Нүүр Гишүүн Шүлэг Өгүүллэг Сургамж Зөвлөгөө Зургийн цомог Холбоо барих
 

Сайтын мэдээлэл ...
Facebook
Twitter
RSS2

Mail : info@biirbeh.mn
Yahoo ID : tbatbaatar
Mobile : 9907-6364

Нэрээр
  ''Өврийн дэвтэр'' яруу найргийн реалити шоу  
  4-н мөртүүд  
  Sienna  
  Window of Mongolian poetry  
  Youtube  
  Агиймаа Э  
  Алтангадас  
  Алтанхундага А  
  Амарбаяр М  
  Амарсайхан A  
  Амарсанаа Б  
  Амор Хайям  
  Ардын аман зохиол  
  Ариун-Эрдэнэ Б  
  Ариунболд Энх-Амгалан  
  Афоризм  
  Аюурзана Г  
  Бавуудорж Ц  
  Багабанди Н  
  Бадарч П  
  Базардэрэг Н  
  Байгалмаа А  
  Батзаяа Б  
  Батзүл Д  
  Батнайдвар М  
  Батнайрамдал П  
  Батнасан Лу  
  Батрэгзэдмаа Б  
  Баттуяа Ц  
  Батцэцэг Ш  
  Баяр ёслол хурим найр  
  Бодрол  
  Болдсайхан С  
  Болдхуяг Д  
  Болор-эрдэнэ Х  
  Болормаа Х  
  Болормаа Б  
  Бум-Эрдэнэ Э  
  Бум-Эрдэнэ Түмэнбаяр  
  Бусад  
  Буянзаяа Ц  
  Буянцогт C  
  Буянцогт /Цахарын/ С  
  Бямбаа Жигжид  
  Бямбажаргал Ц  
  Бүжинлхам Эрдэнэбаатар  
  Гадаадын уран зохиол  
  Галсансүх Б  
  Ганзориг Б  
  Ганзориг Батсүх  
  Гэсэр  
  Гүрбазар Ш  
  Дагмидмаа Ч  
  Далай ламын айлдвар  
  Дамдинсүрэн Цэнд  
  Дашбалбар О  
  Дениска Михайлов  
  Дорж Б  
  Доржсэмбэ Ц  
  Дулмаа Ш  
  Дууны үг  
  Дэлгэрмаа Ц  
  Дэлхийн уран зохиол  
  Ерөөл, Магтаал  
  Жамбалгарав Ц  
  Зохиолчдын намтар  
  Зүйр цэцэн үг  
  Ичинхорлоо Б  
  Кана Б  
  Лодойдамба Ч  
  Лочин Соном  
  Лхагва Ж  
  Лхагвасүрэн Б  
  Лхамноржмаа Ш  
  Монгол Улсаа хөгжүүлье  
  Монголын өгүүллэгийн цоморлиг 2003  
  Мэдээ, мэдээлэл  
  Мөнх-Өлзий Б  
  Мөнхбат Ж  
  Мөнхсайхан Н  
  Мөнхтуяа А  
  Мөнхцэцэг Г  
  Мөнхчимэг А  
  Намдаг Д  
  Намсрай Д  
  Нацагдорж Д  
  Номин Г  
  Номинчимэг У  
  Нямсүрэн Д  
  Оюун-Эрдэнэ Н  
  Оюундэлгэр Д  
  Пүрэв Санж  
  Пүрэвдорж Д  
  Пүрэвдорж Лувсан  
  Пүрэвсүрэн Соёрхын  
  Равжаа Д  
  Ринчен Б  
  Сумъяа Доржпалам  
  Сургамж  
  Сүглэгмаа Х  
  Сүрэнжав Шарав  
  Сүхбаатар Ширчин  
  Сүхзориг Г  
  Тайванжаргал Н  
  Төрбат Д  
  Улам-Оргих Раднаадорж  
  Урианхай Д  
  Уугансүх Б  
  Хасар Л  
  Хишигдорж Л  
  Ховд Их сургуулийн Утга зохиолын нэгдэл  
  Хулан Ц  
  Хүрэлбаатар Ү  
  Хүрэлсүх М  
  Хүүхдийн дуу  
  Цэемаа М  
  Цэцэнбилэг Д  
  Чойном Р  
  Чоно  
  Чулуунцэцэг Б  
  Шог өгүүллэг  
  Шүлэг  
  Шүүдэрцэцэг Б  
  Энхбат Балбар  
  Энхболд Энхбаатар  
  Энхболдбаатар Д  
  Энхтуяа Б  
  Энхтуяа /Эмүжин/ Р  
  Эрдэнэ С  
  Эрдэнэсолонго Б  
  Эрхэмцэцэг Ж  
  Явуухулан Б  
  Ярилцлага  
  Үлгэр  
  Үржинханд Э  
  Өвөр Монголын яруу найраг  
  Өгүүллэг  
  Өлзийтөгс Л  
  Өөрийгөө ялах нь  

Ангилал
  Article1  
  Шүлэг  
  Өгүүллэг  
  Найраглал  
  Афоризм  
  Богино өгү  
  Роман, тууж  
  Зүйр цэцэн  
  Үлгэр  
  Ертөнцийн  
  Ардын аман  
  Нийтлэл  
  Дууль  
  Сургамж  
  Зөвлөгөө  
  Мэдээ  
  Намтар  
  Ярилцлага  
  Ерөөл магтаал  
  Дууны үг  
  Ардын аман зохиол  
  Youtube  
  Дурсамж  
  Бусад  

Дэм дэмэндээ гэж
Та бүхнийг бидэнд туславал бид баярлах болно.
$



  

Үржинханд 	Э	 Роман, тууж: Э.Үржинханд : Анирхүү / 4-р хэсэг /
Оруулсан admin on 2015-05-04 10:29:05 (2337 уншсан)

Энэрэл энэ тухай Сонорт хэлэхээр оройн хоолоо хойш тавьж, Катяд эелдэг татгалзаад олон улсын ярианы карт авахаар хамгийн ойр байрлах дэлгүүр лүү яаран гарлаа. Униар татсан Хөххотын үдэш намуухан, дулаахан. Аравдугаар сар дундаа орчихоод байхад замын хоёр талаар хэлбэр оруулан зассан модод нь цэмцийгээд ногооноороо байх нь үзэсгэлэнтэй.  Төдөлгүй гар утсанд нь дуудлага ирэв.
-Байна уу, Ээнээ яагаад чатад орж ирэхгүй байгаа юм бэ, цөхөртлөө хүлээлээ гэхэд нь:
-Уучлаарай,  хань минь. Энд харин ийм юм болоод байна аа ... гээд л бодит байдлаа нэг бүрчлэн тайлбарлавал:
- Яахаараа хэрэгтэй үед л танай сургууль шинэ шугам энэ тэрээ тавьдаг байна аа, чи ер нь үнэн ярьж байна уу? Наанаа аятайхан залуутай болчихоод намайгаа тоохгүй байгаа юм биш үү чи гэхчилэн элдэв таагүй үгээр утаж гарав.

Энэ мэтчилэн шалтаг хайж, хардаж зовоох нь алхам алхмаар нэмэгдсээр. Эхэндээ төдийлэн үл ойшоодог байсан бол одоо энэ байдал түүнд дарамт болж эхэллээ. Тэдний харилцаа мэдэгдэхүйц муудаж, заримдаа хичээлдээ ч анхаарах тэнхэлгүй болтлоо сэтгэл санаа тавгүйтнэ. Харь газрын хоол унд, орчин агаарт нь дасах гэж өвдөж, халуурах тохиолдол бол энүүхэнд. Тэр бүртээ Сонорын тэвчээргүй уцаарыг хөдөлгөн “хэрэг мандах”-аас эмээж, хол байгаа нөхрийнхөө сэтгэлийг зовоохгүйн төлөө хэлэлгүй шүд зуугаад өнгөрөх нь цөөнгүй. Сонор ажил ихтэйн улмаас хүүгээ ч олигтой харж чадахгүй байна гэж хүртэл гомдоллох болов. Сургуулийн амралт эхлэхийг хоног тоолон хүлээсээр гэртээ харина. Ханьтайгаа, хүүтэйгээ  байх аз жаргал дүүрэн  өдрүүд харвасан сум шиг л нисэж одох нь хяслантай. Гэвч уулзах бүрийд Сонорын уурлан цухалдах нь ихсэж, ааш авир нь хувираад ойлголцоход улам бэрх болж буй нь илт анзаарагдаж байлаа. Хоёр дахь жилийн өвлийн амралт. Нэг удаа тэд ялимгүй шалтгаанаас маргалдаж байв. Энэрэл “Энэ сургуулиас л болж би хань ижлээ зовоож байгаа хүн шүү дээ” гэж санагдаад байхаар нь:                     - Ханиа, ер нь ингэж зовж байхаар би сургуулиасаа гараад ирж та хоёртойгоо хамт байя гэж аргадан хэлтэл харин Сонор санаанд оромгүй хариулт өгөх нь тэр.   Нүдээ томруулан дүрсхийтэл уурлаж:
- Юу гэсэн үг вэ?! Ямар ч зорилгогүй, ийм л байсан юм бол яах гэж явсан юм. Урам хугарчихлаа. Би чамайг л сайн сураасай гэж ажил гэрийн хооронд ядарч байгаа биз дээ. Харин чи сургуулиа хаяна гэдэг чинь юу гэсэн үг юм. Дахин энэ тухай дурсаад ч хэрэггүй гэх нь тэр.  Тэгээд хэсэг хугацаанд хэн хэн нь чимээгүй байтал төдөлгүй Сонор инээмсэглэн:
- Миний ханиа, за намайгаа уучлаарай. Ядарсандаа л уур бухимдлаа  чамдаа гаргачихлаа. Тэгээд ч чамаас минь өөр хэн намайг ойлгох юм бэ, тийм биз дээ? Ингэхэд ханиа, нэг санаа төрлөө. Чамайгаа эзгүйд Тэргэлээр хүүгээ харуулвал ямар вэ? гэв.  Тэргэл бол Сонор, Энэрэл хоёрын найз. Өвлийн нэгэн үдэш нөхөртэйгээ хамт зам хөндлөн гарч явтал Энэрэлийг шүргэж унагасан машины жолооч бол Тэргэл байсан юм. Анхаарал болгоомжгүй явснаас болж автын осол гаргасандаа уучлал гуйн гэмшиж, тийнхүү санамсаргүй байдлаар танилцсан цагаас эхлэн найзууд болцгоосон билээ. Тэрээр үргэлж л та хоёрт туслах дэмжих юм юу байна хэмээн санаа тавина. Гэнэт ийм сайн найзтай болсондоо тэд хоёул сэтгэл хангалуун явдаг билээ. Түүгээр ч барахгүй анх гадаадад сургуульд суран мэдлэг боловсролоо дээшлүүлэхийг санал болгож, өөрөө энэ тухай зарлал танилцуулгууд авчран, сургууль соёлын бүхий л асуудлыг хөөцөлдөж өгсөн түүнд талархахаас ч аргагүй.  Харин Анирхүү яагаад ч юм Тэргэлд төдийлэн сайн биш.  Бүр анх уулзсан цагаасаа  л “Танихгүй эгч” эгч хэмээн дуудаж, нэг л ёозгүй хандана. Энэрэл хэсэг бодолхийлснээ Сонорт:
- Тэргэл ч хүүг минь сайн харах байх л даа, харин хүү минь яагаад түүнд тийм дургүй байдаг юм бүү мэд. Тэгж байхаар ээжийг авчирч харуулах уу гэвэл Сонор:
- За, настай хүнийг тэр холоос энэ дөрвөн ханан дунд хашиж яах гэсэн юм бэ, тэгээд ч хотод, байранд дасахгүй даралт нь ихэсдэг шүү дээ. Ээжийг зовоохын нэмэр. Харин хүү минь балчир хүүхэд юм чинь дасна шүү дээ, Тэргэл хүүд минь сайн л байдаг биз дээ гээд инээмсэглэв. Чингээд сургуульд явсан хойгуур нь Анирхүүг харж хандаж байх тухай гуйлтыг Энэрэлийн амнаас өөрөөс нь сонссон Тэргэл бөөн баяр. Чухамдаа энэ л үгийг хүлээж байсан юм. Ингээд  дуртай цагтаа Анирхүүг харах нэрийдлээр Сонортой уулзаж байх эрхтэй болсондоо баярлаж ядан мишээж суусныг нь хэн гадарлах билээ. Халамжтай дотны найздаа ар гэр, үр хүүхдээ даатгасан Энэрэлийн санаа зовнил нь бага ч гэсэн нимгэрсэн юм.  Өдөр хоногууд өөрийн гэсэн жигд хэмнэлээр улиран одож, өглөө оройдоо Тэргэл Сонорын машинаар хүүг нь цэцэрлэгт хүргэх, цэцэрлэгээс нь авах, хоол ундыг нь  бэлтгэж асардаг чухал ажилтай нэгэн болсон юм. Үнэндээ эрхэлсэн ажилгүй Тэргэлд энэ нь зугаатайн дээр Сонортой ойр байх сайхан боломж болж байлаа. Анирхүүд хэр чинээндээ л сайн хандах боловч хүү өөрт нь дургүйцэх нь Тэргэлийн тэвчээрийг барна. - За яах вэ, өөдгүй жаал. Чи миний үгэнд орох цаг ирэх вий хэмээн дотроо бодовч гаднаа:
- Анираа, хөөрхөн Анирхүү нь ааш муутай юм уу даа?  гэж өхөөрдөн чихэр жимс авч өгч хамаг л аргаа барна. Хүүд нь ийм сайн байгааг харах тусам Сонор түүнд улам ч сэтгэл татагдсаар. Дахин нэг хичээлийн шинэ улирал эхлэхүйд Энэрэл үеийн олон залуусын хамт сургуулийнхаа зүг зорьлоо.  Сургуулиа орхиж, гэртээ ирэх гэсэн саналыг хэд дахин хэлээд ч нөхөр нь хүлээж авсангүйд: - Дөнгөж хоёр дахь жил.  За яах вэ, хайрт хань минь, чи минь ингэж байхад би итгэлийг чинь алдахгүй ээ. Сургуулиа ямар ч гэсэн төгсөх болно гэж дотроо шивнэнэ. Алсын хотыг зорьж аян замд гарахуйд бүсгүйг галт тэрэгний өртөөнд үдэж хоцорсон тэр оройдоо Сонор, Тэргэл хоёр хэзээний эхнэр нөхөр адил харих замдаа ганган гоёмсог гар утасныхаа дэлгэц дээрх зургийг өөрсдийнхөө зургаар солив. Чингээд Тэргэл гэгч хамгийн дотны найз нь гэр орныг нь эзлэн сууж, хайрт ханийг нь тэврэн жаргаж буй тухай Энэрэл төсөөлөх ч үгүй.  Холын замд хайртай бүхэндээ сэтгэл хоргодон явахуйд галт тэрэг түчигнэн ган замаар жигдхэн хурдтай урагшилсаар.
                                                                                      Үргэлжлэл бий

http://setgeliinjimeer.blog.banjig.net/post.php?post_id=134245



( Сэтгэгдэл бичих? | Роман, тууж | Оноо: 0/0 | Үржинханд Э )


Танд энэ агуулга таалагдаж байвал LIKE хийгээрэй.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.



Уншигчдын оруулсан сэтгэгд манай сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
Санал сэтгэгдэл

 
Санал асуулга
Та нэг жилийн хугацаанд хэр олон ном худалдаж авсан бэ ?
Ном худалдаж аваагүй
1-3 ном худалдаж авсан
4-7 ном худалдаж авсан
8-11 ном худалдаж авсан
12-с дээш ном худалдаж авсан
Санал асуулгын дүнг үзэх

Ном

Шуурайн Солонго: ТООРОЛЖИН

Ш.Сундуйжав : Үүр цайж байна

Э.Үржинханд : Хос ном мэндэллээ

Б.Болдсүх : Таг мартсан тангараг

Ч.Дагмидмаа


Гишүүн
Хэрэглэгчийн нэр

Нууц үг

Та манай гишүүн болохыг хүсвэл энд дарна уу.

t
Одоо онлайнд 69 зочин 0 гишүүн байна.


Мэдээлэл оруулах

Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.

Windows XP, 7 үйлдлийн системийн стандарт монгол гарын драйвэр софтверийг ашиглан бичээрэй. Таны оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.

Санал хүсэлтээ илгээх
Хайлт


Зургийн цомог

Должин  : 2007 оны аялал
mongolia2007year-168.JPG
Хэмжээс: 600x450 72k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 2268

Должин : Зам зуур
Замдаа гарнаа
Хэмжээс: 600x450 90k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 2678

Должин  : 2007 оны аялал
mongolia2007year-121.JPG
Хэмжээс: 600x450 74k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 2293


Агуулга
Ням, 2017.09.24
· Б.Мянганмягмар : Годог хүлээхгүй
· Б.Мянганмягмар : Дэлхийн чанд
· Б.Мянганмягмар : Нүүдэлч
Мягмар, 2017.09.12
· Н.Тайванжаргал : Хань
· Н.Тайванжаргал : Газрын чимээ
Лхагва, 2017.09.06
· Ш.Батцэцэг : Дүүмэдхэн
Лхагва, 2017.08.16
· С.Улаанхүү : Ерөөл бэлэглэмээр хань минь
Даваа, 2017.07.17
· Б.Улаанхүү : Хэнд ч алдаагүй нууц минь
· Б.Улаанхүү : Дурсамж өгүүллэг
Мягмар, 2017.06.13
· Н.Тайванжаргал : Үүрд үлдмээрээ
· Н.Тайванжаргал: Ачлалт аав ээж хоёр минь
· Н.Тайванжаргал : Би гэнэн байсан
Даваа, 2017.06.12
· Шуурайн Солонго: ТООРОЛЖИН
· Шуурайн Солонго : НОМОО ЯАЖ ГАРГАХ ВЭ ГЭЖ ОЛОН ХҮН АСУУХ ЮМ. ТЭДГЭЭР ХҮМҮҮСТ БЯЦХАН ЗӨВЛӨГӨӨ БИЧЛЭЭ.
· Шуурайн Солонго : "Хуучин нөхөр" өгүүллэг
· Э.Ариунболд : Сарны туяанд үүлс сэвсийн царцаж
· Э.Ариунболд : Үүрийн гэгээг нэн таатай утгая хэмээн ...
· Э.Ариунболд : Уушийн газар үүдээ барьж ...
· Э.Ариунболд : Исэргэн салхи хацар сэлэмдэн ...
· Э.Ариунболд: Аясын салхи үсийг чинь хийлдэхэд уянгат аяз ...
· Э.Ариунболд: Аян замд бие зүдрэвч
· Энх-Амгалан овогт Ариунболд
Баасан, 2017.06.09
· Ш. Азжаргал : МИНИЙ ЭЦСИЙН ЗОГСООЛ
Даваа, 2016.12.19
· Диваажин
Бямба, 2016.11.19
· Н.Тайванжаргал : Мод яг хүн шиг
· Н.Тайванжаргал : Аавдаа би залбирнаа
Мягмар, 2016.10.25
· Б.Улаанхүү : Ачтай буянтай нутгийнхаа сайхныг магтан ярилцахсан
· Үндэсний дөрвөн мөрт минь
· Б.Улаанхүү : ГАЛ ШАРЫН УДАМ ШҮҮ ДЭЭ
· Б.Улаанхүү : Зүүн голын минь унага шүү дээ
· Б.Улаанхүү: Сансарын удамтай монгол морио
· Хүслийн цагаан мананд төөрүүлж явах сайхан
· Б.Улаанхүү : Ясанд минь тултал шингэсэн язгуурын дөрвөн мөрт минь
· Б.Улаанхүү: Завхан зогсоо уулын, зоригт хурдан ажнай минь
Пүрэв, 2016.10.20
· Миний ээж
Даваа, 2016.10.17
· Хожимдсон ухаарал
Даваа, 2016.10.10
· Зохиолч Лувсангийн Пүрэвдоржийн товч намтар
· Шуурайн Солонго : ХАМААТАН
· Шуурайн Солонго : БҮЖИН ҮР
· Б.Төгсгэрэл : Энгүй ачтан ээжүүдэд

Та сараа сонгоно уу


Санал хүсэлт

Нэр:

Э-шуудан:

Санал хүсэлт:



Хажууд нь хүмүүн мишээн гэрэлтэхэд Халиун дэлбээгээ дэлгэн баярладаг Инээхийг хүртэл эсэндээ мэдрэх Ижий сүнстэй Сарнай цэцэг
© Copyright 2005-2018 Biirbeh.MN.
     All rights reserved.
By Bataka
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Утас : 976-99076364
И-мэйл :info@biirbeh.mn