Нүүр Гишүүн Шүлэг Өгүүллэг Сургамж Зөвлөгөө Зургийн цомог Холбоо барих
 

Сайтын мэдээлэл ...
Facebook
Twitter
RSS2

Mail : info@biirbeh.mn
Yahoo ID : tbatbaatar
Mobile : 9907-6364

Нэрээр
  ''Өврийн дэвтэр'' яруу найргийн реалити шоу  
  4-н мөртүүд  
  Sienna  
  Window of Mongolian poetry  
  Youtube  
  Агиймаа Э  
  Алтангадас  
  Алтанхундага А  
  Амарбаяр М  
  Амарсайхан A  
  Амарсанаа Б  
  Амор Хайям  
  Ардын аман зохиол  
  Ариун-Эрдэнэ Б  
  Ариунболд Энх-Амгалан  
  Афоризм  
  Аюурзана Г  
  Бавуудорж Ц  
  Багабанди Н  
  Бадарч П  
  Базардэрэг Н  
  Байгалмаа А  
  Батзаяа Б  
  Батзүл Д  
  Батнайдвар М  
  Батнайрамдал П  
  Батнасан Лу  
  Батрэгзэдмаа Б  
  Баттуяа Ц  
  Батцэцэг Ш  
  Баяр ёслол хурим найр  
  Бодрол  
  Болдсайхан С  
  Болдхуяг Д  
  Болор-эрдэнэ Х  
  Болормаа Х  
  Болормаа Б  
  Бум-Эрдэнэ Э  
  Бум-Эрдэнэ Түмэнбаяр  
  Бусад  
  Буянзаяа Ц  
  Буянцогт C  
  Буянцогт /Цахарын/ С  
  Бямбаа Жигжид  
  Бямбажаргал Ц  
  Бүжинлхам Эрдэнэбаатар  
  Гадаадын уран зохиол  
  Галсансүх Б  
  Ганзориг Батсүх  
  Ганзориг Б  
  Гэсэр  
  Гүрбазар Ш  
  Дагмидмаа Ч  
  Далай ламын айлдвар  
  Дамдинсүрэн Цэнд  
  Дашбалбар О  
  Дениска Михайлов  
  Дорж Б  
  Доржсэмбэ Ц  
  Дулмаа Ш  
  Дууны үг  
  Дэлгэрмаа Ц  
  Дэлхийн уран зохиол  
  Ерөөл, Магтаал  
  Жамбалгарав Ц  
  Зохиолчдын намтар  
  Зүйр цэцэн үг  
  Ичинхорлоо Б  
  Кана Б  
  Лодойдамба Ч  
  Лочин Соном  
  Лхагва Ж  
  Лхагвасүрэн Б  
  Лхамноржмаа Ш  
  Монгол Улсаа хөгжүүлье  
  Монголын өгүүллэгийн цоморлиг 2003  
  Мэдээ, мэдээлэл  
  Мөнх-Өлзий Б  
  Мөнхбат Ж  
  Мөнхсайхан Н  
  Мөнхтуяа А  
  Мөнхцэцэг Г  
  Мөнхчимэг А  
  Намдаг Д  
  Намсрай Д  
  Нацагдорж Д  
  Номин Г  
  Номинчимэг У  
  Нямсүрэн Д  
  Оюун-Эрдэнэ Н  
  Оюундэлгэр Д  
  Пүрэв Санж  
  Пүрэвдорж Лувсан  
  Пүрэвдорж Д  
  Пүрэвсүрэн Соёрхын  
  Равжаа Д  
  Ринчен Б  
  Сумъяа Доржпалам  
  Сургамж  
  Сүглэгмаа Х  
  Сүрэнжав Шарав  
  Сүхбаатар Ширчин  
  Сүхзориг Г  
  Тайванжаргал Н  
  Төрбат Д  
  Улам-Оргих Раднаадорж  
  Урианхай Д  
  Уугансүх Б  
  Хасар Л  
  Хишигдорж Л  
  Ховд Их сургуулийн Утга зохиолын нэгдэл  
  Хулан Ц  
  Хүрэлбаатар Ү  
  Хүрэлсүх М  
  Хүүхдийн дуу  
  Цэемаа М  
  Цэцэнбилэг Д  
  Чойном Р  
  Чоно  
  Чулуунцэцэг Б  
  Шог өгүүллэг  
  Шүлэг  
  Шүүдэрцэцэг Б  
  Энхбат Балбар  
  Энхболд Энхбаатар  
  Энхболдбаатар Д  
  Энхтуяа Б  
  Энхтуяа /Эмүжин/ Р  
  Эрдэнэ С  
  Эрдэнэсолонго Б  
  Эрхэмцэцэг Ж  
  Явуухулан Б  
  Ярилцлага  
  Үлгэр  
  Үржинханд Э  
  Өвөр Монголын яруу найраг  
  Өгүүллэг  
  Өлзийтөгс Л  
  Өөрийгөө ялах нь  

Ангилал
  Article1  
  Шүлэг  
  Өгүүллэг  
  Найраглал  
  Афоризм  
  Богино өгү  
  Роман, тууж  
  Зүйр цэцэн  
  Үлгэр  
  Ертөнцийн  
  Ардын аман  
  Нийтлэл  
  Дууль  
  Сургамж  
  Зөвлөгөө  
  Мэдээ  
  Намтар  
  Ярилцлага  
  Ерөөл магтаал  
  Дууны үг  
  Ардын аман зохиол  
  Youtube  
  Дурсамж  
  Бусад  

Дэм дэмэндээ гэж
Та бүхнийг бидэнд туславал бид баярлах болно.
$



  

Бусад 		 Өгүүллэг: Цэндийн Доржготов: Гүү барих өглөө
Оруулсан admin on 2018-02-06 21:35:54 (76 уншсан)

Адууны үнэр гэнэт ханхийгээд намайг сэрээчихэв. Ах адуугаа цуглуулаад гадаа хураачихжээ. Гэрт надаас өөр хүн алга, манайхан бүгд гүүн зэлэн дээр дуу шуу болж, эмнэг унага чарлаж, адуу мал унгалдан шуугилдана. Би таг унтчихсан байв. Даанч би өчигдөр үдэш, “маргааш гүү барина” гэх сургаар, хүүхэд хүүхдээс дэндүү хөөрч хөөрцөгдөөд унтахгүй, аав ээждээ зэмлүүлсэн бил үү?..

Миний нас зургаа, нэр Очир. Гүү барина гэхэд миний хөөрсний учир гэвэл, өнөөдөр гүүн зэлний уралдаанд айлынхаа хоёр охинтой би уралдах болсонд хамар учир оршиж байв. Тэр хоёр охин надаас нэг хоёр насны эгч ч гэлээ, би тэднээс өөрийгөө хавьгүй том гэж бодож явсан цаг. Манай хот айлын хүүхэд гэвэл, ердөө л бид гурав юм чинь, өнөөдрийн уралдааныг бодохоос миний инээд хүрээд болдоггүй. Тэр муу хоёр охин намайг яаж бараадахав? Гэхээс сэтгэл догдлоод ер болж өгдөггүй, байж ядахдаа би хот айлынхаа гэр гэрт дахин ахин орж, хаалга үүдийг нь онголзуулан, хүмүүсээс,

 

 

-Маргааш Гэрэлмаа, Гончигмаа бид гурвын хэн нь түрүүлэх бол? гээд л үгнийхээ хариуг сонсож чадахгүй, хөхрөөд явлаа. 

Айлын хүмүүс надад:
-Ай даа, эр хүн болохоороо чи түрүүлэлгүй яахав.
-Тэр муу хоёр өөдөс шиг охиныг манай Очир ч харин нэг тоосоороо булах юм байх аа,.. гэцгээнэ.
Би өөрийгөө хэзээд түрүүлнэ гэж бардаж байсан ч гэлээ нүүрэн дээрээ их л даруухан царайлж, 
-Над шиг муу “хурдангүй” хүүхэд, тэр хоёр сүрхий хурдан охиныг арай ч гүйцэхгүй юм байх аа,.. Тэр хоёр ёстой намайг тоосоороо булна биз гээд амьхандаа их л шошийж, шилээ шөргөөж байв.

Ах уургач хулыг уначихсан унага уургалж харагдана. Түүний өчиргдөр оройхон харуулдаж залж барьсан цоо шинэ уурга, өглөөний цурц наранд хул морьтой нь адил алтран гялалзаж, уурганы нь үзүүрт уясан цэнхэр хадаг намирах нь сэтгэл бүр хөгжөөж орхив. Ахын ташуур шавхийн дуугарч, хул морио гуядахад, бөөн адуу бут үсэрч, нарны гэрэл тоглосон шинэхэн харуулдсан сунагар уурганы үзүүрт тошийтол махалсан хөөрхөн унага, адууны хүү тулдаа л тэсэхээр гуд татагдан годройтоод, босож, цамнана. Хүний гарт анх баригдаж буй хангал унага чарлахад, эх нь өмөөрч, хангинатал янцгааж, унаганд ноцсон хүний толгойг самрах гэснээ, гэнэт зөрж, тангарах гэнэ. Гэвч эзэн хүнийхээ,

-Хайя, хайя, гэх аргадсан дууны зөөлөн өнгөнд тайтгарч, нялх үрийг нь лав чоно бариагүйг мэдэрч аяндаа номхорно.
Харин азарганууд унагаа харамлаж байгаа юм уу, гүүгээ харамлаж байгаа юм уу, эсвэл хий л онгирч байгаа юм уу? их л сүртэй сэгсэлзэх агаад хүмүүст баригдсан унаганд гүүнүүд шиг тийм ойрхон зориглон очиж хамгаалахгүй, хий дэмий л дэлээ шаширлан босгож, бөөн сүүлээ тээр дээр шидлэн савлаж, салхи сэнгэнэтэл унгалдаж, ийш тийш хурдлах авч, хүмүүст хавьтах царайгүй. Олон жил зэлэнд бариулсан хашир бүдүүн гүүнүүд “За нөгөө унагаа сахиж, наранд шарагдах цаг ирлээ” гээд аль хэдийнэ зэлэн дээр очоод айж ярдагласан унагаа үнэрлэн тайвшруулж, сүүлээ шарван зогсож харагдлаа. Өнөө жил зэлэнд анх бариулж буй байдаснууд унаганыхаа айж, мэгдсэн дууг сонсоод яахаа мэдэхгүй хий л уулхирдан хулжихад, хэрхэхээ сайн мэдэхгүй, алсуур сэгсэлзэн сагсуурч явсан азарганууд ашгүй ажил гарлаа гэсэн шиг хулжсан байдаснуудын хойноос хүзүү сунган, эрүүгээ газар дэвсэн элдэж очоод хавьтсан газраасаа өмөртөл хазахад, гарьжгар байдсууд шодон сүүлээ шарвагануулан далласаар зэлэн дээр хөөгдөж ирнэ.

Өтгөн их ногооны толгой бүрд бөнжийлдөн цэхийлдэн хоносон хүйтэн шүүдрүүд, өглөөний хурц наранд гялтганаж, түүнээс үүдэж, тал хөндий нэлэнхүйдээ цайвалзан бууралтана. Ногооны толгойд хоноглосон цэхэр цагаан шүүдрүүд, ийш тийш сүлжилдэн хурдлах адууны хөлөөр унаж, дороос нь шүүдрээ гүвсэн ногооны хар ногоон зураасууд ухаа гүвээ дамнаж, зам татуулан сунайна.

Унагаа барьж гүйцүүт гүүн зэлнийхээ дэргэд ширээ засаж, ширдэг дэвсэн, ерөөл дуу, идээ будаа эхэлдэгсэн. Гүү барих ёслол цэнгүүний нэг нь хүүхдийн явган уралдаан байдаг. Би энэ уралдааны тухай л өгүүлэх гэсэн юм. Гүүн зэлний гарсан дээр өрөм бяслаг, боов чихэр тавиад хүүхдүүд түүнийг уралдаж авдгийг санагтун. Түрүүлсэн хүүхэд гарсан дээрхийг хамж авах боловч, дараа нь уралдсан хүүхэд бүгдэд тэнцүүхэн хувааж өгдөг сайхан журамтай. Бай шангаа хэдий хувааж авдаг ч гэлээ, түрүүлнэ гэдэг бахтай.

Гэрэлмаа, Гончигмаа бид гурав уралдах юм боллоо. Би өөрийгөө хоёр муу охиноос дархан түрүүлнэ гэж бодож байснаа түрүү нь өгүүлсэн билээ. Уралдахаар гарахад миний инээд хүрч, золтой л нэг эвгүй үг хэлчихсэнгүй. Юу гэвэл, бид гурвын өмнө, саахалтын, эрэгтэй эмэгтэй нийлсэн хэдэн том хүүхэд уралдахад. Дорж гэдэг өндөр бор жаалыг айхтар хурдан гэж арай цаахнаас гүйлгэсэн юм. Гэтэл нөгөө Дорж бүх хүүхдийг замын дунд гүйцээд, хамаагүй хол түрүүлж ирлээ. Би түүнийг харж, ихээр бахадсан тул, Гэрэлмаа, Гончигмаа хоёртой уралдахдаа өөрийгөө бас Дорж шиг арай цаанаас гүйлгэхгүй юм уу? гэж эгээтэй л ам алдчихсангүй. Гэхдээ би уралдахаар явах зуур арай ч бас ам хоосон байсангүй, эргэж хараад,

-Ээж ээ,.. Бид гурвын хэн нь түрүүлэх бол? гэвэл ээж,

-За за, дуугай л уралдахаа бод гэж сануулав.

Бид гурав эргэх газраа хүрч, эрэгцэн зогсоод хүний дохиогоор гүйлээ. Эхлээд гүйгүүт л миний инээд хүрээд явчихлаа. Гэтэл Гэрэлмаа, Гончигмаа хоёр надаас хоцрох янзгүй харайлгаж байна шүү? Тэр муу хоёрыг би ийм хурдан гэж ердөө ч санасангүй. Гэхдээ яахав, хичнээн хурдан тусмаа л надад хужир биз. Замбараагүй хурдан хүүхдүүдээс л тасархай хол түрүүлбэл миний нар гарах байв. Энэ муу хоёр жаахан охиноос түрүүлэх надад нэг л дутуу дулимаг, түрүүлээд баярлах ч хаашаан, болих ч хаашаан.

Миний инээд улам хүрч, урагш хар чадлаараа харайлгасан боловч, хоёр охиноос сугаран гарч, энэ удаа барсангүй шүү,.. Гэхдээ би тэр муу хоёрыг заавал гүйцэж түрүүлнэ гэж, өөртөө итгэсээр байлаа. Тэгээд цааш хамаг тэнхээгээрээ дүүлээд хоёр охиныг гүйцсэнгүй,.. Яадаг билээ?.. Тэр хоёрыг гүйцэх нь байтугай, улам хоцорч магадгүй гэсэн эвгүй совин тархинд төрмөгц элс хоёр тавхайнаас хойш нь хүчтэй чангаагаад ургаш ахих найдвар алдагдав. Энэ муухай бодлоосоо улам айж, хамаг хүч сулраад явчихлаа. Миний нүүрнээс өнөөх айхтар инээд хийсээд арилсан нь мэдээж. Газрын дунд ороод ирлээ. Хүмүүсийн хөхрөлдөх инээд сонсогдоход, “Энэ чинь, намайг шоолсон инээд” гэсэн бодол толгойд орсноор хоёр хөл бүр сулхийгээд явчихав. Түрүүчийнхээ бардаж байсныг санахаас ичиж үхмээр,.. Гэвч эр хүн байна, эцсийнхээ хүчийг шавхан харайлаа. Намайг ширүүлэх тутам нөгөө хоёр улам хурдлаж байна. “Энэ муу хоёр охин намайг хурдаа нэмэхлээр намайг дуурайж, хурдаа нэмлээ” гэж миний уур буцлав. Хоёр охин унийн сагалдрага шиг гэзгээ годойлгон, миний түрүүнд салхи сэнгэнэтэл гүйж байна. Унийн сагалдрага шиг шодон гэзэгнээс нь бариад авмаар эгдүүтэй харагдана. Би юу юугүй хоцорч эхлэлээ. Гүүн зэлэн дээрээс хүмүүс бүр ч чанга хөхрөлдөж байна. Би нэлээд хол хоцорлоо. Гүйж явахад нүүр халуу буцалж, уйлмаар санагдав. Хоёр охин надаас холдож, тавхайгаа гялалзуулан гүйх нь надад гүйцэгдэх хөг нь өнгөрчээ. Түрүүн л ойрхон явахдаа унийн сагалдрага шиг годон гэзэгнээс нь хоёуланг татаад унагачихдаг байж гэж би харамсав.

Нэгэнт хол хоцорсон хойноо би яах ч аргагүйгээ ойлгож, өрөөсөн хөлөө тэврэн, хэд догонцоод, сунаад ойчлоо. Гэхдээ би уйлсангүй, хөлд өргөс орсон юм уу, эсвэл, ирмэгтэй шовх чулуунд тавхайгаа хага ярсны дайтай баашилъя гэж шийдэв. Хоёр охиноос хол хоцруут хөлөө тэврэн ойчсоныг минь хараад хүмүүс улам ч хөхрөлдлөө. Өөрийнхөө баашийг хүмүүст илэрхий боллоо гэдгийг хөлөө тэврээд суусан хойноо би ухаарч, шившигтэй хэрэг дахин нэмж үйлдсэнээ ойлгож, саарьтай тавхайгаа чулуугаар хатгаж, болдогсон бол цус гаргачих юмсан гэж шийдлээ. Тэнэг хэрэг үйлдэх хялбархан ч, түүнээс гарах ухаан сийлэх амаргүй ажээ. Ингэж баашлахын оронд хоёр охиноос сүүлдээд очих минь ч яав даа,.. Сүүлдэх нь баашлахаас хичнээн цэвэр байж вэ? гэдгийг би одоо л бүрэн ухаарав. Нүцгэн хөл дээр минь том том бүлээн дусал хаанаас унасныг бүү мэд ойчиж байв. Энэ дуслууд миний нүднээс унаж байгаа ажээ. Би ичиж, сандарсандаа болоод уйлж буйгаа мэдсэнгүй. Тэгтэл хоёр охин гадсан дээрх бэлгийг хуваан авч буй бололтой чимээ сонсогдож байна. Нүд дүүрэн нулимстай байсан тул би өөдөө харж чадахгүй байлаа.

Ээж минь, “хэ хэ” хэмээн хүнээс нэрэлхсэн байдалтай хөхрөөд,

-Миний хүүгийн хөлийг өргөс хатгачихав уу?.. За яахав, одоо нааш ир гэх нь дуулдав.

Тэгтэл хоёр охины ээж, айлын авгайчууд шуугилдаж,
-Хөөрхий дөө, танай хүүгийн хөлд өргөс орж саатуулаагүйсэн бол ч хол түрүүлэх байлаа шүү. Очир оо,.. нааш ир. Хүү минь, ирж хувиа ав гэцгээж байна.
Би босох гэсэн ичээд болсонгүй. Дэмий л хөлнийхөө улыг шүлсээрээ норгон маажиж, хумсалж байв. Хүмүүс намайг дуудаж, аргадсаар л байлаа. Нэлээд улдаа. Сүүлдээ тэндээ ч хэвтээд байлтай нь биш, гарах газаргүй болоод арга буюу босож, гүүн зэл өөд жаахан мэжигнэсээр очлоо. Ичиж зовж байгааг минь гадарласан хүмүүс намайг эгцэлж харж чадахгүй, тэрүүхэндээ хулмаганан, доогуур харсан чигтээ,
-Очирын хувийг өг.
-Очирт зөндөөн хувь өгөөрэй. Малд нүдтэй сайн хүү байгаа юм гэцгээж байна.
Надад уралдааны хувийг хоёр охиныхоос ч их өглөө. Энэ нь надад тэсвэрлэшгүй доромжлол санагдлаа. Гэхдээ тэд хөөрхий намайг тоож доромжилсонгүй, гагцхүү би өөрийгөө гутаасан хэрэг. Өөрөө өөрийгөө над шиг ингэж шившиглэсэн хүнийг хүмүүс өрөвдөөд шоолдоггүй юм уу, тэд бүгдээрээ миний царайг эгцлэж харахгүй, өөрсдөө гэм буруутэй мэт их багагүй нүүр буруулж байлаа.

 

 

 



( Сэтгэгдэл бичих? | Өгүүллэг | Оноо: 0/0 | Бусад )


Танд энэ агуулга таалагдаж байвал LIKE хийгээрэй.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.



Уншигчдын оруулсан сэтгэгд манай сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
Санал сэтгэгдэл

 
Санал асуулга
Та нэг жилийн хугацаанд хэр олон ном худалдаж авсан бэ ?
Ном худалдаж аваагүй
1-3 ном худалдаж авсан
4-7 ном худалдаж авсан
8-11 ном худалдаж авсан
12-с дээш ном худалдаж авсан
Санал асуулгын дүнг үзэх

Ном

Шуурайн Солонго: ТООРОЛЖИН

Ш.Сундуйжав : Үүр цайж байна

Э.Үржинханд : Хос ном мэндэллээ

Б.Болдсүх : Таг мартсан тангараг

Ч.Дагмидмаа


Гишүүн
Хэрэглэгчийн нэр

Нууц үг

Та манай гишүүн болохыг хүсвэл энд дарна уу.

t
Одоо онлайнд 75 зочин 0 гишүүн байна.


Мэдээлэл оруулах

Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.

Windows XP, 7 үйлдлийн системийн стандарт монгол гарын драйвэр софтверийг ашиглан бичээрэй. Таны оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.

Санал хүсэлтээ илгээх
Хайлт


Зургийн цомог

Должин  : 2007 оны аялал
mongolia2007year-202.JPG
Хэмжээс: 600x450 35k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 2267

зотон тос 40х51 см
Удган
Хэмжээс: 478x600 68k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 4006

Должин  : 2007 оны аялал
mongolia2007year-222.JPG
Хэмжээс: 600x450 52k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 2433


Агуулга
Баасан, 2018.02.09
· Цэндийн Дамдинсүрэн : Чемодантай_юм
· П.Хулан : Шунал
· Лхамсүрэнгийн Энхтуяа : Тарний хүч
· Дарамын БАТБАЯР : Уул мэт өвгөд
· Чойндонгийн Онгоодой : Баяны нүнжиг
· Баянмөнхийн Цоожчулуунцэцэг : Ялагдал
Мягмар, 2018.02.06
· Шагж Гэлэн: Миний бор түрүүвч
· Шагж Гэлэн
· Шагж Гэлэн: Нээлттэй хүн
· Шагж Гэлэн: Удаан эхнэрийн зарим статистик амжилтууд
· Шагж Гэлэн: Эхнэргүй 40 хүрэх гэж яваа зарим найзууддаа
· Шагж Гэлэн: Хэзээч мартагдашгүй миний хоёр дахь хайр
· Доржхандын Төрмөнх: Нэг орой нэг өглөө
· Сүүлчийн бороо
· Цэндийн Доржготов: Гүү барих өглөө
· Өглөө
· Ширчингийн Сүхбаатар : БАРИНТАГТ СУДРЫН НЭРТЭЙ БАНЗРАГЧИЙН ХҮҮ БАТЧУЛУУН ТАНЬД БАРИХ ШҮЛЭГ ИНУ
Даваа, 2018.02.05
· Жалчингийн Заяабаатар : Диваанжинд нар мандана
· Ширчингийн Сүхбаатар : "Монгол төрийн мэргэн өвөө" номноос
· Агвааны Дэнсмаа : Жижиг өвөө /Өгүүллэг/
Лхагва, 2018.01.31
· Ц. Чимэддорж: Би майга
· Б. Цоожчулуунцэцэг: Нулимс
· Д. Өлзийхутаг: Ухаарал
· М.Цэемаа: Намар хаашаа...
· Соёрхын Пүрэвсүрэн : Эмээ
· С. Баттулга: Нэг л удаа
· Цэндийн Доржготов: Амьтан
Мягмар, 2018.01.30
· Г. Нямдорж: Өнчин хүний хоолой
· Кавабата Ясүнари: Канар бялзуухай
· А. Эрдэнэ-Очир: Голын тохой дээр
· Жерар Де Нервал - Ойд
· Акияа Ютака - Сүүдэр
· Жак Превер - Парисын шөнө
· Гийом Аполлинер - Сарнайн ертөнц
· Б. Доржалам: Хөөрлийн шүлэг
· Омгорхол
· Б. Батсайхан: "Би энэ зовлонт ертөнцдөө хайртай"
· О. Цэнд-Аюуш: Эх орны тухай бодол
· М. Отгонбаяр : Ижийдээ нас гуйж бичсэн шүлэг
· Х. Нямхишиг: Ижийгээ саначихлаа

Та сараа сонгоно уу


Санал хүсэлт

Нэр:

Э-шуудан:

Санал хүсэлт:



Хажууд нь хүмүүн мишээн гэрэлтэхэд Халиун дэлбээгээ дэлгэн баярладаг Инээхийг хүртэл эсэндээ мэдрэх Ижий сүнстэй Сарнай цэцэг
© Copyright 2005-2018 Biirbeh.MN.
     All rights reserved.
By Bataka
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Утас : 976-99076364
И-мэйл :info@biirbeh.mn