Эрт урьдын цагт, нохой нэг caйн найзтай болохоор ихд санаашарчээ гэнэ. Нэгэн өдөр, нохой яваж байгаад чонотой харгав. Чоно: - нохой чи xaa очих гэж явна? Гэж асуусанд нохой: - нэг caйн найзтай болохсон гэж эрж явана гэж хариулав. Чоно сонсоод: - заа тэгвэл намайг дагаарай гээд хоюул найзлав. Гэхдээ шөнө болоход нохой зуршил ёсоор хуцасанд чоно сандарч, - битгий хуц, битгий хуц. Баавгай сонсочихвол бидэнийг барихаар ирж мэднэ гэж сануулав. " үүнээс үзэхэд баавгайгын чадал чоноос илүү юм байна. Очиж баавгайтай найзлавал дээр юмсанж" гэж нохой боджээ. Маргааш нь нохой чоноос салж яван баавгайтай найзласан байна. Шөнө нь нохой мөн л зуршил ёсоор хуцаад байв. Баавгай мэндэж: - буу дуугар, буу дуугар. Бар сонсоод бидэнийг ирж иднэ гэж сэрэмжлүүлэв. " бар баавгайгаас бас хүчэрхэг ажээ" гэж нохой ухаарав. Маргааш нь нохой мөн л баавгайг орхиж бартай найзлав. Шөнө нь нохой мөн л зуршил ёсоор хуцав. Бар цочиж, - дуугүй бай, дуугүй бай. Хүн сонсоод бидэнийг авалахаар ирэх бий гэж хэрсүүлэв. Бараас бас илүү хүчтэн байгааг нохой танив. Маргааш нь нохой бараас салж айлд очин хүнтэй найзлав. Шөнө нь нохойг хуцахад айлынхан: - caйн, caйн. Нохой шөнө хуцаад байвал гэр орон маань амар тайван байж, бид санаа амар унтах сайхан гэж бөөн баяр болов. Маргааш нь айлынхан нохиг дагуулж авад гаран чоно, баавгай, бар агнаж орой нь олз омогтой буцаж ирээд ангын дотор гэдэсийг нохойдоо шагнаж мaxыг нь чанаж гэр даяараа тавтай хооллов. Түүнээс хойш нохой хүнийг бишрэн дагаж өнөөдөр болоход бүрэн дасчээ.
Шуурайн Солонго: Гималай
Шуурайн Солонго: ТООРОЛЖИН
Ш.Сундуйжав : Үүр цайж байна
Э.Үржинханд : Хос ном мэндэллээ
Б.Болдсүх : Таг мартсан тангараг
Ч.Дагмидмаа
Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.
Та монгол гарын драйвэр ашиглан бичээрэй. Оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.
zam-101.JPG Хэмжээс: 600x450 113k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 5211
mongolia2007year-157.JPG Хэмжээс: 600x450 139k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 3872
Намар Хэмжээс: 600x587 118k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 4241
Нэр: Э-шуудан: Санал хүсэлт: