Нүүр Гишүүн Шүлэг Өгүүллэг Сургамж Зөвлөгөө Зургийн цомог Холбоо барих
 

Сайтын мэдээлэл ...
Facebook
Twitter
RSS2

Mail : info@biirbeh.mn
Mobile : 9907-6364

Нэрээр
  ''Өврийн дэвтэр'' яруу найргийн реалити шоу  
  4-н мөртүүд  
  Sienna  
  Window of Mongolian poetry  
  Youtube  
  Агиймаа Э  
  Алтангадас  
  Алтанхундага А  
  Амарбаяр М  
  Амарсайхан A  
  Амарсанаа Б  
  Амор Хайям  
  Ардын аман зохиол  
  Ариун-Эрдэнэ Б  
  Ариунболд Энх-Амгалан  
  Афоризм  
  Аюурзана Г  
  Бавуудорж Ц  
  Багабанди Н  
  Бадарч П  
  Базардэрэг Н  
  Байгалмаа А  
  Батзаяа Б  
  Батзүл Д  
  Батнайдвар М  
  Батнайрамдал П  
  Батнасан Лу  
  Батрэгзэдмаа Б  
  Баттуяа Ц  
  Батцэцэг Ш  
  Баяр ёслол хурим найр  
  Бодрол  
  Болдхуяг Д  
  Болор-эрдэнэ Х  
  Болормаа Б  
  Болормаа Х  
  Бум-Эрдэнэ Түмэнбаяр  
  Бум-Эрдэнэ Э  
  Бусад  
  Буянзаяа Ц  
  Буянцогт C  
  Буянцогт /Цахарын/ С  
  Бямбаа Жигжид  
  Бямбажаргал Ц  
  Бүжинлхам Эрдэнэбаатар  
  Гадаадын уран зохиол  
  Галсансүх Б  
  Ганзориг Б  
  Ганзориг Батсүх  
  Гэсэр  
  Гүрбазар Ш  
  Дагмидмаа Ч  
  Далай ламын айлдвар  
  Дамдинсүрэн Цэнд  
  Дашбалбар О  
  Дениска Михайлов  
  Дорж Зундуй  
  Дорж Б  
  Доржсэмбэ Ц  
  Дулмаа Ш  
  Дууны үг  
  Дэлгэрмаа Ц  
  Дэлхийн уран зохиол  
  Ерөөл, Магтаал  
  Жамбалгарав Ц  
  Зохиолчдын намтар  
  Зүйр цэцэн үг  
  Ичинхорлоо Б  
  Кана Б  
  Лодойдамба Ч  
  Лочин Соном  
  Лха Отхан  
  Лхагва Ж  
  Лхагвасүрэн Б  
  Лхамноржмаа Ш  
  Монгол Улсаа хөгжүүлье  
  Монголын өгүүллэгийн цоморлиг 2003  
  Мэдээ, мэдээлэл  
  Мөнх-Өлзий Б  
  Мөнхбат Ж  
  Мөнхсайхан Н  
  Мөнхтулга Г  
  Мөнхтуяа А  
  Мөнхцэцэг Г  
  Мөнхчимэг А  
  Намдаг Д  
  Намсрай Д  
  Нацагдорж Д  
  Номин Г  
  Номинчимэг У  
  Нямсүрэн Д  
  Оюун-Эрдэнэ Н  
  Оюундэлгэр Д  
  Пүрэв Санж  
  Пүрэвдорж Д  
  Пүрэвдорж Лувсан  
  Пүрэвсүрэн Соёрхын  
  Равжаа Д  
  Ринчен Б  
  Сумъяа Доржпалам  
  Сургамж  
  Сүглэгмаа Х  
  Сүрэнжав Шарав  
  Сүхбаатар Ширчин  
  Сүхзориг Г  
  Тайванжаргал Н  
  Төрбат Д  
  Урианхай Д  
  Уугансүх Б  
  Хасар Л  
  Хишигдорж Л  
  Ховд Их сургуулийн Утга зохиолын нэгдэл  
  Хулан Ц  
  Хүрэлбаатар Ү  
  Хүрэлсүх М  
  Хүүхдийн дуу  
  Цэемаа М  
  Цэцэнбилэг Д  
  Чойном Р  
  Чоно  
  Чулуунцэцэг Б  
  Шагж гэлэн  
  Шог өгүүллэг  
  Шүлэг  
  Шүүдэрцэцэг Б  
  Энхбат Балбар  
  Энхболд Энхбаатар  
  Энхболдбаатар Д  
  Энхтуяа Б  
  Энхтуяа /Эмүжин/ Р  
  Энэбиш Батсамбуу  
  Эрдэнэ С  
  Эрдэнэ-Очир Арлаан  
  Эрдэнэсолонго Б  
  Эрхэмцэцэг Ж  
  Явуухулан Б  
  Ярилцлага  
  Үлгэр  
  Үржинханд Э  
  Өвөр Монголын яруу найраг  
  Өгүүллэг  
  Өлзийтөгс Л  
  Өөрийгөө ялах нь  

Ангилал
  Article1  
  Шүлэг  
  Өгүүллэг  
  Найраглал  
  Афоризм  
  Богино өгү  
  Роман, тууж  
  Зүйр цэцэн  
  Үлгэр  
  Ертөнцийн  
  Ардын аман  
  Нийтлэл  
  Дууль  
  Сургамж  
  Зөвлөгөө  
  Мэдээ  
  Намтар  
  Ярилцлага  
  Ерөөл магтаал  
  Дууны үг  
  Ардын аман зохиол  
  Youtube  
  Дурсамж  
  Бусад  

Дэм дэмэндээ гэж
Та бүхнийг бидэнд туславал бид баярлах болно.
$



 

Бусад 		 Өгүүллэг: Болжмор : Төөрөг тавилан (5)
Оруулсан admin on 2019-03-28 15:48:24 (6317 уншсан)

Гэтэл ч төд удалгүй Бадралын дуун гарах шиг Батцэцэг ч бүр чангаар гийнан уйлав. Чанцал нэг гарах гэснээ буцаж хэвтээд тэр хоёрын яриаг хаалгаа бага зэрэг онгойлгоод сэм чагнав.
- Чи чинь яаж байна аа?
- Бадрал аа би чамд яаж хэлэх болж байна. Чамд хайртайг минь чи аль эртнээс л мэднэ биз дээ хэмээгээд гиншин дуугарвал
- Би чамд хайргүй. Тэгээд би яах ёстой юм бэ. Сая чамайг миний дээр байгаад гиншиж байхад Чанцал харчихсан бол юу гэж бодох юм
- Юу ч гэж бодсон яадаг юм. Чи яагаад Чанцалаас тэгж их айгаад байгаа юм?
- Хэн айсан гэж. Зүгээр л эвгүй биз дээ
- Би угаасаа чамайг миний найз залуу гээд хэлчихсэн. Тийм ч болоод түрүүлээд унтах гээд яваад өгсөн хэмээн хэнэггүй худлаа залвал Бадрал
- Юу!!! Хэмээн түүнийг түлхэн өөрөөсөө холдуулаад мэдрэл чинь зүгээр үү?
- Тиймээ би яг мэдрэл муутай болчихож. Чамд дурласаныхаа шанд би мэдрэл муутай болчихож. Энэ Чанцал чинь хүүхэдтэй чи мэдэх үү?
- Тэгээд юу гэж?
- Нөхөр нь ч энд байдаг тэрийг мэдэх үү?


- Хэн нөхөр нь гэж. Тэр одоо нөхөр нь байхаа больсон
- Өө за за чамд бүр бүх юмаа хэлчихсэн юм шив дээ
- Бид хоёр найзууд. Найзууд нэгнээсээ юм нуудаггүй юм мэдээ
- Тэгээд чи яагаад тэрийг нь мэдсээр байж хүнтэй ч сууж байгаагүй намайг биш гэрлэж байсан бүр хүүхэдтэй хүүхнийг сонгоод байгаа юм бэ?
- Хорвоо дээр ямар та хоёр л эмэгтэй юу. Ер нь сонгосон ч яадаг юм. Тиймээ Чанцал надад таалагддаг бүр маш их таалагддаг. Тэр эмэгтэйг би анх хараад л дурласан одоо болов уу? хэмээгээд босон ширээндээ суувал Батцэцэг хамаг тэнхээгээрээ Аааа хэмээн ориллоо. Чанцал саяны бүхнийг сонсоод чихэндээ ч итгэсэнгүй гайхшран хэвтэж байтал Батцэцэг ийнхүү орилох нь тэр. 
Тэрээр энэ их дуунаар босохоос өөр аргагүй болов. Хэрэв босохгүй хэвтээд байвал Батцэцэг намайг яг бүх яриаг нь сонсож гэж мэдээд магадгүй маргааш гэрээсээ хөөх байх. Уг нь одоо жаахаан л хугацаа үлдсэн юмсан ... хэмээн амандаа үглэсээр худлаа нүдээ нухлан өрөөнөөс гайхагч болон гарч ирэв.
- Сэрчихсэн үү ямар удаан унтдаг юм. Гадаа салхинд гаръя хэмээн Бадрал түүнд хэлээд хариу сонсолгүй гараас нь хөтлөн гарав.
- Хүүе ээ чи яагаад байгаа юм бэ? Наад гар тавил даа өвдөөд байна хэмээн Чанцал сая амьсгаа аваад хэлбэл Бадрал гараас нь татан өөртөө эргүүлэн энгэртээ наагаад
- Миний яриаг битгий таслаарай. Чамайг одоо орохоор Батцэцэг баахан юм ярина битгий тоогоорой за. Би удахгүй чамайг эндээс авна өөрийнхөө байгаа газарт ажил олонгуутаа чамайг дэргэдээ авна
- Чи ... чи чинь юу яриад байна аа. Би энэ ажилдаа дуртай, Батцэцэг ч надад сайн байдаг
- Мэдэж байна. Чанцал аа би чамайг алдмааргүй байна. Чи урд нь амьдрал зохиож байсан хүүхэдтэй байх чинь надад хамаагүй би чамайг өөр хүнд алдмааргүй байна хэмээгээд энгэртээ наавал Чанцал гэнэтийн бүхэнд балмагдан хэсэг тэврүүлж байснаа түүний гарыг түлхэн өөрөөсөө холдуулаад
- Чи ямар дураараа юм. Хэн чамд тэгээч гэж хэлсэн юм. Урд хэцүү байдалд ороод гуйж байсныг минь битгий буруугаар бод. Миний амьдрал чи биш хэмээгээд гүйгээд явчихав. Ганцаараа үлдсэн Бадрал ингэнэ чинээ санаагүй байсан тул араас нь гайхшран хараад гуйвлан явсаар сандал дээр суун салгалсан гараар тамхи асаалаа.
Бадрал Чанцалыг хөтлөөд гарахад нь Батцэцэг юу ч бодож амжилгүй хойноос нь даган гарлаа. Орцныхоо үүдэнд нуугдан тэр хоёрын яриаг бүгдийг нь сонсов. Гэтэл ч Чанцал гарыг нь түлхэн өөрөөсөө холдуулаад наашаа эргэхэд нь Батцэцэг амжин түрүүлэн гэртээ ороод худлаа унтагч болон хүчтэй цохилох зүрхээ гараараа даран хэвтэв үү үгүй юу хаалга нь дуугаран Чанцал ч ороод ирэв. Чанцал орж ирээд ширээн дээр байсан уснаас нэг амьсгаагаар залгилаад мөн өрөөлүүгээ орлоо.
****
Саран найзуудтайгаа уулзан жаахан халамцан нилээн орой гэртээ ирэв. Хуягаа амарч байсан тул хоолоо хийчихээд ганцаараа гэртээ бодолд дарагдан гиюүрэн хэвтэнэ: Үгүй сонин юм аа. Чанцалыг хэн энд ингээд хүрээд ирнэ гэж мэдэхэв. Би нээрээ арчаагүй ч эр хүн болдоо. Жирэмсэн болсоноо надад хэлэхэд яалаа даа. Тэгэхэд нь би аль хэдийн наашаа гарах гээд хөөцөлдөөд эхэлчихсэн байсан. Тэрнийхээ тухай ч хэлж амжаагүй байсансан. Чиний нүдийг хараад би хэрэггүй юм байна гэж мэдсэн л дээ. Хэрвээ тэр нэг өдөр Сарантай тааралдаагүй байсан бол өдийд бүх юм өөр байх байсан ч юм билүү.
Сүххуяг ажил дээрээ даргыгаа хүлээнгээ бусад жолооч нартай муушигдан сууна. Жижүүрийн өрөөний арын өрөөнд муушигдан орилолдож буй хэд цонхон дээр хэн нэгэн ирсэнийг анзаарсангүй. Хуягаа бие засахаар гарах гэтэл жижүүр гэнэт түүнийг хараад
- Хуягаа чи чинь зүгээр Хуягаа билүү?
- Сүххуяг яасан? хэмэээгээд шоолон инээвэл
- Дөнгөж сая нэг эмэгтэй Сүххуяг гэж танайд ажилладаг байсан залуу одоо байгаа юу гээд ирэхээр нь би чамайг мартчихаж
- Ямар эмэгтэй хэр удаж байна?
- Удаагүй ээ одоо буудал дээр л байгаа байх Хуягаа түүний яриаг гүйцэд дуулалгүй гаран гүйлээ. Хэнийг нь ч мэдэхгүй үл таних эмэгтэйн араас ухаан жолоогүй гүйн автобусны буудал дээр очсоноо нүдэнд нь тусчих танил царай харагдсангүйд өөрийгөө шоолоод буцан эргэтэл өмнөөс нь ирэх эмэгтэйтэй халз тулчих нь тэр.
- Хүүе энэ чинь Саран мөн үү?
- Сайн уу? Би сая ажил дээр чинь очоод ирлээ
- Чи байсан юмуу, би харин гайхаад. Ямар сонин хүн бэ хэмээгээд гар сунгавал Саран ч хацар нь жаахан улайсхийн
- Ажил чинь хэдээс тарах юм. Би саяхан ирээд буцахаасаа өмнө чамтай уулзмаар санагдаад хүрээд ирлээ
- Найз нь даргын жолооч болохоор цаггүй ажилладаг ш дээ. Чи надад утасаа өгчих. Би гайгүйхэн тарвал чамруу залгая. Ингээд дугаарыг нь аваад дарга нь удахгүй гарч ирнэ гэсэн болохоор заавал ярина аа гэсээр гүйгээд явчихав. Дарга нь тэр орой шөнө дунд сая нэг гэртээ оров. Маргааш нь харин эртхэн буулаа. Сүххуяг гэртээ очин усанд ороод Саран луу залгавал хэд дуудуулж байгаад
- Байна уу? хэмээн сая л нэг хариу өглөө. Дуу нь илтэд баярлаж буй нь илт бололтой чичирхийлэх нь мэдэгдэнэ.
- За сайн уу Хуягаа байнаа. Өнөө орой уулзвал амжих уу?
- Тэгье тэгье хаана уулзах вэ?
Сүххуяг хэсэг бодолхийж байснаа хотын төвийн саяхан шинээр нээгдсэн нэгэн газрын нэрийг байршилтай нь хэлж өгөөд гарахаар бэлдэж эхлэв. Замдаа унаанд суун явж байтал утас нь дуугарахад шууд л аван их л баяртайгаараа
- Байна уу?
- Чи хаана байгаа юм, ажил ихтэй байна уу?
- Өө тийн яасан?
- Чи хэзээ зав гарах юм бэ? Надад чамд хэлэх чухал мэдээ байна
- Мэдэхгүй чи ямар мэдэхгүй биш би өөрийн хүслээр ажилладаг ажилтан биш гэдгийг
- Тийм л дээ. Хуягаа би ... за за дараа болъё зав гарахаараа ирээрэй
- Тэгнэ ээ гэтэл ч буух газар нь ирсэн тул мэдэгдүүлэхгүйг хичээн бушуухан
Чанцалаа би дараа яръя дарга гараад ирлээ хэмээгээд бушуухан утасаа тасалчихав. Жолооч залуу түүний өөдөөс харан инээмсэглэвэл Сүххуяг мөн инээмсэглэн нүдээ ирмээд
- Найз охин юмаа эхнэр болоогүй байж цагдах гээд байх юм хэмээгээд буув. 
Удсан ч үгүй Саран ч ирж билээ. Тэр хоёр юунаас эхлэн юу ярихаа мэдэхгүй ширтэлцэн сууж байснаа Сүххуяг түрүүлэн ам нээн
- Чи сайн биз дээ уулзсангүй удаж шүү
- Би сайн байгаа. Тэнд төгсчихөөд одоо ажиллаж байгаа. Чи хүнтэй суусан уу?
- Үгүй тэгэхдээ найз охин бол байгаа
- Охин байхдаа яахав хи хи хи
- Ха ха ха чи харин хүнтэй суусан уу?
- Чамайг авах гэж л ирлээ
- За балайраад бай
- Нээрээ би одоо болтол чамайг нэг хором ч мартаагүй. Чиний хувьд хүүхдийн томоогүйтэл байж магад харин миний хувьд үгүй юм шүү
- Чи нээрэнгээсээ яриад байна уу? Тэгээд би чамтай сууна гэвэл чи тэнд би энд яах болж байна?
- Үнэхээр чамд одоо болтол тэр их хайраас чинь жаахан ч гэсэн үлдсэн байгаад надтай сууна гэвэл би чамайг аваад тийшээ явна. Хоёулаа тэнд амьдаръя би боломжийн цалинтай ажил хийдэг
- Хүлээгээрэй хүлээгээрэй яг ингэхэд юу болоод байна аа. Хоёулаа эхнээс нь дэс дараатай аажуухан ярилцая болох уу ... ингээд тэд бие биеэ ойлгон удалгүй даруухан гэрлэлтээ батлуулцгаав. Гэрлэлтээ батлуулах хүртэл Сүххуяг Чанцалтай нэг ч уулзсангүй. Чанцалын гэдэс өдөр ирэх бүр л мэдэгдэм томорсоор. Хордлого ч үгүй түүнд жирэмсэн болсон тэмдэг гэдэс нь томрохоос өөрөөр үл мэдэгдэх аж. Удаан чимээгүй байсан Сүххуяг түүн дээр нэг өдөр өөрөө хүрээд ирлээ.
- Чи ... чи байсан юмуу хэмээн Чанцал үгээ гүйцээлгүй хараад уйлчихвал Сүххуяг хулмалзан байсанаа
- Намайг уучлаарай Чанцалаа. Би Солонгос явахаар болчихлоо
- Юу .... хэзээ вэ????
- Удахгүй явна. Бүх юм бэлэн болчихсон баяртай гэх гэж ирсэн юм
- Арай ч дээ одоо хэлж байдаг. Чиний үргэлжлэл энд байна хэмээгээд цамцаа өргөн гэдэсээ харуулбал Сүххуяг аягатай цайгаа цалгиулан хахаж цацан тавьсанаа биеэ дор нь эзэмдэн
- Энийг хэлэх гээд байсан юмуу? Би тэндээс та хоёрт мөнгө явуулж байна аа
- Ингээд л болоо гэж үү ... түүний нулимс бүр ч ихээр тогтож ядан урсан уруул нь мөн чимчигнэнэ
Гэтэл ч гадаа сигнал дуугарахад Сүххуяг босон Чанцалын духан дээр нь үнсээд намайг уучлаарай хэмээгээд гэрээс гарч билээ.
Түүнийг ийнхүү хямран бодож байтал Саран утасдан тосоод ав хэмээхэд орцныхоо үүдэнд гаран түүнийг хүлээж байтал удалгүй Саран ч таксинд тооцоогоо хийгээд буугаад ирлээ. Таксинаас буугаад Сүххуягт эрхлэн гараас нь сугадан гэртээ ороод орон дээрээ цүнхээ саван хөлөө жийн суугаад
- Ханиа ... миний ханиа ямар хоол хийсэн бэ?
- Чи ажил ихтэй гээд л дандаа шахуу орой ирж би ч эм хүн шиг ихэвчилэн таны хоол цайг бэлдэж өгөх юм даа
- Тэгээд юу нь буруу болчих оо вэ? Миний олж байгаа мөнгөөр хоёулаа сайхан л амьдарч байна
- Чи хэзээ надад хүүхэд гаргаж өгөх гэж байна?
- Удахгүй дээ ханиа. Ханьдаа сайхан цай хийгээд өгөөч
Тэрээр шүдээ зуун цайг нь гарт нь бариулаад өөрөө хоолоо хийгээд идээрэй хэмээгээд өрөөлүүгээ явах гэтэл Саран гараас нь барин 
- Чинийхээ гараас идвэл амттай байдаг юмаа
- Чадахгүй гэж байна
- Чи чинь өнөөдөр юу болчихоо вэ? Арай тэр хуучин эхнэршүү юмаа харчихаад элдэв юм бодоод байна уу?
- Юу л гэж бодно өөрөө мэд
- Арчаагүй хүүхэн ямар сайндаа харийн эрийн өвөрт орохоор ирэхэв дээ
- Багахан доромжлоорой чи
- Чадаж байгаа юманд яадаг юм. Арчаагүйдээ чамайг надад алдаад, арчаагүйдээ бас л харийн эрийн савраас надаар мултруулаа биз дээ. Чи тэгээд тэр арчаагүй хүүхнээ гэх юмуу, намайг гэх юмуу?
- Юу гэнээ чамд тэгж ярих эрх байхгүй шүү. Тэр чинь миний хүүхдийн эх мэдээ
- Тэгвэл тэр хүүхдийнхээ эхрүү явахгүй юу ... хэмээн харийн оронд хаачив л гэж хэмээн санаад омогдоход Сүххуягийн хамаг тэвчээр алдууран гуталаа өмсөөд хаалгаа тас саван гэрээсээ гарлаа. 
Сүххуяг гэрээс гараад нэгэнтээ уртаар амьсгаа аваад хаачихаа мэдэхгүй хэсэг зогсов. Чанцалтай уулзахыг хүсэж байсан ч хаана байгааг нь мэдэхгүй болохоор дэмий л найзынх уруугаа явав. Маргааш өглөө нь Саран урд нь ажилыг нь хэлж байсан тул амрах өдөр нь таарсан тул Чанцалын ажил дээр нь очин гадаа нь хүлээв. Тэгж хүлээж байхдаа хэрхэн юунаас эхэлж ярих яаж хүлээж авах бол хэмээн бодолд автан өдрийг барав. Гэтэл ч арайхийж Чанцал ажилаасаа гараад ирэх нь тэр. Замаа даган алхах түүнийг дуудах зүрх хүрсэнгүй дэмий л араас нь даган явна. Чанцал байрныхаа гадаа ирэн нэг орох гэснээ Батцэцэг амарч байгаа болохоор гэртээ байгаа эрт ороод дэмий биз хэмээн бодоод хажуугийн цэцэрлэгийн байнга суудаг савлуур дээрээ очин суулаа. Гэтэл ч түүнийг хэн нэг нь савлав. Гэнэтийн хүчтэй савалсан савалгаанд унахгүйн тулд хоёр гараараа тас зууран инээгээд
- Бадралаа одоо болно оо эвгүй байна .... хэмээтэл хариу хэлсэнгүй дахин савлахад Чанцал болно гэж байна ш дээ хэмээгээд эргэн харвал Сүххуяг байх нь тэр
- Үгүй чи чинь .... энд яаж?
- Чамайг дагасаар байгаад л хүрээд ирлээ
- Хаанаас?
- Ажил дээрээс чинь
- Юу чи миний ажилыг мэддэг юмуу?
- Мэдэлгүй дээ манай эхнэр ... хэмээснээ дуугаа намсган хоолойгоо засаад доошоо харвал Чанцал
- Надтай уулзах ямар хэрэг гарав?
- Ямарч хэрэг гараагүй ээ. Хүний нутагт чамайг ямар байгааг мэдэх гэж л
- Тэгээд ямар байна. Санаанд чинь хүрч байна уу?
- За чи битгий ингээд үг л ярьвал хэрүүл хийгээд бай л даа. Би чамаас зөндөө уучлал гуйгаад байхад. Чи харин яагаад гэртээ орохгүй байгаа юм ядрахгүй байна уу?
- Аан зүгээр л хэмээн түгдчиснээ ороод дөрвөн хананы дунд унтахаас өөр хийх юмгүй хүн цаг ч өнгөрч өгөхгүй зовох юм тэрний оронд гадаа суувал ядаж л цаг хэрхэн өнгөрч байгааг анзаарахгүй амар байдаг юм
- Чи ядраагүй бол хоёулаа нэг газар орж жаахан суух уу?
- Би чамтай одоо юугаа ярих вэ дээ. Тэгээд ч Саран мэдчихвэл хэн хэнд маань дэмий биз. Харин чи завтай бол надтай хамт нэг газарлуу яваад өгөөч
- Тэгье тэгье хаашаа явах гэж?
- Би урд нь амьдарч байсан газраа очмоор байна. Тэнд нэг хүнд баярлалаа баяртай гэж хэлж амжилгүй гараад ирсэн юм л даа. Тэр хөгшинд л хэлчихээд ирмээр байна. Ингээд тэр хоёр Чанцалын амьдарч байсан газарлуу хамтдаа явцгаалаа. Замдаа юм ярих гэсэн ч хэн хэнийх нь хэл ам эвлэж өгсөнгүй дэмий л ойр зуурын юм ярилцсан болоод явах аж. Тэднийг автобуснаас буун алхаж байтал Сүххуягийн утас нь дуугарав. Дугаараа харчихаад авахгүй байсанд Чанцал гараас нь утасыг нь хормын төдий шүүрэн аваад чихэн дээр нь барьчих нь тэр. Сэлүүхэн гудамжаар алхах тэдэнд утасны яриа төд сонсогдоно. 
- Ханиа чи хааччихсан юм бэ? Намайг уучлаарай би чамайгаа гомдоох учиргүй байсан юм. Өчигдөрийн уусан юмнаас л боллоо. Байна уу даа ... Сүххуяг дуугарахгүй байсанд Чанцал түүнийг цохиод мангар юмуу хэмээн гараа толгойндоо аваачин эргүүлэн дуугараач хэмээн амаа хөдөлгөн хэлбэл Сүххуяг инээмэр болсоноо
- Зүгээрээ би хүнтэй гадуур явж байна?
- Чи хурдан хүрээд ир тэгэх үү, өнөөдөр чи бид хоёрыг манай дарга төрсөн өдөртөө урьсан
- Би оройтох байх чи ганцаараа оччих
- Ээ л дээ чамайг заавал авчираарай гэсэн. Чи ингэхэд хэнтэй явж байгаа юм бэ? Арай ... хэмээгээд дуугаа намсгавал хэн нэг нь Чанцал аа хэмээн дуудав. Чанцал, Сүххуяг хоёр гайхан сандран харвал Чанцалд хичээл заадаг байсан эмгэн байв.
- Сая Чанцалаа гэж Солонгос хүн дуудсан тэ. Чи яг хамт байгаа юм байна ш дээ. Чи ямар муухай амьтан бэ? Яг одоо би наад эмэгтэйг чинь цагдаад мэдэгдэж баривчлуулна өөдгүй амьтан хэмээгээд орилон хашгирвал Сүххуяг сандран
- Бишээ чи буруу сонсчихсон байна. Би одоохон очлоо чи бэлдэж бай хэмээгээд Чанцалд явлаа хэмээн дохин үзүүлбэл Чанцал ч бүгдийг сонсон ойлгосон тул толгой дохиод хурдан яв хурдан яв хэмээсээр үлдэв.
- Сайн байна уу та?
- Сайн чи сайн биз дээ
- Би маш сайн байгаа
- Сайн байна. Буцаад ирж байгаа юмуу?
- Үгүй дээ таньд баярлалаа, баяртай ч гэж хэлж чадаагүй явчихсан болохоор таньтай уулзах гэж ирсэн юм
- Алив тийм бол энд зогсоод юугаа хийхэв манайд орцгооё. Тэд цайлангаа ярилцацгаана
- Чиний хэл их сайн болжээ
- Тийм байна уу? Үйлдвэрт ажиллаж байгаа өрөө төлж дуусах гэж. Таны хэл зааж өгсөн ачаар хүмүүстэй ямарч байсан ойлголцоод байгаа хэмээгээд инээхэд эмгэн ч мөн инээмсэглээд
- Сайн байна сайн байна. Энэ чинь л миний чамд хэлээд байсан Монгол эмэгтэйн хатан зориг юм шүү хэмээгээд бодлогширтол Чанцал 
- Манай хоёр сайн уу? Хэмээн сулхан асуув
- Тэр хоёр янзандаа л байгаа даа. Би ч ойрдоо уулзсангүй. Чи ороод гарахгүй юмуу?
- Харин ээ намайг хараад юу гэх бол
- Юм ярихгүй биз өөрөө мэддээ
- Тэгье ээ эгчээ би ороод мэнд мэдээд гаръя. Тэрээр ингэж хэлээд явахаар босохдоо хэтэвчээ уудлан
- Би тань дээр хоосон хүрээд ирлээ. Энэ миний талархасан сэтгэл юм шүү хэмээгээд гараад явав. Тэрээр байшингынхаа гадаа ирээд яахаа мэдэхгүй тээнэглэзэн нилээн зогсов. Орох гэхээр нэг л зүрх нь хүрсэнгүй. Тэгж тэгж шуудангийнх нь хайрцаганд хэдэн вон хийгээд эргэтэл нөхөр нь түүнийг харан зогсож байлаа. Чанцал балмагдан нүүр бууруулбал Ким
- Ирсэн юм бол орооч. Чанцал гэрт орвол бүх зүйл яг л хуучин янзаараа дүнсийн түүнийг угтан авлаа. Хадам ээж нь Чанцалыг хараад гайхан асуусан харцаар харвал Ким түүний шууданд хийсэн воныг ээждээ өгөөд
- Гэрийн гадаа ирчихээд шуудангийн хайрцаганд энийг хийгээд явах гэж байна
- Аан. Ажилаа хийж байгаа юу?
- Аанхан өнөөдөр эрт тарахаар нь наашаа хүрээд ирлээ. Зорьж ирсэн хэрэг минь болсон болохоор би одоо ингээд явъя даа өглөө бас ажилтай баяртай хэмээгээд босвол Ким
- Би чамайг унаанд суулгаж өгье. Хүлээж байгаарай хэмээснээ гүйгээд төд удалгүй хүрч ирсэнээ
- Би охинд чинь авч өгсөн хүүхэлдэйг чи орхиод явчихсан байна лээ май
- Өө за баярлалаа
- Амьдарч байгаагүй биш ирж бай л даа хэмээн хадам ээж нь хойноос нь царайчлангуй өнгөөр хэлээд хоцров. Гадаа гараад хэсэг алхаж байгаад Ким гэнэт түүнийг сэвхийтэл хоёр гар дээрээ өргөтөл Чанцал буух гэж оролдсон ч бахим гараас мултарч чадсангүй. Гэтэл Ким
- Намайг уучлаарай. Би дахиж чамд хэзээ ч гар хүрэхгүй буцаад ирж болохгүй юмуу?
- Би чамайг аль хэдийн уучилчихсан. Одоо өрийг чинь хурдан дуусгаад охин дээрээ харьлаа
- Одоо мөнгө өгөөд хэрэггүй ээ өөртөө л зарцуул би ээжид хэлчихсэн байгаа
- Юу ... болох юмуу?
- Тиймээ хэмээгээд инээмсэглэвэл Чанцал чихэндээ итгэж ядан
- Ашгүй дээ тэгвэл. Одоо намайг буулгачихаа хэмээвэл Ким ч газар зөөлөн тавин царайчилсан харцаар түүний нүдийг ширтэх нь шингэж буй нарны туяанд тодхон үзэгдэнэ. Чанцал юу ч хэлсэнгүй гэтэл ч унаа ирсэн тул баяртай хэмээн гар бариад унаандаа суун явлаа. Цонхоор харвал Ким түүнийг далд орон ортол зогсож байсан газраасаа алхам ч хөдлөлгүй ажин байгаа нь харагдахад Чанцал санаа алдан, алдан холдсоор. Тэрээр гэртээ ирвэл Бадрал ирчихсэн түүнийг хүлээж байлаа.
- Чи хааччихав. Бид хоёр бүр гайхаад санаа зовоод ядаж утас чинь холбогддоггүй
- Аан харин цэнэг нь дуусчихсан, амьдарч байсан гэрээрээ ороод ирлээ. Батцэцэг байхгүй байгаа юмуу?
- Байгаа одоо ороод ирнэ. Гэрээрээ гэнэ үү нөгөө залуу дээр очоо юу?
- Яг ч тэрэн дээр биш л дээ. Хичээл заадаг байсан эмгэнд баярлалаа баяртай гэх гээд очсон чинь тааралдаад тэгээд л ороод гарлаа. Нээрээ тэр хоёр одоо надаас дахиж мөнгө авахгүй гэнээ. Тэгэхээр би эрх чөлөөтэй болчихсон хэмээгээд гадаад паспортоо үзүүлбэл
- Хөөх болж дээ. Тэд бас тэгдэг юм байжээ
- Харин би эхлээд юу ч хэлэлгүй миний паспортыг ээж нь өгөхөөр нь гайхаад тэгээд явахаар гартал Ким хамт гарч ирээд намайг буудал хүргэж өгөхдөө дахиж мөнгө авахгүй гэдгээ хэлсэн юм. Надаас уучлал гуйгаад намайг зөндөө хол гар дээрээ өргөөд явсан ш дээ хэмээгээд инээвэл Бадрал
- Яасан армаанчиг юм хэмээн нэг л янз муутай хэлэхэд
- Хүүе романтик гээчээ хэмээгээд инээснээ: Одоо нэг амрахдаа билетээ захиалнаа. Хоёр сар ажиллахад нөгөө гуравтаа жаал жуул юм авчих мөнгөтэй болчих байх тиймээ
- Ядаж хагас жил ажилаач ээ. Чамайг явчихаар би яах болж байна. Тэр нэг юм чинь уучлал гуйгаад тэгээд эргэж нийлье гэж байна уу?
- Харин тэгж л байна билээ
- Тэгэхээр нь чи юу гэв?
- Бодож байгаад больё л гэсэн хэмээн худлаа ярьвал Бадрал жинхэнээсээ уурлан
- Чи харин өөрөө ёстой жинхэнэ мангар уу. Юуг нь боддог юм. Харгис харийн эрийг бодож байгаад больё байхдаа яадаг юм хэмээн чангахан дуугараад босон өрөөн дотуур алхаж байтал хаалга дуугаран Батцэцэг ч ороод ирэв.
- Өө ашгүй чи ирчихээ юу. Бадрал чамайг хайгаад бид хоёр хэрэндээ сандарлаа ш дээ
- Харин утасны цэнэг дуусчихсан. Би хуучин амьдарч байсан айлындаа очоод ирсэн юм
- Өө тэгээ юу. За тэр яахав дараа больё. Манайд хүн ирэх гээд чи найздаа туслаадах. Ингээд тэр хоёр дор нь гэрээ цэвэрлэн ширээ засав. Бадрал зурагт харан явах ч шинжгүй ярих ч үгүй суусаар. Батцэцэг ширээгээ засаж байсанаа Чанцалаас
- Энэ Бадрал яачихсан юм?
- Би харин тоглож нэг юм хэлчихээд тоглосон гэж хэлж амжаагүй байгаа юмаа хэмээгээд инээвэл 
- Цаадах чинь чамд сайн юм билээ ш дээ. Би л чиний оронд байсан бол
- Тэгэхдээ чамд таалагддаг биз дээ?
- Би бүр хайртай байсан ш дээ. Даанч намайг тоохгүй юм билээ. Би харин саяхан нэг залуутай болсон юм тэр өнөөдөр манайд ирнэ
- Хөөх тиймүү?
- Аанхан Бадралтай хамт ажилладаг нэг Солонгос залуу байгаа. Бадрал бид хоёрыг танилцуулсан юм. Тэгээд л Бадрал ч бас энд ирсэн байхгүй юу
- Аан би харин гайхаад тэр өдрөөс хойш нэг ч яриагүй байсан болохоор
Тэд ширээгээ засаж дуусав уу үгүй юу хаалга тогших дуулдахад Бадрал босон хаалгаа тайлсанаа хэн нэгэнтэй найрсаг мэндлэн орохыг урьлаа. Тэр дөрөв ширээ тойрон хөгжилтэй зүйлс ярин инээлдэн Батцэцэг нөгөө эрэгтэйн асуусан асуултад хариулан сууна. Чанцал түрүүнээс хойш хөмсөг зангидан байгаа Бадралыг хараад тэсгэлгүй инээд алдаад
- Ууртай залуугийн уур нь гарахгүй байна уу?
- Юундаа инээсэн юм хүн тавлаад байгаа юмуу хаашаа юм
- За уучлаарай даа би тоглосон юм чамаар. Би юу боллоо гэж бодож үзье гэх юм. Чадахгүй гэдгээ л хэлсэн
- Яасан муухай тоглодог юм. Чи өөрөө ч гэсэн зүгээргүй л юм байна ш дээ буцаад нийлбэл нийлчих бодолтой айн хэмээгээд хөмсөгөө зангидан харвал Чанцал 
- Үгүй гээд байхад итгэхгүй бол болих л үгүй юу хэмээгээд босон өрөөлүүгээ явбал Бадрал инээсээр хойноос нь орж ирээд
- За хүнээр тоглох ямар байна. Өөрөө тоглоом даахгүй байж хүнээр тоглоод эгдүүтэй уурладаг юм хэмээгээд түүнийг тэврэн өөрлүүгээ эргүүлэв. Чанцал ч мөн инээмсэглээд тэврүүлсэн чигтээ өөдөөс харсаар Бадрал түүний үсийг илсэнээ нүдэн дээр нь удаан гэгч нь үнслээ. Ингэж эр хүнд хайраар тэврүүлээгүй дэндүү удсан Чанцал хөдлөх ч тэнхэлгүй болон өөрийн эрхгүй сулбайн түүний энгэрийг налбал Бадрал толгойг нь дээш өргөөд дахин нүдэн дээр нь үнсээд 
- Болох уу хэмээн шивнэн асуулаа. Чанцал юу ч хэлэгүй толгой дохьвол Бадрал гараас нь хөтлөн орон дээр хэвтүүлээд өрөөнөөс гаран нөгөө хоёрт унтлаа хэмээн хэлээд орж ирэн хаалгаа хаан гэрлээ унтраагаад Чанцалын хажуугаар орон хэвтэж хайртай эмэгтэйтэйгээ хайрын баланд умбан шумбалаа.

эх сурвалж FB: ГОЁ өгүүллэг, тууж, роман



( Сэтгэгдэл бичих? | Өгүүллэг | Оноо: 0/0 | Бусад )




Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.



Уншигчдын оруулсан сэтгэгд манай сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
Санал сэтгэгдэл

 
Санал асуулга
Та нэг жилийн хугацаанд хэр олон ном худалдаж авсан бэ ?
Ном худалдаж аваагүй
1-3 ном худалдаж авсан
4-7 ном худалдаж авсан
8-11 ном худалдаж авсан
12-с дээш ном худалдаж авсан
Санал асуулгын дүнг үзэх

Ном

Шуурайн Солонго: Гималай

Шуурайн Солонго: ТООРОЛЖИН

Ш.Сундуйжав : Үүр цайж байна

Э.Үржинханд : Хос ном мэндэллээ

Б.Болдсүх : Таг мартсан тангараг

Ч.Дагмидмаа


Санал асуулга
Хэрэглэгчийн нэр

Нууц үг

Та манай гишүүн болохыг хүсвэл энд дарна уу.

t
Одоо онлайнд 142 зочин 0 гишүүн байна.


Мэдээлэл оруулах

Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.

Та монгол гарын драйвэр ашиглан бичээрэй. Оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.

Санал хүсэлтээ илгээх
Хайлт


Зургийн цомог

У. Батцоож 1981	150х110, зотон тос
Замбуулингийн зогсоол
Хэмжээс: 600x482 108k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 4168

Хөвсгөл
kho-001.JPG
Хэмжээс: 600x450 98k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 5132

Должин  : 2007 оны аялал
mongolia2007year-254.JPG
Хэмжээс: 600x450 94k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 3939


Агуулга
Monday, 2024.07.01
· Г.Мөнхтулга : “293”
· Г.Мөнхтулга : . ӨӨДГҮЙ АМЬТАН
· Г.Мөнхтулга : ХАЙР УДАХГҮЙ ИРНЭ
Saturday, 2024.03.30
· Лха Отхан : ӨӨР ДУУНД УЯРАХГҮЙ
· Лха Отхан : ЦАСНЫ УТГА УЧИР
· Лха Отхан : ХАРААЦАЙ НАС
· Лха Отхан :ӨНГӨРСӨН БҮХЭНД УТГА УЧИР
· Лха Отхан : ДУРСАН САНАХ БАЛЧИР НАС ...
· Лха Отхан : ҮХЛИЙГ ҮЗЭХ Л ҮЛДСЭН...!
· Лха Отхан : ЭЛСНИЙ ЧИМЭЭ
· Лха Отхан : АМЖИЖ ХАЙРЛАХААР ХОРВОО ДУТДАГ
· Лха Отхан : ГИТАРЫН УТСАН ДАХЬ САРНЫ СОНАТ ...
· Лха Отхан : ДӨЧИН ДӨРВӨН НАМРЫН ДУУ
· Лха Отхан : БУРХАНГҮЙ ЕРТӨНЦИЙН УУЛС
· Лха Отхан :ШУВУУД ИРЖ БАЙНА
· Лха Отхан : СҮҮЛЧИЙН ТУХАЙ ХҮНИЙ ЗҮҮД ...
· Лха Отхан : ДУУСАЖ БАЙГАА БИДНИЙ АМЬДРАЛ
· Лха Отхан : Урсгалд хөвөх навчисыг он жилүүдтэй үдэж ...
· Лха Отхан : ӨВСНИЙ АМЬДРАЛ
· Лха Отхан : ЭХ НУТГИЙН ТУХАЙ ДӨРВӨЛ БОДОЛ
· Лха Отхан : Шөнийн ганцаардал минь
· Лха Отхан : БҮҮДГЭР ТЭР ХОТ МИНЬ
· Лха Отхан : ХУУЧИН ХАЙР ...
· Лха Отхан : ЗАМЫН ТУХАЙ ШҮЛЭГ
Monday, 2024.03.04
· Б.Явуухулан: Сонин сурвалжлагчид ярьсан нь
Thursday, 2024.01.25
· Г.Мөнхтулга : ХАЙР
· Г.Мөнхтулга : ТҮҮНД
Thursday, 2023.12.21
· Г.Мөнхтулга : ХОТЫН ШӨНӨ
· Г.Мөнхтулга : ЧАМД
Tuesday, 2023.12.12
· Долгорын Цэнджав : ТАМГА
Tuesday, 2023.12.05
· Г.Мөнхтулга : Зүүд
· Г.Мөнхтулга : ХЭДЭН ҮГ
· Г.Мөнхтулга : ДҮРСГҮЙ БОДОЛ
· Г.Мөнхтулга : БҮСГҮЙ ЧИ НАМАЙГ ХҮЛЭЭДЭГ ҮҮ
· Г.Мөнхтулга : БИ ХИЙСЭЖ БУЙ НАВЧ
Monday, 2023.11.27
· С.Начин : Уучлалын шүлэг
Thursday, 2023.10.19
· А.Эрдэнэ-Очир : АЯЛАГХАН ЗАЛУУ НАС МИНЬ
· Ц.Доржсэмбэ: ЧИНИЙ САЙХАН ГАРЫН ХҮЙТЭН
· Ц.Доржсэмбэ: ЦАС БОРОО
Wednesday, 2023.10.18
· Т.Дарханхөвсгөл : Үхэр огдой

Та сараа сонгоно уу


Санал хүсэлт

Нэр:

Э-шуудан:

Санал хүсэлт:



Хажууд нь хүмүүн мишээн гэрэлтэхэд Халиун дэлбээгээ дэлгэн баярладаг Инээхийг хүртэл эсэндээ мэдрэх Ижий сүнстэй Сарнай цэцэг
© Copyright 2005-2024 Biirbeh.MN.
     All rights reserved.
By Bataka
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Утас : 976-99076364
И-мэйл :info@biirbeh.mn