Нүүр Гишүүн Шүлэг Өгүүллэг Сургамж Зөвлөгөө Зургийн цомог Холбоо барих
 

Сайтын мэдээлэл ...
/www.biirbeh.mn
Twitter
RSS2

Мэйл : info@biirbeh.mn
Утас : 9907-6364

Нэрээр
   ''Өврийн дэвтэр'' яруу найргийн реалити шоу  
   4-н мөртүүд  
   Sienna  
   Window of Mongolian poetry  
   Youtube  
  Цээсүрэн Авирмэд  
  Э Агиймаа  
   Алтангадас  
  А Алтанхундага  
  М Амарбаяр  
  A Амарсайхан  
  Б Амарсанаа  
   Амор Хайям  
   Ардын аман зохиол  
  Б Ариун-Эрдэнэ  
  Энх-Амгалан Ариунболд  
   Афоризм  
   Нямдорж Ачиймаа  
  Г Аюурзана  
  Ц Бавуудорж  
  Н Багабанди  
  П Бадарч  
  Н Базардэрэг  
  А Байгалмаа  
  С.Б. Бат-Эрдэнэ  
  Б Батзаяа  
  Д Батзүл  
  М Батнайдвар  
  П Батнайрамдал  
  Лу Батнасан  
  Б Батрэгзэдмаа  
  Т Батсуурь  
  Ц Баттуяа  
  Батсайханы Баттөгс  
  Ш Батцэцэг  
   Баяр ёслол хурим найр  
   Бодрол  
  До Болдхуяг  
  Х Болор-эрдэнэ  
  Х Болормаа  
  Б Болормаа  
  Э Бум-Эрдэнэ  
  Түмэнбаяр Бум-Эрдэнэ  
   Бусад  
  Ц Буянзаяа  
  С Буянцогт /Цахарын/  
  Жигжид Бямбаа  
  Ц Бямбажаргал  
  Жогноо Бямбасайхан  
  Эрдэнэбаатар Бүжинлхам  
   Гадаадын уран зохиол  
  Тангадын Галсан  
  Б Галсансүх  
  Батсүх Ганзориг  
  Б Ганзориг  
  Дорж Гармаа  
   Гэсэр  
  Ш Гүрбазар  
  Ч Дагмидмаа  
   Далай ламын айлдвар  
  Цэнд Дамдинсүрэн  
  О Дашбалбар  
  Михайлов Дениска  
  Зундуй Дорж  
  Б Дорж  
  Цэндийн Доржготов  
  Ц Доржсэмбэ  
  Ш Дулмаа  
   Дууны үг  
  Ц Дэлгэрмаа  
   Дэлхийн уран зохиол  
  Магтаал Ерөөл,  
  Ц Жамбалгарав  
   Зохиолчдын намтар  
   Зүйр цэцэн үг  
  Б Ичинхорлоо  
  Б Кана  
  Ч Лодойдамба  
  Соном Лочин  
  Отхан Лха  
  Жагдалын Лхагва  
  Балсангийн Лхагвасүрэн  
  Бавуугийн Лхагвасүрэн  
  Ш Лхамноржмаа  
  Н Минжинсайхан  
   Монгол Улсаа хөгжүүлье  
   Монголын өгүүллэгийн цоморлиг 2003  
   Мэдээ, мэдээлэл  
  Бямбадорж Мөнх-Өлзий  
  Ж Мөнхбат  
  Н Мөнхсайхан  
  Г Мөнхтулга  
  А Мөнхтуяа  
  Гомпилдоо Мөнхцэцэг  
  А Мөнхчимэг  
  Д Намдаг  
  Д Намсрай  
  Д Нацагдорж  
  Сайнжаргал Начин  
  Г Номин  
  У Номинчимэг  
  Д Нямсүрэн  
  Н Оюун-Эрдэнэ  
  Д Оюундэлгэр  
  Санж Пүрэв  
  Лувсан Пүрэвдорж  
  Д Пүрэвдорж  
  Соёрхын Пүрэвсүрэн  
  Д Равжаа  
  Б Ринчен  
  Шуурайн Солонго  
  Доржпалам Сумъяа  
   Сургамж  
  Х Сүглэгмаа  
  Шарав Сүрэнжав  
  Ширчин Сүхбаатар  
  Г Сүхзориг  
  Н Тайванжаргал  
  Цэрэнтулгын Түмэнбаяр  
  Загдын Түмэнжаргал  
  Д Төрбат  
  Д Урианхай  
  Б Уугансүх  
  Л Хасар  
  Л Хишигдорж  
   Ховд Их сургуулийн Утга зохиолын нэгдэл  
  Цоодол Хулан  
  Ү Хүрэлбаатар  
  М Хүрэлсүх  
   Хүүхдийн дуу  
   М. Цэдэндорж  
  М Цэемаа  
  Д Цэцэнбилэг  
  Ч Чагнаадорж  
   Энхтайваны Чинзориг  
  Ренчин Чойном  
   Чоно  
  Батмөнх Чулуунцэцэг  
   Шагж гэлэн  
  Youtube Шилдэг ном  
   Шог өгүүллэг  
   Шүлэг  
  Б Шүүдэрцэцэг  
  Балбар Энхбат  
  Энхбаатар Энхболд  
  Д Энхболдбаатар  
  Б Энхтуяа  
  Р Энхтуяа /Эмүжин/  
  Батсамбуу Энэбиш  
  С Эрдэнэ  
  Арлаан Эрдэнэ-Очир  
  Б Эрдэнэсолонго  
  Ж Эрхэмцэцэг  
  Бэгзийн Явуухулан  
   Ярилцлага  
   Үлгэр  
  Э Үржинханд  
   Өвөр Монголын яруу найраг  
   Өгүүллэг  
  Л Өлзийтөгс  
   Өөрийгөө ялах нь  

Ангилал
  Бүгд  
  Шүлэг  
  Өгүүллэг  
  Найраглал  
  Афоризм  
  Богино өгүүллэг  
  Роман, тууж  
  Зүйр цэцэн  
  Үлгэр  
  Ертөнцийн  
  Ардын аман  
  Нийтлэл  
  Дууль  
  Сургамж  
  Зөвлөгөө  
  Мэдээ  
  Намтар  
  Ярилцлага  
  Ерөөл магтаал  
  Дууны үг  
  Ардын аман зохиол  
  Youtube  
  Дурсамж  
  Бусад  

Дэм дэмэндээ гэж
Та бүхнийг бидэнд туславал бид баярлах болно.
$



 

Чинзориг 	 Энхтайваны 	 Өгүүллэг: Энхтайваны Чинзориг : Маргад
Оруулсан Bataka Огноо: 2026-03-12 22:08:11 (2938 уншсан)


   "...Ишш миний муу бондгор охин хоолонд үнэхээр сайн шүү.Алив хөгшөөн охинд минь хурдхан шиг хоолыг нь нэмж өгөөрэй.Үгүй бол аягаа идчихэж магадгүй байна шүү" хэмээн Бархас эхнэрлүүгээ харан жуумалзан хэлтэл охин Маргад нь "Ёо ааваа болиочдээ.Би ямар гахай юмуу" гэснээ ээж рүүгээ хараад "Та аавын хэлсэнийг сонсоогүй юмуу.Эсвэл энэ айл ахиад нэг аягагүй болчих юмуу" хэмээн хөгжилтэйгөөр асуув.Тэгтэл ээж Гэрлээ "За даа.Ээж нь ер нь ингэж хоолоо өдөр болгон багадуулж байхаар яршиг зүгээр нөгөө том тогоогоор хийчихэж байя.Тэгээд миний охин сайхан тогоотой нь тавьж сууж байгаад тухтай гэгч идэж байхгүй юу.Угаасаа энэ гэрт идэлтийн тал дээр чамтай өрсөлдөгч байхгүй шүү дээ" гэв.Бархас эхнэрийхээ яриаг өлгөж аван "Нээрэн яг тийм юм байна.Миний эхнэр ийм л ухаантай хүн дээ.Нээрээ л охинд минь том тогоотой хоол л таарна" гээд инээд алдлаа.Охин аав ээж рүүгээ ээлжлэн харж байснаа "Ёо та хоёр нээрээ хүний хамаг хоолны дуршил байхгүй болгочих юмаа.Тэгээд ч ер нь их иддэг нь миний буруу юмуу.Ээж та угаасаа яах гэж ийм гоё амттай хоол хийсэн юм тэгвэл.Аав та ч гэсэн одоо ингэж ярих байсан юм бол яах гэж бага байхад минь "Бөх болно, бөх болно.Миний муу охин хүчтэй болохын тулд их идэх хэрэгтэй гээд л" хоолоор шахдаг байсан байж одоо ээжтэй нийлчихсэн ганц охиноо шоолж инээнэ гэнээ.За яахав та хоёр ингэж байгаа юм бол би ганц юм хэлье за юу.Энэ бол та хоёрын өмнө өгч байгаа Маргад миний тангараг" гэснээ баруун гарынхаа долоовор болон дунд хуруугаа нийлүүлэн дээш өргөөд "Бархас овогтой Маргад би өнөөдрөөс эхлэн хоолны хатуу дэглэм барьж нарийхан туранхай болчихоод энэ шинэ жилээр сургуулийнхаа гүнжийн титмийг авах болно.Хэрэв би энэ тангарагаасаа няцвал гурван хоногийн турш хутга тавихгүй мах идэж халбага тавихгүй хоол идэн өөрийгөө шийтгэсүгэй" хэмээн чанга цовоо дуугаар дуржигнуулав.Тэгтэл ээж Гэрлээ нь уулга алдан алгаа хавсраад "Хүүе ээ.Миний охин хоолны дэглэм барьж чадах уу.Тэгээд ч наад шийтгэл гээд байгаа юм чинь бараг шагнал шиг л сонсогдоод байх юм" гэтэл аав нь "Ээ дээ.Энэ удаа миний охин үнэн хэлж байгаа байхаа.Тэр харцыг нь хар.Өөртөө итгэлтэй, чиг шударга, зарчимч харагдаж байгаа биздээ.Аргагүй л миний охин мөн дөө.Аав нь бол охиноо дэмжиж байна.Тэгээд ч миний охин угаасаа гүнж юм чинь өөрийнхөө титмийг л авах гэж байгаа хэрэг" гэлээ.Гэрлээ нүдээ эргэлдүүлэн "За болтугай болтугай.Та хоёр ч бүр гараад өгөх юм байна л даа.Тэгвэл би маргаашнаас зөвхөн аавд чинь л хоол хийж өгч байя.Харин чамд зөвхөн байцаа ногоогоор хөнгөхөөн хоол хийж байхад болох юм байгаа биздээ" гэлээ.Маргад хошуугаа цорвойлгон аав руугаа хараад "Маргаашнаас миний хэрэглээний мөнгийг нэмэх болох нь дээ" хэмээн санаа алдах мэт хэлэв.Бархас нүдээ томруулан "Тэр нь яаж байгаа юм" гэтэл "Би энэ гэрийн хоолны зардлыг хэмнэх гээд байна.Ингэж өөрийгөө золиослон чухал шийдвэр гаргасан охиныгоо дэмжих хэрэгтэй биздээ" гэв.Бархас эхнэр лүүгээ хартал тэр ч мөн өөдөөс нь харан эрүүгээрээ дохиж байв.Ийнхүү гурвуул хэдэн биенээ шоолон бөөн инээд наргиа болцгоолоо.
   Хичээлийн завсарлагаан болж хүүхдүүд сургуулийн цайны газар луу явцгаах болов.Энэ удаа бусдыгаа хошуучлан явдаг Маргад ангидаа үлджээ.Тэгтэл ангийн Эрхэс хэмээх хөвгүүн "Хүүе манай ангийн мантгар Маргад мантуун буузнаасаа уйдаа юу эсвэл ганцаараа нууж идээд цадчихаа юу" гэж хэлээд маасайтал инээхэд нь бусад нь мөн дагаж инээлдэцгээлээ.Тэгтэл Маргад суудлаасаа босон "Эрхэс ээ!! Чи харин жоохон юм идвэл яасан юм.Ямааны гурав шиг туранхай чамайг ямар охин тоох вэ дээ" хэмээн хариуг нь барилаа.Өнөөх хөвгүүн инээхээ болиод түүнд ойртон "Тэгээд чам шиг бүдүүн охиныг тоох банди олдоно гэж бодоо юу.Наад гэдэс гүзээгээ хараач.Эмэгтэй хүн байж" гэж шивнэх шахам хэлээд ангиас гарч явлаа.
   Орой нь Маргад ихээхэн бухимдалтай гэртээ орж ирэв.Ээж нь охиныгоо орж ирэхийг хараад "За чи чинь яачихаа вэ.Арай өдөржин юм идэхгүй яваад тэрэндээ уурлаж бухимдаад яваан биш биз дээ.Чамд угаасаа хоол сойх нь таарахгүй шүү дээ.Зүгээр өмнөх шигээ байвал яасан юм" гэтэл Маргад үүднийхээ том толинд өөрийнхөө дүрсийг харж байснаа "Би ичиж байна ээжээ.Би ийм бүдүүн тарган байхаасаа ичиж байна.Яагаад бусад охидууд тийм гоё биетэй хөөрхөн царай зүстэй байхад би яагаад тарган юм бэ.Цаашдаа ийм байдалтай ахиад хичээлдээ явахаас ч айж байна.Ээжээ би яах ёстой юм бэ" гэж хэлээд мэгшин уйлав.Ээжийнх нь сэтгэл нь зовнин охиныхоо дэргэд ирээд "Хүүе миний охин юу болоо вэ.Хэн нэгэн миний охиныг гомдоосон юм уу? Миний үр яасан юм бэ ээждээ хэлээч дээ" хэмээн аргадангуй асуув.Маргад нүүрээ даран доош суун уйлж "Ээжээ би турмаар байна.Би бүдүүн байхаас залхаж байна.Та надад туслаач дээ.Надад үнэхээр хэцүү байна" хэмээн хоолой чичигнүүлэн өгүүлэв.Ээж нь охиноо тэврэн өрөвдөн хайлж тийнхүү хоёул уйлалдан зогсч байтал гаднаас Бархас ороод ирэв.Тэр эхнэр охин хоёрынхоо байгаа байдлыг хараад "Миний гүнжүүд яагаад уйлсан юм.Алив миний охин яасан юм" хэмээн охиныхоо нулимсыг арчин асуув.Охин нь юу ч дуугаралгүй зогсох тул Бархас эхнэрийхээ магнайг үнэрлэн "Миний хань юу болсоныг хэлэхгүй юмуу?" хэмээн аядуухан асуулаа.Тэгтэл Маргад хажуунаас нь "Аав би танд нэг хөвгүүний тухай ярьж байсан даа.Яагаав бараг сарын өмнө та намайг хичээлээс авах үед би танд тэр хөвгүүнийг зааж харуулж байсан" гэтэл Бархас "Аан тийм.Чи түүнийг хэн гээд байлаа даа Эрхэмээ гэсэн билүү" гэтэл Маргад ялимгүй мушийснаа "Эрхэс шүү дээ аав" гэлээ.Бархас "Нээрэн Эрхэс.Тэр чинь миний охины найз гэсэн байхаа.Тэр яасан.Охиныг минь гомдоогоо юу" гэтэл Маргад "Ааваа, ээжээ...Би үнэндээ Эрхэсд сайн.Гэтэл өнөөдөр тэр намайг бүдүүн гэсэн.Очиж очиж тэр надад ийм үгийг хэлэх ч гэж дээ.Би тэрний болоод ангийнхныгаа ахиж хармаагүй байна.Намайг өөр сургуульд шилжүүлээд өгөөч дээ" гэлээ.Ээж нь охиныхоо гарыг атган инээмсэглээд "Миний охин чинь хөвгүүнд сайн болоод л хэзээ дээ ийм том болчихоо вэ.Аав ээж хоёр нь чамайг үргэлж бага нялхаар чинь төсөөлж явсаар ийм зүйлийг ч анзаарахгүй байх гэж.Миний охин юунд ч битгий санаа зов.Аав ээж хоёр нь байна.Одооноос охиныхоо турах хүсэл эрмэлзлийг ямар ч байдлаар дэмжих болно.Миний охин сэтгэлийн хаттай байна шүү" гэлээ.Бархас охиныхоо үсийг чихнийх нь араар хийгээд "Тэр Эрхэс ч ёстой нүдгүй залуу байна даа.Ийм хөөрхөн охиныг минь гомдоож байдаг.Миний охин чинь үнэхээр хөөрхөн шүү дээ.Торомгор алаг нүдтэй, бас ээжийнхээ ийм гоё хамрийг нь авчихсан.Шулуун шударга хэрнээ уяхан зөөлөн сэтгэлтэй.Аав нь чамаас ээжийн чинь залуу насыг хардаг даа.Би чинь ийм үзэсгэлэнтэй хоёр бүсгүйтэй амьдарч байгаа даа өөрийгөө их азтай хүн гэж бодож явдаг юм" гэлээ.Маргад нүдэндээ нулимс цийлэгнүүлэн аавыгаа тэврээд "Та хоёртоо л хөөрхөн байх даа.Гэхдээ охин нь заавал турнаа.Тэгээд Эрхэсд ямар хөөрхөн охин болохоо харуулна даа" гэхэд нь ээж нь мөн охиноо тэврэн гурвуул биесээ түшин хэсэг сууцгаалаа.
   Маргааш өглөө нь Маргад хичээлдээ явахаар гэрээсээ гартал гадаа зөөлөн цас будран орж байлаа.Тэр гараа тосон инээмсэглээд урагш хартал санаанд оромгүй нэгэн хүлээж байх нь тэр.Маргад дотроо ихэд гайхсан боловч гаднаа үл тоосон байдал үзүүлэн хажуугаар нь гарах гэтэл Эрхэс "Өчигдрийн явдалд намайг уучлаарай" хэмээн сулхан бувтнав.Маргад түүнийг ууртай хараад "Бүдүүн охиноос юунд нь уучлал гуйсан юм.Тэгээд ч чиний зөв байсан.Би эмэгтэй хүн байж өөртөө анхаарч байгаагүй.Харин ч миний арчаагүй занг сануулж өгсөн чамд баярлалаа" гэж хэлчихээд эргэн алхав.Эрхэс түүнийг гүйцэн хажууд нь ирээд "Үгүй ээ Маргадаа.Чи тийм ч тарган биш шүү дээ.Яг л ийм байгаа чинь бусдад таалагддаг байх.Бас надад ч гэсэн...таалагддаг...Зүгээр л өчигдрийн хувьд би өөрийн мэдэлгүй чамд хатуу үг хэлчихлээ.Намайг уучлаач Маргадаа.Би одоо өөр байх болноо" гэв.Маргад түүний үгийг үл тоон ахин хэд алхсанаа "Ер нь чи намайг яаж мантуун бууз гэж дуудаж чадав аа.Муу өөдгүй амьтан.Би бүр бодохоос дургүй хүрээд байна за юу" гэлээ.Эрхэс толгой гудайлган "Би урд шөнөжин өөрийгөө зэмлэж хонолоо.Болдогсон бол үгээ буцааж авахсан.Чи л уучилчихвал би чамд алдаагаа засч харуулнаа" гэв. Маргад хэсэг дуугүй зогсож байснаа "Чи үнэхээр уучлалт гуйж байгаа юм бол завсарлагаанаар надад мантуун бууз авч өг.Би өчигдрөөс хойш хоолны дэглэм барьсан биш яг өлсөж үхэхнээ" хэмээн хошуугаа цорвойлгов. Эрхэс түүний энэ үйлдэлд дотор нь онгойсон бололтой инээмсэглэн "Болж байна.Найз нь таваг дүүрнийг авч өгнөө.Манай сургуулийн мантуун бууз ч угаасаа сайхан л даа.Гэхдээ чи ахиж битгий хоолоо хасаарай.Чамд тэр хэзээ ч зохихгүй" гэж хэлэв.Маргад "Ёо чи бүр яг манай аав ээж хоёр шиг яриад эхэллээ" гэснээ үл мэдэг инээмсэглэн цасан будрах тэнгэр өөд хараад "Эрхэсээ! Үнэндээ чи ч гэсэн тийм туранхай биш шүү.Чамайг ямааны гурав шиг гэж хэлсэнд минь уучлаарай" гээд хөгжилтэй инээхэд нь Эрхэс мөн инээж "Зүгээр дээ Маргад аа.За одоо хоёулаа хурдан явахгүй бол хичээлээсээ хоцрох нь" гэж хэлээд түүний гараас хөтлөн цааш гүйцгээлээ.Тэр хоёрыг ийнхүү хөтлөлцөн гүйж одохыг цонхоор харж зогссон аав ээж хоёр нь хязгааргүй их баярлан бие биенээ тэврэн зогсч байлаа.
   Маргад Эрхэс хоёр ангидаа орж иртэл ангийн дарга охин босч ирээд "Маргадаа чи хамгийн хөөрхөн нь шүү" гэж инээмсэглэн хэлээд суучихав.Маргад гайхан юу хэлэх ээ мэдэхгүй зогсч байтал өөр нэгэн хөвгүүн босч ирээд "Чи хамгийн ухаалаг нь" гэж хэлсэнээ буцаад суучихав.Түүний хойноос бүгд ээлж дараалан босч "Чи хамгийн өгөөмөр...Чи хамгийн сайхан сэтгэлтэй нь...Чи хамгийн эгдүүтэй нь...Чи хамгийн тусч...Чи хамгийн гоё инээдэг нь..." гэх мэтээр бүгд гайхалтай сайхан үгсийг түүнд хэлцгээлээ.Маргад амаа даран гайхаж, баярласан даа нулимс урсган Эрхэс рүү хартал тэр "Чи хамгийн бондгор нь.Гэхдээ энэ бол чи.Өөрийгөө өөрчлөх гэж хичээх хэрэггүй дээ.Хүн бүр математикч байх албагүй гэдэг шиг хүн бүр  туранхай байх албагүй шүү дээ.Ялангуяа чи бүр ч албагүй...Маргад аа надтай үерхээч" гэж хэлээд гартаа цэцэг барин түүний өмнө сөгдөн суулаа...

Зохиолыг бичсэн: Энхтайваны Чинзориг


( Сэтгэгдэл бичих? | Өгүүллэг | Чинзориг Энхтайваны | Шинэчилсэн огноо: 2026-03-12 22:08:11 )
Facebook Twitter LinkedIn WhatsApp Email Дуртай Хэвлэх Like
Бусдыг хүндэтгэж сэтгэгдэл бичнэ үү.
Санал сэтгэгдэл

 
Хэрэглэгчийн булан
Хэрэглэгчийн нэр

Нууц үг

Та манай гишүүн болохыг хүсвэл энд дарна уу.

Одоо онлайнд 215 зочин, 0 гишүүн байна.


Санал асуулга
Та онлайн номын дэлгүүрээр хэр их үйлчлүүлэх вэ ?
Байнга
Нилээд
Хааяа
Цөөн
Үгүй
Санал асуулгын дүнг үзэх

Мэдээлэл оруулах

Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.

Та монгол гарын драйвэр ашиглан бичээрэй. Оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.

Санал хүсэлтээ илгээх
Хайлт



Зургийн цомог

Должин  : 2007 оны аялал
mongolia2007year-211.JPG
600x450 67k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 4619

Н. Мөнхболд 1986	50х70, эсгий
Ертөнц
600x425 111k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 5367

Тэрэлж
trlj-002.JPG
600x450 90k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 4066


Агуулга
Saturday, 2025.12.27
· Цаг биш булчин бол жинхэнэ алт бөгөөд цорын ганц үнэнч нөхөр
· Жаргал бол усанд сэлж сурахтай адилхан заалгаж байж сурдаг зүйл- Сэтгэцийн эмч олсон 3 аз жаргал
Thursday, 2025.12.25
· Сайхан бүсгүй чамдаа
· Чамайг би боддог
Wednesday, 2025.12.24
· Пүрэв : Чи миний нууцхан ертөнц
· Чамайгаа би дахиад хайрламаар
· Сайхан минь эрхэл
· Уучлаарай болохгүй... Миний үгэнд ор...
Tuesday, 2026.01.13
· Э.Бүжинлхам : Чи юм
Tuesday, 2025.12.23
· Миний дуртай шүлэг
· Охин маань нэг өдөр сургуулиасаа ирээд сургуулийн хоолны газрын нэгэн "хачин" ажилтан эмэгтэйн тухай ярив…
Monday, 2025.12.22
· Загдын Түмэнжаргал : Бага Нас Бидэн Хоёр
· Загдын Түмэнжаргал : Хэрвээ
· Загдын Түмэнжаргал : Чи Бид Хоёрын Хавар
· Загдын Түмэнжаргал : Амьдрал Надад Зүүд шиг Санагдсан
· Загдын Түмэнжаргал : Зүрхний үнэн үгээ чамд хэлмээр байна ...
· Загдын Түмэнжаргал : Бүрэнхийг Сэмлээд Үүр Гийх шиг Тэр минь Ирсэн
· Загдын Түмэнжаргал : Дөчин Мянгатын Хүүхдүүд
· Загдын Түмэнжаргал : Гэгэлгэн Блюз
· Загдын Түмэнжаргал : Хоосон Хорвоо
· Загдын Түмэнжаргал : Ний Нуугүй
· Загдын Түмэнжаргал : Тэр чинь Би
· Загдын Түмэнжаргал : Сүүлчийн Хонх
· Загдын Түмэнжаргал : Харууслын Блюз
· Загдын Түмэнжаргал : Сайн Байна уу
· Загдын Түмэнжаргал : Хотын Блюз
· Загдын Түмэнжаргал : Бүүвэй
· Загдын Түмэнжаргал : Ганц Ганц Ганц
· Загдын Түмэнжаргал : Хагацлын Тухай Төсөөлж Чадахгүй нь
· Загдын Түмэнжаргал : Улаан Навч
· Загдын Түмэнжаргал : Миний Сэтгэл шиг Тэнгэр үү
· Загдын Түмэнжаргал : Сохор Шувуу
· Загдын Түмэнжаргал : Тэнгисийн Цагаан Бороо
· Загдын Түмэнжаргал : Дэлхийн Цэцэрлэг
· Загдын Түмэнжаргал : Дурсгалын Дэвтэр
· Загдын Түмэнжаргал : Найрамдал Зуслангийн Вальс
· Загдын Түмэнжаргал : Бүүвэй Тэнгэр Ээжий
· Загдын Түмэнжаргал : Агуу Дээдсийн Сүлд Өршөө
· Загдын Түмэнжаргал : Хөвсгөл Тунгалагхан Далай минь
· Загдын Түмэнжаргал : Алаг Нүд шиг Эх Орон

Та сараа сонгоно уу


Санал хүсэлт

Нэр:

Э-шуудан:

Санал хүсэлт:



Хажууд нь хүмүүн мишээн гэрэлтэхэд Халиун дэлбээгээ дэлгэн баярладаг Инээхийг хүртэл эсэндээ мэдрэх Ижий сүнстэй Сарнай цэцэг
© Copyright 2005-2026 Biirbeh.MN.
     All rights reserved.
By Bataka
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Утас : 976-99076364
И-мэйл :info@biirbeh.mn