Нэг зальтай бадарч явж байтал адуучин эр адуугаа услахаар гол руу багширтал туун явахыг хараад хоёр модон таягаа сугандаа тулан өрөөсөн хөлөө атийлган догонцсоор адууны нь хажуугаар өнгөрөн явахыг тэр адуучин хараад суга таягтай хүнийг өрөвдөн “Та хаа хүрэх нь вэ?” гэж асуусанд “Би Баруун зуу орноо” гэж хариулав. “Та ийнхүү хөл зовуурьтай байж тийм хол газар яаж хүрэх билээ?” гэж адуучин асуусанд бадарчин ... “Миний хөл эв эрүүл болой. Гагцхүү хол газар явах учир “Хөл юүгээ гамнасугай” хэмээн хоёр хөлөө ээлжлэн ингэж явдаг юм” гэж хэлсэнд тэр адуучин “Ядарсан хүнд тус хүргэе” гэж бодоод “Би танд буян санаж нэг номхон морь өгье. Та түүнийг унаж хөл амар явагтун!” гэж хэлээд бадарчинд нэг сайн морио барин өгчээ.
эх сурвалж : http://ulgerch.blogspot.com/2010/05/blog-post_8723.html
Шуурайн Солонго: Гималай
Шуурайн Солонго: ТООРОЛЖИН
Ш.Сундуйжав : Үүр цайж байна
Э.Үржинханд : Хос ном мэндэллээ
Б.Болдсүх : Таг мартсан тангараг
Ч.Дагмидмаа
Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.
Та монгол гарын драйвэр ашиглан бичээрэй. Оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.
art_14.jpg Хэмжээс: 600x436 176k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 4790
zam-004.JPG Хэмжээс: 600x450 118k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 4918
mongolia2007year-232.JPG Хэмжээс: 600x800 237k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 4515
Нэр: Э-шуудан: Санал хүсэлт: