Нүүр Гишүүн Шүлэг Өгүүллэг Сургамж Зөвлөгөө Зургийн цомог Холбоо барих
 

Сайтын мэдээлэл ...
Facebook
Twitter
RSS2

Mail : info@biirbeh.mn
Yahoo ID : tbatbaatar
Mobile : 9907-6364

Нэрээр
  ''Өврийн дэвтэр'' яруу найргийн реалити шоу  
  4-н мөртүүд  
  Sienna  
  Window of Mongolian poetry  
  Youtube  
  Агиймаа Э  
  Алтангадас  
  Алтанхундага А  
  Амарбаяр М  
  Амарсайхан A  
  Амарсанаа Б  
  Амор Хайям  
  Ардын аман зохиол  
  Ариун-Эрдэнэ Б  
  Ариунболд Энх-Амгалан  
  Афоризм  
  Аюурзана Г  
  Бавуудорж Ц  
  Багабанди Н  
  Бадарч П  
  Базардэрэг Н  
  Байгалмаа А  
  Батзаяа Б  
  Батзүл Д  
  Батнайдвар М  
  Батнайрамдал П  
  Батнасан Лу  
  Батрэгзэдмаа Б  
  Баттуяа Ц  
  Батцэцэг Ш  
  Баяр ёслол хурим найр  
  Бодрол  
  Болдсайхан С  
  Болдхуяг Д  
  Болор-эрдэнэ Х  
  Болормаа Б  
  Болормаа Х  
  Бум-Эрдэнэ Түмэнбаяр  
  Бум-Эрдэнэ Э  
  Бусад  
  Буянзаяа Ц  
  Буянцогт C  
  Буянцогт /Цахарын/ С  
  Бямбаа Жигжид  
  Бямбажаргал Ц  
  Бүжинлхам Эрдэнэбаатар  
  Гадаадын уран зохиол  
  Галсансүх Б  
  Ганзориг Батсүх  
  Ганзориг Б  
  Гэсэр  
  Гүрбазар Ш  
  Дагмидмаа Ч  
  Далай ламын айлдвар  
  Дамдинсүрэн Цэнд  
  Дашбалбар О  
  Дениска Михайлов  
  Дорж Б  
  Доржсэмбэ Ц  
  Дулмаа Ш  
  Дууны үг  
  Дэлгэрмаа Ц  
  Дэлхийн уран зохиол  
  Ерөөл, Магтаал  
  Жамбалгарав Ц  
  Зохиолчдын намтар  
  Зүйр цэцэн үг  
  Ичинхорлоо Б  
  Кана Б  
  Лодойдамба Ч  
  Лочин Соном  
  Лхагва Ж  
  Лхагвасүрэн Б  
  Лхамноржмаа Ш  
  Монгол Улсаа хөгжүүлье  
  Монголын өгүүллэгийн цоморлиг 2003  
  Мэдээ, мэдээлэл  
  Мөнх-Өлзий Б  
  Мөнхбат Ж  
  Мөнхсайхан Н  
  Мөнхтуяа А  
  Мөнхцэцэг Г  
  Мөнхчимэг А  
  Намдаг Д  
  Намсрай Д  
  Нацагдорж Д  
  Номин Г  
  Номинчимэг У  
  Нямсүрэн Д  
  Оюун-Эрдэнэ Н  
  Оюундэлгэр Д  
  Пүрэв Санж  
  Пүрэвдорж Лувсан  
  Пүрэвдорж Д  
  Пүрэвсүрэн Соёрхын  
  Равжаа Д  
  Ринчен Б  
  Сумъяа Доржпалам  
  Сургамж  
  Сүглэгмаа Х  
  Сүрэнжав Шарав  
  Сүхбаатар Ширчин  
  Сүхзориг Г  
  Тайванжаргал Н  
  Төрбат Д  
  Улам-Оргих Раднаадорж  
  Урианхай Д  
  Уугансүх Б  
  Хасар Л  
  Хишигдорж Л  
  Ховд Их сургуулийн Утга зохиолын нэгдэл  
  Хулан Ц  
  Хүрэлбаатар Ү  
  Хүрэлсүх М  
  Хүүхдийн дуу  
  Цэемаа М  
  Цэцэнбилэг Д  
  Чойном Р  
  Чоно  
  Чулуунцэцэг Б  
  Шагж гэлэн  
  Шог өгүүллэг  
  Шүлэг  
  Шүүдэрцэцэг Б  
  Энхбат Балбар  
  Энхболд Энхбаатар  
  Энхболдбаатар Д  
  Энхтуяа Б  
  Энхтуяа /Эмүжин/ Р  
  Энэбиш Батсамбуу  
  Эрдэнэ С  
  Эрдэнэ-Очир Арлаан  
  Эрдэнэсолонго Б  
  Эрхэмцэцэг Ж  
  Явуухулан Б  
  Ярилцлага  
  Үлгэр  
  Үржинханд Э  
  Өвөр Монголын яруу найраг  
  Өгүүллэг  
  Өлзийтөгс Л  
  Өөрийгөө ялах нь  

Ангилал
  Article1  
  Шүлэг  
  Өгүүллэг  
  Найраглал  
  Афоризм  
  Богино өгү  
  Роман, тууж  
  Зүйр цэцэн  
  Үлгэр  
  Ертөнцийн  
  Ардын аман  
  Нийтлэл  
  Дууль  
  Сургамж  
  Зөвлөгөө  
  Мэдээ  
  Намтар  
  Ярилцлага  
  Ерөөл магтаал  
  Дууны үг  
  Ардын аман зохиол  
  Youtube  
  Дурсамж  
  Бусад  

Дэм дэмэндээ гэж
Та бүхнийг бидэнд туславал бид баярлах болно.
$



  

Бусад 		 Дурсамж: Х. Болор- Эрдэнэ : Тээр жил ...
Оруулсан admin on 2019-03-27 08:34:11 (976 уншсан)

ЗОХИОЛЧ Х. Болор- Эрдэнэ

Тээр жил гэрээрээ Архангайн рашаанд орохоор замд гарцгаав. Дөрвөн гэр бүлийн гурван машин. Гурван хүргэнээс бусад нь хүүхнүүд. Бид явсаар оройхон хэрд бороо зүсэрч эхлэхийн алдад төөрчихөв. Гэтэл яг хажуугаар улаан Иж дээр сундалдсан хөдөөгийн хоёр малчин залуу гүйцэж түрүүлээд өнгөрөхийн алдад ээж маань дуудаж зогсоогоод зам асуув. Өнөө хоёрын жолоон дээр суусан яралзсан цагаан шүдтэй улаан ягаан залуу нь яралзтал инээж байгаад хэлж байна. "Манайх энүүхэнд байгаа. Та хэд манайд очоод хоно оо. Бороо орж байна. Зам ч бүдэг байгаа. Өнөөдөртөө хүрэх газраа хүрнэ гэж байхгүй. Би маргааш замчилаад хүргээд өгье" гэж. Бид таньж мэдэхгүй хүн дагаад хаа хүрэхээ мэдэхгүй ч хүний олонд эрдээд дагаад шидчихэв. Хоорондоо ярилцана. "Хэрвээ дан гэр байвал сэжигтэй. Буухгүй шүү. Олон гэр байвал яахав хэдүүлээ майхан саваа асаагаад хоноод явъя".

Ингээд яралзсан цагаан шүдтийг дагаад гэрт нь хүрч очвол ярайсан таван цагаан гэр угтав. Бишүүрхүү нь дэндсэн хотын дотор санаатнууд гэрэвшингүй цувсаар дунд талын том гэрт орж цай хоолны бараа харав. Юу болов гэмээр энд тэндээс даруухан залуу охид ээлжилж орж ирээд юу юугүй ор дэр засаж, хоол унд өрж, хэдэн залуус нийлээд хонь мал төхөөрч гарав. "Өглөө хэдэн төгрөг нэхэж баллах бол?" гэлцэж байсан ч бид зочломтгой хөдөөгийн айлд үүр цайлгахаар шийдэцгээв.



Сайхан эрээлэн будсан монгол гэрт яралзсан цагаан шүдэт маань гал өрдөн дулаацуулж, хот айлынхны аав нь гэх сайхан буурай орж ирээд инээд хөөр нэмж, хотын бид ч хэрдээ хөгжөөд авав. Дүү нар маань хөгжилтэй, хүн нааш цааш нь явуулахдаа гарамгайг хэлэх үү, зарим нь үүр цайтал мар мар хийлдсээр өглөөтэй золгов.

Өглөө унтаж байх хооронд хэн нэг нь орж ирээд дахин гал өрдөж, даргилсан цай үйчихээд гарч явах дуулдав. Төдөлгүй бас өөр нэгэн охин орж ирсэнээ шинэхэн цагаан өрөм, гарын боорцогтой тавьчихаад сэмхэн гишгэлсээр гараад явав. Бид ч босоцгоож, өглөөний тунгалаг агаат цайлцгааж, гэрийн эзэн өвөөтэйгээ элдвийг хөгжилдсөөр хөдлөх тийшээ хандав. Яралзсан цагаан шүдэтийг Бааяа гэдэг гэнэ.

Бид идсэн уусныхаа төлбөрийг хийх гэтэл өвөө дургүйцэж байна. Хүн ийм сайхан сэтгэлтэй байдаг аа гэлцэн гайхаж байсан бид хэрхэн ачийг нь хариулахаа мэдэхээ байцгаан, тэрүүхэндээ шоконд орцгоов. Харин мань Бааяа бидэнд хоргодоод эргэлдэж гүйсээр байгаад биднийг дахин нэг хонуулах зөвшөөрлийг олж аваад яралзтал инээсээр ийш тийш гүйж харагдана. Бид зүгээр л гайхацгааж байв.

-Энэ цагт бас ийм сайхан хүмүүс байдаг аа? Энэ гэртээ хонуулдаг айлын ах чинь хэзээ мөдгүй төрөх гэж байгаа эхнэртэй, гурван нялх хүүхэдтэй юм билээ. Тэгээд хамгийн гоё гэрээ бидэнд суллаж өгөөд өөрсдөө илүү гэртээ хүүхдүүдээ аваад хоноцгоосон юм байна.
-Хөөх, тийм үү? Одоо яана аа? Давхар биетэй хүүхнийг нь дан гэрт хонуулчихаад бид энд тансаглаж суусан байдаг. Ёстой муухай юм болжээ.
-Харин энэ Бааяа чинь эхнэргүй гэнэ. Нутгаасаа гарч үзээгүй юм билээ. Гэхдээ тусч, цайлганаараа нутагтаа зартай нэгэн гэнэ. Байсхийгээд л автобус автобус хүн авчраад гэртээ хонуулаад цайлчихдаг зантай гэнэ.
-Хөөх, тийм үү? Ямар инээдтэй хүн бэ, тийм ээ? Гэхдээ хөөрхөн юм аа.

Ингээд тэр айлд гурав хоноод бид рашааныхаа зүг Бааяагаа дагуулаад хөдлөв. Бааяа маань бидэнд зориулаад гэр ачаалаад авч явав. Рашаан дээр очоод барьж өгч, тав тухтай арав хонуулах гэнэ. Ийм сайхан сэтгэл байдаг аа?

Бааяа рашаан дээр очоод гэрээ барьж өгөөд, хажуугаар нь түлээ мод бэлдэж, хонь мал төхөөрч өгчихөөд л алга болчихно. "Бааяа хаачив?" гэхээр хаа хамаагүй танихгүй айлын гэрийн үүдэнд бохироод суучихсан мод хагалж харагдана, эсвэл хонь төхөөрөөд л гүйж байна. Тэрүүхэндээ бид ч бас Бааяагаа харамлах янзтай.

Ингээд хөгжилтэй зугаатай, Бааяатай арав хоног өнгөрөөд бид буцахаар болов. Бааяа биднийг дахин гэртээ урьсанаар түүний хот айлд нэгмөсөн шингэж тав хоног тансаглаад авав. Буцах өдөр ирж, бид ч машиндаа сууцгааж аваад замдаа гарцгаалаа. 9 хүүтэй айлын өвөө Чулуун гуай биднийг хүүхэд шигээ үнсээд, ерөөлөө захиж, эргэн уулзахын ерөөл талбиад замд үдлээ. Харин араас Бааяа маань нулимсаа байн байн шударчихсан "Полтер"-оо унаад /өөрөө ингэж нэрлэдэг юм/ нутгийн зах хүртэл үдэж өгөв. Бид ч хоргодон хоргодон эргэн харсаар явцгаалаа.

Намар нь Бааяа маань нийслэлд анх удаа айлчлав. Тэр ганц биеэрээ яваа дүү охинд минь сэтгэл алдарчээ. Энэ чимээг дуулсан бид ч тал талаас нь дэмжив. "Ийм сайхан сэтгэлтэй хүн ховор. Эвдрээгүй, цайлган".

Харин дүү охин хэлж байна. "Ээ, та нар битгий ингэ л дээ. Би чинь хэдий ганц дагавар хүүхэдтэй ч гэлээ хоёр ч дээд сургууль төгссөн. Өөрийн гэсэн орон гэр, унаа машинтай, холын зорилготой хүн ш дээ. Яаж би бүтэн аравдугаар ангиа ч төгсөөгүй, хөдөөгийн, юу ч мэдэхгүй залуутай суух юм бэ?"

Гэсэн ч бид хүний чанарыг олох хэцүү болсон энэ цагт ийм хүн дахин таарахгүй гэлцэн тал талаас нь шахаж шавдуулсаар хоёр дүүгээ нэг гэрт зангидаад авав. Дүү маань ч төдөлгүй номхроод авав. Ингээд жил хагасын дараа яралзсан цагаан шүдтэй Бааяа манай хүргэн болон нижгэр хурим хийлээ.

Хуримласнаас хойш дахин нэг жилийн дараа дүү маань нөхрийгөө даган хөдөөгийн эмнэлэгт ажиллахаар сайн дураараа гэрээ ачаалаад явсан юм. Тэд маань одоо аз жаргалтай, амар тайван сайхан амьдарч байгаа. Харин Бааяа маань яралзтал инээсээр, орсон гарсан бүхэнд байдгаа барьж гүйдэг хэвээрээ л байгаа. Түүний ах дүүс, буурал аав Чулуун гуай ч бидэнд төрсөн шиг минь дотносуу, элгэмсүү хэвээр. Харин ээж маань хотоосоо нүүр буруулж, Бааяагийнх руу гүйдэлтэй болсоор удаж байна.

Өнөөдөр ч бас ээж маань хөдөөгийн хүргэнийдээ тарвалзаад гэртээ ирэх янзгүй. Тэр аялалаас хойш дөрвөн жил өнгөрсөн бол, нижгэр хуримнаас хойш хоёр жил гаруй хугацаа өнгөрч. Хотод идээших гэж бишгүй хөглөж байсан хүргэн дүү маань хөдөөдөө очоод уртын дуугаа аялан, инээд алдсаар, сайхан эхнэрээрээ гайхуулан жаргалтай амьдарч байгаа гэнэ лээ. Хоёр дүүдээ аз жаргал хүсье.



( Сэтгэгдэл бичих? | Дурсамж | Оноо: 0/0 | Бусад )


Танд энэ агуулга таалагдаж байвал LIKE хийгээрэй.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.



Уншигчдын оруулсан сэтгэгд манай сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
Санал сэтгэгдэл

 
Санал асуулга
Та онлайн номын дэлгүүрээр хэр их үйлчлүүлэх вэ ?
Байнга
Нилээд
Хааяа
Цөөн
Үгүй
Санал асуулгын дүнг үзэх

Ном

Шуурайн Солонго: Гималай

Шуурайн Солонго: ТООРОЛЖИН

Ш.Сундуйжав : Үүр цайж байна

Э.Үржинханд : Хос ном мэндэллээ

Б.Болдсүх : Таг мартсан тангараг

Ч.Дагмидмаа


Гишүүн
Хэрэглэгчийн нэр

Нууц үг

Та манай гишүүн болохыг хүсвэл энд дарна уу.

t
Одоо онлайнд 98 зочин 0 гишүүн байна.


Мэдээлэл оруулах

Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.

Та монгол гарын драйвэр ашиглан бичээрэй. Оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.

Санал хүсэлтээ илгээх
Хайлт


Зургийн цомог

Должин  : 2007 оны аялал
mongolia2007year-135.JPG
Хэмжээс: 600x450 76k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 3449

Зураач : Б.Хонгорзул
khongor036.jpg
Хэмжээс: 600x806 141k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 3444

Должин  : 2007 оны аялал
mongolia2007year-188.JPG
Хэмжээс: 600x450 157k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 3582


Агуулга
Баасан, 2019.03.15
· Б.Энэбиш : Одот тэнгэрт цаасан шувуу хөвнө ...
· Б.Энэбиш : Шүлэг шүтээн
· Б.Энэбиш : Хориг тавьсан хайр
· Б.Энэбиш : Бодлын хөврөл
· Б.Энэбиш : Оршихуйн орчил
· Ш.Цэцэг-Өлзий : Ээжээ би Таныгаа санаж байна
Пүрэв, 2019.03.14
· Д.Урианхай : СҮҮЛЧИЙН ХУНДАГА... Анд Б.Лхагвасүрэнд
· Өвгөдийг битгий шоол
Лхагва, 2019.03.13
· Чингис хааны алтан сургаалиас
Мягмар, 2019.03.12
· Тогтохын Цацралт : Тал саран /Өгүүллэг/
· Соёрхын Пүрэвсүрэн : Балдан өвгөн
· Ч.Бэлгүтэй : Охидын гоо үзэгслэн оддын адил гэрэлтээгүй бол ...
· Батсамбуугийн Энэбиш : Нүгэл бол ,бурхдын зүүлгэсэн нүгэл
· Шуурайн Солонго зохиолчийн ГИМАЛАЙ номыг сэтгэгдэл
· Шуурайн Солонгын ГИМАЛАЙ туужийн хэсгээс....
· “Ээждээ захидал бичээрэй” уралдаанд дэд байрт шалгарсан захидал
Даваа, 2019.03.04
· Дотоод ертөнцийн урсгал
Бямба, 2019.03.02
· Одтой шөнө
Пүрэв, 2019.01.17
· Бөхийн Бааст намтар уран бүтээл
Баасан, 2019.01.11
· Б.Цоожчулуунцэцэг : БУЛАНГИЙН ЗОГСООЛ
· С.Дамдиндорж : ГУРВАН ХЭМЖЭЭС
· Т.Бум-Эрдэнэ : ОЛОН БОЛООРОЙ (өгүүллэг)
Даваа, 2019.01.07
· Б.Баттулга - Мөнгөн шөнө
· Б. Баттулга : Гүн ухааны сүлжээ бодролууд
Лхагва, 2018.12.19
· Шаравын Сүрэнжав : Тэнгэрийн хүү
Пүрэв, 2018.12.06
· Н.Энхтэнгэр : Бурхнаас гуйсан нүгэлтэй хүсэл
Лхагва, 2018.12.05
· Соёрхын Пүрэвсүрэн : Үрийн буян
· Соёрхын Пүрэвсүрэн : Үйлийн үр
Бямба, 2018.12.01
· Тогтохбаярын Хонгорзул : Хайртай гэж хэлээч
Мягмар, 2018.11.27
· Байгалмаа Цэнд : Сэтгэл сохорсон байж хайрт минь (2)
· Байгалмаа Цэнд : Сэтгэл сохорсон байж хайрт минь (1)
· Намсрайн Чинзориг : “Дуусгаж амжаагүй захидал”
· М.Цэемаа : Маарамба
Пүрэв, 2018.11.22
· Шагж Гэлэн : Би гөлөг
Лхагва, 2018.11.21
· Да.Жаргалсайхан : ХЭРҮҮЛЧИЙН ДАМЖАА
· Д.Сумъяа : Хүслийн биелэл
· Д.Долсүрэн : ХАНИА БҮҮ ГОМДООГООРОЙ
Баасан, 2018.10.19
· Баатарцогтын Сайнбилэг : ГАЛЫН ХАЙЧ
· Н.Найданбат : Уулзах л ёстой учрал
· Н.Урангоо : Айлгүй эмээ минь дээ аавыг минь битгий гомдоогоорой

Та сараа сонгоно уу


Санал хүсэлт

Нэр:

Э-шуудан:

Санал хүсэлт:



Хажууд нь хүмүүн мишээн гэрэлтэхэд Халиун дэлбээгээ дэлгэн баярладаг Инээхийг хүртэл эсэндээ мэдрэх Ижий сүнстэй Сарнай цэцэг
© Copyright 2005-2019 Biirbeh.MN.
     All rights reserved.
By Bataka
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Утас : 976-99076364
И-мэйл :info@biirbeh.mn