Монгол улсын төрийн соёрхолт яруу найрагч Бавуугийн Лхагвасүрэн оюутан ахуйдаа зохиолч Жагдалын Лхагва агсанд бичсэн нэгэн захидлыг толилуулж байна. Тэд монголын утга зохиолын нэгэн үеийн томчууд болон үлдэхийг тухайн үед хэн хэн нь төсөөлөөгүй нь лав. 1977 онд бичсэн энэхүү захидлыг Лхагваа гуай ихэд нандигнан байсан бөгөөд өөрийнхөө тэмдэглэлийн дэвтэрт бичиж хадгалсан байдаг. “Их говийн зоригтон” Лхагва чи сайн уу? Би энүүхэнд чинь орших Эрхүүд “Интониция” хэмээх номыг орос багш дагаад хашигчиж суудаг болой. Энд улирлын байдал намар. Хүүхнүүдийн шалдан шилбэ шаварт будагдан алхаа нь хурдсах нь тэд бас намар руугаа яарчээ. Нутаг орон минь сайхан байгаа биз дээ. Зүүдэндээ л зөвхөн үздэг. Тэр сайхан оронг санахгүй байж яахан чадна. Би чамайг яг харж сууна. Энэ захидал үдийн цайнд гарахын өмнө юм уу гурван цагийн алдад хүрнэ. Чи авч уншсанаа хажуу дах улсдаа ганц хоёр мөр уншиж өгнө дөө.Тэгээд гараад явна. Ажил дээрээ буцаж ирэхгүй дээ. Би оромжиндоо гурвуул, групдээ зургуул. Манай преподаватель гэж нэг залуухан охин. Эрд гараагүй эмээл тохоогүй амьтан. өөдөөс хараад өнөө нэг оглушенье, озвончение гэдгээ оруулаад л ярихаараа янзтай. Манай эрчүүд сандал дээрээ үл мэдэг хөдөлцгөөж л байдаг юм. Үнэр нь есөн намрын лууль адил… Зөндөөн дэмийрэв бололтой. Мориныхоо амыг эргүүлж танайх руу шогшъе. Цэцэгмаа болон хүүхдүүд, дүү хархүү чинь сайн биз ээ. Самбуу болон бусад Хөхөө гэх мэтчилэнгийн “бидний суут үеийнхэн” сайн буй заа. Найздаа их захиа бичээрэй. Өгүүллэг, тууж, орчуулга их хийж байна уу. Чи ч яах вэ явуут дундаа төрнө. Өгүүллэгийг тууж болтол биеэ тордож гамнах биш дээ. Савж л явдаг хойно. Батбаяр бол өөр.Өгүүллэг нэгийг төрүүлчихээд үлэг гүрвэлийн өндөг гаргасан мэт биеэ тойлж, шилэн хүзүүн дээрээ давстай марль тавиад л хөлөө горчичногтой бүлээн усанд дүрээд л байдаг сан даа. Энд охидууд задгай мөнгө шиг элбэг, би дунд нь рубль шиг байдаг. Баяртай.Чамайг “янаглан” үнсье?
Бавуугийн Лхагвасүрэн 1977 он
Шуурайн Солонго: ТООРОЛЖИН
Ш.Сундуйжав : Үүр цайж байна
Э.Үржинханд : Хос ном мэндэллээ
Б.Болдсүх : Таг мартсан тангараг
Ч.Дагмидмаа
Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.
Windows XP, 7 үйлдлийн системийн стандарт монгол гарын драйвэр софтверийг ашиглан бичээрэй. Таны оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.
khureltogoot-14.jpg Хэмжээс: 600x450 81k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 3301
B3-036.JPG Хэмжээс: 600x450 164k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 3909
mongolia2007year-253.JPG Хэмжээс: 600x450 73k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 2379
Нэр: Э-шуудан: Санал хүсэлт: