Нүүр Гишүүн Шүлэг Өгүүллэг Сургамж Зөвлөгөө Зургийн цомог Холбоо барих
 

Сайтын мэдээлэл ...
Facebook
Twitter
RSS2

Mail : info@biirbeh.mn
Yahoo ID : tbatbaatar
Mobile : 9907-6364

Нэрээр
  ''Өврийн дэвтэр'' яруу найргийн реалити шоу  
  4-н мөртүүд  
  Sienna  
  Window of Mongolian poetry  
  Youtube  
  Агиймаа Э  
  Алтангадас  
  Алтанхундага А  
  Амарбаяр М  
  Амарсайхан A  
  Амарсанаа Б  
  Амор Хайям  
  Ардын аман зохиол  
  Ариун-Эрдэнэ Б  
  Ариунболд Энх-Амгалан  
  Афоризм  
  Аюурзана Г  
  Бавуудорж Ц  
  Багабанди Н  
  Бадарч П  
  Базардэрэг Н  
  Байгалмаа А  
  Батзаяа Б  
  Батзүл Д  
  Батнайдвар М  
  Батнайрамдал П  
  Батнасан Лу  
  Батрэгзэдмаа Б  
  Баттуяа Ц  
  Батцэцэг Ш  
  Баяр ёслол хурим найр  
  Бодрол  
  Болдсайхан С  
  Болдхуяг Д  
  Болор-эрдэнэ Х  
  Болормаа Х  
  Болормаа Б  
  Бум-Эрдэнэ Э  
  Бум-Эрдэнэ Түмэнбаяр  
  Бусад  
  Буянзаяа Ц  
  Буянцогт C  
  Буянцогт /Цахарын/ С  
  Бямбаа Жигжид  
  Бямбажаргал Ц  
  Бүжинлхам Эрдэнэбаатар  
  Гадаадын уран зохиол  
  Галсансүх Б  
  Ганзориг Б  
  Ганзориг Батсүх  
  Гэсэр  
  Гүрбазар Ш  
  Дагмидмаа Ч  
  Далай ламын айлдвар  
  Дамдинсүрэн Цэнд  
  Дашбалбар О  
  Дениска Михайлов  
  Дорж Б  
  Доржсэмбэ Ц  
  Дулмаа Ш  
  Дууны үг  
  Дэлгэрмаа Ц  
  Дэлхийн уран зохиол  
  Ерөөл, Магтаал  
  Жамбалгарав Ц  
  Зохиолчдын намтар  
  Зүйр цэцэн үг  
  Ичинхорлоо Б  
  Кана Б  
  Лодойдамба Ч  
  Лочин Соном  
  Лхагва Ж  
  Лхагвасүрэн Б  
  Лхамноржмаа Ш  
  Монгол Улсаа хөгжүүлье  
  Монголын өгүүллэгийн цоморлиг 2003  
  Мэдээ, мэдээлэл  
  Мөнх-Өлзий Б  
  Мөнхбат Ж  
  Мөнхсайхан Н  
  Мөнхтуяа А  
  Мөнхцэцэг Г  
  Мөнхчимэг А  
  Намдаг Д  
  Намсрай Д  
  Нацагдорж Д  
  Номин Г  
  Номинчимэг У  
  Нямсүрэн Д  
  Оюун-Эрдэнэ Н  
  Оюундэлгэр Д  
  Пүрэв Санж  
  Пүрэвдорж Д  
  Пүрэвдорж Лувсан  
  Пүрэвсүрэн Соёрхын  
  Равжаа Д  
  Ринчен Б  
  Сумъяа Доржпалам  
  Сургамж  
  Сүглэгмаа Х  
  Сүрэнжав Шарав  
  Сүхбаатар Ширчин  
  Сүхзориг Г  
  Тайванжаргал Н  
  Төрбат Д  
  Улам-Оргих Раднаадорж  
  Урианхай Д  
  Уугансүх Б  
  Хасар Л  
  Хишигдорж Л  
  Ховд Их сургуулийн Утга зохиолын нэгдэл  
  Хулан Ц  
  Хүрэлбаатар Ү  
  Хүрэлсүх М  
  Хүүхдийн дуу  
  Цэемаа М  
  Цэцэнбилэг Д  
  Чойном Р  
  Чоно  
  Чулуунцэцэг Б  
  Шог өгүүллэг  
  Шүлэг  
  Шүүдэрцэцэг Б  
  Энхбат Балбар  
  Энхболд Энхбаатар  
  Энхболдбаатар Д  
  Энхтуяа Б  
  Энхтуяа /Эмүжин/ Р  
  Эрдэнэ С  
  Эрдэнэ-Очир Арлаан  
  Эрдэнэсолонго Б  
  Эрхэмцэцэг Ж  
  Явуухулан Б  
  Ярилцлага  
  Үлгэр  
  Үржинханд Э  
  Өвөр Монголын яруу найраг  
  Өгүүллэг  
  Өлзийтөгс Л  
  Өөрийгөө ялах нь  

Ангилал
  Article1  
  Шүлэг  
  Өгүүллэг  
  Найраглал  
  Афоризм  
  Богино өгү  
  Роман, тууж  
  Зүйр цэцэн  
  Үлгэр  
  Ертөнцийн  
  Ардын аман  
  Нийтлэл  
  Дууль  
  Сургамж  
  Зөвлөгөө  
  Мэдээ  
  Намтар  
  Ярилцлага  
  Ерөөл магтаал  
  Дууны үг  
  Ардын аман зохиол  
  Youtube  
  Дурсамж  
  Бусад  

Дэм дэмэндээ гэж
Та бүхнийг бидэнд туславал бид баярлах болно.
$



  

Пүрэвсүрэн 	Соёрхын 	 Өгүүллэг: Өвгөн маарамбын удам.
Оруулсан admin on 2018-02-24 23:13:19 (604 уншсан)

Уулын оройд будан сууж, цасан хялмаа хаялсан намрын мөнгөн өглөө нар хүртэл жижигхэн болчихсон мэт цаанаа л нэг уйтай.

Өвсний сөл тасарч, гандаж цайсан уулын хэцийн намхан цохионы нөмөрт өвгөн маарамба Санж, зээ хүүгээ салхинаас хаацайлан суугаад бохиндоо тагжирсан, муу мод толгойгоо сэтгүүрдэн ухаж, гутлынхаа ээтэн хоншоорт пүд пүд хийтэл цохиж, күд күдхийлгэн үлээх зуур
-Хялмаа ихэдвэл зуд
Хялар ихэдвэл сохор гэгчээр энэ тэнгэрийн царайг хараад байгаарай.
Мичин жилийн зуд миний чинийгүй цөлмөх нь дээ гэж уцаарлан хуйцаганаж, ганцаар үглэнэ.

Харин газар дээрх галын ганц зээ хүү нь сайртаж холцруутсан тайранхай шантгар хамраа гарынхаа араар үрчин, гомдол, тунирхал дүүрэн хорголон хар нүдээр халцарч цайсан гутлынхаа хоншоорыг ширтэн сууна.

Өвгөн өнөөдөр ааш муутай байгаа бөгөөд бойтогны хонх шиг шулганасан, божин бор хүүтэйгээ түнжин хагарч, загнаж уйлуулсандаа зүрх нь хөндүүрлэвч, өрөвдсөн харцаа аньсагандаа нууж, ууртай царайгаар уруулаа чимэн тамшаалах бөлгөө.

 Аргадаад тайтгаруулчихвал зүгээрсэн гэж сэтгэл дэвсэн уясавч, шууд хошуу цорвойн царай өгвөл, түнжин бор уйлаад салахгүйг өвгөн мэдэхийн цаагуур мэднэ.

Тэгээд ч үг даахгүй өрвөлзсөн, өл даахгүй уйлагнасан эрийн оронцог, тунимхай нэгэн болгочихгүйсэн гэсэн хатуу бодол өвгөний сэтгэлд хадаатай билээ.

Өвгөн өөрийн ганц охиноо багаас нь эрхлүүлж, өөхөнд боолттой бөөр шиг эрх танхи өсгөсөндөө харамсах гэхэд хаашаа юм гэмшдэг үе гардаг байв.
Харин гал дээр төрсөн ганц зээгээ жинхэнэ эр хар ухаанаар угжиж, элдүүр нь ханасан сур шиг , эрхийвчилж татсан сум шиг итгэл даах цөлх нэгэн болгоно хэмээн эвийлж, энхрийлэх бодлоо цээжний гүндээ нууж, хал дол үзсэн хашир ухаанаар хатуурхах аж.

Тохом татаж, чөдөрлөсөн бүдүүн халтар морь цүндгэр гэдсэндээ түүртэх мэт хөлөө сойн зүүрмэглэж хаа нэг толгой хаялан тургилна.

Санж өвгөн сөл бүрэн тасрахаас өрсөж, ганц нэг эмийн ургамал түүхээр зээгээ дагуулан, Хайрхан уулынхаа ташланд өчигдөрхөн гарсан билээ.
Байгаль эхийн нандин бүтээл, өвс ургамал гэгч хосгүй нэгэн гайхамшиг өөр өөрийн өвөрмөц нууцтай бөгөөд түүнийг хэзээ түүж, хэрхэн хэрэглэхээс шалтгаалж, эмийн хүч , анагаах увидас цогцлон бүрдэх учрыг үе дамжин өвлөж авсан Санж маарамба, зээ хүүгээ удамт дээдсийн уг залгах, эмнэж анагаахын их эрдэмд зүгшрүүлэхээр мэтийж яваа билээ.
Гэтэл зээ хүү нь эмийн ургамлын нэрсийг хольж хутган, буруу зөрүү цээжилснээс гадна хэд хэдэн ургамлыг үндэстэй нь сугалж авсаныг хараад учиргүй их уурсаж хилэгнэн, алгадаад авах нь халаг бухимдсан аж.

Өвгөн маарамба нүд буландан зээ хүүгээ хараад, тавь жаран жилийн тэртээд өөрөө өвөг эцгийнхээ хамт мэхээр түүж яваад, гэнэн томоогүйнхээ хар гайгаар толгойгоо эргүүттэл загнуулснаа гэнэт санав.

"Мэхээрийн бор" хэмээх гялтагансан хөөрхөн бор оготнын хурааж, хадгалсан өвлийн үүцнээс нь аяга хүрэхгүйг зээлж авдаг увайгүй нэгэн заншил энэ нутагт байдаг ажээ.
Харин ховдог шунахай зандаа хөтлөгдөн, хурааж үүцэлсэн мэхээрийг нь хуу хаман дээрэмдвэл, өвөл идэх хоол хүнсгүй болсон хөөрхий хулгана өвсний үндсээр боомилж үхдэг гэж буурал аав нь түүнд ярьж өгснийг мартаад, хэлж сануулсанаас арай ахиуг авчихсан нүглээ хонгоныхоо маханд чөдрөөр ороолгуулан нимгэлж билээ.
ххх
Гэтэл урвайж суусан өөдсөн чинээ зээ хүү нь гэнэт ухасхийн босч наран сөрөг заан
-Өвөө, өвөө тэр хардаа онгоц, онгоц гээд булцгар гараа саравчлан, шугамдсан мэт цагаан утаа үлдээн нисэх мөнгөн цагаан онгоцыг харж зогссоноо, санаа алдан тожир тожир алхалсаар дэргэд ирэх зээгээ харсан өвгөн маарамба:
- Миний муу түнжин хүү эх шүү юмаа л санаад байна даа янз нь гэж сэтгэл уясан бодоод, тоодон дээлийнх нь хормойг гөвж, өвөр дээрээ суулган, ширүүн саарал сахлаараа хацрыг гижигдэн эрхлүүлэв.
Байгаль дэлхийнхээ буяныг үрийнхээ зулай шиг хайрласан хөх өвгөд минь...
ххх ххх ххх
Буурал тэргүүнт өвгөн холхийг харах нь ихэмсэг
Буцах цагийн аясаар бултыг халиах нь эрхэмсэг
Өнгө өнгөний хувиралаар насаа чимснийг харахуйяа
Өдөр хоногийг элээсэн хадан байц шиг сүрдмээр
Цэлхрэх харцнны гүнээс нь од харвах адил
Цээжиндээ богшоосон бодлоо оч хаялан харамлах нь
Идэр залуугийн илчээ голдоо нуун хатсан
Эрин галавын заг мод мэт хатуу.
Өдөр хоногийн хэлхээнд үзэж өнгөрсөн амьдрал нь
Өөртөө бүгдийг багтаасан навсархай судар мэт агуу

Хөх өвгөд минь..



( Сэтгэгдэл бичих? | Өгүүллэг | Оноо: 0/0 | Пүрэвсүрэн Соёрхын )


Танд энэ агуулга таалагдаж байвал LIKE хийгээрэй.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.



Уншигчдын оруулсан сэтгэгд манай сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
Санал сэтгэгдэл

 
Санал асуулга
Та онлайн номын дэлгүүрээр хэр их үйлчлүүлэх вэ ?
Байнга
Нилээд
Хааяа
Цөөн
Үгүй
Санал асуулгын дүнг үзэх

Ном

Шуурайн Солонго: ТООРОЛЖИН

Ш.Сундуйжав : Үүр цайж байна

Э.Үржинханд : Хос ном мэндэллээ

Б.Болдсүх : Таг мартсан тангараг

Ч.Дагмидмаа


Гишүүн
Хэрэглэгчийн нэр

Нууц үг

Та манай гишүүн болохыг хүсвэл энд дарна уу.

t
Одоо онлайнд 49 зочин 0 гишүүн байна.


Мэдээлэл оруулах

Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.

Windows XP, 7 үйлдлийн системийн стандарт монгол гарын драйвэр софтверийг ашиглан бичээрэй. Таны оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.

Санал хүсэлтээ илгээх
Хайлт


Зургийн цомог


B3-031.JPG
Хэмжээс: 600x450 67k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 4262

Г. Ганчимэг 1982	170х115, керамик
Хавар
Хэмжээс: 600x370 145k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 3522

Зураач : Б.Хонгорзул
khongor022.jpg
Хэмжээс: 600x486 111k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 2956


Агуулга
Лхагва, 2018.04.18
· Лха Отхан : Урсгалд хөвөх навчисыг он жилүүдтэй үдэж ...
· Түмэнбаярын Бум-Эрдэнэ : Хоолны ширээ
Мягмар, 2018.04.17
· Яагаад гэж би өөрөөсөө Яасан олон асууна вэ
Лхагва, 2018.04.18
· Лха Отхан : Монгол нутаг
Мягмар, 2018.04.10
· Хундага нулимс
Баасан, 2018.03.30
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг: Загас үнэртсэн үдэш
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг: "Зун гээсэн чөдөр" номоос
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг: "Нэргүй ном"-оос
· Х. Нямхишиг: "Зун гээсэн чөдөр" номоос
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг: "Зун гээсэн чөдөр" номоос
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг: Би-Бөгтөр хөх өвс
· Х. Нямхишиг: "Зун гээсэн чөдөр" номоос
· Х. Нямхишиг
· Гантөмөрийн Сумъяа: Миний сэтгэлийн эх орон
Пүрэв, 2018.03.29
· Х. Чимэдрэгзэн
· Х.Нямхишиг: "Бөгтөр хөх өвс" номоос
· Батсайханы Баттөгс: Хорхой тавилан
· Балсангийн Лхагвасүрэн: Үхтэл үр харам хорвоо
· Гантөмөрийн Сумъяа: Зуугуул азарганы дууль
· Гантөмөрийн Сумъяа: Цэцэгс
Баасан, 2018.03.16
· Балсангийн Лхагвасүрэн: Яргуй нүдлэх цагаар
· Г. Мөнхцэцэг

Та сараа сонгоно уу


Санал хүсэлт

Нэр:

Э-шуудан:

Санал хүсэлт:



Хажууд нь хүмүүн мишээн гэрэлтэхэд Халиун дэлбээгээ дэлгэн баярладаг Инээхийг хүртэл эсэндээ мэдрэх Ижий сүнстэй Сарнай цэцэг
© Copyright 2005-2018 Biirbeh.MN.
     All rights reserved.
By Bataka
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Утас : 976-99076364
И-мэйл :info@biirbeh.mn