Нүүр Гишүүн Шүлэг Өгүүллэг Сургамж Зөвлөгөө Зургийн цомог Холбоо барих
 

Сайтын мэдээлэл ...
Facebook
Twitter
RSS2

Mail : info@biirbeh.mn
Mobile : 9907-6364

Нэрээр
  ''Өврийн дэвтэр'' яруу найргийн реалити шоу  
  4-н мөртүүд  
  Sienna  
  Window of Mongolian poetry  
  Youtube  
  Агиймаа Э  
  Алтангадас  
  Алтанхундага А  
  Амарбаяр М  
  Амарсайхан A  
  Амарсанаа Б  
  Амор Хайям  
  Ардын аман зохиол  
  Ариун-Эрдэнэ Б  
  Ариунболд Энх-Амгалан  
  Афоризм  
  Аюурзана Г  
  Бавуудорж Ц  
  Багабанди Н  
  Бадарч П  
  Базардэрэг Н  
  Байгалмаа А  
  Батзаяа Б  
  Батзүл Д  
  Батнайдвар М  
  Батнайрамдал П  
  Батнасан Лу  
  Батрэгзэдмаа Б  
  Баттуяа Ц  
  Батцэцэг Ш  
  Баяр ёслол хурим найр  
  Бодрол  
  Болдхуяг Д  
  Болор-эрдэнэ Х  
  Болормаа Б  
  Болормаа Х  
  Бум-Эрдэнэ Түмэнбаяр  
  Бум-Эрдэнэ Э  
  Бусад  
  Буянзаяа Ц  
  Буянцогт C  
  Буянцогт /Цахарын/ С  
  Бямбаа Жигжид  
  Бямбажаргал Ц  
  Бүжинлхам Эрдэнэбаатар  
  Гадаадын уран зохиол  
  Галсансүх Б  
  Ганзориг Батсүх  
  Ганзориг Б  
  Гэсэр  
  Гүрбазар Ш  
  Дагмидмаа Ч  
  Далай ламын айлдвар  
  Дамдинсүрэн Цэнд  
  Дашбалбар О  
  Дениска Михайлов  
  Дорж Зундуй  
  Дорж Б  
  Доржсэмбэ Ц  
  Дулмаа Ш  
  Дууны үг  
  Дэлгэрмаа Ц  
  Дэлхийн уран зохиол  
  Ерөөл, Магтаал  
  Жамбалгарав Ц  
  Зохиолчдын намтар  
  Зүйр цэцэн үг  
  Ичинхорлоо Б  
  Кана Б  
  Лодойдамба Ч  
  Лочин Соном  
  Лха Отхан  
  Лхагва Ж  
  Лхагвасүрэн Б  
  Лхамноржмаа Ш  
  Монгол Улсаа хөгжүүлье  
  Монголын өгүүллэгийн цоморлиг 2003  
  Мэдээ, мэдээлэл  
  Мөнх-Өлзий Б  
  Мөнхбат Ж  
  Мөнхсайхан Н  
  Мөнхтулга Г  
  Мөнхтуяа А  
  Мөнхцэцэг Г  
  Мөнхчимэг А  
  Намдаг Д  
  Намсрай Д  
  Нацагдорж Д  
  Номин Г  
  Номинчимэг У  
  Нямсүрэн Д  
  Оюун-Эрдэнэ Н  
  Оюундэлгэр Д  
  Пүрэв Санж  
  Пүрэвдорж Д  
  Пүрэвдорж Лувсан  
  Пүрэвсүрэн Соёрхын  
  Равжаа Д  
  Ринчен Б  
  Сумъяа Доржпалам  
  Сургамж  
  Сүглэгмаа Х  
  Сүрэнжав Шарав  
  Сүхбаатар Ширчин  
  Сүхзориг Г  
  Тайванжаргал Н  
  Төрбат Д  
  Урианхай Д  
  Уугансүх Б  
  Хасар Л  
  Хишигдорж Л  
  Ховд Их сургуулийн Утга зохиолын нэгдэл  
  Хулан Ц  
  Хүрэлбаатар Ү  
  Хүрэлсүх М  
  Хүүхдийн дуу  
  Цэемаа М  
  Цэцэнбилэг Д  
  Чойном Р  
  Чоно  
  Чулуунцэцэг Б  
  Шагж гэлэн  
  Шог өгүүллэг  
  Шүлэг  
  Шүүдэрцэцэг Б  
  Энхбат Балбар  
  Энхболд Энхбаатар  
  Энхболдбаатар Д  
  Энхтуяа Б  
  Энхтуяа /Эмүжин/ Р  
  Энэбиш Батсамбуу  
  Эрдэнэ С  
  Эрдэнэ-Очир Арлаан  
  Эрдэнэсолонго Б  
  Эрхэмцэцэг Ж  
  Явуухулан Б  
  Ярилцлага  
  Үлгэр  
  Үржинханд Э  
  Өвөр Монголын яруу найраг  
  Өгүүллэг  
  Өлзийтөгс Л  
  Өөрийгөө ялах нь  

Ангилал
  Article1  
  Шүлэг  
  Өгүүллэг  
  Найраглал  
  Афоризм  
  Богино өгү  
  Роман, тууж  
  Зүйр цэцэн  
  Үлгэр  
  Ертөнцийн  
  Ардын аман  
  Нийтлэл  
  Дууль  
  Сургамж  
  Зөвлөгөө  
  Мэдээ  
  Намтар  
  Ярилцлага  
  Ерөөл магтаал  
  Дууны үг  
  Ардын аман зохиол  
  Youtube  
  Дурсамж  
  Бусад  

Дэм дэмэндээ гэж
Та бүхнийг бидэнд туславал бид баярлах болно.
$



 

Далай ламын айлдвар


Далай ламын айлдвар 		 Шүлэг: Л.Батцэнгэл : Сэтгэлийн бадаг
Оруулсан admin on 2014-06-16 15:35:11 (4524 уншсан)

Ер бусын тунгалаг наран бүхий биеэс минь мандаж

Ертөнц дахины цэцэгс эргэн тойронд минь дэлгэрнэм

Хаврын бурхан би хаа сайгүй оршиж

Хад чулуу, бутны завсраар алтан цацраг минь шагайна.

 

Хот тосгод, буйд толгодын хүмүүст ариун хүсэл минь зочилж

Хол одогсод, бурхан болоочдыг гэгээн сэтгэл минь гийгүүлнэм.

Эгэл юм бүхэнд хайртай би нууцхан чамдаа зориулж

Энгийн нүдэнд үзэгдэхгүй эрдэнэт захидлаа илгээнэм.

 

Нарны амьтай шүлгүүд минь цэцгийн үндэс дамжсаар

Наана чинь бас уянгалахыг найз минь чи сонсоно уу.

Живаа дүнчүүр гэрлийн тунгалаг чавхдасыг хөглөсөөр

Жаахан чиний минь хацарт жаргалын туяа бэлэглэв үү.

 

Хагацал гэж үгүй мөнх залуу өдрүүдээр

Хаврын бурханы бүрэлбаа би нарны утсаар ертөнцийг хэлхэж

Шидэт цацрагаар хөвөрдсөн мөрөөдлийн хонгор уянгатай

Шигтгээт аялгуун титмээ хүн төрөлхтөнд дурсганам.



( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Далай ламын айлдвар )

Далай ламын айлдвар 		 Дууны үг: Б. Эрдэнэцог : Уулс чуулсан нутаг
Оруулсан admin on 2014-02-21 22:26:26 (5071 уншсан)

Уран оргилд нь хөөмий хөшилдсөн

Урин салхинд нь исгэрээ сэнгэнсэн

Ус гол нь туульс хайлсан

Ураг овгоороо магтаал аяалсан

Улаан нараа золгож тосдог

Уулс чуулсан нутаг минь ээ

             Өөр өөрийн өнгө аястай

             Өвөрмөц хэл өв соёлтой

             Өндөр суврагын эзэн бурхадтай

              Олон ястны өлгий орон

              Улаан нараа залбирч жаргаадаг

               Уулс туульсын нутаг минь ээ



( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Дууны үг | Оноо: 0/0 | Далай ламын айлдвар )

Далай ламын айлдвар 		 Article1: Б Эрдэнэцог : Монгол түмэндээ
Оруулсан admin on 2014-01-16 14:42:13 (3737 уншсан)

Шинэ дээлээ оёод

Чихэр боовоо базаагаад

Биеийнхээ бэлчээрийг арвижуулаад

Бизнесдээ өндөр ашиг олоод

Төр нь түмнээ түшсэн бодлоготой

Түшээд нь алсын хурц хараатай

Ард түмэн бүгдээрээ

Ажил хөдөлмөр эрхэлдэг байж

Амар сайхан шинэлээрэй

Ардчилсан төрт улс минь ээ

  Б Эрдэнэцог

Сар шинэдээ сайхан шинэлээрэй миний монголын ард түмэн минь



( Сэтгэгдэл [] | Article1 | Оноо: 0/0 | Далай ламын айлдвар )

Далай ламын айлдвар 		 Article1: Б.Магсаржав : Хэц өндөрийн салхи
Оруулсан admin on 2013-11-28 16:08:13 (3840 уншсан)

Хилэн улаан уулсынхаа бэлд нь хөврөх сэвшээ
Хиргүй тунгалаг тэнгэрийн гижиг үргээх сэвэлзээ
Жигүүр дэлгэх шувуудийн тэсвэр сорих шамрага
Жин үдийн нарнаар мандал аргадах бидэр

Би хэц өндөрийн салхи

Шивээн толгой ганхуулах бор тойрмийн сэвшээ
Шиврээ бороог зүсрүүлэх аяс намуун сэвэлзээ
Шинийн сарны гуниг аргадах аниргүй оргилийн намилзаа
Шинэхэн тэрлэгний мөр гандаах цаг мөнхийн туналзаа

Би хэц өндөрийн салхи

Эрийн хийморь сэргээсэн сүмийн улааны сэвэлзээ
Эрэмгий морьдийн тоос хөврүүлсэн ямаат улааны сэвшээ
Бэлийн чулуу мөлийлгөх энэ цагийн намилзаа
Бэлтрэгэн чоныг бойжуулсан эрт цагийн туналзаа

Би хэц өндөрийн салхи

Хүүгийнхээ даахийг элбэх хайр асгаруулсан сэвшээ
Ханийхаа харцанд ухаажих хайтан намарын сэвэлзээ
Нөмгөн тэнгэр аргадсан нүцгэн улаан уулсын исгэрээ
Нүгэлийн нүдийг сохлох нүргэлсэн их хуй

Би хэц өндөрийн салхи

Замбуутивийн наран дор задгай хатираатай хүлэг шиг дүүхэлзэнэ
Заяасан ганц амьдралдаа зандан мод шиг дэлгэрнээ
Зүсэр бороотой орчилонд зүс нь улаан уулсаа аргаднаа
Зүрхэн уулын цэцэгсээ зуу зуун жил ургуулна

Би хэц өндөрийн салхи

Амьд явах цагтаа цасан шамрага шиг явнаа
Авсанд орсон хойноо цаг хугацааны гэрч болно

Би хэц өндөрийн салхи

Би хоёр улаан уулын салхи
Би ноён уулсынхаа догшин салхи
Би номин цэнхэр тэнгэрийн номхон салхи
 Би цаст алтайн цагаан салхи

Би хэц өндөрийн салхи

 



( Сэтгэгдэл [] | Article1 | Оноо: 0/0 | Далай ламын айлдвар )

Далай ламын айлдвар 		 Article1: Б.Магсаржав : Монгол
Оруулсан admin on 2013-11-28 16:00:26 (3738 уншсан)

Гариг эрхэсийн дунд ч ганцаардал байдаг юм
Галав юүлсэн ч орчилонд хүн л үлддэг юм
Гурван жарныг үдсэн ч гуйл минь цухуйхгүй
Гүдэс зантай цөлх монгол би

Наран сарны огтолцолд насаа нэмдэг
Нар жаргасан ч өглөө болдог замилан
Найман зууныг  элээсэн ч цус минь буцалсан хэвээрээ
Намайг сайн хараа төрх минь минь монгол

Зүрх тархи хоёр минь зэрэг зогсохгүй
Зүүд зөн хоёроо ялгаж би дөнгөнөө
Зүсийг минь тогтоож аваарай
Зүс минь зүрх минь цус минь монгол

Даяаршсан орчилонд дан монгол
Даянд танигдсан цэвэр монгол
Дээлээ хөөргөж бүсэлсэн хэнэггүй монгол
Дэлхийд омогшссон бардам монгол

Морь унахаас биш илжиг ундаг хүн би биш
Морьдоо эмээллэхээс биш мод тохдог хүн би бүр ч биш
Газар хөндхөөс эмээж алхаа минь хүртэл зөөлөн
Гал алдахаас эмээж амьдрал минь хүртэл зөв би монгол

Үрээ үзээд эгшдэг хайр асгарсан монгол
Үрээ морьдоо хөтлөөд цэнгэж чаддаг хийморь монгол
Төрийн сүлдээ хүндэлж залбирсан амин монгол
Гэрийн хиймороо өргөсөн удамт монгол

Зодогоо шороодуулахгүйг хичээдэг үнэн монгол
Зорьсондоо хүрдэг зоригт монгол
Заншилаа дээдэлдэг жудагт монгол
Зангаа хувирагдаггүй түвшин монгол би монгол

Нүд алдам гүн тэнгэрийн дор
Нүгэлгүй амьдардаг би монгол
Нүүдэл хөвөрсөн хорвоогоос
Нүцгэн буцах жамтай би үнэн монгол



( Сэтгэгдэл [] | Article1 | Оноо: 0/0 | Далай ламын айлдвар )

Далай ламын айлдвар 		 Article1: Ц.Оюунчимэг : Дайчин эрс
Оруулсан admin on 2013-11-13 20:37:16 (4803 уншсан)

Энэхэн хорвоод анх ирэхдээ үр минь
Ээж минь болооч та
Элгэн садан түмэнтэй болгож өгөөч
Энхрий таньдаа үр болон заяая
Элбэрэл хайраараа тосож аваач гэдэг
Энэ л үеэс бид чинь үрийнхээ
Эгэлхэн мөртлөө буянтай тавьланг нь
Хэвлийд байх үеэс нь
Хэлж ерөөж эхэлдэг юм
Хан хорвоо харин эхийн зөн заяаж
Хувь тавьлан юуг нь бодол сэтгэлд
Бодит болтол нь зурж өгдөгдөө
Болох заяаг тэгшлэх боломж олгож байгаа нь тэр
Эр бие гүйцээд энхрий үрс минь
Даль жигүүр минь ургалаа


( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Article1 | Оноо: 0/0 | Далай ламын айлдвар )


Далай ламын айлдвар 		 Article1: С.Чонохүлэгч : Хөл бөмбөгчдийн дуу
Оруулсан admin on 2013-08-14 10:55:10 (4374 уншсан)

шүлэг:С.Чонохүлэгч                                   

Ая:Батцэцэг

Хөрстийг дээвэртээ багтааж

Хүмүүний хүслийг өөртөөн татсан

Саран саатаж наран тоглож харсан

Сайхан спорт хөл бөмбөг

Д/х : Аугаа спорт хөл бөмбөг

         Алдрын оргилд хөл бөмбөгч

Түмэн олон нойроо хугаслан

Түгшинэ,баясна,огшино,ширтэнэ

Алтан дэлхийн зон олныг шаагиулан

Авхаалж самбаа эр зоригийн дууль болно

Д/х

Тоймгүй олны доргио дэмжлэг

Тоглогчиддоо өгөх итгэлийн гал

Хожлын гоолын үнэ цэнэ

Хорвоод үлдэх түүхэн тамга

Д/х

Аваргуудын лиг дэлхийн аваргад

Авъяасын цуглуулга тамирчид гарахад

Гараг одод ч догдлон харна

Гайхамшиг эхэлж хүсэл чуулна. 

 

 



( Сэтгэгдэл [] | Article1 | Оноо: 0/0 | Далай ламын айлдвар )

Далай ламын айлдвар 		 Article1: А. Мөнхбат: Царван
Оруулсан admin on 2012-12-16 17:38:22 (4716 уншсан)

Хотгор газар хондлон ургадаг

Хогийн ургамалтай холилдон байдаг

Хамар цоргим үнэртэй

Хүрэн өвсийг царван гэдэг

 

Хоолой өвдөхөд хэрэглэх

Хосгүй сайн ургамал гэж

Аав минь надад заасан юм

Анзаарч би сонссон юм

Аманд орохдоо гашуун ч гэлээ

Анагааж эмчлэхдээ гаргууд сайн

 

Намрын наранд дэлгэж хатаагаад

Нунтаглаж үйрүүлэнгүүт л эм болчихно

Хоолой хатаад аргаж эхэлбэл

Хандалж зайлаад л зүгээр болчихно

 

Мөхөөлдөс идээд хоолойгоо өвтгөсөн ч

Мөнөөх л царвангаа би хэрэглэнэ

Мөс шиг хүйтэн өвөл хүртэл

Миний бэлдсэн царвангаас айдаг



( Сэтгэгдэл [] | Article1 | Оноо: 0/0 | Далай ламын айлдвар )

Далай ламын айлдвар 		 Article1: Н.Отгонцэрэн : Би хотод дургүй
Оруулсан admin on 2012-08-01 13:35:31 (4217 уншсан)

 

Хараал идсэн энэ хотод удаан амьдрахыг би хүсдэггүй ч, хараал дунд нь

                                                                                            удаан амьдрах янзтай

Хаашаа юунд тэмүүлж буйгаа мэдэхгүй зохиомол хотыхныг харахаар

                                                                                         төрмөл уур минь хүрдэг

Үхсэн амьтны байдалтай хотын хүмүүс дунд ганцаар амьд мэт явна гэдэг

                                                                                    үхэхээс ч дор санагдах юм

Үнэндээ би хотуудыг үзэн ядаж, хөдөөх тосгодод дурлаж, тал хээр нутгаа

                                                                                                                хайрладаг

Зүрх минь төрсөн нутгийнхаа эзгүй, аниргүй хээр талыг хүссэндээ өдөр бүр

                                                                                    уйлах чимээгүйгээр уйлдаг                             

Зүдэрсэн ч тал нутгийн хүү би аав, ээжийнхээ нэрний эхний үсгийг эдний

                                               аманд бүү хэл бодолд нь чинь ойртуулахгүй шүү

                                                               

                                                                                                               2011-05-17 



( Сэтгэгдэл [] | Article1 | Оноо: 0/0 | Далай ламын айлдвар )

Далай ламын айлдвар 		 Article1: Ээж
Оруулсан admin on 2012-02-06 12:42:46 (4163 уншсан)

Эжии гэх ариун алдартай хүмүүн бүхнийг
Энэ орчлонгийн хүн бүхний
Сэтгэл зүрх дотроо нандигнан
Сайхнаас сайхан дурсамж болгоны илэрхийлэл болж байдаг

Төрсөн эжийгээсээ өөр үнэт эрдэнэ
Төрсөн цагаасаа хойш би үзсэнгүй
Том оо эр болчихоод ганцхан эжии таньдаа
Томоогүй бяцхан жаал мөнхөд байна



( Сэтгэгдэл [] | Article1 | Оноо: 0/0 | Далай ламын айлдвар )

Далай ламын айлдвар 		 Шүлэг: А.Мөнхбат: Би ертөнц
Оруулсан admin on 2011-12-25 19:35:19 (4135 уншсан)

Би ертөнц

Би: Морин дэл дээр өссөн, бас өтлөх морьтой ертөнц

Би: Монголоос өөрийг мэдэхгүй муйхар ертөнц

Би: Ямаан омогтой, тэмээн зүрхтэй тэнэг ертөнц

Би: Ядарсанаа нуугаад задарч чаддаг нэрэлхүү ертөнц

Би: Бусдад өөрийгөө таниулж чадаагүй битүү ертөнц

Би: Бурханы хэлээр ярьж чаддаггүй орь ганц ертөнц

Би: Өөрөө өөрийгөө тоож өндөрт нисэх бүргэд

Би: Өмөрсөн ч өвдсөн ч, өндөр тэнгэрээ шүтэх, өчүүхэн төдий онгод

Би: Буцалсан цустай ертөнц

Би: Буцах хаягтай ертөнц

Би: Ертөнц...



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Далай ламын айлдвар )

Далай ламын айлдвар 		 Шүлэг:
Оруулсан admin on 2011-02-23 13:20:10 (5805 уншсан)

Энэ орчлон бүхэлдээ хүний хүчээр бүтэж хүний л эрхэнд улирдаг жамтай.Миний сэтгэлд гэрэл гэгээ татаж наран мандах адил хүн бүхний сэтгэлд хүрч ажиллана гэдэг хэн бүхний санаагаар бүтэх ажил биш ээ.Энгүй өргөн талд унага унгалдан давхиж эрхт түмний сэтгэлд зэрэглээ татна.
Уул уулсын оройд манан татаж ухаант хүмүүний зүрхэнд хайр амирлахуй доор зүүний үзүүрт ширхэг арвай зүүрмэглэж хорвоод хүмүүн мэндлэнэ.Хоймор нутгийн тэнгэрт хурйн үүлгүй цэлмэг ховорхон хувь заяанд зүрх амирлана.


( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Далай ламын айлдвар )


Далай ламын айлдвар 		 Шүлэг: Р.Чойном : Шөнийн шүлэг
Оруулсан admin on 2008-09-14 09:05:34 (7854 уншсан)

Намаршиж байгаа дорнын тэнгэр дор
Намуухан бороотой тас харанхуй шөнө
Зүрхний алтан зул чам юугаан бодож
Зүүрмэглэсэн шүлгээ нойрмоглосон шүлэгч бичлээ

Өрх тошсон хүйтэнхэн хурын
Өдий олон ширхэг шиг эмх цэгцгүй
Нарийн ширхэгтэй зовуурт их бодлыг
Найрагч би сэтгэлдээ тээж явнам

Гэтэл чи минь миний тухай
Гэнэ гэнэхэн учралынхаа тухай
Зав гаргаж боддог ч юм уу-үгүй ч юм уу
Захиа ч үгүй, сураг ч үгүй л байх юм

( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 5/1 | Далай ламын айлдвар )

Далай ламын айлдвар 		 Шүлэг: Үйл үйлээ дагаад
Оруулсан admin on 2008-03-07 10:57:00 (7650 уншсан)

Батзориг усанд яваад тэмээтэйгээ ярьсаар гэртээ иртэл гадаа нь хотын ганган том машин ирээд зогсчихсон байв. Гайхан юун хүмүүс юм болоо хэмээн бодоод тэмээгээ жонжуулан ихэд шавдуухан туусаар гэрийн зүг яарлаа.
Гэртээ ортол гурван хүүхэн,хоёр залуу аавтай нь хууч хөөрөн сууна. Ажваас аавынх нь дуу нь чангаран галуун хүзүүттэй найзалчихсан сууж харагдана. Ээж нь хаяа нэг ярианд оролцон хотын сонин сайхныг асууж уулга алдаад,гал дээр яс буцалган гурилтай шөл хийж,дээлийнхээ дотор хормойгоор үе,үе хөлсөө арчин суугаа харагдана.

( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Далай ламын айлдвар )

Далай ламын айлдвар 		 Өгүүллэг: Хүн төрсөн цагаасаа эхлэн үхэх хүртлээ суралцаж байдаг ...
Оруулсан admin on 2006-11-29 20:03:31 (8572 уншсан)

 

Хүн төрсөн цагаасаа эхлэн үхэх хүртлээ суралцаж байдаг , зарим хүмүүс өөрт хэрэгтэй гэж үзсэн зүйлээ л сурч мэдэж нэгэн хэвийн тайван амьдралаар амьдарч хорвоог төгсгөдөг. Харин нэг хэсэг нь чөлөөт хэнд ч үл харьяалагдах амьдралаар амьдарч эцэс сүүлд нь өөрийн гэсэн зам хувь тохиолтойгоо учирч түүнтэйгээ эвлэрч, түүнийгээ давж туулан амьдардаг .



( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Өгүүллэг | Оноо: 42/10 | Далай ламын айлдвар )

Далай ламын айлдвар 		 Шүлэг: Зүүднээс тайлалтай миний амьдрал
Оруулсан admin on 2006-03-28 12:01:14 (10207 уншсан)


Ээ тэнгэр минь юу ч зүүдлээдхэв дээ! Ямар сонин зүүд байваа! Урьд нь хэзээ ч ийм зүйл зүүдэлж байгаагуй мэт санагдах юм. Би урьд шөнө ёстой л нөгөө амидралдаа хийсэн бүхнээ дэнсэлж үзсэн мэт санагдлаа. Уртаар амьсгаа аваад зугуухан өндийж өвдгөө тэврэн суухдаа санаанаас гараагүй энэ л зүүдний учрийг олох гэж бодолгошрон суулаа. Өглөөний нарны туяa цонхоор тусаж гийгүүлсэн нам жимхэн энэ өрөөнд миний бодолд саад хийх хүн нэгээхэн ч байсангүй ээ.


( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 14/3 | Далай ламын айлдвар )

Далай ламын айлдвар 		 Шүлэг: Хамгийн их аз жаргал
Оруулсан admin on 2006-02-24 10:53:49 (11129 уншсан)

Айж сандарч,түгшиж,найдаж байсан ч
Амьдралынхаа өдөр бүрийн төлөө тэмцэж сур
Харамсалгүйгээр өнгөрөөсөн мөч бүр чинь
Хамгийн аз жаргал авчирдаг юм шүү

( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 18/4 | Далай ламын айлдвар )

Далай ламын айлдвар 		 Шүлэг: Инээмсэглэл
Оруулсан admin on 2006-01-26 10:09:41 (15673 уншсан)


Бүсгүй минь чинь толинд харахдаа инээмсэглэж байгаарай
Бүдэрч унасан чулуугаа хараад ч инээж яваарай
Ертөнцийн юм бүхэн чиний л төлөө хөдөлж байдаг
Ерөөлгүй энэ чулуу ч гэсэн чамайг ухаажиг гэж зам хөндлөн хэвтэнэ.

( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 69/16 | Далай ламын айлдвар )

Далай ламын айлдвар 		 Шүлэг: Л.Өлзийтөгс: Чиний нүдэн доторх ...
Оруулсан admin on 2005-07-30 12:13:33 (6200 уншсан)

Тэгэхэд чиний нүдэнд тэнгэр цэлийж байсан
Тэр тэнгэрт: Үүл, шувууд, саяхан ниссэн онгоцны утаат зам харагдаагүй ч
Тэдгээрийг олж үзэхийг би тэсгэлгүй ихээр хүссэн
Тийм ээ, чи миний нүд рүү хараад зогсож байсан


( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Далай ламын айлдвар )

Далай ламын айлдвар 		 Шүлэг: Далай ламын Мянганы сургааль
Оруулсан admin on 2005-03-30 00:00:00 (15098 уншсан)

1. Их хайр , их ололт нь их эрсдэлийг дагуулж явдгийг сана .

2. Аливааг алдсан ч хичээл сургуулийг бүү алд .

3. Өөрийгөө хүндлэх , бусдыг хүндлэх , өөрийнхөө бүх үйлдэлд эзэн болох гэсэн 3- н зарчимыг мөрд .

( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 124/26 | Далай ламын айлдвар )



 
Санал асуулга
Та нэг жилийн хугацаанд хэр олон ном худалдаж авсан бэ ?
Ном худалдаж аваагүй
1-3 ном худалдаж авсан
4-7 ном худалдаж авсан
8-11 ном худалдаж авсан
12-с дээш ном худалдаж авсан
Санал асуулгын дүнг үзэх

Ном

Шуурайн Солонго: Гималай

Шуурайн Солонго: ТООРОЛЖИН

Ш.Сундуйжав : Үүр цайж байна

Э.Үржинханд : Хос ном мэндэллээ

Б.Болдсүх : Таг мартсан тангараг

Ч.Дагмидмаа


Санал асуулга
Хэрэглэгчийн нэр

Нууц үг

Та манай гишүүн болохыг хүсвэл энд дарна уу.

t
Одоо онлайнд 116 зочин 0 гишүүн байна.


Мэдээлэл оруулах

Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.

Та монгол гарын драйвэр ашиглан бичээрэй. Оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.

Санал хүсэлтээ илгээх
Хайлт


Зургийн цомог

зотон тос 40х51 см
Гуталчин
Хэмжээс: 476x600 80k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 4225


khuv5-051.JPG
Хэмжээс: 600x450 70k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 4908

Зураач : Б.Хонгорзул
khongor024.jpg
Хэмжээс: 600x810 205k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 5204


Агуулга

Та сараа сонгоно уу


Санал хүсэлт

Нэр:

Э-шуудан:

Санал хүсэлт:



Хажууд нь хүмүүн мишээн гэрэлтэхэд Халиун дэлбээгээ дэлгэн баярладаг Инээхийг хүртэл эсэндээ мэдрэх Ижий сүнстэй Сарнай цэцэг
© Copyright 2005-2024 Biirbeh.MN.
     All rights reserved.
By Bataka
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Утас : 976-99076364
И-мэйл :info@biirbeh.mn