Нүүр Гишүүн Шүлэг Өгүүллэг Сургамж Зөвлөгөө Зургийн цомог Холбоо барих
 

Сайтын мэдээлэл ...
Facebook
Twitter
RSS2

Mail : info@biirbeh.mn
Yahoo ID : tbatbaatar
Mobile : 9907-6364

Нэрээр
  ''Өврийн дэвтэр'' яруу найргийн реалити шоу  
  4-н мөртүүд  
  Sienna  
  Window of Mongolian poetry  
  Youtube  
  Агиймаа Э  
  Алтангадас  
  Алтанхундага А  
  Амарбаяр М  
  Амарсайхан A  
  Амарсанаа Б  
  Амор Хайям  
  Ардын аман зохиол  
  Ариун-Эрдэнэ Б  
  Ариунболд Энх-Амгалан  
  Афоризм  
  Аюурзана Г  
  Бавуудорж Ц  
  Багабанди Н  
  Бадарч П  
  Базардэрэг Н  
  Байгалмаа А  
  Батзаяа Б  
  Батзүл Д  
  Батнайдвар М  
  Батнайрамдал П  
  Батнасан Лу  
  Батрэгзэдмаа Б  
  Баттуяа Ц  
  Батцэцэг Ш  
  Баяр ёслол хурим найр  
  Бодрол  
  Болдсайхан С  
  Болдхуяг Д  
  Болор-эрдэнэ Х  
  Болормаа Б  
  Болормаа Х  
  Бум-Эрдэнэ Түмэнбаяр  
  Бум-Эрдэнэ Э  
  Бусад  
  Буянзаяа Ц  
  Буянцогт C  
  Буянцогт /Цахарын/ С  
  Бямбаа Жигжид  
  Бямбажаргал Ц  
  Бүжинлхам Эрдэнэбаатар  
  Гадаадын уран зохиол  
  Галсансүх Б  
  Ганзориг Б  
  Ганзориг Батсүх  
  Гэсэр  
  Гүрбазар Ш  
  Дагмидмаа Ч  
  Далай ламын айлдвар  
  Дамдинсүрэн Цэнд  
  Дашбалбар О  
  Дениска Михайлов  
  Дорж Б  
  Доржсэмбэ Ц  
  Дулмаа Ш  
  Дууны үг  
  Дэлгэрмаа Ц  
  Дэлхийн уран зохиол  
  Ерөөл, Магтаал  
  Жамбалгарав Ц  
  Зохиолчдын намтар  
  Зүйр цэцэн үг  
  Ичинхорлоо Б  
  Кана Б  
  Лодойдамба Ч  
  Лочин Соном  
  Лхагва Ж  
  Лхагвасүрэн Б  
  Лхамноржмаа Ш  
  Монгол Улсаа хөгжүүлье  
  Монголын өгүүллэгийн цоморлиг 2003  
  Мэдээ, мэдээлэл  
  Мөнх-Өлзий Б  
  Мөнхбат Ж  
  Мөнхсайхан Н  
  Мөнхтуяа А  
  Мөнхцэцэг Г  
  Мөнхчимэг А  
  Намдаг Д  
  Намсрай Д  
  Нацагдорж Д  
  Номин Г  
  Номинчимэг У  
  Нямсүрэн Д  
  Оюун-Эрдэнэ Н  
  Оюундэлгэр Д  
  Пүрэв Санж  
  Пүрэвдорж Д  
  Пүрэвдорж Лувсан  
  Пүрэвсүрэн Соёрхын  
  Равжаа Д  
  Ринчен Б  
  Сумъяа Доржпалам  
  Сургамж  
  Сүглэгмаа Х  
  Сүрэнжав Шарав  
  Сүхбаатар Ширчин  
  Сүхзориг Г  
  Тайванжаргал Н  
  Төрбат Д  
  Улам-Оргих Раднаадорж  
  Урианхай Д  
  Уугансүх Б  
  Хасар Л  
  Хишигдорж Л  
  Ховд Их сургуулийн Утга зохиолын нэгдэл  
  Хулан Ц  
  Хүрэлбаатар Ү  
  Хүрэлсүх М  
  Хүүхдийн дуу  
  Цэемаа М  
  Цэцэнбилэг Д  
  Чойном Р  
  Чоно  
  Чулуунцэцэг Б  
  Шог өгүүллэг  
  Шүлэг  
  Шүүдэрцэцэг Б  
  Энхбат Балбар  
  Энхболд Энхбаатар  
  Энхболдбаатар Д  
  Энхтуяа Б  
  Энхтуяа /Эмүжин/ Р  
  Эрдэнэ С  
  Эрдэнэсолонго Б  
  Эрхэмцэцэг Ж  
  Явуухулан Б  
  Ярилцлага  
  Үлгэр  
  Үржинханд Э  
  Өвөр Монголын яруу найраг  
  Өгүүллэг  
  Өлзийтөгс Л  
  Өөрийгөө ялах нь  

Ангилал
  Article1  
  Шүлэг  
  Өгүүллэг  
  Найраглал  
  Афоризм  
  Богино өгү  
  Роман, тууж  
  Зүйр цэцэн  
  Үлгэр  
  Ертөнцийн  
  Ардын аман  
  Нийтлэл  
  Дууль  
  Сургамж  
  Зөвлөгөө  
  Мэдээ  
  Намтар  
  Ярилцлага  
  Ерөөл магтаал  
  Дууны үг  
  Ардын аман зохиол  
  Youtube  
  Дурсамж  
  Бусад  

Дэм дэмэндээ гэж
Та бүхнийг бидэнд туславал бид баярлах болно.
$



  

Урианхай 	Д	 Бусад: Д.Урианхай : ЭХ ОРНЫ ТУХАЙ БОДОЛ
Оруулсан admin on 2013-10-11 10:08:57 (5040 уншсан)

Хамгийн том үзэсгэлэн «Өнөө цаг»-ийн ачааг дааж үүрэхсэн гэдэг хүсэл миний дээд хүслэн, дээд жаргалан эх орон минь! Надаар юу хийлгэсэн ч би баярлана. Намайг говийн худгийн моторчин, зурагтын цамхгийн монтажчин, галт тэрэгний засварчин, ачаа ачигч, гуталчин, сансрын нисгэгч, цэрэг, дипломат, хамгийн

хашир нягтлан бодогч, яруу найрагч, гахай тэжээгч, нэгдлийн морин тэрэгчин, эсгий гутлын үйлдвэрийн хатаагч болгосон ч би баярлана. Надаар гүүр, багана, хөшүүрэг, сум хийж болно. Биднээр «зарцаа» хийх эрх ганцхан Танд л бий. Танд «захирагдах», «дарлагдах» бидэнд дээд эрх чөлөө юм. Эх орон минь.

1
Нүд минь хэдэн тийшээ харавч нэг л юм руу ширтдэг
Бодол минь хэдэн тийшээ таравч нэг л төвд цугладаг
Сэтгэл минь хэдэн зүг рүү нисэвч нэг л билчэрт нийлдэг

Энэ бэлчир эх орон минь юм
Эх орон минь галт шил шиг
Эс биений хамаг халууныг нэг дор цуглуулдаг
Эр зориг, сэтгэлийн мөс, биеийн тэнхээ….
Энэ орчлон руу цацруулдаг бүх гэрэл минь
«Эх орон» гэдэг хоёрхон үгээр л нэвтэрдэг
Тэгэхдээ,
(Тэнгэр доор минь хоосон онгирдог хүн бүү байг!)
Өгөөч гэж надаас эх орон гуйдаггүй,
Аваач гэж би эх орноосоо гуйдаг
Та бол миний онгод юм, эх орон минь
Таны хэмжээ л миний хайрын хэмжээ юм
Таны түүх ирээдүйн хэмжээ-миний амьдралын хэмжээ
Танд хайртай хүн бүрийг би хүн бүгдээс илүү хайрлана
Танд хайргүй хүнийг бүгдээс илүү үзэн ядна
Та бол миний далд орчлонгийн багтаамж
Та бол миний мөс чанарын дэнс
Та бол миний тархины тэнхээ, биеийн тэнхээний эн юм

2
Яг дэргэд нь, хажуу жалгад нь нутагладаг айл ч
Яагаад ч юм нэрий нь мэддэггүй
Нөмөртэй бол нөмөртэй, өвстэй бол өвстэй
Нөөлөг бор толгод-миний эх орон
Ууландаа ч би хайртай, хотгордоо ч хайртай
Ус нутгийнхан дээжээ өргөдөг Булган хайрхан
Урьд эртээс ч нэр хайрлаагүй бор толгой, шатсан хар хад
Ангир эргэх бүрд тойром, эрчит их Сэлэнгэ
Алим жимс, харгана, хамхуул
Алийг нь ч би өвдөж хэвтэхдээ ч хайрлаж байдаг шүү, эх орон минь
Толгод бүхэн-эх орон минь юм
Толгод бүхний шорооноос энэ бие минь бүтсэн
Толгод бүхний элгэнд би төрж, тоглоомоо өрж, уйлж
Толгод бүхний жалгаас цэнхэр яргуй түүж, бодол минь чимх чимхээр тэлсэн
Тоотойхон насандаа чадвал
Толгод бүхний тоогоор шүлэг бичиж үлдээнэ би, эх орон минь
Тоотойхон насанд болдогсон бол
Толгод бүхний тоогоор үхэж би өмгөөлнө
Хонд бууцтай, хүн мал хоёуланд ээвэр ч
Хол ойрын хэн ч нэрий нь сонирхдоггүй энэ нэргүй толгодтой би
Хорьдын сар нар хоёр шиг бие биеэн ширтэн
Хоёр биенээсээ салахгүй орших, нүднээ үл үзэгдэх уяатай юм, эх орон минь

3
Намрын тарианы шар шуурга-миний эх орон
Намуухан зуны ойн ногоон аялгуу-миний эх орон
Хэтэрхий сайхан заяатайдаа үргэлж нулимстай лиш цэцэг,
Хээр талд ганцаардан ургасандаа үргэлж нулимстай өнчин тоорой-миний эх орон
Өлсөж явахдаа идсэн талх минь-миний эх орон
Өвдөж доройтсон эхийг минь сэхээсэн бригадын эмч-миний эх орон
Хэлснийг минь үл ойлгох, хийснийг минь үл ойшоох энэ хурдан жигүүрт хөөрхөн хараацай
Намайг магтахад нь муулж, муулахад нь магтдаг энэ «зөрүүд» уншигчид-миний эх орон
Санаатайгаар хэрэг үйлдэгсдэд уншсан шүүхийн тогтоол-миний эх орон
Санаандгүй алдааг минь шийтгэсэн нөхрийн минь дуугүй нулимс-миний эх орон
Тулгасан жад шиг хурц тулгамдсан асуудлууд-миний эх орон
Тулж босголцсон өнөө зүрхэнд минь шигтгэсэн цагийн тамга-миний эх орон
Эх орон бид хоёр бие биеэ харсан
Их бага хоёр толь юм
Илтэйгээ, далдтайгаа мөс үнэнээ тусгадаг
Эгнэгт холдошгүй, хагардаг ч үгүй цар нь ховхордог ч үгүй
Их бага хоёр толь юм.
Халгай хандалж уух, сархад нэрж уух хоёр адилхан, эх орон минь
Хатсан боорцог дэвтээж идээд цадах, амтат зоогонд цадах хоёр адилхан
Олдсон насаа явган барах, тэрэгнээс буулгүй барах хоёр адил
«Хэрэгтэйг үлдээх», «хий элэгдэх» хоёр л их өөр юм, эх орон минь
Эх орон Та-Миний хэмжээний хамгийн үнэн хэмжүүр
Эх орон Та-Миний хүн төрөлхтөнд үзүүлэхээр бүтээлцсэн 

Хамгийн том үзэсгэлэн

Сайн нь-миний сайных, муу нь-миний муугийнх! Эх орноо хайрлах хайр гэдэг энэ байгаа дэлхий шиг, тэнгэрээс унасан аварга том солир шиг, үхэл шиг бодитой юм. Эх орноо хайрлах хайр л хүнийг өөд нь татаж хүч тэнхээтэй, гоо сайхан явуулнам.Хайрладаг ардтай, хүлээсэн ирээдүйтэй байхад «Амьд явахсан», «Юм хийхсэн» гэж хачин их адганам: хүнд байхгүйг надаас эс олно.
Байгаль намайг юугаарч эрхлүүлсэнгүй. Хүнд байдаг бүгд надаас олдоно. Байгаль намайг юугаар ч гомдоосонгүй. Эгэл хүн, суут хүн юу чаддагийг цөмийг би хийнэгэж бодож яваа, эх орон минь. Сайн сайхан тань бидний сайных, энэ бидний алдар гавъяа. Саар муу тань бидний  муугийнх, энэ бидний алдаа дутагдал.

1
Ажилд ядарсан хүнд хачин их хайр хүрэх юм, эх орон минь
Ажилд ядарсан хүнийг харахад сайхан шүлэг бичих шиг болох юм
Эцтэлээ ажилласан энэ хүмүүс л танд минь хамгийн их хайртай юм,
Эцтэлээ ажилласан энэ хүмүүс л танд минь авснаасаа илүүг өгөх юм….
Улс төрд идэвхийлэгчдэд үнэн хайр хүрнэм
Улайссан хайлш утган, хөлсөө урсгагсдад үнэн хайр хүрнэм
Уран санаа, намын бодлого хоёуланг шүлгэнд урлагсдад үнэн хайр хүрнэм 

Эх орон минь,
Сайхнаас сайхан эх орон минь
Эцтэлээ ажилласан энэ хүмүүс л танд хамгийн үнэнч юм
Эцтэлээ ажилласан энэ хүмүүс л танд минь авснаасаа илүүг өгөх юм….
Танд хайртай хүмүүсийн тулд л би арван жил шүлэг бичлээ
Танд хайртай хүмүүсийн төлөө л гурван сайхан хүүхэд өсгөлөө
Танд хайртай хүмүүсийн төлөө л нүдээ эцэхээр нь өвс хадаж, сэтгэлээ барайхаар нь дуу чагнаж

Бодол оюунаа саруул, зүрхээ ариун хадгалж, өөртөө чөлөө өгөлгүй
Aмьдарнам, эх орон минь!

2
Тоотой, цөөн хүний ч үг сонслоо би эх орон минь
Тоогүй, олон хүний ч үг сонслоо
«Толгойгоо зовоолгүй амьдарна» гэж ярьж байна
«Биеэ зүдрээлгүй амьдарна» гэж ярьж байна
Эцээд амрах сайхан гэж бага ярих юм
Даараад халууцах сайхан гэж бага ярих юм
Өөрийгөө голдог хүн алга, зэмлэдэг хүн алга
Өөртөө хорсож чаддаг зоригтон алга
Бүгд өөрийгөө «хүнээс илүү» гэж итгэж, сайн гэж өмөөрч
Бүгд өөрийгөө «нэргүй баатрууд» гэж санан, гавъяандаа шан нэхэж байна
Хүнээс дутуугүй их зантай байж чадаж байна
Хүнээс дутуугүй дуурайж чадаж байна
Хүнээс дутуугүй бие биеэн магтаж чадаж байна, бид
Эцэх сайхан гэж итгэх хүн цөөдөөд байна, эх орон минь
Зовох сайхан гэж үнэмших хүн цөөдөөд байна, эх орон минь

3
Шороонд тань бид тракторын мотор шиг дарагдаж үзсээн, эх орон минь
Элсээр шуурахад тань өнчин цагдуул мэт нүдүүлж үзсээн, бид
Мөс заармагтсан голыг тань нүцгэн биеэрээ өрөвтас шиг зүтгэн, чичирч зогссоон
Гар маань шаварт галууны сарвуу шиг хагарч, тэмээний өвдөг шиг холцорч явсаан
Ээж маань үнсэхдээ ч хошуугаа арчиж үнсдэг нүүрэндээ
Эхүүн хар тос адсаганд нялах мэт нялснаа арчих ч тэнхэлгүй
Эрэгт өедөх хөгшин үнээ мэт эцэж ч явсаан бид, эх орон минь
Сэтгэл маань гэвч,
Сэлэнгэ мөрөн шиг хол, эргээ дүүрэн урсахын тулд
Хэцүү бүгдийг тэн хайрлаж
Хэцүү бүхнийг тэн шавсан «гуранз»-аар
Амьдралаа хурцлах ёстой бид!
Хүрэн зүрхэндээ бид ийм бодол хоногшуулан
Хүүдээ бид ийм л захиа захина
Ээж болсон тоос шороо, элс шавар минь
Хатуу санагддаггүй хайрга чулуу, хад асга минь….

4
Юунаас ч хоцрохгүй л байх юмсан, эх орон минь
Өдрөөс ч хоцрохгүй, шөнөөс ч хоцрохгүй
Мориноос ч хоцрохгүй, пуужингаас ч хоцрохгүй
Уяатай тэмээ шиг экскаваторын шанаганаас ч
Удаан мөлхдөг ч торолгүй зүтгэдэг тракторын гинжнээс ч
Хоцрохгүй л байх юмсан!
Барьж байгаа үйлдвэрээс ч
Байшингаасаа түрүүн цааснаа «сүндэрлэчихдэг» зурагнаас нь ч
Эрхий дарамхан зайнд ч хоцрохгүй л байх юмсан
Болж өгвөл түрээнд нь явах юмсан,
Болохгүй гэхэд зэрэгцэн алхах юмсан
Таны «дотор орохгүй» «хажууд» байх л
Тарчилгахын дээдээр тарчилгах юм, намайг
Шархан дээр давс үрэх шиг
Шаналсан сэтгэлийг сэдрээх юм
(Хамгийн хэцүү зовлон энэ л байх юм, эх орон минь)

5
Бичихээс өөр зэвсэг надад алга, эх орон минь
Бодохоос өөр зэвсэг надад алга, эх орон минь
Хийхээс өөр зэвсэг надад алга, эх орон минь
Шаналж бичих-миний тэмцэл юм
Шаналж бодох-миний тэмцэл юм
«Шаналах» гэдэг сэтгэлийг минь тэжээх булаг юм
Хийхийн баяр-миний жаргал
Бодохын баяр-миний жаргал
Сайхан эх орон минь,
«Сайн хийх»-сэтгэл зүрхний минь их хууль,
Гэвч би их удаан бичиж байна.
Хүлээж ядсан хүнд «хоног өнгөрөх» шиг удаан бичиж байна
«Бага өгсөндөө» шаналж, жаргал дундаа зовлонтой явна би
«Байхгүй» «илүү» хоёрт шаналж, жаргал дундаа зовж явна би
(«Зовно» гэдэг танд хайртай хүний жаргал юм)
Ертөнцөд ганцхан, эх орон минь
Ертөнцийд хамгийн сайхан эх орон минь
Үг бүгдийг тань би амьсгаа даран чагнаж
Зэмлэлийг тань шагнал мэт тосдог
Зэмлэхэд тань хүч суудаг
Зэмлэхэд тань ухаан нэмдэг

    

Эх орондоо хайртайг маань дэлхий үнэмшвэл үнэмшихээр үй түмэн боть түүхийн шүүхэд үлджээ. Таньгаа хайрладаг хайр минь хэнийхээс ч багагүй. Гэвч би юугаа хэлж хувиа нэмнэ, юугаар дулдуй хийж далайд нийлнэ эх орон минь! Орчлонд найрагч гэж төрүүлсэн ээжийгээ бодохлоор онхид дуугүй явж сэтгэл эс түдэвч оюун санаанд үүрүүлсэн цагийн ачааг бодохоор айж балмагдаад ч юмуу хөөрч хөлсөөд ч юмуу зүрхний цус буцалнам

1
Эх орондоо хайртай хүн хүн төрөлхтөнд хайртай
Элсээ магтдаг өмнийн найз минь, хангайгаа магтдаг над шиг л говьдоо хайртай
Элчилгүй цөлдөө хайртай харь нутгийн найрагч найз минь ч
Эрсэн газраас нь хүдэр олддоггүй, тарьсан газраас нь тариа ургахгүй нутагтай найз минь ч
Эрдэнэ бүрдсэн Монгол нутагаа хайрладаг над шигээ л нутагтаа хайртай
(Хайрладаг нутаггүйсэн бол, 

Хайрладаг хүнгүйсэн бол
Хүн төрөлхтөн яруу найрагчгүй байхсан….)
Хайр сэтгэл гэдэг
Хан уул шиг юм
Газар ч гэхийн аргагүй, тэнгэр ч гэхийн аргагүй
Хайхлах сэтгэл гэдэг
Хараанд багтахгүй огторгуй шиг юм.
Биеэтэй ч гэхийн аргагүй, биегүй ч гэхийн аргагүй
Тоймлож чадаагүй бүхэн их байдаг
Тогтоож авсан, цээжилсэн хязгаарын гадна гардаг
(Том бүхэн гарт орсон хэмжээг элэг барьдаг)
Сэтгэл гэдэг тийм юм
Сэтгэл гэдэг хараа бараатай уул,
Сэтгэл гэдэг хараа бараагүй орчлон
Сэтгэлээ би танаас авсаан, эх орон минь
Тэнгэрт тулсан Алтайн цаснаас, элсний хөгжимнөөс авсан
Тэвэрт багтахгүй том болрын талстнаас, ингэний нулимснаас авсан
Амснаа би
Уул шиг өндрөөр,
Огторгуй шиг хязгааргүй үржүүлээд
Тооны ухаанд багтахааргүй
Их бэлэг барихсан гэж
Эрмэлзэхийн дээдээр эрмэлзнэм би,
Эх орон минь

2
Өглөө бүр би
Өвсний шүүдрээр цээжээ угаадаг
Өглөө бүр би
Өтгөн ойн манангаар нүдээ арчдаг
Нүүр, биеэ цэцгээр сэвэхэд
Нүцгэн эсийг цэцгийн сэрэл
Сэлэнгэ мэт дайран урсдаг
Хөхөө, хэрээ
Хөх түрүү, эрвээхэй
Аль нь ч надад ялгаагүй адилхан эх орон
Хангайн сайхан бугын урамдаан
Хаа сайгүй арзганах
Халцархай далавчтай царцааны цархираа ч
Хайлан санах миний зүрхэнд
Халуун аминаас тасарсан үрийн минь уйлаан шиг
Хажиглах аргагүй өөрийн санагддаг
Цаашлах учры нь мэдэхгүй ч гэлээ
Чагнах тусам нулимс ивлэдэг
Цас-өвлийн бороо юм.
Цан хүүрэг-өвлийн манан юм
Хайрах жавар-өвлийн сэвшээ юм
Хацар алгадах шуурга-өвлийн зэрэглээ юм
Ингэж би дотроо боддог
Инээдтэй ч бай хамаагүй, хувьдаа үнэмшдэг
Чулуун дээр сандайлахад
Чулуу надад «хайртай» гэж хэлэх шиг санагдана
Хар модны гишүү хөлд хугарах нь
«Хайртай» гэж хашгирах шиг бодогдоно
Хавар бүр би ногооны үнэрт согтоно
Ханх тавих агь, гангын үнэр сороод
Уушги минь цох мэт жижгэрч халим мэт томорно
Нэрий нь мэдэхгүй цэцгэндээ ч
Нэрэлхэлгүй «мэдэхгүй» гэж хэлж чадна
Нэрлэж чадахгүй эрвээхэйндээ ч
«Танихгүй» гэж хэлж чадна
Эх орон гэдэг ийм юм
Ээжийдээ аашлуулж суугаа
Эрх багахан хүүхэд шиг хүлцэнгүй
Үнэнээ хэлж сурах юм
Мэдэхгүйгээ хүлээхдээ ч үл нэрэлхэнэ
Чадахгүйгээ хүлээхдээ ч үл ичнэ
Балчир доройгоо хүлээхдээ үл гутна
Баатар ч ялгаагүй, гүн ухаантан, төрийн тэргүүн
Тэр ч бүү хэл
Хүний сайн-миний ээж ч ялгаагүй
Өвдөг сөгдөн, үнэнээ хүлээнэм

3
Гурван өдөр бороо зүсрэхэд нараа би саначихлаа
Гурван өдөр нүцэглээгүй чинь хаздаг шумуулаа саначихлаа
Хөхөөн дуу тасрах нь, ханиас захиа ирэхээ болих шиг
Хөхтүрүү, царцааны дуунд ч зүрх базлуулах нэг нууц байна
Гурван өдөр гадаадад яваад ширээгээ би хачин их саналаа
(Ширээн дээр минь Нацагдожийн боть, морины сийлбэр,
Ширээний ард монгол орны газрын зураг хадаатай байдаг)
Ширээ минь хөгжмийн нот шиг «Нууц товчоонд» бичээтэй тайлаагүй үг шиг санагдлаа
Гурван өдөр холдоод ажлаа хачин их саначихлаа
Гунигтай халуун сэрэл минь шүлэгт бууж, өвчтэй шүдэндээ уур хүрч суунам
Гуниг минь ч хайр юм шүү
Уур минь ч хайр юм шүү
Баяр минь ч хайр юм шүү
Эх орон минь
(Байгааг дандаа байгаагаар нь бодвол
Баатар ч төрөхгүй, мэргэд ч төрөхгүй
Хүний сэтгэлд ч хүн итгэж чадахгүй!)
Аньсага зовхи минь нээлттэй яваа цагтаа
Амьдыгаа мэдүүлж хийх бүхэн минь
(Хор болох алдаанаас бусад нь л)
Хонгор сэтгэлийн минь хайр юм шүү, эх орон минь
Эх орон та минь байгаа цагт
Эрх чөлөө та минь, онгод минь байгаа цагт
Зүрхээр минь дүүрэн хайрын цэцэгс
Өвөл мөс цоолон ургадаг хөх дэгд адил
Малгайлан буух цагаан цас тосон,
Мандан хөөрөх аварга нар тосон
Ургасаар байна
Эс бие минь хөшиж хөрлөө ч
Эх орон байгаа цагт
Энэ цэцэгс хорогдохгүй, хагдрах ч үгүй,
Эх орон минь

4
«Усы нь уувал, ёсы нь дага!» гэж
Ухаант өвгөд минь эртээ цагт, анхны хүн үүсэхэд шахуу
Удам хойчдоо захиж, сургаал хайрлажээ
Ёс-таны түүх, миний цусан дотор эргэлдэж байгаа «амьд зураг» юм
Ёс-миний өлгий, дээл намайг «би» болгосон хэв
Ёс-миний өлгий, дээл намайг «би» болгосон номын сан
Ёсонд таны хүн төрх,
Хүчтэйн бах, хүчгүйн эмгэнэл
Ухааны гэгээ, мунхгийн харанхуй,
Түүхийн тань хавар, намар зураг мэт үлдсэн
Ёс-өдөр мэт шинэ, өдөр мэт хуучин ч
Ёс-газар мэт чангааж, газар мэт өргөдөг ч
Ёсоо дагаж, ёсоо сөрж хөл минь явдаг болсон, хэл минь хэлдэг болсон
Ёсоо дагаж, ёсоо шүүмжилж нялх «би» өсөж нялх «би» бойжиж,

Бид том болсон, эх орон минь!
Муухай эх орон гэж байдаггүй
Муу төрүүлдэг эх орон гэж байдаггүй
Энэ төрөлх бие-сайны бүрдэл, сайхны манлай
Энэ биеийн толгой ч гайхамшиг, хөл ч гайхамшиг, гар ч гайхамшиг
Энэ бие төвдөө ч гүн, захдаа ч гүн, бусадтай шүргэлцэх цэг бүхэндээ гүн…
Эх орон биднийг ийм төрүүлдэг
Эх орон биднийг ийм өсгөдөг
Толгойд бодол дутуу бол эх орон буруугүй
Цээжинд хайр дутуу бол эх орон буруугүй
Гарт чадал дутуу бол эх орон буруугүй
Муу төрүүлдэг эх орон байдаггүй
Муухай болгодог эх орон байдаггүй

5
Аз жаргалын зам дардангүй!
Аймшиг, баясгалангийн аль нь уулын нугалаанд тааралдахыг мэдэхгүй
Аянгын нүргээн, их усны гүн шиг аниргүй
Аль нь ч түүхээ зоосон баганыг маань хөшиж магадгүй
Тэгэвч,
Тэнгэр дор бид мөнхөө, эх орон минь
Нярайхан үрс минь өлгийдөө суниаж,
Нялххан унага талаа сэрээн янцгааж
Яргуйн орой хөрс цоолон цухуйхад ч
Яруу найрагчийн зүрхэнд зөн харвасаар  цагт

Гэрэлт их наран, 

Та хоёр бие биедээ баярлан
Гэрийн цэнхэр утаат гал ассаар л байнаа, Эх орон минь!



( Сэтгэгдэл бичих? | Бусад | Оноо: 0/0 | Урианхай Д )


Танд энэ агуулга таалагдаж байвал LIKE хийгээрэй.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.



Уншигчдын оруулсан сэтгэгд манай сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
Санал сэтгэгдэл

 
Санал асуулга
Та онлайн номын дэлгүүрээр хэр их үйлчлүүлэх вэ ?
Байнга
Нилээд
Хааяа
Цөөн
Үгүй
Санал асуулгын дүнг үзэх

Ном

Шуурайн Солонго: ТООРОЛЖИН

Ш.Сундуйжав : Үүр цайж байна

Э.Үржинханд : Хос ном мэндэллээ

Б.Болдсүх : Таг мартсан тангараг

Ч.Дагмидмаа


Гишүүн
Хэрэглэгчийн нэр

Нууц үг

Та манай гишүүн болохыг хүсвэл энд дарна уу.

t
Одоо онлайнд 93 зочин 0 гишүүн байна.


Мэдээлэл оруулах

Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.

Windows XP, 7 үйлдлийн системийн стандарт монгол гарын драйвэр софтверийг ашиглан бичээрэй. Таны оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.

Санал хүсэлтээ илгээх
Хайлт


Зургийн цомог


B2-019.JPG
Хэмжээс: 600x400 28k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 3373

Зураач : Б.Хонгорзул
khongor029.jpg
Хэмжээс: 600x675 140k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 3719

Анхны цас 2005 он
uvl-045.JPG
Хэмжээс: 600x800 201k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 3318


Агуулга
Баасан, 2018.03.30
· Х. Нямхишиг: "Зун гээсэн чөдөр" номоос
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг: Би-Бөгтөр хөх өвс
· Х. Нямхишиг: "Зун гээсэн чөдөр" номоос
· Х. Нямхишиг
· Гантөмөрийн Сумъяа: Миний сэтгэлийн эх орон
Пүрэв, 2018.03.29
· Х. Чимэдрэгзэн
· Х.Нямхишиг: "Бөгтөр хөх өвс" номоос
· Батсайханы Баттөгс: Хорхой тавилан
· Балсангийн Лхагвасүрэн: Үхтэл үр харам хорвоо
· Гантөмөрийн Сумъяа: Зуугуул азарганы дууль
· Гантөмөрийн Сумъяа: Цэцэгс
Баасан, 2018.03.16
· Балсангийн Лхагвасүрэн: Яргуй нүдлэх цагаар
· Г. Мөнхцэцэг
· П. Анхпүрэв: Гуйлт нь ирээгүй бэр
· Р. Отгонбаяр
Баасан, 2018.03.02
· Х. Дуламсүрэн: Нүцгэн ирсэн, нүцгэн буцна
· Би хавар байсан бол
· Г. Батжаргалан
· Э. Цогтбат: Эр хүн та юу боддог вэ?
· Э. Цогтбат
· Э. Цогтбат
· Э. Цогтбат
· Э. Цогтбат: Үр минь
· Э. Цогтбат: БОДОЛ СЭРЭХҮЙ
· МАХАМУТРЫН ДУУЛАЛ
· Мял богд
· П. Бадрал
· П. Бадрал
· Сүмбэ хамбын сургаал "Цэцгийн хэлхээ"
· П. Бадрал
· П. Бадрал

Та сараа сонгоно уу


Санал хүсэлт

Нэр:

Э-шуудан:

Санал хүсэлт:



Хажууд нь хүмүүн мишээн гэрэлтэхэд Халиун дэлбээгээ дэлгэн баярладаг Инээхийг хүртэл эсэндээ мэдрэх Ижий сүнстэй Сарнай цэцэг
© Copyright 2005-2018 Biirbeh.MN.
     All rights reserved.
By Bataka
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Утас : 976-99076364
И-мэйл :info@biirbeh.mn