BIIRBEH.MN by Bataka
Нүүр Гишүүн Шүлэг Өгүүллэг Сургамж Зөвлөгөө Зургийн цомог Холбоо барих
 

Сайтын мэдээлэл ...
Facebook
Twitter
RSS2

Mail : info@biirbeh.mn
Yahoo ID : tbatbaatar
Mobile : 9907-6364

Нэрээр
  ''Өврийн дэвтэр'' яруу найргийн реалити шоу  
  4-н мөртүүд  
  Sienna  
  Window of Mongolian poetry  
  Youtube  
  Агиймаа Э  
  Алтангадас  
  Алтанхундага А  
  Амарбаяр М  
  Амарсайхан A  
  Амарсанаа Б  
  Амор Хайям  
  Ардын аман зохиол  
  Ариун-Эрдэнэ Б  
  Ариунболд Энх-Амгалан  
  Афоризм  
  Аюурзана Г  
  Бавуудорж Ц  
  Багабанди Н  
  Бадарч П  
  Базардэрэг Н  
  Байгалмаа А  
  Батзаяа Б  
  Батзүл Д  
  Батнайдвар М  
  Батнайрамдал П  
  Батнасан Лу  
  Батрэгзэдмаа Б  
  Баттуяа Ц  
  Батцэцэг Ш  
  Баяр ёслол хурим найр  
  Бодрол  
  Болдсайхан С  
  Болдхуяг Д  
  Болор-эрдэнэ Х  
  Болормаа Х  
  Болормаа Б  
  Бум-Эрдэнэ Э  
  Бум-Эрдэнэ Түмэнбаяр  
  Бусад  
  Буянзаяа Ц  
  Буянцогт C  
  Буянцогт /Цахарын/ С  
  Бямбаа Жигжид  
  Бямбажаргал Ц  
  Бүжинлхам Эрдэнэбаатар  
  Гадаадын уран зохиол  
  Галсансүх Б  
  Ганзориг Б  
  Ганзориг Батсүх  
  Гэсэр  
  Гүрбазар Ш  
  Дагмидмаа Ч  
  Далай ламын айлдвар  
  Дамдинсүрэн Цэнд  
  Дашбалбар О  
  Дениска Михайлов  
  Дорж Б  
  Доржсэмбэ Ц  
  Дулмаа Ш  
  Дууны үг  
  Дэлгэрмаа Ц  
  Дэлхийн уран зохиол  
  Ерөөл, Магтаал  
  Жамбалгарав Ц  
  Зохиолчдын намтар  
  Зүйр цэцэн үг  
  Ичинхорлоо Б  
  Кана Б  
  Лодойдамба Ч  
  Лочин Соном  
  Лхагва Ж  
  Лхагвасүрэн Б  
  Лхамноржмаа Ш  
  Монгол Улсаа хөгжүүлье  
  Монголын өгүүллэгийн цоморлиг 2003  
  Мэдээ, мэдээлэл  
  Мөнх-Өлзий Б  
  Мөнхбат Ж  
  Мөнхсайхан Н  
  Мөнхтуяа А  
  Мөнхцэцэг Г  
  Мөнхчимэг А  
  Намдаг Д  
  Намсрай Д  
  Нацагдорж Д  
  Номин Г  
  Номинчимэг У  
  Нямсүрэн Д  
  Оюун-Эрдэнэ Н  
  Оюундэлгэр Д  
  Пүрэв Санж  
  Пүрэвдорж Д  
  Пүрэвдорж Лувсан  
  Пүрэвсүрэн Соёрхын  
  Равжаа Д  
  Ринчен Б  
  Сумъяа Доржпалам  
  Сургамж  
  Сүглэгмаа Х  
  Сүрэнжав Шарав  
  Сүхбаатар Ширчин  
  Сүхзориг Г  
  Тайванжаргал Н  
  Төрбат Д  
  Улам-Оргих Раднаадорж  
  Урианхай Д  
  Уугансүх Б  
  Хасар Л  
  Хишигдорж Л  
  Ховд Их сургуулийн Утга зохиолын нэгдэл  
  Хулан Ц  
  Хүрэлбаатар Ү  
  Хүрэлсүх М  
  Хүүхдийн дуу  
  Цэемаа М  
  Цэцэнбилэг Д  
  Чойном Р  
  Чоно  
  Чулуунцэцэг Б  
  Шог өгүүллэг  
  Шүлэг  
  Шүүдэрцэцэг Б  
  Энхбат Балбар  
  Энхболд Энхбаатар  
  Энхболдбаатар Д  
  Энхтуяа Б  
  Энхтуяа /Эмүжин/ Р  
  Эрдэнэ С  
  Эрдэнэ-Очир Арлаан  
  Эрдэнэсолонго Б  
  Эрхэмцэцэг Ж  
  Явуухулан Б  
  Ярилцлага  
  Үлгэр  
  Үржинханд Э  
  Өвөр Монголын яруу найраг  
  Өгүүллэг  
  Өлзийтөгс Л  
  Өөрийгөө ялах нь  

Ангилал
  Article1  
  Шүлэг  
  Өгүүллэг  
  Найраглал  
  Афоризм  
  Богино өгү  
  Роман, тууж  
  Зүйр цэцэн  
  Үлгэр  
  Ертөнцийн  
  Ардын аман  
  Нийтлэл  
  Дууль  
  Сургамж  
  Зөвлөгөө  
  Мэдээ  
  Намтар  
  Ярилцлага  
  Ерөөл магтаал  
  Дууны үг  
  Ардын аман зохиол  
  Youtube  
  Дурсамж  
  Бусад  

Дэм дэмэндээ гэж
Та бүхнийг бидэнд туславал бид баярлах болно.
$



  

Бусад 		 Өгүүллэг: Жогноогийн Бямбасайхан: Би хун болмоор байна
Оруулсан admin on 2018-02-09 16:58:06 (525 уншсан)

Зохиолч: Жогноогийн Бямбасайхан

Дорж гэнэт түүнийг олж харлаа. Өмнө нь уулзаж, нөхөрлөж явсан, яах аргагүй эртний танил нь өөдөөс нь дүрлийн зогсоно. Эртний танил нь өтөлжээ. Нар салхинд царай нь гандан борлож, духанд нь хоёр ч гүн үрчлээс суун, санчигнийх нь үс бууралтсан байх аж. Турж эцсэнээс эрүүнийх нь яс шөвийж, гүрээний судас нь лугших бүрт шанаа нь гүрвэлзэнэ. Үе үе баруун нүднийх нь доод зовхи татахыг үзвэл тамир тэнхээ муу байгаа нь илт. Нуруу нь бөгтийж, гар нь салгална. “Залуудаа мөн чиг цоглог эр байж билээ. Одоо ийм ч эр болчих гэж”. Доржийн зүрх ёгхийж, цээжний угаас харамсаж бас уурсах сэтгэл төрөв. Амьдрал, цаг хугацаа хоёр түүнийг элээжээ. Бурхан, буг гэж байдаг бол тэр нь энэ хоёр лав мөн.

-Сайн уу, найз минь? Уулзалгүй хэчнээн жил болоо вэ? Ай энэ амьдрал уу? хэмээн Доржийг халаглахад,

 

-Удаж шүү, удаж. Лав арван удаа тэр ирж буцсан байх шүү. Чи ч мөн их өөрчлөгджээ гэж эртний танил нь хэлээд гүнээ санаа алдав. Доржид энэ санаа алдалт таалагдсангүй. Өөрийг нь өрөвдсөн юм шиг санагдав. Өөрөө өөрийгөө мэдэхгүй байж хүнийг бас өрөвдөхтэйгөө. Дорж тэлээндээ хавчуулсан шилтэй архиа гаргаж ирэн ширээн дээр тас хийтэл тавилаа.

-Чи ч харах царайны ядруу яваа юм байна. Гэхдээ бас морьтой байна аа. Найз минь, наашаа суу л даа. Зовлон жаргалаа ярилцаж ганц юм ууя. Дургүйцэхгүй юм байгаа биз дээ?

-Яалаа гэж. Би тэрнийг буцах бүрт тэргэл сартай сэтгэлээ онгойтол ярилцах гэж арван жил оролдсон. Даан ч тэр намайг сонсдоггүй юм. Би хэн нэгэнтэй ярилцахсан гэж арван жил хүлээлээ. Энэ үй түмэн хүмсүүдээс ашгүй чи намайг өнөөдөр тоож харлаа. Уг нь чамтай би өдөр бүр таардаг ч намайг чи огт анзаарч хардаггүй байсан хэмээн эртний танил нь гоморхов.

-Тийм бол уучлаарай. Энэ амьдралд таван алхамын цаадахыг битгий хэл таван ямхын наадахыг ч анзаарч харахгүй үе гэж байх юм. Хоёр стаканаар явуулж ёсорхоод яахав. Ганцаар тойруулчихъя. Дургүйцэхгүй юм байгаа биз дээ?

-Ёс мэдэхгүй хүнд ёр халдахгүй гэдэг. Явуул, явуул. Нэг сайхан хөнтөрчихөөд сэтгэлээ чагная. Найз нь тэрнийг явснаас хойш сэтгэл амархан хөдөлж, уймардаг болчихсон. Орчлон хүртэл намайг ойлгохоо байчих юм даа.

-Архи уугаад уйлна гэдэг ч амьдралыг ойлгож байгаагийн шинж дээ. Гээд яахав. Дөч хүрсэн эрийг уйлдаггүй гэж хэн хэлсэн юм. Зүгээр ээ, найз минь.

Дорж хундагатай архийг эртний танилдаа барилаа. Эртний танил нь юу ч хэлэлгүй нэг их гүнзгий амьсгаа авснаа дор нь хөнтөрч орхив. Дорж:

-Дахиад олдохгүй ундаа биш ямар айхтар шунах юм бэ? Соёл, моёл ч үгүй болоо шив дээ, чааваас гэхэд эртний танил нь архиндаа ихэд ярвайснаа:

-Уухад урлаг ямар хамаа байна аа. Цагтаа тэр соёл, моёлыг хүндэлж биширдэг байлаа. Одоо ч тэгэх нь илүү зан байж гэж бодогдох болсон шүү. Түүнийг би өөрөө зохиочихоод, өөрөө захирагдаад, өөрөө шийтгүүлээд, энэ амьдрал хөгийн юм аа.

-Чи ч бас гүнзгий ухаан ярихтайгаа. Чамаас илүү уг нь би тэрийг сайн мэднэ дээ. Нэг татаадахъя. Эх орон, эрүүл энхийн төлөө гэж хэлээд Дорж хундагатай архийг балгалав. Дараа нь амаа алгаараа арчаад:

-Эрүүл энх л байвал юуг ч хийж, бүтээж бас олно. Гэхдээ зөвхөн эх оронтой хүн шүү дээ гээд шартсан нүд нь сая нэг сэргэж эртний танилаа тун сүрхий ажив.

-Тэр ч үнэн шүү. Дотор тавираад сайхан болж байна. Ингэхэд арван жилийн өмнө чи хааны гүнж шиг сайхан бүсгүйтэй хамт явж байсан.

-Эхнэр гэдэг чинь үнэндээ эр хүний чимэг юм билээ. Тэр чимэг маань надад хүнддээд байхаар нь алт мөнгөний дарханд тушаачихсан. Хүүхэн хаа мундахав. Дотоож шигээ солино гэж хэлээд тэр хөхрөв. Нүд нь аягандаа багтаж ядан эргэлдэх нь яг л галзуу хүнийх мэт. Амнаас нь ханхийх архины эхүүн үнэртээ улам согтож байх шиг.

-Ингэхэд чи ч бас тэр үед эхнэртэй байсан санагдах юм?
-Тэр маань хун шувуу болчихсон шүү дээ. Яг арван жил гурван сар хорин нэг хоногийн өмнө. Тэр зөндөө уйлсан. Нулимс нь нуур болж харин тэр хун болон хөвсөн. Нуурын ус хөлдөн мөс болоход тэр хаашаа ч юм нисэн оддог. Мөс хайлахад тэр харин хаа нэгтэйгээс нуурандаа эргээд ирдэг юм. Хамтдаа тэр алсын газар руу явъя гэж намайг гуйхад эхлээд хун бол гэдэг. Би харин хун болохоос айдаг. Хүн чигээрээ л баймаар байна.
-Хн. Хүн, хун хоёрын ялгаа юу байна аа. Адилхан л яс махнаас бүтсэн адгуус. Битгий ай. Ер нь тэгээд энүүхэндээ гэж хэлэхэд хэтэрхий ухаантай байх чинь дэмий юм билээ. Дандаа бусдын юмыг тунгааж явдаг гэмтэй. Тэгсээр байгаад чөтгөр болчихно. Бурхадын дунд чөтгөрт амьдрах газар олдох уу, аан? Май, дахиад нэг татчих гэж хэлээд Дорж архи хундагаллаа. Тэр хаанаас нь ийм хачин балай үг гараад байгааг өөрөө ч ойлгохгүй байлаа. Хурдхан согтохыг л хүснэ.

-Дахиад жаахан нэмчих. Тэгвэл дотор бүр сайхан болох гээд байна хэмээн эртний танил нь бувтнаснаа “Айдас бол амьдралын зам шүү дээ” гэж хэлээд уйтгар шингэсэн хүрэн нүд нь тэртээ алсыг ширтэх мэт адар өөд гөлрөв.

Дорж гар нь салгалан ийн хэлэх эртний андаа хараад өрөвдлөө. Цагтаа хүнээс гуйж биш гуядаж авдаг залуу явсансан. Олон ч хүн түүний өмнө сөхөрч агуу их авьяасыг нь гайхан биширдэг байж билээ. Доржийн нүднээс нулимс бөмбөрөн урсаж хундагатай архинд унан дүүргэв. Эртний анд нь үүнийг анзаарсан ч үгүй хундагатайг аван нэг амьсгаагаар гударч орхив.

-Шорвог байна шүү. Амьдралын амт мэдрэгдэж байх чинь. Өмнө нь би яагаад үүнийг мэдэрч байсангүй вэ? Чамд амтагдаж байна уу? Дорж өөртөө хундагалаад юу ч хэлэлгүй балгалав. Аманд нь яагаад ч юм чихэр амтагдав.
-Чихэр гэж бувтнаад Дорж санаа алдлаа.
-Чихэр, шорвог, чихэр, шорвог гэж эртний танил нь амандаа үглэснээ:
-Чамд тэгээд ямар санагдаж байна? хэмээн асуулаа.
-Бөөлжис цутгаж байна. Ямар ч утга алга.
-Битгий уйл. Уйлснаар амьдрал тайтгарах биш, харин ч улам хурдан урсдаг юм ш дээ. Яг л ширүүн урсгалт гол шиг.
-Би уйлаагүй, инээснээс нулимс гоожиж байна. Би инээж байгаа биз дээ, чи харахгүй байна уу? Түүнийг харвал марсайтал амаа ангайж бөгшүүлэх мэт үл мэдэг хүнгэнэх дуу тэртээ цаанаас сонсдох аж. Аманд нь ердөө тавхан шүд харагдав. Эртний танил нь амаа байдгаар нь ангайн Доржийг даган инээлээ. Хэдэн хором тэд инээлдэв. Инээх тусам инээд нь хүрээд байлаа. Эртний танил нь долоовор хуруугаа өөр рүү нь заан инээхийг Дорж гэнэт анзаарав. Доржийн нүүрнээс нөгөө их инээд арчих мэт алга болж царай нь хүрэнтэн аймшигт төрх тодров. Түүний нүд гялалзаж, нүүрнийх нь хамаг арьс татвалзана. Эртний танил нь өөрийн эрхгүй дальдчив.
-Чи юундаа баясаад байгаа юм бэ? Намайг шоолоод байгаа юм уу? Өөрийгөө эхлээд хараач. Хэнд ч хэрэггүй хөгийн новш. Чи хэний архийг ууж байна? Эндээс зайл.
Эртний танил нь хэнгэнтэл уйлж гарав. Яг л жаахан хүүхэд шиг эхэр татуулан уйлав. Тэр амандаа:
-Би хун болмоор байна. Надад айх юм алга гэж үглэх аж. Дорж найзаа тайвшруулах гэсэн боловч аманд нь нэг ч үг эвлэж өгсөнгүй. Дэмий л харц буруулан хажуу тийш хартал шүүгээн дээр байх хунгийн шаазан баримал нүдэнд нь тусав. Дорж шаазанг аван хэсэг харснаа хунгийн урт нарийхан хүзүүг илэв.
-Май. Энэ хунг би чамд бэлэглэе. Одоо харин уйлахаа боль.
Эртний танил нь хунгийн шаазан баримлыг авснаа Дорж руу цоргих мэт цоо ширтэв. Харцанд нь үзэн ядалт, жигшил зэвүүцэл тодорно.
-Чи тэрнийг ийм болгосон уу? Чи ч араатнаас долоон дор амьтан юм даа.
-Үгүй ээ, би биш. Тэр өөрөө л үүнийг сонгосон. Тэр хүссэн. Би хорьж дийлээгүй юм.
-Тэрнийг чи л тийш нь түлхсэн. Хүнээс яаж ийм муухай сэтгэл гардаг байна аа. Хүн, хун хоёрын ялгааг одоо л би ойлголоо. Хунд хүн хүршгүй. Тэр тэнгэрт нисэж тэртээ дээрээс хүнийг харж байдаг.
-Чи тэгээд хүнийг ариун бурхан гэж санаа юу? Хүн чинь аалз шиг хомхой, түрэмгий, арга зальтай бусдыг алахын төлөө сэтгэл булаам тор нэхэж уйгагүй ажиллаж байдаг шавьж. Чи ганцхан намайг буруутгах хэрэггүй. Бүх хүн адилхан.
-Шавьжинд тархи байдаггүй. Чи түүнийг тийш нь явуулж байхдаа өрөвдсөнгүй юу?
-Өрөвдсөөн. Гэхдээ тэр үед чи хаана байсан юм бэ? Доржийг ингэж асуутал эртний танил нь толгойгоо тэврэн хоёр тийш ганхан гиншиж гарав. Дорж найзаа өрөвдлөө. Хэнд ч хэрэг болоогүй түүний агуу авьяас нь найзыг нь ийм арчаагүй болгосон. Хэдхэн шил архиар үнэлэгдсэн агуу авьяас найзыг нь гуйлгачин болгосон. Хүн төрөлхтөн түүнийг эцэст нь солиот болгосон. Энэ бол агуу ихийн хэнээрхэл. Найзыгаа өрөвдсөндөө Дорж мэгшлээ. Хацрыг нь даган урсах нулимс ийм халуун байдгийг тэр анх удаагаа мэдрэв.
-Чи намайг өрөвдөж уйлаа юу? Наад нулимс чинь халуун байгаа биз? Яагаад гэвэл наад нулимс чинь хорслынх учраас тэр. Чи намайг өрөвдсөндөө биш надад хорссондоо уйлж байгаа юм. Өөдгүй хуурамч амьтан. Чи түүнийг алсан. Алж байхдаа өөрийгөө бас алж байна гэдгээ чи мэдээгүй. Одоо мэдэв үү? Нүгэлт амьтан!
Дорж салгалан чичирлээ.
-Чи юугаа ч мэдэхгүй байж битгий солиор! гэж хамаг чадлаараа бархирав. Тэгээд тэр гараа зангидаж байгаад эртний танилынхаа шанаа руу нь дэлсэж орхилоо. Тар няр хийх чимээ гарч эртний найз нь хэдэн арав болон бут үсэрч, харин түүний үзэн ядсан зуун зуун нүд өөр рүү нь нэвт харж байлаа. Энэ хоромд Доржийн нүдэнд зах хязгаар нь үл харагдах хөх нуурт хос хун хөвж явах, эрэг дээр зогсох нэгэн бүсгүй ус руу орон гар даллан сэлсээр тэртээ хязгаарт уусан орох нь жирсхийн үзэгдэв. Тэр эхнэр нь байсан. Яагаад эргэж ирээгүй юм бол? Эрэг дээр зөндөө хүлээсэн. Яагаад эргэж ирээгүй юм бол? Дорж ширээн дээр байх архины шилийг шүүрэн авч хана өөд чулуудлаа. Хун болохоос надад айх юм алга.

"Тамаас ирсэн солиот" номоос

эх сурвалж : FB: ГОЁ өгүүллэг, тууж, роман



( Сэтгэгдэл бичих? | Өгүүллэг | Оноо: 0/0 | Бусад )


Танд энэ агуулга таалагдаж байвал LIKE хийгээрэй.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.



Уншигчдын оруулсан сэтгэгд манай сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
Санал сэтгэгдэл

 
Санал асуулга
Та нэг жилийн хугацаанд хэр олон ном худалдаж авсан бэ ?
Ном худалдаж аваагүй
1-3 ном худалдаж авсан
4-7 ном худалдаж авсан
8-11 ном худалдаж авсан
12-с дээш ном худалдаж авсан
Санал асуулгын дүнг үзэх

Ном

Шуурайн Солонго: ТООРОЛЖИН

Ш.Сундуйжав : Үүр цайж байна

Э.Үржинханд : Хос ном мэндэллээ

Б.Болдсүх : Таг мартсан тангараг

Ч.Дагмидмаа


Гишүүн
Хэрэглэгчийн нэр

Нууц үг

Та манай гишүүн болохыг хүсвэл энд дарна уу.

t
Одоо онлайнд 51 зочин 0 гишүүн байна.


Мэдээлэл оруулах

Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.

Windows XP, 7 үйлдлийн системийн стандарт монгол гарын драйвэр софтверийг ашиглан бичээрэй. Таны оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.

Санал хүсэлтээ илгээх
Хайлт


Зургийн цомог

И. Больхүү 1967	60х40х56 холимог техник
Бөө /цуврал/
Хэмжээс: 600x449 64k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 3421

Ц.Баттулга Зотон, тос 90x90
Хатан XIX зуун
Хэмжээс: 589x600 127k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 2733

Должин : Зам зуур
zam-097.JPG
Хэмжээс: 600x450 110k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 3689


Агуулга
Лхагва, 2018.04.18
· Лха Отхан : Урсгалд хөвөх навчисыг он жилүүдтэй үдэж ...
· Түмэнбаярын Бум-Эрдэнэ : Хоолны ширээ
Мягмар, 2018.04.17
· Яагаад гэж би өөрөөсөө Яасан олон асууна вэ
Лхагва, 2018.04.18
· Лха Отхан : Монгол нутаг
Мягмар, 2018.04.10
· Хундага нулимс
Баасан, 2018.03.30
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг: Загас үнэртсэн үдэш
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг: "Зун гээсэн чөдөр" номоос
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг: "Нэргүй ном"-оос
· Х. Нямхишиг: "Зун гээсэн чөдөр" номоос
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг: "Зун гээсэн чөдөр" номоос
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг: Би-Бөгтөр хөх өвс
· Х. Нямхишиг: "Зун гээсэн чөдөр" номоос
· Х. Нямхишиг
· Гантөмөрийн Сумъяа: Миний сэтгэлийн эх орон
Пүрэв, 2018.03.29
· Х. Чимэдрэгзэн
· Х.Нямхишиг: "Бөгтөр хөх өвс" номоос
· Батсайханы Баттөгс: Хорхой тавилан
· Балсангийн Лхагвасүрэн: Үхтэл үр харам хорвоо
· Гантөмөрийн Сумъяа: Зуугуул азарганы дууль
· Гантөмөрийн Сумъяа: Цэцэгс
Баасан, 2018.03.16
· Балсангийн Лхагвасүрэн: Яргуй нүдлэх цагаар
· Г. Мөнхцэцэг

Та сараа сонгоно уу


Санал хүсэлт

Нэр:

Э-шуудан:

Санал хүсэлт:



Хажууд нь хүмүүн мишээн гэрэлтэхэд Халиун дэлбээгээ дэлгэн баярладаг Инээхийг хүртэл эсэндээ мэдрэх Ижий сүнстэй Сарнай цэцэг
© Copyright 2005-2018 Biirbeh.MN.
     All rights reserved.
By Bataka
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Утас : 976-99076364
И-мэйл :info@biirbeh.mn