Нүүр Гишүүн Шүлэг Өгүүллэг Сургамж Зөвлөгөө Зургийн цомог Холбоо барих
 

Сайтын мэдээлэл ...
/www.biirbeh.mn
Twitter
RSS2

Мэйл : info@biirbeh.mn
Утас : 9907-6364

Нэрээр
   ''Өврийн дэвтэр'' яруу найргийн реалити шоу  
   4-н мөртүүд  
   Sienna  
   Window of Mongolian poetry  
   Youtube  
  Цээсүрэн Авирмэд  
  Э Агиймаа  
   Алтангадас  
  А Алтанхундага  
  М Амарбаяр  
  A Амарсайхан  
  Б Амарсанаа  
   Амор Хайям  
   Ардын аман зохиол  
  Б Ариун-Эрдэнэ  
  Энх-Амгалан Ариунболд  
   Афоризм  
   Нямдорж Ачиймаа  
  Г Аюурзана  
  Ц Бавуудорж  
  Н Багабанди  
  П Бадарч  
  Н Базардэрэг  
  А Байгалмаа  
  С.Б. Бат-Эрдэнэ  
  Б Батзаяа  
  Д Батзүл  
  М Батнайдвар  
  П Батнайрамдал  
  Лу Батнасан  
  Б Батрэгзэдмаа  
  Т Батсуурь  
  Ц Баттуяа  
  Батсайханы Баттөгс  
  Ш Батцэцэг  
   Баяр ёслол хурим найр  
   Бодрол  
  До Болдхуяг  
  Х Болор-эрдэнэ  
  Х Болормаа  
  Б Болормаа  
  Э Бум-Эрдэнэ  
  Түмэнбаяр Бум-Эрдэнэ  
   Бусад  
  Ц Буянзаяа  
  С Буянцогт /Цахарын/  
  Жигжид Бямбаа  
  Ц Бямбажаргал  
  Жогноо Бямбасайхан  
  Эрдэнэбаатар Бүжинлхам  
   Гадаадын уран зохиол  
  Тангадын Галсан  
  Б Галсансүх  
  Батсүх Ганзориг  
  Б Ганзориг  
  Дорж Гармаа  
   Гэсэр  
  Ш Гүрбазар  
  Ч Дагмидмаа  
   Далай ламын айлдвар  
  Цэнд Дамдинсүрэн  
  О Дашбалбар  
  Михайлов Дениска  
  Б Дорж  
  Зундуй Дорж  
  Цэндийн Доржготов  
  Ц Доржсэмбэ  
  Ш Дулмаа  
   Дууны үг  
  Ц Дэлгэрмаа  
   Дэлхийн уран зохиол  
  Магтаал Ерөөл,  
  Ц Жамбалгарав  
   Зохиолчдын намтар  
   Зүйр цэцэн үг  
  Б Ичинхорлоо  
  Б Кана  
  Ч Лодойдамба  
  Соном Лочин  
  Отхан Лха  
  Жагдалын Лхагва  
  Балсангийн Лхагвасүрэн  
  Бавуугийн Лхагвасүрэн  
  Ш Лхамноржмаа  
  Н Минжинсайхан  
   Монгол Улсаа хөгжүүлье  
   Монголын өгүүллэгийн цоморлиг 2003  
   Мэдээ, мэдээлэл  
  Бямбадорж Мөнх-Өлзий  
  Ж Мөнхбат  
  Н Мөнхсайхан  
  Г Мөнхтулга  
  А Мөнхтуяа  
  Гомпилдоо Мөнхцэцэг  
  А Мөнхчимэг  
  Д Намдаг  
  Д Намсрай  
  Д Нацагдорж  
  Сайнжаргал Начин  
  Г Номин  
  У Номинчимэг  
  Д Нямсүрэн  
  Н Оюун-Эрдэнэ  
  Д Оюундэлгэр  
  Санж Пүрэв  
  Лувсан Пүрэвдорж  
  Д Пүрэвдорж  
  Соёрхын Пүрэвсүрэн  
  Д Равжаа  
  Б Ринчен  
  Шуурайн Солонго  
  Доржпалам Сумъяа  
   Сургамж  
  Х Сүглэгмаа  
  Шарав Сүрэнжав  
  Ширчин Сүхбаатар  
  Г Сүхзориг  
  Н Тайванжаргал  
  Цэрэнтулгын Түмэнбаяр  
  Загдын Түмэнжаргал  
  Д Төрбат  
  Д Урианхай  
  Б Уугансүх  
  Л Хасар  
  Л Хишигдорж  
   Ховд Их сургуулийн Утга зохиолын нэгдэл  
  Цоодол Хулан  
  Ү Хүрэлбаатар  
  М Хүрэлсүх  
   Хүүхдийн дуу  
   М. Цэдэндорж  
  М Цэемаа  
  Д Цэцэнбилэг  
  Ч Чагнаадорж  
   Энхтайваны Чинзориг  
  Ренчин Чойном  
   Чоно  
  Батмөнх Чулуунцэцэг  
   Шагж гэлэн  
  Youtube Шилдэг ном  
   Шог өгүүллэг  
   Шүлэг  
  Б Шүүдэрцэцэг  
  Балбар Энхбат  
  Энхбаатар Энхболд  
  Д Энхболдбаатар  
  Б Энхтуяа  
  Р Энхтуяа /Эмүжин/  
  Батсамбуу Энэбиш  
  С Эрдэнэ  
  Арлаан Эрдэнэ-Очир  
  Б Эрдэнэсолонго  
  Ж Эрхэмцэцэг  
  Бэгзийн Явуухулан  
   Ярилцлага  
   Үлгэр  
  Э Үржинханд  
   Өвөр Монголын яруу найраг  
   Өгүүллэг  
  Л Өлзийтөгс  
   Өөрийгөө ялах нь  

Ангилал
  Бүгд  
  Шүлэг  
  Өгүүллэг  
  Найраглал  
  Афоризм  
  Богино өгүүллэг  
  Роман, тууж  
  Зүйр цэцэн  
  Үлгэр  
  Ертөнцийн  
  Ардын аман  
  Нийтлэл  
  Дууль  
  Сургамж  
  Зөвлөгөө  
  Мэдээ  
  Намтар  
  Ярилцлага  
  Ерөөл магтаал  
  Дууны үг  
  Ардын аман зохиол  
  Youtube  
  Дурсамж  
  Бусад  

Дэм дэмэндээ гэж
Та бүхнийг бидэнд туславал бид баярлах болно.
$



 

Пүрэвсүрэн 	Соёрхын 	 Өгүүллэг: Соёрхын Пүрэвсүрэн : ҮЛ ТАСРАХ УДАМ
Оруулсан Bataka Огноо: 2026-02-26 10:38:00 (3121 уншсан)

 /богино өгүүллэг/
Борооны түрүүчээр боссон салхи хэдэн гэрийн тавиуртай ааруулыг авч шидэн, аргалаа бүтээхээр гүйлдсэн авгай хүүхнүүд шуурганд хийссэн адсага ширдэгтэй хөөцөлдөж, айлуудын дээвэр туурга хөвсөлзөн, ноход хуцаж, саяхан тугалсан сарлагийн үнээ зэл өөдөө саагчих нь гантай жилийн араншин гэлтэй.
Борооны өмнө шороо, боохойн өмнө хэрээ гэгчээр газар тэнгэр нийлтэл шуурсан шороо тоос, борооны түрүүчийн том том ширхэгт нам цохиулж, ангамал хуурай хөрснөөс анхилам чийг үнэртэнэ. Баруун хойноос цайрсан бороо юу юугүй хаядгийн даваан дээр тав аравхан дусал шидлээд салхи нь эргэчихэв бололтой. 
...Хуучин бүрх малгай эрүүвчилж өмссөн өвгөжөөр эрийн унаж яваа халиун морь толгой хаялан сайварлана.

 Зургаан цагаантай монгол эмээлийн найман ганзага, морины явдлаар намилзаж, арван баримын яргай ташуур хаа нэг гозосхийн чимээлхүй, өдөржин шар хэдгэнд ээрүүлсэн халиун морь ухасхийн давхихыг санаархавч, унасан эзэндээ захирагдаж, 
-Хайя хэмээн жолоо дугтрахад явдал засан ганалзана.
Өвгөний царай их л гундуухан, саяхан шуурсан шороо тоос буурал оочийг дарж, бөлцөрч хавагнасан зовхиных үрчлээс бүхэн улам ч тодорсон мэт харагдана.
...Хүүхэд үүхэдгүй Жуужаа хэмээн авгайлах буурал өвгөн Пунцаг эхээс хоёулхнаа билээ.
 Гэтэл өчигдөр оройны үдшийн бүрэнхий нөмрөх үеэр, саахалтын жаал банди шуугиж ирэн, 
 -Магсар ах мориноос унаад ухаангүй байна, хурдан ир! гэж Баяраа ах хэлүүллээ гэчихээд буцаад давхичихжээ. Том хүүгийнх нь хэлүүлсэн битүү хатуу үг Пунцаг өвгөний тархин дундуур  тасхийлгэн, бүдүүн  мунаар дэлсчих шиг болжээ.
                     ххх ххх ххх
....Хорь хүрч цэргийн албанд татагдтал эр ганц явсан Пунцагийг хилийн манаанд гурван жил алба хаах хооронд ижий нь маамуулж хөөрхөн хүү тэвэрч, бүл нэмсэн байлаа. 
 Насны бөгсөнд мэндлэсэн хэнз хүүгээ аав ижий хоёр нь өвөр дамжуулан энхрийлсээр, эрхийн тэнэг болгочих шахсан ч төрүүлсэн үр нь ижий аавдаа ухааны далай байдгийн ёсоор балчир хүүгийнхээ сэргэлэнг хоёр биендээ хөөрлөхнө.
Пунцаг ч ганц дүүдээ амиа тавин хайрлах тул хоёр гэр тэлээлэн, хоол буудсан нас биендээ багтамгүй их үгтэй хөвүүн өсч торнисонд гайхах хүн үгүй.          
....Үүр цүүрээр нар битүү мордсон өвгөнийхөө араас сүү өргөхөөр бээвийн зогсох хөгшиндөө сэтгэл догонцсон Пунцаг  өвгөн
 -За ордоо хөгшөөн. Их үймэрвэл даралт чинь ихэдчихнэ. Аз байвал халуун амьсгаатайд нь барааг нь харчих байх. Бага бэрийг хурдан ир гэж хэлүүлчихсэн. Хоёр дугуйт нь бэнзээнтэй бол одоохон давхиад ирнэ гэж бувтнахад, хамаг сүр сүлд нь  хийсчихсэн мэт сэтгэл гундуу өвгөнөө өрөвдөн нулимсаа нууж арчин үлдсэн хөгшиндөө санаа зовнин эргэж харсан ч аль хэдийн тэртээ хойно хоцорсон гэрийнх бараа тасарсан байлаа.
Өөрийн бодолгүй хөөрүү, хүүхдээрээ өтлөсөн дүүдээ санаа зовж хоносон шөнө нэг биш ч гэлээ, гэв гэнэт ингээд явчихна чинээ бодож байсангүй.
 -Эвий миний муу дүү нас богинотой болоод л надад тэгж их эрхэлдэг байсан юм болов уу даа гэж бодохтой зэрэгцэн хамрынх самсаа шархиран нулимсан хүрээ хоёр нүдийг нь бүрхэж ирэв...
Гэтэл нулимстай нүдний буланд цагаан юм гялсхийх шиг болохуй, лавлан харвал цагаан цуу ямбуу бааданд боосон зүйл байлаа.
 Яарч яваа ч гэлээ улаан зам дээр хэвтэх тэрхүү зүйлийг задалж үзэх сониуч зан нь хатгаж, морио хантайран дөрөө мулталж дөхөж очин, үзвэл өглөөний хаясан хэсэгхэн бороонд ялимгүй чийг авсан сайхан цэнхэр торгон зодог шуудаг байх нь тэрээ.
 Хэн нэгэн бөх бүсэлж яваад гээсэн бололтой.
 -Ийм сайхан билэг дэмбэрэлтэй юм гэж байх уу. Өөвгөр дүүгийн минь амь сэрвийчих юм биш байгаа даа хэмээн билгэшээн, их л олзуурхсан янзтай өвөртлөөд мордов.
-Миний муу дүү эхнэр бид хоёрын хажуугаас салахгүй, өдөржин л өвсөн түүдэг шиг юм хормойноос зүүгдээстэй өссөн.  Бид хоёрын өвөрт унтах гэж уйлна. 
 Яг л бид хоёрын хүүхэд шиг өссөн дөө. 
 Арваад нас хүрэхийн үес аавын паржигнуур дуутай хуучин араажаваас салахаа больж, ярьдаг яриа нь бөхийн эрдэмд суралцах хүсэл эрмэлзлэл байсан билээ. 
Манай хөгшнөөс зодог шуудаг оёж өгөхийг гуйж гувшина. 
 Оройхон морь аргамжихаар явахад намайг дагаад л бөндөгнөн гүйнэ. Сарны саруулд бөхийн шаваа дэвээ заалгах гэж байгаа нь тэр. Миний заах ч гэж юу байхав. Ямар наадмын дэвжээнд нүцгэлж үзсэн биш. 
 Өдөр хүн амьтан харчихвал сум даяар инээдэм наргиан болохоос нэрлэхэх тул их л төвөгшөөдөгсөн хэмээн дүүтэйгээ өнгөрүүлсэн цаг мөч бүрээ дурсан явлаа.
-Миний муу дүү  насандаа багтамгүй мөрөөдөлтэй, харин амьдралдаа багтамгүй гунигтай их л ганцаардаж зүдэрсэн  хүн юмдаа гэж бодох зуур өөр нэгэн дурсамж сэтгэлд нь буув.
 ...Ноднин намар Пунцаг өвгөний хоёр хүү морьдоо тарлаад завгүй, наадам хаяанд буучихсан хөл хөс ихтэй үесэн.
 Сагсуу Магсар ахындаа ирж ганц хоноод, адуунаас нь сувай байдас бариулж унаад, гол өгсөөд, алга болов. Гэтэл гурав хоногийн дараа унаж явсан унааныхаа мөрийг авчихсан уруу дорой, царайлан хулчганасаар ирэх нь тэрээ. 
 Хоёр хүү нь эцгийнхээ нүдэн дээр эмээлийг нь хуу татан хаяад
 -Хөгширч үхэх гэж байж, жаахан банди шиг хар гүйхээрээ явсаар унасан мориныхоо нуруу хөлийг тэсгээхгүй юм. Эмээлээ үүрээд явган буцаарай та, гээд ганц дүүг нь өөд уруугүй загнахад нь голын хий огших шиг болж, ар зоогоод нь хүйт даах шиг санагджээ. 
Тэрсхэн шахуу өссөн хоёр дүүгээсээ гөлөлзөн, муу ахыгаа бараадасхийн хулмаганан суух, ганц дүүгээ хараад өрөвдөх шиг болж, олигтойхон ч хань ижилгүй энэ хүн надаас хойш яана даа гэж бодоход өөрийн эрхгүй нулимс цийлэгнэж, шазуур зуув.
Өмссөн дээлийнх нь ар хормой эмээлийн бүүрэгний ормоор урагдаж, нохойд бариулчихсан салбадай шиг салмарсан Магсарыг харж сууснаа
 -Дөч гарч намба суух насандаа чам шиг салбаганасан эрийн тамтаг алга. Муу явахаар сайн үх гэж хуучны үгтэй юм. Ингэж хүүхэд нохойн доог болж явахаар эртхэн үхчихвэл аштай юу гэж загнавал газар ширтэн сууж байснаа, шуухиртал санаа алдаад, дув дуугүй толгой дохисон нь харагдах шиг болов.
...Хүрэн тэрмэн дээл хэдэрсэн Пунцаг өвгөн нударга савчуулан алхсаар, уяан дээр очиж уургач хээрээ эмээллэн, мордоод, адууны захад дүүхэлзэн зогсох өөрийнхөө жороо хүрэнг өлгөн авч
 -Хайя чи юундаа суугаад байгаа юм. Наад ногтоо аваад ирээч гэвэл гайхан харснаа, ногтоо чирэн навсганан гүйж ирээд оосорлоод авав.
Морины хөлсөнд даг даарь болсон хуучин тохомыг өөрийнхөө тохомоор сольж, ааваас нь дамжиж ирсэн хуучин эмээлийг нь тохоод 
 -Май үүгээр хөл дүүжил. Үүнээс өөр миний нэртэй өнчин сарваа ч алга. Зөөлөн яваарай чи! гэснээ өмсөж явсан тэрлэгээ тайлан урдаас нь чулууджээ.
 -Ааваа наадах чинь таны морины хөлийг авчихна гэж том хүүгээ үглэхэд
 -Эзэн нь юмаа мэддэг юм. Үүнээс өөр минийх гэж зүслэчих даага шүдлэн ч үлдээгүй бололтой гээд ёнхолзов. Амихандаа дүүгээ өмөөрч, хоёр хүүдээ хор тавьж байгаа царай нь тэр байлаа.
Саяхан л уруу дорой царайлж суусан "эрхийн тэнэг" гэрэл цацартал инээд алдан, өмсөж явсан муу тэрлэгээ тайлж чулуудчихаад, ахынхаа  дээлийг өмсөх зуур 
 -Жуужаа минь  таны бүсийг бүслэлээ шүү гээд инээд алдан таахалзаж байв.
 Цухалдан суугаа хоёр хүүгийнх нь зүг нүд ирмэн дамшиглаад мордсон түүний араас удсан ч үгүй том банди нь бүдүүн морь хөтлөөд мордохыг харсан хөгшин нь аргал хормойлон орж ирээд
 -Аавын наадамд унадаг ганц нандин морийг нь Магсар ахаас салгаж авахаас. Хөөрч давхиж байж явдлыг нь эвдчих байлгүй. Аав дүүгээ өмөөрөөд хариу алга гэсээр мордлоо гээд инээв. 
Ингэнэ гэдгийг нь өвгөн гадарлаж байсан билээ.
 ...Муу дүүгээ ийм ануухан явчихыг нь мэддэг байсан бол тэр үед үхэж далд ороосой  гэж амны алдууш хийхгүй л байх байсандаа хэмээн харуусан,  хамрын угалз даган урсах нулимсаа арчив. 
Ийнхүү дүүтэйгээ өнгөрүүлсэн мөч бүрийг нэхэн санаж, уйлахдаа уйлж, инээхдээ инээж явсаар үд хэвийхийн алдад том хүүгийнхээ гэрийн барааг харав. Өөрийг нь харуулдаж байсан бололтой ууган хүү нь тосч яваа харагдана. 
Гэтэл аавынх нь гал голомт, одоо бол дүүгийнх нь бор гэрийн өрхийг бүтээсэн харагдахад хамаг горь нь тасран унаж, бие хаа нь салхийн, толгой нь эргэж золтой л мориноосоо уначих шахахад хурдхан шиг бууж тамхи татан тайвшрахыг хичээв.
 Хажуудаа ирсэн хүүгээ түшин мордож уяан дээр ирээд, гэрт орж цай уун түр сатаарах үед гэрийн гадаа сүрхийх мотоциклийн дуу гарч
 -Нохой хорио гэх сонсогдов.
Гэтэл дүү нь ороод ирэв үү гэж андуурмаар үйлийн үргүй адилхан залуухан хүү жижигхэн богц барин орж ирээд мэнд мэдэн суух зуур богцноосоо цаасанд боосон зул гаргаж талийгаачийн зурагны өмнө мандаагаад, сайхан үнэртэй хүж асаан унгатгав.
 Гайхаж мэлэрсэн өвгөний зүг харан өврөөсөө хөөрөг гарган барьж
 -Та бүхэн намайг танихгүй байх. Би хойд сумын хүн. Эцгийг минь хөдөөлүүлчихээс өмнө амжиж ирэн ганц цөгц зул өргөчих санаатай яарч явлаа гэв.
 Дүүтэй нь тун адилхан төрхтэй, хэнэггүй байрын өргөн ханхар цээжтэй булиа хүүг сэтгэл уяран харж суусан Пунцаг өвгөн 
 -Авга ах нь хүүгээ үнсье гэж хошуу цорвойн дүгнэгэр духыг үнэрлэх үед өвөрт  түнтийх зодог шуудаг халуун амь шингэсэн мэт төөнөж  байлаа.
 Үл тасрах удам гэж ...

Соёрхын Пүрэвсүрэн.



( Сэтгэгдэл бичих? | Өгүүллэг | Пүрэвсүрэн Соёрхын | Шинэчилсэн огноо: 2026-02-26 10:38:00 )
Facebook Twitter LinkedIn WhatsApp Email Дуртай Хэвлэх Like
Бусдыг хүндэтгэж сэтгэгдэл бичнэ үү.
Санал сэтгэгдэл

 
Хэрэглэгчийн булан
Хэрэглэгчийн нэр

Нууц үг

Та манай гишүүн болохыг хүсвэл энд дарна уу.

Одоо онлайнд 215 зочин, 0 гишүүн байна.


Санал асуулга
Та нэг жилийн хугацаанд хэр олон ном худалдаж авсан бэ ?
Ном худалдаж аваагүй
1-3 ном худалдаж авсан
4-7 ном худалдаж авсан
8-11 ном худалдаж авсан
12-с дээш ном худалдаж авсан
Санал асуулгын дүнг үзэх

Мэдээлэл оруулах

Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.

Та монгол гарын драйвэр ашиглан бичээрэй. Оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.

Санал хүсэлтээ илгээх
Хайлт



Зургийн цомог


orkh-016.JPG
600x450 125k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 6118


khuv5-005.JPG
600x450 70k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 5695

Хүрэлтогоот
khureltogoot-12.jpg
600x450 174k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 5782


Агуулга
Saturday, 2025.12.27
· Цаг биш булчин бол жинхэнэ алт бөгөөд цорын ганц үнэнч нөхөр
· Жаргал бол усанд сэлж сурахтай адилхан заалгаж байж сурдаг зүйл- Сэтгэцийн эмч олсон 3 аз жаргал
Thursday, 2025.12.25
· Сайхан бүсгүй чамдаа
· Чамайг би боддог
Wednesday, 2025.12.24
· Пүрэв : Чи миний нууцхан ертөнц
· Чамайгаа би дахиад хайрламаар
· Сайхан минь эрхэл
· Уучлаарай болохгүй... Миний үгэнд ор...
Tuesday, 2026.01.13
· Э.Бүжинлхам : Чи юм
Tuesday, 2025.12.23
· Миний дуртай шүлэг
· Охин маань нэг өдөр сургуулиасаа ирээд сургуулийн хоолны газрын нэгэн "хачин" ажилтан эмэгтэйн тухай ярив…
Monday, 2025.12.22
· Загдын Түмэнжаргал : Бага Нас Бидэн Хоёр
· Загдын Түмэнжаргал : Хэрвээ
· Загдын Түмэнжаргал : Чи Бид Хоёрын Хавар
· Загдын Түмэнжаргал : Амьдрал Надад Зүүд шиг Санагдсан
· Загдын Түмэнжаргал : Зүрхний үнэн үгээ чамд хэлмээр байна ...
· Загдын Түмэнжаргал : Бүрэнхийг Сэмлээд Үүр Гийх шиг Тэр минь Ирсэн
· Загдын Түмэнжаргал : Дөчин Мянгатын Хүүхдүүд
· Загдын Түмэнжаргал : Гэгэлгэн Блюз
· Загдын Түмэнжаргал : Хоосон Хорвоо
· Загдын Түмэнжаргал : Ний Нуугүй
· Загдын Түмэнжаргал : Тэр чинь Би
· Загдын Түмэнжаргал : Сүүлчийн Хонх
· Загдын Түмэнжаргал : Харууслын Блюз
· Загдын Түмэнжаргал : Сайн Байна уу
· Загдын Түмэнжаргал : Хотын Блюз
· Загдын Түмэнжаргал : Бүүвэй
· Загдын Түмэнжаргал : Ганц Ганц Ганц
· Загдын Түмэнжаргал : Хагацлын Тухай Төсөөлж Чадахгүй нь
· Загдын Түмэнжаргал : Улаан Навч
· Загдын Түмэнжаргал : Миний Сэтгэл шиг Тэнгэр үү
· Загдын Түмэнжаргал : Сохор Шувуу
· Загдын Түмэнжаргал : Тэнгисийн Цагаан Бороо
· Загдын Түмэнжаргал : Дэлхийн Цэцэрлэг
· Загдын Түмэнжаргал : Дурсгалын Дэвтэр
· Загдын Түмэнжаргал : Найрамдал Зуслангийн Вальс
· Загдын Түмэнжаргал : Бүүвэй Тэнгэр Ээжий
· Загдын Түмэнжаргал : Агуу Дээдсийн Сүлд Өршөө
· Загдын Түмэнжаргал : Хөвсгөл Тунгалагхан Далай минь
· Загдын Түмэнжаргал : Алаг Нүд шиг Эх Орон

Та сараа сонгоно уу


Санал хүсэлт

Нэр:

Э-шуудан:

Санал хүсэлт:



Хажууд нь хүмүүн мишээн гэрэлтэхэд Халиун дэлбээгээ дэлгэн баярладаг Инээхийг хүртэл эсэндээ мэдрэх Ижий сүнстэй Сарнай цэцэг
© Copyright 2005-2026 Biirbeh.MN.
     All rights reserved.
By Bataka
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Утас : 976-99076364
И-мэйл :info@biirbeh.mn