Нүүр Гишүүн Шүлэг Өгүүллэг Сургамж Зөвлөгөө Зургийн цомог Холбоо барих
 

Сайтын мэдээлэл ...
/www.biirbeh.mn
Twitter
RSS2

Мэйл : info@biirbeh.mn
Утас : 9907-6364

Нэрээр
   ''Өврийн дэвтэр'' яруу найргийн реалити шоу  
   4-н мөртүүд  
   Sienna  
   Window of Mongolian poetry  
   Youtube  
  Цээсүрэн Авирмэд  
  Э Агиймаа  
   Алтангадас  
  А Алтанхундага  
  М Амарбаяр  
  A Амарсайхан  
  Б Амарсанаа  
   Амор Хайям  
   Ардын аман зохиол  
  Б Ариун-Эрдэнэ  
  Энх-Амгалан Ариунболд  
   Афоризм  
   Нямдорж Ачиймаа  
  Г Аюурзана  
  Ц Бавуудорж  
  Н Багабанди  
  П Бадарч  
  Н Базардэрэг  
  А Байгалмаа  
  С.Б. Бат-Эрдэнэ  
  Б Батзаяа  
  Д Батзүл  
  М Батнайдвар  
  П Батнайрамдал  
  Лу Батнасан  
  Б Батрэгзэдмаа  
  Т Батсуурь  
  Ц Баттуяа  
  Батсайханы Баттөгс  
  Ш Батцэцэг  
   Баяр ёслол хурим найр  
   Бодрол  
  До Болдхуяг  
  Х Болор-эрдэнэ  
  Б Болормаа  
  Х Болормаа  
  Түмэнбаяр Бум-Эрдэнэ  
  Э Бум-Эрдэнэ  
   Бусад  
  Ц Буянзаяа  
  С Буянцогт /Цахарын/  
  Жигжид Бямбаа  
  Ц Бямбажаргал  
  Жогноо Бямбасайхан  
  Эрдэнэбаатар Бүжинлхам  
   Гадаадын уран зохиол  
  Тангадын Галсан  
  Б Галсансүх  
  Б Ганзориг  
  Батсүх Ганзориг  
  Дорж Гармаа  
   Гэсэр  
  Ш Гүрбазар  
  Ч Дагмидмаа  
   Далай ламын айлдвар  
  Цэнд Дамдинсүрэн  
  О Дашбалбар  
  Михайлов Дениска  
  Зундуй Дорж  
  Б Дорж  
  Цэндийн Доржготов  
  Ц Доржсэмбэ  
  Ш Дулмаа  
   Дууны үг  
  Ц Дэлгэрмаа  
   Дэлхийн уран зохиол  
  Магтаал Ерөөл,  
  Ц Жамбалгарав  
   Зохиолчдын намтар  
   Зүйр цэцэн үг  
  Б Ичинхорлоо  
  Б Кана  
  Ч Лодойдамба  
  Соном Лочин  
  Отхан Лха  
  Жагдалын Лхагва  
  Бавуугийн Лхагвасүрэн  
  Балсангийн Лхагвасүрэн  
  Ш Лхамноржмаа  
  Н Минжинсайхан  
   Монгол Улсаа хөгжүүлье  
   Монголын өгүүллэгийн цоморлиг 2003  
   Мэдээ, мэдээлэл  
  Бямбадорж Мөнх-Өлзий  
  Ж Мөнхбат  
  Н Мөнхсайхан  
  Г Мөнхтулга  
  А Мөнхтуяа  
  Гомпилдоо Мөнхцэцэг  
  А Мөнхчимэг  
  Д Намдаг  
  Д Намсрай  
  Д Нацагдорж  
  Сайнжаргал Начин  
  Г Номин  
  У Номинчимэг  
  Д Нямсүрэн  
  Н Оюун-Эрдэнэ  
  Д Оюундэлгэр  
  Санж Пүрэв  
  Д Пүрэвдорж  
  Лувсан Пүрэвдорж  
  Соёрхын Пүрэвсүрэн  
  Д Равжаа  
  Б Ринчен  
  Шуурайн Солонго  
  Доржпалам Сумъяа  
   Сургамж  
  Х Сүглэгмаа  
  Шарав Сүрэнжав  
  Ширчин Сүхбаатар  
  Г Сүхзориг  
  Н Тайванжаргал  
  Цэрэнтулгын Түмэнбаяр  
  Загдын Түмэнжаргал  
  Д Төрбат  
  Д Урианхай  
  Б Уугансүх  
  Л Хасар  
  Л Хишигдорж  
   Ховд Их сургуулийн Утга зохиолын нэгдэл  
  Цоодол Хулан  
  Ү Хүрэлбаатар  
  М Хүрэлсүх  
   Хүүхдийн дуу  
   М. Цэдэндорж  
  М Цэемаа  
  Д Цэцэнбилэг  
  Ч Чагнаадорж  
   Энхтайваны Чинзориг  
  Ренчин Чойном  
   Чоно  
  Батмөнх Чулуунцэцэг  
   Шагж гэлэн  
  Youtube Шилдэг ном  
   Шог өгүүллэг  
   Шүлэг  
  Б Шүүдэрцэцэг  
  Балбар Энхбат  
  Энхбаатар Энхболд  
  Д Энхболдбаатар  
  Б Энхтуяа  
  Р Энхтуяа /Эмүжин/  
  Батсамбуу Энэбиш  
  С Эрдэнэ  
  Арлаан Эрдэнэ-Очир  
  Б Эрдэнэсолонго  
  Ж Эрхэмцэцэг  
  Бэгзийн Явуухулан  
   Ярилцлага  
   Үлгэр  
  Э Үржинханд  
   Өвөр Монголын яруу найраг  
   Өгүүллэг  
  Л Өлзийтөгс  
   Өөрийгөө ялах нь  

Ангилал
  Бүгд  
  Шүлэг  
  Өгүүллэг  
  Найраглал  
  Афоризм  
  Богино өгүүллэг  
  Роман, тууж  
  Зүйр цэцэн  
  Үлгэр  
  Ертөнцийн  
  Ардын аман  
  Нийтлэл  
  Дууль  
  Сургамж  
  Зөвлөгөө  
  Мэдээ  
  Намтар  
  Ярилцлага  
  Ерөөл магтаал  
  Дууны үг  
  Ардын аман зохиол  
  Youtube  
  Дурсамж  
  Бусад  

Дэм дэмэндээ гэж
Та бүхнийг бидэнд туславал бид баярлах болно.
$



 

Тайванжаргал  	Н	 Өгүүллэг: Намхайн Тайванжаргал : УЯАН ДЭЭР
Оруулсан Bataka Огноо: 2026-05-27 13:59:34 (302 уншсан)


Зуны үдийн нар голложээ.Уяан дээрхи морьд ялаархан толгой хаялан эргэцнэ.Хоёр бүгэг эрвээхэй хөөцөлдөн уяа тойрон ниссэнээ эргэж тойрон нисэх аж..Дөнжгөр сандал дээр суусан Авир өвгөн босох зуураа хөл оршиж жийрнэхсэн бололтой хазганан хэд алхаад Будын хээр морийг тойрч  хараад
-Манай энэ Буд зөчүү зантай хүн дээ .Хэр баргийн хүнээс үс сонсох биш миний бодлоор энэ хээр морь арай  дутуу юм шиг байх юм хэмээн эргэж тойрон харлаа.
Нар жаргаж буй тэнгэрийн хаяаруу  харц шидээд Авирын хэлсэнийг сайн сонсоогүй  Намнан
-Энэ тэнгэр чинь нөмгөрчихөж .Маргааш борооших нь хэмээн шал ондоо юм ярив .Завилан сууж байсан тэрээр өндийх зуураа
-Наадамд халиун морио тавьж үзчихээд наадам отголох санаатай .Намрынхаа их ажлыг эхлэх минь хэмээн сөөнгөтөн байж хэлээд бүснээсээ хусуураа аван халиун морин дээрээ очин хатсан хөлсийг нь хусаад
-       -  Будын хээр морь миний халиун морины хажууд хүнд ястай мах бөхтэй морь шүү дээ гэв
Авир өвгөн  бараан үүлрүү нар нь шурган орсон тэнгэрийн хаяаг ажиж
-Өнөө шөнө морины хажууд хонох хүүхдүүд оромжлохгүй бол борооших нь дээ.Ер нь наадмаар бороотой байж магад .Будын хээр моринд уг нь сэрүүхэн байвал сайн л байна .Харин Намнан чиний халиун морь бараг уяа нь болчихож наадам дөхөхөөр жаахан ир нь харьчихаж магадгүй дээ.Нээх их ажил хийлгэдэггүй адуу юмаа хэмээн өргөн нүүрэн дээрээ буух ялааг үргээн нөгөө дөнжгөр сандал ирж суухад нь
Намнан
-Ааяаа миний энэ хээр үрээ үе үе тэлмэх явдал ороод болдоггүй яах билээ гэж Авир гуайн амруу харлаа.Авир ааяаа гэх өвгөн уяан дээр босоогоороо унтаж буй Намнангийн хээр үрээг хэсэг харсанаа
-Тэлмэнэ гэдэг чинь угаасаа хурд саарна л гэж ярьдаг юм.Удам угшилд нь тэлмэх угшил байгаа юу гэхэд Намнан
- Уг нь байхгүй  л дээ.Эцгийн талаасаа харин юу бол Би хүнээс авсан юм болохоор сайн мэдэхгүй юм .Наадам болтол жаахан харахаас .Тэлмэх явдал нь ихсээд ирвэл уяхаа болихоос хэмээлээ.Авир өвгөн
-Энэ Будын хээр даага яасан үлбэг харагдаад байгаа юм .Уралдаад ирчихсэн юм шиг .Уяа нь гарчихсан юм биш үү гэхэд 7-8 насны нэг жаахан банди
-Буд ах энэ хээр даагаа уяа мултарчихсан гэж байна лээ.Маргаашнаас ижилд нь тавина гэсэн хэмээн шулагнуулав.
-Энэ даагыг харин жаахан хөвөөдөж үзвэл яах бол гэж тэндээс Намнанг асуухад
Авир
-Ээ бүү мэд хөвөөдөөд үр дүн гарах болов уу даа .Харин ижилд нь тавиад нэг сайн цатгаад буцаагаад бариад авбал уяа нь орж магадгүй ээ.Энэ Буд гэдэс гүзээг нь хямраачихаж .Бүүр туйлдангуй байна аргагүй дээ .Саамгүй даага энэ халуун  наранд хоол усаар амархан явна шүү дээ гэчихээд хоолойгоо засан гандмал хүрэн даавуун горшокон малгайгаа авч халзан толгойгоо илэх зуураа
-Энэ Будад мөн ч  их хэлэх юм даа .Миний үгийн огт авахгүй юм.Чойжил мэтийн тэхүүрхэг ааштай хүмүүсийг дагаад хэдэн уядаг морьдоо сунгаад байх юм.Уяач хүнд бусдад хэлдэггүй зөвхөн хүүдээ л хэлдэг нууц гэж байдаг юм.Улаан Чойжил Будад  тэр нууцаа яаж хэлэхэв. .Дагуулж жаахан намирч байгаад л хаяна.Эцгийн оронд нь эцэг болох хүн би л юмсан .Миний үгийг бүүр авахгүй юм.Өнөөдөр өглөө мордсон сая доод булангийн айлуудад согтуу явна гэж Дэмчигийн хүүхэд хэлж байна лээ.Уяан дундуур хар ус  уухаар морь нь яаж сайн давхих билээ хэмээн  Авир өвгөн үглэв.Уяан дээр хул даага унасан арваад насны банди ирж буулаа.Даагаа шанаадаж дарж байгаад буутал жинжүүдэд дөрөө нь шонгийн модонд нь цохихоор даага нь ухасхийтэл хүү гулд татан эргүүлэн тогтооход Намнан босож уяж өглөө.
Тэр бандид хандаж
-Аав чинь хаана явна гэнэ Сүхээ гэхэд .Хүү
-Мэдэхгүй өглөө Бага хээрийн адуу авчирч унаа солино гээд мордсон ш дээ
-Будаас олигтой хүн энэ уяан дээрээ оройлох хүн шүү дээ .Тэгэхэд тэрний байж байгааг хэмээгээд
-За мордох уу даа .Би танайхны уяагаар тойрч жаахан юм хэлж өгье гэж бодсон юм .Энэ Буд алга .Харин Дэмчиг хэзээ ирэх бол хэмээхэд Дэмчигийн хүү гэж дэлдэн чихтэй бор банди
-Аав адуугаа олсон гэсэн .Маргаашнаас бараг ирэх байх .Тэгэхээр нь уяаныхаа морьдоо барьж авна гэсэн гэв.Авир 
-Арай л оройтох байх даа.Гэхдээ өмнө л ажил хийж байсан морьд бол  болох юм.Одоо наадам болоход арав гаран хоногийн хугацаа байна ш дээ гээд уяан дээрхи морьдыг харах зуураа
-Танайхан морьдоо хаагуур хооллож байгаа юм хэмээн Намнангаас асуулаа.
Намнан
-Хөл булгийн тохойд гэхэд Авир өвгөн
-Өнөө оройноос жаахан хөдөө гаргаад эр өвстэй сэртэн газар хооллож бай.Хэтэрхий хоол нь шингэлт ихтэй  амархан  хоолоо шингээчихээд байгаа юм байна гэв
Намнан дуран тавьж сууснаа Буд ирж байна гэв.
Цагаан дэлтэй цавьдар морийг сарвайтал давхиулсаар уяан дээрээ ирж буусан Буд Авир өвгөнийг хараад ааг омог нь буучихав бололтой.
-Өө ааяаа хэзээ ирэв хэмээн намихад нь өвгөн Авир янз муутай
-Чи ч хөгшидийн буянаар уралдах байтугай.Хөзрийн мөрийд тавиад дуусаж буй сурагтай .Чи миний ахын буяныг ингэж дуусгахгүй шүү .Би ахынхаа хөрөнгөнөөс чамтай булаацалдахгүй.Гэхдээ чи ингэж морь уяж байхаар ижилд нь тавь .Уяан дундуур сархад уугаад чамд хэрэг алга.Чи энэ хоёр хүргэн дүүгээсээ ичээч чи .Энэ хоёр чамайг бодоход сумаас айраг алдаагүй яваа уяач хүмүүс Харин чи сүүлийн хэдэн жил айраг ч авсангүй .Ахын минь хурдан буян ингээд дуусах болоогүй шүү хэмээн хэлчихээд
.Намхан борлог мориндоо Намнангаар сугадуулж мордоод сүүл хөдөлгөн алхуулж одов.
Хөлчүүхэн Буд авга ахынхаа араас харж зогссоноо
Намнанлуу харж
-Энэ ааяаа мөн ааш нь олддоггүй хүн .Наадмаас өмнө очиж жаахан юм асууж сэтгэлий нь засахаас хэмээн хэлээд уяан дээрхи морьдоо эргэж тойрон харчихаад гэрлүүгээ алхлаа.Харин Намнан хадам ах Будынхаа араас харж зогссоноо
-Мөн дураараа хүн шүү хэмээгээд өөрийнхөө халиун мориныхоо уяаг тайлаад эмээллээд оройн сэрүүнд жаахан оршоог нь гаргаж ирэхээр мордон дэргүүлж одов.
Сумын наадмын гол хоймор нь дэрвэлзэх эрээн асрын хажууханд борлог морио хөтлөн үеийн хэдэн хөгшидтэйгээ хууч хөөрөн суух Авир өвгөн дээр
Шляпэн малгай хэлтгий тавьж хүрэн тэрмэн тэрлэгээр гоёж бүсэндээ агар модон хусуур хавчуулсан Буд давхиж ирээд жинжүүдэд дөрөөгөө ян хийтэл дуугарган буух зуураа
-Ааяаа их насаа мордуулчихлаа .Намнангйин халиун миний хээр морь хоёр арай л хоол нь ихэдсэн юм шиг харагдаад байх юм гэхэд 
Авир өвгөн
-Өлдүүлж алсанаас хоол нь их байсан дээр гэв.Удалгүй их нас ирлээ.Будын хээр морь түрүүлж харин Намнангийн халиун морь таваар орчихов.Буд бөөн баяр .Учир нь Будын аав Намшир гэж хүн байсан бөгөөд сум орондоо бүү хэл аймаг бүсдээ хурдан мориороо гайхагддаг хүн байж. .Өөд болсоноос хойш нь Буд хүн  хүн дагаж дахиснаас болж ердөө хоёрхон айргаас цаашаа яваагүй байж л дээ.Ахтайгаа олон жил морь уясан Авир өвгөн энэ жил Будыг загнаж байж дэргэдээ дагуулан морийг нь уяж өгсөнөөр тэр анх удаа түрүү бүүр их насны түрүүг унаган хүлгээрээ авсандаа маш их баярлаж байв.
Сумын наадам сайхан болж өнгөрлөө.Буд энэ наадмаас хоёр түрүү нэг айрагтай буцсан бол хоёр хүргэн Дэмчиг Намнан хоёр тус бүр хоёр айраг аваад зогссонгүй .Намнан нэг түрүү хүртээд буцав.Өвгөн Авирт хүний өөрийнгүй л баярлаж байв.Насаараа адуу маллаж морь уясан энэ өвгөн өөрийнхөө биеэс илүүтэй адуу малыг дэндүү сайн мэдэж уядагийн л ач тус байв.

Багабанди овогт Намхай Тайванжаргал 
2018.01.11


( Сэтгэгдэл бичих? | Өгүүллэг | Тайванжаргал Н | Шинэчилсэн огноо: 2026-05-27 13:59:34 )
Facebook Twitter LinkedIn WhatsApp Email Дуртай Хэвлэх Like
Бусдыг хүндэтгэж сэтгэгдэл бичнэ үү.
Санал сэтгэгдэл

 
Хэрэглэгчийн булан
Хэрэглэгчийн нэр

Нууц үг

Та манай гишүүн болохыг хүсвэл энд дарна уу.

Одоо онлайнд 158 зочин, 0 гишүүн байна.


Санал асуулга
Та онлайн номын дэлгүүрээр хэр их үйлчлүүлэх вэ ?
Байнга
Нилээд
Хааяа
Цөөн
Үгүй
Санал асуулгын дүнг үзэх

Мэдээлэл оруулах

Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.

Та монгол гарын драйвэр ашиглан бичээрэй. Оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.

Санал хүсэлтээ илгээх
Хайлт



Зургийн цомог

Должин  : 2007 оны аялал
mongolia2007year-254.JPG
600x450 94k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 4226

Должин  : 2007 оны аялал
mongolia2007year-025.JPG
600x450 142k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 5153

зотон тос 40х51 см
Гуталчин
476x600 80k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 4651


Агуулга
Saturday, 2025.12.27
· Цаг биш булчин бол жинхэнэ алт бөгөөд цорын ганц үнэнч нөхөр
· Жаргал бол усанд сэлж сурахтай адилхан заалгаж байж сурдаг зүйл- Сэтгэцийн эмч олсон 3 аз жаргал
Thursday, 2025.12.25
· Сайхан бүсгүй чамдаа
· Чамайг би боддог
Wednesday, 2025.12.24
· Пүрэв : Чи миний нууцхан ертөнц
· Чамайгаа би дахиад хайрламаар
· Сайхан минь эрхэл
· Уучлаарай болохгүй... Миний үгэнд ор...
Tuesday, 2026.01.13
· Э.Бүжинлхам : Чи юм
Tuesday, 2025.12.23
· Миний дуртай шүлэг
· Охин маань нэг өдөр сургуулиасаа ирээд сургуулийн хоолны газрын нэгэн "хачин" ажилтан эмэгтэйн тухай ярив…
Monday, 2025.12.22
· Загдын Түмэнжаргал : Бага Нас Бидэн Хоёр
· Загдын Түмэнжаргал : Хэрвээ
· Загдын Түмэнжаргал : Чи Бид Хоёрын Хавар
· Загдын Түмэнжаргал : Амьдрал Надад Зүүд шиг Санагдсан
· Загдын Түмэнжаргал : Зүрхний үнэн үгээ чамд хэлмээр байна ...
· Загдын Түмэнжаргал : Бүрэнхийг Сэмлээд Үүр Гийх шиг Тэр минь Ирсэн
· Загдын Түмэнжаргал : Дөчин Мянгатын Хүүхдүүд
· Загдын Түмэнжаргал : Гэгэлгэн Блюз
· Загдын Түмэнжаргал : Хоосон Хорвоо
· Загдын Түмэнжаргал : Ний Нуугүй
· Загдын Түмэнжаргал : Тэр чинь Би
· Загдын Түмэнжаргал : Сүүлчийн Хонх
· Загдын Түмэнжаргал : Харууслын Блюз
· Загдын Түмэнжаргал : Сайн Байна уу
· Загдын Түмэнжаргал : Хотын Блюз
· Загдын Түмэнжаргал : Бүүвэй
· Загдын Түмэнжаргал : Ганц Ганц Ганц
· Загдын Түмэнжаргал : Хагацлын Тухай Төсөөлж Чадахгүй нь
· Загдын Түмэнжаргал : Улаан Навч
· Загдын Түмэнжаргал : Миний Сэтгэл шиг Тэнгэр үү
· Загдын Түмэнжаргал : Сохор Шувуу
· Загдын Түмэнжаргал : Тэнгисийн Цагаан Бороо
· Загдын Түмэнжаргал : Дэлхийн Цэцэрлэг
· Загдын Түмэнжаргал : Дурсгалын Дэвтэр
· Загдын Түмэнжаргал : Найрамдал Зуслангийн Вальс
· Загдын Түмэнжаргал : Бүүвэй Тэнгэр Ээжий
· Загдын Түмэнжаргал : Агуу Дээдсийн Сүлд Өршөө
· Загдын Түмэнжаргал : Хөвсгөл Тунгалагхан Далай минь
· Загдын Түмэнжаргал : Алаг Нүд шиг Эх Орон

Та сараа сонгоно уу


Санал хүсэлт

Нэр:

Э-шуудан:

Санал хүсэлт:



Хажууд нь хүмүүн мишээн гэрэлтэхэд Халиун дэлбээгээ дэлгэн баярладаг Инээхийг хүртэл эсэндээ мэдрэх Ижий сүнстэй Сарнай цэцэг
© Copyright 2005-2026 Biirbeh.MN.
     All rights reserved.
By Bataka
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Утас : 976-99076364
И-мэйл :info@biirbeh.mn