Нүүр Гишүүн Шүлэг Өгүүллэг Сургамж Зөвлөгөө Зургийн цомог Холбоо барих
 

Сайтын мэдээлэл ...
Facebook
Twitter
RSS2

Mail : info@biirbeh.mn
Yahoo ID : tbatbaatar
Mobile : 9907-6364

Нэрээр
  ''Өврийн дэвтэр'' яруу найргийн реалити шоу  
  4-н мөртүүд  
  Sienna  
  Window of Mongolian poetry  
  Youtube  
  Агиймаа Э  
  Алтангадас  
  Алтанхундага А  
  Амарбаяр М  
  Амарсайхан A  
  Амарсанаа Б  
  Амор Хайям  
  Ардын аман зохиол  
  Ариун-Эрдэнэ Б  
  Ариунболд Энх-Амгалан  
  Афоризм  
  Аюурзана Г  
  Бавуудорж Ц  
  Багабанди Н  
  Бадарч П  
  Базардэрэг Н  
  Байгалмаа А  
  Батзаяа Б  
  Батзүл Д  
  Батнайдвар М  
  Батнайрамдал П  
  Батнасан Лу  
  Батрэгзэдмаа Б  
  Баттуяа Ц  
  Батцэцэг Ш  
  Баяр ёслол хурим найр  
  Бодрол  
  Болдсайхан С  
  Болдхуяг Д  
  Болор-эрдэнэ Х  
  Болормаа Б  
  Болормаа Х  
  Бум-Эрдэнэ Түмэнбаяр  
  Бум-Эрдэнэ Э  
  Бусад  
  Буянзаяа Ц  
  Буянцогт C  
  Буянцогт /Цахарын/ С  
  Бямбаа Жигжид  
  Бямбажаргал Ц  
  Бүжинлхам Эрдэнэбаатар  
  Гадаадын уран зохиол  
  Галсансүх Б  
  Ганзориг Б  
  Ганзориг Батсүх  
  Гэсэр  
  Гүрбазар Ш  
  Дагмидмаа Ч  
  Далай ламын айлдвар  
  Дамдинсүрэн Цэнд  
  Дашбалбар О  
  Дениска Михайлов  
  Дорж Б  
  Доржсэмбэ Ц  
  Дулмаа Ш  
  Дууны үг  
  Дэлгэрмаа Ц  
  Дэлхийн уран зохиол  
  Ерөөл, Магтаал  
  Жамбалгарав Ц  
  Зохиолчдын намтар  
  Зүйр цэцэн үг  
  Ичинхорлоо Б  
  Кана Б  
  Лодойдамба Ч  
  Лочин Соном  
  Лхагва Ж  
  Лхагвасүрэн Б  
  Лхамноржмаа Ш  
  Монгол Улсаа хөгжүүлье  
  Монголын өгүүллэгийн цоморлиг 2003  
  Мэдээ, мэдээлэл  
  Мөнх-Өлзий Б  
  Мөнхбат Ж  
  Мөнхсайхан Н  
  Мөнхтуяа А  
  Мөнхцэцэг Г  
  Мөнхчимэг А  
  Намдаг Д  
  Намсрай Д  
  Нацагдорж Д  
  Номин Г  
  Номинчимэг У  
  Нямсүрэн Д  
  Оюун-Эрдэнэ Н  
  Оюундэлгэр Д  
  Пүрэв Санж  
  Пүрэвдорж Д  
  Пүрэвдорж Лувсан  
  Пүрэвсүрэн Соёрхын  
  Равжаа Д  
  Ринчен Б  
  Сумъяа Доржпалам  
  Сургамж  
  Сүглэгмаа Х  
  Сүрэнжав Шарав  
  Сүхбаатар Ширчин  
  Сүхзориг Г  
  Тайванжаргал Н  
  Төрбат Д  
  Улам-Оргих Раднаадорж  
  Урианхай Д  
  Уугансүх Б  
  Хасар Л  
  Хишигдорж Л  
  Ховд Их сургуулийн Утга зохиолын нэгдэл  
  Хулан Ц  
  Хүрэлбаатар Ү  
  Хүрэлсүх М  
  Хүүхдийн дуу  
  Цэемаа М  
  Цэцэнбилэг Д  
  Чойном Р  
  Чоно  
  Чулуунцэцэг Б  
  Шог өгүүллэг  
  Шүлэг  
  Шүүдэрцэцэг Б  
  Энхбат Балбар  
  Энхболд Энхбаатар  
  Энхболдбаатар Д  
  Энхтуяа Б  
  Энхтуяа /Эмүжин/ Р  
  Эрдэнэ С  
  Эрдэнэ-Очир Арлаан  
  Эрдэнэсолонго Б  
  Эрхэмцэцэг Ж  
  Явуухулан Б  
  Ярилцлага  
  Үлгэр  
  Үржинханд Э  
  Өвөр Монголын яруу найраг  
  Өгүүллэг  
  Өлзийтөгс Л  
  Өөрийгөө ялах нь  

Ангилал
  Article1  
  Шүлэг  
  Өгүүллэг  
  Найраглал  
  Афоризм  
  Богино өгү  
  Роман, тууж  
  Зүйр цэцэн  
  Үлгэр  
  Ертөнцийн  
  Ардын аман  
  Нийтлэл  
  Дууль  
  Сургамж  
  Зөвлөгөө  
  Мэдээ  
  Намтар  
  Ярилцлага  
  Ерөөл магтаал  
  Дууны үг  
  Ардын аман зохиол  
  Youtube  
  Дурсамж  
  Бусад  

Дэм дэмэндээ гэж
Та бүхнийг бидэнд туславал бид баярлах болно.
$



  

Үржинханд 	Э	 Роман, тууж: Э.Үржинханд : Анирхүү / 12-р хэсэг /
Оруулсан admin on 2015-06-02 15:02:58 (2919 уншсан)

          Амрагч олны дунд ганган дэгжин усны хувцастай, баяр хөөртэй нь аргагүй инээлдэн наадаж, бие бие рүүгээ усаар цацалцаад л тунгалаг усанд сэлэн шумбаж, тэврэлдэн эрхлэх хос залуусыг хэн ч, хаанаас нь ч харсан цагаан атаархал төрөхүйц аз жаргалтай сайхан харагдана. Тэднийг ажжээ суусан хоёр налайсан хүний нэг болох Төмөр гэгч насны мөнгөн шүүдэр ганц нэгээрээ тунарч эхэлсэн буурал санчигаа илбэнгээ: - Залуу нас ч сайхан даа гээд усны малгайгаа авангаа инээмсэглэхэд зэрэгцэн суусан хижээл насны намбайсан намбалаг Мэргэн дарга:  - Хэлээд яах вэ. Ингэж л явдагсан даа гээд малийтал мишээж цааш үргэлжлүүлэн яриа дэлгэх гэтэл гар утас нь дуугарав.

Хоолой засангаа дуудлагыг хүлээж автал утасны цаанаас сандарч тэвдсэн Очир өвгөн байн байн бүгшүүлэн ханиалгаад үг яриа нь эвлэж өгөхгүй сандчина. Мэргэн чухам юу яриад байгааг нь сонсохыг хичээж, усан бассейны цуурайтаж шаагисан их чимээнээс холдохоор Төмөр лүү гараараа дохичихоод үүд рүү чиглэлээ.  Цаанаа л буурьтай тэрээр хөмсгөө зангидаад баргил хоолойгоор тайван гэгч нь:
- Очир гуай, за одоо яриарай. Яаралгүй тайван ярь. Яасан..., юу болов? гээд царайгаа төв болгон анхааралтай чагнав.
- За, Мэргэн минь. Чамаас өөр хэлж хандах хүн алга. Дарга минь, таны үхэр мал ч сайн л байна л даа. Харин түмний нялзрай хүүхдийг харж хамгаалж чадаагүй зөнөг намайг юу гэх вэ. Эмгэн бид хоёр балраад байна аа цаана чинь гээд л нэг их оршил урсгаж гарлаа.
- Очир гуай минь, үгүй энэ чинь. Эхлээд тайвшир л даа, жаахан удаан ярь. Тэгээд яг юу болсон юм бэ. Хүүхдүүд нь зүгээр биз дээ, та сандраад байлгүй гол юмаа ярь даа гэж аргадах зоригжуулахын аль алиныг хослуулан байж хэлэв.
- За хүүхээд, юу л даа, ингэсэн юм аа. Үгүй ээ, энэ хэдэн дэлдгэр минь ч зүгээр л байна л даа. Манай холын хамаатан Сонор гэж нэг хүү байдаг юм. Сарын өмнө ирээд ээ. Тэгээд хэсэг хугацаагаар хойшлуулшгүй их л чухал ажил гарсан юм байх. Хүүхэд харах хүнгүй гэж хөгшин бид хоёрт найдаж үлдээсэн юм байхгүй юу.  Тэгсэн өнөө дэлдийсэн моньд чинь байдаггүй ээ. Алга болчихож. Хар өвлийн хүйтэнд хаана осгож яваа юм бүү мэд. Ах нь хот орж талх тариа базаагаад ирсэн чинь энэ хэд маань сандарчихсан сууж байх юм.  Амьтны нялх үр алдчихаад муу ах чинь үгээ хэлж сууна. За, Мэргэн минь чи л нэг тус болж үз.
- Ээ золиг гэж. За байз, хэзээ алга болсон бэ, хэдэн настай хүүхэд вэ, эцэг эхтэй нь холбогдов уу та? За би нэг арга бодоё гэвэл:
 - Энд нэг утасны дугаар байгаа юм. Хичнээн залгаад ер болдоггүй. Яах билээ хүү минь, нэг арга чарга бодооч гэм гээд л сандарч тэвдэнэ. Мэргэн утасны дугаарыг нь аваад залгаж үзлээ. Усан санд Тэргэлтэй хамт эрхлэн жаргах Сонор утасныхаа дууг хаачихсан тул хичнээн залгаад ч ямар ч тусыг эс олно. Чингээд Мэргэн бассейнаас гарахаар зэхэхэд мөнөөх хоёр залуу хос усанд сэлэн чухам л сэтгэл зовнихын зовлонгүй хичнээн сайхан юм бэ дээ гэлтэй эрхлэн зугаацсаар үлдлээ.                                                                                                             Очир гуай морио унаад ойр хавьд өвөлжиж буй айлуудаас сураглахаар гарав. Тэгж явсаар хоёр гүвээний цаанатаах айлд хүрч очлоо.  - Манай хүн үүрээр ирж яваад осгож үхэх шахсан хүүг олсон байна гэсээр айлын эхнэр асарч тойлоод сууж байхтай таарч магнай хагартлаа баярлах нь тэр. Чингээд Мэргэн даргадаа ч хэлж, тэд хамтдаа хүүг эмнэлэгт хүргэлээ. Ханатлаа тааваараа байж, амралт нь алжаал болох шахсан Сонор, Тэргэл хоёр тор дүүрэн амттан аваад гэртээ ирэв. Утсаа дөнгөж асаамагц сая өчнөөн дуудлага, дуут шуудангийн хонх ар араасаа жингэнэж, хүмүүс орчлонгоор нэг Сонорыг хайсан байх юм. Хүү нь ор сураггүй алга болж, хүний газарт байгаа эхнэр нь үхлүүт байгаа гэнэ.  Түүгээр ч барахгүй Сансармаагаас бөөн уучлалт хүссэн, гэмшсэн дуут шуудангууд. Сонор гар утасныхаа дэлгэц рүү юу юугүй орох гэж буй мэт утсаараа оролдож сууна.  Тэргэл торгон халаадны хормой намируулан ганхаж, дуу аялсаар жаргалтай нь аргагүй зочны өрөөнд орж ирээд энэ тэрийг ярина. Тийнхүү ам хуурайгүй ярих нь Сонорын чихний хажуугаар зүгээр л шуугиад өнгөрөх шиг болж байлаа. Тэргэл ганцаараа ярьж ярьж байснаа буйдан дээр тухлан суугаад ширээ дүүрэн амттанаас тамшаалангаа түрүүнээс хойш дуугаа хурааж, утаснаас өөр юуг ч үл анзаарах Сонорыг шүүрс алдан ширтэж, аргаа барсан янзтай алим хазалж сууна. Тэгснээ хяламхийж:                                                                                         - Хм, утсаа нээгээд л хорвоог мартчихна шүү. Хөөе, залуу минь. Би чамтай юм яриад байна шдээ гэвэл хариу байдаггүй ээ. Тэргэл уураа барьж ядан тэсгэл алдаж:  - Бас яачихав даа, Энэрэлээс л ирсэн биз дээ? Тэр чинь чамайг хуурсан шүү дээ. Чи бид хоёр түүнийг илчилсэн. Одоо тэр ч жаргалтай байгаа байх даа. Чамайг ингэж ухаанаа алдаж, утаснаас нүдээ салгахгүй зүүгдэж суугааг мэдэх ч үгүй. Хөөрхий миний Сонор. Хуурамч эхнэрийнхээ дарамтнаас хэзээ нэг гарна даа гэхчилэн урсгаж байтал:
- Амаа татаад өгөөч!!! гэж сэрдхийтэл хашгирахад нь таазнаас өлгөөтэй гэрлийн бүрхүүл бараг л ганхах шиг болов. Гайхаж балмагдсан Тэргэл яахаа мэдэхгүй хэсэг байж байснаа гомдоллож: - Чи чинь яаж байна аа, нөгөө хайртай дуртай гээд байсан хүн чинь? Эхнэрээ дийлэхээ болиод байтлаа одоо над уруу өндөр дуугарах нь шив дээ. Ингэж байгаа бол би яваад өгье л дөө гээд л уйлан хэлж, гомдоллож гартал хямарч гүйцсэн Сонор:  - Тэг ээ тэг. Дуртай зүгтээ арилаад өг. Тэгээд дахиж надад битгий харагдаарай. Муу өөдгүй амьтан. Одоо яв гэж учиргүй уурсан босоод яаравчлан гадуур хувцсаа өмсөж эхлэв. Бүр гайхаж орхисон Тэргэл хэрэг бишдэж, ямар нэг ноцтой асуудал гарсныг таамагламагц түүнийг тайвшруулахаар: - Чи минь яагаа вэ, юу тохиолдоод байгаагаа наддаа хэл л дээ гээд гүйн очиж тэврэх гэтэл Сонор мөрөн дээгүүрээ сүрдмээр ширүүн хараад: - Надаас холд! Холд гэж хэллээ шүү гэж яахаас ч буцахгүй аймшигтайгаар хэлээд үргэлжлүүлэн хувцсаа өмслөө. Чингээд гарахдаа:      - Намайг ирэхэд явсан байгаарай. Дахиад чамайг харахыг ч хүсэхгүй байна гээд хаалгаа тасхийтэл саваад гарч одлоо. Чухамхүү юу болсныг мэдэж амжилгүй үлдсэн Тэргэл ганц ч үг хэлж чадалгүй сэвхийтэл хаагдах үүдний  цаана өөрт нь загнуулаад торойж үлддэг Анирхүүгийн адил нулимс цийлэгнүүлсээр хоцорлоо. Тэгээд утсаа асааж үзвэл бөөн дуут шуудан. Сансармаагаас:                                                                                                                     - Тэргэл ээ, Энэрэл амиа хорлосон. Чамтай найз болж, чамд тусалж явсандаа би харамсаад ч барахгүй байна. Чиний хийсэн бүгдийг чинь би үнэнээр нь Сонор луу биччихсэн. Энэ хэрэгт чинь би лав хамаагүй шүү гэжээ.  Сонор нулимсаа барьж ядан зүрхээ чангалж, замаар чухам яажшуухан жолоо барьж яваагаа ч анзаарах сөхөөгүй хамаг хурдаараа зүтгэсээр эмнэлэгт ирлээ.  Сэхээн амьдруулах тасагт ухаангүй байгаа хүүдээ амь тавин яарсаар дэн дун ахлаж явахуйд газар дэлхий дайвалзаж байх шиг санагдав. Чингээд эмнэлэг рүү явж ортол Очир гуай царай нь барайчихсан: - Ээ гялай гэж, хүрээд ирлээ. Хүү минь, зөнөг надаас л боллоо. Зөнөсөн толгой би балчир амьтныг анхаарч чадсангүй гэсээр нударгаа далбагануулан, хөвөнтэй дээлийнхээ хормойг навсагануулсаар сандран угтах нь өрөвдмөөр. Хажууд нь зогсож байсан Мэргэн дарга мөнөөх усан бассейнд жарган цэнгэн байсан дэгжин залууг хараад шууд л танилаа.
                                        Үргэлжлэл бий
                            "Хэзээ ч оройтохгүй" номноос



( Сэтгэгдэл бичих? | Роман, тууж | Оноо: 0/0 | Үржинханд Э )


Танд энэ агуулга таалагдаж байвал LIKE хийгээрэй.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.



Уншигчдын оруулсан сэтгэгд манай сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
Санал сэтгэгдэл

 
Санал асуулга
Та нэг жилийн хугацаанд хэр олон ном худалдаж авсан бэ ?
Ном худалдаж аваагүй
1-3 ном худалдаж авсан
4-7 ном худалдаж авсан
8-11 ном худалдаж авсан
12-с дээш ном худалдаж авсан
Санал асуулгын дүнг үзэх

Ном

Шуурайн Солонго: ТООРОЛЖИН

Ш.Сундуйжав : Үүр цайж байна

Э.Үржинханд : Хос ном мэндэллээ

Б.Болдсүх : Таг мартсан тангараг

Ч.Дагмидмаа


Гишүүн
Хэрэглэгчийн нэр

Нууц үг

Та манай гишүүн болохыг хүсвэл энд дарна уу.

t
Одоо онлайнд 95 зочин 0 гишүүн байна.


Мэдээлэл оруулах

Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.

Windows XP, 7 үйлдлийн системийн стандарт монгол гарын драйвэр софтверийг ашиглан бичээрэй. Таны оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.

Санал хүсэлтээ илгээх
Хайлт


Зургийн цомог


erd-002.JPG
Хэмжээс: 500x375 28k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 2604


B2-014.JPG
Хэмжээс: 600x450 102k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 2480

Должин : Зам зуур
zam-032.JPG
Хэмжээс: 600x450 88k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 49495


Агуулга
Бямба, 2018.05.05
· Т. Амар-Амгалан
· Гүрж.Нямдорж" Бэнсэн үлгэрч" номоос
· /Барнангийн Доржпалам/
· Д. Нямдорж: "Хараацай" шүлгийн түүврээс
· С. Дамдиндорж
· Т. Амар-Амгалан
· Я. Баяраа
· Я.Баяраа: Борооны хэлмэр
· Б. Батзаяа: Учрал хагацал
· Яруу найрагч Ш.Хатанбүүвэйбаатар
Пүрэв, 2018.05.03
· Ө. Балжинням: ӨЧИГДӨР
· Х. Доржпалам: СОНГОДОГ ӨДӨР
· Б. Баясгалан
· Т. Амар-Амгалан
Даваа, 2018.04.30
· Гомпилдоогийн Мөнхцэцэг
Лхагва, 2018.04.18
· Лха Отхан : ТОГОРУУН ЦУВААН ДУНД ..
· Лха Отхан : Хоосон дэвтэрт минь өдөлсөн шар шувууны ...
· Лха Отхан : Урсгалд хөвөх навчисыг он жилүүдтэй үдэж ...
· Түмэнбаярын Бум-Эрдэнэ : Хоолны ширээ
Мягмар, 2018.04.17
· Яагаад гэж би өөрөөсөө Яасан олон асууна вэ
Лхагва, 2018.04.18
· Лха Отхан : Монгол нутаг
Мягмар, 2018.04.10
· Хундага нулимс
Баасан, 2018.03.30
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг: Загас үнэртсэн үдэш
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг: "Зун гээсэн чөдөр" номоос
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг: "Нэргүй ном"-оос
· Х. Нямхишиг: "Зун гээсэн чөдөр" номоос
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг: "Зун гээсэн чөдөр" номоос
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг

Та сараа сонгоно уу


Санал хүсэлт

Нэр:

Э-шуудан:

Санал хүсэлт:



Хажууд нь хүмүүн мишээн гэрэлтэхэд Халиун дэлбээгээ дэлгэн баярладаг Инээхийг хүртэл эсэндээ мэдрэх Ижий сүнстэй Сарнай цэцэг
© Copyright 2005-2018 Biirbeh.MN.
     All rights reserved.
By Bataka
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Утас : 976-99076364
И-мэйл :info@biirbeh.mn