BIIRBEH.MN by Bataka
Нүүр Гишүүн Шүлэг Өгүүллэг Сургамж Зөвлөгөө Зургийн цомог Холбоо барих
 

Сайтын мэдээлэл ...
Facebook
Twitter
RSS2

Mail : info@biirbeh.mn
Yahoo ID : tbatbaatar
Mobile : 9907-6364

Нэрээр
  ''Өврийн дэвтэр'' яруу найргийн реалити шоу  
  4-н мөртүүд  
  Sienna  
  Window of Mongolian poetry  
  Youtube  
  Агиймаа Э  
  Алтангадас  
  Алтанхундага А  
  Амарбаяр М  
  Амарсайхан A  
  Амарсанаа Б  
  Амор Хайям  
  Ардын аман зохиол  
  Ариун-Эрдэнэ Б  
  Ариунболд Энх-Амгалан  
  Афоризм  
  Аюурзана Г  
  Бавуудорж Ц  
  Багабанди Н  
  Бадарч П  
  Базардэрэг Н  
  Байгалмаа А  
  Батзаяа Б  
  Батзүл Д  
  Батнайдвар М  
  Батнайрамдал П  
  Батнасан Лу  
  Батрэгзэдмаа Б  
  Баттуяа Ц  
  Батцэцэг Ш  
  Баяр ёслол хурим найр  
  Бодрол  
  Болдсайхан С  
  Болдхуяг Д  
  Болор-эрдэнэ Х  
  Болормаа Х  
  Болормаа Б  
  Бум-Эрдэнэ Э  
  Бум-Эрдэнэ Түмэнбаяр  
  Бусад  
  Буянзаяа Ц  
  Буянцогт C  
  Буянцогт /Цахарын/ С  
  Бямбаа Жигжид  
  Бямбажаргал Ц  
  Бүжинлхам Эрдэнэбаатар  
  Гадаадын уран зохиол  
  Галсансүх Б  
  Ганзориг Батсүх  
  Ганзориг Б  
  Гэсэр  
  Гүрбазар Ш  
  Дагмидмаа Ч  
  Далай ламын айлдвар  
  Дамдинсүрэн Цэнд  
  Дашбалбар О  
  Дениска Михайлов  
  Дорж Б  
  Доржсэмбэ Ц  
  Дулмаа Ш  
  Дууны үг  
  Дэлгэрмаа Ц  
  Дэлхийн уран зохиол  
  Ерөөл, Магтаал  
  Жамбалгарав Ц  
  Зохиолчдын намтар  
  Зүйр цэцэн үг  
  Ичинхорлоо Б  
  Кана Б  
  Лодойдамба Ч  
  Лочин Соном  
  Лхагва Ж  
  Лхагвасүрэн Б  
  Лхамноржмаа Ш  
  Монгол Улсаа хөгжүүлье  
  Монголын өгүүллэгийн цоморлиг 2003  
  Мэдээ, мэдээлэл  
  Мөнх-Өлзий Б  
  Мөнхбат Ж  
  Мөнхсайхан Н  
  Мөнхтуяа А  
  Мөнхцэцэг Г  
  Мөнхчимэг А  
  Намдаг Д  
  Намсрай Д  
  Нацагдорж Д  
  Номин Г  
  Номинчимэг У  
  Нямсүрэн Д  
  Оюун-Эрдэнэ Н  
  Оюундэлгэр Д  
  Пүрэв Санж  
  Пүрэвдорж Лувсан  
  Пүрэвдорж Д  
  Пүрэвсүрэн Соёрхын  
  Равжаа Д  
  Ринчен Б  
  Сумъяа Доржпалам  
  Сургамж  
  Сүглэгмаа Х  
  Сүрэнжав Шарав  
  Сүхбаатар Ширчин  
  Сүхзориг Г  
  Тайванжаргал Н  
  Төрбат Д  
  Улам-Оргих Раднаадорж  
  Урианхай Д  
  Уугансүх Б  
  Хасар Л  
  Хишигдорж Л  
  Ховд Их сургуулийн Утга зохиолын нэгдэл  
  Хулан Ц  
  Хүрэлбаатар Ү  
  Хүрэлсүх М  
  Хүүхдийн дуу  
  Цэемаа М  
  Цэцэнбилэг Д  
  Чойном Р  
  Чоно  
  Чулуунцэцэг Б  
  Шог өгүүллэг  
  Шүлэг  
  Шүүдэрцэцэг Б  
  Энхбат Балбар  
  Энхболд Энхбаатар  
  Энхболдбаатар Д  
  Энхтуяа Б  
  Энхтуяа /Эмүжин/ Р  
  Эрдэнэ С  
  Эрдэнэ-Очир Арлаан  
  Эрдэнэсолонго Б  
  Эрхэмцэцэг Ж  
  Явуухулан Б  
  Ярилцлага  
  Үлгэр  
  Үржинханд Э  
  Өвөр Монголын яруу найраг  
  Өгүүллэг  
  Өлзийтөгс Л  
  Өөрийгөө ялах нь  

Ангилал
  Article1  
  Шүлэг  
  Өгүүллэг  
  Найраглал  
  Афоризм  
  Богино өгү  
  Роман, тууж  
  Зүйр цэцэн  
  Үлгэр  
  Ертөнцийн  
  Ардын аман  
  Нийтлэл  
  Дууль  
  Сургамж  
  Зөвлөгөө  
  Мэдээ  
  Намтар  
  Ярилцлага  
  Ерөөл магтаал  
  Дууны үг  
  Ардын аман зохиол  
  Youtube  
  Дурсамж  
  Бусад  

Дэм дэмэндээ гэж
Та бүхнийг бидэнд туславал бид баярлах болно.
$



  

Пүрэвсүрэн 	Соёрхын 	 Өгүүллэг: Соёрхын Пүрэвсүрэн : Эмээ
Оруулсан admin on 2018-01-31 18:38:35 (375 уншсан)

Нүдний хараа гүйцэмгүй алсран цэлийх, тэнгэр газрын хаяа нийлсэн уулзвар, нарны буурал тоосонд халиуран сүүмийнэ. Хэлбэр хийцгүй нөмгөн зэрэглээ өөд уруугүй сайварлах вандан шаргал талыг хөндлөн зурж дурайсан иржгэр дэржгэр ховилтой хуучин замаар тоосон хөшиг татан хурдлах хэдэн залуусын унасан унаа огло огло харайн, тэр тоолон чих дөжрөм дуу газар тэнгэрийг нижигнүүлэн бүрээдэж, тал нутгийн хотгор гүдгэрт өчүүхэн сааталгүй нисч буун, нисч буун давхилдана. Эдгээр мотоциклчдийн тэргүүнд тод шаргал өмд цамцтай өндөр гуалаг залуу ардаа яваа бусдыгаа эргэн харах мөчид огцом эргэлттэй ховилтой зам дээр нисээд явчихлаа.

Гэтэл яг ард нь явсан мотоцикль түрүүчийн залуугийн тоосонд нь орж, юу болсноо ч мэдэх сөхөөгүй мөн л араас нь үсэрчихэв.
Ийнхүү огцом эргэлттэй, өндөр жалганд эхний хоёр нөхөр дээр дээрээсээ нисч, ар араасаа унахыг нь ард нь явсан бусад залуус хараад, өөрийн мэдэлгүй зүрх алдан, хурд хасч, бие биенээ хүлээн зогсов.
-Цаад хоёр чинь юу болчихов оо. Амьд уу гэж хашгиралдсаар бусад нь ч цуглав.

Монголын тал нутгаар хулангийн унага, зээрийн сүрэгтэй уралдан давхиж, говийн нүдэн булаг гэгдэх баянбүрдийг үзэхээр алс холын Англиас ирсэн гурван залуугийн Жонни, Жек хоёр нь ийнхүү Монголын их тал нутгийн дэвжээнд цувралдан унажээ.

Нөгөө хоёрыгоо үхсэн амьдыг мэдэж чадалгүй хөшиж, зогссон залуус гэнэт ухаарсан мэт ухасхийн давхилдсаар үерт идэгдэн хагарсан ганга эрэгний ирмэг даган зогстол, эгц уруу жалганаас бие биенээ түшилцэн гарч ирж буй нөхдөө бусад нь алга ташин, орилолдож, баярлалдан угтав.
Монголын уудам говийн ижий шаргал тал, онгирч хөөрсөн омог бардам залуусыг элстэй зөөлөн энгэртээ эвлэг аядуухан тэврэн газардуулсан аж.
Нүүр гар нь зулгарсан шар толгойтой залуусыг газарчилж явсан хэлмэрч хүү хурдаа тааруулж явахыг сануулах зуур, үхчихээгүй нь их юм гэж залбирч суулаа.
Хүлгийн хурданд дэвэрсэн харь нутгийн залуусын омог хэдий номхорсон ч харих буцах тухай бодох ч хүсэл байсангүй.
Жек хэмээн дуудах бадриун нөхөр
-Толгой өвдөөд байна гэсээр эм сурагласан ч олдсонгүй.
Харин Жонни хүзүүндээ зүүсэн алчуураараа толгойгоо боохыг харвал бас л өвдөж байгаа шинжтэй.
Жалганы ёроолд хэвтэх мотоциклоо гарган ирж, залуур гэрэл дохиог нь зассаар, нар жаргахын наахнуур аяны замаа хөөлөө.
Хүрэх газар ойрхон ч хонох газар чухал болохоор өвөлжөө хаваржаа бараадасхийн хоноглох газраа сонгож ядан инээлдэнэ.
Гэтэл баруунтай харагдах гүвгэр дэнжний үзүүрт ганц гэр харагдахыг олж харсан орчуулагч
-Тэр айлаас зам асуунгаа эм сураглая гэхэд бусад нь дагалдан давхилдлаа.
Их дуутай мотоциклчдоос үргэсэн хэдхэн хонь ямаа пирхийн хуйларч, таваглаж уясан ботготой ингэ гадсандаа татагдан буйлаа бурантагаа тасалчих шахав.
Дөрвөн ханатай жаахан бор гэрийг нь дайрчих шахан уралдан ирсэн залуус толгойдоо угласан том том малгайгаа мотоциклоосоо зүүгээд, гэрийн үүдэнд гайхан зогссон настай эмгэнд толгой дохин мэндэлсээр цувралдан оров.
Эрхбиш монгол хүн гэхээрээ орчуулагч залуу арай өөриймсөг сэтгэлээр хоймор завилж,
-Эмээ манай хоёр залуу сая үерийн жалганд уначихлаа. Толгой нь өвдөөд болдоггүй, танд эм байна уу гэж царай нь цонхийсон хоёр нөхрөө заалаа. Өндөр нас, үзэж туулсан амьдралын шалгуур буурал эмгэний царайнд түмэн үрчлээс суулгаа юу гэмээр үрчгэр жаахан эмгэн, ингэний сүү амтагдсан цай аягалан өгөөд
-Еэ голог. Тархи нь доргичихсон байх. Эмээд нь эм байхгүй л дээ. За яахав. Цайгаа уучих. Эмгэн нь бариад үзье гэхийг сонссон орчуулагч залуу бусаддаа хэлмэрчлэн ойлгуулбал, эмгэнийг шоолон эрээ цээргүй инээлдэв.
-Энэ чавганц биднээс хөөрхөн мөнгө аваад үлдье гэж санаж байх шиг байна гэж жонгинуур дуутай Макс хэлэхэд шилэн хүзүүгээ барин суусан Жек
-За за эртхэн явъя. Унтаад босохоор гайгүй биз гэж бусдыгаа яаруулна.
Гэтэл Жонни ширэлдсэн шар үсээ сэгсэрч
-Юмыг яаж мэдэх вэ. Би үзүүллээ. Нүүдэлчин удмын монголчууд морь малнаас унаж бэртэхдээ ийм л хөгшидөөр эмчлүүлж, домнуулж явсан байж таарна гээд
-Эмээ та намайг үзээд өгөөч гэж хэлсэн үгийг нь орчуулагч залуу маань хөрвүүлэв.
Хонины зунгаг, ингэний хоормог үнэртсэн настай чавганц шүдгүй буйлаа гарган инээж,
-Наашаа суу хүү минь гэснээ толгойноос нь өмнө мөрийг дарж үзтэл
-Ёо гэж дуун алдсан Жоннийд
-Мөрөө булгалчихаа шахаж. Цээжин дэхь хувцасаа тайл. Тэгнэ ээ тэр. Аягатай цай авахдаа эмзэглэж харагдсан юм гэж хэнд ч юм хэлэв.
Орчуулагчийн тайлбарласан ёсоор цамцаа тайлсан Жоннигийн үсэрхэг цээжтэй өргөн мөрийг дарж үзээд, орчуулагч залууг дуудан
-Энэ том мөрийг эмээ нь даахгүй. Энэ гурилын ганжин модыг суганд нь хавчуулаад хоёр нь барь гэж хэлэв.
Макс орчуулагч хоёроор дэмнүүлэн мөрийг нь илж суусан эмгэн гэнэт зөөлөн дугтарвал
-Турхийх шиг болж Жонни ч ёолон дуу алдав.
-Сүрхий унажээ. Мөр нь бараг булгарчихсан байна. Тэвчээртэй хүү юм гэсээр авдраа ухан цоо шинэ хадаг гарган ирж мөрийг нь сойж өгөв.
Мөрөө зөөлөн хөдөлгөсөн Жонни
-Хүүе мөр гайгүй болчихлоо гэж инээд алдав.
Хоёр шанааных нь судсыг зөөлөн дарж суусан эмгэн
-Хээ яана вэ. Тархи нь сүрхий доргичихсон байна. Гараад тэр төмпөнд элс хийгээд ир. Чулуугүй торгон элс шүү гэж орчуулагч залууд хэлэв.
Удаж төдсөн ч үгүй хөнгөн цагаан саванд элс хийн орж ирсэн залууд хандан
-За чи л монголжуу хүү шиг байна. Наад хүн хар гөрөөс шиг булиа бандиа завилаад суулгачих гээд монисон үрчгэр гараараа аяганд элс дүүргэн алчуураар таглан, ёроолд нь хумьж бариад
-За хүү минь ар дагзанд нь хөдөлгөхгүй бариад зогсож бай гэж хэлэв.
Гайхаж бүлтийсэн залуус нүд салгахгүй ширтэнэ.
Хоолоо иддэг бололтой урт ясан савх гаргаж ирээд нэгийг нь Жоннигийн аманд зуулгав.
Нүдээ аниад биеэ суллан тайван суу гэж хэлээд
-Эхийн дом, эхийн дом эхийн дом гэж уянгалуулан шившсээр, аманд нь зуулгасан савхны хоёр үзүүр дээр нөгөө савхаар нь зөөлөн зөөлөн цохив. Ян ян хийх дуу Жоннигийн чихэнд сонсогдох аж.
-За хүүхээ аягатай элсээ асгачихалгүй дээш нь харуулаад үз дээ. Элс дундарсан байгаа даа гэж инээв.
Нээрэн л дүүргэсэн элс нь дундарсан байсанд бусад залуус гайхан харна.
Элсээр дүүргэсэн аягаар хэд хэд домносоны дараа элс дундрахаа болиход эмгэн уртаар санаа алдан
-Айхавтар доргижээ. Удчихвал эргэж хөдлөөд байдаг золиг гэж хүзүүн дэхь алчуураар нь боож өгөв.
Хамаг биенийх нь хөлс цувсан Жонни
-Баруун дэнж дээр миний майхныг босгоод өгөөч. Нойр хүрээд байна гэхэд Макс толгой дохив.
-Нөгөө хүү нь чи юу гэж Жек өөд харан хэлэхэд үл итгэсэн харцаар харсан тэрбээр
-Үгүй үгүй гэж толгой сэгсрэн Максийн араас гарлаа.
-Тэр муу шарын тархи доргисоон. Нүдний харц нь сүүмийчихээд андашгүй гэж ганцаараа үглэн аягатай зэлгээн цайгаа ууж суулаа.
Майхандаа орж хэвтэнгүүт ухаан зулаггүй унтсан Жонни хоолоо идсэнгүй ээ.
Харин Жекийн толгой өвдөн, зарим үед огиулан байв.
Өглөө үүрээр тэв тавхийн алхах Жонни өргөн цээжээ ханхалзуулан
-Миний бие урьд урьднаас хөнгөрчихсөн байна. Эрдэмтэй эмээ байна гэж инээд алдахыг харсан Жек
-Би яг үхлээ. Шөнөжин бөөлжөөд унтаж ч чадсангүй. Би ер нь буцдаг юм билүү гэж урваганав.
-Чи өчигдөр эмээгээр эмчлүүлчихгүй яасан юм гэж Жонни хэлэхэд,
-Тэр муу үрчгэр эмгэнд хэн итгэдэг юм гэж Макс өмнөөс сөрвөлзөв.
-Одоо үзүүлж болох болов уу гэж орчуулагч залууг царайчлан харах Жекид шал дургүй нь хүрсэн монгол эр
-Би лав гуйж чадахгүй шүү. Чи өөрөө очиж гуйхгүй юу гэж үнэрхэнэ.
Сайхан сэтгэлт монгол эмгэнийг шоолж байсан үгэнд нь дургүй хүрээд байв.
-Мөнхөө миний найз очоод гуйгаад өг. Мөнгө төгрөгийг нь өгье гэж гуй хэмээн Жонни залирхаг нүдээ ирмэн хөхрөв.
-Би ер нь та нараас гэрээгээ цуцаллаа.
Та нараас тэр настан мөнгө нэхсэн үү. Монгол хүнд хүндэтгэлтэй харьцвал боллоо. Бид өөрсдөө л ирсэн биздээ гэж түс тас хэлэхэд, дэндүү элэг барин, тоомжиргүй хандсандаа уучлал гуйн, далан таваар бууж өгөв.
Гэрийг чиглэн үлгэн салган алхаж яваа Жекийг харсан эмгэн
-Энэ муу шар толгойт, нөгөө зантгараасаа санаа муутай шаар юм билээ. Амьтны үр ялгаа юу байхав. Загнах юм хуна гэж үглэн тэмээний хоргол хормойлон гэрийнхээ зүг алхана.

Хараа хярхаггүй мэлтийх говь нутгийн тэнгэр сэтгэл уужиртал цэлийнэ...



( Сэтгэгдэл бичих? | Өгүүллэг | Оноо: 0/0 | Пүрэвсүрэн Соёрхын )


Танд энэ агуулга таалагдаж байвал LIKE хийгээрэй.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.



Уншигчдын оруулсан сэтгэгд манай сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
Санал сэтгэгдэл

 
Санал асуулга
Та онлайн номын дэлгүүрээр хэр их үйлчлүүлэх вэ ?
Байнга
Нилээд
Хааяа
Цөөн
Үгүй
Санал асуулгын дүнг үзэх

Ном

Шуурайн Солонго: ТООРОЛЖИН

Ш.Сундуйжав : Үүр цайж байна

Э.Үржинханд : Хос ном мэндэллээ

Б.Болдсүх : Таг мартсан тангараг

Ч.Дагмидмаа


Гишүүн
Хэрэглэгчийн нэр

Нууц үг

Та манай гишүүн болохыг хүсвэл энд дарна уу.

t
Одоо онлайнд 51 зочин 0 гишүүн байна.


Мэдээлэл оруулах

Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.

Windows XP, 7 үйлдлийн системийн стандарт монгол гарын драйвэр софтверийг ашиглан бичээрэй. Таны оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.

Санал хүсэлтээ илгээх
Хайлт


Зургийн цомог

Б. Энхбат 1981	, зотон тос
Надаас зугатах цаг хугацаа
Хэмжээс: 600x545 170k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 2688

Должин  : 2007 оны аялал
mongolia2007year-235.JPG
Хэмжээс: 600x450 157k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 2274

зотон тос 61х72 см
Төлөгч
Хэмжээс: 492x600 67k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 3308


Агуулга
Лхагва, 2018.04.18
· Лха Отхан : Урсгалд хөвөх навчисыг он жилүүдтэй үдэж ...
· Түмэнбаярын Бум-Эрдэнэ : Хоолны ширээ
Мягмар, 2018.04.17
· Яагаад гэж би өөрөөсөө Яасан олон асууна вэ
Лхагва, 2018.04.18
· Лха Отхан : Монгол нутаг
Мягмар, 2018.04.10
· Хундага нулимс
Баасан, 2018.03.30
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг: Загас үнэртсэн үдэш
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг: "Зун гээсэн чөдөр" номоос
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг: "Нэргүй ном"-оос
· Х. Нямхишиг: "Зун гээсэн чөдөр" номоос
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг: "Зун гээсэн чөдөр" номоос
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг: Би-Бөгтөр хөх өвс
· Х. Нямхишиг: "Зун гээсэн чөдөр" номоос
· Х. Нямхишиг
· Гантөмөрийн Сумъяа: Миний сэтгэлийн эх орон
Пүрэв, 2018.03.29
· Х. Чимэдрэгзэн
· Х.Нямхишиг: "Бөгтөр хөх өвс" номоос
· Батсайханы Баттөгс: Хорхой тавилан
· Балсангийн Лхагвасүрэн: Үхтэл үр харам хорвоо
· Гантөмөрийн Сумъяа: Зуугуул азарганы дууль
· Гантөмөрийн Сумъяа: Цэцэгс
Баасан, 2018.03.16
· Балсангийн Лхагвасүрэн: Яргуй нүдлэх цагаар
· Г. Мөнхцэцэг

Та сараа сонгоно уу


Санал хүсэлт

Нэр:

Э-шуудан:

Санал хүсэлт:



Хажууд нь хүмүүн мишээн гэрэлтэхэд Халиун дэлбээгээ дэлгэн баярладаг Инээхийг хүртэл эсэндээ мэдрэх Ижий сүнстэй Сарнай цэцэг
© Copyright 2005-2018 Biirbeh.MN.
     All rights reserved.
By Bataka
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Утас : 976-99076364
И-мэйл :info@biirbeh.mn