Гэмпэлийн Цэдэвдорж
Зохиолч , яруу найрагч, сэтгүүлч Жагдалын Лхагвааг “Бодлын чулууны эрэлчин “ гэж нэрлэсний учир гэвэл манай говьд мана гартаам эрдэнийн чулуу малын хөлөөр шаргиж байдаг. тэр чулуугаар урчууд сайхан хөөрөг хийсэн нь хэн хүний олзуурхамаар гоёл, урлал эдлэл болдог аж. Түүн лүгээ Ж.Лхагва маань амьдрал дундаас бодлын чулуу түүсээр “Атга чулуу” гэдэг ном бүтээсэн нь уншигчдын талархал хүлээж байлаа. Ж.Лхагва сурагч ахуй насандаа зохиол бүтээлээрээ цууриатуулж явсан төдийгүй сургуулийнхаа утга зохиолын дугуйланг удирдаж байсан. Тэрбээр жаахан зүйлээр их санаа гаргадаг онцлогтой байсан юм. Зохиолч хүнд байх гярхай ,энгийн амьдрал дундаас тэр болгоны олж хараагүйг хардаг авьяас нь бага наснаас нь тодорч байсныг иш татаж өгүүлсүү. “…Намайг багад манай хонин дотор нутгийн өвгөн Дамбадаржаа гуайтай их адилхан ямаа байхыг олж хараад олон хоног ажигласны эцэст нэг өдөр ээждээ хэлж “ хүнийг малтай адилхан гэлээ” гэж загнуулсан юмдаг. Дараа нь ээж аав хүёр тэр ямааг харчихаад – нээрээ адилхан юм гээч хө. Янзын юм ажиглаж явдаг хүүхэд шүү гэж тэрүүхэн зуураа ярилцах нь чих дэлссэн юм… гэж зохиолч өөрөө дурсан бичсэн байдаг юм. Хөвсгөл сумын “Улаан дэл” гэдэг газар түүний бага насны дурсамж болон өрөөстэй тоглоом нь одоо чнүдэнд харагддаг гэдэгт би эргэлздэггүй. Яагаад гэвэл тэнд мөнөөх бодлын чулуу нь байдагт оршино. 1960-аад онд Киев хотын техникийн дээд сургуульд сурахаар хөлгийн жолоо залсан залуу уран бүтээлч Ж.Лхагва Зөвлөлтөд суралцагсадын дунд гадаадад сурдаг оюутны амьдралыг “нээсэн “нэгэн шүлэг ихэд тархаж гэнээ. Р.Чойномын зиндаанд бичсэн байсан учраас олны дунд газар авсан нь мэдээж. Ж.Лхагваагийн ярих нь хүртэл уран зохиол шиг нүдэнд харагдам, сэтгэлд ойрхон байх, торгоны өөдөс цуглуулж гоёлын дээл хийх шиг , зохиолч нөхөдтэйгээ уулзаж учирч явсан тухайгаа дурсаж, тэдний ажил амьдрал уран бүтээлийн холбогдох зарим нэгэн сонирхолтой баримтаар хөрөг бүтээсэн нь бий. Жаран хэдэн онд Лхагваагийн төрсөн нутаг Хөвсгөл суманд би 10-р анги төгсөөд бага ангийн багшаар ажиллахаар очиж билээ. Тэр үед Лхагваа: …Би ер нь уран зохиолд Морьтон байхыг хүсдэг хүн Бие өтлөвч уран бүтээлд Хорьтон байхыг хүсдэн хүн Уран зохиолын эмнэг морийг л Сургаж унаж чадахгүй бол Унамгай номхон бусдын унаанд Сундалж дөхөхийг хүсэхгүй би… гэж шүлэг бичиж байсан юм. Ямагт шинийг эрэлхийлж , дахин давтагдахгүй бүтээл туурвихыг чин зорилгоо болгож явсан дэврүү хүсэл нь гялсхийн харагдана. Ж.Лхагва хэмээх агуу энэ хүний алгын чинээхэн мөртлөө амьдралыг тэр чигээр нь багтаасан богино өгүүллэгийн ном нь дандаа л нэг хүнд зориулж бүтээсэн суврага шиг санагддаг. “ Хулангийн тоос” гэдэг шүлгийн номоо утга зохиолын бүлгэмд хөтлөн оруулсан Жамцын Черпоод эл түүврээ зориулав.гэсэн байдаг. “Толгодын цаанаас ингэ буйлна”, “Сарны шороо”, “Хулангийн тоос”, “Ахыг дагасан хүн”, “Атга чулуу”, “Шөнө ногоо ургадаг” зэрэг өгүүлэл шүлгийн номнууд , “Анхны хайрын дууль” кино,”Хүний үр” кино туужийг уншсан хэн ч гэсэн түүний хүнтэй сундлаагүй зохиолууд байдгийг бид мэднэ. Ай даа. Үнэхээр энэ хүн тодоос тод гялалздаг ч гэсэн аниргүйхэн нэг од байсан юм. Энэ тиухай түүний нэгэн анд Дамдинсүрэнгийн Урианхай нэгэнтээ: “ Харахад хамгийн зовлонгүй амьдарч харагддаг энэ зохиолч хамаг халаглалаа , үнэн жигд , аргагүй сайхныг санагалзах халуун сэтгэлээ , үзэн ядахуйг дийлсэн хүчирхэг хайраа ,монгол говийн аараг толгод шиг бадриун тогдгор өгүүллэгүүдээ юүлсэн юм. Эргэн эргэн уншихуй уйлмаар их гуниг, хашгирмаар их баяр , хүмүүн биенд хэтэрхий хүнддэм их горь бүтээлд нь нуугдсаныг болон , гэгэлзэнгүй хүсэл мөрөөдөл, дотогшоо цоргисон гунигаас нь шүүрсэн “хуурай нулимс” шингэснийг уншигчид та бүхэн мэдрэх болно…” хэмээсэн нь бий. Уянгын сэрэл мэдрэмжээр хэнд ч гүйцэгдэхгүй нэгэн хүмүүн хорвоо дундуур туучиж өнгөрлөө… тэр хүмүүнийн оюуны ул мөр хэнтэй ч адилгүй, хэн ч давтаж чадахааргүй байсныг он цаг надтай надгүй гэрчлэхээр орчиж байна. Асах мэт сэтгэж авалцан дүрэлзэх мэт бичдэг түүний билгүүн бүтээлүүдээс агь ганга, адууны салхи , аргалын утаа үнэртэнэ. Эхийн сүү амтагдана. Тэр минь тэнгэрийн шуудан байсан юм. Гэгээн сэрлийг урлагч дэндүү эгэл , нуугдмал эрдэнэ, бидний он цагийн суутан байсан юм… “Энэ бол Монгол улсын ардын уран зохиолч , аугаа яруу найрагч Бавуугийн Лхагвасүрэнгийн зүрхэн гүндээ мэгшин байж бичсэн , Ж.Лхагваагийн “толгодын цаана ингэ буйлна” түүврийн өргөлд илгээсэн үг юм. Хөвсгөл нутгийн унаган хүү Ж.Лхагваагийн “ Бодол сэтгэлгээ нь биеллээ олсоор , богино өгүүллэгүүд нь амьдралын үнэнийг харуулсаар чухамдаа л зуун жилд нэг л олдох суутан байсан юм даа.
Шуурайн Солонго: ТООРОЛЖИН
Ш.Сундуйжав : Үүр цайж байна
Э.Үржинханд : Хос ном мэндэллээ
Б.Болдсүх : Таг мартсан тангараг
Ч.Дагмидмаа
Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.
Windows XP, 7 үйлдлийн системийн стандарт монгол гарын драйвэр софтверийг ашиглан бичээрэй. Таны оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.
B3-026.JPG Хэмжээс: 437x600 160k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 3227
kho-007.JPG Хэмжээс: 600x450 118k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 3870
IMG_1078.jpg Хэмжээс: 600x884 221k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 2428
Нэр: Э-шуудан: Санал хүсэлт: