Нүүр Гишүүн Шүлэг Өгүүллэг Сургамж Зөвлөгөө Зургийн цомог Холбоо барих
 

Сайтын мэдээлэл ...
Facebook
Twitter
RSS2

Mail : info@biirbeh.mn
Yahoo ID : tbatbaatar
Mobile : 9907-6364

Нэрээр
  ''Өврийн дэвтэр'' яруу найргийн реалити шоу  
  4-н мөртүүд  
  Sienna  
  Window of Mongolian poetry  
  Youtube  
  Агиймаа Э  
  Алтангадас  
  Алтанхундага А  
  Амарбаяр М  
  Амарсайхан A  
  Амарсанаа Б  
  Амор Хайям  
  Ардын аман зохиол  
  Ариун-Эрдэнэ Б  
  Ариунболд Энх-Амгалан  
  Афоризм  
  Аюурзана Г  
  Бавуудорж Ц  
  Багабанди Н  
  Бадарч П  
  Базардэрэг Н  
  Байгалмаа А  
  Батзаяа Б  
  Батзүл Д  
  Батнайдвар М  
  Батнайрамдал П  
  Батнасан Лу  
  Батрэгзэдмаа Б  
  Баттуяа Ц  
  Батцэцэг Ш  
  Баяр ёслол хурим найр  
  Бодрол  
  Болдсайхан С  
  Болдхуяг Д  
  Болор-эрдэнэ Х  
  Болормаа Х  
  Болормаа Б  
  Бум-Эрдэнэ Э  
  Бум-Эрдэнэ Түмэнбаяр  
  Бусад  
  Буянзаяа Ц  
  Буянцогт C  
  Буянцогт /Цахарын/ С  
  Бямбаа Жигжид  
  Бямбажаргал Ц  
  Бүжинлхам Эрдэнэбаатар  
  Гадаадын уран зохиол  
  Галсансүх Б  
  Ганзориг Б  
  Ганзориг Батсүх  
  Гэсэр  
  Гүрбазар Ш  
  Дагмидмаа Ч  
  Далай ламын айлдвар  
  Дамдинсүрэн Цэнд  
  Дашбалбар О  
  Дениска Михайлов  
  Дорж Б  
  Доржсэмбэ Ц  
  Дулмаа Ш  
  Дууны үг  
  Дэлгэрмаа Ц  
  Дэлхийн уран зохиол  
  Ерөөл, Магтаал  
  Жамбалгарав Ц  
  Зохиолчдын намтар  
  Зүйр цэцэн үг  
  Ичинхорлоо Б  
  Кана Б  
  Лодойдамба Ч  
  Лочин Соном  
  Лхагва Ж  
  Лхагвасүрэн Б  
  Лхамноржмаа Ш  
  Монгол Улсаа хөгжүүлье  
  Монголын өгүүллэгийн цоморлиг 2003  
  Мэдээ, мэдээлэл  
  Мөнх-Өлзий Б  
  Мөнхбат Ж  
  Мөнхсайхан Н  
  Мөнхтуяа А  
  Мөнхцэцэг Г  
  Мөнхчимэг А  
  Намдаг Д  
  Намсрай Д  
  Нацагдорж Д  
  Номин Г  
  Номинчимэг У  
  Нямсүрэн Д  
  Оюун-Эрдэнэ Н  
  Оюундэлгэр Д  
  Пүрэв Санж  
  Пүрэвдорж Д  
  Пүрэвдорж Лувсан  
  Пүрэвсүрэн Соёрхын  
  Равжаа Д  
  Ринчен Б  
  Сумъяа Доржпалам  
  Сургамж  
  Сүглэгмаа Х  
  Сүрэнжав Шарав  
  Сүхбаатар Ширчин  
  Сүхзориг Г  
  Тайванжаргал Н  
  Төрбат Д  
  Улам-Оргих Раднаадорж  
  Урианхай Д  
  Уугансүх Б  
  Хасар Л  
  Хишигдорж Л  
  Ховд Их сургуулийн Утга зохиолын нэгдэл  
  Хулан Ц  
  Хүрэлбаатар Ү  
  Хүрэлсүх М  
  Хүүхдийн дуу  
  Цэемаа М  
  Цэцэнбилэг Д  
  Чойном Р  
  Чоно  
  Чулуунцэцэг Б  
  Шог өгүүллэг  
  Шүлэг  
  Шүүдэрцэцэг Б  
  Энхбат Балбар  
  Энхболд Энхбаатар  
  Энхболдбаатар Д  
  Энхтуяа Б  
  Энхтуяа /Эмүжин/ Р  
  Эрдэнэ С  
  Эрдэнэсолонго Б  
  Эрхэмцэцэг Ж  
  Явуухулан Б  
  Ярилцлага  
  Үлгэр  
  Үржинханд Э  
  Өвөр Монголын яруу найраг  
  Өгүүллэг  
  Өлзийтөгс Л  
  Өөрийгөө ялах нь  

Ангилал
  Article1  
  Шүлэг  
  Өгүүллэг  
  Найраглал  
  Афоризм  
  Богино өгү  
  Роман, тууж  
  Зүйр цэцэн  
  Үлгэр  
  Ертөнцийн  
  Ардын аман  
  Нийтлэл  
  Дууль  
  Сургамж  
  Зөвлөгөө  
  Мэдээ  
  Намтар  
  Ярилцлага  
  Ерөөл магтаал  
  Дууны үг  
  Ардын аман зохиол  
  Youtube  
  Дурсамж  
  Бусад  

Дэм дэмэндээ гэж
Та бүхнийг бидэнд туславал бид баярлах болно.
$



  

Өгүүллэг


Өгүүллэг 		 Өгүүллэг: П. Лувсанцэрэн : Зүрх мартдаггүй
Оруулсан admin on 2008-10-11 10:22:45 (2948 уншсан)

Нар оройхон болж байлаа. Цээнээ гал зуухны өрөөнд халбага сэрээ шажигнуулан юм угаана. Банзар өөр нэг өрөөнд цонх бараадан сууж, хийх юмаа олж ядсан байдалтай гараа элгэндээ зөрүүлж бариад дуу аялж суув. Дуулахын хажуугаар тэр «шийдэх л хэрэгтэй» гэж сэтгэлдээ бодож суулаа. Банзар гэртээ харилгүй бараг долоо хонож байгааг эхнэр нь мэднэ. Хийж яваа балагт явдалдаа сэтгэл нь будлин, шаналж шаналж сүүлдээ тэр «шийдэх л хэрэгтэй» гэдэг ганцхан юм л боддог болжээ

( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Өгүүллэг | Оноо: 5/1 | Өгүүллэг )

Өгүүллэг 		 Өгүүллэг: Би бол бүсгүй хүн...
Оруулсан admin on 2008-10-11 10:17:43 (3247 уншсан)

Тэрүүхэн тэндээ чичирхийлэн байх лааны бүдэгхэн гэрэлд гэр доторх бүх л юм дүнсгэр агаад аниргүй байсаар. Нүдний өмнө үзэгдэх энэ дүр зургийн дээрээс бас нэгэн гоо үзэсгэлэн цогцлон харагдах нь хөдөө нутгийн хаана нь ийм сайхан яруу тансаг урлагийн бүтээл мэт үзэгдэл байна вэ гэж алмайрч гайхмаар санагдана. Хэн нэгэн суут уран зураачийн гараар бүтсэн мэт энэ дүр зураг ахин олдохооргүй алтан агшин байлаа. Энгэрийг нь даган унжсан өтгөн хар гэзэгний сүлжээс бүр нь лааны гэрэлд гялтганан үзэгдэж, үгээр зүйрлэхийн учиргүй хоёр тунгалагхан харц ширээн дээрх угалзарсан хээн дээр тогтоод, булцгар зөөлхөн хацраа жижигхэн өхөөрдмөөр гараараа тулан суух нь ямар их үзэсгэлэн бэ. Аргагүй л монгол бүсгүйн биширмээр төрхийг агуулжээ. Энэхүү хэний ч гараар бүтээгүй хэрнээ хэн нэгний гараар бүтсэн мэт хосгүй үнэт агшинг сарниан хаалга онгойж гаднаас Тулга орж ирэн эгчийнхээ бодолд дарагдан суугааг хараад

( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Өгүүллэг | Оноо: 0/0 | Өгүүллэг )

Өгүүллэг 		 Өгүүллэг: Б.Болормаа : Баяраа Баярмаа хоёр
Оруулсан admin on 2008-10-05 22:49:00 (3284 уншсан)

      Баяраа анх ирснийгээ бодвол шинэ газраа дасаж олон сайн найз нөхөдтэй болж анх хөдөөний болхи бүдүүлэг хоцрогдсоныг гайхан  өөрийгөө соёлтой боловсон хэмээн дөвийлгөж байсан бардам зан нь төдий л удалгүй хөдөөний гүндүүгүй тайван тусархаг сайхан сэтгэлтэй охид хөвгүүдийн хиргүй тунгалаг аашинд ариусаж цамхран одсон билээ.Өдөр хоног харвасан сум шиг өнгөрч нэг л мэдэхэд хагас жилийг ардаа орхисон байлаа.Баяраа хотын ганган хээнцэр охидын жинхэнэ дүр төрхийг биш, будаж шунхдсан охидыг хараад шохоорхдог байсан бол  ,одоо будаг шунх оо энсэг хэрэглээгүй эхээс заяасан унаган төрхөөрөө байгаа хөрслөг бор царайтай охид Баяраагийн зүрх сэтгэлд нэгийг шивнэх болов.

( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Өгүүллэг | Оноо: 5/1 | Өгүүллэг )

Өгүүллэг 		 Өгүүллэг: Нирунзу : Болзоо
Оруулсан admin on 2008-10-03 06:26:51 (3834 уншсан)


1
Билгүүн болзоондоо явахаар бэлдэж, яг үнэндээ бол биеэ бэлдэж, үгүйэ дотроо засахыг оролдож байлаа. Өчигдөр нэгэн найзынхаа төрсөн өдөрт очсон ба мөнхүү төрсөн өдрийн баярт очихоосоо өмнөхөн бүтэн сарын турш утсаар ярьж, мессэж бичиж, бардам сэтгэлээ уландаа гишгэн байж хөөцөлдсөн бүсгүй нь ажил руугаа хүргэж өгөхийг гуйснаар удтал мөрөөдсөн гэгээн дүрийг нь харж, маргааш нь уулзахаар болзсон билээ.
Ийнхүү сэтгэл нь ихэд хөөрсөн байсны харгайгаар хундага өргөх болгонд хөнтөрч, караоке-ний микрофон булаацалдан тэнхээ мэдэн дуулсаар үүр цайлгасны гор нь гарч, одоо бол толгой нь заадлаараа салах шахан ангалзаж, дотор нь муухайран нүд нь эрээлжлэх нь тэсвэрлэхийн аргагүй ажээ.


( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Өгүүллэг | Оноо: 0/0 | Өгүүллэг )

Өгүүллэг 		 Өгүүллэг: П.Батхуяг : Ширхэг будаа
Оруулсан admin on 2008-10-02 20:52:31 (2926 уншсан)


Тэр учиргүй их иддэг байжээ. Амаа олохгүй үмхэж байхыг нь харахад заримдаа урамтай ч юм шиг санагдана. Бие нь гэдсээрээ бүдүүрээд олон давхар өөд шатаар өгсөхөд аахилж уухилах нь нас өндөр болсон өвгөн хүнтэй адил. Гэвч тэр дөнгөж гуч хүрч байлаа. Гайгүй сэхээтэй хүн тул яаж энэ байдлаас гарах вэ? гэж үе үе бодох болжээ. Даанч арга ухаанаа нэг л олохгүй, чухам ямар аргаар энэ их мах өөхнөөсөө салахаа мэдэхгүй, хий дэмий л хоол идэхдээ санаа алдана. Санаа дагаад ч тэр үү идэж уух нь улам ихэсээд, биеийн жин нь нэмэгдээд байх шиг болно. Хүний амьдралд аливаа хэрэг явдал огт санаандгүйгээс төрөх нь бий. Тэр нэг өдөр автобусанд чихцэлдэн хөлсөө задгай асгаж явахдаа хоёр залуу хоорондоо ийнхүү ярилцахыг сонсчээ.


( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Өгүүллэг | Оноо: 5/1 | Өгүүллэг )

Өгүүллэг 		 Өгүүллэг: Хархулан (Nirunzu)
Оруулсан admin on 2008-09-30 07:47:32 (3976 уншсан)

Мөнх хааны зарлигаар төмөр гахай жилийн намар Эх нутгаасаа гараад даруй 5 жил болж буй монголийн баруун зүгийн их цэрэг арабийн их цөлийг гатлан эртний түүхт Дамаск хотын чулуун хэрмэнд тулжээ. Хөлөг морьдынхоо гүрээний судсыг ханаж цусыг нь шимсээр ангамал цөлийг арайхийн туулсан цэрэг эрс хотоос хараа дөнгөж хүрэх газрын баян бүрдийг түшиглэн тэнхээжиж, арван гуравдахь өдрөө хотыг дайрсан авч сайтар бэлдэн бэхэлсэн маврын гол хүчин төвлөрсөн хотын хэрэмнээс галт сум, галт бөмбөгөөр харван эсэргүүцэж огтхон ч үл ойртуулах бөлгөө.

( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Өгүүллэг | Оноо: 0/0 | Өгүүллэг )

Өгүүллэг 		 Өгүүллэг: : П.Баярсайхан : Сарсагчин бол сармагчин (Төгсгөл)
Оруулсан admin on 2008-09-30 04:29:13 (2840 уншсан)

- Чиний үнэлэх хамаагүй. Энэ хүмүүс үнэлдэг үү? Үгүй юу? Жишээ нь танай дарга нар одоо чамайг муу хэлж байгаа. Нэг нүдээр үзэхгүй байгаа. Чиний шударга зан тэдэнд таалагддаггүйгээс тэр. Чи тэдний амжилтыг үгүйсгэсэн эсэргүү, гэмт хэрэгтэн ч болчихож магадгүй.
- Манайд сайн юм бий гэж Дэлэг гэмт хэрэгтэн болчихоод буруугаа хүлээсэн шиг хэлэв. Хоёулаа хундагатай архинаасаа балгалаа. Магсар түүнийг сүрхий ажих нь, “Оюутан, онц сурлагтан Дэлэг, инженер Дэлэг болоод яаж өөрчлөгдөж вэ?” гэж мэдэх гэсэн шиг.
- Оюутан байхдаа намаéг сайд гэж хочилдог байсан. Золигийн хар хавтаснаас болж тийм хоч авсан юм даг. Тэгтэл би одоо жинхэнэ сайд биш ч гэлээ сайдын эрх эдлээд явж байдаг.
- Чи жинхэнэ сайд болноо.

( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Өгүүллэг | Оноо: 0/0 | Өгүүллэг )

Өгүүллэг 		 Өгүүллэг: П.Лувсанцэрэн : Нэгэн үдэш
Оруулсан admin on 2008-09-30 03:52:12 (3222 уншсан)

Энэ өдөр хотын дээгүүр манан татаж, нар харагдахгүй, оройн хуурай ширүүн жавар зүг бүрээс тас хайрч байлаа. Гудамжны цардмал хөрсөн дээгүүр алхлах хүмүүсийн чимээ тод дуулдаж байн байн машин давхиж, дохионы гэрлүүд асаж унтарна. Өвөл зун гэж ялгаагүй нэгэн хэмжээтэй байдаг ажлын өдөр дуусдагаараа дуусаж, хүмүүүс тардгаараа тарж, Хорлоо сугандаа хэдэн сонин хуйлж хавчуулаад гэр лүүгээ зүглэж явав. Хүмүүст болон өөртөө ямар нэгэн муу юм хийгээгүй хэрнээ сэтгэл нь баахан бараан, ажил дуусаад гэртээ харьж яваа хүний баяр хөөр гэх юм юу ч байсангүй. «Энэ замаар өглөө ажилд очиж, орой ажлаас тарж яваад нэг мэдэхэд би гэдэг хүн байхгүй болчихсон байна шүү. Намайг алга болчихлоо гэж энэ хот үгүйлэх ч үгүй, харамсах ч үгүй» гэж бодоход уйтгартай санагдана.

( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Өгүүллэг | Оноо: 0/0 | Өгүүллэг )

Өгүүллэг 		 Өгүүллэг: П.Баярсайхан : Сармагчин бол сармагчин
Оруулсан admin on 2008-09-25 23:58:49 (3713 уншсан)

Гэгээн алсад одох юмсан...
В. Шукшин

Эхнэр нь хэд хоног овоо нам жим байснаа үдшээс гэнэт үглэж эхлэв. Бас дахиад л хэрүүл шуугианаа үгүйлсэн юм байлгүй, уурлах уйлах дуртай хачин ч хүн юм даа.
Дэлэг бүр залхаж, өрөөнийхөө үүдийг хааж, дэмий л орон дээрээ бүхлээр хэвтвэл гал зуухны өрөөнөөс эхнэрийн бухимдсан дуу тодхон сонсдсоор байжээ. Харуй бүрий болоод саран хэдийнэ цонхоор шагайжээ.


( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Өгүүллэг | Оноо: 0/0 | Өгүүллэг )

Өгүүллэг 		 Өгүүллэг: С.Б.Бат-Эрдэнэ : д, АРТЕНЬЯН ГУАЙД БИЧСЭН ЗАХИДАЛ
Оруулсан admin on 2008-09-25 23:52:18 (2650 уншсан)

Хорвоотой холбож өгдөг хонгорхон хомпүүтрээ дэлгээд айл хэсэж явлаа хө. Орчлон хорвоогын хов живийг овоо шуурхай дамжуулан хүргэдэг www.news.mn гуайнхаар морилтол нийтлэлчийн буланд нь насан багын минь анд Гаскон нутгийн хөвүүн гарамгай сэлэмчин дайчин эр д, Артеньян гуай ороод ирчихсэн сууж байх юм. Мэнд амрыг нь асууж хийсэн бүтээснийг нь сонирхлоо. Үхэрчин хүү Цэрэндорж гуайтай уулзсан гэнэ. Бас Монголын Лусын хаантай уулзсан тухайгаа ам хуурайгүй, харамгүй өгүүлжээ хөөрхий. Гэвч хүн болгонд, хэн хүний бичсэн таалагдах албагүйн улмаас энэхүү тэрслүү захиаг тэрлэн суугаадаа хүлцэл өчсүү!


( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Өгүүллэг | Оноо: 0/0 | Өгүүллэг )

Өгүүллэг 		 Өгүүллэг: Цэрэнтулгын Түмэнбаяр : Цайны дээж
Оруулсан admin on 2008-09-16 22:59:21 (3171 уншсан)


Аяганы дөрвөлж тойрон гурван өвгөн даалуу “нүдэж” сууна. Өрөөсөн ханцуйгаа сугалдаргалсан тэнхээлэг өвгөн,
- Би хүн
Наадах чинь мод
Орон битгий нураачих
Охин битгий цодойлгочих
Дураа цааш нь
Духаа нааш нь
Гозгор толгой гоохолзоно

( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Өгүүллэг | Оноо: 6/2 | Өгүүллэг )

Өгүүллэг 		 Өгүүллэг: С.Б.Бат-Эрдэнэ : ДАЛДААК
Оруулсан admin on 2008-09-16 22:58:26 (2977 уншсан)

“Нагац нараа дурсахуй” гээд өөрийн гурван нагац ахынхаа туулсан амьдралын тухай нэгэнтээ өгүүлж эхэлсэн билээ. Уг нь бол энгийн л хувь хүмүүсийн тухай өгүүлээд байгаа мэт боловч миний хүүхэд ахуй, бага залуудаа дайрч зах зухаас нь амсан өнгөрсөн нийгмийн тухай буюу согогтой соц-нийгмийн тухай л өгүүлээд байгаа ухаантай юм. Гэхдээ ямарваа нэгэн юм сайн, муу хоёр талтай байдаг болохоор бидний одоо цагт муулаад байдаг өнгөрсөн тэр нийгэмд ч, тэр далан жилд ч мэдээжийн хэрэг сайн юм ч бас байсан л байж таараа. Феодлын хоцрогдсон нийгэм, Манжын дарлалаас салан ганцхан мал аж ахуйн орон байснаа атар газрыг эзэмшин, орчин үеийн газар тариалан, үйлдвэр завод хөгжиж, ажилчин анги үүсэн бий болсон, хоцрогдсон эсгий тосгон байснаа орчин үеийн өнгө төрх бүхий Улаанбаатар хот болон цоо шинээр Дархан, Эрдэнэт хотууд сүндэрлэн боссон гээд дурьдвал барагдахгүй их зүйл бий л дээ. Хэн мэдэх вэ дээ, эрхэм уншигч авхай таны сонирхолыг татахааргүй хуучин цаг, өнгөрсөн үеийн элий балай дурсамж, дурдатгал хөврүүлж байгаа бол та зүгээр л уншихаа болчихно биз, унших нэг нь, сонирхох нэг нь сонирхох буйзаа гээд ямар ч байсан үргэлжүүллье гэж шийдлээ.


( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Өгүүллэг | Оноо: 5/1 | Өгүүллэг )

Өгүүллэг 		 Өгүүллэг: Ц.Байгалмаа : Сартай ханьсахуй...аймшиг
Оруулсан admin on 2008-09-14 23:46:45 (3130 уншсан)

Цагаан сарын шинийн гуравны өдөр ангиараа хичээлээ тараад нэгнийхээрээ хэсэхээр шуугилдан гарцгаалаа. Сурсанаараа багшийнхаасаа эхлээд тойров. Өвлийн шөнө эрт харанхуй болдог тул хэдэн айлаар оров уу үгүй юу харуй бүрий дороо нөмрөх нь тэр. Ундрахын ангийнхан эхнээсээ замын дундаас алга болсоор хориод хүүхэд үргэлжлүүлэхээр үлдэцгээсэн харагдана. Тэгтэл тэдний ангийн Мөнхдорж уриалан: Бүгдээрээ одоо манайд очье. Гэрийнхэн хөдөө салхинд гарчихсан, би ганцаараа байгаа гэтэл бүгд дэмжин ганц нэг охин харих гэсэн боловч бусад нь ятгасаар хамт явах болов.

( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Өгүүллэг | Оноо: 5/1 | Өгүүллэг )

Өгүүллэг 		 Өгүүллэг: Mr. S : Миний хайрын нандин дурсамж
Оруулсан admin on 2008-09-11 22:58:00 (3312 уншсан)

Өчигдөрхөн навчисаа гүвж байсан модод өнөөдөр цэцэглэж байх нь урьд учирсан хонгорхон бүсгүйгээ дахин олж чадалгүй хүлээсэн жаргал зовлол хоёрыг хослуулсан он жилүүд мэт. Яг тийм уянгалаг агаад гуниглангүй гэнэн сэтгэлийн үзүүрт би мартаж чадаагүй бүсгүйнхээ мессэнжер хаягийг интернэтээс олж санаандгүй учирсан нь ёстой л аз таарч билээ. Хэдэн жил сэтгэлээс минь гараагүй бүсгүйтэйгээ харц тулгарч дахин учирсан минь түүнийг бодсон, дурссан, хүлээсэн, хайсан сэтгэл, мөрөөдөл дундаасаа тэвэрч аваад үнсэмээр санагдавч энэ хайр бүтэх эсэхийг мэдэхгүй, бүтэхгүй бол бүр илүүтэйгээр шаналж зовохоо бодохоор сэтгэлээ барьж зүрхээ чангалмаар.

( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Өгүүллэг | Оноо: 6/2 | Өгүүллэг )

Өгүүллэг 		 Өгүүллэг: Б.Баярсайхан : Цэцэрлэгч
Оруулсан admin on 2008-09-11 06:07:50 (2591 уншсан)

Борооны улирал зургаан сарын сүүлээр эхэлнэ. Нэг орохдоо усан галав юүлэх шахам хэдэн өдрөөр асгадаг билээ. Нутгаасааа хол яваа бид борооны улирал эхлэхээр хийх юмгүй гиюүрч, борооны шүхэр барин ээлжээр дэлгүүр гүйж пиво зөөж ууна. Нар үзэхгүй олон хонохоор байшингаас чийг үнэртэж, пиво, чийг хоёрт усан хаван гүйж, ярьдаг бүх сэдэв барагдаад, дэмий л тэнгэрийн ая харж цонхоор ширтдэг сэн. Улаан хүрэн тоосгон хашаатай, томоос том гурван давхар байшингийн нэг давхрын умгар өрөөнд хэдүүлээ нийлж өрөө хөлсөлдөг байв. Дээд давхарт байрны эзэн өвгөн, эмгэн хоёр сууна.

( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Өгүүллэг | Оноо: 0/0 | Өгүүллэг )

Өгүүллэг 		 Өгүүллэг: С.Б.Бат-Эрдэнэ: САЧОТАЧИ- ДАРГА, ЭЗЭД:№7 АРҮБАЕТЧИН
Оруулсан admin on 2008-09-10 09:42:37 (2292 уншсан)

...Ногооны айлууд ид ажил багатай байдаг үе нь байсан болохоор яаж ч хайгаад хоёр хоног арүбает олдсонгүй. Уг нь хоёр хоногийн бүү хэл долоо хоног хийх арүбаеттай айл байсан ч тэднийд буюу хүргэн Тагучийнд ажилласан ганц өдрөө л “толгой баячуул”, “каше шиг айл” тодотголтой лаг, лаг айлуудын мөн чанарыг дэндүү ойлгосон учраас, энгийн айлуудад ажиллах толгой баячуулынд ажиллах хоёр чухамдаа бол өдөр шөнө шиг ялгаатайг нэгнийд нь бүтэн есөн сар ажилласан ч анхнаас нь өөрөө жаахан хэнэггүйтэж байж санасанаараа яс цаг барьдаг, ганц ч минут илүү хийдэггүй болгон сургасан байсан ч чухамдаа бол ямар ч сэвт сэвээгүй яг л машин шиг хөдөлж, ажиллаж байснаа хүргэнийд нь ажилласан ганцхан өдрөө ухаарсных яагаад ч эргэж очихгүй гэсэн амандаа багтан хоёр өдөр гадуур тэнэн арүбает бэдэрч, утасаа улайстал нь, нэгжийг нь барагдтал яриад ч юм олсонгүй.

( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Өгүүллэг | Оноо: 0/0 | Өгүүллэг )

Өгүүллэг 		 Өгүүллэг: Чамд..
Оруулсан admin on 2008-09-10 08:15:07 (2393 уншсан)

Цагаахан гунигтай бас аз жаргалтай гэмээр өдрүүд дурсамжинд хувилан бүдгэрчээ...
Алтан шаргал навчис хөлийн дор хөглөрсөн намрын тэр нэг өдөр анх би чамтай учирсан.Үг дуу цөөнтэй эелдэг даруу хөвгүүнийг яг тэр л мөчид сэтгэлдээ би шивнэн онцолсон.Тиймээ чи дасч дурлаж үзээгүй эмзэгхэн зүрхэнд минь ноцсон чин үнэн хайр минь билээ.Хар дарсан зүүдний айдас үргээх эгэл төрх, бие чичирч халуу дүүгтэл үнссэн тэр жихүүн өдөртиймээ мартаж чадна гэж үү.

( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Өгүүллэг | Оноо: 0/0 | Өгүүллэг )

Өгүүллэг 		 Өгүүллэг: Ц. Байгалмаа : Тавилан...
Оруулсан admin on 2008-09-10 05:00:39 (2862 уншсан)

Өвлийн тэр нэг өдөр нэгдүгээр курсын шинэхэн оюутан Чингүнжав хичээлдээ явахаар автобусанд чихэлдэн барин оров. Тэрээр мөнгөө өгчихөөд бага багаар урагшилсаар дунд хавьцаа очтол дунд хаалгаар дүрлийсэн тас хар нүдтэй, уртаа сормуус нь цантчихсан, ороолтоороо амаа битүү ороон нүүрээ далдалсан нэг охин түлхэгдсээр орж ирэв. Орж ирэв үү үгүй юу тэндээс кондуктар

- Хүүе тэр дундуур орсон хүмүүс мөнгөө дамжуулчихаарай, бэлээхэн арын хаалга байхад худлаа дундуур дайраад мөнгөө төлөхгүй бултах санаатай байна уу, алив тэр цагаан ороолттой охин хурдал хурдал хэмээн хашгичина. Охин бушуухан хөнгөлөлтийн билетээ үзүүлээд цаашаа харан зогсов. Чингүнжав нүдээ салгаж чадахгүй хойноос нь харсаар. Тэр хөөрхөн торомгор нүд, цантаад хоорондоо нийлчихсэн сормуусыг дахиад хармаар...

( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Өгүүллэг | Оноо: 5/1 | Өгүүллэг )

Өгүүллэг 		 Өгүүллэг: Х.Э.БЕЙТС : Нэг л өдөр
Оруулсан admin on 2008-09-08 10:49:00 (2329 уншсан)


Их үд. Уул лугаа адил үүлс нэг нэгэндээ тээглэн бүдчиж тэнгэрт хөвнө. Гэрэл гэгээ муутай, нойр хүргэм өрөөнд цонхны ойролцоо залуухан эмэгтэй бөгтийн суугаад хүн орж ирэх, нар жаргах, тушаал заавар буух зэрэг тодорхой цагт заавал болох нэгэн зүйлийг хүлээж буй мэт огт үл хөдлөнө. Нэг гарынхаа арыг аажуухан илж, уйтгартай нь аргагүй хөмсгөө зангидаж, уруулаа жимийжээ. Сүүдэр буусан талыг мөн л гунигтайгаар харснаа баруунтаа ургасан ой уруу харцаа хандуулна.

( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Өгүүллэг | Оноо: 0/0 | Өгүүллэг )

Өгүүллэг 		 Өгүүллэг: С.Б.Бат-Эрдэнэ : САЧО ТАЧИ- ДАРГА, ЭЗЭД:№6
Оруулсан admin on 2008-09-06 10:02:40 (2282 уншсан)

За ингээд муу ке тэргэндээ жаал новшоо чихэж аваад Самбу мач (хот) руу нүүлээ. Байрны хувьд нэгэн жижэгхэн эдлэн гэхүү, хашаа байшин гэмээр ч юм уу даа. Гал зуухнаасаа гадна таван өрөөтэй дан байшин, гаднаа тэр байшингаас түрүү үеийн мөн л дотор нь бөөн хог, новш хөглөрүүлчихсэн агуулах, амбаар маягаар ашиглаж байгаа орон сууцны хуучин байшинтай, тойруулаад таримал модоор хашаалчихсан нэг тийм хуучин опатанд өөрийн төрлөхийн харшилтай тавь нилээд гарсан хятад авгайтай амьдархаар урьдчилан тохирсон байсан юм. Ивцэлдэх гэж бус эвсэж амьдрахын шалтгаан хэн, хэнд маань байлаа. Миний хувьд улаан зам дээр байдаг арав гаран сууцны болгон тохижуулсан чингэлгэнүүдэд бөөндөн суух, хэн ч яаж ч харсан бөөн гайжин (гадаадын иргэн)-гуудаас холдох, бололцооны нууцлаг хүний нүдэнд авсаар өртөхөөргүй байр сууц олох, харин хятад авгайгын хувьд байрны хөлсөө хуваалцах гайгүй хүн хэрэгтэй байсан болохоор л, уг эдлэн нь хөдөө буйдхан олны хөлөөс зайдуу, нүднээс далд, авсаар хүний нүдэнд өртөөд байхааргүй нууцлагдмал, чухамдаа бол гайжин хүнд ганц таарсан, тохиромжтой байр байсан болохоор л нүдээ аниад л орсон хэрэг л дээ.


( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Өгүүллэг | Оноо: 0/0 | Өгүүллэг )


 
Санал асуулга
Та нэг жилийн хугацаанд хэр олон ном худалдаж авсан бэ ?
Ном худалдаж аваагүй
1-3 ном худалдаж авсан
4-7 ном худалдаж авсан
8-11 ном худалдаж авсан
12-с дээш ном худалдаж авсан
Санал асуулгын дүнг үзэх

Ном

Шуурайн Солонго: ТООРОЛЖИН

Ш.Сундуйжав : Үүр цайж байна

Э.Үржинханд : Хос ном мэндэллээ

Б.Болдсүх : Таг мартсан тангараг

Ч.Дагмидмаа


Гишүүн
Хэрэглэгчийн нэр

Нууц үг

Та манай гишүүн болохыг хүсвэл энд дарна уу.

t
Одоо онлайнд 73 зочин 0 гишүүн байна.


Мэдээлэл оруулах

Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.

Windows XP, 7 үйлдлийн системийн стандарт монгол гарын драйвэр софтверийг ашиглан бичээрэй. Таны оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.

Санал хүсэлтээ илгээх
Хайлт


Зургийн цомог


khuv5-028.JPG
Хэмжээс: 600x450 101k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 2490

Ёл хад
YolHad_03.JPG
Хэмжээс: 700x525 87k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 2264

М. Батзориг 1979	90х70, зотон тос
Зохиомж
Хэмжээс: 600x460 134k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 3251


Агуулга
Пүрэв, 2011.05.05
· НУТГИЙН ХҮН
Лхагва, 2011.04.27
· П.Батхуяг : Борооны охин
Баасан, 2011.04.15
· Хайр өөрөө агуу...
Даваа, 2011.04.11
· Жинхэнэ хайр амьдралд ганц л тохиолддог юм
Мягмар, 2011.04.05
· П.Батхуяг: ХОРВОО-АЯЛГУУ
Пүрэв, 2011.03.31
· О.Тамир : Хамгийн том бэлэг
Лхагва, 2011.03.09
· Сартуул Б.Бат-Эрдэнэ : ЭЭЖДЭЭ ХАЙРТАЙ ХЭН БҮХЭНД ЗОРИУЛАВ
· О.Тамир : Хамгийн том бэлэг
Лхагва, 2011.02.23
· Ч.Энхмаа : Бахархал хийгээд омогшилийн тухай
Даваа, 2011.02.21
· П.Дэлгэржаргал : Өдөр шөнийн дурлал
Мягмар, 2011.02.15
· Ч.Энхмаа : Шингэх нар
· Ч.Энхмаа : Бодох сэдэв
Пүрэв, 2011.01.20
· Ч.Нацагдорж : Тавилан
Баасан, 2011.01.14
· Найдангийн Ганхуяг : ''Агарын гурван сүлжээ'' үргэлжлэл 1
Даваа, 2011.01.10
· Найдангийн Ганхуяг: АГАРЫН ГУРВАН СҮЛЖЭЭ
· С.Б.Бат-Эрдэнэ. БАГЫН ЯВДАЛ№ ҮЕРХЭЛИЙН ЗУРВАС
Баасан, 2011.08.05
· С.Баттулга: АМРАГИЙН ЗАХИДАЛ
Лхагва, 2011.01.05
· С.Баттулга: ЧУЛУУЖСАН БИЧИГ
Даваа, 2010.12.20
· С.Баттулга: НЭГ Л УДАА
Мягмар, 2010.11.30
· С.Баттулга: Энхриймаа
· С.Баттулга : Ижий зул
Лхагва, 2010.11.24
· С.Баттулга: Зүүдний шувууд
· С.Баттулга: Азын дөрвөн бэрх
Даваа, 2010.11.22
· Дэггүй цас гэгээвчээр орж ирнэ
· С.Б.Бат-Эрдэнэ. БАГЫН ЯВДАЛ:№ 30 МЭНГЭТ
Мягмар, 2010.11.16
· Ш.Гаадамба : Өвөөг архинаас гаргах гэсэн минь
· Ш.Гаадамба : Хорины улаан булан
· Ш.Гаадамба : Японтой байлдсан минь
Даваа, 2010.11.08
· С.Б.Бат-Эрдэнэ. БАГЫН ЯВДАЛ:№ 29 БУУРАЛ ӨМДӨТ
Мягмар, 2010.10.26
· С.Б.Бат-Эрдэнэ: АХМАДЫН ХОЁР ОХИН- 3 (Бэсрэг тууж)
Даваа, 2010.10.25
· Гадаа бороо орно
Ням, 2010.10.24
· П.Дэлгэржаргал : Бодрол
· С.Б.Бат-Эрдэнэ: АХМАДЫН ХОЁР ОХИН-2 (Бэсрэг тууж)
Мягмар, 2010.10.19
· С.Б.Бат-Эрдэнэ: АХМАДЫН ХОЁР ОХИН (Бэсрэг тууж)
· Золдэлгэр : Майжиг Баачка
· Золдэлгэр : Болзоо
Лхагва, 2010.10.06
· Хаймчиг
Баасан, 2010.10.01
· Г. Мэнд-Ооёо. Жаахан шаргын дууль ...
Даваа, 2010.09.27
· Ц.Буянбат : Төрөл бүрд минь төрүүлж өсгөсөн ижиидээ
Баасан, 2010.08.20
· С.Б.Бат-Эрдэнэ: УДАМ Бэсрэг тууж

Та сараа сонгоно уу


Санал хүсэлт

Нэр:

Э-шуудан:

Санал хүсэлт:



Хажууд нь хүмүүн мишээн гэрэлтэхэд Халиун дэлбээгээ дэлгэн баярладаг Инээхийг хүртэл эсэндээ мэдрэх Ижий сүнстэй Сарнай цэцэг
© Copyright 2005-2018 Biirbeh.MN.
     All rights reserved.
By Bataka
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Утас : 976-99076364
И-мэйл :info@biirbeh.mn