. Үсчин иржээ. Балтыг олон жил үг дуугүй дагаж байгаа үсчин авгай Жаргалмаагийн үсийг овоолгон сэнсдэж, эрдэнийн шигтгээтэй жижиг хавчаараар тун нямбай хавчиж, нүүрийг нь будаж өгөв. Үйлчлэгч хүүхэн нарийн хилэн үнэтэй даашинз барин түүний хажууд хүлээж байлаа. Жаргалмаа өөрийгөө толинд харлаа. Яг л лаан баримал шиг, шилэн хоргоны цаана байдаг үзмэр ч шиг харагдаж байгаагаа олж харав. Гэвч тэр хөдөлсөн ч үгүй. Том том тавилгатай, хуучны засал чимэглэлтэй том байшинг тэр үнэхээр чимж байгаагаа өөрөө ч мэдэж байлаа. Үнэндээ хий хоосон энэ амьдралаас тэр залхажээ. Гурван давхар өндөр байшингийн тагтан дээр тэр гарлаа.
Хэрвээ намайг үхчихвэл Балт зандан модон хайрцаганд хийгээд хамгийн сүүлчийн удаа хүмүүст үзүүлнэ. Тэгээд л мартна. Бас нэг сайхан бүсгүй энэ гэрийн үзмэр болж, энэ байшинг чимэхээр амьсгалж байгаа хэрнээ амьгүй хүүхэлдэй шиг л амьдрах байх даа хэмээн бүсгүй бодож амжив. Хүнд хүний л амьдрал зохидог гэдгийг залуухан бүсгүй их л оройтож ухаарсан байлаа.
“Хөх эгшиг” өгүүллэгийн номоос...



( Сэтгэгдэл бичих? | Өгүүллэг | Оноо: 0/0 | Өгүүллэг )


Танд энэ агуулга таалагдаж байвал LIKE хийгээрэй.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.



Уншигчдын оруулсан сэтгэгд манай сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
Санал сэтгэгдэл

 
Санал асуулга
Та онлайн номын дэлгүүрээр хэр их үйлчлүүлэх вэ ?
Байнга
Нилээд
Хааяа
Цөөн
Үгүй
Санал асуулгын дүнг үзэх

Ном

Шуурайн Солонго: ТООРОЛЖИН

Ш.Сундуйжав : Үүр цайж байна

Э.Үржинханд : Хос ном мэндэллээ

Б.Болдсүх : Таг мартсан тангараг

Ч.Дагмидмаа


Гишүүн
Хэрэглэгчийн нэр

Нууц үг

Та манай гишүүн болохыг хүсвэл энд дарна уу.

t
Одоо онлайнд 57 зочин 0 гишүүн байна.


Мэдээлэл оруулах

Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.

Windows XP, 7 үйлдлийн системийн стандарт монгол гарын драйвэр софтверийг ашиглан бичээрэй. Таны оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.

Санал хүсэлтээ илгээх
Хайлт


Зургийн цомог

Должин : Зам зуур
zam-023.JPG
Хэмжээс: 600x450 102k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 3429


orkh-016.JPG
Хэмжээс: 600x450 125k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 4036


khuv5-020.JPG
Хэмжээс: 600x450 86k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 3511


Агуулга
Ням, 2017.09.24
· Б.Мянганмягмар : Годог хүлээхгүй
· Б.Мянганмягмар : Дэлхийн чанд
· Б.Мянганмягмар : Нүүдэлч
Мягмар, 2017.09.12
· Н.Тайванжаргал : Хань
· Н.Тайванжаргал : Газрын чимээ
Лхагва, 2017.09.06
· Ш.Батцэцэг : Дүүмэдхэн
Лхагва, 2017.08.16
· С.Улаанхүү : Ерөөл бэлэглэмээр хань минь
Даваа, 2017.07.17
· Б.Улаанхүү : Хэнд ч алдаагүй нууц минь
· Б.Улаанхүү : Дурсамж өгүүллэг
Мягмар, 2017.06.13
· Н.Тайванжаргал : Үүрд үлдмээрээ
· Н.Тайванжаргал: Ачлалт аав ээж хоёр минь
· Н.Тайванжаргал : Би гэнэн байсан
Даваа, 2017.06.12
· Шуурайн Солонго: ТООРОЛЖИН
· Шуурайн Солонго : НОМОО ЯАЖ ГАРГАХ ВЭ ГЭЖ ОЛОН ХҮН АСУУХ ЮМ. ТЭДГЭЭР ХҮМҮҮСТ БЯЦХАН ЗӨВЛӨГӨӨ БИЧЛЭЭ.
· Шуурайн Солонго : "Хуучин нөхөр" өгүүллэг
· Э.Ариунболд : Сарны туяанд үүлс сэвсийн царцаж
· Э.Ариунболд : Үүрийн гэгээг нэн таатай утгая хэмээн ...
· Э.Ариунболд : Уушийн газар үүдээ барьж ...
· Э.Ариунболд : Исэргэн салхи хацар сэлэмдэн ...
· Э.Ариунболд: Аясын салхи үсийг чинь хийлдэхэд уянгат аяз ...
· Э.Ариунболд: Аян замд бие зүдрэвч
· Энх-Амгалан овогт Ариунболд
Баасан, 2017.06.09
· Ш. Азжаргал : МИНИЙ ЭЦСИЙН ЗОГСООЛ
Даваа, 2016.12.19
· Диваажин
Бямба, 2016.11.19
· Н.Тайванжаргал : Мод яг хүн шиг
· Н.Тайванжаргал : Аавдаа би залбирнаа
Мягмар, 2016.10.25
· Б.Улаанхүү : Ачтай буянтай нутгийнхаа сайхныг магтан ярилцахсан
· Үндэсний дөрвөн мөрт минь
· Б.Улаанхүү : ГАЛ ШАРЫН УДАМ ШҮҮ ДЭЭ
· Б.Улаанхүү : Зүүн голын минь унага шүү дээ
· Б.Улаанхүү: Сансарын удамтай монгол морио
· Хүслийн цагаан мананд төөрүүлж явах сайхан
· Б.Улаанхүү : Ясанд минь тултал шингэсэн язгуурын дөрвөн мөрт минь
· Б.Улаанхүү: Завхан зогсоо уулын, зоригт хурдан ажнай минь
Пүрэв, 2016.10.20
· Миний ээж
Даваа, 2016.10.17
· Хожимдсон ухаарал
Даваа, 2016.10.10
· Зохиолч Лувсангийн Пүрэвдоржийн товч намтар
· Шуурайн Солонго : ХАМААТАН
· Шуурайн Солонго : БҮЖИН ҮР
· Б.Төгсгэрэл : Энгүй ачтан ээжүүдэд

Та сараа сонгоно уу


Санал хүсэлт

Нэр:

Э-шуудан:

Санал хүсэлт:



Хажууд нь хүмүүн мишээн гэрэлтэхэд Халиун дэлбээгээ дэлгэн баярладаг Инээхийг хүртэл эсэндээ мэдрэх Ижий сүнстэй Сарнай цэцэг
© Copyright 2005-2018 Biirbeh.MN.
     All rights reserved.
By Bataka
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Утас : 976-99076364
И-мэйл :info@biirbeh.mn