Нүүр Гишүүн Шүлэг Өгүүллэг Сургамж Зөвлөгөө Зургийн цомог Холбоо барих
 

Сайтын мэдээлэл ...
Facebook
Twitter
RSS2

Mail : info@biirbeh.mn
Yahoo ID : tbatbaatar
Mobile : 9907-6364

Нэрээр
  ''Өврийн дэвтэр'' яруу найргийн реалити шоу  
  4-н мөртүүд  
  Sienna  
  Window of Mongolian poetry  
  Youtube  
  Агиймаа Э  
  Алтангадас  
  Алтанхундага А  
  Амарбаяр М  
  Амарсайхан A  
  Амарсанаа Б  
  Амор Хайям  
  Ардын аман зохиол  
  Ариун-Эрдэнэ Б  
  Ариунболд Энх-Амгалан  
  Афоризм  
  Аюурзана Г  
  Бавуудорж Ц  
  Багабанди Н  
  Бадарч П  
  Базардэрэг Н  
  Байгалмаа А  
  Батзаяа Б  
  Батзүл Д  
  Батнайдвар М  
  Батнайрамдал П  
  Батнасан Лу  
  Батрэгзэдмаа Б  
  Баттуяа Ц  
  Батцэцэг Ш  
  Баяр ёслол хурим найр  
  Бодрол  
  Болдсайхан С  
  Болдхуяг Д  
  Болор-эрдэнэ Х  
  Болормаа Х  
  Болормаа Б  
  Бум-Эрдэнэ Э  
  Бум-Эрдэнэ Түмэнбаяр  
  Бусад  
  Буянзаяа Ц  
  Буянцогт C  
  Буянцогт /Цахарын/ С  
  Бямбаа Жигжид  
  Бямбажаргал Ц  
  Бүжинлхам Эрдэнэбаатар  
  Гадаадын уран зохиол  
  Галсансүх Б  
  Ганзориг Б  
  Ганзориг Батсүх  
  Гэсэр  
  Гүрбазар Ш  
  Дагмидмаа Ч  
  Далай ламын айлдвар  
  Дамдинсүрэн Цэнд  
  Дашбалбар О  
  Дениска Михайлов  
  Дорж Б  
  Доржсэмбэ Ц  
  Дулмаа Ш  
  Дууны үг  
  Дэлгэрмаа Ц  
  Дэлхийн уран зохиол  
  Ерөөл, Магтаал  
  Жамбалгарав Ц  
  Зохиолчдын намтар  
  Зүйр цэцэн үг  
  Ичинхорлоо Б  
  Кана Б  
  Лодойдамба Ч  
  Лочин Соном  
  Лхагва Ж  
  Лхагвасүрэн Б  
  Лхамноржмаа Ш  
  Монгол Улсаа хөгжүүлье  
  Монголын өгүүллэгийн цоморлиг 2003  
  Мэдээ, мэдээлэл  
  Мөнх-Өлзий Б  
  Мөнхбат Ж  
  Мөнхсайхан Н  
  Мөнхтуяа А  
  Мөнхцэцэг Г  
  Мөнхчимэг А  
  Намдаг Д  
  Намсрай Д  
  Нацагдорж Д  
  Номин Г  
  Номинчимэг У  
  Нямсүрэн Д  
  Оюун-Эрдэнэ Н  
  Оюундэлгэр Д  
  Пүрэв Санж  
  Пүрэвдорж Д  
  Пүрэвдорж Лувсан  
  Пүрэвсүрэн Соёрхын  
  Равжаа Д  
  Ринчен Б  
  Сумъяа Доржпалам  
  Сургамж  
  Сүглэгмаа Х  
  Сүрэнжав Шарав  
  Сүхбаатар Ширчин  
  Сүхзориг Г  
  Тайванжаргал Н  
  Төрбат Д  
  Улам-Оргих Раднаадорж  
  Урианхай Д  
  Уугансүх Б  
  Хасар Л  
  Хишигдорж Л  
  Ховд Их сургуулийн Утга зохиолын нэгдэл  
  Хулан Ц  
  Хүрэлбаатар Ү  
  Хүрэлсүх М  
  Хүүхдийн дуу  
  Цэемаа М  
  Цэцэнбилэг Д  
  Чойном Р  
  Чоно  
  Чулуунцэцэг Б  
  Шог өгүүллэг  
  Шүлэг  
  Шүүдэрцэцэг Б  
  Энхбат Балбар  
  Энхболд Энхбаатар  
  Энхболдбаатар Д  
  Энхтуяа Б  
  Энхтуяа /Эмүжин/ Р  
  Эрдэнэ С  
  Эрдэнэсолонго Б  
  Эрхэмцэцэг Ж  
  Явуухулан Б  
  Ярилцлага  
  Үлгэр  
  Үржинханд Э  
  Өвөр Монголын яруу найраг  
  Өгүүллэг  
  Өлзийтөгс Л  
  Өөрийгөө ялах нь  

Ангилал
  Article1  
  Шүлэг  
  Өгүүллэг  
  Найраглал  
  Афоризм  
  Богино өгү  
  Роман, тууж  
  Зүйр цэцэн  
  Үлгэр  
  Ертөнцийн  
  Ардын аман  
  Нийтлэл  
  Дууль  
  Сургамж  
  Зөвлөгөө  
  Мэдээ  
  Намтар  
  Ярилцлага  
  Ерөөл магтаал  
  Дууны үг  
  Ардын аман зохиол  
  Youtube  
  Дурсамж  
  Бусад  

Дэм дэмэндээ гэж
Та бүхнийг бидэнд туславал бид баярлах болно.
$



  

Өгүүллэг


Өгүүллэг 		 Өгүүллэг: Ч.Лодойдамба : Солонго /төгсгөл/
Оруулсан admin on 2008-10-30 23:50:04 (7971 уншсан)

Ер нь тэгээд унаад явъя гэсэн бол үнэндээ надад бариад өгөх мэдэлгүй байсан шүү дээ. Аав минь наадмын хүнс гэж Сүрэн бид хоёрт нэг нэг төгрөг өгөв. За ингээд бид гурав шинэ дээл өмсөж, сайхан морь унаад наадам руу явахад энэ хэвээрээ ертөнцийн хязгаарт ч хүрч чадмаар санагдаж билээ.
Тэнгэрт нэг ч үүлгүй бөгөөд хаашаа л харвал ногоон магнаг дэлгэсэн юм шиг газар харагдаад олон янзын сайхан үнэр хамар руу цоргиж байлаа. Ертөнц баясан мишээж, хүүхэдтэйгээ тоглож байгаа залуу эх шиг харагдаж байлаа. Удалгүй бид Харганатын голын бургас руу оров. Улиас моносын шуугих дуун элдвийн шувууны жиргэх дуу, голын урсах шуугиантай хослон байгаль бидэнд сайхнаа гайхуулах гэсэн шиг байв.
Сүрэн бид хоёр ам булаацалдан нутгийнхаа сайхныг магтав.

( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Өгүүллэг | Оноо: 0/0 | Өгүүллэг )

Өгүүллэг 		 Өгүүллэг: Ч.Лодойдамба : Солонго /эхлэл/
Оруулсан admin on 2008-10-30 23:48:52 (6907 уншсан)

Нэг.
Шөнө дундаас хойш гэнэт аадар бороо орж, байн байн хурц цахилгаан цахилан тэнгэр нижигнэж саяхан баригдаж торонд орсон бүргэд шиг уурласан байгаль сүртэй ч аймшигтай ч байв.
Адуу минь хавчганан огт тогтож өхгүй, заримдаа хуйлран үргэхэд би ч айх шиг болоод, хашгирахад дуу минь чичрэн тасалдаж байлаа. Хэдэн өдрийн зүсэр бороог дажгүй давдаг аавын минь одончүү цув хүртэл хувингаар асгаж байгаа юм шиг цутгасан энэ усыг барьж чадалгүй нэвтрээд би усанд орсон зурам шиг шалба цохиулж, шүд минь дагжин өөрийн эрхгүй зодолдож байв.

( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Өгүүллэг | Оноо: 19/5 | Өгүүллэг )

Өгүүллэг 		 Өгүүллэг: Оюутны намар
Оруулсан admin on 2008-10-29 10:09:38 (3833 уншсан)


Би энэ жил сургуулиа төгсөх гээд оюутан цагийн сүүлчийн намартаа баяртай гэж хэлж чадахгүй хоргодон хоргодон явна. Жил бүрийн намар нэг өглөө босоод харахад л навчис шарлаад газраар нэг хөглөрчихсөн байдагсан. Харин энэ жил 8-р сар дундаа ороо юу? үгүй юу? хорчгор шар навчис онгироо салхины аясаар тал тал тийшээ хийсэж, хөл доогуур гүйлдээд намарт дэндүү яарсан гэлтэй. Харин би намарт яараагүй ээ. Үргэлж л оюутан хэвээрээ байгаад баймаар санагдаж байна.


( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Өгүүллэг | Оноо: 1/1 | Өгүүллэг )

Өгүүллэг 		 Өгүүллэг: Б. Догмид : Нулимс
Оруулсан admin on 2008-10-25 10:06:14 (7253 уншсан)


Дамбий сум орж эмчид биеэ үзүүлээд буцаж явлаа. Тархи толгой манарч нүд бүрэлзсэн халуун наран дор суунаглах ганы улаан униарыг харах бүр өлөн хуурай тоос хоолойд арган, аманд шорвог давс амтагдах шиг болно.
Наршиж цангахын цагт дөрөөн дээрээ босч сэтгэлийн үзүүр сэрвэлзүүлэн сайхан дуу аялан давхимаар санагдавч, архаг хууч өвчинд баригдсан хижээл эр, эцсэн хөгшин морь хоёр хэдийнхэн хол харайхсан билээ.

( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Өгүүллэг | Оноо: 7/2 | Өгүүллэг )

Өгүүллэг 		 Өгүүллэг: Дэндүү их хайр (төгсгөл)
Оруулсан admin on 2008-10-24 03:44:06 (3299 уншсан)

Сарны туяанд түүнийх нь царай улам ч гэрэлтэн харагдана. Хаанаас ирж хайрыг булаасан ийм сайхан бүсгүй, хүрч ч болохгүй ингэж их хайрыг нь татаж, түүнийг зовоон бас жаргаана вэ?

Аяа би бээлий ч болоосой

Аяархан нэг хацарт нь хүрэхсэн гэдэг шиг түүнийхээ хацрын нэг илж үзэхсэн, үсийг нь үнэрлээд тэврээд зогсохсон, уруулд нь ганцхан ч удаа болов үнсэж үзэхсэн. Гар нь ямар зөөлөн энхрий бол, атгаад насан туршдаа хамт байхсан, хаа ч хүрсэн ядрахгүй үүрээд явахсан.

( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Өгүүллэг | Оноо: 10/2 | Өгүүллэг )

Өгүүллэг 		 Өгүүллэг: Эдипийн эмгэнэлт тvvх
Оруулсан admin on 2008-10-24 02:25:26 (5483 уншсан)


Европын зарим оронд эрэгтэй хvvхэд эхдээ сайн байхыг муу ёр хэмээн vзэх нь бий. Үvний учир нь эртний Грекийн “Эдип” хэмээх домгоос vvдэлтэй бөгөөд vvнээс vндэслэн эртний Грекийн суут зохиолч Софокл 94 насандаа “Эдип” жvжгээ туурвижээ. Манай нэрт зохиолч Э.Оюун энэ жvжгийг орос хэлнээс орчуулан 1979 онд хэвлvvлсэн нь одоо олдохуяа бэрх номын нэг болжээ. Иймээс уншигч та бvхэндээ Грекийн энэ алдарт эмгэнэлт домгийг орчуулан толилуулж байна.

( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Өгүүллэг | Оноо: 15/3 | Өгүүллэг )

Өгүүллэг 		 Өгүүллэг: С.Цэнгэлмаа : Дарсны амт анхны үнсэлт
Оруулсан admin on 2008-10-24 02:22:29 (2927 уншсан)

Намрын уйлагнасан бороо долоо хоног шивэрлээ. Би энэ дөрвөн хананы дунд бяцхан үрээ тэврэн авах өдрийг бороотой хамт хүлээсээр...Цонхоор харахад орчлонгийн бүх юм урсаж байгаа юм шиг. Тэр дундаа бороон дуслууд цонх тогшин гунигтайхан урсаж доош унаж байгаа нь миний амьдрал урсан замхарч байгаа ч юм шиг. Хүмүүсийн ихэнх нь хаашаа ч юм бэ? яаран алхана. Харин зарим нь шиврээ бороонд хайрын үг шивнэлдэн шүхэрний дор аз жаргалтай алхана. Би ч бас түүнтэй анх ингэж л учирч байсан.

( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Өгүүллэг | Оноо: 17/4 | Өгүүллэг )

Өгүүллэг 		 Өгүүллэг: Дэндүү их хайр (2)
Оруулсан admin on 2008-10-23 10:47:18 (2969 уншсан)

Маргадын хувьд дөнгөж анх гэрээсээ хайртай хүмүүсээсээ холдож үзэж байгаа, хичээл нь хүнд зав муутай бас жаахан хэлний бэрхшээлтэй болохоор эхэндээ хэцүү л байлаа. Харин Энэрэл гэж хүн гарч ирсэнээр бүх юм нь арай хялбархан болсон шиг, эсвэл байдалдаа дасаж байж ч мэднэ. Эхний хэдэн өдөр гэрээ санан шөнө нь уйлаад найз залуутайгаа өдөр болгон чатладаг байсан ч сүүлдээ аргагүй завгүйн эрхэнд долоо хоногтоо нэг нэтэд уулзах болжээ.

( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Өгүүллэг | Оноо: 0/0 | Өгүүллэг )

Өгүүллэг 		 Өгүүллэг: Дэндүү их хайр (1)
Оруулсан admin on 2008-10-22 21:40:26 (3208 уншсан)


Тэнгэр уйлаад байгаа юмуу гэлтэй шиврэх гунигтай бороо Бээжингээс Улаанбаатрын нислэгийг хойшлуулсаар байлаа. Сүхээ хайртай бүсгүйгээ бүтэн жил хүлээсний эцэст өнөөдөр гэр бүлийнхэнтэй нь хамт тосж авахаар ирээд байгаа билээ. Гал халуухан залуу насанд нь од адил гэрэлтэн орж ирсэн энэ бүсгүй түүнд хайр, ухаарал, амьдрал бэлэглэсэн юм. Бүтэлгүй хайранд шаналан бор дарс хүртээд нэлээд удсан түүнээс зарим найз нар ч зайгаа барих болсон тэр л үед амьдралд нь гэрэл гэгээ болон орж ирсэн энэ бүсгүй одоо бол түүний амьнаасаа ч илүү хайрлах хань нь, амьдралынх нь утга учир болжээ.


( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Өгүүллэг | Оноо: 0/0 | Өгүүллэг )

Өгүүллэг 		 Өгүүллэг: Б.Болормаа : Цэргийн нууц
Оруулсан admin on 2008-10-22 21:38:40 (2884 уншсан)

   Сая л бүртийх үүлгүй анивчин гялалзаж байсан од мичдийг хоромхон зуур бараан үүл бүрхэж, алсад тэнгэр нижигнэж
 цахилгаан цайлсхийх нь удахгүй энд бороо орно гэдгийг илтгэх мэт.Хэд хэдэн салхивч онгорхой боловч олны бүлээн амьсгалтай бүгчим агаар бас хөлс,шивэр,хулмасны үнэр холилдсон тэр гээд хэлэх аргагүй эвгүй үнэр,хамар цоргин мэдрэгдэвч энэ нь Хүрэлбаатарт огтхон ч хамаагүй дасал болсон үнэр танар байлаа.Хүрэлбаатарын нойр аль хэдийнээ хулжиж,хий дэмий тийчлэн хэвтэхдээ,хорвоо ертөнцийн элдэв хачин эх захгүй,эрээвэр хураавар бодол сэтгэлийг нь үймрүүлнэ.Арваад хонгийн дараа халагдах болсон  Хүрэлбаатарын яарсан сэтгэлд  арван хоног арван жил шиг санагдмой.

( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Өгүүллэг | Оноо: 15/3 | Өгүүллэг )

Өгүүллэг 		 Өгүүллэг: Х. Болор-Эрдэнэ : Болзоо
Оруулсан admin on 2008-10-20 13:56:18 (2737 уншсан)


Болзсон цагт хэдхэн минут дутуу. Яарах хэрэгтэй. Яаръя. Яг л саадтай харайлт хийх гэж байгаа морь шиг. Түгших хирнээ яарах. Гэрт нэг л бүрэнхий. Гэвч яарах хэрэгтэй.Би болзсон. Өдөр бүр хүчтэй санагдах болсон тэр зэвүүн залуутай болзсон. Болзоо. Хуучирсан жинс, хорссон харц. Юу нь тэгтлээ намайг татаад байгааг мэдэхгүй. Хаанаас ч юм бүү мэд, нэг онцгүй даашинз олж өмсөөд болзоондоо явав. Уйтгартай урт саарал гудамж. Хүмүүс, байшин. “ Ямар дуусашгүй урт гудамж вэ?” Яарна. Бүдэрнэ. Дахиад л гудамжны эхэнд ирлээ. Дахиад л гүйлээ. Болзсон цаг бараг өнгөрчихөж. Тэр хүлээх дургүй. “ Далавчтай ч болоосой.” Цааш гүйв.

( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Өгүүллэг | Оноо: 0/0 | Өгүүллэг )

Өгүүллэг 		 Өгүүллэг: Д.Батбаяр : Залбирал
Оруулсан admin on 2008-10-20 13:40:50 (4338 уншсан)


-Санаанд ч үгүй явж байгаад би нэг хүнтэй танилцчихсан юм. Хачин шүү, хараад л би энэ хүнтэй суух юмсан гэсэн бодол надад төрсөн.
-Анхны дурлал чинь уу?
-Бүү мэд.
-Тэгээд.
Хааяа хааяа уулзалддаг байлаа. Уулзалдах ч юу байхав дээ, би л яаж ийж байгаад санамсаргүй дайралдсан болчихно доо.
-Царайлаг уу?

( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Өгүүллэг | Оноо: 5/1 | Өгүүллэг )

Өгүүллэг 		 Өгүүллэг: Бороохойн Батхүү : Үүрийн туяанаас гоёмсог залуу нас минь …
Оруулсан admin on 2008-10-18 09:51:15 (2344 уншсан)


Үүрийн туяанаас ч гоёмсог залуу нас минь өнгөрлөө
Үлгэрийн орчлонд жиргэсэн болжморын дуу өвгөрлөө …
Үүдэн тушаа ургасан хоёр уд бөхийлөө
Үд жингийн амьсгаатай наран алсад холдлоо…
Үргэсэн зээрийн янзага шиг алтан дуртгал талийлаа
Үзье, үзье гэлээ ч амгай булааж тоосорлоо
Үрлэн гэрлээр тоглосон Үзмээ, Цэцэгээ хаачлаа даа?
Үүлэн одон хөвүүлсэн зуны нуур минь яачлаа даа!


( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Өгүүллэг | Оноо: 0/0 | Өгүүллэг )

Өгүүллэг 		 Өгүүллэг: Хүүхдийн ертөнцөөс томчуудад илгээх захидал
Оруулсан admin on 2008-10-15 01:56:45 (2829 уншсан)

Хүүхэд гэдэг цэвэрхэн цагаан самбар, гэгээлэг ариун ертөнц. Энэхүү ертөнц үргэлж сайн сайхан бүхнийг цогцлоож байх ёстой гэж би боддог. Хүүхэд таны хүссэн шиг биш, хүмүүжүүлсэн шиг хүн болж өсдөг гэдгийг хүн болгон тэр бүр мэддэгүй. Хүн бүр хүүхдээ хичээл номтой сурлага сайтай болгохыг эрмэлзэж шаарддаг. тэгээд тэрний хүүхдийг хар сурлага сайтай, хичээлээ сайн хийдэг чи тэгэж чадахгүй байна уу юугаараа дутдагын гэж загнадаг. Үүний эцсийн үр дүнд хүүхэд тамын тогооны атархуу үлгэрт шамдан суралцдаг. Тоондоо эсвэл монгол хэлдээ сайн авахгүй бол болохгүй гэх машин болж хувирдаг. насанд хүрсэн хүн та дараа нь хүндлэл мэдэхгүй, хүмүүжилгүй , ёс суртахуунгүй гэж өнөөгийн өсвөр үеийнхнийг шүүмжилж байна. шудрага бус энэ зүйлийн буруутан нь томчууд бид гэж би боддог. тийм ч учраас энэ алдааг ойлгуулах гэж байгаа хүүдүүдийг их зүйл мэдлээ гэж зарим нь шүүмжилж байдаг.

( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Өгүүллэг | Оноо: 10/2 | Өгүүллэг )

Өгүүллэг 		 Өгүүллэг: С.Б.Бат-Эрдэнэ : ХӨНДҮҮР СЭДЭВ
Оруулсан admin on 2008-10-15 01:50:28 (2667 уншсан)

...Хүүхэд гэхэд сонин байлаа ч
Хүний чихэнд содон дуулдлаа ч
Наадаж өссөн багын нөхөд минь
Насаараа нэгэндээ “ангийн хүүхэд” ээ... (Зангад гуайн дуулсан дуунаас)

…Дүүд… дүүд… дүүд… Юм ч хийлгэхгүй зогсоо, зайгүй чарлах мессенжрийнхээ хаягыг харлаа. Ямартай ч таних хаяг биш байна. Ирсэн захидал, мессенжерт хэн хэн байна энээ, тэрээгээ шалгачихаад мессенжрээсээ гарахаа мартаж орхисон хэрэг л дээ. “Үгүй ер, хэнбэ гуай нь ингэж уйгагүй залгадаг байнаа” гэж бодохуй дор саваагүй гар маань аль хэдийн тархинаас түрүүлэн дуудлагыг хүлээж авчихсан байх нь тэр. Гэнэт нөгөө …дүүд… дүүд… чинь:


( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Өгүүллэг | Оноо: 0/0 | Өгүүллэг )

Өгүүллэг 		 Өгүүллэг: Сэтгэлийн жигүүр
Оруулсан admin on 2008-10-11 10:46:15 (3437 уншсан)

Өглөөхөн хялмаалсан цасны ширхэг нарны хурц туяанд нүд гялбуулах нь үнэхээр сайхан харагдахын зэрэгцээ ажил сургуульдаа яаравчлан алхах олны царайд гэрэл гийгээд орчлонгийн нэгэн шинэ өдөр эхлэснийг тунхаглах ажгуу. Ганаа даарч ягаарсан хоёр чихээ гараараа хэд үрчхээд халтиргаатай замаар ойр ойрхон гишгэлэн Цолмонгийн гэрлүү шогшино. Тэрээр хэдэн өдрийн турш гэрийнхэндээ хуурай агсан тавьж, сайн дурын өлсгөлөн зарлаж байж сая л нэг Цолмонгоо гэртээ авчран хамт амьдрахыг зөвшөөрүүлсэн болохоор баатарлагаар ялалт байгуулсан эр хүн шиг цээжээ тэнийлгэн үе үехэн дотроо инээд алдаж явсаар Цолмонгийн гэрийн гадаа ирлээ. Ногоон өнгийн том төмөр хаалгыг хэдэнтээ балбатал утаа тортогт дарагдсан бор гэрээс Цолмонгийн байдаг айлын эзэн болох Болд гуай дээл нөмөрсөөр гарч ирэн цүдгэр гүзээгээ илэн

( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Өгүүллэг | Оноо: 4/1 | Өгүүллэг )

Өгүүллэг 		 Өгүүллэг: Сэмэрч үл барагдана
Оруулсан admin on 2008-10-11 10:38:00 (2514 уншсан)

Билгээг ажлаасаа орж ирэхэд бага хүү нь тосон гүйж ирсэнээ гарт нь элдэв юм байхгүйг мэдээд нүдэнд нь үл ялиг гуниг үелзээд эргэж чавхадлаа. Багыгаа горьдоочихлоодоо гэж мэдэрсэн хэдий ч нэгэнт юмгүй тул одоо яахав. Гадуур хувцсаа тайлан зогстол эхнэр нь
- Өө миний өвгөн! гээд хошуун дээр нь шопхийтэл үнсчихээд цай аягалж өгөв. Тэгсэнээ хийж байгаагаа үргэлжлүүллээ. Эхнэрийнхээ хийж байгааг харсан Билгээ “Өнөөдөр бууз идэхнээ” гэж бодох зуур эхнэр нь нэг л хөнгөн сэргэлэн, сэтгэл өндөр байхыг ажив. Яагаад ч юм хацар дээрээ гурилдчихаж. Эгдүүтэй ч харагдах шиг.

( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Өгүүллэг | Оноо: 10/2 | Өгүүллэг )

Өгүүллэг 		 Өгүүллэг: Ц.Доржготов : Сунтаг шүүлт
Оруулсан admin on 2008-10-11 10:34:49 (2664 уншсан)

Оройд залрах хурмаст олон ааштай. Харин хөлнөөс тулах шороотой дэлхий минь нэг л зангаараа, яг л ээж шиг. Энд миний хөндөх гэсэн сэдэв бол Монголын ард түмэн, Ард түмэн маань ээж шиг минь, дэлхий ээж шиг минь, ямагт байдгаараа л байх юм. Харин Төр, засаг тэртээ дээр, хямарсан хурмаст адил аянга цахилгаан нижигнүүлээд л… Хагас өлсгөлөн ард түмэн минь урьд, эдүгээгийн нам, засаг, төрдөө хууртсаар, шинэ колончлогчдод шулагдсаар, дэлхийн хөгжлөөс тэртээ хойно хоцорч, ядуугийн туйлаар шар нар, бор хоног өнгөрөөсөөр хадан гэртээ очиж, тэнд харин хаа очиж, хүн төрөлхтний үхдэлүүдийн зиндаанд ав адилхан нойрсож буй биз ээ, бурхан минь. Гэвч юмыг яаж мэдэхэв, тэнд очоод монголчууд халуун тогоонд буцлаад, европчууд сэрүүн лавиранд тухтайяа нойрсож байдаг ч юм билүү, хэн мэдлээ. Өлсгөлөн, тураал, үхэл ийм л байсан, тийм л байна. 50 жилийн өмнө хөдөөгийн малчдыг цахилгаанжуулна гэж Намын Их хурлуудаас амласаар өдийг хүрсэн. Тэр цахилгаан нь хөдөө өдгөө хаана байна. Байдаггүй ээ.

( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Өгүүллэг | Оноо: 0/0 | Өгүүллэг )

Өгүүллэг 		 Өгүүллэг: Намрын сүүлчийн бороо
Оруулсан admin on 2008-10-11 10:31:08 (2883 уншсан)

Дашням намрын өглөө нарнаар гэрээсээ мордов. Эхнэрийнхээ үүрээр босож чанасан сайхан цайг ханатлаа уугаад
-- Ажаа, морь эмээллэчихлээ! гэж гаднаас дунд хүүгийнхээ хэлэхэд хэзээ ч салдаггүй ширэн цүнхээ авч гарахыг завдав. Эхнэр Дэжид нь гал дээрх сүүгээ самрангуут,
-- Том хүү хүрээд ирвэл чи байхгүй. Ганц хоёр өдөр саатаж болдоггүй юмсан уу гэж хүлцэнгүй өгүүлэхэд Дашням бэлхүүсээр нь сулхан тэвэрч, хацраа хацарт нь хүргээд
-- Дэжээ минь өвгөн чинь маргааш л шуугиад ирнэ. Хүү ирвэл сайхан хооллож амрааж байгаарай. Өртөөны моринд бүр няцраад ирэх байлгүй гэв. Дэжид нөхөртөө эрхлэнгүй налаад,
-- Тэгье ээ. Яв даа өвгөн минь гэв.

( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Өгүүллэг | Оноо: 0/0 | Өгүүллэг )

Өгүүллэг 		 Өгүүллэг: Монгол бүсгүйн үзэсгэлэн гуагийн учир
Оруулсан admin on 2008-10-11 10:28:40 (2603 уншсан)

"Аятайхан биетэй дамшиг шүү" гэж хэн дуу алдсаныг та нар мэднэ. Хөгшин, зулай нь халцарсан Итгэлт шүү дээ. Тэгэхээр монгол бүсгүйг хараад, тэтгэврийн чалхгүй хөгшний хүртэл юм нь бадардаг байна шүү дээ.Үгүй тэгтэл, монгол эрчүүдэд нэг муу залины оронцог байгаагүйсэн бол бүсгүйчүүд яагаад ч ингэж гуа сайхан биетэй болохгүй байж. Монгол эрчүүд авгай руугаа шал худлаагаасаа хайр гэрэлтсэн харц чулуудаад, "Миний хайраа, өвгөнийхөө улавчийг дөхүүлээд өгөөч" гэнэ. Цаадах нь хошгироод л нисчихнэ! "Чиний минь гарын хоол ч ёстой ясны хөлс гаргана шүү" гэнэ. Авгай нь бүүр байж ядна. Хиг хого хиг хого хошгирно. Ингэсээр байгаад, насаар нь тогоо шанага бариулчихна. Max мяраа суух завдал өчүүхэн ч өгөхгүй.

( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Өгүүллэг | Оноо: 0/0 | Өгүүллэг )


 
Санал асуулга
Та нэг жилийн хугацаанд хэр олон ном худалдаж авсан бэ ?
Ном худалдаж аваагүй
1-3 ном худалдаж авсан
4-7 ном худалдаж авсан
8-11 ном худалдаж авсан
12-с дээш ном худалдаж авсан
Санал асуулгын дүнг үзэх

Ном

Шуурайн Солонго: ТООРОЛЖИН

Ш.Сундуйжав : Үүр цайж байна

Э.Үржинханд : Хос ном мэндэллээ

Б.Болдсүх : Таг мартсан тангараг

Ч.Дагмидмаа


Гишүүн
Хэрэглэгчийн нэр

Нууц үг

Та манай гишүүн болохыг хүсвэл энд дарна уу.

t
Одоо онлайнд 78 зочин 0 гишүүн байна.


Мэдээлэл оруулах

Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.

Windows XP, 7 үйлдлийн системийн стандарт монгол гарын драйвэр софтверийг ашиглан бичээрэй. Таны оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.

Санал хүсэлтээ илгээх
Хайлт


Зургийн цомог

Зураач : Б.Хонгорзул
khongor038.jpg
Хэмжээс: 600x470 96k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 3538

Хавар 2007
IMG_0985.jpg
Хэмжээс: 600x458 163k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 2498

Должин : Зам зуур
zam-100.JPG
Хэмжээс: 600x450 96k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 2674


Агуулга
Пүрэв, 2011.05.05
· НУТГИЙН ХҮН
Лхагва, 2011.04.27
· П.Батхуяг : Борооны охин
Баасан, 2011.04.15
· Хайр өөрөө агуу...
Даваа, 2011.04.11
· Жинхэнэ хайр амьдралд ганц л тохиолддог юм
Мягмар, 2011.04.05
· П.Батхуяг: ХОРВОО-АЯЛГУУ
Пүрэв, 2011.03.31
· О.Тамир : Хамгийн том бэлэг
Лхагва, 2011.03.09
· Сартуул Б.Бат-Эрдэнэ : ЭЭЖДЭЭ ХАЙРТАЙ ХЭН БҮХЭНД ЗОРИУЛАВ
· О.Тамир : Хамгийн том бэлэг
Лхагва, 2011.02.23
· Ч.Энхмаа : Бахархал хийгээд омогшилийн тухай
Даваа, 2011.02.21
· П.Дэлгэржаргал : Өдөр шөнийн дурлал
Мягмар, 2011.02.15
· Ч.Энхмаа : Шингэх нар
· Ч.Энхмаа : Бодох сэдэв
Пүрэв, 2011.01.20
· Ч.Нацагдорж : Тавилан
Баасан, 2011.01.14
· Найдангийн Ганхуяг : ''Агарын гурван сүлжээ'' үргэлжлэл 1
Даваа, 2011.01.10
· Найдангийн Ганхуяг: АГАРЫН ГУРВАН СҮЛЖЭЭ
· С.Б.Бат-Эрдэнэ. БАГЫН ЯВДАЛ№ ҮЕРХЭЛИЙН ЗУРВАС
Баасан, 2011.08.05
· С.Баттулга: АМРАГИЙН ЗАХИДАЛ
Лхагва, 2011.01.05
· С.Баттулга: ЧУЛУУЖСАН БИЧИГ
Даваа, 2010.12.20
· С.Баттулга: НЭГ Л УДАА
Мягмар, 2010.11.30
· С.Баттулга: Энхриймаа
· С.Баттулга : Ижий зул
Лхагва, 2010.11.24
· С.Баттулга: Зүүдний шувууд
· С.Баттулга: Азын дөрвөн бэрх
Даваа, 2010.11.22
· Дэггүй цас гэгээвчээр орж ирнэ
· С.Б.Бат-Эрдэнэ. БАГЫН ЯВДАЛ:№ 30 МЭНГЭТ
Мягмар, 2010.11.16
· Ш.Гаадамба : Өвөөг архинаас гаргах гэсэн минь
· Ш.Гаадамба : Хорины улаан булан
· Ш.Гаадамба : Японтой байлдсан минь
Даваа, 2010.11.08
· С.Б.Бат-Эрдэнэ. БАГЫН ЯВДАЛ:№ 29 БУУРАЛ ӨМДӨТ
Мягмар, 2010.10.26
· С.Б.Бат-Эрдэнэ: АХМАДЫН ХОЁР ОХИН- 3 (Бэсрэг тууж)
Даваа, 2010.10.25
· Гадаа бороо орно
Ням, 2010.10.24
· П.Дэлгэржаргал : Бодрол
· С.Б.Бат-Эрдэнэ: АХМАДЫН ХОЁР ОХИН-2 (Бэсрэг тууж)
Мягмар, 2010.10.19
· С.Б.Бат-Эрдэнэ: АХМАДЫН ХОЁР ОХИН (Бэсрэг тууж)
· Золдэлгэр : Майжиг Баачка
· Золдэлгэр : Болзоо
Лхагва, 2010.10.06
· Хаймчиг
Баасан, 2010.10.01
· Г. Мэнд-Ооёо. Жаахан шаргын дууль ...
Даваа, 2010.09.27
· Ц.Буянбат : Төрөл бүрд минь төрүүлж өсгөсөн ижиидээ
Баасан, 2010.08.20
· С.Б.Бат-Эрдэнэ: УДАМ Бэсрэг тууж

Та сараа сонгоно уу


Санал хүсэлт

Нэр:

Э-шуудан:

Санал хүсэлт:



Хажууд нь хүмүүн мишээн гэрэлтэхэд Халиун дэлбээгээ дэлгэн баярладаг Инээхийг хүртэл эсэндээ мэдрэх Ижий сүнстэй Сарнай цэцэг
© Copyright 2005-2018 Biirbeh.MN.
     All rights reserved.
By Bataka
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Утас : 976-99076364
И-мэйл :info@biirbeh.mn