Нүүр Гишүүн Шүлэг Өгүүллэг Сургамж Зөвлөгөө Зургийн цомог Холбоо барих
 

Сайтын мэдээлэл ...
Facebook
Twitter
RSS2

Mail : info@biirbeh.mn
Yahoo ID : tbatbaatar
Mobile : 9907-6364

Нэрээр
  ''Өврийн дэвтэр'' яруу найргийн реалити шоу  
  4-н мөртүүд  
  Sienna  
  Window of Mongolian poetry  
  Youtube  
  Агиймаа Э  
  Алтангадас  
  Алтанхундага А  
  Амарбаяр М  
  Амарсайхан A  
  Амарсанаа Б  
  Амор Хайям  
  Ардын аман зохиол  
  Ариун-Эрдэнэ Б  
  Ариунболд Энх-Амгалан  
  Афоризм  
  Аюурзана Г  
  Бавуудорж Ц  
  Багабанди Н  
  Бадарч П  
  Базардэрэг Н  
  Байгалмаа А  
  Батзаяа Б  
  Батзүл Д  
  Батнайдвар М  
  Батнайрамдал П  
  Батнасан Лу  
  Батрэгзэдмаа Б  
  Баттуяа Ц  
  Батцэцэг Ш  
  Баяр ёслол хурим найр  
  Бодрол  
  Болдсайхан С  
  Болдхуяг Д  
  Болор-эрдэнэ Х  
  Болормаа Х  
  Болормаа Б  
  Бум-Эрдэнэ Э  
  Бум-Эрдэнэ Түмэнбаяр  
  Бусад  
  Буянзаяа Ц  
  Буянцогт C  
  Буянцогт /Цахарын/ С  
  Бямбаа Жигжид  
  Бямбажаргал Ц  
  Бүжинлхам Эрдэнэбаатар  
  Гадаадын уран зохиол  
  Галсансүх Б  
  Ганзориг Б  
  Ганзориг Батсүх  
  Гэсэр  
  Гүрбазар Ш  
  Дагмидмаа Ч  
  Далай ламын айлдвар  
  Дамдинсүрэн Цэнд  
  Дашбалбар О  
  Дениска Михайлов  
  Дорж Б  
  Доржсэмбэ Ц  
  Дулмаа Ш  
  Дууны үг  
  Дэлгэрмаа Ц  
  Дэлхийн уран зохиол  
  Ерөөл, Магтаал  
  Жамбалгарав Ц  
  Зохиолчдын намтар  
  Зүйр цэцэн үг  
  Ичинхорлоо Б  
  Кана Б  
  Лодойдамба Ч  
  Лочин Соном  
  Лхагва Ж  
  Лхагвасүрэн Б  
  Лхамноржмаа Ш  
  Монгол Улсаа хөгжүүлье  
  Монголын өгүүллэгийн цоморлиг 2003  
  Мэдээ, мэдээлэл  
  Мөнх-Өлзий Б  
  Мөнхбат Ж  
  Мөнхсайхан Н  
  Мөнхтуяа А  
  Мөнхцэцэг Г  
  Мөнхчимэг А  
  Намдаг Д  
  Намсрай Д  
  Нацагдорж Д  
  Номин Г  
  Номинчимэг У  
  Нямсүрэн Д  
  Оюун-Эрдэнэ Н  
  Оюундэлгэр Д  
  Пүрэв Санж  
  Пүрэвдорж Д  
  Пүрэвдорж Лувсан  
  Пүрэвсүрэн Соёрхын  
  Равжаа Д  
  Ринчен Б  
  Сумъяа Доржпалам  
  Сургамж  
  Сүглэгмаа Х  
  Сүрэнжав Шарав  
  Сүхбаатар Ширчин  
  Сүхзориг Г  
  Тайванжаргал Н  
  Төрбат Д  
  Улам-Оргих Раднаадорж  
  Урианхай Д  
  Уугансүх Б  
  Хасар Л  
  Хишигдорж Л  
  Ховд Их сургуулийн Утга зохиолын нэгдэл  
  Хулан Ц  
  Хүрэлбаатар Ү  
  Хүрэлсүх М  
  Хүүхдийн дуу  
  Цэемаа М  
  Цэцэнбилэг Д  
  Чойном Р  
  Чоно  
  Чулуунцэцэг Б  
  Шог өгүүллэг  
  Шүлэг  
  Шүүдэрцэцэг Б  
  Энхбат Балбар  
  Энхболд Энхбаатар  
  Энхболдбаатар Д  
  Энхтуяа Б  
  Энхтуяа /Эмүжин/ Р  
  Эрдэнэ С  
  Эрдэнэ-Очир Арлаан  
  Эрдэнэсолонго Б  
  Эрхэмцэцэг Ж  
  Явуухулан Б  
  Ярилцлага  
  Үлгэр  
  Үржинханд Э  
  Өвөр Монголын яруу найраг  
  Өгүүллэг  
  Өлзийтөгс Л  
  Өөрийгөө ялах нь  

Ангилал
  Article1  
  Шүлэг  
  Өгүүллэг  
  Найраглал  
  Афоризм  
  Богино өгү  
  Роман, тууж  
  Зүйр цэцэн  
  Үлгэр  
  Ертөнцийн  
  Ардын аман  
  Нийтлэл  
  Дууль  
  Сургамж  
  Зөвлөгөө  
  Мэдээ  
  Намтар  
  Ярилцлага  
  Ерөөл магтаал  
  Дууны үг  
  Ардын аман зохиол  
  Youtube  
  Дурсамж  
  Бусад  

Дэм дэмэндээ гэж
Та бүхнийг бидэнд туславал бид баярлах болно.
$



  

Өгүүллэг


Өгүүллэг 		 Өгүүллэг: Болжмор : Үйл үйлээ дагаад...үргэлжлэл 3
Оруулсан admin on 2008-04-30 02:11:22 (3299 уншсан)

Маргааш нь ажил дээрээ тэрээр дотор нь сонин оргиод,хамаг хөлс нь цуваад нэг л хэцүү байв. Аав нь заримдаа хэд хоногоор яваад ирэхдээ түмпэн тэврээд л ээжээр нь гурил зууруулж уугаад бөөлжөөд байдаг байсан. Яах гэж ингэн ингэн уудаг байнаа гээд боддог байсансан. Гэтэл өнөөдөр өөрөө ёстой л байнгын ам нь цангаад дээрээс нь тархи нь хагарчих гээд бас болоогүй дотор нь муухай оргин хөдлөхөөс хэцүү байв. Цайны цагаараа хураалттай бараан дээрээ хэвтэн том Түмний ундаа хажуудаа тавин залгилж байтал тэдний дэлгүүрийн үйлчлэгч охин Зулаа ороод ирлээ.

( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Өгүүллэг | Оноо: 0/0 | Өгүүллэг )

Өгүүллэг 		 Өгүүллэг: Болжмор : Үйл үйлээ дагаад...үргэлжлэл 2
Оруулсан admin on 2008-04-28 21:43:21 (3206 уншсан)

Батзориг хотод ирээд нэг л мэдэхэд гурван сарыг ардаа орхижээ. Оройгоор арван жилийн сургуульд орон,бас ч гэж ойр зуур гарч орчихдог болов. Батзориг ирсэний дараахан болсон тэр нэг өдрийг нэхэн санавал.
Хоол идэж сууснаа Янжмаа түүний өөдөөс харан Батзоригоо чи залуу хүн сурах хэрэгтэй. Би маргаашаас ганц нэг газар луу яръя. Чи оройгоор аравдугаар анги төгсөөд ав,айн юу гэж бодож байна хэмээн асуув. Батзориг хэсэг чимээгүй байснаа...
б...би чадах болов уу хэмээн асуув. Янжмаа чадалгүй яадагын би чамд тусалнаа гээд инээмсэглэв.

( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Өгүүллэг | Оноо: 5/1 | Өгүүллэг )

Өгүүллэг 		 Өгүүллэг: С.Анударь : ЯДАЖ ЧАД, ТЭГЭЭД (үргэлжлэл 1)
Оруулсан admin on 2008-04-28 21:41:51 (6532 уншсан)

— Дэлгэр байна уу?
— Байхгүй. Гэрлээгийнд байгаа.
Тэднийх хол, хэтэрхий орой болно. Маргааш болъё.
Миний яс яг тулаад ирсэн, сайхан түгшүүр Энэ яг.

“ “ “

Орой Гэрлээгийнд очно. Дэлгэрийг би танина. Баатарын найз байсан. Гэрт хийх юм алга, хийх юм хэрэггүй.
Болсон. Дараа нь дараа байна. Юу болох хамаа алга.
Гэрлээгийнд очих замдаа тамхи татав. Модон мухлаг, олон янзын тамхи. Сайн тамхи авна.

( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Өгүүллэг | Оноо: 0/0 | Өгүүллэг )

Өгүүллэг 		 Өгүүллэг: Болжмор : Үйл үйлээ дагаад...үргэлжлэл
Оруулсан admin on 2008-04-27 22:46:00 (3590 уншсан)

Батзориг тэндээсээ гаран арай хийж чирч гулдчисаар Янжмааг оруулан нэг орон дээр тавин өөрөө гал тогоонд газар хэвтэн элдэвийн юм бодсоор үүр цайлгалаа.
Маргааш нь бассейн дээр очин нөгөө хэд усанд сэлнэ. Батзориг тэднийг харж чадахгүй машиныхаа сүүдэрт хажуулж байтал нэг хүн ирээд дуудлаа. Нүдээ гялбуулсаар босоод иртэл Янжмаа байж байна. Чи усанд орохгүй юм уу гээд тачигнатал инээтэл ү...гүй чиш гээд шилэн хүзүүгээ маажив.

( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Өгүүллэг | Оноо: 0/0 | Өгүүллэг )

Өгүүллэг 		 Шүлэг: С.Анударь : ЯДАЖ ЧАД, ТЭГЭЭД
Оруулсан admin on 2008-04-26 02:13:00 (3283 уншсан)

ЯДАЖ ЧАД, ТЭГЭЭД

"И мы выродки крыс
Да мы пасынки птиц
и каждый на треть патрон"
С.Башлачёв

Байдал хялбар - аравдугаар анги. Улаанбаатар хот, гэрэлтдэг нар. Тэгээд нарийн төмөр,.Тайрсан төмөр. Дөрвөн сум. Калибр 6, 6 мм. Хөгжим дуугарна. Чанга хөгжим, ийм л дуу :

Что не до смерти то ложь
Кто не знает будет жив
Кто узнает в спину нож
Так и надо так и будет жить...
Yхтлээ л биш бол худал
Yүнийг мэдээгүй нь амьд
Хэн мэдсэн - нуруу руу нь хутга
Ингэх л хэрэгтэй ингэж л амьдарна.
…Это родина смерть
Это родина смерть
..Энэ эх орон үхэл
Энэ эх орон үхэл

Өглөө. Гурван цаг. Гурван сар. Уртаа хөгжмөө унтраав. Хөгжим дууссан. Тэгээд унтрав Гэрэл асаа. Эвдэрхий ширээний чийдэн. Сандал дээр төмөр гинж. Дунд зэргийн ширхэгтэй цагаан төмөр. Бугуйг дерөв ороож хүрнэ. Нэг үзүүрийг нь шүдээрээ зуугаад нөгөөдөхийг нь гартаа барьж баруун гарынхаа бугуйг ороо. Тэгээд төмөр утсаар тогтоочих.

( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Өгүүллэг )

Өгүүллэг 		 Өгүүллэг: Болжмор : Үйл үйлээ дагаад...
Оруулсан admin on 2008-04-26 02:06:00 (3031 уншсан)

Батзориг усанд яваад тэмээтэйгээ ярьсаар гэртээ иртэл гадаа нь хотын ганган том машин ирээд зогсчихсон байв. Гайхан юун хүмүүс юм болоо хэмээн бодоод тэмээгээ жонжуулан ихэд шавдуухан туусаар гэрийн зүг яарлаа.
Гэртээ ортол гурван хүүхэн,хоёр залуу аавтай нь хууч хөөрөн сууна. Ажваас аавынх нь дуу нь чангаран галуун хүзүүттэй найзалчихсан сууж харагдана. Ээж нь хаяа нэг ярианд оролцон хотын сонин сайхныг асууж уулга алдаад,гал дээр яс буцалган гурилтай шөл хийж,дээлийнхээ дотор хормойгоор үе,үе хөлсөө арчин суугаа харагдана.

( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Өгүүллэг | Оноо: 0/0 | Өгүүллэг )

Өгүүллэг 		 Өгүүллэг: Д.Батбаяр : Цахилж яваа гөрөөс (хэсэг 4)
Оруулсан admin on 2008-04-23 01:22:19 (3720 уншсан)


Ерөөс оторт гарсан тэр өдөр Дэжид урьд өмнө үзээгүй, дуулаагүй нэгэн шинэ ертөнцийн хаалгаар орсон мэт харагдах сонсогдох юмны өнгө дуу ч өөр, бодогдох санагдах юмны учир шалтаг ч өөр, давагдашгүй бэрх, тайлагдашгүй нууц гэж үгүй бөгөөд харин энэхүү өөр ертөнцийн хаалга зөвхөн түүнд ганцааранд нь нээгдсэн мэт санагдан, юм бүхэн сонин, сайхан гайхамшигтай мэт байснаа төдөлгүй тэрхүү ертөнц нь гачлантай эл хул тэвчиж үл барам уйтгартай болж ирэв. Гурав, дөрөв дэх хоногоос хүү нь ч гэсэн энэ тэрнийг сонирхохоо болин, үүргэлж морин дээрээсээ уначих гэж айлгах юм уу эсвэл ам цангалаа гэдэс өлслөө гэж буюу заримдаа харъя ээжээ, аягүй бол аав ирчихээд хүлээгээд байгаа гэдэг болов.

( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Өгүүллэг | Оноо: 14/3 | Өгүүллэг )

Өгүүллэг 		 Өгүүллэг: Д.Батбаяр : Цахилж яваа гөрөөс (хэсэг 3)
Оруулсан admin on 2008-04-23 01:20:59 (3987 уншсан)


Сүүлийн үед айлд ороход хамгийн түрүүн толь нь нүдэнд тусан тунгалаг сайхан тольтой айл сайхан санагдах болж, өөрийнхөө хуучирч цайр нь хөдөлчихсөн муу толийг хагалаад хаячихмаар бодогдоно. Хааяа зочин гийчин ирэхэд ч юм уу, сар шинээр дэвсдэг хивсээ хүртэл гүвэн дэвссэнд хүү нь манайд хэн ирэх гэж байгаа юм гэж шалгаасанд Дэжид хэлэх үг олдсонгүйдээ «хэн ирдэг юм. Хэн ч ирэхгүй» гэж худлаа уцаарлан дуугүй болгосон боловч хүү нь гэр орон цэвэр болсонд сэтгэл нь засагдан баяр төрөв үү, аль эсвэл хэн нэгэн хүн ирэх нь. Ямар гэгчийн чихэр жимс авчрах бол. Хотоос ирэх юм бол надад тонгорог авчрах болов уу үгүй болов уу гэж эхийгээ битүүхэн чагнана.


( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Өгүүллэг | Оноо: 5/1 | Өгүүллэг )

Өгүүллэг 		 Шүлэг: Д.Батбаяр : Цахилж яваа гөрөөс (хэсэг 2)
Оруулсан admin on 2008-04-23 01:17:51 (4466 уншсан)


Дамба эндээс худалдаж авсан бараагаа ганзаглан мордохдоо «Ирсэн нь боллоо. Муу хүүгээ гуталтай болгоотохдог чинь их юм» хэмээн олзуурхан баярлаж түүнээсээ үүдэн «Ямар үр хүүхэдтэй явж үзсэн биш дээ хөөрхий, яаж санах вэ. Тэгээд ч би нөгөөдүүлээ эргэнэ, чи хэдэн чихэр боогоод өгөөрэй» гэж хэлж сануулсан биш, аргагүй шүү дээ хэмээн бодоход нь цэнхэр дан дээл өмссөн Тогоохүү цай хоол хийн хөдлөх нь түүний нүдэнд үзэгдэнэ. Ерөөс Тогоохүүгийн тухай бодох бүр энэ л байдал бодогддог байлаа. Магадгүй анх Дамбын нүд тусган анзаарч харсан Тогоохүүгийн төрхтэр болоод ч тэр байж мэдэх юм. Чухам яагаад өөр байдал төрх бодогддоггүй юм бол гэж Дамба боддог ч үгүй байв. Харин энэ хооронд түүний анзаарч гайхан биширсэн юм гэвэл Тогоохүүгийн амгалан төрх юм.


( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 24/6 | Өгүүллэг )

Өгүүллэг 		 Өгүүллэг: Д.Батбаяр : Цахилж яваа гөрөөс (хэсэг 1)
Оруулсан admin on 2008-04-23 01:16:07 (7994 уншсан)


Би ч бүрмөсөн хүрээд ирлээ шүү дээ гэв.
Ийм үг дуулна гэж санаагүй явсан Тогоохүү балмагдан хэлэх үгээ олж ядан байснаа гэнэт Дамбын араас зоримог гэгч нь тэврэн хоромхон зуур сэрвээнд нь толгойгоо наалдуулснаа гүйн гарч яах гэж, юу хийх гэж гарснаа ч мэдэхгүй зогсохдоо хаяа түшүүлэн тавьсан богцыг олж харлаа. Аваад ордог юм билүү... Хүний нүд тусахааргүй газар тавьчихдаг юм уу хэмээн тээнэгэлзэн, айл хунарын улс харчихаагүй байгаа гэж эмээн хурдхан далд хийх нь зөв санагдан гэртээ барьж орон ээждээ харагдуулалгүй орон доогуураа хийчихье гэж нэг ухасхийснээ харчих байх гэж болгоомжлон илүү гэртээ оруулан хураалттай бараан дээр тавиад дээрээс нь юмаар бүтээчихээд гэртээ эргэж орон Дамбад

( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Өгүүллэг | Оноо: 19/4 | Өгүүллэг )

Өгүүллэг 		 Өгүүллэг: С.Б.Бат-Эрдэнэн : ЭЗЭН НЬ ЮМАА МЭДЭХЭЭ БАЙЖ, ЭРЭГ НЬ ХАШИХ УСГҮЙ БОЛСОН ЦАГ
Оруулсан admin on 2008-04-13 12:07:46 (2613 уншсан)

ЭЗЭН НЬ ЮМАА МЭДЭХЭЭ БАЙЖ
ЭРЭГ НЬ ХАШИХ УСГҮЙ БОЛСОН ЦАГ Сэтгэлийн харуусал

Өчигдрийн өдрийн 2008-04-09 Лхагва гариг өглөөгүүр Бээжингийн олимпын бамбарын дэлхий тойрох буухианы тухай шинэ, соргог мэдээ мэдээлэл олоод авчих санаатай суваг сольжээ суутал NHK- ийн өглөөний 10 цагийн мэдээгээр Ямакучи кен Уулын ам- аймаг -д хэн нэгэн этгээд хэдхэн муу мөчир огтолж аваад явчихсан тухай гарч байнаа. Чааваас, зайлуул гурван зуухан ширхэг Сакура модны мөчир үзүүрээс нь л тайран хулгайлж аваад мөрөө буруулчихаж. Уаа цус гэж, юун ч сүртэй юм бэ дээ, ТВ-ийн суваг болгоноор л, цаг болгоны мэдээгээр цацаад л... цацаад л... Ажлаа хийгээд жолоогоо мушгиад замд явж байхад ч радиогоор бас яриад л... яриад л... 

( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Өгүүллэг | Оноо: 0/0 | Өгүүллэг )

Өгүүллэг 		 Өгүүллэг: П.Батхуяг : Өөр нулимс
Оруулсан admin on 2008-04-13 12:06:23 (2799 уншсан)

Зуны дунд сарын аагим халуун өдрүүд үргэлжилсээр байлаа. Нар зулай цоолом шарах үд дундын говьд элс буцална. Чухам буцалсан элс шаргих чимээнээс өөр юу ч үл сонстоно.
Зэрэглээ урсан ойртож, ууршин холдох нь байгалийн сонин үзэгдэл гэхээсээ хүний сэтгэл хуурмагийг сануулах гэсэн хөдөлгөөн гэлтэй. Энэ бүгчим халуун байдал, энэ хуурмаг хөдөлгөөн, энэ ажин түжин байгаль цөм цаанаасаа зориуд бүтээгдсэн болохыг хүмүүн төрөлхтөн мэддэг гэдэгт бурхад эргэлздэг билээ. Харин бурхдын эргэлзээг тайлах гэсэн мэт явдал олон жилийн өмнө Алтайн цаадах говийн их элсэн дунд алаглан харагдах гурван эрээн майхан, тэр майхны нэгэнд ганцаараа хоёр хоносон 9 настай хүүд тохиолдсон гэдэг. Эр хүмүүс хэзээний хатуу сэтгэлтэй, нулимс холтой төрдөг нь тэдний эм төрөлтнөөс ялгарах онцлог гэж үздэг хүмүүс энэ амьдралд цөөнгүй байдаг.


( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Өгүүллэг | Оноо: 0/0 | Өгүүллэг )

Өгүүллэг 		 Өгүүллэг: Эгэлхэн : Эрхэмсэг хайр танаа…
Оруулсан admin on 2008-04-08 23:40:56 (2934 уншсан)

Эрхэмсэг хайр танаа…
Амьдралдаа ганцхан хүнийг хайрлана гэсэн энэ ойлголтыг үгүйсгэж чадлаа. Чамд баярлалаа. Одоо ойлгосон хангалттай. Өчнөөн жил хураасан гэх шиг энэ нулимс юутай ихээр асгарна вэ Хожимдсон ухаарал минь гээд үү Эсвэл ойлгосон гэсний баярын нулимс уу Ганц л байх ёстой гэдэг хайрын минь төгсгөл нь өнөөдөр…
Шинэ өглөө эхэлж үүний хамт би өөрийн биед хүлэгдэн байсан уйтгар цөхрөлийг нулимсаараа урсгачихлаа

( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Өгүүллэг | Оноо: 10/2 | Өгүүллэг )

Өгүүллэг 		 Өгүүллэг: С.Б.Бат-Эрдэнэ : Аугаа их ...
Оруулсан admin on 2008-03-31 09:57:03 (2921 уншсан)

Миний ойлгодоггүй улс төр буюу тусгаар тогтнолын тухай хэдэн үг

Зочин ирэх сайхаан, зочныхоо шилийг харах бүүр ч сайхан... Нэгэн цагт миний хэлснээр тэр шүү дээ. Ажил маань дийлдэхгүй нэгэн дүү хүүг авчирч чёрт тринадцать ничи арүбает Чөтгөрийн арван гурав- оросоор, ничи -өдөр японоор, арүбает –герман үг гэсэн байх шүү, аваад хаячихав хийлгэснийх хомпүүтэр минь надад хүртээлгүй болон хоёр долоо хонолоо. Өдөртөө хальт шагайж майлаа шалгах хомсхон боломжтой арван хэд хоноод өнөөдрөөс л зочныхоо шилийг харан хомпүүтрийнхээ өмнө суух алтан боломжтой болоод бараг хагас сарын өмнө эхэлсэн сэдвээ өнөөдөр л барьж авлаа.


( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Өгүүллэг | Оноо: 0/0 | Өгүүллэг )

Өгүүллэг 		 Өгүүллэг: С.Б.Бат-Эрдэнэ : Долоон тэрбумын цалин (Фельетон)
Оруулсан admin on 2008-03-31 09:54:58 (2629 уншсан)

Гадагшаа гарсан гайжин Гайжин, гаюкюжин- Японоор гадаадын хүн, харийн иргэн гэсэн үг -гуудаа, битгий гажигтаж тэнэгт хө. Цаана чинь Монголд лүнзгэр шаанстай ажил байна хө. Жилд долоон тэрбумын цалинтай ажил байна. Гэхдээ өөрөө жаахан жудаггүй, боломжын хулхи зантай бол тэр шүү дээ.
Та бид гадаадад биеийн хүчээ үнэлээд сард дунджаар хоёр сая төгрөг л авч байгаа. Аль л хар бор, хүнд хүчрийг нь гололгүй хийж тэр нутгийн нусан буунуудад доромжлуулан, загнуулан байж хэдэн ногоон төгрөг зулгааж байгаа.

( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Өгүүллэг | Оноо: 0/0 | Өгүүллэг )

Өгүүллэг 		 Өгүүллэг: П. Батхуяг : Далавч
Оруулсан admin on 2008-03-24 11:25:57 (3044 уншсан)

“Нисэж байна” гэж зүүлдээгүй хүн энэ ертөнцөд байхгүй санагдана. Бүгд л далавчаа дэвэн, хий агаарт дураараа дүүлэн нисэж байгаагаар зүүдэлсэн байдаг. Магадгүй хэзээ нэгэн цагт хүмүүс бид нисдэг ч байсан байж болох юм. Чухам тэр сайхан үеэ санагалзан хааяа нэг зүүдэлдэг биз ээ?

( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Өгүүллэг | Оноо: 5/1 | Өгүүллэг )

Өгүүллэг 		 Өгүүллэг: goldenpearl : Нүгэл
Оруулсан admin on 2008-03-24 10:44:57 (2722 уншсан)

Заримдаа нийгмийг бас өөрийгөө үзэн ядах сэтгэл төрөх юм. Бид энэ нийгэм амьдрах гэж ямар их ур ухаанаа бардаг юм бэ. Бид хэн нэгнийг уйлуулчихвал инээлгэх гэж, уурлуулчихвал аргадах гэж, ааштай багшийн аашийг олох гэж, аргатай хүмүүсийн аргыг дийлэх гэж эхээс ганц хүн болж төрчихөөд амьдрал дээр түмэн хүний дүрд тоглох юм.

( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Өгүүллэг | Оноо: 8/2 | Өгүүллэг )

Өгүүллэг 		 Өгүүллэг: М.Эрдэнэбат: Хөрөг
Оруулсан admin on 2008-03-24 10:43:49 (3200 уншсан)

Гянгар өвгөний нас ная шахаж ааш зан нь тэр гэхийн тэмдэггүй болтлоо өөрчлөгджээ. Үргэлж л хэдэн зээтэйгээ аар саархан зүйлээр хэрүүл шуугиан хийж хүргэнийхээ аргыг барна. Зарим үед Насанбатын тэвчээр алдарч,
-Ер нь танай энэ зөнөсөн эцэг яах гээд хэдэн хүүхдийн минь тэвчээрийг барж байдаг юм. Яахаараа миний хэдэн хүүхэд өөрийнхөө гэр оронд эрх чөлөөтэй байж болдоггүй юм хэмээн эхнэртээ уурлана. Эхнэр нь харин

( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Өгүүллэг | Оноо: 0/0 | Өгүүллэг )

Өгүүллэг 		 Өгүүллэг: Д. Батбаяр : Мэлмий
Оруулсан admin on 2008-03-18 05:55:37 (7466 уншсан)

Хаалга онгойн гаднаас хүүхэд гүйн орж ирэх хөлийн чимээнээр өвгөн Нэрэн :
--- Өө миний хүү юү ? Гадаа халуун байна уу ?
--- Yгүй ээ , Нээнээ та гадаа гараагүй юу ?
--- Өглөөгүүртээ мөн нэг жаахан гарч суусан . Халуун өдөр болох аятай байна лээ..
Миний хүү хүйтэн юм залгичихаад дээшээ гүйж гараад Ваанчиг билүү, нөгөө рашаан шинжээч залуу чинь, тэднийд очоод « өвөө танд рашаан захисан юмсан, Авчраа болов уу »гэж асуугаад ир гэхэд жаал хүү Жавхлан « За » гээд годхийн гарав . Жавхлан хүү шатаар нисэх мэт гүйн хоромхон зуур дээд давхрынхаа айлын үүдэнд очин, өлмий дээрээ өндийн байж цахилгаан хонхны нь товчийг нэгэнтээ үргэлжлүүлэн дараад хаалга руу цэхлэн зогсов. Хаалга онгойсонгүй .


( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Өгүүллэг | Оноо: 1/1 | Өгүүллэг )

Өгүүллэг 		 Шүлэг: П. Батхуяг : Зүүднээс ирлээ
Оруулсан admin on 2008-03-07 12:00:25 (3419 уншсан)


Эмгэн эрүүндээ наалдсан будаагаа гараараа арчаад эмнэлгийн хоолны амтгүй тухай ээлжит яриагаа эхлэх гэснээ:
-Охин минь чи хүүхэдтэй юу гэж асуув. Хариуд нь би:
-Гурван хүүхэдтэй гэвэл:
-Би ч гэсэн гурван хүүхэдтэй. Гэхдээ миний гурван үр эмээгийнх нь зүүдэнд байгаа гэснээ над руу харж шүдгүй амаа ангайлган инээмсэглээд ярьж эхэллээ.

( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 5/1 | Өгүүллэг )


 
Санал асуулга
Та онлайн номын дэлгүүрээр хэр их үйлчлүүлэх вэ ?
Байнга
Нилээд
Хааяа
Цөөн
Үгүй
Санал асуулгын дүнг үзэх

Ном

Шуурайн Солонго: ТООРОЛЖИН

Ш.Сундуйжав : Үүр цайж байна

Э.Үржинханд : Хос ном мэндэллээ

Б.Болдсүх : Таг мартсан тангараг

Ч.Дагмидмаа


Гишүүн
Хэрэглэгчийн нэр

Нууц үг

Та манай гишүүн болохыг хүсвэл энд дарна уу.

t
Одоо онлайнд 23 зочин 0 гишүүн байна.


Мэдээлэл оруулах

Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.

Windows XP, 7 үйлдлийн системийн стандарт монгол гарын драйвэр софтверийг ашиглан бичээрэй. Таны оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.

Санал хүсэлтээ илгээх
Хайлт


Зургийн цомог

Г.Ариунболд Зотон, тос 50x70
Өнөө
Хэмжээс: 600x428 105k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 3539


B2-020.JPG
Хэмжээс: 600x400 83k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 3485

Должин  : 2007 оны аялал
mongolia2007year-091.JPG
Хэмжээс: 600x450 86k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 2918


Агуулга
Пүрэв, 2011.05.05
· НУТГИЙН ХҮН
Лхагва, 2011.04.27
· П.Батхуяг : Борооны охин
Баасан, 2011.04.15
· Хайр өөрөө агуу...
Даваа, 2011.04.11
· Жинхэнэ хайр амьдралд ганц л тохиолддог юм
Мягмар, 2011.04.05
· П.Батхуяг: ХОРВОО-АЯЛГУУ
Пүрэв, 2011.03.31
· О.Тамир : Хамгийн том бэлэг
Лхагва, 2011.03.09
· Сартуул Б.Бат-Эрдэнэ : ЭЭЖДЭЭ ХАЙРТАЙ ХЭН БҮХЭНД ЗОРИУЛАВ
· О.Тамир : Хамгийн том бэлэг
Лхагва, 2011.02.23
· Ч.Энхмаа : Бахархал хийгээд омогшилийн тухай
Даваа, 2011.02.21
· П.Дэлгэржаргал : Өдөр шөнийн дурлал
Мягмар, 2011.02.15
· Ч.Энхмаа : Шингэх нар
· Ч.Энхмаа : Бодох сэдэв
Пүрэв, 2011.01.20
· Ч.Нацагдорж : Тавилан
Баасан, 2011.01.14
· Найдангийн Ганхуяг : ''Агарын гурван сүлжээ'' үргэлжлэл 1
Даваа, 2011.01.10
· Найдангийн Ганхуяг: АГАРЫН ГУРВАН СҮЛЖЭЭ
· С.Б.Бат-Эрдэнэ. БАГЫН ЯВДАЛ№ ҮЕРХЭЛИЙН ЗУРВАС
Баасан, 2011.08.05
· С.Баттулга: АМРАГИЙН ЗАХИДАЛ
Лхагва, 2011.01.05
· С.Баттулга: ЧУЛУУЖСАН БИЧИГ
Даваа, 2010.12.20
· С.Баттулга: НЭГ Л УДАА
Мягмар, 2010.11.30
· С.Баттулга: Энхриймаа
· С.Баттулга : Ижий зул
Лхагва, 2010.11.24
· С.Баттулга: Зүүдний шувууд
· С.Баттулга: Азын дөрвөн бэрх
Даваа, 2010.11.22
· Дэггүй цас гэгээвчээр орж ирнэ
· С.Б.Бат-Эрдэнэ. БАГЫН ЯВДАЛ:№ 30 МЭНГЭТ
Мягмар, 2010.11.16
· Ш.Гаадамба : Өвөөг архинаас гаргах гэсэн минь
· Ш.Гаадамба : Хорины улаан булан
· Ш.Гаадамба : Японтой байлдсан минь
Даваа, 2010.11.08
· С.Б.Бат-Эрдэнэ. БАГЫН ЯВДАЛ:№ 29 БУУРАЛ ӨМДӨТ
Мягмар, 2010.10.26
· С.Б.Бат-Эрдэнэ: АХМАДЫН ХОЁР ОХИН- 3 (Бэсрэг тууж)
Даваа, 2010.10.25
· Гадаа бороо орно
Ням, 2010.10.24
· П.Дэлгэржаргал : Бодрол
· С.Б.Бат-Эрдэнэ: АХМАДЫН ХОЁР ОХИН-2 (Бэсрэг тууж)
Мягмар, 2010.10.19
· С.Б.Бат-Эрдэнэ: АХМАДЫН ХОЁР ОХИН (Бэсрэг тууж)
· Золдэлгэр : Майжиг Баачка
· Золдэлгэр : Болзоо
Лхагва, 2010.10.06
· Хаймчиг
Баасан, 2010.10.01
· Г. Мэнд-Ооёо. Жаахан шаргын дууль ...
Даваа, 2010.09.27
· Ц.Буянбат : Төрөл бүрд минь төрүүлж өсгөсөн ижиидээ
Баасан, 2010.08.20
· С.Б.Бат-Эрдэнэ: УДАМ Бэсрэг тууж

Та сараа сонгоно уу


Санал хүсэлт

Нэр:

Э-шуудан:

Санал хүсэлт:



Хажууд нь хүмүүн мишээн гэрэлтэхэд Халиун дэлбээгээ дэлгэн баярладаг Инээхийг хүртэл эсэндээ мэдрэх Ижий сүнстэй Сарнай цэцэг
© Copyright 2005-2018 Biirbeh.MN.
     All rights reserved.
By Bataka
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Утас : 976-99076364
И-мэйл :info@biirbeh.mn