Нүүр Гишүүн Шүлэг Өгүүллэг Сургамж Зөвлөгөө Зургийн цомог Холбоо барих
 

Сайтын мэдээлэл ...
Facebook
Twitter
RSS2

Mail : info@biirbeh.mn
Yahoo ID : tbatbaatar
Mobile : 9907-6364

Нэрээр
  ''Өврийн дэвтэр'' яруу найргийн реалити шоу  
  4-н мөртүүд  
  Sienna  
  Window of Mongolian poetry  
  Youtube  
  Агиймаа Э  
  Алтангадас  
  Алтанхундага А  
  Амарбаяр М  
  Амарсайхан A  
  Амарсанаа Б  
  Амор Хайям  
  Ардын аман зохиол  
  Ариун-Эрдэнэ Б  
  Ариунболд Энх-Амгалан  
  Афоризм  
  Аюурзана Г  
  Бавуудорж Ц  
  Багабанди Н  
  Бадарч П  
  Базардэрэг Н  
  Байгалмаа А  
  Батзаяа Б  
  Батзүл Д  
  Батнайдвар М  
  Батнайрамдал П  
  Батнасан Лу  
  Батрэгзэдмаа Б  
  Баттуяа Ц  
  Батцэцэг Ш  
  Баяр ёслол хурим найр  
  Бодрол  
  Болдсайхан С  
  Болдхуяг Д  
  Болор-эрдэнэ Х  
  Болормаа Б  
  Болормаа Х  
  Бум-Эрдэнэ Түмэнбаяр  
  Бум-Эрдэнэ Э  
  Бусад  
  Буянзаяа Ц  
  Буянцогт C  
  Буянцогт /Цахарын/ С  
  Бямбаа Жигжид  
  Бямбажаргал Ц  
  Бүжинлхам Эрдэнэбаатар  
  Гадаадын уран зохиол  
  Галсансүх Б  
  Ганзориг Батсүх  
  Ганзориг Б  
  Гэсэр  
  Гүрбазар Ш  
  Дагмидмаа Ч  
  Далай ламын айлдвар  
  Дамдинсүрэн Цэнд  
  Дашбалбар О  
  Дениска Михайлов  
  Дорж Б  
  Доржсэмбэ Ц  
  Дулмаа Ш  
  Дууны үг  
  Дэлгэрмаа Ц  
  Дэлхийн уран зохиол  
  Ерөөл, Магтаал  
  Жамбалгарав Ц  
  Зохиолчдын намтар  
  Зүйр цэцэн үг  
  Ичинхорлоо Б  
  Кана Б  
  Лодойдамба Ч  
  Лочин Соном  
  Лхагва Ж  
  Лхагвасүрэн Б  
  Лхамноржмаа Ш  
  Монгол Улсаа хөгжүүлье  
  Монголын өгүүллэгийн цоморлиг 2003  
  Мэдээ, мэдээлэл  
  Мөнх-Өлзий Б  
  Мөнхбат Ж  
  Мөнхсайхан Н  
  Мөнхтуяа А  
  Мөнхцэцэг Г  
  Мөнхчимэг А  
  Намдаг Д  
  Намсрай Д  
  Нацагдорж Д  
  Номин Г  
  Номинчимэг У  
  Нямсүрэн Д  
  Оюун-Эрдэнэ Н  
  Оюундэлгэр Д  
  Пүрэв Санж  
  Пүрэвдорж Лувсан  
  Пүрэвдорж Д  
  Пүрэвсүрэн Соёрхын  
  Равжаа Д  
  Ринчен Б  
  Сумъяа Доржпалам  
  Сургамж  
  Сүглэгмаа Х  
  Сүрэнжав Шарав  
  Сүхбаатар Ширчин  
  Сүхзориг Г  
  Тайванжаргал Н  
  Төрбат Д  
  Улам-Оргих Раднаадорж  
  Урианхай Д  
  Уугансүх Б  
  Хасар Л  
  Хишигдорж Л  
  Ховд Их сургуулийн Утга зохиолын нэгдэл  
  Хулан Ц  
  Хүрэлбаатар Ү  
  Хүрэлсүх М  
  Хүүхдийн дуу  
  Цэемаа М  
  Цэцэнбилэг Д  
  Чойном Р  
  Чоно  
  Чулуунцэцэг Б  
  Шагж гэлэн  
  Шог өгүүллэг  
  Шүлэг  
  Шүүдэрцэцэг Б  
  Энхбат Балбар  
  Энхболд Энхбаатар  
  Энхболдбаатар Д  
  Энхтуяа Б  
  Энхтуяа /Эмүжин/ Р  
  Энэбиш Батсамбуу  
  Эрдэнэ С  
  Эрдэнэ-Очир Арлаан  
  Эрдэнэсолонго Б  
  Эрхэмцэцэг Ж  
  Явуухулан Б  
  Ярилцлага  
  Үлгэр  
  Үржинханд Э  
  Өвөр Монголын яруу найраг  
  Өгүүллэг  
  Өлзийтөгс Л  
  Өөрийгөө ялах нь  

Ангилал
  Article1  
  Шүлэг  
  Өгүүллэг  
  Найраглал  
  Афоризм  
  Богино өгү  
  Роман, тууж  
  Зүйр цэцэн  
  Үлгэр  
  Ертөнцийн  
  Ардын аман  
  Нийтлэл  
  Дууль  
  Сургамж  
  Зөвлөгөө  
  Мэдээ  
  Намтар  
  Ярилцлага  
  Ерөөл магтаал  
  Дууны үг  
  Ардын аман зохиол  
  Youtube  
  Дурсамж  
  Бусад  

Дэм дэмэндээ гэж
Та бүхнийг бидэнд туславал бид баярлах болно.
$



  

Өгүүллэг 		 Өгүүллэг: Б.Цоожчулуунцэцэг : Дөнгө
Оруулсан admin on 2011-08-11 22:58:35 (5982 уншсан)

-Цаадахаа хар даа. Байж байгааг нь. Энэ царай муутыг одоо хэн тоож суух вэ дээ?
-Харин тиймээ. Ёстой нөгөө жаргалтай газар хүн тогтдоггүй гэж үнэн юмаа. Тэр сайхан амьдралаас юу дутлаа гэж зугатааж байгаа юм бол. Цаашдаа яаж амьдрах юм бол доо”  гэх яриа түүний хөлийг ороосоор... Гэвч бүсгүй эргэж ч харсангүй. Харин “Цаашдаа яаж амьдрах юм бол” гэсэн үг л түүний цээжийг нухаж, гомдлын манан нүдийг нь бүрхээд ирлээ.
-Чи муу надаас салаад хаа холдох юм. Ёстой хамраараа газар хатгах байлгүй хэмээн хашгичих нөхрийнх нь үг чихэнд хадах шиг болоход бүсгүй чихээ даран хашгирмаар, саяхан түүний хойноос  гашуун үг унагаж байсан хоёр эхнэрийг заамдаж аваад улаан нүүр рүү нь алгадмаар санагдаж байсан ч биеэ барив.
Одоогоос найман жилийн өмнө Цэвэлмаа Тулгатай нэг гэрт амьдралаа холбож билээ. Оюутны ширээнээс дөнгөж боссож ирсэн залуу хос, анхны хүүхдээ харан хөөрч догдолж, амьдралд бүтэхгүй, болохгүй зүйл их байсан ч гэсэн бие биенээ  гэх хайр тэднийг юугаар ч дутахгүй мэт аж жаргалтай амьдралд хөтөлдөг байлаа. Цэвэлмаа жил дараалан хоёр хүүхэд гаргаж, гэртээ суух болж, харин Тулгын ажил өдрөөс өдөрт өнгөтэй өөдтэй, дээш дэвшиж байсан. Гэрийн ажил хоол унд байнгын угаалга цэвэрлэгээнээс Цэвэлмаа ганц удаа хойш сууж байсангүй. Тэрбээр “Сайхан л амьдарч байна. Нөхөр ажилтай, ажил нь бүтэмжтэй байвал болох нь тэр. Би хоёр хүүхдээ сайхан өсгөж, эрүүл саруул, энэ гэр орон өнгөтэй өөдтэй байвал л боллоо” гэж бодсоор өдий хүрсэн байлаа. Эхний үед Тулга түүний ажилд тусалдаг байсан ч сүүлдээ аажим аажим хөндийрсөөр... Орон гэр үр хүүхдийн бүхий л асуудал Цэвэлмаагийн нуруун дээр ирэв. Тэглээ гээд Цэвэлмаа уурлаж бухимдаж байсан нь үгүй. Харин Тулгын ааш араншин илт хувиран өөрчлөгдж байгааг тэр зүгээр л харж байлаа. Өглөө бүр ажилдаа ууртай гарах нөхөр, орой бүр оройтож ирж, аашилж загнахыг харж, тэвчиж сууна гэдэг түүний хувьд яг л там болж хувирав. Зөөлөн буйдан дээр хөглөрч хэвтэх нөхөр нь зурагтын удирдлаганаас өөр ямар ч ханьгүй мэт гэртээ сууна. Үнэндээ Цэвэлмаа, Тулга хоёрын яриа ч нийлж, нэгдэхээ болиод удаж.
-Улс төр ч бужигнаж байна даа. Удахгүй том юм болох байхаа хэмээн амандаа үглэж, шүдээ чичилнэ. Цэвэлмаа гэрт сууж, мэдээллээс алс хол байдаг хүний сониуч зангаар
-Юу болж бужигнана гэж хэмээн асуучихвал
-За даа чам шиг гэрийн авгайд ямар ч хүртээл байхгүй эд хэмээн басамжилсан өнгөөр хэлж, нүдээ нухлана.
-Улс төр ч бужигнаж байна даа. Удахгүй том юм болох байхаа хэмээн амандаа үглэхэд нь Цэвэлмаа юм ч дуугарахгүй суувал
-За даа, чам шиг гэрийн авгай юугаа ч мэдэх вэ дээ хэмээн дахиад л басамжилна.
Гэрт суух, ажилгүй гэж хэлүүлсээр Цэвэлмаа үнэндээ залхаж гүйцсэн байлаа. Тиймээс найз нөхөдтэй, хамт олонтой болохсон гэсэн хүсэл түүнийг чангааж, багахан цалинтай ажилд орохоор бүртгүүлсэн тэр орой тэдний гэрт бөөн дайн дэгдэх нь тэр. Тулга эхлээд
-Иймхэн цалингаар яаж амьдардаг юм. Тэрний оронд зүгээр л гэртээ, хүүхдээ хараад сууж бай хэмээн омогдож байснаа сүүлдээ
-Чиний ажил хийдэг гэж юу байсан юм. Хүний ажил бантагнуулахаас өөр юу ч чадахгүй амьтан. Үгүй тэгээд тэр компанид чинь чамаас өөдтэй хүн олдохгүй л байгаа юм байхдаа. Чамайг ажилд авах гэж байгаа бол дампуурчихсан газар л байна даа хэмээн үгээр идэж эхлэх нь тэр. Түүний энэ доромж үг Цэвэлмаагийн сэтгэлд асаж байсан ажил хийх, хамт олонтой болох бүхий л хүслийг нэг л мэдэхэд нам дарж унтраасан байлаа. Энэ явдлаас хойш нилээд хэдэн сарын дараа их л зориг гаргаж
-Найз нь сургуульд суумаар байна. Жаахан ч гэсэн юм сонсож, сурмаар байх юм гэвэл Тулгаагийн нүд гурвалжлан, гайхаж байгаагаа нуусангүй.
-За юунд сурах гэсэн юм гэхэд нь Цэвэлмаа учиргүй баярлаж
-Эдийн засгийн чиглэлээр сурмаар байна хэмээн намуухан хэлбэл Тулга учиргүй инээж, бүр түүнийг шоолон нулимсаа арчиж
-Яасан миний сар болгон авчирч өгдөг мөнгийг дандаа хэрэггүй зүйлд үрдгээ сая л мэдээ юу. Тэрний оронд чи орой болгон хийдэг амтгүй лавшааныхаа өнгийг соль. Тогоочийн курст суухгүй юу. Тэгээд ч чи сурч байна гэж мөнгө үрээд яадаг юм гэснээ дуугаа хураав. Цэвэлмаад үнэндээ хэлэх ч үг олдсонгүй. Тэр энэ гэрийн зарц шиг л амьдарч байгаагаа мэдрэх болсоор удаж. Хамгийн хүнд ачааг нуруундаа үүрч байгаа хэрнээ хамгийн тэнэг, хамгийн арчаагүй, хамгийн мулгуу хүн гэж чичлүүлсээр бүр сүүлдээ энэ нэр хочинд ижил дасал болчихсноо ч сайн анзаарсангүй. Үнэндээ бүхий л зүйлээс тэр халширч зугатаадаг байлаа. Дэлгүүрт зөрж өнгөрсөн залуу түүнийг хараад инээмсэглэхэд ч тэр “Яагаад инээгээд байгаа юм бол. Миний нүүрэнд юм наалдчихсан юм болов уу?” гэж санаа нь зовон бушуухан харцаа буруулна. Тор дүүрэн идэж уух юм өргөөд явж байхад хэн нэг нь “Танд туслах уу?” гэж асуухад учиргүй айна. “Энэ намайг яах гээд байгаа юм бол?” гэсэн харын сэтгэл л толгойд нь салахгүй эргэлдэнэ. Гудамжинд сэтгэл тэнэгэр алхаж яваа үеийнхээ хүүхнүүдийг хараад л тэр өөрийгөө улам бүр голдог байлаа. Би хэн ч биш, би юу ч чадахгүй, би мэдэхгүй гэсэн түүний бодол өдрөөс өдөрт лавширч байгааг тэр саяхан болтол анзаарсангүй. “Би яахаараа ингэж амьдрах ёстой юм бэ?” гэж тэр өөрөөсөө олон удаа асууж үзсэн. Гэвч гэрийнхээ хаалгыг гаднаас хаагаад, тэр чигээрээ  гарч чаддаггүй байлаа. Тэр нэг өдрийг хүртэл Цэвэлмаа яг л хэн нэг нь ирж түүнийг Тулгаагын гашуун үгнээс, бас тулж түших юмгүй болсон энэ амьдралаас аварна гэж итгэж ирсэн. Цэвэлмаа одоогоос яг нэг сарын өмнө бага хүүгээ цэцэрлэгээс авч яваад Туул хэмээх шавилхан бүсгүйтэй танилцаж билээ. Байнга  инээд алдах бүсгүй бага хүүгээ тэвэрч, том хүүгээ хөтөлчихсөн, юунд ч түүртэхгүй алхаж явааг тэр хараад атаарахсан. Хүүхдүүддээ зайрмаг авч өгөх гэсэн хэрнээ мөнгө нь дутаж сандарч байгааг хараад өрөвдөж, цөөн хэдэн төгрөг гаргаж, гурван зайрмаг аван тэдэнд өгтөл бүсгүй санаа нь зовсон бололтой,99126674
-Танд баярлалаа хэмээн зөөлхөн дуугарсан хэрнээ зайрмагны цаасыг задлаж, хоёр хүүгийнхээ гарт бариулснаа,  “Үүнийг аавдаа өгнө шүү” хэмээн инээмсэглэв.
- Хурдхан харьцгаая. Ээж нь маргааш өглөө эрт ажилтай хэмээн хүүхдүүдтэйгээ том хүн шиг ярилцах бүсгүйн нүдэнд аз жаргал тунарч байгааг хараад тэр учиргүй их атаархаж билээ. Яг тэр орой л Цэвэлмаа утга учиргүй болж эхлэж байгаа амьдралдаа цэг тавихаар эрс, хатуу шийдсэн байлаа. Түүнийг явлаа гэж хэлэхэд Тулга учиргүй гайхаж харснаа
-Чи муу надаас салаад хаа холдох юм. Ёстой хамраараа газар хатгах байлгүй хэмээн хашгирч, бас түүнийг шоолж байгааг тэр харсан. Хоёр хүүхдээ хөтлөөд, найман жил шалыг нь зүлгэсэн гэрээсээ гарсан хойно ч гэсэн Тулгаагын гашуун үг цээжийг нь нухсаар...
Цэвэлмаа гэрээсээ явж гэнэ. Нөхрөөсөө салж гэнэ гэсэн яриа хэдхэн хоногийн дотор тарж,  чинээлэг, хангулауун амьдралаас зугатаасан түүнийг хүн болгон гайхан харцгаана. Авгайчууд  хэл амаа билүүдэнэ.  Гэсэн ч түүний сэтгэл хангалуун байлаа. Үргэлж өөрийг нь дөнгөлж ирсэн тэр дөнгөнөөс салсандаа итгэж чадахгүй сэтгэл нь хөөрч байгааг л мэдэрч байв. Саяхан л “Цаашдаа яаж амьдрах юм бол” гэж даажинтайгаар хэлсэн тэр үгэнд тэр голоо тасартал гомдож байснаа мартжээ. Орох оромж, аяга цай таваг шөл хаанаас ч олддог орчлонд хүн гэдэг үнэлэмж л хамгийн чухал аж.
“Хөх эгшиг” өгүүллэгийн номоос...



( Сэтгэгдэл бичих? | Өгүүллэг | Оноо: 0/0 | Өгүүллэг )


Танд энэ агуулга таалагдаж байвал LIKE хийгээрэй.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.



Уншигчдын оруулсан сэтгэгд манай сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
Санал сэтгэгдэл

 
Санал асуулга
Та нэг жилийн хугацаанд хэр олон ном худалдаж авсан бэ ?
Ном худалдаж аваагүй
1-3 ном худалдаж авсан
4-7 ном худалдаж авсан
8-11 ном худалдаж авсан
12-с дээш ном худалдаж авсан
Санал асуулгын дүнг үзэх

Ном

Шуурайн Солонго: Гималай

Шуурайн Солонго: ТООРОЛЖИН

Ш.Сундуйжав : Үүр цайж байна

Э.Үржинханд : Хос ном мэндэллээ

Б.Болдсүх : Таг мартсан тангараг

Ч.Дагмидмаа


Гишүүн
Хэрэглэгчийн нэр

Нууц үг

Та манай гишүүн болохыг хүсвэл энд дарна уу.

t
Одоо онлайнд 147 зочин 0 гишүүн байна.


Мэдээлэл оруулах

Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.

Та монгол гарын драйвэр ашиглан бичээрэй. Оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.

Санал хүсэлтээ илгээх
Хайлт


Зургийн цомог

Т. Дэлгэржаргал 1981	60х90, зотон тос
Зохиомж
Хэмжээс: 600x392 157k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 2619


khuv5-019.JPG
Хэмжээс: 600x450 103k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 3272


B3-006.JPG
Хэмжээс: 600x424 117k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 3779


Агуулга
Баасан, 2019.03.15
· Б.Энэбиш : Одот тэнгэрт цаасан шувуу хөвнө ...
· Б.Энэбиш : Шүлэг шүтээн
· Б.Энэбиш : Хориг тавьсан хайр
· Б.Энэбиш : Бодлын хөврөл
· Б.Энэбиш : Оршихуйн орчил
· Ш.Цэцэг-Өлзий : Ээжээ би Таныгаа санаж байна
Пүрэв, 2019.03.14
· Д.Урианхай : СҮҮЛЧИЙН ХУНДАГА... Анд Б.Лхагвасүрэнд
· Өвгөдийг битгий шоол
Лхагва, 2019.03.13
· Чингис хааны алтан сургаалиас
Мягмар, 2019.03.12
· Тогтохын Цацралт : Тал саран /Өгүүллэг/
· Соёрхын Пүрэвсүрэн : Балдан өвгөн
· Ч.Бэлгүтэй : Охидын гоо үзэгслэн оддын адил гэрэлтээгүй бол ...
· Батсамбуугийн Энэбиш : Нүгэл бол ,бурхдын зүүлгэсэн нүгэл
· Шуурайн Солонго зохиолчийн ГИМАЛАЙ номыг сэтгэгдэл
· Шуурайн Солонгын ГИМАЛАЙ туужийн хэсгээс....
· “Ээждээ захидал бичээрэй” уралдаанд дэд байрт шалгарсан захидал
Даваа, 2019.03.04
· Дотоод ертөнцийн урсгал
Бямба, 2019.03.02
· Одтой шөнө
Пүрэв, 2019.01.17
· Бөхийн Бааст намтар уран бүтээл
Баасан, 2019.01.11
· Б.Цоожчулуунцэцэг : БУЛАНГИЙН ЗОГСООЛ
· С.Дамдиндорж : ГУРВАН ХЭМЖЭЭС
· Т.Бум-Эрдэнэ : ОЛОН БОЛООРОЙ (өгүүллэг)
Даваа, 2019.01.07
· Б.Баттулга - Мөнгөн шөнө
· Б. Баттулга : Гүн ухааны сүлжээ бодролууд
Лхагва, 2018.12.19
· Шаравын Сүрэнжав : Тэнгэрийн хүү
Пүрэв, 2018.12.06
· Н.Энхтэнгэр : Бурхнаас гуйсан нүгэлтэй хүсэл
Лхагва, 2018.12.05
· Соёрхын Пүрэвсүрэн : Үрийн буян
· Соёрхын Пүрэвсүрэн : Үйлийн үр
Бямба, 2018.12.01
· Тогтохбаярын Хонгорзул : Хайртай гэж хэлээч
Мягмар, 2018.11.27
· Байгалмаа Цэнд : Сэтгэл сохорсон байж хайрт минь (2)
· Байгалмаа Цэнд : Сэтгэл сохорсон байж хайрт минь (1)
· Намсрайн Чинзориг : “Дуусгаж амжаагүй захидал”
· М.Цэемаа : Маарамба
Пүрэв, 2018.11.22
· Шагж Гэлэн : Би гөлөг
Лхагва, 2018.11.21
· Да.Жаргалсайхан : ХЭРҮҮЛЧИЙН ДАМЖАА
· Д.Сумъяа : Хүслийн биелэл
· Д.Долсүрэн : ХАНИА БҮҮ ГОМДООГООРОЙ
Баасан, 2018.10.19
· Баатарцогтын Сайнбилэг : ГАЛЫН ХАЙЧ
· Н.Найданбат : Уулзах л ёстой учрал
· Н.Урангоо : Айлгүй эмээ минь дээ аавыг минь битгий гомдоогоорой

Та сараа сонгоно уу


Санал хүсэлт

Нэр:

Э-шуудан:

Санал хүсэлт:



Хажууд нь хүмүүн мишээн гэрэлтэхэд Халиун дэлбээгээ дэлгэн баярладаг Инээхийг хүртэл эсэндээ мэдрэх Ижий сүнстэй Сарнай цэцэг
© Copyright 2005-2019 Biirbeh.MN.
     All rights reserved.
By Bataka
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Утас : 976-99076364
И-мэйл :info@biirbeh.mn