Нүүр Гишүүн Шүлэг Өгүүллэг Сургамж Зөвлөгөө Зургийн цомог Холбоо барих
 

Сайтын мэдээлэл ...
Facebook
Twitter
RSS2

Mail : info@biirbeh.mn
Yahoo ID : tbatbaatar
Mobile : 9907-6364

Нэрээр
  ''Өврийн дэвтэр'' яруу найргийн реалити шоу  
  4-н мөртүүд  
  Sienna  
  Window of Mongolian poetry  
  Youtube  
  Агиймаа Э  
  Алтангадас  
  Алтанхундага А  
  Амарбаяр М  
  Амарсайхан A  
  Амарсанаа Б  
  Амор Хайям  
  Ардын аман зохиол  
  Ариун-Эрдэнэ Б  
  Ариунболд Энх-Амгалан  
  Афоризм  
  Аюурзана Г  
  Бавуудорж Ц  
  Багабанди Н  
  Бадарч П  
  Базардэрэг Н  
  Байгалмаа А  
  Батзаяа Б  
  Батзүл Д  
  Батнайдвар М  
  Батнайрамдал П  
  Батнасан Лу  
  Батрэгзэдмаа Б  
  Баттуяа Ц  
  Батцэцэг Ш  
  Баяр ёслол хурим найр  
  Бодрол  
  Болдсайхан С  
  Болдхуяг Д  
  Болор-эрдэнэ Х  
  Болормаа Б  
  Болормаа Х  
  Бум-Эрдэнэ Э  
  Бум-Эрдэнэ Түмэнбаяр  
  Бусад  
  Буянзаяа Ц  
  Буянцогт C  
  Буянцогт /Цахарын/ С  
  Бямбаа Жигжид  
  Бямбажаргал Ц  
  Бүжинлхам Эрдэнэбаатар  
  Гадаадын уран зохиол  
  Галсансүх Б  
  Ганзориг Батсүх  
  Ганзориг Б  
  Гэсэр  
  Гүрбазар Ш  
  Дагмидмаа Ч  
  Далай ламын айлдвар  
  Дамдинсүрэн Цэнд  
  Дашбалбар О  
  Дениска Михайлов  
  Дорж Б  
  Доржсэмбэ Ц  
  Дулмаа Ш  
  Дууны үг  
  Дэлгэрмаа Ц  
  Дэлхийн уран зохиол  
  Ерөөл, Магтаал  
  Жамбалгарав Ц  
  Зохиолчдын намтар  
  Зүйр цэцэн үг  
  Ичинхорлоо Б  
  Кана Б  
  Лодойдамба Ч  
  Лочин Соном  
  Лхагва Ж  
  Лхагвасүрэн Б  
  Лхамноржмаа Ш  
  Монгол Улсаа хөгжүүлье  
  Монголын өгүүллэгийн цоморлиг 2003  
  Мэдээ, мэдээлэл  
  Мөнхбат Ж  
  Мөнхсайхан Н  
  Мөнхтуяа А  
  Мөнхцэцэг Г  
  Мөнхчимэг А  
  Намдаг Д  
  Намсрай Д  
  Нацагдорж Д  
  Номин Г  
  Номинчимэг У  
  Нямсүрэн Д  
  Оюун-Эрдэнэ Н  
  Оюундэлгэр Д  
  Пүрэвдорж Лувсан  
  Пүрэвдорж Д  
  Равжаа Д  
  Ринчен Б  
  Сумъяа Доржпалам  
  Сургамж  
  Сүглэгмаа Х  
  Сүрэнжав Шарав  
  Сүхзориг Г  
  Тайванжаргал Н  
  Төрбат Д  
  Улам-Оргих Раднаадорж  
  Урианхай Д  
  Уугансүх Б  
  Хасар Л  
  Хишигдорж Л  
  Ховд Их сургуулийн Утга зохиолын нэгдэл  
  Хулан Ц  
  Хүрэлбаатар Ү  
  Хүрэлсүх М  
  Хүүхдийн дуу  
  Цэемаа М  
  Цэцэнбилэг Д  
  Чойном Р  
  Чоно  
  Чулуунцэцэг Б  
  Шог өгүүллэг  
  Шүлэг  
  Шүүдэрцэцэг Б  
  Энхбат Балбар  
  Энхболд Энхбаатар  
  Энхболдбаатар Д  
  Энхтуяа Б  
  Энхтуяа /Эмүжин/ Р  
  Эрдэнэ С  
  Эрдэнэсолонго Б  
  Эрхэмцэцэг Ж  
  Явуухулан Б  
  Ярилцлага  
  Үлгэр  
  Үржинханд Э  
  Өвөр Монголын яруу найраг  
  Өгүүллэг  
  Өлзийтөгс Л  
  Өөрийгөө ялах нь  

Ангилал
  Article1  
  Шүлэг  
  Өгүүллэг  
  Найраглал  
  Афоризм  
  Богино өгү  
  Роман, тууж  
  Зүйр цэцэн  
  Үлгэр  
  Ертөнцийн  
  Ардын аман  
  Нийтлэл  
  Дууль  
  Сургамж  
  Зөвлөгөө  
  Мэдээ  
  Намтар  
  Ярилцлага  
  Ерөөл магтаал  
  Дууны үг  
  Ардын аман зохиол  
  Youtube  
  Дурсамж  
  Бусад  

Дэм дэмэндээ гэж
Та бүхнийг бидэнд туславал бид баярлах болно.
$



  

Бусад 		 Өгүүллэг: Шуурайн Солонго : БҮЖИН ҮР
Оруулсан admin on 2016-10-10 09:48:28 (2299 уншсан)

Сэтгүүлч, зохиолч Шуурайн Солонгоогийн Бага хатан номын Бүжин үр өгүүллэг . . .

Бурхан минь энэ нэг л биш ээ. Манай гэрт хий юм шүглэсэн юм шиг хамаг юм хөдлөөд, идэх уух юмнаас хорогдоод байх боллоо. Хүү бид хоёроос өөр юм энэ гэрт байх ёсгүй гэж өөрийгөө хичнээн тайтгаруулавч нэг л жигтэй юм болоод байна даа. Таван зүсэм талх үлдлээ гэхэд нэг зүсэм нь үгүй болж орхино. Хүүгийн уусан ундааг тэмдэглэн харж орхиод ажилдаа явавч орой ирэхэд дөрвөн хуруу хэртэй дундарсан байна. Тавагны ааруулаа нүдээрээ тоолж тоолж гаравч усанд яваад ирэх зуур хоёр нь ор мөргүй алга болно. Хуушуур хийгээд ширээн дээр зургааг нь орхиод унтахад өглөө дөрөв болчихсон байх учир би сүүлдээ дасаж хоол илүүчлэн зуухны хүхээгэн дээр тавих болов. Өглөө тэр таваг ёс юм шиг хоосон харагдана. Хаяагаар орж ирээд ямар нэг муур л идээд байгаа юм бодож суух болсон ч хөргөгч нээгээд нэг алим аваад хаачихдаг амьтан гэж байх уу.

Нэг өдөр хүү цэцэрлэгээсээ ирээд "Миний Сакура алга" гэж аяга хангинатал орилдог байгаа. Японы хүүхэлдэйн киноны тэр охиныг нь хэн авдаг байнаа гэж гайхахдаа ойр зуур эрж байтал тэр баримал баруун орны толгойн талд хэвтэж байв. Тэр үед л сэтгэл сэрхийж, гэр дотроос минь хэн нэгний нүд ширтээд буйг гэнэт анзаарсан юм. Зурагт үзэж суухад ч өлмий дороос цоо ширтэх шиг. Нөхрөөсөө салаад ганц хүүгээ хүний зэрэгт хүргэх гэж яваа надад одоо чөтгөр шулам л дутаад байгаа юм байх даа гэж зовниод нойр муутай хонолоо.

Хүүгээ цэцэрлэгт нь хүргэчихээд ажлаасаа чөлөө аван аавындаа гүйж очвол "Юу л байгаа аж" хэмээн дооглож, Бунжаа гуайнд оч л доо гэж дахин зөвлөв. Мөн амгалан улс шүү.
-Ямар нэгэн юм болсон байвал бушуухан нүүх минь гээд аавтай хамт тэр нутгийн ламыг зорилоо. Аавтай нэлээн хууч хөөрч сууснаа тэр өвөө элж мөлийсөн хэдэн зоос гаргаж хэдэнтээ шилгээж үзээд
-Шүглэсэн юм ч гэж дээ. Нэг гэм хоргүй амьтан байна л даа гэхэд нь нуруугаар хүйт даан
-Хөргөгч уудлаж чаддаг чинь юу байдаг билээ хэмээн сандалтайгаа дөхвөл
-Танайд буруу хаалгаар орж иржээ. Гэхдээ та хоёрт дасаад явж чадахаа больсон байна. Та нарт их л ээлээ өгөх амьтан юм. Дасгаад авах эсэхээ өөрсдөө мэд гэж мэл гайхуулж орхиод ном уншаад суучихлаа. Арга эвийг нь олж, яах ийхээ заалгав. Тэднийхээс гаруутаа ээж рүү ярьж, манай тэнд очоод хүлээж бай гэж гуйгаад, ламтаны захисан ёсоор идээ будаа базаан гэр лүүгээ давхив. Үүдэнд маань хүлээж байсан ээжид "Нэг ёс гүйцэтгэх боллоо" гэж шивнээд гэрт орж ширээ засаад
-Би сая лам дээр очоод ирлээ. Одоо гараад ир ээ гэж дуудвал ямар ч чимээ авиа алга. Аав ээж хоёрын царай цонхийгоод явчихаж байна. Хөргөгч уудлаж чаддаг чинь хүн юм биш байгаа гэж санаад
-Миний хүү гараад ир ээ. Эгч нь огт загнахгүй гэж хоолой чичрүүлэн дуудтал баруун талын орон доороос сэгсийсэн жаахан хүүхэд мөлхөн гарч ирэв. Тэр хүүхдийн аймхай зөөлөн нүдийг хараад хоолой зангирч бушуухан тэвэрч авав. Ээж ч гэсэн
-Еэ элээ халаг гэж дуу алдан, нуруу руу пидхийтэл цохиж аваад
-Ийм ядарсан амьтан гэрт нь байж байхад мэддэггүй сэтгэлгүй тархи шүү хэмээн загнаж гарав.
-Миний хүү чинь ээжийнхээ орон доор юу хийж байгаа юм гэхэд өмөлзөн уйлж
-Би гарч ирж чадахгүй байсаан. Таны Хонгороод хайртай гэж хэлэхийг сонсоод л хэвтээд байсан гэж өр зүрхийг минь эмтлэлээ. Бид гурав халтар жаахан нүүрийг нь нулимсаараа угааж, ширээндээ суулган цадтал хооллож ундласаны дараа аав минь босч
-Өвөө нь хүүдээ хувцас авчирч өгнөө. Ингэхэд би чинь эрэгтэй хүүхдийн хувцас авах уу, эмэгтэй хүүхдийнхийг авчрах болж байна уу гэж наадангуй асуухад
-Эмэгтэй хүүхдийн гэж цовоо хөөрхөн дуугаар хариулаад хүзүүгээр минь тэвэрсэнийг яана. Усанд оруулан шинэ хувцас өмсгөөд, сар шахуу харах болов уу гэж горьдон намайг харуулдсан бүжин охиноо үнсэн үнсэн өрөвдсөн юм. Хүүгээ цэцэрлэгээс ирмэгц нь "Ийм хөөрхөн эгчтэй боллоо" гэхэд харамч зожиг хүү маань хамаг тоглоомоо түүний өмнө овоолохыг хараад заяагаар ирсэнийг нь мэдсэн дээ. Хөөрхий муу үр минь манайхыг дөнгөж буугаад байхад идэх юм хайн ханын нүдээр орж ирсэн өнчин охин байж. Тэгээд хүүгээ гэсэн миний хайранд хоргодсон байсан сан. Дэгж дэрвэж яваад дэргэд минь хярсан юм даа гэхдээ би охиндоо Бүжин гэж нэр өгсөн юм. Бүжин манай гэрийг дуутай шуутай, айлын дайтай айл болгосоон. Хүн хүнээрээ дутдаг болохоос хөрөнгө хүчээр тэгтлээ дутахгүй юм байна гэж би одоо боддог болсоон. Надаас салсан нөхөр маань орчлонгийн бүх хүнтэй сууж тоогоо гүйцээх гэсэн мэт их олон хүүхнээр цайгаа чануулж яваа дуулддаг. Тэр хүн юунд итгэдэг юм бол оо. Харин би ганцхан юманд итгэдэг. Хань ижлийн заяа дутуу ч үр хүүхдийн хайраар л дутахгүй дээ гэж боддог. Та л анзаарахыг хүсэхгүй байгаа болохоос хайр дутсан хэн нэгний нүд таныг ширтэж л байгаа даа.

2005. 6. 7 Хулантайгаа. Зохиогч Ш. Солонго



( Сэтгэгдэл бичих? | Өгүүллэг | Оноо: 0/0 | Бусад )


Танд энэ агуулга таалагдаж байвал LIKE хийгээрэй.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.



Loading
Уншигчдын оруулсан сэтгэгд манай сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
Санал сэтгэгдэл

 
Санал асуулга
Та нэг жилийн хугацаанд хэр олон ном худалдаж авсан бэ ?
Ном худалдаж аваагүй
1-3 ном худалдаж авсан
4-7 ном худалдаж авсан
8-11 ном худалдаж авсан
12-с дээш ном худалдаж авсан
Санал асуулгын дүнг үзэх

Ном

Шуурайн Солонго: ТООРОЛЖИН

Ш.Сундуйжав : Үүр цайж байна

Э.Үржинханд : Хос ном мэндэллээ

Б.Болдсүх : Таг мартсан тангараг

Ч.Дагмидмаа


Гишүүн
Хэрэглэгчийн нэр

Нууц үг

Та манай гишүүн болохыг хүсвэл энд дарна уу.

t
Одоо онлайнд 168 зочин 0 гишүүн байна.


Мэдээлэл оруулах

Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.

Windows XP, 7 үйлдлийн системийн стандарт монгол гарын драйвэр софтверийг ашиглан бичээрэй. Таны оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.

Санал хүсэлтээ илгээх
Хайлт


Зургийн цомог

Н. Мөнхболд 1986	50х70, эсгий
Ертөнц
Хэмжээс: 600x425 111k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 2902

Должин  : 2007 оны аялал
mongolia2007year-272.JPG
Хэмжээс: 600x450 75k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 2198

Должин  : 2007 оны аялал
mongolia2007year-058.JPG
Хэмжээс: 600x450 116k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 4403


Агуулга
Мягмар, 2016.10.25
· Б.Улаанхүү : Зүүн голын минь унага шүү дээ
· Б.Улаанхүү: Сансарын удамтай монгол морио
· Хүслийн цагаан мананд төөрүүлж явах сайхан
· Б.Улаанхүү : Ясанд минь тултал шингэсэн язгуурын дөрвөн мөрт минь
· Б.Улаанхүү: Завхан зогсоо уулын, зоригт хурдан ажнай минь
Пүрэв, 2016.10.20
· Миний ээж
Даваа, 2016.10.17
· Хожимдсон ухаарал
Даваа, 2016.10.10
· Зохиолч Лувсангийн Пүрэвдоржийн товч намтар
· Шуурайн Солонго : ХАМААТАН
· Шуурайн Солонго : БҮЖИН ҮР
· Б.Төгсгэрэл : Энгүй ачтан ээжүүдэд
Бямба, 2016.10.08
· Сонгинот поле
Баасан, 2016.10.07
· Би
· Хөх толбот Монгол
· Ш.Солонго : Хуучин нөхөр
· Б.Төгсгэрэл : Сэрэмж
Пүрэв, 2016.10.06
· Б.Төгсгэрэл : Зөв тэсрэлт
Мягмар, 2016.10.04
· Оноосон тавилан
Бямба, 2016.10.01
· Өвөр монголд төрсөн
Пүрэв, 2016.09.29
· Б.Улаанхүү : Үндэсний дөрвөн мөрт минь
Лхагва, 2016.09.28
· Н.Өлзийтэлгэр : Манайхан
Бямба, 2016.09.10
· Н.Тайванжаргал : Аав шүтээн
· Н.Тайванжаргал : Номын дэлгүүр
Баасан, 2016.08.12
· Б.Улаанхүү : Сумъяад
Бямба, 2016.07.30
· Б.Улаанхүү : Цэнхэр нуурын цолмон халтар
· Б.Улаанхүү : : Багахэнтийн уяан дээр айрагдах морьд эвшээлгэнэ
· Б.Улаанхүү : Их хурдын түрүү магнай мөнгөн шагайн хүрэн
· Б.Улаанхүү : Ачтай буянтай нутгийнхаа сайхныг магтан ярилцахсан
Бямба, 2016.07.16
· Б.Улаанхүү : Дэлгэр мөрний дэнжийн хул
· Б.Улаанхүү : Азарганы чадалтай архангайн аварга
· Б.Улаанхүү : Багахэнтийн уяан дээр айрагдах морьд эвшээлгэнэ
Лхагва, 2016.05.11
· ЧИНГИСИЙН ЕСӨН ӨРЛӨГТЭЙ ӨНЧИН ХӨВГҮҮНИЙ ЦЭЦЭЛСЭН ШАСТИР
Бямба, 2016.04.23
· А.Шихихутуг : 10 жилийн аниргүй
Бямба, 2016.04.02
· Б.Улаанхүү : ХАЗААР ЦУЛБУУР СУЛРААГҮЙ ХҮЛЭГ ЭЭ
· Б.Улаанхүү : БИ АЗТАЙ ОДТОЙ МОНГОЛ ХҮН
· ХӨЛӨНДӨӨ САЛХИТАЙ ХҮНГИЙН ХҮРЭН
· Б.Улаанхүү : ЗАВХАН ГОЛЫН УНАГАНУУД ЗАРД ГАРСАН ХҮЛЭГҮҮД
Мягмар, 2016.03.29
· Энэ чинь хэн нэгэн биш Пүрэв баавай шүү дээ
Ням, 2016.03.20
· Д.Сосор : Миний муу эжий
· Д.Сосор : Бүргэд хаалга

Та сараа сонгоно уу


Санал хүсэлт

Нэр:

Э-шуудан:

Санал хүсэлт:



Хажууд нь хүмүүн мишээн гэрэлтэхэд Халиун дэлбээгээ дэлгэн баярладаг Инээхийг хүртэл эсэндээ мэдрэх Ижий сүнстэй Сарнай цэцэг
© Copyright 2005-2017 Biirbeh.MN.
     All rights reserved.
By Bataka
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Утас : 976-99076364
И-мэйл :info@biirbeh.mn