| |
Өгүүллэг: Лхамсүрэнгийн Энхтуяа : Тарний хүч
Оруулсан admin on 2018-02-09 16:23:41 (398 уншсан)
Зохиолч Лхамсүрэнгийн Энхтуяа Л. Энхтуяа
... -Ишш,охин минь,хар залуугаараа ийм ч юм ярьж суух,гэж дээ,.Сэтгэл цагаан хүнлэг сайн хүнтэй учралгүй яахав дээ,хүн бүр дор бүрнээ өөрт оногдсон тавилангаа зөв ухамсарлаж чадвал бололгүй дээ,.
Одооны зарим охид,бүсгүйчүүдийг хараад, сонсоод байхнээ,эд хөрөнгөтэй,түрийвч зузаан,өндөр алба хашдаг, юм юмтай эрийг л чухалчлан бэлэн зэлэн юман дээр л яваад орчих санаатай даг уу даа,.Үнэндээ бол хүний баян,ядуу нь чухал биш шүү,охин минь,.Хүнийг хүн хэвээр нь байлгаж чадна,гэдэг чинь л уран ухаан бас их тэвчээр шаарддаг юм,.Бидний залууд өөр байж дээ,гэсээр Ханд гуай зуухныхаа амыг нээж ганц хоёр мод нэмж галаа өрдчихөөд сандлаасаа босов.
Тэрээр гэрийнхээ хойморт байрлах булан тохой нь халзарч элэгдэж хуучирсан хоёр эрээн авдарныхаа арай жаахан томдууг нь онгойлгоод дотроос нь урагдаж цоорсон, өнгө нь гандаж сааралтсан муу нэгэн сэмэрхий хадаг гаргаж ирснээ,
-Миний охин нааш ойртоод суу,
гээд өнөөх хадаг дотроос жижигхэн дугуй хэлбэртэй модны өөдөсхөнг гаргаж харуулснаа,.Үүний үүх түүхийг яривал чи ч үнэмшихгүй л дээ,.
-Яагаад,үнэмшихгүй гэж,би л лав таныхаа хэлсэн бүхнийг дээдлэн хүндэтгэн байдаг,гэхдээ та ч заримдаа хэтрүүлчхээд байдаг талтай шүү,.Ханд гуайн охин Мядагмаа инээвхийлэн ээжийнхээ ярихыг хичээнгүйлэн сонсож суулаа.
-Одоогоос хорь гаруй жилийн өмнө дөө,муу өвгөнөө, аавыг чинь алдчихаад ,ээж нь үгүй мөн ч их сэтгэлээр унаж зовсон доо,.Тэр үед миний охин жаахан ч байсан,...
хэсэг дуугаа хураан бодолхийлэв,.
Ханд гуайн хань хорвоогийн мөнх бусыг үзүүлж харуусал уй гашуудалд автсан тэр үе саяхан мэт гэвч хорь гаруй жилийг үджээ.
Хэдийгээр ахан дүүс, хамаатан садан төрөл төрөгсөд, найз нөхөд,
хөрш саахалтынхан бүгд бүгдээр л тус дэм болцгоосон авч сэтгэл зүрхний шарх харин тийм ч амар эдгэдэггүй санж.
...Ханд гуай гүнээ ихээр санаа алдрангуй,өглөөхөн асаасан зулын бадамлан дээшлэх дөлний завсраар өөдөөс нь цоо ширтээд ч байх шиг бурхан болоочийнхоо хөрөг зургийг хэсэг мөн харж байснаа харцаа алгуурхнаар зөөн охиныхоо зүг чиглүүлээд,ийнхүү яриагаа цааш үргэлжлүүлэв,
-Сэтгэл,зүрх минь аавыг чинь ихэд үгүйлэн гашуудаж гансарч цай,хоол ч хоолой давахаа болиод,ээж нь дотроо их бэтгэрч зовсоон,.Хэрэв, чи минь ээждээ байгаагүйсэн бол аавын чинь араас л явчмаар санагдах үе бишгүй дээ л гарсан,.
Эмчид үзүүлж харуулъя гэтэл яг тэгээд энд тэнд өвдөөд байгаа юм ер үгүй,тэгжээ байтал дээд дэнжийн том мэнгэт бурхан болооч уран дархан байсан Балдан өвгөний хөгшин хөөрхий муу хазгар Долгор гуай амьд сэрүүн байсан үедээ, зайлуул, ээжийг нь нэг их сүрхий харцаар нилээд ширтэн сууснаа,.
-Чи,хө,наад хийморь сүлд чинь бүүр доройтож орхиж,хоёр нүд чинь сүүмийчхээд ямар ч гал цог алга,.
Залуу хүн байна даа,энэ чинь,ямар бидэн шиг хоногоо хүлээж суугаа хөгшин хүн биш дээ,.Ханд минь,чи засал хийлгэ, ном уншуул ,хө,.
Ерөөсөө алив хоёул маргааш өглөө нэг хүн дээр очье байз, сайн үзэж хардаг, засал дом аргатай айхтар мундаг чадалтай нэг хүүхэн бий,
гэсээр,ээжийг нь түүний маргааш өглөө нь бүүр чирэн алдан нэгэн домч хүүхнийд дагуулж очсон юм.
...Харахад энгийн л таанууд шиг л хүүхэн хүн харагдсан,би ч тийм ч сайн итгэл төрөөгүй л дээ, тэрхэн үедээ нэгэнт ирснийх яахав,үзүүлж харуулсан болоод буцъя л, гэж хайнгадуухан бодож суусан.
Тэр домч хүүхэн ээжээс нь,.- Миний нас сүүдэр,нэрийг минь асуусан,өөр юм ер асуугаагүй,.Ээж нь тэгээд тэр хүүхний амыг харан юу гэхийн чимээгүй чагнан суутал,.
Өөдөөс минь ховстох мэт их хурц харцаар гярхай ажиглан хараад,.
-Та, сэтгэл зүрхээ бэтгэрүүлэн нэгэнт өнгөрөөд одсон зүйлийн хойноос харамсан өөрөө өөрийгөө зовоож улмаар бүх гуниг харууслаа ерөөсөө л зүрхэндээ хураагаад байгаа юм байна,үүнээсээ үүдээд та өөрийн хамаг хийморь сүлд,цог золбоо, аз жаргалаа хаагаад байна, энэ их муу шүү,эгч минь,гэж ихэд аминчлан халуун дулаан сэтгэлээр дотночлон хэлээд мөн нар гэрэлтсэн сэргэлэн нүдээрээ ээжрүү нь ихэд эелдэгхэн харж билээ.
Торомгор алаг хоёр нүднийхэн сормуус хос эрвээхэй эргэлдэх адил дэрвэлзээд л, өөрт нь зохисон монхор хамар,хас цагаан царай,
танан цагаан шүдээ гялалзуулан нүүр дүүрэн халуу дүүгүүлсэн түүний сайхан инээмсэглэл, үгүй, тэр зөв боловсон соёлтой эелдэг сайхан харьцаа,одоо ч нүдэнд минь харагдаж сэтгэл,зүрхэнд минь үргэлжид дурсагдан байдаг юм.
-За,тэгээд цааш нь яриарай,ээж ээ,харин ч бүүр маш сонирхолтой санагдчихлаа,хэмээсээр Мядагмаа ээжийнхээ яриаг сонсоод сэтгэл нь догдлонгуй байв.
-Ингээд тэр домч хүүхэн модон дагшин аяганд ус дүүргээд мөн нэг ширхэг лаа асааж түүнийгээ гартаа бариад ээжийнхэн толгойны чанх ард орой хавьцаа барьж зогсоод амандаа тарни мааниа шивнэн хэсэг байснаа,ээжид нь өнөөх модон тагштай усыг харуулав,.
Тэгсэн тэр тагштай усан дээр лааны тос хүний дүрс хэлбэртэй болоод царцчихсан байгаа нь тодоос тод харагдаж билээ,.
-Хөөх,ямар гайхалтай юм бэ,ээж минь,үлгэр домог ч юм шиг,.
-Тэгээд,тэр тагштай усан дээр тогтсон хүний дүрс хэлбэртэй царцсан зүйлийг ээжид нь дөнгөж харуулчхаад цааш өөр өрөөрүүгээ авч ороод хэсэг тэндээ байснаа буцаж ээж дээр нь дөхөн ирээд,.
-Танай удамд их номтой эрдэм чадалтай мундаг лам хүн байжээ,та өөрөө ингэхэд энэ тухай мэддэг үү, гэж ээжээс нь асуулаа,.
-Тийм,тийм нээрээ нэг Мэнтэй гээд их мундаг хүн манай удамд байсан,.
Миний багад юм даг,тэр нагац ах минь усанд хаягдсан чулуу мэт гэнэт л ор сураггүй,хэл чимээгүй болчихож билээ,. Дараа нь сонсохнээ,шөнө гэрт нь буу үүрсэн хоёр хүн орж ирээд аваад явсан гэцгээж байсан юм,.Мөн тэр ах минь өөрийн хэрэглэж байсан ном судар,тахил шүтээнээ "Молцог элс" хавьцаа нууцлан далдалсан гэж сонсогдсон,.
-Тиймээ,эгч минь,.Танай удамд үнэхээр мундаг чадалтай сахиусан тэнгэр, дундаршгүй их номтой,
эрдэм чадалтай хувраг хүн байжээ,.
Та болон танай гэр бүлийнхэн тэр их том хүнийг тахин шүтсэнгүй,.
-Тэгэхээр,одоо яаавал дээр үү,
эгчдээ сайн хэлээд тус болоодхоорой,хүүхээн,.
-Одоо та гэртээ Намсрай бурхныг мөн Бунд Хорол,Цагаан өвгөн хоёрыг ч бас хүндлэн залаад дээдлэн тахин шүтэж яваарай,.
-За,эгч нь ойлголоо,тэгье ээ,.
-Мөн та энэ дугуй модон сахиусыг өнөө оройноос эхлээд зүрхэн тус газраа тавиад унтаж байгаарай,гээд бас нэгэн тарни зааж өгсөн гэхдээ тэр тарнийг өөр хүнд зааж өгч болохгүй гэсэн юм,.Учир нь чөтгөр сонсчихвол ид шид,хүч нь унтарчихна,тиймээс өөр хүнд хэрхэвч зааж өгч болохгүй,гэж захиж билээ,.Харин одоо ээж нь охиндоо зааж өгөх цаг нь болсон,. Ханд гуай нэгэн жижигхэн цаасны буланг охиныхоо гарт атгуулаад,.
Энэ тарнийг үдэш бүрий цагаар тэнгэрт одод түгсэн тэр л үеэр 21-н удаа шившин уншиж байгаарай,
охин минь,.Санаа дагаад ч тэр үү дээ,өглөө сэрэхэд бүх бие тавиран,нүүрний арьс минь хүртэл толийгоод, сэтгэл санаа минь ч ихэд өөдрөг сэргэлэн болчихсон юм даг,.Энэ муу хоёр нүд минь бүүр томоос том болчихсон аятай л нээх сайхан тунгалагшаад гэгээ цацраад ирж билээ,.Түүнээс хойш ажил төрөл минь саадгүй сайхан бүтэж, бодсон санасан минь ёсчилон бүтээд байдаг болсон юм даа,охин минь,гэсээр өнөөх авдарнаасаа гаргаж ирсэн нандигнан боогоод далд хадгалж байсан модон сахиусаа охиныхоо гарт мөн атгуулав.
Ээжээс нь өөр хүн ийм зүйл ярьсан бол үнэхээр итгэхгүй л байх байлаа,.
Гэхдээ ээж минь юу гэж худал юм ярихав,гэж Мядагмаа дотроо бодон ээждээ зуун хувь итгэж байв.
-Миний охин зүрх, сэтгэлдээ хар бараан бодол хуримтлуулж ер болохгүй шүү,.Сөрөг муу муухай зүйлсээс хол яваарай,.Үргэлж сайн сайхныг бодож хүсэж байгаарай, охин минь,.Мөн нагац ах минь бидэндээ буцаж ирэх юм гэсэн
,.Баруун мөр дал хавьд нь том улаан мэнгэтэй хүү байх болно,гэж домч хүүхний сануулан хэлж байсныг миний охин ч мөн марталгүй сайтар санаж яваарай,.
Мядагмаа ээжийнхээ ярьсан, хэлсэн, захисан бүхнийг маш анхааралтай сонсож хариу толгой дохингоо, атгуулсан тэр дугуй хэлбэртэй жижигхэн модон сахиусыг хамартаа ойртуулан үнэрлэнгээ,.
-Ээжээ,энэ сахиуснаас ямар сайхан үнэр сэнгэнэж байнаа,өдий олон жил хадаганд боолттой далд байсан гэхэд шив шинээрээ үнэр нь ер бусын гайхалтай юмаа,дотор минь нээх сайхан сэргээд ирлээ,гэсээр дахин дахин үнэрлэн байлаа.
Мядагмаа ийнхүү ээжийнхээ захиж хэлсэн ёсоор үдэш бүрийгээр тэнгэрт одод түгсэн тэр л цагаар нууц тарнийг өөрлүүгээ шившин үлээн 21-н удаа уншиж заншсан хэвээр,.Бас шөнө унтахдаа өнөөх модон сахиусаа зүрхэн тус тавиад унтахаас гадна биенээсээ үл холдуулна.
... Итгэж мөн хэрэгжүүлж чадвал ид шид үнэхээр байдаг ажээ.
Мядагмаагийн ажил,амьдрал аяндаа сайхан цэцэглээд ирлээ.
Мэргэжлээ дээшлүүлж хүссэндээ хүрч өндөр албан тушаалд ч бас сонгогдлоо.
...Хайртай хүү нь орой болгон Мядагмааг ажлаасаа тараад гэртээ ирэхэд,.-Ээжээ,ээжээ,гэсээр өөдөөс нь гараа сарвалзуулан тэмүүлэх нь хайр хүргэм, өхөөрдөм хөөрхөн.
Ханд гуай ч мөн магнай тэнэгэр хүмүүжил сайтай,амьдралын ухаантай,хүнлэг сайхан сэтгэлтэй,
халамжтай гэж жигтэйхэн ярих юмгүй ийм л ховорхон сайн хүргэнтэй болсондоо ихэд баярлан хавийн улсад хүргэнээ,охиноо ч мөн магтан сайшаан бахархал дүүрэн байдаг билээ.
...Зээ хүүдээ Мэнтэй гэж нэр хайрлажээ. Ханд гуай зээ хүүгээ өвөр дээрээ суулгаад зулайг нь үнэрлэн энхрийлэн хайрлан,.
-Миний хүү номтой эрдэм чадалтай олондоо хүндтэй мундаг том лам хүн болноо,гэсээр баруун мөр дал хавьцаах улаан том мэнгийн илбэн үнэсээд ихэд билэгшээн нэг гартаа эрхи барин тарни мааниа амандаа урин шившин мөн авдар дээрээ залан байрлуулсан бурхан тахилдаа сүсэглэн залбиран сууна,.
01.02.2018
эх сурвалж : Facebook.com/ ГОЁ өгүүллэг, тууж, роман
(
Сэтгэгдэл бичих? |
Өгүүллэг |
Оноо: 0/0 |
Бусад )
|
Танд энэ агуулга таалагдаж байвал LIKE хийгээрэй.
|
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
|
|
| |
 |
Агуулга |
 |
|
Та сараа сонгоно уу
 |
|
|
|
 |
|