Нүүр Гишүүн Шүлэг Өгүүллэг Сургамж Зөвлөгөө Зургийн цомог Холбоо барих
 

Сайтын мэдээлэл ...
Facebook
Twitter
RSS2

Mail : info@biirbeh.mn
Yahoo ID : tbatbaatar
Mobile : 9907-6364

Нэрээр
  ''Өврийн дэвтэр'' яруу найргийн реалити шоу  
  4-н мөртүүд  
  Sienna  
  Window of Mongolian poetry  
  Youtube  
  Агиймаа Э  
  Алтангадас  
  Алтанхундага А  
  Амарбаяр М  
  Амарсайхан A  
  Амарсанаа Б  
  Амор Хайям  
  Ардын аман зохиол  
  Ариун-Эрдэнэ Б  
  Ариунболд Энх-Амгалан  
  Афоризм  
  Аюурзана Г  
  Бавуудорж Ц  
  Багабанди Н  
  Бадарч П  
  Базардэрэг Н  
  Байгалмаа А  
  Батзаяа Б  
  Батзүл Д  
  Батнайдвар М  
  Батнайрамдал П  
  Батнасан Лу  
  Батрэгзэдмаа Б  
  Баттуяа Ц  
  Батцэцэг Ш  
  Баяр ёслол хурим найр  
  Бодрол  
  Болдсайхан С  
  Болдхуяг Д  
  Болор-эрдэнэ Х  
  Болормаа Б  
  Болормаа Х  
  Бум-Эрдэнэ Түмэнбаяр  
  Бум-Эрдэнэ Э  
  Бусад  
  Буянзаяа Ц  
  Буянцогт C  
  Буянцогт /Цахарын/ С  
  Бямбаа Жигжид  
  Бямбажаргал Ц  
  Бүжинлхам Эрдэнэбаатар  
  Гадаадын уран зохиол  
  Галсансүх Б  
  Ганзориг Батсүх  
  Ганзориг Б  
  Гэсэр  
  Гүрбазар Ш  
  Дагмидмаа Ч  
  Далай ламын айлдвар  
  Дамдинсүрэн Цэнд  
  Дашбалбар О  
  Дениска Михайлов  
  Дорж Б  
  Доржсэмбэ Ц  
  Дулмаа Ш  
  Дууны үг  
  Дэлгэрмаа Ц  
  Дэлхийн уран зохиол  
  Ерөөл, Магтаал  
  Жамбалгарав Ц  
  Зохиолчдын намтар  
  Зүйр цэцэн үг  
  Ичинхорлоо Б  
  Кана Б  
  Лодойдамба Ч  
  Лочин Соном  
  Лхагва Ж  
  Лхагвасүрэн Б  
  Лхамноржмаа Ш  
  Монгол Улсаа хөгжүүлье  
  Монголын өгүүллэгийн цоморлиг 2003  
  Мэдээ, мэдээлэл  
  Мөнх-Өлзий Б  
  Мөнхбат Ж  
  Мөнхсайхан Н  
  Мөнхтуяа А  
  Мөнхцэцэг Г  
  Мөнхчимэг А  
  Намдаг Д  
  Намсрай Д  
  Нацагдорж Д  
  Номин Г  
  Номинчимэг У  
  Нямсүрэн Д  
  Оюун-Эрдэнэ Н  
  Оюундэлгэр Д  
  Пүрэв Санж  
  Пүрэвдорж Д  
  Пүрэвдорж Лувсан  
  Пүрэвсүрэн Соёрхын  
  Равжаа Д  
  Ринчен Б  
  Сумъяа Доржпалам  
  Сургамж  
  Сүглэгмаа Х  
  Сүрэнжав Шарав  
  Сүхбаатар Ширчин  
  Сүхзориг Г  
  Тайванжаргал Н  
  Төрбат Д  
  Улам-Оргих Раднаадорж  
  Урианхай Д  
  Уугансүх Б  
  Хасар Л  
  Хишигдорж Л  
  Ховд Их сургуулийн Утга зохиолын нэгдэл  
  Хулан Ц  
  Хүрэлбаатар Ү  
  Хүрэлсүх М  
  Хүүхдийн дуу  
  Цэемаа М  
  Цэцэнбилэг Д  
  Чойном Р  
  Чоно  
  Чулуунцэцэг Б  
  Шог өгүүллэг  
  Шүлэг  
  Шүүдэрцэцэг Б  
  Энхбат Балбар  
  Энхболд Энхбаатар  
  Энхболдбаатар Д  
  Энхтуяа Б  
  Энхтуяа /Эмүжин/ Р  
  Эрдэнэ С  
  Эрдэнэсолонго Б  
  Эрхэмцэцэг Ж  
  Явуухулан Б  
  Ярилцлага  
  Үлгэр  
  Үржинханд Э  
  Өвөр Монголын яруу найраг  
  Өгүүллэг  
  Өлзийтөгс Л  
  Өөрийгөө ялах нь  

Ангилал
  Article1  
  Шүлэг  
  Өгүүллэг  
  Найраглал  
  Афоризм  
  Богино өгү  
  Роман, тууж  
  Зүйр цэцэн  
  Үлгэр  
  Ертөнцийн  
  Ардын аман  
  Нийтлэл  
  Дууль  
  Сургамж  
  Зөвлөгөө  
  Мэдээ  
  Намтар  
  Ярилцлага  
  Ерөөл магтаал  
  Дууны үг  
  Ардын аман зохиол  
  Youtube  
  Дурсамж  
  Бусад  

Дэм дэмэндээ гэж
Та бүхнийг бидэнд туславал бид баярлах болно.
$



  

Өгүүллэг 		 Найраглал: Г.Мэнд-Ооёо : Гэгээн зүгээс морьтон айсуй
Оруулсан admin on 2005-11-17 16:23:45 (3902 уншсан)

/ПОНАРАМ - НАЙРАГ/
1. ХАВРЫН ӨГЛӨӨ БА МОРЬТОН

Тал хязгааргүй хөхөртөн мануурна. Эхлэл нь хаа юм, төгсгөл нь хаа ч юм. Ташуухан гийх өглөөн нарны тунгалаг туяа ээвэр хондонд хаваржиж бүхий хот ай-лыг гийгүүлнэ. Малын уур униартай нийлэлдэн, гарын алга шиг хонхор газарт бялхсан туяан дундаас цэв цэн-хэр багана ганжирлан, тэнгэр тулах нь гэрийн утаа буюу. Сайхан өдөр болох нь ээ. Гэрийн гаднаас нэгэн хүмүүн мордож чанх зүүн зү-гийг барин товор товор алхлуулна. Хаачих нь юм бол доо? Мөнөөх морьтон явсаар өлийн овоон дээр гарч энэ тэрийг хараачлан, ийш тийш дурандана. Эрвийх сэрвийх бут, дэрс, энд тэндэх хэсэг бусаг мал, чөдөр-тэй морьд, цаашлаад хот айлын бараа, дурангийн та-талтаар алган дээр нь мэт үзэгдэж байгаа.
Дэлхий, хөл хүнд эх шиг сэвхтэж, ээвэр газрын гэс-сэн цасны ирмэгээс хөнгөн цагаан уур савсана. Мө-нөөх морьтон ергүүлсээр тэртээ хөтөл дээгүүр давж байна. Салхины үзүүр чагнавал дуулж байгаа бололтой.
...Дөрөөн доогуур тал минь урсана аа... ...Дөмөнгийн ерөөгөөр дуу төрнө өө...
Тэнгэрт бөртийх ч үүлгүй. Тэг дунд нь хоёр шувуу эргэлдэнэ. Талд бөртийх ч бараагүй. Тэг дунд нь хоёр шувууны сүүдэр л эргэлдэнэ. Шувууд нисэн ниссээр сүүдэртэйгээ нийлнэ.
Дуу мэндлэх талаа сүүдэргүй байлгах ч гэсэн юм билүү. Шувуудын зүрхийг хэн чагналаа?
Мөнөөх морьтоны дууг тэнгэр чагнан мэлтийж, тал анирлан налайна. Шувуу өлийн овоон дээр сууж сонсо-но. Өвс ногоо эгшиг аялгууны нь нугалаанд найгал-зана. Дуу уянгалсаар, дараачийн хөтөл дээгүүр давж байна. Мөнөөх морьтон мөнхийн дууны чавхдасыг та-лынхаа энтэй чацуулан хөвчлөн татаж яваа юмуу даа. ДУУ дуусашгүй. Уйдашгүй. Эл бүхнийг тэнгэр дув дуугүй ширтэж, цэггүй хөх мандлынхаа цэнхэр толинд тусгаж, тэндээсээ миний зүрхний тольтонд тэрхүү зургаа тусгах мэтээ. Зүрхэн дундуур минь талын морь-тон, хаврын хөх зэрэглээ намилзуулан өнгөрөх цаг мөнхийн агшин бүхэн түүнээс үүсэлтэй юм болов уу?
Тэнгэр, талын хөх уулсыг дэрлээд, чимээ чагнаар-хан алмайрах тэр л хавьд мөнөөх морьтон эр дуу-ныхаа аялгууг утас шиг сүвлэн ороод аг чиг боловой.

2. ЗУНЫ ӨДӨР БА МОРЬТОН
Тал хязгааргүй, ногоорон мануурна. Эхлэл нь хаа юм, төгсгөл нь хаа ч юм.
Жин үдийн нар цэцгийн гэсэр, өвсний үзүүр бүхнийг чанх дээрээс нь алаггүй гийгүүлж, улайдсан чулуу ухаа
ягаанаар минчийлдэх агаад гагцхүү худгийн хүйтэн усанд ширэн ховоо л нэг гал халууныг эс ажран буй заа.
Өлийн овоон дээрээс нэгэн хүмүүн мордож сэрүүн сэвшээ мөрөөдөн сэнгэнэтэл исгэрсээр сэгэр сэгэр ха-тируулна. Хаачих нь юм бол доо? Мөнөөх морьтон яв-саар бэлчиж яваа тэмээн сүргийн дундуур гарч, цааш довтолгосоор худгийн асгарт тээрсэн адууны дэргэд ирэвэй.
Ховооны ишийг дөрвөнт алдалж татаад модон онго-цонд худгийн ус цалгиулан хийхэд цангасан адуу нэгэн амьсгаагаар ховх сорох ажээ. Сайх эр нэн сурамгай-гаар сэхээ сэлтгүй ус ховоодон хийхэд ууж ханасан адуу хээрийн бэлчээр өөдөө салхидан зүглэх бөгөөд сая л амьсгаа авсан мөнөөх талын хүн, унасан морины амгайвчийг авч хурайлан исгэрэх нь итгэлт хүлгээ ус сайн ууж ав гэсэн хэрэг билээ. Өөрөө ховоогоор дахин нэг ус утгаж ирснээ түүнээс хэд залгилаад шүд нь та-шив бололтой онгоцонд хийхийг үзсэн хүний халууцсан бие сэрүү татмаараа.
Дэлхий, оюу эрдэнийн өнгөөр дуниартаж, хүлгийн туурайгаар зөвхөн цэцгийн тоос л агаарт манарах аж-гуу. Мөнөөх морьтон цогиулсаар хөтөл дээгүүр давж байна. Танил болсон дууны аялгуу сэвэлзэх салхины аясаар сэтгэл тус сэрүү татуулан айсуй.
Дууныхаа уртаар нутгаа хэмжьюү...
Дууныхаа насаар хайраа илгээюү...
Морьтон эрийн дөрөөн доогуур хонгорзул ганхаж, гагцхүү ганган цоохор эрвээхэй түүний дээгүүр эргэл-дэн үлдэнэ. Нуурын мандалд чуулсан хун шувуу шиг
нуугисан зэрэглээнд хонин сүрэг цайвалзан сүрэг шу-вууд даль жигүүрээрээ салхи сэвэлзүүлэн дээгүүр нь халин нисэн өнгөрнө. Дуу уянгалсаар дараачийн хөтөл давж байна. Монгол хүнийг уужим бодог хэмээн их талыг хаяагүй тэнийлгэж, уртаар дуулаг хэмээн уйдаш-гүй холын аянд мордуулдаг юмуу даа. Мөнөөх морь-тонг амдаад бас нэг морьтон айсуй. Их талын тэхий дунд хоёр морьтон уулзаад дөрөө мулталж, цэцгэн дунд завилан суугаад хөөрөг солилцон мэнд амраа мэ-дэлцэж байна. Бодвол үзсэн харсан мал хунар, хол ойрын сураг чимээ юуг эс хөөрөлдөх билээ дээ. Хоёр морьтон хоёр тийшээ талын хэмжээ авах мэт хати-руулна. Хооронд нь ямар нэгэн чавхдас татагдах адил, үл мэдэг аялгуу талын дээгүүр эргэлдэн бөмбөрнө. Дуу уянгална. Уйдашгүй яа. Тэр хүмүүний дуу юу, тэргэл их талын уянга уу, аль эсвэл миний сэтгэлийн айзам уу, ямар ч байсан нэгэн их сайхан аялгуунд живэн живсээр буйгаа мэдэрнэм заа.

3. НАМРЫН ҮДЭШ БА МОРЬТОН
Тал хязгааргүй ухааран мануурна. Эхлэл нь хаа юм, төгсгөл нь хаа ч юм. Үдшийн тэнгэр тэгнүүрдэн бүхий шар дэнж дээгүүр хэсэг адуу дэргэн айсуй бөгөөд олон малын хөлд гишгэгдсэн таанын аагь талын тэнгэрийг согттол анхилах нь нэн таатай.
Адууны урдуур хөндлөн цувах зээрийн нуруу гүвэл-зэн, намрын хонгор хиаг халиуран ямар нэгэн шаргал давалгаа болон мяралзах ажээ. Энэ бүхнийг төдий л эс ажран, нэгэнт бүрий болж байгаа тул, морьтон эр сэр-вэн хөтөл дээгүүр хатируулсаар цааш одож, өлийн овоон дээр бууж байна. Энэ үдшийн цагаан гэгээний наана харагдах нь цайвар даавуун дээр зураг сүүдэр-түүлэн үзүүлэх мэт нэн тодхон ажгуу. Мөнөөх морьтон овоонд чулуу өргөед цааш довтлон одох бөгөөд уртын чавхдаст дууны аялгуунд намрын дунд сарын арван тавны тэргэл сар мишээл төгөлдөр мандаж, хээр талыг шаргал туяагаараа хулдан булхаж байна. Нарны үлдэл гэгээ сарны туяатай нийлэлдэн гийгүүлэх энэхүү их дүйцэн үдшийн сартуулахыг ээ!
Өлийн овоондоо шувуу нь эргэнэ ээ...
Өссөн нутагтаа хүү нь эргэнэ ээ...
Дууны сайханд хөтлөлцөн айсуй гэлтэй, тэмээн хөс-гийн цуваа үзэгдэж, сарны саруулд газар дөхөж авах гэсэн тэрхүү нүүдэлчдийг мөнөөх морьтон тосон очиж байна. Талынхны санаа нэг. Заяа нь бас нэг ээ. Нүү-дэлчний хөтөчтэй гангар гунгар хийж явсаар, хоноглох газар нь хүрч ачаа хөсгийг нь буулгалцаж, тэмээ малыг нь тушиж энэ тэрхнээс нь элбэлцчихээд цаашхи зам-даа шуудрав. Дуу уянгалсаар дахиад нэг хөтөл давж байна. Их талын аян нүүдлийг хөтөлсөн хүн, энх амга-лангийн дэнлүү цагаан сарыг харж хүлгийн дэл дээр яваа хүн, дуулахгүй байж тэвчих үү дээ.
Хаяа хярхаггүй их талыг чухамхүү дууныхаа уртын хэмжээгээр туулж, ухаан бодол нь уужимсан, тэр бүх-нээ дагаад сэтгэл нь тэнүүн байдаг буй заа. Мөнөөх морьтон үдшийн сүүн цагаан гэгээнд уусан ороод ба-раа сураггүй болов. Гагцхүү тэр цайдам цагаан гэгээ нь морьтны дууг өртөөлөн авах мэт дууны хөх манан эгшиглэнхэн татавай.

4. ӨВЛИЙН ШӨНӨ БА МОРЬТОН
Тал хязгааргүй цайвалзан мануурна. Эхлэл нь хаа юм, төгсгөл нь хаа ч юм. Одод тэнгэртээ жирвэгнэл-дэж, цасны илтэс басхүү одны туяанд гялтганана. Би-түү цагаан тал шенөөр ч өөрөөсөө гэгээ татуулан, өвс-ний толгойд цан молцоглож, цэцгийн дэлбээ талстан бурзайжээ. Морин туурай шажиг шужиг гэн, мөнөөх та-лын хүний танил дуу аниргүй шөнийн харанхуйг алгуу-раар дүүргэн сүлж айсуй.
Орчлонгийн шөнө чимээгүй налайн, өвлийн жавар дууны эгшигэнд уясан хүлгийн хамраас гарах уур цар-цаж бүхий л биеий нь бууралтуулна. Гагцхүү цасан ца-гаан морь, оддын дундуур мөнөөх эрийн дууг эрдэнийн нуруундаа тээж явна.
Эр хүмүүн дуулж ханахгүй аялгуу...
Эр морь туулж барахгүй тал аа...
Одод жингэнэнэ. Талын зоо тосолсон мэт гялтайж, дангинам хөлдүү хөтөл дээгүүр төвөргөн гарах морин туурай өд шиг хөнгөн, бөмбөрийн цохиур мэт айзамтай. Өвлийн дуу өнгөлөг болоод тунгалаг. Морь-тон эрийн лоовуузны соронд хүүрэг савсайж, талстсан цангийн илтэс бүр нь дууны долгион цацруулах мэт.
Дуу уянгалсаар дахиад нэг хөтөл давж явна. Хавар эхэлсэн дуу тегсөөгүй явна. Хангинах дууны нь эзэн хүлгийнхээ дэл дээр талаа нэгэнтээ тойрч, дөрвөн ца-гийн хүрдийг нэгэнтээ эргүүлжээ. Мөнөөх морьтон Да-раачийн хөтөл дээгүүр давж бүхийд хоточ нохойн дуу сонсогдон гадаа хороон дээр мөсөн дэнлүү гялтгана-хуйд хүлгийнхээ амыг сая татаж, дууныхаа аялгууг намсгалаа. Уяан дээрээ дөрөө хан хийлгэн мулталж, лоовуузныхаа цанг сэгсрээд гэрийнхээ хаалгыг татан ороход халуун хоол цайны үнэр холилдсон уур өөдөөс нь савсаж угтлаа. Гэрт бүүвэйн дуу уянгална.
Их тал чив чимээгүй дүнсийх агаад, өвс ногоо, ца-сан ширхэг бүхэндээ дуу мөрөөдөх мэт дуниартан мануурна.


( Сэтгэгдэл бичих? | Найраглал | Оноо: 0/0 | Өгүүллэг )


Танд энэ агуулга таалагдаж байвал LIKE хийгээрэй.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.



Уншигчдын оруулсан сэтгэгд манай сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
Санал сэтгэгдэл

 
Санал асуулга
Та онлайн номын дэлгүүрээр хэр их үйлчлүүлэх вэ ?
Байнга
Нилээд
Хааяа
Цөөн
Үгүй
Санал асуулгын дүнг үзэх

Ном

Шуурайн Солонго: ТООРОЛЖИН

Ш.Сундуйжав : Үүр цайж байна

Э.Үржинханд : Хос ном мэндэллээ

Б.Болдсүх : Таг мартсан тангараг

Ч.Дагмидмаа


Гишүүн
Хэрэглэгчийн нэр

Нууц үг

Та манай гишүүн болохыг хүсвэл энд дарна уу.

t
Одоо онлайнд 27 зочин 0 гишүүн байна.


Мэдээлэл оруулах

Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.

Windows XP, 7 үйлдлийн системийн стандарт монгол гарын драйвэр софтверийг ашиглан бичээрэй. Таны оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.

Санал хүсэлтээ илгээх
Хайлт


Зургийн цомог

Хүрэлтогоот
khureltogoot-23.jpg
Хэмжээс: 600x450 117k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 2227

Э. Найдандорж 1984	120х170, гуашь
Нүүдэл
Хэмжээс: 600x731 252k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 3591

Хүрэлтогоот
khureltogoot-18.jpg
Хэмжээс: 600x450 165k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 3517


Агуулга
Ням, 2017.09.24
· Б.Мянганмягмар : Годог хүлээхгүй
· Б.Мянганмягмар : Дэлхийн чанд
· Б.Мянганмягмар : Нүүдэлч
Мягмар, 2017.09.12
· Н.Тайванжаргал : Хань
· Н.Тайванжаргал : Газрын чимээ
Лхагва, 2017.09.06
· Ш.Батцэцэг : Дүүмэдхэн
Лхагва, 2017.08.16
· С.Улаанхүү : Ерөөл бэлэглэмээр хань минь
Даваа, 2017.07.17
· Б.Улаанхүү : Хэнд ч алдаагүй нууц минь
· Б.Улаанхүү : Дурсамж өгүүллэг
Мягмар, 2017.06.13
· Н.Тайванжаргал : Үүрд үлдмээрээ
· Н.Тайванжаргал: Ачлалт аав ээж хоёр минь
· Н.Тайванжаргал : Би гэнэн байсан
Даваа, 2017.06.12
· Шуурайн Солонго: ТООРОЛЖИН
· Шуурайн Солонго : НОМОО ЯАЖ ГАРГАХ ВЭ ГЭЖ ОЛОН ХҮН АСУУХ ЮМ. ТЭДГЭЭР ХҮМҮҮСТ БЯЦХАН ЗӨВЛӨГӨӨ БИЧЛЭЭ.
· Шуурайн Солонго : "Хуучин нөхөр" өгүүллэг
· Э.Ариунболд : Сарны туяанд үүлс сэвсийн царцаж
· Э.Ариунболд : Үүрийн гэгээг нэн таатай утгая хэмээн ...
· Э.Ариунболд : Уушийн газар үүдээ барьж ...
· Э.Ариунболд : Исэргэн салхи хацар сэлэмдэн ...
· Э.Ариунболд: Аясын салхи үсийг чинь хийлдэхэд уянгат аяз ...
· Э.Ариунболд: Аян замд бие зүдрэвч
· Энх-Амгалан овогт Ариунболд
Баасан, 2017.06.09
· Ш. Азжаргал : МИНИЙ ЭЦСИЙН ЗОГСООЛ
Даваа, 2016.12.19
· Диваажин
Бямба, 2016.11.19
· Н.Тайванжаргал : Мод яг хүн шиг
· Н.Тайванжаргал : Аавдаа би залбирнаа
Мягмар, 2016.10.25
· Б.Улаанхүү : Ачтай буянтай нутгийнхаа сайхныг магтан ярилцахсан
· Үндэсний дөрвөн мөрт минь
· Б.Улаанхүү : ГАЛ ШАРЫН УДАМ ШҮҮ ДЭЭ
· Б.Улаанхүү : Зүүн голын минь унага шүү дээ
· Б.Улаанхүү: Сансарын удамтай монгол морио
· Хүслийн цагаан мананд төөрүүлж явах сайхан
· Б.Улаанхүү : Ясанд минь тултал шингэсэн язгуурын дөрвөн мөрт минь
· Б.Улаанхүү: Завхан зогсоо уулын, зоригт хурдан ажнай минь
Пүрэв, 2016.10.20
· Миний ээж
Даваа, 2016.10.17
· Хожимдсон ухаарал
Даваа, 2016.10.10
· Зохиолч Лувсангийн Пүрэвдоржийн товч намтар
· Шуурайн Солонго : ХАМААТАН
· Шуурайн Солонго : БҮЖИН ҮР
· Б.Төгсгэрэл : Энгүй ачтан ээжүүдэд

Та сараа сонгоно уу


Санал хүсэлт

Нэр:

Э-шуудан:

Санал хүсэлт:



Хажууд нь хүмүүн мишээн гэрэлтэхэд Халиун дэлбээгээ дэлгэн баярладаг Инээхийг хүртэл эсэндээ мэдрэх Ижий сүнстэй Сарнай цэцэг
© Copyright 2005-2018 Biirbeh.MN.
     All rights reserved.
By Bataka
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Утас : 976-99076364
И-мэйл :info@biirbeh.mn