|
|
Өгүүллэг: Б.Болормаа : Цэргийн нууц
Оруулсан admin on 2026-03-18 15:59:23 (12839 уншсан)
Сая л бүртийх үүлгүй анивчин гялалзаж байсан од мичдийг хоромхон зуур бараан үүл бүрхэж, алсад тэнгэр нижигнэж цахилгаан цайлсхийх нь удахгүй энд бороо орно гэдгийг илтгэх мэт.Хэд хэдэн салхивч онгорхой боловч олны бүлээн амьсгалтай бүгчим агаар бас хөлс,шивэр,хулмасны үнэр холилдсон тэр гээд хэлэх аргагүй эвгүй үнэр,хамар цоргин мэдрэгдэвч энэ нь Хүрэлбаатарт огтхон ч хамаагүй дасал болсон үнэр танар байлаа.Хүрэлбаатарын нойр аль хэдийнээ хулжиж,хий дэмий тийчлэн хэвтэхдээ,хорвоо ертөнцийн элдэв хачин эх захгүй,эрээвэр хураавар бодол сэтгэлийг нь үймрүүлнэ.Арваад хонгийн дараа халагдах болсон Хүрэлбаатарын яарсан сэтгэлд арван хоног арван жил шиг санагдмой.
( Дэлгэрэнгүй...
|
0
|
Өгүүллэг |
Өгүүллэг
|
)
|
|
Өгүүллэг: Далхаагийн Норов : Цасны бэлэг
Оруулсан Bataka on 2025-12-17 17:19:22 (3528 уншсан)
Төрийн шагналт, зохиолч Далхаагийн Норовын “Хэрээний нулимс” өгүүллэг
Монголын Зохиолчдын эвлэлээс жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг “Утгын чимэг” богино өгүүллэгийн наадам өчигдөр болж өнгөрлөө. МЗЭ-ийн 91 жилийн ойн хүрээнд зохион байгуулагдсан уг наадамд Төрийн соёрхолт зохиолч Далхаагийн Норов "Хэрээний нулимс" өгүүллэгээрээ тэргүүн байр эзэлжээ.
Хөөе та минь ээ, доройтсон нүдэнд юу сайныг та нар дуулсан уу? гэж яншаа ёнгинуур дуугаар орилсоор Баярт гуай ирж явна. Халуун зун үстэй дотортой зузаан ултай гутал, хөвөнтэй торгон өмд цамц өмсөөд, нэг гартаа зөөлөвчтэй сандлаа барин нөгөө гараар таягаа тулсан, тас хар шил зүүсэн майцгар өвгөн тийн дуугарсаар ойртон ирэхэд сэхээвчинд суугаа хөгшчүүд тоглоомдоо улайраад хариу дуугарсангүй, шуугилдана.
( Дэлгэрэнгүй...
|
0
|
Өгүүллэг |
Өгүүллэг
|
)
|
|
Өгүүллэг: ШАГЖ ГЭЛЭН : Луйварчин
Оруулсан Bataka on 2025-12-17 16:57:28 (3525 уншсан)
Монгол Улсын дөрвөн зүг, найман зовхисоос цугларсан их, бага луйварчид амьдардаг газрыг Улаанбаатар гэдэг билээ. Эдгээр нэг сая гаруй луйварчины нэг нь би билээ. Анх би социализмд буюу 1980-аад оны эхээр баруун гартаа нэг юм атгаж төрсөн нь салаавч байсан гэдэг. Багш нарын цалинг архиар тавьж, хүүхдүүд галлагаатай ангид сурч, хүнс картаар тараадаг байв. Биеийн тамир, гадаад хэл, соёлын хичээлүүд заах багшгүй байв. Монгол бичиг, латин бичиг хоёрт самруулав. Монгол хэлээ асар муу сурав. Дүлийгийн урд эгнээ, хамуугийн 3-дугаар салаанд тус тус алдар цолоо дуудуулж суусаар бага ангиа төгсөв.
( Дэлгэрэнгүй...
|
0
|
Өгүүллэг |
Өгүүллэг
|
)
|
|
Өгүүллэг: Маяа
Оруулсан Bataka on 2025-12-10 15:14:55 (3484 уншсан)
Маяа охин галуун цувааг даган үүлэн дээгүүр нисэх бөгөөд доош харвал дүү нь гараа даллан түүнийг гүйцэхийг хичээн гүйх нь харагдана. Гэнэт өөрөөс нь том хөлс даасан хүйтэн гар бугуйнаас нь татан авахтай зэрэгцэн зүүднээсээ сэрэхэд эцэг Мейр нь түүнийг энгэртээ тэврэн шатаар яаран буух бөгөөд охин өөрөө бамбаруушаа тас тэвэрчээ.
Угтаа бол ээж нь түүнийг үнсэж сэрээх юм уу, аав нь түүнийг өхөөрдөх дуугаар өглөө болгон эхэлдэг ч энэ удаад тийм зүйл байсангүйд охин гайхна. Маяа ааваа гэж хэдэнтээ дуудсан ч эцэг нь сонссонгүй. Уг нь үүнээс ч сулахан дуудахад тэр сонсдог юм. Эцэг нь ийш тийш ямар нэг зүйл хайж сандран гүйхдээ охиныг улам чангаар тэврэх нь Маяад хэцүү санагдан энэ удаад ээжийгээ дуудав. Мөн л хэн ч түүнийг сонссонгүй.
( Дэлгэрэнгүй...
|
0
|
Өгүүллэг |
Өгүүллэг
|
)
|
|
Өгүүллэг: Учрах ёстой хүн
Оруулсан Bataka on 2025-12-01 15:30:57 (4171 уншсан)
Цасан шуурга залуугийн нүүрийг эмнэг сургах мэт хорсож улайтал ташуурдана.Тэрээр өөдөөс нь юу ч хийж чадахгүй ажээ. Хунгарлан орсон цасны зузаан, олон давхар атлаа хүйтнийг хааж үл дийлэх дээл хувцас нь алхах байтугай зүгээр зогсоход нь хүртэл тээр болох мэт.
Эцэс нь үл харагдах дун цагаан талыг гүйж барая гэхнээ нэгэн нас үл хүрэлцэхээр санагдавч алхах мөлхөхийн хооронд яваа энэ залуу эхийхээ цээжинд тэврүүлэхээр тэмүүлэн буй нялх үр мэт харагдана.
Юуруу, юуны тулд гэдгээ үл мэдэхээс гадна баруун, зүүн, үхэл, амьдрал алинруугаа явж байгаа гэдгээ ч тэрээр мэдэхээ байжээ.Чухам сүнс нь салан одох хүртэл энэ биеээ туйлд нь хүртэл зовооё гэсэн шиг байдаг чадлаараа нэгэн зүйлрүү тэмүүлнэ.
Өвлийн амралтаар өвөө, эмээгийнд нь очиж амруулна гэдгийг сонсоод их л баярлаж байж билээ.Бүх юмийг нь тоо ёсоор бэлдэж өгөөд өнөө л хэлдэг захиасуудаа хэд хэд дахин давтаж ярисаар явуулсан ээжийгээ, олон биш ч ганц хоёр жин даах үг хэлээд хүргэж өгөөд буцсан аавыгаа, эзнээ хаачсаныг мэдэхгүй ч тоглохоор хүлээх нохойгоо, урт удаан лекцэн дунд дэрлэж унтдаг байсан ширээгээ хүртэл дахин ганц удаа харж ямар их аз жаргал дунд байснаа мэдэрмээр санагдана.
( Дэлгэрэнгүй...
|
0
|
Өгүүллэг |
Өгүүллэг
|
)
|
|
Өгүүллэг: Н.Марал-Үжин : Чөтгөрт дурласан бурхан
Оруулсан Bataka on 2025-11-02 21:17:47 (4535 уншсан)
Тэнгэрийн хаяанд цагаан жигүүрээ дэлгэсэн нэгэн охин байлаа. Түүний инээмсэглэлээс гэрэл цацарч, хаа хүрсэн газар нь салхи намуун, одод хүртэл бөхийдөг байв. Харин доод ертөнцөд тамын дөл дундаас хар далавчтай нэгэн хүү алхаж гарчээ. Түүний нүдэнд шөнө, дуугүй гуниг шингэж, амьсгал бүр нь утаа мэт зүрхийг хорсгоно. Хоёр ертөнцийн хил дээр, гэрэл ба сүүдрийн заагт тэд учирчээ. Тэр мөчид тэнгэрийн охин анх удаа харанхуйн гоо сайхныг мэдэрч, харин тамын хүү анх удаа гэрлийн дулааныг мэдэрсэн юм. Хориглох бүхнийг үл тоон, тэд хамт байхыг хүсэв. Гэвч тэнгэрийн хууль, тамын гинж хоёр тэднийг салгах тавилантай байлаа. Хоёр ертөнцийн хүч тэдний хайрыг дарж, тэнгэрийн хаалга хаагдаж, тамын гал буцаж асав. Тэд өөрсдийнхөө хайр дурлалын төлөө Амиа золиослохоор шийдэж Сахиусан тэнгэр охин өөрийн энх тайвны бэлгэдэл болох далавчаа тайрч Чөтгөр хүү өөрийн сүрлийн бэлгэдэл эврээ хугалж далавчаа шатааж хорон муу санаагаа ойрхон Хайрынхаа төлөө тэмцэнэ нар сар шиг учрах тавилангүй мөртлөө мөнхийн хайрын бэлгэдэл болгож өөрсдийн зүрхээ сугалан нэг цул болгов...
Н.Марал-Үжин 2025.10.22
( Дэлгэрэнгүй...
|
0
|
Өгүүллэг |
Өгүүллэг
|
)
|
|
Өгүүллэг: Б.Номинчимэд : ӨР ДАРСАН НЬ
Оруулсан Bataka on 2025-09-18 13:56:30 (4876 уншсан)
1980-аад оны дундуур, Намхай хүүг зургаадугаар анги төгсөх хавар юмдаг, тэднийх гэнэтхэн арван таван мянган төгрөгний өртэй болж хоцорлоо. Аав нь 350 төгрөгний цалинтай, ээж нь 120 төгрөгний тэтгэвэр авдаг. Нэг кило хоёрдугаар гурил, шар будаа 80 мөнгө, литр бензин ганц төгрөг байсан цаг. Гэтэл бүр арван таван мянган төгрөг шүү. Аав Сандаг нь сумын Худалдаа бэлтгэлийн ангийн барааны нярав байсан юм. Тэтгэвэртээ гарах болж, ажлаа хүлээлгэж өгөхөөр тооллого хийтэл хэсэг бараа сох дутжээ. Дахин тоолохоор болж, бүр аймгаас ч хүмүүс ирсэн санагдана, дахин тооллого бараг л долоо хоног үргэлжилсэн юмдаг. Эцэст нь яах ч аргагүй 15 000 төгрөгний бараанд акт тавьж, 45 хоногийн дотор төлөх улаан канттай бичиг үлдээчихээд явчихжээ. Хугацаанд нь барагдуулахгүй бол шоронд л явах юм байх аа. Үүгээр түүгээр хөл хөс, тоглоом наадам, зодоон цохионтой бүхнээр би л дутчих вий гэсэн аятай бултагнан, хоёр нарны хооронд гэртээ бараа нь харагддаггүй Намхай хүү хүртэл гэр тойрон эргэлдэх болов. Аав нь мод толгойгоо угсруулан нэрж, ээж нь зуухныхаа өмнүүр шуухитнана. - Хачин юм даа, тэгэж сох дутдаг нь? Аваад идэж уучихсан бол ч яая гэхэв. - Би ч нэг гурав дөрвөн зуу орчим төгрөг дутна л гэсэн таамагтай байсан, гэтэл... гээд аав гаансныхаа үнсийг ёодууны булан дээр тог хийтэл цохив. - Яахаараа гурав дөрвөн зуун төгрөг гэж... - Яах юу байхав, өнгөрдөг намар тарваганыханд хоёр авдар калийбрийн сум л тараачихгүй юу, увуулж цувуулж өгсөөр байгаад одоо хэдхэн хүний л тооцоо үлдсэн байгаа. Сэлнээн Дэлэг, Мухар Гүржав, за байз, бас Халзан Намхайд хоёр хайрцаг сумны тооцоо, гээд бас мэр сэр юмс үлдсэн үлдсэн. Нээрээ аав нь ногоон төмөр авдартай сум задлаад хүмүүст тараагаад байсан юм. Гэхдээ лав л данс тооцоо хөтөлж харагдаагүй. Нэг авдартаа лавтай 40-50 хайрцаг сум багтдаг байх, Намхай чүү дааж билээ. Харин нэг хайрцгандаа 50 ширхэг сум байдгийг бол тэр андахгүй. - Үгүй тэгээд тэр дутсан бараа чинь нэр төрлөөрөө гардаггүй юм уу? - Гаралгүй яахав. - Юу юу дутчихаа вэ? - Том үнийн дүнтэйгээс 4000 төгрөгний үнэтэй хоёр орлоон марл... Нийлээд 8000... - Пээ, тэр их марлыг чинь тэгээд хааш нь хийчихдэг хэрэг вэ? Хоёр зуугийн поошигноос л том юм харагддана чив лээ. - Харин тийм. - Чи хүнд өгчихөөд мартчихсан юм биш үү? - Яалаа гэж, дөрөв таван метр марл бол мартана гэхсэн, тэр чинь нэг орлоондоо 500 метр байдаг юм. - Ээ яалаа. Саклаадын чинь хаалга, хана зүгээр үү? - Зүгээр зүгээр. Хулгайч тэр том юмыг чинь яаж даадаг юм. Ямар Сохор Данваа биш. Данваа бол сугавчлаад алхчихсан гэх. Уржнан жил хойт хоолойд бараа ачиж явсан аймгийн трээстийн машин унаагүй юу. Тэгээд шөнө талаар нэг тарчихсан барааг нь цуглуулж ачаад ирсэн. Жолооч нь бие тааруу, эмнэлэг хурдан бараадна гээд байхаар барааг нь нэг бүрчлэн тулгаж аваагүй юм. Тэр жаахан тийм шиг, золиг гэж... - Хмм, Яагаад тэр билээ? - Сүүлд сонсохнээ нь тэр жолоочийг нааш сумын төвд хэл дуулгахаар тэмээ барьж унаад явсан хойгуур замын хоёр ч тэрэг түүгээр дайраад гарсан юм билээ. - Арай ч үгүй байлгүй дээ, нэг нь машин тэрэгтэйгээ унаж ядаж байхад, түүнээс нь хумсалж байдаг тийм монголоо алдсан амьтан гэж хаа байдаг юм. - Харин тийм, би ч бас тэгээд л бодчихгүй юу. Тэгтэл хойт сумдаар эзэнгүй бараа нууцхан зарсан сураг байсан. Мэдсэн бол тэр дариуд нь хялтсийн төлөөлөгчид хэлээд шалгуулчихдаг байсан юм. - Яасан дүүрчихсэн улс гэгч вэ тэд чинь, тэгээд хоол хош нь дүүрдэг л юм байх даа... Чи аймгаас бараа татуулахдаа падаантайгаа тэр бүр тулгахгүй л байх шиг харагддаг. - Хүнд дайж бараа авчихаад, ямар чи замаас нь авчихсан уу гэж байгаа юм шиг падаан тулгаад сууж байлтай нь биш. - Нэрэлхэхээс нэрээ ид гэдэг. Алба алба гээд л хэнхэглээд байдаг юм билээ, жинхэнэ хэнхэглэх юм чинь тэр л байж дээ. - Аа бас, түрүү жил нярав Олби Шаравсүрэнг шилжихэд барааг нь тоолж авсан даа. Тэнд ч бас зарим нэг лоосуутай юм байж магадгүй болоод явчихсан шүү. За тэгээд алдсан хүн арван тамтай гэж үнэн лүд юм аа, хавийн амьтныг хардахдаа тулах нь. Хэцүү юм чинь энэ л байна гээд аав нь толгойгоо сэгсрэв. - Шаравсүрэнг манай сумынхан ямар андах биш, чи мэдсээр байж хашир байхгүй дээ. Лонхтой юм харахаараа л ахаа, ижии болоод явчихдгийг чинь далимдуулаа биз. - За за, тэгээд л хоёр үг ч сольж болдоггүй юм шүү. - Чиний л араншин шүү дээ, би ямар санаанаасаа зохиох биш. Ингэхэд Ламжав агентад өгсөн падаанаа чи шалгадаг юм уу даа? Тэр бараа авах бүрдээ л чамд шил юмтай ирэх юм билээ.
( Дэлгэрэнгүй...
|
0
|
Өгүүллэг |
Өгүүллэг
|
)
|
|
Өгүүллэг: Пүрэвжавын Пүрэвсүрэн : Өмхий хүрэн
Оруулсан Bataka on 2025-09-17 20:06:57 (5027 уншсан)
Олон жилийн өмнө манай нутгийн нэгэн буурал энэ түүхийг надад ярьж өгсөн юм. Тэр үедээ зүгээр л сонсоод өнгөрсөн боловч өдий болтол санаанаас гарсангүй. Сэтгэлд тод үлдсэн юм заавал нэг гунигтай байдаг болохоор өнөөдөр буулгахаар суусан минь энэ билээ. ...Манай энд бүдүүн Аюур гэдэг нэг их баян хүн байв аа. Тэрүүн шиг баян хүн энэ нутагт хэзээ ч байгаагүй юм гэдэг. Хонь нь түм хүрч, бод мал нь мянга хол давж байсан даа. Эхнэр нь хүртэл хоёр байсан юм шүү. Хонь малыг нь олон ядуу айл хариулан гэдэс тэжээдэг байв. Гэртээ хөгшин залуу хоёр зарцтай. Настайг нь Цоорхой гэнэ. Түүний завьж нь цоорхой хүн байсан. Юм идэхдээ тэр завьжаа алгаараа дарж байж иднэ. Жинхэнэ нэрийг нь хэн ч үл мэднэ. Бас таг дүлий, хэлгүй ер нь л зовсон амьтан байсан даа. Залууг нь Дулам гэдэгсэн. Бүсгүй хүний нэртэй ч гэсэн сайхан эр байв. Цоорхой ус, түлш, унага татах, айраг бүлэхээс эхлээд гэр зуурын бүх ажилд борви бохис хийлгүй зүтгэнэ. Дулам адуу маллаж, гадуур хийх юм болгоныг амжуулна. Аюур бол идэж ууж, даалуу тоглож суудаг ямбатай эр. Олон жороо морь сэлгэн унаж, айл хэсэж, авгай хүүхэн эргүүлнэ. Намхан нуруутай, жигтэйхэн бүдүүн тэр гуншаа эрээс нутгийн охид хүүхнүүд үргэж зугтавч, хээр гадаа дайралдвал гараас нь гардаггүй байсан гэлцдэг юм. “Баян хүн гурван хаанд нүүртэй” гэдэг үгтэй юм газар. Түүний хатуу гарт орж, хэмхлүүлсэн бүсгүйчүүдэд “Дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуу” гээч л болно биз. Харин тэрний доор орсноо нуун, дотроо л өөрийгөө жигшиж явдаг байсан байх. Арвайхээрийн нэгэн баянтай наймаа хийж, эр, эм хоёр сайхан залууг өрөнд авсан гэдэг юм. Сүүлдээ эмийг нь бага эхнэрээ болгов. Эр нь тэр Дулам билээ. Бага эхнэр Пагма гэдэг үйлийн үргүй хөөрхөн амьтан. Нэг нутгаас ядуу зүдүүгийн эрхээр худалдагдан ирсэн Дуламдаа сэтгэлтэй байсан юм гэж манай нутгийн авгай нар ярилцдаг байсан юм шүү. Тэрнээсээ болж хожим нь үйлээ эдэлсэн байх л даа. Хувьсгал гараад хэдэн жил болж байсан боловч зах зайдуу нутагт баячуудын эрх дарх хэвээрээ, тэр байтугай өр ширэндээ хүн хүртэл авч байж шүү дээ. Аюур уул нь тийм их баян айлын голомт залгасан хүн биш. Эцэг эх нь амь зуулгын хэдэн малтай айл байж. Харин түүнийг гэв гэнэт хагартал баяжуулсан хүн нь Цоорхой юм гэж ярьцгаана. Цоорхой Аюуртай нас ойролцоо. Нэг хотонд төрж, хар нялхдаа өнчрөөд, Аюурын аавын хаяа бараадан нохой шиг өсчээ. Аюурыг хорь гарч байхад эцэг эх нь хорвоог орхиж, тэр юмны эзэн, сумны занги болж өрх тэргүүлэн, нутгийнхаа Лхам гэдэг хүүхэнтэй суув. Цоорхой тэднийд ердөө л бурхнаас заяасан зарц болжээ.
( Дэлгэрэнгүй...
|
1
|
Өгүүллэг |
Өгүүллэг
|
)
|
|
Өгүүллэг: Б.Цэрэнжамц : ЭХИЙН ЗӨН \өгүүллэг\
Оруулсан admin on 2025-01-06 09:51:05 (6632 уншсан)
Хүнд өвчинд шаналж, уруул нь омголтон хатаж,хамаг бие нь дагжин чичирч,байж ядан амьсгаадах ижийгээ, ясан хэдрэг болтлоо турж эцсэн жаал хүү гархилж ширгэсэн өлмөн зэлмэн нүдээр харж, ээжээ идэх юм өгөөч дээ, би өлсөөд байна ээжээ хэмээн халтартаж сайртсан жижиг гараа сарвайхуйд,халуундаа дэмийрэх шахам байсан залуухан эхийн гунигтайхан нүдэнд нулимс цийлэгнэж,цээжнийхээ гүнээс санаа алдлаа.- Би чинь гараасаа хөтлөх ганц үртэй хүн шүү дээ , нүд минь хөдөлж байгаа цагт би орноосоо босож хүүдээ идэх юм олж өгөх ёстой . Хүүгээ хооллоод зогсохгүй би орхиж үхэх ёсгүй.Хүүгээ л сайн хүн бараадуулах юмсан хэмээн орноосоо хүчлэн босож, учир мэдэхгүй бяцхан үрийнхээ гараас хөтлөн ядуу оромжноосоо гарч, өөрийн эрхгүй гуйвах хөлөө арай ядан зөөн хэд алхсанаа, хүүгээ гараас нь хөтлөвөл халуун минь хүүд халдварлана хэмээн бодонгуут ханцуйнаас нь хөтлөн сажлав.Зүүнтэйгээс хиншүү хярвас үнэртэн, дайны сүүдэр хүүшлэн нөмөрч байгааг эх сайн мэдэрч байлаа.Ойролцоох хотыг харийн цэргүүд эзэлжээ гэсэн мэдээ тосгон даяар тарж,тосгоны захирагч иргэдээ дүрвэн нүүх зар хэдэн өдрийн өмнөөс тараасан боловч,өвчинд шаналж зүдэрсэн эх төрлөх тосгоноосоо явахыг хүссэнгүй. Явах ч тэнхэл байсангүй. Харийн цэргүүд замдаа тааралдсан хот, тосгодыг эзлэн дээрэмдэн тонож,хүн зоныг хүйс тэмтэрч байна гэх чимэггүй үгс ам дамжин тархсан хэдий ч яагаад ч юм эхийн сэтгэлд айдас хүйдэс ердөө ч хурсангүй.
( Дэлгэрэнгүй...
|
0
|
Өгүүллэг |
Өгүүллэг
|
)
|
|
Өгүүллэг: Долгорын Цэнджав : ТАМГА
Оруулсан admin on 2023-12-12 12:39:03 (7701 уншсан)
"Утгын чимэг-2023 он" богино өгүүллэгийн наадамд түрүүлсэн өгүүллэг
“Хар гарт” хэмээх дархан Лувсангомбо Да ламтаны өргөөнөөс савж унах шахан гарчээ. “Ээ сахиус минь...цөс цалгиах шахлаа. “Ойчсон эрхиэ ч авах сөхөөгүй төрийн алба шатаж байхад өгөр чи хар усанд толгойгоо мэдүүлж, монгол төрийн эрдэнийн тамгыг хугацаа алдаж залхаасны зэрэгцээ ховор нандин хашийг зэрэмдэглэсэн чамд цаазын ял онооно. Өвгөд дээдэс сэлэм удааж чилээсэн дарханыг илднийх нь үзүүрт өлгөчихдөг байсныг мэдэх үү? Ташаандаа тамгагүй чөдрийн ганц морь ч үгүй атал, гартаа тамгагүй эзэн хаан одоо яах болж байна. Захын чавганцын цоорхой шанага нөхөж суугаа айлын тогоо өнгийсөн хоноц уу? чи. Билүүнийхээ баасыг чи өөрөө долоогоорой” гэсэн хахирган үгс дарханы зүрхийг амаар гаргах шахжээ. Айж балмагдсан дарханы нүдэнд Богдын ногоон ордон газраас тасраад үүл манан дунд хөвөх шиг бүртэлзжээ.“Хорвоо хэлтийж, чөтгөрт чөдөрлөгдлөө” гэж бодоход, зүрх нь дэлсэж, хөл нь туйвж байлаа.
( Дэлгэрэнгүй...
|
0
|
Өгүүллэг |
Өгүүллэг
|
)
|
|
Өгүүллэг: Т.Дарханхөвсгөл : Үхэр огдой
Оруулсан admin on 2023-10-18 17:41:26 (7599 уншсан)
Хотын захиргааны шийдвэрээр аав, охин хоёр амьдарч байгаад сураггүй алга болж, хожим хүмүүс сүнстэй хэмээн дөлөх болсон хоёр давхар байшинг нурааснаар сонин жигтэй энэ явдал ил болсон юм. Барилгыг нураасан ажилчид барилгаас эвтэйхан зассан цаасан хайрцаг дотроос хүний алганаас зүг том хэмжээтэй хүнийх шиг дүрстэй зүйл/шарил/, бас нэг үхэр оготны араг яс олсон байна. Тэр даруйдаа албаныханд мэдэгдсэнээр шинжлэх ухаанч байдлаар хандаж эхэлжээ. Маш ховор олдвор гэдэг нь илт боловч чухам юу болохыг нь баталж чадалгүй, хэсэг бүлэг эрдэмтдийн таамаг төдий л байв. Үхэр огодой мөн гэдгийг нь манай шинжлэх ухааны биологийн салбарын нэртэй эрдэмтэд дуу нэгтэй баталсан бол хүнийх шиг дүрстэй зүйлийг нь чухам юу гэдэг дээр санал нэгдсэнгүй. Тиймээс олон улсын эрдэмтдэд хандаж, тэд ч яах аргагүй хүний ДНК-тэй таарч байгааг нь, энэ бол ХҮН гэдгийг баталжээ. Гэвч өмнө нь ийм олдвор дэлхийн аль ч өнцөгөөс олдож байгаагүй учраас ийм жижигхэн хүн байж болох эсэх дээр маргаантай байсаар өнөөдрийг хүрчээ. Одоо бол хаа нэг шар сонингууд борлуулалтаа нэмэх зорилгоор зургийг нь ашиглан элдэв цуурхал тараахаас хэтэрхээ байж дээ.
( Дэлгэрэнгүй...
|
0
|
Өгүүллэг |
Өгүүллэг
|
)
|
|
Өгүүллэг: Б.Догмид :
Оруулсан admin on 2023-03-18 15:29:39 (17117 уншсан)
Гониогийн манай хоёр олон жил хаяа хатган айлсч, хүн малгүй ижил дасал болсон байлаа. Ганц удаа салж нүүсэн чинь нохой маань хүртэл хоёр гэрийн хооронд гүйгээд сүүдэрт хэвтэхээ больсон тул дахин эргэж айлсав.
( Дэлгэрэнгүй...
|
2
|
Өгүүллэг |
Өгүүллэг
|
)
|
|
Өгүүллэг: Д.Энхболд: "Хар хүн" Өгүүллэг
Оруулсан admin on 2023-01-24 12:29:22 (8767 уншсан)
Сэрүүн дэнж дээр эгнүүлэн барьсан хэдэн гэрийн гадаа уяатай морьд багшран хөлтэй найр болж буйг илтгэх ажээ. Уртын дууны шуранхай хадах их гэрээс онгож гандсан хүрэн хамбан тэрлэг, цагаан гэхээсээ бор гэмээр даавуу малгай духдуулсан дөч эргэм насны эр гарч ирээд уяатай морьдын зүг яаралгүйхэн алхлаа. Тэр хүн уяатай морьд дундаас олойртсон их гэдэстэй хээр морийг тайлах зуураа бүснийхээ үзүүрээр хөлсөө шударлаа. Түүний хээр морь эргэн хоргодож хэд хэдэн удаа хазаар дугтарсан боловч тас няс буух суран ташуурын хүчинд арга буюу пөг пөг шогшууллаа.
Тэнгэрт бүртийх ч үүлгүй харин хааяа нэг нисэж яваа шувууны сүүдэр газраар хар зураас татуулан өнгөрнө. Намрын эхэн сарын хайлмагтсан шар нар амьтан бүхнийг алагчлалгүй гийгүүлж авай. Нөгөө эр найрын гэрүүдээс холдон мориныхоо амыг татаж яаралгүйхэн гэлдрүүллээ, Энэ хүнийг Олдох гэх боловч нутгийнхан нь түүнийг Хар Олдох л гэнэ. Хар Олдох бодолд дарагджээ. Ер нь Олдох хээр морьтойгоо бодол дарагдан толгойгоо унжуулж явсан уу гэвэл үгүй. Хангай дэлхийгээс хишиг хүртэж хээр мориныхоо нурууг хотойтол тарвага ганзагалаж, бараан царайн дундаас илт ялгарах морин цагаан шүдээрээ исгэрүүлэн явсан нь даанч олон, Хар Олдох хаврын сар дөнгөж гармагц л шар үсээ хаяж гүйцээгүй цүдгэр хээрийнхээ дэлийг хичээнгүйлэн засаж ажилдаа гарна. Айл, ах дүүсээр бууж мордон ирэх намар хийх наймаагаа тохирно. Хаврын хаварт заавал ингэнэ. Нутгийнхан нь түүний энэ явдлыг наймаа хийлээ гэж шоолох боловч ихэнх нь худлаа хэлдэггүйг нь бодож чимээгүй л байдаг ажээ. Харин энэ явдалд түүний эхнэр Хажид үнэн голоосоо дургүй: - Миний өвгөн намар л хэдэн арьсаа бөөгнүүлж байгаад авцаа өгцөө хийгээч гэвэл ангийн тэнгэр хаяагүй цагт намар, хавар хоёрт ялгаа юу байна гэж бүр онгирох янзтай болж цээж хөдөлгөнө. Мориных нь хөлөөр чулуу тас няс үсрэхээс өөр чимээ анир огтхон ч алга. - Юу юу гэнэв? Муу сагсуу новш. Миний хэдэн хүүхэд турж үхлээ гэж би түүнээс гуйлга гуйгаа юу. Уусан аяга тагш юмаа аятайхан шингээж чадахгүй олон хүний дунд миний муу муухайг дуудна гэнээ. Чи амьтан хүн дууриаж халзан цагаан хонь мал амалж өвчигнөх яахав. Чи тийм баян юм бол цаад турж үхэх гэж байгаа хэдэн хүүхэддээ ганц төлөгний мах зулгаалгаач. Yргэлж тарваганы мах идээд байвал турж үхдэг юм гэнэ лээ шүү гэж найран дээр Баадгайгийн хэлсэн үгийг бодох тусам уйлах ихдэж, уурлах багадаж явлаа. Олдох ингэж хэлүүлээд найрнаас мордон гэлдрүүлж яваа нь энэ ажээ.
( Дэлгэрэнгүй...
|
0
|
Өгүүллэг |
Өгүүллэг
|
)
|
|
Өгүүллэг: Сааюугийн Баттулга : ТЭНГЭР ҮР
Оруулсан admin on 2023-01-04 10:12:06 (8753 уншсан)
“УТГЫН ЧИМЭГ-2022” НААДАМ II ШАТАНД ШАЛГАРСАН БҮТЭЭЛ
МЗЭ-ээс зохион байгуулдаг “Утгын чимэг 2022” наадам 2023 оны 1 дүгээр сарын 19-нд болно. Уг наадмын сүүлийн шатанд өрсөлдөх 10 өгүүллэгийг цувралаар танилцуулж байна.
Сааюугийн Баттулга
ТЭНГЭР ҮР
Хүү ижийгээ элгээ эгштэл санана. Зарим шөнө ижийтэйгээ уулзаж зүүдлэх хэдий ч нүдээ нээх төдийд дахиад л ижийгээсээ хагацаж орхино. Тэр нэгэн өглөө гэрт нь юун тухай яриа болоод буйг хүү ойлгоогүй. Хэн нэгний хүндээр санаа алдахтай зэрэгцэн "Барааг нь ч харуулалгүй аваад явчихлаа. Тэгдэг л учиртай юм гэнэ" хэмээн хоолой зангируулахыг там тумхан сонсоод аавыгаа буцаж ирснийг мэдсэн ч нойроо харамлан хөнжил рүүгээ лавхан шургаж билээ. Хүүг ханатлаа унтаад сэрэхэд хоймрын авдар дээр ижийнх нь зургийг байрлуулж өмнө нь зул өргөсөн байв. Өдөр нь хөдөө нутагт ховорхон үзэгддэг алим жимс тэргүүтнээр ширээ засч ойр хавийнхнаа цуглуулан будаалга үйлджээ. Тэгэхдээ тэрхүү амттануудаас ижийнх зурагны өмнө арай л бага дээжилсэн мэт санагдахад хүү өөрт оногдсон хувиасаа нэмж тавив. Хүүгийн энэхүү үйлдлийг анзаарсан томчууд яагаад ч юм буруу харж нулимсаа чимээгүйхэн арчицгаахыг хүү анзаараагүй билээ. Энэ өдрөөс хойш олон хоног өнгөрсөн ч хүү ижийнхээ буцаж ирэхийг тэвчээртэй хүлээсээр л байлаа. Эцэг нь нэгэнтээ "Ижий нь тэнгэр лүү явчихсан. Миний хүү том болохоороо ойлгоноо" гэж хэлээд духан дээр нь удаан гэгч үнэрлэжээ. Хүү эцгийнхээ юун тухай хүүрнээд буйг ойлгоогүй ч “Ижий яагаад тэнгэр лүү явчихсан юм бол, яагаад буцаж ирэхгүй байгаа юм бол?” гэж бяцхан тархиндаа цаг үргэлж бодож явах болжээ. Өвс ногоо гандан, гол ус зайртах дөхөх тусам хүүгийн санаашрах улам ихсэж гэрийн хаяа түшин суугаад оргил тэргүүн нь манан будан дунд үүлс сүвлэн дүнсийх тэртээх догшин хүрэн хайрхны зүг ширтэн суух болов.
( Дэлгэрэнгүй...
|
0
|
Өгүүллэг |
Өгүүллэг
|
)
|
|
Өгүүллэг: Эрдэнэ-Очирын Ганболд : АЛГЫН ЧИНЭЭХЭН ГАЗАР
Оруулсан admin on 2023-01-04 10:10:01 (9189 уншсан)
“УТГЫН ЧИМЭГ-2022” НААДАМ II ШАТАНД ШАЛГАРСАН БҮТЭЭЛ МЗЭ-ээс зохион байгуулдаг “Утгын чимэг 2022” наадам 2023 оны 1 дүгээр сарын 19-нд болно. Уг наадмын сүүлийн шатанд өрсөлдөх 10 өгүүллэгийг цувралаар танилцуулж байна.
Эрдэнэ-Очирын Ганболд
АЛГЫН ЧИНЭЭХЭН ГАЗАР
Хүнсний тов хийсэн дэлгүүр ажиллуулдаг Баатарчулуун сарын орлого, зарлагын тооцоо хийж суутал гар утас нь тожигнон дуугарч “ээж минь” гэсэн нэр жирэлзэн гарч ирэхүй дор яаран авав. - За хүү минь, ээж нь нутагтаа л очоод ирмээр байна. Хоёулаа нөгөөдөр өглөө эртхэн гарах уу? Зам сайхан болсон, өглөө эртхэн гарвал оройдоо амжаад оччихдог гэсэн. Төрсөн буурин дээрээ хөрвөөж, аав, ээжийнхээ нутгийг эргээд ирмээр санагдаад болдоггүй. Миний хүү унаа унаш чинь бэлэн биз дээ? гэж ар араас нь давхцуулан их л цухалхан ярив. -Тэгье, ээж ээ гэж хэлээд Баатарчулуун яаран босов. Ээж нь өдөр бүр залгаад байдаггүй, хааяа залгавал цөөн хэдхэн үг хэлдэг, ойр тойрондоо “Хэцүү Цэрэн эгч” гэж алдаршсан хүн. Баатарчулуун олон жил худалдааны байгууллагад ажилласан нягтлан бодогч, эхнэр нь худалдагч болохоор дэлгүүрийн ажил эмх цэгцтэй, тэгээд ч олны хөлийн газар, бүр дээр үеэс “Цагаан хуарангийн цагаан дэлгүүр” гэж нэршсэн, одоо ч энэ нэрээ хадгалсаар буй. Дэлгүүрийнхээ дэргэд шахам шинэ орон сууцанд төвхнөсөн, давгүй унаа машинтай, бас компанийн захирал гээд Баатарчулуун юм юмтай болж амжсан ажилсаг, овсоотой эр.
( Дэлгэрэнгүй...
|
0
|
Өгүүллэг |
Өгүүллэг
|
)
|
|
Өгүүллэг: Долгорын ЦЭНДЖАВ : “ЦАГААН НОХОЙ”
Оруулсан admin on 2023-01-04 10:07:57 (8596 уншсан)
“УТГЫН ЧИМЭГ-2022” НААДАМ II ШАТАНД ШАЛГАРСАН БҮТЭЭЛ МЗЭ-ээс зохион байгуулдаг “Утгын чимэг 2022” наадам 2023 оны 1 дүгээр сарын 19-нд болно. Уг наадмын сүүлийн шатанд өрсөлдөх 10 өгүүллэгийг цувралаар танилцуулж байна.
Долгорын ЦЭНДЖАВ
“ЦАГААН НОХОЙ”
Охин битүү ой модтой гүн хөвчид төөрсөөр тав дахь хоногтоо хөл дээрээ тогтож ядталаа туйлджээ. “Ээжээ... ээжээ” гэж чарлан уйлж хашгирсаар, хоолой нь сөөж дуу нь ч гарахаа болив. Өлсөхийн эрхээр тааралдсан жимсний навч, сөд, самрын үр идэж, цас үмхлэхэд, амны цангаа нь гарахгүй хов хоосон хөөс шиг санагддаг болсныг охин мэдэрч байлаа. -Ээжтэй чинь хамт сумын төв орох яаралтай хэрэг гарлаа. Өнөөдөр дулаахан, цэлмэг сайхан өдөр байна, хонь юу юугүй уулын мод руу орчих нь...чоно боохой үүрлэсэн газар шүү...шалавхан хураагаад, хашчихаарай гэж аав нь захичихаад явжээ. Охин замд тааралдсан энэ тэрийг шохоорхон сатаарах хооронд хонь шигүү модтой уул өөд өгссөөр, газарт шингэсэн мэт бараа сураггүй алга болчихжээ. Шургахын аргагүй битүү өтгөн ой дотуур хонио эрсээр, сүүлдээ хаа явж байгаагаа ч мэдэхээ болив. Хаашаа л харна, нүүр тулам сэрийсэн хадан хясаатай уул, сүглэгэр модны цаана юу нуугдаж отож байгааг тааварлах аргагүй, айснаасаа болоод бяцхан зүрх нь цээжнийх нь цаана цовхчиж байлаа. Гүнзгий эрэг жалга руу ч үсэрчих шахжээ. Өөрөөс нь өндөр шахуу ороонго өвс хөлнөөс нь зуурч, модны мөчир хацрыг хайр найргүй шавхуурдсан ч явсаар байв. Эргэн тойрон амьгүй мэт дүв дүлий ажин түжин. Хааяа хоёр гурван хэрээ хэлээ тагших шиг чимээ гарган толгой дээгүүр нь өнгөрнө. Яах ч учраа олохоо больсон охин бүдүүн тэс хүйтэн мод түшээд чихээ наагаад зогстол, модны гүн цаанаас чихэнд нь нохой хуцах шиг ён ён... ёнхийсэн үл мэдэг анир чимээлжээ. Тийм бүдэг бадаг чимээ авиа гарсан зүг рүү бүдчин, унаж тусан алхааар эргэн тойрон харанхуй нөмөрчээ. Зүг чиггүй тэрээр бүдүүн хар модон дээр суутал, модны завсраар сарны ёлтойсон гэрэлд ёзоороороо өмхрөөд цаашаа гүнзгий ухагдсан мэт зөөлөн хөвдтэй нүх тааралдсан нь азтай хэрэг байлаа. Охинд нөмөр нөөлөгтэй, түшигтэй аятайхан санагдсанаа тэр чигээрээ нам цохиулах мэт таг унтчихлаа.
( Дэлгэрэнгүй...
|
0
|
Өгүүллэг |
Өгүүллэг
|
)
|
|
Өгүүллэг: Ням-Очирын Баасанжав : АЛТАН ЗУУЗАЙ
Оруулсан admin on 2023-01-04 10:03:29 (13647 уншсан)
“УТГЫН ЧИМЭГ-2022” НААДАМ II ШАТАНД ШАЛГАРСАН БҮТЭЭЛ МЗЭ-ээс зохион байгуулдаг “Утгын чимэг 2022” наадам 2023 оны 1 дүгээр сарын 19-нд болно. Уг наадмын сүүлийн шатанд өрсөлдөх 10 өгүүллэгийг цувралаар танилцуулж байна.
Ням-Очирын Баасанжав
АЛТАН ЗУУЗАЙ
Найдан нэгэн жарныг давтлаа юу эсийг үзсэн гэх вэ. Чонын санааг ч санаж явсан байх. Түмний түрүүнд ирж суугаад, сүүл хавьд нь хоолойгоо засаж, засаж хэд гурван үг унагачхаад мордоод явчихдаг болохоор нь улс амьтан түүнийг “Боохой” гэсэн ч юм бил үү, ер таамгүй. “Боохой” Найдангийнх сум суурингийнханаас хоёр өртөө шахуу тул хүн амьтны хөл хөгсөөнөөс алс, чих амар сууна. “Одоогийн суурин суусан энэ газар анх ямар сайхан сэргэлэн дэнж байв даа. Гэтэл одоо хүн амьтны хөл, машин техникт элдүүлсээр улаан тоором болжээ. Ер хүн шиг хэрэггүй амьтан алга даа” гэж дургүйцэн бодоод хормойндоо буусан цагаан манхан тоосыг ташуурын модоор хэд гурав цохьчихоод, хоршооны хаалга татлаа. Эмгэндээ бас галын зээдээ хүлхүүлчих санаатай хэдэн жин зөөлөн чихрийг хоршооны охиноор боолгож аваад мордов. Сэлүүн сэрмүүн нутгаа зорих гэж байгаа болоод ч тэр үү сэтгэл яарна. Унаа морь ч уул усаа гэлгүй яахав, зуузайгаа тэнийтэл дугтчина. Найдангийнх буруудаа дэлтэй улаан хээр зүсмийн адуутай. Алийг нь ч тохоод мордсон ам булааж, цээж түрэн хөндөлсөх тул дэл сүүлэндээ дарагдаж газар ширтсэн юм унах ясны дургүй хүн.
( Дэлгэрэнгүй...
|
0
|
Өгүүллэг |
Өгүүллэг
|
)
|
|
Өгүүллэг: Лхагвагийн Дайриймаа : ГАР ХӨРӨӨ
Оруулсан admin on 2023-01-04 10:01:49 (8168 уншсан)
“УТГЫН ЧИМЭГ-2022” НААДАМ II ШАТАНД ШАЛГАРСАН БҮТЭЭЛ МЗЭ-ээс зохион байгуулдаг “Утгын чимэг 2022” наадам 2023 оны 1 дүгээр сарын 19-нд болно. Уг наадмын сүүлийн шатанд өрсөлдөх 10 өгүүллэгийг цувралаар танилцуулж байна.
Лхагвагийн Дайриймаа
ГАР ХӨРӨӨ
Түвдэнг хүмүүс “хүний мухар” гэдэг байсан аж. Тэр тусархуу, малд гярхай, гарын ур сайтай нэгэн байсан билээ. Бүгд л алдсан, олохгүй байгаа малаа түүнээс сурна. Тэд хайснаа олохгүй буцна гэж бараг л байхгүй. Түвдэн хаана ямар мал өтсөн, хөл нь хугарсан гээд бүгдийг нь л хэлж өгнө. Өөрөө ч чадахыгаа өтчилсөн, чиг барьж боосон ч байх. Гэвч хорвоо түүнийг залуухнаар нь буцааж авсанд хүн бүр л харамссан аж. Эхнэр Сэрж нь хоёр жилийн дараа нутгийнхаа Гэмпилтэй ханилан, нэг охин төрүүлсэн билээ. Түвдэнгийн хүү аавыгаа дуурайсан сэргэлэн, бас гарын дүйтэй тул аймгийнхаа Хөгжим бүжгийн коллежийн зургийн ангид суралцах болжээ. Дүү охин нь тавдугаар ангид сурдаг, мөн л сэргэлэн, сурлага сайтай, царайлаг охин байлаа. Дотуур байранд амьдардаг аж. Сэрж нэг зүйлийг огт мэдэхгүй явсан нь Гэмпилийн охинд нь шунасан адгуусан хүсэл байв. Охин хойд эцгийнхээ нэг л биш харцыг зөнгөөрөө гадарлах болсон тул амралтаараа аль болох л гэртээ очихгүйг хичээн, авга эгчийндээ очин ганц хоёр хоногийг хорооно. Гэвч нагац ах нь түүнийг хүүхдүүдтэйгээ хамт авч яван гэрт нь хүргэж өгдөг билээ. Энэ удаа ч охин мөн л ийн хүргүүлж харив. Охин өмнө нь ээждээ хойд эцгийнхээ нэг л хачин байгааг хэлмээр байвч түүний уур хүрвэл ээжийг нь зодож мэднэ гэж айна. Нэг удаа түүнийг гэртээ очиход ээжийнх нь гар, мөр хөхөрсөн байсан бөгөөд - Таны бие яагаад хөхөрчихсөн юм бэ? гэж асуухад нь – Мориноосоо унаад гэсэн аж. Мөн нэг шөнө ээж нь уйлж байх дуулдсан аж. Охин ээжийнхээ хэлсэн үгэнд итгээгүй билээ. Машины дуунаар гарч ирсэн ээж нь – Хүүе миний охин хүрээд ирэв үү гэж түүнийг үнсэн угтав. Тэгээд ахтайгаа мэнд мэдээд -та хэд орохгүй юм уу? гэхэд -эгч нь ганцаараа, эртхэн очихгүй бол болохгүй гэдэг нөгөөх л үгээ хэлэхэд хүүхдүүд нь машиныхаа цонхоор -баяртай гэж гараа даллаж харагдана. Сэрж хариу даллаад-баярлалаа ах, сайн яваад хүрээрэй гэв. Ээж нь -дүү нь унтаж байгаа орж бай, би хэдэн аргал хормойлоод ирье гэлээ. Охиныг гэртээ ороход бяцхан дүү нь нам унтаж байв. Тэр дүүгээ өхөөрдөн үнсээд цүнхээ орны дээд талд тавиад дутуу хаагдсан хаалгаа таттал сайн хаагдахгүй байв.Тэр “өчигдрийн бороо, цаснаар хаалга гажчихаж, бороо сүүлдээ цас орсон гэхэд харин ч өнөөдөр дулаахан байна шүү” гэж бодох зуураа цай аягалан боорцог, өрөм хийн идэж суутал хаалга онгойн, хойд эцэг нь орж иржээ.
( Дэлгэрэнгүй...
|
0
|
Өгүүллэг |
Өгүүллэг
|
)
|
|
Өгүүллэг: Наваанжамбын Мөнхсайхан ДАРДАС
Оруулсан admin on 2023-01-04 10:00:00 (7739 уншсан)
“УТГЫН ЧИМЭГ-2022” НААДАМ II ШАТАНД ШАЛГАРСАН БҮТЭЭЛ МЗЭ-ээс зохион байгуулдаг “Утгын чимэг 2022” наадам 2023 оны 1 дүгээр сарын 19-нд болно. Уг наадмын сүүлийн шатанд өрсөлдөх 10 өгүүллэгийг цувралаар танилцуулж байна.
Наваанжамбын Мөнхсайхан
ДАРДАС
Тал нутгийн сөл өвсний өнгө өглөөний наранд нэлдээ шаргалтан туяарна. Эртлэн бэлчсэн хонин сүргийн араас гандсан хөх дээлтэй өвгөн хашин хээр морьтой аажуухан бөг бөг шогшино. Дондог өвгөн угийн эртэч зангаараа ийнхүү хонио бэлчээж шуудран гүйхээс нь сэргийлж толгойг нь дарахаар яваа нь энэ. Өвгөний бие ойрдоо ихэд ядруухан басхүү бухимдалтай яваа. Хөгшин нь аймгийн төвд хүүгийнхээ жаалуудыг харахаар явж, өвгөн хэдэн малтайгаа үлдэн намаржаалж буй. Нэг л өглөө намаржааных нь хажууханд олон том машин ирж газар өрөмдөөд эхэлсэн. Маргааш нь сумын дарга годгор хархүү ирж "За Дондог гуай, танай энд онц чухал ашигт малтмалын орд илэрсэн учир Засгийн газрын зөвшөөрлөөр уурхай нээхээр болсон доо" хэмээн албархаг нь аргаггүй хоолойгоо засан хэлчихээд аяга цай амсуут год хийн данагар хар машиндаа суугаад даржигнуулан одсон.
( Дэлгэрэнгүй...
|
0
|
Өгүүллэг |
Өгүүллэг
|
)
|
|
|
|
|
Агуулга
|
 |
|
| Wednesday, 2023.01.04 | | · | А.Ивээл : БУЙД СУМЫН НААДАМ |
| · | Х.Эрдэнэцэцэг : ГЭРЭЛТЭГЧ ХУЛС МОД |
| Tuesday, 2022.07.19 | | · | Жа.ПҮРЭВ : Гарын үсэг /Өгүүллэг/ |
| Monday, 2017.07.17 | | · | Б.Улаанхүү : Дурсамж өгүүллэг |
| Thursday, 2016.10.20 | | · | Миний ээж |
| Monday, 2016.10.17 | | · | Хожимдсон ухаарал |
| Saturday, 2014.05.31 | | · | НОМ : Урвагсадын удам |
| Sunday, 2014.01.05 | | · | Миний гэгээи хайр |
| Tuesday, 2013.05.14 | | · | Мөрөөдлийн хайр |
| Tuesday, 2011.11.15 | | · | Н.Түмэншагай : Зүүд |
| · | Уучлахыг хүснэ |
| Tuesday, 2011.08.30 | | · | Үдо Тошио : Анхны Дурлал |
| Tuesday, 2011.08.23 | | · | Л.Төрбурам : Шөнийн аялал |
| Wednesday, 2011.08.17 | | · | П.Батзориг : Улаан Сарнай |
| · | Эхийн сэтгэл |
| Thursday, 2011.08.11 | | · | Б.Цоожчулуунцэцэг : Дөнгө |
| · | Б.Цоожчулуунцэцэг : Горьдлого |
| · | Б.Цоожчулуунцэцэг : Үзмэр |
| Saturday, 2011.08.06 | | · | Хов хоосон хавар хов хоосон |
| Thursday, 2011.05.05 | | · | НУТГИЙН ХҮН |
| Wednesday, 2011.04.27 | | · | П.Батхуяг : Борооны охин |
| Friday, 2011.04.15 | | · | Хайр өөрөө агуу... |
| Monday, 2011.04.11 | | · | Жинхэнэ хайр амьдралд ганц л тохиолддог юм |
| Tuesday, 2011.04.05 | | · | П.Батхуяг: ХОРВОО-АЯЛГУУ |
| Thursday, 2011.03.31 | | · | О.Тамир : Хамгийн том бэлэг |
| Wednesday, 2011.03.09 | | · | Сартуул Б.Бат-Эрдэнэ : ЭЭЖДЭЭ ХАЙРТАЙ ХЭН БҮХЭНД ЗОРИУЛАВ |
| · | О.Тамир : Хамгийн том бэлэг |
| Wednesday, 2011.02.23 | | · | Ч.Энхмаа : Бахархал хийгээд омогшилийн тухай |
| Monday, 2011.02.21 | | · | П.Дэлгэржаргал : Өдөр шөнийн дурлал |
| Tuesday, 2011.02.15 | | · | Ч.Энхмаа : Шингэх нар |
| · | Ч.Энхмаа : Бодох сэдэв |
| Thursday, 2011.01.20 | | · | Ч.Нацагдорж : Тавилан |
| Friday, 2011.01.14 | | · | Найдангийн Ганхуяг : ''Агарын гурван сүлжээ'' үргэлжлэл 1 |
| Monday, 2011.01.10 | | · | Найдангийн Ганхуяг: АГАРЫН ГУРВАН СҮЛЖЭЭ |
| Friday, 2011.08.05 | | · | С.Баттулга: АМРАГИЙН ЗАХИДАЛ |
| Wednesday, 2011.01.05 | | · | С.Баттулга: ЧУЛУУЖСАН БИЧИГ |
| Monday, 2010.12.20 | | · | С.Баттулга: НЭГ Л УДАА |
| Tuesday, 2010.11.30 | | · | С.Баттулга: Энхриймаа |
| · | С.Баттулга : Ижий зул |
| Wednesday, 2010.11.24 | | · | С.Баттулга: Зүүдний шувууд |
Та сараа сонгоно уу
|
|
|
|
|
|