Нүүр Гишүүн Шүлэг Өгүүллэг Сургамж Зөвлөгөө Зургийн цомог Холбоо барих
 

Сайтын мэдээлэл ...
Facebook
Twitter
RSS2

Mail : info@biirbeh.mn
Yahoo ID : tbatbaatar
Mobile : 9907-6364

Нэрээр
  ''Өврийн дэвтэр'' яруу найргийн реалити шоу  
  4-н мөртүүд  
  Sienna  
  Window of Mongolian poetry  
  Youtube  
  Агиймаа Э  
  Алтангадас  
  Алтанхундага А  
  Амарбаяр М  
  Амарсайхан A  
  Амарсанаа Б  
  Амор Хайям  
  Ардын аман зохиол  
  Ариун-Эрдэнэ Б  
  Ариунболд Энх-Амгалан  
  Афоризм  
  Аюурзана Г  
  Бавуудорж Ц  
  Багабанди Н  
  Бадарч П  
  Базардэрэг Н  
  Байгалмаа А  
  Батзаяа Б  
  Батзүл Д  
  Батнайдвар М  
  Батнайрамдал П  
  Батнасан Лу  
  Батрэгзэдмаа Б  
  Баттуяа Ц  
  Батцэцэг Ш  
  Баяр ёслол хурим найр  
  Бодрол  
  Болдсайхан С  
  Болдхуяг Д  
  Болор-эрдэнэ Х  
  Болормаа Б  
  Болормаа Х  
  Бум-Эрдэнэ Түмэнбаяр  
  Бум-Эрдэнэ Э  
  Бусад  
  Буянзаяа Ц  
  Буянцогт C  
  Буянцогт /Цахарын/ С  
  Бямбаа Жигжид  
  Бямбажаргал Ц  
  Бүжинлхам Эрдэнэбаатар  
  Гадаадын уран зохиол  
  Галсансүх Б  
  Ганзориг Б  
  Ганзориг Батсүх  
  Гэсэр  
  Гүрбазар Ш  
  Дагмидмаа Ч  
  Далай ламын айлдвар  
  Дамдинсүрэн Цэнд  
  Дашбалбар О  
  Дениска Михайлов  
  Дорж Б  
  Доржсэмбэ Ц  
  Дулмаа Ш  
  Дууны үг  
  Дэлгэрмаа Ц  
  Дэлхийн уран зохиол  
  Ерөөл, Магтаал  
  Жамбалгарав Ц  
  Зохиолчдын намтар  
  Зүйр цэцэн үг  
  Ичинхорлоо Б  
  Кана Б  
  Лодойдамба Ч  
  Лочин Соном  
  Лхагва Ж  
  Лхагвасүрэн Б  
  Лхамноржмаа Ш  
  Монгол Улсаа хөгжүүлье  
  Монголын өгүүллэгийн цоморлиг 2003  
  Мэдээ, мэдээлэл  
  Мөнх-Өлзий Б  
  Мөнхбат Ж  
  Мөнхсайхан Н  
  Мөнхтуяа А  
  Мөнхцэцэг Г  
  Мөнхчимэг А  
  Намдаг Д  
  Намсрай Д  
  Нацагдорж Д  
  Номин Г  
  Номинчимэг У  
  Нямсүрэн Д  
  Оюун-Эрдэнэ Н  
  Оюундэлгэр Д  
  Пүрэв Санж  
  Пүрэвдорж Д  
  Пүрэвдорж Лувсан  
  Пүрэвсүрэн Соёрхын  
  Равжаа Д  
  Ринчен Б  
  Сумъяа Доржпалам  
  Сургамж  
  Сүглэгмаа Х  
  Сүрэнжав Шарав  
  Сүхбаатар Ширчин  
  Сүхзориг Г  
  Тайванжаргал Н  
  Төрбат Д  
  Улам-Оргих Раднаадорж  
  Урианхай Д  
  Уугансүх Б  
  Хасар Л  
  Хишигдорж Л  
  Ховд Их сургуулийн Утга зохиолын нэгдэл  
  Хулан Ц  
  Хүрэлбаатар Ү  
  Хүрэлсүх М  
  Хүүхдийн дуу  
  Цэемаа М  
  Цэцэнбилэг Д  
  Чойном Р  
  Чоно  
  Чулуунцэцэг Б  
  Шог өгүүллэг  
  Шүлэг  
  Шүүдэрцэцэг Б  
  Энхбат Балбар  
  Энхболд Энхбаатар  
  Энхболдбаатар Д  
  Энхтуяа Б  
  Энхтуяа /Эмүжин/ Р  
  Эрдэнэ С  
  Эрдэнэ-Очир Арлаан  
  Эрдэнэсолонго Б  
  Эрхэмцэцэг Ж  
  Явуухулан Б  
  Ярилцлага  
  Үлгэр  
  Үржинханд Э  
  Өвөр Монголын яруу найраг  
  Өгүүллэг  
  Өлзийтөгс Л  
  Өөрийгөө ялах нь  

Ангилал
  Article1  
  Шүлэг  
  Өгүүллэг  
  Найраглал  
  Афоризм  
  Богино өгү  
  Роман, тууж  
  Зүйр цэцэн  
  Үлгэр  
  Ертөнцийн  
  Ардын аман  
  Нийтлэл  
  Дууль  
  Сургамж  
  Зөвлөгөө  
  Мэдээ  
  Намтар  
  Ярилцлага  
  Ерөөл магтаал  
  Дууны үг  
  Ардын аман зохиол  
  Youtube  
  Дурсамж  
  Бусад  

Дэм дэмэндээ гэж
Та бүхнийг бидэнд туславал бид баярлах болно.
$



  

Бум-Эрдэнэ  	Түмэнбаяр	 Өгүүллэг: Т.Бум-Эрдэнэ : Хонины морь
Оруулсан admin on 2013-10-04 12:24:09 (3733 уншсан)

Зуны дунд сарын жирийн нэгэн өдрийн жин үдийн халуун, агаар дүнгэнүүлэн нуугина. Нүдэнд унасан цэгээн шиг өчүүхэн цагаан үүл тэртээ тэнгэрийн хаяанд гялайхаас өөр зүйл тэнгэрт алга. 
Ов товхон бор толгодын дээгүүр зэрэглээ үелзэн сүүмэлзэж, хээрийн хөх чогчого хаа нэгтэй шогширохоос өөр амьд амьтан үгүй мэт нам гүм. Бүрэнгийн голын эхээс жаахан хойхонтой Сэргэлэн дэнж гэж байх агаад түүний зүүн зовхинд хаяаг нь шазайтал шуусан их бага хоёр гэр хурц наранд гялбан бөндийлдөнө. Нар чанх дээр голлосон болоод тэрүү гэрийн сүүдэр хойд хэсгээрээ нарийхан зураа төдий тусах бөгөөд түүнийг даган гөлгөн хар нохой нүдээ гялтагнуулан, нарийхан ягаан хэлээ унжуулан, цээж түхэгнүүлэн сунан хэвтэнэ.
Гэрийн баруунтайд элдэв новш дээр нь овоолсон морь тэрэг хоёр арлаараа газар шийрлэн тухлана. Түүний доор дөрвөн нүдтэй хөгшин банхар өөрийнхөө эзэмшлийн газар байгаагаа ирэлхийлж хаа нэгтэйгээс авчраад хаячихсан адсага аятай амьгүй юм шиг хэвтэнэ. Морь тэрэгний баруун урд руу хонины хороо, тугалын хашаа халуунд халан сарзайх ба хашааны модон дээгүүр үл ялиг зэрэглээ гүвэлзэж, хааяа нэг хар ялаа бууж сууна. Хашаа тойрон хэдэн хурга хэвтэх нь хэвтэж, зарим нэг нь хорон зогсжээ. Хашааны хажууд хээлтэй гүү шиг цүндийсэн гэдэстэй, урт дэлтэй хөгшин бор морь цулбуур унжуулан ялаархавч халуун наранд дуниартан үүрэглэнэ. Бор морины нуруунд хүүхдийн жижигхэн эмээл тохож, олом нь тэртээ тэргүй тэр том гэдсэн дээгүүр нь татаж хүрэхгүй тул улаан сугаар нь давхарлан татсан харагдах нь хүүхдийн баривч чихээд өмсчихсөн том хүн гэлтэй харагдана. Энэ бол энэ хот айлын хонины морь. 

Гэтэл гэнэт хаа нэгтэйгээс хэдэн тугал үе үе түчигнэлдэн давхиж, байж ядан оодогнох нь чухам юу гээчид хөөгдөн давхиагаа өөрсдөө ч мэдэхгүй сандралдах шиг. Гэрийн зүүнтэй хушин гадсаар тэлж татсан хоёр зэл сунайх бөгөөд тус бүрд нь хэд хэдэн унага чагтлаатай. Тэд мөн л хөлөө жийн хавтгайлдан хэвтэж, хааяахан богинохон сүүлээ шарваж харагдана. Зэлнээс холгүй тэднийхний адуу халууны хонь шиг хорон зогсох бөгөөд адуу бүрийг тойрон хэдэн арван шар хэдгэнэ жаргалаа эдлэн дүнгэнэлдэнэ. 
Харин Сэргэлэн дэнж дээр үзүүрий нь ацалсан дөрвөн шон дээгүүр дараалуулан дамнан татсан урт уяа бий. Ямар ч халуунд сэвэлзүүр бяцхан салхитай, ялаа шумуул багатай тул эднийх жилийн жилд хурдан хүлгийнхээ уяаг энэ дэнж дээр зоодог хэрэг. 
Уяан дээр эдний урдаа барьдаг хурдан хүлгүүд толгой хаялан зогсох агаад хоорондоо нилээн зайтай уяагдсан их бага хоёр хар азрага хар хороо гайхуулах мэт адууныхаа зүг сортолзон, хааяа нэг хангинатал янцгааж, хөл доорх газраа халцарч хотойтол эргэцэнэ. Тэдний унгалдан янцгаах дуунаар зүүрмэглэж зогссон хонины бор морь дальдчин сэрж ""Үгүй энэ халуунд ингэж өвчигнөж байх тийм сайхан л юм байх даа"" хэмээн бодон өмнөөс нь төвөгшөөн толгойгоо хаялж, цулбуураа чирэн хоёр гурав гишгэлсэнээ ""Hамайг уяагүй юм байна шүү дээ. За байз хэд гурав хазалдаг юм билүү, хэрэггүй ч юм уy’’ хэмээн эргэлзэн эргэлзэн доош тонгойтол дэндүү их халсан газар өөдөөс нь хуурай шороо ханхлуулан халуунаар төөнөхөд ""Уг нь ч гэдэс цатгалан л байна л даа"" гээд толгой хаялах зуураа хоёр тийш хяламхийн цүндийсэн гэдсээ харж ""Миний энэ гэдэс ч бүр замаа алджээ. Жаахан залуухан байхад гуя хонгоо шүдээрээ, хүзүү шанаагаа хойд хөлөөрөө маажчихдаг байлаа. Одоо ч хамаг юм арьсандаа чихцэлдээд юун маажих битгий хэл хойд бөгсөн хэсгээ харж чадахаа байсан. Осолдохгүй л байх ёстой юмнууд нь байгаа байхаа л гэж бодохоос. "За байз их л халуун байна даа. Уг нь ганц нэг хазалвал. Тээр, ингээд идэх тухай л бодох юм. Гэдэс гэж тэнгэр байгаа хэрнээ л идмээр бодогддог мөн хачин зан шүү. Уг нь болж өгвөл идэж уухаа багасгаад энэ уяаны хэдэн морьд шиг живхийвэл мөн сайхнаа"" хэмээн мөрөөднө.
Гэтэл орчны нам гүмийг дахин эвдэж бага хар азрага хамар тачигнуулан үүрсэн эргэцэхэд ""Үгүй мөн их хар шүү. Тэр бандайж пэндийсэн хэдэн гүүгээ засаа байхгүй морьдноос харамлаад сүйд болчих юмаа. Тэд ер нь яав л гэждээ. Гүү нь ч гэж гүү. Сүүл мүүлээ өргөөд л хачин болчихно. Бас нэг улаан буурал морь бий. Тэр мөн үйлтэй амьтанаа даа. Өдөр нь хэдэн гүү бараадан гэлдэрчихээд шанд нь энэ хоёр азарганд шөнөжин элдүүлээд хононо шүү дээ. Тэгээд л өглөө нь азрагануудыг бариад уячихаар л тэгэхээс тэгэх гэсэн юм шиг сөөсийтөл хүрээд ирэхийг нь яана. Тэрийг хараад энэ хоёр нь байж ядаад байгаа юм. Тэр улаан морь өөрийгөө яаж ч чадахгүйг мэддэггүй л юм байхдаа. Мөн ч их дур шүү чааваас. Надад бол ч тэр гүү мүүний дэргэд очихоор үнэр танар нь хүртэл нэг л хачин. Ер нь онцын амьтад бишээ. Үгүй тэгэхдээ хониноос арай дээр л байх л даа. Би ч насаараа хонины араас гэлдэрлээ. Одоо бараг өөрийгөө хонь уу, морь уу заримдаа ялгахаа байх шахах юм. Гүү гэснээс эм адуу сайхан санагддаг үе надад бас байсан юм шүү. Яг тэр үед энэ хүмүүс намайг олуулаа нийлж дарж байгаад салтаанаас нэг юм сугалаад авчихсан. Өвдсөн гэж юүхэв. Гол тасарчих шиг л болсон шүү. Тэрнээс хойш энэ гүүнүүд нэг олигтой харагдахаа байсан даа"" гэж бодон үүрэглэнэ. 
Тэгтэл нэг шар хэдгэнэ дүнгэнэн ирж хэнхдэгнийх нь тэрүүгээр эргэлдэж байснаа цээжин дээр нь сууж, дөрвөн далавчаа хэдэнтээ сарвалзуулсанаа хойд хоёр хөлөө хооронд нь сольбуулан үрчиж нилээн тухлах янзтай болоход хонины бор шөрмөсөөрөө арьсаа жирвэгнүүлэн хөдөлгөвөөс шар хэдгэнэ аргагүйдэн нисэв. ""Хар халуунд энэ муусайн хүртэл тайван байлгахгүй шүү"" гэснээ бага хар азрагыг харж ""Үгүй тэр газар цавчилаад л мөн чиг их уураа. Тэр дөрвөн туурай нь жигтэйхэн хурц юм даа"" гээд доош тонгойн өөрийнхөө туурайг харсанаа ""Ишш! чааваас миний энэ туурайны байж байгааг ямби дайруулчихсан юм аятай гадагшаагаа эргэж палбийгаад тэмээн таваг шиг л юм болж. Юун газар сэндийчих дээ манатай өвс налуулж чадах юм уу. Тэгээд хүнд гэж яана. Ширүүхэн явахаар туурай хүндээд ар дагз руу доргиод байх шиг байдаг байхгүй юү. Тэгэхэд чинь эд нар намайг хашин лазангаар минь дуудаад л ороолгоод байхыг нь яана. 
Би ч уг нь адууны л хүүхэддээ. Гэтэд яачихсан хувь заяанд төрсөн гэхээрээ хотын хүүхдийн унаа болж, хонины бөгс үнэрлэж явдаг юм бүү мэд. Санаагаар болдог бол Сэргэлэн дэнжийн орой дээр салхи сөрөн дүүхэлзэж, хүүхдүүдээр гийнгоолуулж, хүмүүсээр шагшуулж, хурдан хүлгийн тоосонд орж, холын уулсын барааг хармаар л байх юм. Даана ч тийм одонд төрөөгүй бололтой. Энэ хэдэн гүвгэрээс цаадахыг энэ насандаа үзсэнгүй дээ зайлуул. Мууд муухай гэгчээр энэ их дэлийг засаад ч өгчихгүй юм. Би ямар азрага биш энэ их дэлээр яахав дээ. Налмайж нэлмийгээд ямар л олиг байв гэж. Усны толионд өөрийгөө хааяа харахаар бусгаж бухмаар шүү. Уг нь хоолоо багасгаад гэдсээ татчихвал намайг азрага гэж андуурч мэднээ. Ерөөсөө нэг сайхан хүндэрчихээд өнөөдрөөс эхлээд хоолоо сойноо яадаг юм. Эд чадаад байхад би чадалгүй яадгийн"" гэж санан ихэд сэргэлэн царайлан сүүлээ өргөж байгаад л бааж гарав. Эргэж сүүлээ харах гэсэн нь харагдсан ч үгүй. ""За төвөг төвөг сүүлийн хэдэн жил түүнийг харалгүй болоод л байсан юм болох л байлгүй"" гэж санан нилээд хэдэн хомоол унагалаа. Санаа дагаад тэрүү гэдэс нь ч хөнгөрөх шиг. ""За ингээд л хэд хоног хоолоо сойход л Сэргэлэн дэнжийн хэд шиг болчихно доо. Юүхэн байхав дээ"" гэж бодон толгойгоо өргөн цээж түхийлгэж үзэв. 
Бодсон бодолдоо хөглөгдөн хөнгөмсөж, хурдны морьдийг дуурайн хэд гурав шогштол тархи толгой нь доргиод, нуруу туруу нь шажигнаад жигтэйхэн. Хажуугаар нь амьсгаадаад, зүрх нь дэлсэж байна гэж учиргүй. Түрүүний оволзсон сэтгэл, хүсэл мөрөөдөл нь бүдгэрээд ирэв. ""За даа ер нь ч тэгээд гэнэт ширүүн хөдөлгөөнд орох муу ч байж мэднэ"" гэж өөрөө өөртөө анхааруулаад эргэж сажлав. Гэрийн хаяанд аахьчин хэвтэх хар нохойг харсанаа ""Энэ одоо юу хийсэндээ ингэж оволзож хэвтдэг байнаа. Бүр хэлээ унжуулаад сүйд гээч. Хөгтэй юм бэ яасан. Энэ нохойнууд хөлөрдөггүй амьтан юм гэсэн тэгээд л ингэдэг юм байх даа"" хэмээн өөрт огт хэрэггүй зүйлийг хүртэл бодож амжив. 
Тэгсэнээ ядарчих шиг санагдан ""Хувь заяа гэдэг өөр юм даа. Би эдэн шиг ганган сайхан төрөөгүй, гайхуулж шагшуулах юм юу ч үгүй. Газар эвхэн хурдлахын гайхамшигийг мэдрээгүй. Хажуудахтайгаа уралдан тэмцэлдэх гэсэн хачир бачир зан надад байхгүй. Эдний нүдэнд бол заяа муутай нэгэн адуу. Бараг адууны нэр гутаасан амьтан л харагддаг байх. Хааяа би өөрөө ч тэгж боддог юм. 
Гэхдээ би эдний чаддаггүй юмыг бас чаддаг л юм. Учираа мэдэхгүй хүүхэд анх удаа морь унахад нь үргэж цэрвээд байхгүйгээ би мэднэ. Унаанаасаа салчихаад маажигнаж яваа өвгөнийг улцагнаж ялцагнаад байлгүй хөл залгуулчихаа мэднэ. 
Муусайн нусгай багачуул дэлнээс минь зулгаасаар байж нуруун дээр минь гарчихаад дэнж давалгүй үүрэглэж, хариулж яваа хонио байтугай хаашаа яваагаа ч мэдэхгүй дохиж эхлэхэд нь зөөлөн зөөлөн гэлдрээд хэдэн хоньтой нь цуг гэрт нь дөхүүлчихээ би мэднэ"" Хонины морь бодолдоо хөтлөгдөөд гэрээс жаахан холдов. Амьд хүн байхгүй мэт таг чиг байсан гэрээс хотоос ирсэн болов уу гэмээр хүүхэд гарч ирээд
- Хүүе яанаа. Бор морь алдуурчихжээ. Тээр тэнд сул явж байна гэхэд гэр дотроос
- Тэр хаачихав дээ хөөрхий. Биеийнхээ чилээг гаргаж хэд алхаа биз. Хэдэн талаас нь хүүхдүүд ноолж байхад зогсож л байдаг ёстой нэг буян нь дэлгэрсэн мал шүү гэж нэгэн эмгэн дуугарав. Бор морь чихээ сольбуулан чагнаж эмгэний үгэнд урамшиж хангинатал янцгаадаг юм уу гэсэн нь хоолой нь ч гарсангүй. За төвөг, төвөг. Гэтэл гэрээс бас нэг өвгөжөөр хүний дуу гарч
- Хүүхээд нэг нь мордож хэдэн туглаа цуглуулахгүй бол оодогнож тарчихаад олдохгүй шүү. Миний хүү ингэсгээд мордоорой гэхэд нөгөө хүү
- Ямар мориор? гэж цовоо асуухад
- Бор мориороо л мордохгүй юү
- Өө! гэж урамгүй дуугарсанаа уруулаа унжуулан 
- Энэ чинь явж өгдөггүй юмаа гэхэд өвгөн 
- Миний хүүд одоохондоо бор морь нь л болно доо гэж сонсогдов. Бор морь огт анзаараагүй юм шиг хэрнээ ""Тээр, энэ хүү хүртэл намайг голж байгаа юм шүү дээ. Хэдхэн хоногийн өмнө ямар юм байлаа даа. За яахав намайг голж байна гэдэг чинь морь маланд овоо болж байна л гэсэн үг. Гэлээ ч гэсэн одоохондоо чи намайг л унана даа. Олон ч хүүхэд надаар морь унаж сурсан даа."" Бор морь буцаж сажлах гэснээ ""Түрүүн нэг хүндэрчихсэн чинь гэдэс хоосорчихно гэж баймгүй юм даа. Идмээр л болоод байх юм. Уг нь хэд хоног тэсчихвэл ч гэдэс гэдэг нарийсаад л шивхэрч өгнө дөө. Гэтэл хөл доор өвс байгаад байдаг. Яая даа байз"" Бор морь хэд хэд тонголзож тээнгэлзсэнээ ""За өнгөрсөөн өнгөрсөн. Миний турж мураад сайхан хүлэг болтол ч лөөлэй биз"" Тэрээр гурав хоног уяуулсан адуу шиг л ховдоглон зулгаав. ""Ай даа зун цагийн ногоо гэж . . ."" Бор морь хүсэл мөрөөдөл хийгээд атаархал, ялагдлын гуниг сүлэлдүүлсэн харцаар Сэргэлэн дэнжийн уяа руу харж, ам дүүрэн өвсийг завжаараа шүүсийг нь савируулан шир шир зажлана . . . 



( Сэтгэгдэл бичих? | Өгүүллэг | Оноо: 0/0 | Бум-Эрдэнэ Түмэнбаяр )


Танд энэ агуулга таалагдаж байвал LIKE хийгээрэй.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.



Уншигчдын оруулсан сэтгэгд манай сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
Санал сэтгэгдэл

 
Санал асуулга
Та онлайн номын дэлгүүрээр хэр их үйлчлүүлэх вэ ?
Байнга
Нилээд
Хааяа
Цөөн
Үгүй
Санал асуулгын дүнг үзэх

Ном

Шуурайн Солонго: ТООРОЛЖИН

Ш.Сундуйжав : Үүр цайж байна

Э.Үржинханд : Хос ном мэндэллээ

Б.Болдсүх : Таг мартсан тангараг

Ч.Дагмидмаа


Гишүүн
Хэрэглэгчийн нэр

Нууц үг

Та манай гишүүн болохыг хүсвэл энд дарна уу.

t
Одоо онлайнд 75 зочин 0 гишүүн байна.


Мэдээлэл оруулах

Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.

Windows XP, 7 үйлдлийн системийн стандарт монгол гарын драйвэр софтверийг ашиглан бичээрэй. Таны оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.

Санал хүсэлтээ илгээх
Хайлт


Зургийн цомог

Хөвсгөл
kho-004.JPG
Хэмжээс: 600x450 115k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 3389

Г.Ариунболд Зотон, тос 110x110
Голын салхи
Хэмжээс: 600x468 146k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 2557


B3-021.JPG
Хэмжээс: 600x392 120k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 3682


Агуулга
Пүрэв, 2018.05.03
· Б. Баясгалан
· Т. Амар-Амгалан
Даваа, 2018.04.30
· Гомпилдоогийн Мөнхцэцэг
Лхагва, 2018.04.18
· Лха Отхан : ТОГОРУУН ЦУВААН ДУНД ..
· Лха Отхан : Хоосон дэвтэрт минь өдөлсөн шар шувууны ...
· Лха Отхан : Урсгалд хөвөх навчисыг он жилүүдтэй үдэж ...
· Түмэнбаярын Бум-Эрдэнэ : Хоолны ширээ
Мягмар, 2018.04.17
· Яагаад гэж би өөрөөсөө Яасан олон асууна вэ
Лхагва, 2018.04.18
· Лха Отхан : Монгол нутаг
Мягмар, 2018.04.10
· Хундага нулимс
Баасан, 2018.03.30
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг: Загас үнэртсэн үдэш
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг: "Зун гээсэн чөдөр" номоос
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг: "Нэргүй ном"-оос
· Х. Нямхишиг: "Зун гээсэн чөдөр" номоос
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг: "Зун гээсэн чөдөр" номоос
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг: Би-Бөгтөр хөх өвс
· Х. Нямхишиг: "Зун гээсэн чөдөр" номоос
· Х. Нямхишиг
· Гантөмөрийн Сумъяа: Миний сэтгэлийн эх орон
Пүрэв, 2018.03.29
· Х. Чимэдрэгзэн
· Х.Нямхишиг: "Бөгтөр хөх өвс" номоос
· Батсайханы Баттөгс: Хорхой тавилан

Та сараа сонгоно уу


Санал хүсэлт

Нэр:

Э-шуудан:

Санал хүсэлт:



Хажууд нь хүмүүн мишээн гэрэлтэхэд Халиун дэлбээгээ дэлгэн баярладаг Инээхийг хүртэл эсэндээ мэдрэх Ижий сүнстэй Сарнай цэцэг
© Copyright 2005-2018 Biirbeh.MN.
     All rights reserved.
By Bataka
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Утас : 976-99076364
И-мэйл :info@biirbeh.mn