Нүүр Гишүүн Шүлэг Өгүүллэг Сургамж Зөвлөгөө Зургийн цомог Холбоо барих
 

Сайтын мэдээлэл ...
Facebook
Twitter
RSS2

Mail : info@biirbeh.mn
Yahoo ID : tbatbaatar
Mobile : 9907-6364

Нэрээр
  ''Өврийн дэвтэр'' яруу найргийн реалити шоу  
  4-н мөртүүд  
  Sienna  
  Window of Mongolian poetry  
  Youtube  
  Агиймаа Э  
  Алтангадас  
  Алтанхундага А  
  Амарбаяр М  
  Амарсайхан A  
  Амарсанаа Б  
  Амор Хайям  
  Ардын аман зохиол  
  Ариун-Эрдэнэ Б  
  Ариунболд Энх-Амгалан  
  Афоризм  
  Аюурзана Г  
  Бавуудорж Ц  
  Багабанди Н  
  Бадарч П  
  Базардэрэг Н  
  Байгалмаа А  
  Батзаяа Б  
  Батзүл Д  
  Батнайдвар М  
  Батнайрамдал П  
  Батнасан Лу  
  Батрэгзэдмаа Б  
  Баттуяа Ц  
  Батцэцэг Ш  
  Баяр ёслол хурим найр  
  Бодрол  
  Болдсайхан С  
  Болдхуяг Д  
  Болор-эрдэнэ Х  
  Болормаа Х  
  Болормаа Б  
  Бум-Эрдэнэ Э  
  Бум-Эрдэнэ Түмэнбаяр  
  Бусад  
  Буянзаяа Ц  
  Буянцогт C  
  Буянцогт /Цахарын/ С  
  Бямбаа Жигжид  
  Бямбажаргал Ц  
  Бүжинлхам Эрдэнэбаатар  
  Гадаадын уран зохиол  
  Галсансүх Б  
  Ганзориг Батсүх  
  Ганзориг Б  
  Гэсэр  
  Гүрбазар Ш  
  Дагмидмаа Ч  
  Далай ламын айлдвар  
  Дамдинсүрэн Цэнд  
  Дашбалбар О  
  Дениска Михайлов  
  Дорж Б  
  Доржсэмбэ Ц  
  Дулмаа Ш  
  Дууны үг  
  Дэлгэрмаа Ц  
  Дэлхийн уран зохиол  
  Ерөөл, Магтаал  
  Жамбалгарав Ц  
  Зохиолчдын намтар  
  Зүйр цэцэн үг  
  Ичинхорлоо Б  
  Кана Б  
  Лодойдамба Ч  
  Лочин Соном  
  Лхагва Ж  
  Лхагвасүрэн Б  
  Лхамноржмаа Ш  
  Монгол Улсаа хөгжүүлье  
  Монголын өгүүллэгийн цоморлиг 2003  
  Мэдээ, мэдээлэл  
  Мөнх-Өлзий Б  
  Мөнхбат Ж  
  Мөнхсайхан Н  
  Мөнхтуяа А  
  Мөнхцэцэг Г  
  Мөнхчимэг А  
  Намдаг Д  
  Намсрай Д  
  Нацагдорж Д  
  Номин Г  
  Номинчимэг У  
  Нямсүрэн Д  
  Оюун-Эрдэнэ Н  
  Оюундэлгэр Д  
  Пүрэв Санж  
  Пүрэвдорж Лувсан  
  Пүрэвдорж Д  
  Пүрэвсүрэн Соёрхын  
  Равжаа Д  
  Ринчен Б  
  Сумъяа Доржпалам  
  Сургамж  
  Сүглэгмаа Х  
  Сүрэнжав Шарав  
  Сүхбаатар Ширчин  
  Сүхзориг Г  
  Тайванжаргал Н  
  Төрбат Д  
  Улам-Оргих Раднаадорж  
  Урианхай Д  
  Уугансүх Б  
  Хасар Л  
  Хишигдорж Л  
  Ховд Их сургуулийн Утга зохиолын нэгдэл  
  Хулан Ц  
  Хүрэлбаатар Ү  
  Хүрэлсүх М  
  Хүүхдийн дуу  
  Цэемаа М  
  Цэцэнбилэг Д  
  Чойном Р  
  Чоно  
  Чулуунцэцэг Б  
  Шагж гэлэн  
  Шог өгүүллэг  
  Шүлэг  
  Шүүдэрцэцэг Б  
  Энхбат Балбар  
  Энхболд Энхбаатар  
  Энхболдбаатар Д  
  Энхтуяа Б  
  Энхтуяа /Эмүжин/ Р  
  Энэбиш Батсамбуу  
  Эрдэнэ С  
  Эрдэнэ-Очир Арлаан  
  Эрдэнэсолонго Б  
  Эрхэмцэцэг Ж  
  Явуухулан Б  
  Ярилцлага  
  Үлгэр  
  Үржинханд Э  
  Өвөр Монголын яруу найраг  
  Өгүүллэг  
  Өлзийтөгс Л  
  Өөрийгөө ялах нь  

Ангилал
  Article1  
  Шүлэг  
  Өгүүллэг  
  Найраглал  
  Афоризм  
  Богино өгү  
  Роман, тууж  
  Зүйр цэцэн  
  Үлгэр  
  Ертөнцийн  
  Ардын аман  
  Нийтлэл  
  Дууль  
  Сургамж  
  Зөвлөгөө  
  Мэдээ  
  Намтар  
  Ярилцлага  
  Ерөөл магтаал  
  Дууны үг  
  Ардын аман зохиол  
  Youtube  
  Дурсамж  
  Бусад  

Дэм дэмэндээ гэж
Та бүхнийг бидэнд туславал бид баярлах болно.
$



  

Үржинханд 	Э	 Роман, тууж: Э.Үржинханд : Анирхүү /Тууж/ Төгсгөлийн 13-р хэсэг
Оруулсан admin on 2015-06-08 14:29:28 (3360 уншсан)

Хаа сайгүй ханз үсгэн чимэглэл бүхий сургуулийнхаа орчноор алхан харих замдаа Катя өдөр бүрийн дадал ёсоор замд байдаг хүнсний жижиг дэлгүүрээс тараг, жимс сэлт, басхүү Энэрэлд зориулан жижиг савтай ундаа авахаа ч мартсангүй.  Тэд зүгээр л бие биедээ жижигхэн ч гэсэн бэлэг өгөөд сурчихсан тийм л гэгээн найзууд билээ. Ямагт л инээмсэглэж байдаг найрсаг зантай худалдагч эгч энэ тэрхэн асууж, оюутнуудад хятад хэлний амьд дадлага болж өгдөг нь тун ч сонирхолтой. Хичээл тараад Оросоос ирсэн хэдэн найзуудтайгаа өрөөнийхөө монгол оюутныг танилцуулна гэж амласан учир Энэрэлийг авахаар баяр хөөр дүүрэн орж иртэл хаалга нь дэлгээтэй байлаа.

Дотуур байранд бөөн хөл хөдөлгөөн, үймээн шуугиан. Катя гайхаж балмагдсаар өрөөндөө явж ороход сая санаанд оромгүй дүр зураг угтаж авах нь тэр. Шалаар дүүрэн эмх замбараагүй тараасан бичиг цаас, Энэрэлийн хичээл ном, бас энд тэндгүй дусалсан хэрдхиймээр улаан дуслууд.  Гагцхүү Сансармаа л чухам хэнээс, юунаас болж энэ аймшигт байдалд хүрснийг нэгд нэгэнгүй мэдэх билээ. Хичнээн тогшивч хаалгаа нээхгүйн дээр басхүү Катя хичээлийн цагаар утсаа салгасан учир түүнийг дуудах боломж байсангүй. Ингээд арга буюу жижүүр багшийг гуйж гувшин байж, илүү түлхүүрийг нь аваад өрөөний үүдийг нээв. Сансармаа ой тоонд багтамгүй тэрхүү байдлыг хараад цочирдсондоо байраар нэг орилж хашгичин: - Туслаарай, авраарай гэж дуулиан тарьж орхисон нь энэ. Энэхүү явдлаас үүдэж бүх оюутнууд дор дороо болгоомжлох болж, сав л хийвэл гэрчээр дуудагдах, сургуулиас хөөгдөх, магадгүй түүнээс ч аюултай нөхцөл үүсч болохоор байлаа. Сансармаа өнөөдрийг хүртэл ямар гээчийн аюултай “гал” асааж орхисноо бүхий л зүрх сэтгэлээрээ ухааран гэмшиж Энэрэлд үргэлж туслах болов. Чингээд сургуулиас чамгүй хол зайд орших Өвөр Монголын олон улсын эмнэлэг рүү Катятай ээлжлэн өдөр бүр хоол унд зөөхөөр барахгүй Энэрэлийг сургуулиас хасуулахгүй байх талаас нь чадах чинээгээрээ хөөцөлдсөн юм. Тэр ч байтугай Сонорт ч, Тэргэлд ч бүх үнэнийг хэлж орхив. Аажимдаа Энэрэлийн бие тэнхэрч, илааршаад ирэхүйд Сансармаа үнэн голоосоо гэмшсэн хүний хүлцэнгүй царайгаар шал ширтэн дорой дуугарч, Тэргэлтэй үгсэн нийлээд, түүний эсрэг хийж байсан бүхий л ичгүүр сонжуургүй үл бүтэх үйлдлээ учирлан өчсөн билээ.  Ийм л үед нутаг нэгт оюутнууд нь ч гэсэн хэр чинээгээрээ хоол унд, эрүүл мэндэд тустай эм бэлдмэл зөөж, хүний газар зовлонд учраад буй нэгнээ сэтгэл зүрхээрээ дэмжиж туслах тэр их хайранд уяраад гэгээн баялаг амьдралд итгэл төрөхгүй байхын аргагүй. Зовохын цагт Өвөр монгол ахан дүүс минь халуун дулаан, өөриймсөг, дотно сэтгэлээ зориулж хичнээн хүнлэг сайхныг нь үгээр магтахад багадмаар. Тэр ч байтугай халуун сэтгэлээр нэгдэж Энэрэлийн эмчилгээнд зориулан хандивын тоглолт зохион байгуулаад оюутан хүний төлж давшгүй эмчилгээний зардлыг хүртэл цуглуулж өгснийг нь, олныхоо оломгүй хүчээр хөл дээрээ боссоноо бодохоор сайхан сэтгэлт тэдэнд талархахгүй байхын учиргүй.                                                                                                                                  Аз жаргалаар цалгисан хөгжөөнт он жилүүдийн тэртээд хөөрөн догдлох цолгиун инээд цалгиасаар гараа алдлан өөдөөс гүйх хүүгийнх нь цовоо сэргэлэн нүд дурсамж дундах шилэн цонхны цаанаас тодорно. Анир чимээгүйг эвдэн байж  “Ээж ээ” гээд дуу хадуулах Анирхүүгээ л бодон бодсоор, амьдрах итгэл нь гагцхүү Анирхүү учир Энэрэл бүсээ чанга бүслэн давж барамгүй хүнд бэрх өдрүүдийг туулж сургуулиа нэгэнтээ төгслөө. Төгсөгчид баяр хөөр дүүрэн, аз жаргалант инээмсэглэл цацруулан хос хосоороо дурсгалын зургаа татуулж ахуйд гагцхүү Энэрэл нууранд чуулсан шувууд дунд ганцаараа торойн бөхийх өнчин хун адил хүүгээ санан бэтгэрч, сэтгэл төвдөлгүй нулимсаа нууж сэмхэн арчина. Хөөрч баярлан шуугилдах олон найзууд нь бие биедээ баяр хүргэхэд Катя, Сансармаа хоёр цэцгийн баглаа тэврэн хамгаас түрүүлж ирээд хамтдаа гэрэл зургаа татуулсан билээ. Сансармаа монголдоо буцсан ч үргэлж Энэрэлд санаа тавьсан хэвээр.  Харин Энэрэл сургуулиа төгсөөд монгол руугаа харьсангүй. Хэнээс ч илүү нандигнан хайрлаж явсан хайрт ханьдаа, хамгаас дотно итгэж явсан Тэргэл найздаа голдоо ортол гомдсон ялагдал бүхэн түүнийг улам ч хатуужуулан зоригжуулжээ. Чин сэтгэлт найз Катягийнхаа ачаар ажилд орж спорт, аялал жуулчлалын орчуулагч боллоо.  Тэд хамтдаа Хятад, Орос улс, Өвөр Монголын бараг бүх л үзэсгэлэнт газруудаар аялав. Олон ч сайхан үйл явдлуудыг орчуулж, гадаад хэл гэдэг ус цас болсон билээ.


Цаг хугацааны дараа. Энэрэл дэлхий нийтийн эв нэгдлийн бэлгэдэл болсон Олимпийн арга хэмжээний орчуулагчаар уригдаж, амжилттай ажиллаад Алтан медалийн эзэдтэй хамт нэр хүндтэйгээр эх орондоо газардлаа. Нисэх онгоцны буудал дээр өнгө өнгийн цэцгийн баглаа тэвэрч, эх орноороо бахархан омогшихын эрхэнд баярын нулимсаа барьж ядан буй олон элэг нэгтнүүд нь тэднийг угтаж тосно.  Микрофоноо дээш өргөөд нэг нэгэнтэйгээ уралдах адил өрсөн тэмүүлэх сурвалжлагчид, зургийн аппарат, камер барин урд хойно сандран гүйлдэх хэвлэлийнхэн, хамгаалагчид гээд л сүр дуулиан болсон баярт хүлээн авалт дунд Энэрэл орж явчихав. Тэр одоо нэгэнтээ монголын бахархал болсон нэр хүндтэй орчуулагч билээ.  Үймсэн олон дундаас  хайртай гэхэд дэндүү хайртай, амьдралынх нь цорын ганц утга учир болсон Анирхүү аль болох ээждээ харагдахын тулд зурсан зургаа дээр гэгч нь өргөсөөр байлаа. Сонор дэнхийсэн том хүүгээ мөрөн дээр суулгажээ. Олимпийн аваргууд, түүнчлэн гайхалтай чадварлаг орчуулагч бүсгүйг эх орондоо буух сургаар Сансармаа, Тэргэл нар ч цэцгийн баглаа барьсаар Чингис хаан олон улсын нисэх буудлыг зорин ирсэн байв. Улс орон даяараа баяр хөөрөөр бялхсан ийм их аз жаргалант учрал дунд улиран одсон бараан бүхнийг уучлал өршөөлийн тунгалаг сэвүүн салхи нэгэнтээ хийсгэн ариусгасаар. Анирхүүгийн бяцхан зүрхээ өмрүүлэн байж, элгээ эмтэртэл шаналан мөрөөдөж урласан тэр л зураг ийнхүү бодит биеллээ олоод цугларсан түмний дундаас гэрэл цацрах шиг гарч ирсэн ээжийнх нь харцанд тодоос тод тусав. Өчнөөн бэрхийг туулан байж сая нэг учирсан аав, ээж, хүү гурав багтаж ядсан догдлолын нулимсаа барьж ядан уулзахуйд Анирхүүгийн зурган дээрээс ургасан том алтан наран тэдний дээрээс дулаан илчээр ивээгээд шижиртэн цацарч байлаа.

                    Шинэ Мянган Утга Зохиолын Нэгдлийн гишүүн,
                Монголын Зохиолчдын Эвлэлийн гишүүн Э.Үржинханд
                         “Хэзээ ч оройтохгүй” туужийн номноос
                                             2015 он



( Сэтгэгдэл бичих? | Роман, тууж | Оноо: 0/0 | Үржинханд Э )


Танд энэ агуулга таалагдаж байвал LIKE хийгээрэй.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.



Уншигчдын оруулсан сэтгэгд манай сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
Санал сэтгэгдэл

 
Санал асуулга
Та нэг жилийн хугацаанд хэр олон ном худалдаж авсан бэ ?
Ном худалдаж аваагүй
1-3 ном худалдаж авсан
4-7 ном худалдаж авсан
8-11 ном худалдаж авсан
12-с дээш ном худалдаж авсан
Санал асуулгын дүнг үзэх

Ном

Шуурайн Солонго: Гималай

Шуурайн Солонго: ТООРОЛЖИН

Ш.Сундуйжав : Үүр цайж байна

Э.Үржинханд : Хос ном мэндэллээ

Б.Болдсүх : Таг мартсан тангараг

Ч.Дагмидмаа


Гишүүн
Хэрэглэгчийн нэр

Нууц үг

Та манай гишүүн болохыг хүсвэл энд дарна уу.

t
Одоо онлайнд 61 зочин 0 гишүүн байна.


Мэдээлэл оруулах

Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.

Та монгол гарын драйвэр ашиглан бичээрэй. Оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.

Санал хүсэлтээ илгээх
Хайлт


Зургийн цомог

Должин  : 2007 оны аялал
mongolia2007year-175.JPG
Хэмжээс: 600x450 117k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 2516

М. Болд 1966	80х65, зотон тос
Жамуха
Хэмжээс: 600x733 213k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 4040

Должин : Зам зуур
zam-011.JPG
Хэмжээс: 600x450 90k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 2980


Агуулга
Баасан, 2019.03.15
· Б.Энэбиш : Одот тэнгэрт цаасан шувуу хөвнө ...
· Б.Энэбиш : Шүлэг шүтээн
· Б.Энэбиш : Хориг тавьсан хайр
· Б.Энэбиш : Бодлын хөврөл
· Б.Энэбиш : Оршихуйн орчил
· Ш.Цэцэг-Өлзий : Ээжээ би Таныгаа санаж байна
Пүрэв, 2019.03.14
· Д.Урианхай : СҮҮЛЧИЙН ХУНДАГА... Анд Б.Лхагвасүрэнд
· Өвгөдийг битгий шоол
Лхагва, 2019.03.13
· Чингис хааны алтан сургаалиас
Мягмар, 2019.03.12
· Тогтохын Цацралт : Тал саран /Өгүүллэг/
· Соёрхын Пүрэвсүрэн : Балдан өвгөн
· Ч.Бэлгүтэй : Охидын гоо үзэгслэн оддын адил гэрэлтээгүй бол ...
· Батсамбуугийн Энэбиш : Нүгэл бол ,бурхдын зүүлгэсэн нүгэл
· Шуурайн Солонго зохиолчийн ГИМАЛАЙ номыг сэтгэгдэл
· Шуурайн Солонгын ГИМАЛАЙ туужийн хэсгээс....
· “Ээждээ захидал бичээрэй” уралдаанд дэд байрт шалгарсан захидал
Даваа, 2019.03.04
· Дотоод ертөнцийн урсгал
Бямба, 2019.03.02
· Одтой шөнө
Пүрэв, 2019.01.17
· Бөхийн Бааст намтар уран бүтээл
Баасан, 2019.01.11
· Б.Цоожчулуунцэцэг : БУЛАНГИЙН ЗОГСООЛ
· С.Дамдиндорж : ГУРВАН ХЭМЖЭЭС
· Т.Бум-Эрдэнэ : ОЛОН БОЛООРОЙ (өгүүллэг)
Даваа, 2019.01.07
· Б.Баттулга - Мөнгөн шөнө
· Б. Баттулга : Гүн ухааны сүлжээ бодролууд
Лхагва, 2018.12.19
· Шаравын Сүрэнжав : Тэнгэрийн хүү
Пүрэв, 2018.12.06
· Н.Энхтэнгэр : Бурхнаас гуйсан нүгэлтэй хүсэл
Лхагва, 2018.12.05
· Соёрхын Пүрэвсүрэн : Үрийн буян
· Соёрхын Пүрэвсүрэн : Үйлийн үр
Бямба, 2018.12.01
· Тогтохбаярын Хонгорзул : Хайртай гэж хэлээч
Мягмар, 2018.11.27
· Байгалмаа Цэнд : Сэтгэл сохорсон байж хайрт минь (2)
· Байгалмаа Цэнд : Сэтгэл сохорсон байж хайрт минь (1)
· Намсрайн Чинзориг : “Дуусгаж амжаагүй захидал”
· М.Цэемаа : Маарамба
Пүрэв, 2018.11.22
· Шагж Гэлэн : Би гөлөг
Лхагва, 2018.11.21
· Да.Жаргалсайхан : ХЭРҮҮЛЧИЙН ДАМЖАА
· Д.Сумъяа : Хүслийн биелэл
· Д.Долсүрэн : ХАНИА БҮҮ ГОМДООГООРОЙ
Баасан, 2018.10.19
· Баатарцогтын Сайнбилэг : ГАЛЫН ХАЙЧ
· Н.Найданбат : Уулзах л ёстой учрал
· Н.Урангоо : Айлгүй эмээ минь дээ аавыг минь битгий гомдоогоорой

Та сараа сонгоно уу


Санал хүсэлт

Нэр:

Э-шуудан:

Санал хүсэлт:



Хажууд нь хүмүүн мишээн гэрэлтэхэд Халиун дэлбээгээ дэлгэн баярладаг Инээхийг хүртэл эсэндээ мэдрэх Ижий сүнстэй Сарнай цэцэг
© Copyright 2005-2019 Biirbeh.MN.
     All rights reserved.
By Bataka
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Утас : 976-99076364
И-мэйл :info@biirbeh.mn