Нүүр Гишүүн Шүлэг Өгүүллэг Сургамж Зөвлөгөө Зургийн цомог Холбоо барих
 

Сайтын мэдээлэл ...
Facebook
Twitter
RSS2

Mail : info@biirbeh.mn
Yahoo ID : tbatbaatar
Mobile : 9907-6364

Нэрээр
  ''Өврийн дэвтэр'' яруу найргийн реалити шоу  
  4-н мөртүүд  
  Sienna  
  Window of Mongolian poetry  
  Youtube  
  Агиймаа Э  
  Алтангадас  
  Алтанхундага А  
  Амарбаяр М  
  Амарсайхан A  
  Амарсанаа Б  
  Амор Хайям  
  Ардын аман зохиол  
  Ариун-Эрдэнэ Б  
  Ариунболд Энх-Амгалан  
  Афоризм  
  Аюурзана Г  
  Бавуудорж Ц  
  Багабанди Н  
  Бадарч П  
  Базардэрэг Н  
  Байгалмаа А  
  Батзаяа Б  
  Батзүл Д  
  Батнайдвар М  
  Батнайрамдал П  
  Батнасан Лу  
  Батрэгзэдмаа Б  
  Баттуяа Ц  
  Батцэцэг Ш  
  Баяр ёслол хурим найр  
  Бодрол  
  Болдсайхан С  
  Болдхуяг Д  
  Болор-эрдэнэ Х  
  Болормаа Б  
  Болормаа Х  
  Бум-Эрдэнэ Түмэнбаяр  
  Бум-Эрдэнэ Э  
  Бусад  
  Буянзаяа Ц  
  Буянцогт C  
  Буянцогт /Цахарын/ С  
  Бямбаа Жигжид  
  Бямбажаргал Ц  
  Бүжинлхам Эрдэнэбаатар  
  Гадаадын уран зохиол  
  Галсансүх Б  
  Ганзориг Батсүх  
  Ганзориг Б  
  Гэсэр  
  Гүрбазар Ш  
  Дагмидмаа Ч  
  Далай ламын айлдвар  
  Дамдинсүрэн Цэнд  
  Дашбалбар О  
  Дениска Михайлов  
  Дорж Б  
  Доржсэмбэ Ц  
  Дулмаа Ш  
  Дууны үг  
  Дэлгэрмаа Ц  
  Дэлхийн уран зохиол  
  Ерөөл, Магтаал  
  Жамбалгарав Ц  
  Зохиолчдын намтар  
  Зүйр цэцэн үг  
  Ичинхорлоо Б  
  Кана Б  
  Лодойдамба Ч  
  Лочин Соном  
  Лхагва Ж  
  Лхагвасүрэн Б  
  Лхамноржмаа Ш  
  Монгол Улсаа хөгжүүлье  
  Монголын өгүүллэгийн цоморлиг 2003  
  Мэдээ, мэдээлэл  
  Мөнх-Өлзий Б  
  Мөнхбат Ж  
  Мөнхсайхан Н  
  Мөнхтуяа А  
  Мөнхцэцэг Г  
  Мөнхчимэг А  
  Намдаг Д  
  Намсрай Д  
  Нацагдорж Д  
  Номин Г  
  Номинчимэг У  
  Нямсүрэн Д  
  Оюун-Эрдэнэ Н  
  Оюундэлгэр Д  
  Пүрэв Санж  
  Пүрэвдорж Д  
  Пүрэвдорж Лувсан  
  Пүрэвсүрэн Соёрхын  
  Равжаа Д  
  Ринчен Б  
  Сумъяа Доржпалам  
  Сургамж  
  Сүглэгмаа Х  
  Сүрэнжав Шарав  
  Сүхбаатар Ширчин  
  Сүхзориг Г  
  Тайванжаргал Н  
  Төрбат Д  
  Улам-Оргих Раднаадорж  
  Урианхай Д  
  Уугансүх Б  
  Хасар Л  
  Хишигдорж Л  
  Ховд Их сургуулийн Утга зохиолын нэгдэл  
  Хулан Ц  
  Хүрэлбаатар Ү  
  Хүрэлсүх М  
  Хүүхдийн дуу  
  Цэемаа М  
  Цэцэнбилэг Д  
  Чойном Р  
  Чоно  
  Чулуунцэцэг Б  
  Шог өгүүллэг  
  Шүлэг  
  Шүүдэрцэцэг Б  
  Энхбат Балбар  
  Энхболд Энхбаатар  
  Энхболдбаатар Д  
  Энхтуяа Б  
  Энхтуяа /Эмүжин/ Р  
  Эрдэнэ С  
  Эрдэнэ-Очир Арлаан  
  Эрдэнэсолонго Б  
  Эрхэмцэцэг Ж  
  Явуухулан Б  
  Ярилцлага  
  Үлгэр  
  Үржинханд Э  
  Өвөр Монголын яруу найраг  
  Өгүүллэг  
  Өлзийтөгс Л  
  Өөрийгөө ялах нь  

Ангилал
  Article1  
  Шүлэг  
  Өгүүллэг  
  Найраглал  
  Афоризм  
  Богино өгү  
  Роман, тууж  
  Зүйр цэцэн  
  Үлгэр  
  Ертөнцийн  
  Ардын аман  
  Нийтлэл  
  Дууль  
  Сургамж  
  Зөвлөгөө  
  Мэдээ  
  Намтар  
  Ярилцлага  
  Ерөөл магтаал  
  Дууны үг  
  Ардын аман зохиол  
  Youtube  
  Дурсамж  
  Бусад  

Дэм дэмэндээ гэж
Та бүхнийг бидэнд туславал бид баярлах болно.
$



  

Бусад 		 Өгүүллэг: Х. Доржпалам: СОНГОДОГ ӨДӨР
Оруулсан admin on 2018-05-03 21:33:38 (217 уншсан)

 

Сэрүүхэн салхи сэвэлзэх аравдугаар сарын үе, нарны туяа саглайсан моддын завсраар цацрагаа тусгах цэцэрлэгт хүрээлэнд орчлон ертөнцийн түм буман баяр баяслыг өөртөө шингээсэн мэт нэгэн хөвгүүн сууж байгаа билээ. Түүнийг Од хэмээнэ. Тэрбээр гартаа цэцэг барьж, энгэрийнхээ халаасыг ойр ойрхон тэмтрэхийг нь харваас хүн хүлээж байгаа нь илт байв. Гандмал шар навчсаар хучуулсан модон сандлын салхинд сэрчигнэн дуугарах нь Одын сэтгэлийг улам ч их догдлуулж байгаа бололтой харагдана. Эл хульхан цэцэрлэгт хүрээлэнгийн хаалга руу байн байн харж сандал дээр тогтож ядан суух түүнийг, мод тойрон жиргэх болжморууд хуучны нэгэн дурсамж руу нь хөтлөн аваачих шиг болов.

 

Үдшийн бүрий орж тэнгэрийн улаан хаяа сүүмийж, толгодын орой улааран харагдана. Тэрээр найз охины хамт будантай уулын судаг уруудаж чийгний үнэрийн сайхныг амталж, салхинд исгэрэх навчсын дууг сонссоор гэрийн зүг алхахдаа найз охиноо анх удаа үнсэв. Тэрхэн үест Одын бүх бие тогонд цохиулсан мэт арзас хийж, хавханд орсон амьтан шиг чичрэн зогсох түүний гарыг найз охин нь атгаж аваад, хацар дээр нь үнслээ. Од энэ өдрийг "сонгодог өдөр" хэмээн нэрлэжээ. Учир нь найз охинтойгоо үнсэлцэх яг тэр үед бороо орж, улаан нар баруунтаа сүүмэлзэх өндөр уулсын цаагуур алгуурхан орж, үзвээс энэ үзэгдэл нь сонгодог зураг лугаа байв. Үдшийн нимгэн харанхуй бүрхэж, машины бүдэгхэн зурайх замаар найз охиноо үүрсээр гэрийн зүг аз жаргалтай гэгч нь алхлаа. Энэ үед нарны туяаг нуруун дээрээ үүрч яваа мэт сүрэг болжмор тэдний дэргэдүүр нисэн өнгөрөв.

Ийнхүү жаргалтай дурсамжаа бодон суутал найз охин нь ирж тэврэн авахад, атаархсан мэт мод бөхөсхийн тэдний дээрээс бүх навчсаа гөвж орхив. Нэлээд удаан тэврэлдсэн тэднийг салахад хэн хэнийх нь нүдэнд нулимс бүртэлзэж байлаа. Хунгарлаж хатсан навчсыг нулимсаараа чийглэн алхсаар охин цэцэрлэгт хүрээлэнгээс гарч одоход Од хажуудах мод шиг ээ гутран үлдлээ. Учир түүнд найз охин нь:
-Би өөр залуутай болсон энэ чи бид хоёрын сүүлчийн уулзалт болог. Би түүнтэй хамт гадагшаа сургуульд явах гэж байгаа. Хамт байсан мөч бүхэнд чинь баярлалаа хэмээн хэлжээ. Одын төлөвлөсөн бүхэн эсрэгээрээ эргэж, орчлон хорвоо түүнд хатуугаа харуулж харанхуй хонгилд унагаасан мэт санагдав. Чингээд хэсэг хугацаанд уймарч зогссон тэрээр гартаа барьсан цэцгээ хогийн сав руу шидчихээд, энгэрийнхээ халааснаас бөгж гарган модны мөчирт зүүж орхиод цэцэрлэгт хүрээлэнгээс гарч явав.

Гаанс шиг гэрлийн шонгуудын доогуур өвгөн хүн шиг бөгтийн явах тэрээр амиа хорлохоор шийдэж, бага байхдаа тоглож өссөн хуучны нэгэн байшинг зорилоо. Бүдэгхэн цэнхэр тэнгэр оддоор гялалзах нь хүртэл гунигт автсан мэт санагджээ. Хүн байхын хамгийн муухай гутамшгийг амссан мэт бодогдож, хэзээ ч ийм үг сонсоно чинээ бодож яваагүй тэрбээр найз охиноосоо хорвоогийн хамгийн муу муухайг сонссондоо гутарч явсаар арван хоёр давхар бүхий хуучин нэгэн балгасанд ирлээ.

Одыг үүдээр нь ороход харанхуй булан бүрээс нь хэрээ нисэж, хана цуурайтуулан элдэв амьтдын дуу сонсогдоно. Гутарч явсан тэрбээр айдаст автаж, хамаг биеийг нь хүйтэн хөлс бүрхэж авлаа. Гэвч үхэхээр шийдсэн тэрбээр айдсаа үл тоон шат өөд өгсөв.

Байшингийн дээвэр элдэв хогоор дүүрсэн байх агаад, арай л бүдэрч уналгүйхэн явсаар ирмэг дээр нь очлоо. Их хотын хөл хөдөлгөөн түүний доор жирэлзэж, далай шиг тэнгэр дээр нь гялалзана. Од найз охиныхоо утас руу залгасан ч утсаа авсангүй. Дахин залгаж үзээд утсаа унагаалаа. Урагш нэг л алхвал хоосон орон зайд гишгэж, газар үхэдхийн унахаа сайн мэдэж байгаа тэрбээр баруун хөлөө урагш зөөлөө. Чингэтэл хэн нэгэн түүнийг дуудах сонсогдов. Толгойгоо өргөн хартал хажуу талын байшингийн хананд аавынх нь дүрс тодрон гарч ирсэн байв.

Од аавыгаа хүнд өвчний улмаас алдаад жил гаран хугацаа болж байгаа билээ. Багасаа л аавтайгаа хоёулхнаа хамт өсөж, амьдралын бор хоногуудын баяр баясал, зовлон зүдгүүрийг туулж нэлээд хатуужил суусан нэгэн юм. Тэрбээр аавыгаа өөд болоход ганц дусал ч нулимс унагаагүй. Гэтэл одоо зогсоо зайгүй нулимс асгаруулж зогсоо нь энэ билээ.

Хананд тодорсон аавынх нь дүрс түүнийг ширтээд
-Хүү минь сайхан зүс царайтай хүнд дурлаж бололгүй яахав ээ. Өнөөдөр чамайг орхиод явдаг охин үнэхээр зүс царай сайтай сайхан бүсгүй. Гэхдээ царайны сайхнаар цай сүлдэггүй юмаа. Тэр бүсгүй миний хүүд хань болохгүй ээ. Харин цаг нь ирэхээр сайхан бүсгүй чам руу явуулна. Одоохондоо цаг нь болоогүй хэмээхэд хажуу талын байшингийн цонхон дээр нэгэн охины дүрс тодроод алга болов.

Энэ явдлаас хойш гурван жилийн дараа Од зэвэргэн салхитай намрын өдөр таксины буудал дээр яарсан байдалтай зогсоно. Хөл хөдөлгөөн ихтэй байдаг хотын төвийн энэ зам эл хуль байв. Замын цаадах цэнгээний газраас жазз хөгжмийн ая сонсогдож, моддын навчис унагааж болжмор жиргэхийг сонсон байтал нэгэн такси ирж зогслоо. Од таксины жолооч бүсгүйтэй хууч хөөрөн явсаар зорьсон газраа ирээд хорин мянган төгрөг өглөө. Чингэтэл бүсгүй "Уучлаарай, танд задгай мөнгө байна уу?" хэмээн эргэж хартал Од бүсгүйг нүд салгалгүй ширтэв. Учир аавыг нь хэлэхэд цонхон дээр дүрс нь тодорсон бүсгүй мөн байлаа. Өнөөдөр бас нөгөө сонгодог өдөр нь байлаа.

 



( Сэтгэгдэл бичих? | Өгүүллэг | Оноо: 0/0 | Бусад )


Танд энэ агуулга таалагдаж байвал LIKE хийгээрэй.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.



Уншигчдын оруулсан сэтгэгд манай сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
Санал сэтгэгдэл

 
Санал асуулга
Та онлайн номын дэлгүүрээр хэр их үйлчлүүлэх вэ ?
Байнга
Нилээд
Хааяа
Цөөн
Үгүй
Санал асуулгын дүнг үзэх

Ном

Шуурайн Солонго: ТООРОЛЖИН

Ш.Сундуйжав : Үүр цайж байна

Э.Үржинханд : Хос ном мэндэллээ

Б.Болдсүх : Таг мартсан тангараг

Ч.Дагмидмаа


Гишүүн
Хэрэглэгчийн нэр

Нууц үг

Та манай гишүүн болохыг хүсвэл энд дарна уу.

t
Одоо онлайнд 39 зочин 0 гишүүн байна.


Мэдээлэл оруулах

Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.

Windows XP, 7 үйлдлийн системийн стандарт монгол гарын драйвэр софтверийг ашиглан бичээрэй. Таны оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.

Санал хүсэлтээ илгээх
Хайлт


Зургийн цомог

Ц.Батболд Зотон, тос 92x92
Банхар
Хэмжээс: 600x598 164k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 2706

зотон тос 40х51 см
Тогооч
Хэмжээс: 473x600 71k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 3247

Должин  : 2007 оны аялал
mongolia2007year-239.JPG
Хэмжээс: 600x450 90k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 113771


Агуулга
Лхагва, 2018.04.18
· Лха Отхан : Урсгалд хөвөх навчисыг он жилүүдтэй үдэж ...
· Түмэнбаярын Бум-Эрдэнэ : Хоолны ширээ
Мягмар, 2018.04.17
· Яагаад гэж би өөрөөсөө Яасан олон асууна вэ
Лхагва, 2018.04.18
· Лха Отхан : Монгол нутаг
Мягмар, 2018.04.10
· Хундага нулимс
Баасан, 2018.03.30
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг: Загас үнэртсэн үдэш
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг: "Зун гээсэн чөдөр" номоос
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг: "Нэргүй ном"-оос
· Х. Нямхишиг: "Зун гээсэн чөдөр" номоос
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг: "Зун гээсэн чөдөр" номоос
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг: Би-Бөгтөр хөх өвс
· Х. Нямхишиг: "Зун гээсэн чөдөр" номоос
· Х. Нямхишиг
· Гантөмөрийн Сумъяа: Миний сэтгэлийн эх орон
Пүрэв, 2018.03.29
· Х. Чимэдрэгзэн
· Х.Нямхишиг: "Бөгтөр хөх өвс" номоос
· Батсайханы Баттөгс: Хорхой тавилан
· Балсангийн Лхагвасүрэн: Үхтэл үр харам хорвоо
· Гантөмөрийн Сумъяа: Зуугуул азарганы дууль
· Гантөмөрийн Сумъяа: Цэцэгс
Баасан, 2018.03.16
· Балсангийн Лхагвасүрэн: Яргуй нүдлэх цагаар
· Г. Мөнхцэцэг

Та сараа сонгоно уу


Санал хүсэлт

Нэр:

Э-шуудан:

Санал хүсэлт:



Хажууд нь хүмүүн мишээн гэрэлтэхэд Халиун дэлбээгээ дэлгэн баярладаг Инээхийг хүртэл эсэндээ мэдрэх Ижий сүнстэй Сарнай цэцэг
© Copyright 2005-2018 Biirbeh.MN.
     All rights reserved.
By Bataka
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Утас : 976-99076364
И-мэйл :info@biirbeh.mn