Нүүр Гишүүн Шүлэг Өгүүллэг Сургамж Зөвлөгөө Зургийн цомог Холбоо барих
 

Сайтын мэдээлэл ...
Facebook
Twitter
RSS2

Mail : info@biirbeh.mn
Yahoo ID : tbatbaatar
Mobile : 9907-6364

Нэрээр
  ''Өврийн дэвтэр'' яруу найргийн реалити шоу  
  4-н мөртүүд  
  Sienna  
  Window of Mongolian poetry  
  Youtube  
  Агиймаа Э  
  Алтангадас  
  Алтанхундага А  
  Амарбаяр М  
  Амарсайхан A  
  Амарсанаа Б  
  Амор Хайям  
  Ардын аман зохиол  
  Ариун-Эрдэнэ Б  
  Ариунболд Энх-Амгалан  
  Афоризм  
  Аюурзана Г  
  Бавуудорж Ц  
  Багабанди Н  
  Бадарч П  
  Базардэрэг Н  
  Байгалмаа А  
  Батзаяа Б  
  Батзүл Д  
  Батнайдвар М  
  Батнайрамдал П  
  Батнасан Лу  
  Батрэгзэдмаа Б  
  Баттуяа Ц  
  Батцэцэг Ш  
  Баяр ёслол хурим найр  
  Бодрол  
  Болдсайхан С  
  Болдхуяг Д  
  Болор-эрдэнэ Х  
  Болормаа Б  
  Болормаа Х  
  Бум-Эрдэнэ Түмэнбаяр  
  Бум-Эрдэнэ Э  
  Бусад  
  Буянзаяа Ц  
  Буянцогт C  
  Буянцогт /Цахарын/ С  
  Бямбаа Жигжид  
  Бямбажаргал Ц  
  Бүжинлхам Эрдэнэбаатар  
  Гадаадын уран зохиол  
  Галсансүх Б  
  Ганзориг Б  
  Ганзориг Батсүх  
  Гэсэр  
  Гүрбазар Ш  
  Дагмидмаа Ч  
  Далай ламын айлдвар  
  Дамдинсүрэн Цэнд  
  Дашбалбар О  
  Дениска Михайлов  
  Дорж Б  
  Доржсэмбэ Ц  
  Дулмаа Ш  
  Дууны үг  
  Дэлгэрмаа Ц  
  Дэлхийн уран зохиол  
  Ерөөл, Магтаал  
  Жамбалгарав Ц  
  Зохиолчдын намтар  
  Зүйр цэцэн үг  
  Ичинхорлоо Б  
  Кана Б  
  Лодойдамба Ч  
  Лочин Соном  
  Лхагва Ж  
  Лхагвасүрэн Б  
  Лхамноржмаа Ш  
  Монгол Улсаа хөгжүүлье  
  Монголын өгүүллэгийн цоморлиг 2003  
  Мэдээ, мэдээлэл  
  Мөнх-Өлзий Б  
  Мөнхбат Ж  
  Мөнхсайхан Н  
  Мөнхтуяа А  
  Мөнхцэцэг Г  
  Мөнхчимэг А  
  Намдаг Д  
  Намсрай Д  
  Нацагдорж Д  
  Номин Г  
  Номинчимэг У  
  Нямсүрэн Д  
  Оюун-Эрдэнэ Н  
  Оюундэлгэр Д  
  Пүрэв Санж  
  Пүрэвдорж Д  
  Пүрэвдорж Лувсан  
  Пүрэвсүрэн Соёрхын  
  Равжаа Д  
  Ринчен Б  
  Сумъяа Доржпалам  
  Сургамж  
  Сүглэгмаа Х  
  Сүрэнжав Шарав  
  Сүхбаатар Ширчин  
  Сүхзориг Г  
  Тайванжаргал Н  
  Төрбат Д  
  Улам-Оргих Раднаадорж  
  Урианхай Д  
  Уугансүх Б  
  Хасар Л  
  Хишигдорж Л  
  Ховд Их сургуулийн Утга зохиолын нэгдэл  
  Хулан Ц  
  Хүрэлбаатар Ү  
  Хүрэлсүх М  
  Хүүхдийн дуу  
  Цэемаа М  
  Цэцэнбилэг Д  
  Чойном Р  
  Чоно  
  Чулуунцэцэг Б  
  Шог өгүүллэг  
  Шүлэг  
  Шүүдэрцэцэг Б  
  Энхбат Балбар  
  Энхболд Энхбаатар  
  Энхболдбаатар Д  
  Энхтуяа Б  
  Энхтуяа /Эмүжин/ Р  
  Эрдэнэ С  
  Эрдэнэ-Очир Арлаан  
  Эрдэнэсолонго Б  
  Эрхэмцэцэг Ж  
  Явуухулан Б  
  Ярилцлага  
  Үлгэр  
  Үржинханд Э  
  Өвөр Монголын яруу найраг  
  Өгүүллэг  
  Өлзийтөгс Л  
  Өөрийгөө ялах нь  

Ангилал
  Article1  
  Шүлэг  
  Өгүүллэг  
  Найраглал  
  Афоризм  
  Богино өгү  
  Роман, тууж  
  Зүйр цэцэн  
  Үлгэр  
  Ертөнцийн  
  Ардын аман  
  Нийтлэл  
  Дууль  
  Сургамж  
  Зөвлөгөө  
  Мэдээ  
  Намтар  
  Ярилцлага  
  Ерөөл магтаал  
  Дууны үг  
  Ардын аман зохиол  
  Youtube  
  Дурсамж  
  Бусад  

Дэм дэмэндээ гэж
Та бүхнийг бидэнд туславал бид баярлах болно.
$



  

Сүхбаатар 	Ширчин	 Бусад: Ширчингийн Сүхбаатар : "Монгол төрийн мэргэн өвөө" номноос
Оруулсан admin on 2018-02-05 12:54:45 (357 уншсан)

      САЙН НОМЫН ХИШИГ

                Энэхүү номын зохиогч Ширчингийн Сүхбаатар бол хуульч, сэтгүүлчийн хос мэргэжилтэй хүн. Ийм хүнийг манайхан “хос морьтой хүн” гэж зүйрлэн хэлэх нь байдаг.Үнэхээр эзэмшсэн мэргэжил морь юмсан бол Сүхбаатар маань хуульч, сэтгүүлч гэсэн хос мориороо эн тэнцүүхэн зуузай холбуулан давхиж яваа хүн. Тэрбээр 1982 оноос хууль хяналтын байгууллагад ажиллаж, салбарынхаа тэргүүний ажилтан болж, улсын хэмжээний тэргүүний сайчуудын зөвлөлгөөнд оролцож, чухамдаа мандаж явсан. Энэ тухайд нь Төрийн соёрхолт яруу найрагч Дөнгөтийн Цоодол: “Манай Сүхбаатар хуулиндаа тун яггүй янзтай юм билээ. Мэргэжил нэгтэй хүмүүсийн хэлэх нь түүнийг шударга, шаргуу бүтээлч хуульч гэдэг юм. Гэхдээ ном  зохиол бичиж нийтлэх талдаа ч хоосонгүй хүн. Бага, залуудаа хөөрхөн шүлэг бичиж байсан юм. Одоо хэд хэдэн аятайхан ном биччихлээ” гэж хэлж байсан.

                Сүхбаатар баримтат нийтлэлийн хэдэн сайн номтой, урлан бүтээх арга нь номноос номонд улам чамбайрч, сайжирсаар байна. Түүний номнуудаас Монгол төрийн алдартай зүтгэлтэн Жамсрангийн Самбуугийн тухай бичсэн энэ ном үнэхээр ялгарч байна. Энэ бүтээл зөвхөн бүтээгчийн бүтээлүүд дотроос ялгарч  байгаа төдий биш, ерөөс орчин цагт бичигдэж байгаа олон номон дотроос онцгойрон жин дарж байна. Энд баримтыг маш хянуур нямбай цуглуулжээ. Үүнийг бүтээхдээ Сүхбаатар цагтай уралдаж, цагаас өрсч явжээ. Самбуу гуай бол 19, 20 дугаар зууныг дамжин амьдарсан, монголчуудын дунд домог болон үлдэж байгаа төрийн зүтгэлтэн. Түүнтэй хамт ажиллаж байсан хүмүүс цагийн саалтаар улам цөөрсөөр байна. Иймээс хүнийг нэг нэгээр нь авч оддог тэрхүү сансрын цагаас өрсч Сүхбаатар номынхоо баримтуудыг цуглуулан эмхэтгэжээ.



                Тэдгээр баримтын ширхэг бүр нь Самбуу хэмээх аварга ертөнцийн хөргийг үнэн бодитой босгон цогцлуулахад нэг нэг шижир алтан гулдмай болон эвлэрч нийлсэн байна. Энэ 21 дүгээр зууныг хүн төрөлхтний тухайд баримтад уран зохиолын зуун гэж үзэж байгаа гэдэг. Уншигчид улам хэрсүү буурьтай, прагматик болж, тэд үнэн баримтыг л сонирхох болсон байна. Ийм нөхцөлд зохиогчийн онцгой нэгэн хөдөлмөр бол баримт цуглуулах явдал юм. Уран сайхны ертөнцийн энэ нөхцөлд Сүхбаатар энэ номоороо нэгэн жишиг тогтоож орхилоо. Энэ жишгийн цаана зохиогчийн чин сэтгэл оршин буйг санавал зохино. Манай Сүхбаатар аливаа юманд үнэн санаанаас ханддаг өгөөмөр сэтгэлтэй хүн. Тэр гүндүүгүй, тохитой бөгөөд нутаг усныхандаа хэрэг тус болохсон гэж байнга идэвхийлж явдаг юм. Бүрэн сумын болон Төв аймгийн нутгийн зөвлөлийн ажилд тэр бүхнээс түрүүнд оролцдог. Тэр хүний болоод олны хэргийг бүтээхийн төлөө төрсөн хүн шиг харагддаг. Зохиогчийн ийм халуун дулаан чанар энэ номыг чанартай сайн бүтээхэд нөлөөлжээ. Энэ тухайд цаашид орооцолдуулан санавал Самбуу гуайн хүний мөс, ширхэг бас Сүхбаатарт ч байгаа мэт санагдана. Тийм байж болно шүү дээ. Ямартай ч Сүхбаатар л энэ номыг бүтээх байж: Энэ ном ижилгүй бөгөөд ахиад үүний дайтай ном Самбуу гуайн тухайд гарахгүй бизээ. Энд орсон баримт болгон Самбуу хэмээх хувь хүн, Самбуу хэмээх иргэн, Самбуу хэмээх төрийн зүтгэлтнийг давхар давхар дархлан баталгаажуулж байна. Түүний цөлх их ухаан, хатан тэвчээр, өндөр дээд ёс зүй, жудаг журам, монгол зан, тов тодорхой зан байдал эндээс дурайтал харагдаж байна. Ингэж энд баримтыг гарцаагүй хэрэглэгдэхүүн болгож чадсан нь Сүхбаатарын хуульч мэргэжилтэй нь бас холбоотой биз. Олон алдартай зохиолч хуульч мэргэжилтэй байсныг бид мэдэх билээ. Тийм зохиолчид адал явдлыг гайхалтай өрнүүлж, баримтыг нарийн өрж нийлүүлсэн байдаг.

                Монгол Чингисээр овоглодог шиг, манай Бүрэн сум Самбуу гуайгаар овоглодог юм билээ. Өөр аймгийн нутагт аж төрж явахдаа “Би Төв аймгийн Бүрэнгийн хүн” гэхээр хүмүүс: -Өө! Самбуу гуайн Бүрэн сумын хүн үү? гэдэгсэн. Самбуу гуайн яс, махны чанар бол монгол эрийн хийморь лүндээ, хүглэгэр их өмөг түшиг, уужим тавиу ааш байдал юм. Түүний улс төрийн зан байдлын төлөвшил бүрдлийг монголчуудын түүхийн том дэлгэц дээр авч үзэх ёстой бизээ. Тэрээр Манжийн эзэрхэг засгийн үед монгол төрийн түшмэл хэрхэн биеэ авч явдаг болсныг сайн мэддэг байж. Нөгөө талаар Оросын большевик суртал, арга барилын нөлөөн дор оршин байсан Ардын засгийн хэлмэгдүүлэлт зэргийг тэрбээр биеэрээ үзсэн хүн юм. Ийм ноцтой нөхцөлд төрийн алба хашиж явсан тэрбээр аливаад асар их ухаан зарж, хий эндэлгүй ажиллахын гайгамшигт суралцсан ажээ. Тэрбээр төрийн хэргийг төвч үзэл санаагаар, аль болох тогтуун арга барилаар явуулдаг байж. Түүнээс төрийн явдал хэрэгт оролцож байсан загвар бол ямагт өөрийн үндэстнийг санааныхаа мухарт хатаан санаж, түүнээ маш алсын давхар ухаанаар сэм, чимээгүй гаргадаг байжээ. Хэрэв тийм аргад суралцаагүй бол түүнийг “үндэсний үзэлттэн”, “гадаадын тагнуул” гэх зэргээр өөчлөн хавчиж, бусад мянга мянган зүтгэлтний адил золиослох байсан бизээ. Самбуу гуай бол жижиг улсын аялдан дагалдагч төрийн “хашир чоно” байжээ. Нэгэн цагт Ерөнхий сайд явсан Б.Цэрэндоржийг Хятадын төрийн бодлоготнууд “Ар халхын хашир чоно” гэж хэлж байсан гэдэг. Цэрэндорж, Самбуу нар бол монголоо авч үлдэхийн төлөөх урт удаан хугацааны нөр далд тэмцэлд боловсорч ширээгдсэн “ган” байжээ. Тэд бол харийн эзэрхэг төрийн бодлогыг өөрийн үндэстэнд ашигтайгаар эргүүлж сурсан, тэгэхийг байнга оролдож ирсэн урт ухааны төрийн бодлоготонгууд байсан ажээ. Түүнийг “Буурал Самбуу” гэдэг байсан нь царай, толгойны өнгө байдлын тухайд хэлээд зогсоогүй, мөн хашир буурьтайнх нь тухайд хэлж байсан үг бололтой. Ийм санааг Самбуугийн төрийн ажлын арга барил эрдэмтэн, судлаач нарт төрүүлж байгаа ажээ. Энэ бол тэдний туулсан амьдралын цаг хугацаа, тов тодорхой зан төлөвөөр илрэн гарч байгаа юм. Энэ дүгнэлтэнд Ширчингийн Сүхбаатарын бүтээсэн энэхүү ном том баримт нэмж байна. Энэ ном уран сайхны чадвар, чансаа, баримтын үнэ цэн, сургамжит агуулгаараа тун ач холбогдолтой бүтээл болжээ. Үүнийг би баримтат нийтлэл олон жил нухаж, мунгинасан хүний хувьд батлан хэлэх байна. Монголчууд “жор үзээгүй эмчээс, зовлон үзсэн чавганц” гэдэг биш үү.

 

                                                                                                Сэтгүүлч Шагдарсүрэнгийн ЦЭРЭНПИЛ

                                                                                                                                       2003-11-05.

 



( Сэтгэгдэл бичих? | Бусад | Оноо: 0/0 | Сүхбаатар Ширчин )


Танд энэ агуулга таалагдаж байвал LIKE хийгээрэй.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.



Уншигчдын оруулсан сэтгэгд манай сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
Санал сэтгэгдэл

 
Санал асуулга
Та онлайн номын дэлгүүрээр хэр их үйлчлүүлэх вэ ?
Байнга
Нилээд
Хааяа
Цөөн
Үгүй
Санал асуулгын дүнг үзэх

Ном

Шуурайн Солонго: ТООРОЛЖИН

Ш.Сундуйжав : Үүр цайж байна

Э.Үржинханд : Хос ном мэндэллээ

Б.Болдсүх : Таг мартсан тангараг

Ч.Дагмидмаа


Гишүүн
Хэрэглэгчийн нэр

Нууц үг

Та манай гишүүн болохыг хүсвэл энд дарна уу.

t
Одоо онлайнд 111 зочин 0 гишүүн байна.


Мэдээлэл оруулах

Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.

Windows XP, 7 үйлдлийн системийн стандарт монгол гарын драйвэр софтверийг ашиглан бичээрэй. Таны оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.

Санал хүсэлтээ илгээх
Хайлт


Зургийн цомог

Анхны цас 2005 он
uvl-009.JPG
Хэмжээс: 600x800 207k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 2632

Зураач : Б.Хонгорзул
khongor005.jpg
Хэмжээс: 600x538 120k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 3742


Миний ах юм чинь
Хэмжээс: 600x450 77k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 4407


Агуулга
Пүрэв, 2018.05.03
· Б. Баясгалан
· Т. Амар-Амгалан
Даваа, 2018.04.30
· Гомпилдоогийн Мөнхцэцэг
Лхагва, 2018.04.18
· Лха Отхан : ТОГОРУУН ЦУВААН ДУНД ..
· Лха Отхан : Хоосон дэвтэрт минь өдөлсөн шар шувууны ...
· Лха Отхан : Урсгалд хөвөх навчисыг он жилүүдтэй үдэж ...
· Түмэнбаярын Бум-Эрдэнэ : Хоолны ширээ
Мягмар, 2018.04.17
· Яагаад гэж би өөрөөсөө Яасан олон асууна вэ
Лхагва, 2018.04.18
· Лха Отхан : Монгол нутаг
Мягмар, 2018.04.10
· Хундага нулимс
Баасан, 2018.03.30
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг: Загас үнэртсэн үдэш
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг: "Зун гээсэн чөдөр" номоос
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг: "Нэргүй ном"-оос
· Х. Нямхишиг: "Зун гээсэн чөдөр" номоос
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг: "Зун гээсэн чөдөр" номоос
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг: Би-Бөгтөр хөх өвс
· Х. Нямхишиг: "Зун гээсэн чөдөр" номоос
· Х. Нямхишиг
· Гантөмөрийн Сумъяа: Миний сэтгэлийн эх орон
Пүрэв, 2018.03.29
· Х. Чимэдрэгзэн
· Х.Нямхишиг: "Бөгтөр хөх өвс" номоос
· Батсайханы Баттөгс: Хорхой тавилан

Та сараа сонгоно уу


Санал хүсэлт

Нэр:

Э-шуудан:

Санал хүсэлт:



Хажууд нь хүмүүн мишээн гэрэлтэхэд Халиун дэлбээгээ дэлгэн баярладаг Инээхийг хүртэл эсэндээ мэдрэх Ижий сүнстэй Сарнай цэцэг
© Copyright 2005-2018 Biirbeh.MN.
     All rights reserved.
By Bataka
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Утас : 976-99076364
И-мэйл :info@biirbeh.mn