Нүүр Гишүүн Шүлэг Өгүүллэг Сургамж Зөвлөгөө Зургийн цомог Холбоо барих
 

Сайтын мэдээлэл ...
Facebook
Twitter
RSS2

Mail : info@biirbeh.mn
Yahoo ID : tbatbaatar
Mobile : 9907-6364

Нэрээр
  ''Өврийн дэвтэр'' яруу найргийн реалити шоу  
  4-н мөртүүд  
  Sienna  
  Window of Mongolian poetry  
  Youtube  
  Агиймаа Э  
  Алтангадас  
  Алтанхундага А  
  Амарбаяр М  
  Амарсайхан A  
  Амарсанаа Б  
  Амор Хайям  
  Ардын аман зохиол  
  Ариун-Эрдэнэ Б  
  Ариунболд Энх-Амгалан  
  Афоризм  
  Аюурзана Г  
  Бавуудорж Ц  
  Багабанди Н  
  Бадарч П  
  Базардэрэг Н  
  Байгалмаа А  
  Батзаяа Б  
  Батзүл Д  
  Батнайдвар М  
  Батнайрамдал П  
  Батнасан Лу  
  Батрэгзэдмаа Б  
  Баттуяа Ц  
  Батцэцэг Ш  
  Баяр ёслол хурим найр  
  Бодрол  
  Болдсайхан С  
  Болдхуяг Д  
  Болор-эрдэнэ Х  
  Болормаа Х  
  Болормаа Б  
  Бум-Эрдэнэ Э  
  Бум-Эрдэнэ Түмэнбаяр  
  Бусад  
  Буянзаяа Ц  
  Буянцогт C  
  Буянцогт /Цахарын/ С  
  Бямбаа Жигжид  
  Бямбажаргал Ц  
  Бүжинлхам Эрдэнэбаатар  
  Гадаадын уран зохиол  
  Галсансүх Б  
  Ганзориг Батсүх  
  Ганзориг Б  
  Гэсэр  
  Гүрбазар Ш  
  Дагмидмаа Ч  
  Далай ламын айлдвар  
  Дамдинсүрэн Цэнд  
  Дашбалбар О  
  Дениска Михайлов  
  Дорж Б  
  Доржсэмбэ Ц  
  Дулмаа Ш  
  Дууны үг  
  Дэлгэрмаа Ц  
  Дэлхийн уран зохиол  
  Ерөөл, Магтаал  
  Жамбалгарав Ц  
  Зохиолчдын намтар  
  Зүйр цэцэн үг  
  Ичинхорлоо Б  
  Кана Б  
  Лодойдамба Ч  
  Лочин Соном  
  Лхагва Ж  
  Лхагвасүрэн Б  
  Лхамноржмаа Ш  
  Монгол Улсаа хөгжүүлье  
  Монголын өгүүллэгийн цоморлиг 2003  
  Мэдээ, мэдээлэл  
  Мөнх-Өлзий Б  
  Мөнхбат Ж  
  Мөнхсайхан Н  
  Мөнхтуяа А  
  Мөнхцэцэг Г  
  Мөнхчимэг А  
  Намдаг Д  
  Намсрай Д  
  Нацагдорж Д  
  Номин Г  
  Номинчимэг У  
  Нямсүрэн Д  
  Оюун-Эрдэнэ Н  
  Оюундэлгэр Д  
  Пүрэв Санж  
  Пүрэвдорж Лувсан  
  Пүрэвдорж Д  
  Пүрэвсүрэн Соёрхын  
  Равжаа Д  
  Ринчен Б  
  Сумъяа Доржпалам  
  Сургамж  
  Сүглэгмаа Х  
  Сүрэнжав Шарав  
  Сүхбаатар Ширчин  
  Сүхзориг Г  
  Тайванжаргал Н  
  Төрбат Д  
  Улам-Оргих Раднаадорж  
  Урианхай Д  
  Уугансүх Б  
  Хасар Л  
  Хишигдорж Л  
  Ховд Их сургуулийн Утга зохиолын нэгдэл  
  Хулан Ц  
  Хүрэлбаатар Ү  
  Хүрэлсүх М  
  Хүүхдийн дуу  
  Цэемаа М  
  Цэцэнбилэг Д  
  Чойном Р  
  Чоно  
  Чулуунцэцэг Б  
  Шог өгүүллэг  
  Шүлэг  
  Шүүдэрцэцэг Б  
  Энхбат Балбар  
  Энхболд Энхбаатар  
  Энхболдбаатар Д  
  Энхтуяа Б  
  Энхтуяа /Эмүжин/ Р  
  Эрдэнэ С  
  Эрдэнэсолонго Б  
  Эрхэмцэцэг Ж  
  Явуухулан Б  
  Ярилцлага  
  Үлгэр  
  Үржинханд Э  
  Өвөр Монголын яруу найраг  
  Өгүүллэг  
  Өлзийтөгс Л  
  Өөрийгөө ялах нь  

Ангилал
  Article1  
  Шүлэг  
  Өгүүллэг  
  Найраглал  
  Афоризм  
  Богино өгү  
  Роман, тууж  
  Зүйр цэцэн  
  Үлгэр  
  Ертөнцийн  
  Ардын аман  
  Нийтлэл  
  Дууль  
  Сургамж  
  Зөвлөгөө  
  Мэдээ  
  Намтар  
  Ярилцлага  
  Ерөөл магтаал  
  Дууны үг  
  Ардын аман зохиол  
  Youtube  
  Дурсамж  
  Бусад  

Дэм дэмэндээ гэж
Та бүхнийг бидэнд туславал бид баярлах болно.
$



  

Өгүүллэг


Өгүүллэг 		 Өгүүллэг: С.Баттулга: АМРАГИЙН ЗАХИДАЛ
Оруулсан admin on 2011-08-05 21:32:00 (5842 уншсан)

Морьдын хөлөөр цэцэгсийн дэлбээнд тогтсон шүүдэр бутарч, өглөө эртийн чийглэг агаар агь гангийн үнэр тээн анхилах нь сэтгэлд нэг л таатай. Цэцэгдарийн минь царай үл мэдэгхэн шаргалтаж, тугал хархан нүд нь гуниглангуй бодлогоширсноо над руу харж:
-Манай сумаас чамтай цуг хэдэн залуу цэрэгт явж байгаа юм бэ?
-За байз, хорин гурав гэсэн байхаа
Дахиад л бид хоёр хэсэг чимээгүй явсаар нэгэн шар хөтлөөр давахад сумын төвийн бараа харагдлаа. Би Цэцэгдарьд хандаж:
-Энд морьдынхоо амьсгааг нэг дараад мордох уу даа? Одоо эндээс юу байхав гэхэд, тэр над руу гайхсан янзтай харснаа:


( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Өгүүллэг | Оноо: 0/0 | Өгүүллэг )


Өгүүллэг 		 Өгүүллэг: С.Б.Бат-Эрдэнэ: ЕС ХОНОГ Баримтат тууж 2
Оруулсан admin on 2011-06-09 10:33:20 (3792 уншсан)

ХОР Ч ХООЛ БОЛНО

Задгай, Зил-130 машины тэвшин дээр үеийн хорь гаран залуус, зарим нь нилээд халамцуу, бүгд бүхээгний ард шавааралдан, урдах, дэргэдэх хэн нэгнээсээ болон кузовны ирмэгээс гараараа барин зогсоогоороо, хоолой мэдэн:
...Ардын арми, улаан арми
Ахан дүүсээр баатар болсон юм...
...Манай цэргийн жавхаа сүр
Улаан тугийн намираа... гэсэн ганц нэг цэрэг эх орны сэдэвт дууны сэтгэлд хоногшсон дахилт төдийг дахин, дахин хоолой нийлүүлэн бархирсаар Таван толгой руу орж ирлээ.

( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Өгүүллэг | Оноо: 0/0 | Өгүүллэг )

Өгүүллэг 		 Өгүүллэг: С.Б.Бат-Эрдэнэ : ЕС ХОНОГ (Баримтат тууж)
Оруулсан admin on 2011-05-24 13:23:04 (3900 уншсан)

…Туулсан амьдралын ядмагхан түүхийг
Туульслан хайлна чинээ санасангүй явлаа…

ОРШИЛЫН ОРОНД

Уг хүү туужыг бүл эгч асан Цэдэнсодномын Алтанцэцэг, найз асан Намсрайн Болдбаатар нарын гэгээн дурсгалд зориуллаа.

Би гээч амьтан нартын тоосыг дөчин хэдэн жил хөдөлгөхдөө сайн муу, сайхан муухай амьдралыг, чухамдаа бол хэн хүний л адилаар амьдралын эрээн барааныг яалт ч үгүй туулсаар иржээ. Гэнэн хонгорхон гэгээлэг хүүхэд нас, өсч өндийсэн идэрхэн залуу нас гэгээд одоо бол нас тогтож намба суух талруугаа явж буй энэхэн үедээ өөрийн туулж өнгөрүүлсэн адармаатай бөгөөд адал явдалаар дүүрэн амьдралынхаа тухай эргэцүүлэн бодож, түүнээс санаанд ил тод үлдсэн, мартахын аргагүй үйл явдлуудыг голчлон түүхчлэн бичсээр эдүгээ гурван жилийн нүүрийг үзэж байх шиг вэ. Дөчин хэдэн жилийн энэ амьдралд тугал хариулан доошоо орж явсан минь л олон болохоос туг барьж мандуулж явсан минь бол, үгүй ер үгүй л юмдаг уу даа. Түүний дотор амьдрахын эрхээр, авгай хүүхдүүдээ эр хүн шиг, гэрийн эзэн шиг авч явахын эрхээр нэгэн хэсэг буюу 1998-2002 он хүртэл “Халтуурын жолооч” гэдэг адал явдалтай хирнээ, эрсдэлтэй, бас ч гэж хөгжилтэй сонин мэргэжилээр дагнан ажилласан дөрвөн жилд туулсан, голдуу өөрт тохиолдсон болон өөрийн эргэн тойрны найз нөхөд, тэр дундаа монголд ганцхан байсан “Такси бааз”-аас угшилтай өөрийн унаган багын найз нөхдөд тохиолдсон сонирхолтой үйл явдлуудыг энэхүү туужид өгүүлэх болно. Уг зохиолд гарч буй том жижиг үйл явдлууд бүгд бодит амьдрал дээр болж өнгөрсөн бодит явдалууд (мэдээжийн хэрэг зохиолд гарч буй зохиолын баатрууд маань одоо хир нь амьдарч буй амьд хүмүүсийн учир нэр усыг нь өөрчилж бичсэн) учир ийнхүү “Баримтат тууж” хэмээх уран зохиолын төрөл жанрт зоригтой оруулсан бүлгээ. За ингээд эрхэм уншигч авхай нар минь таалан соёрхоно уу!

ГЭРЭЭС ГАРСАН НЬ

...Еэ ээ... Хм, ээ ээ... Ёстой нээрээ, хммм...

( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Өгүүллэг | Оноо: 0/0 | Өгүүллэг )

Өгүүллэг 		 Өгүүллэг: НУТГИЙН ХҮН
Оруулсан admin on 2011-05-05 20:04:30 (3337 уншсан)


Хаврын усан зэрэглээнд хэлхэлдэн, хөтлөлцөн хатирах мэт харагдах сумын төвийн тоотой хэдэн барилгын барааг алсаас олж үзсэн аянчин хижээл эр, зогтусан амсхийж хуучин танил тэр хэсэгхэн дотно газрыг он жилийн уртад сэтгэл дотор нь сүүмэлзэн хоногшсон тэр төрхтэйгөө адил эсэхийг нь тулган харах мэт удаан ажлаа.
Хөл нь хөшилдөн сульдаж, гэдэс нь хонхолзон өл нэхэж, хүйтэн хөлс нь чийхрэн, ядарч байгаа нь мэдрэгдэнэ. Цайлаад хөдлөдөг байж... олон жилийн хойно нутагтаа ирж байгаа нь энэ, урт удаан хугацаанд хол хөндий байсан төрж өссөн нутаг гэдэг... хаврын урь хаа сайгүй тэнэсэн налгар сайхан өдөр юутай дотно дулаахан харагдана...


( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Өгүүллэг | Оноо: 5/1 | Өгүүллэг )

Өгүүллэг 		 Өгүүллэг: П.Батхуяг : Борооны охин
Оруулсан admin on 2011-04-27 13:48:40 (4264 уншсан)

Тэр бороо арван нэгэн сарын эхээр гэнэт оров. Гайхалтай нь өвөл бороо ороход хэн ч хачирхсангүй. Ихэнх хүн удахгүй яргуй нүдлэж, ногоо цухуйна хэмээн бодсон биз. Харамсалтай нь даанч тэгсэнгүй. Бороо орсоны маргаашнаас ертөнцийн бүх юм хайлж эхэллээ. Он удсан байшин барилгын чулуун хананууд шоколадтай мөхөөлдөс шиг зунгааралдан нялцайж, замын өнгөлсөн хавтангууд ялбайж, уул толгод, өвс ургамал галд хуйхлагдсан мэт үгүй болж, чулуу, модод хэлбэрээ алдаад нүд халтрим дүрстэй овгор хар зүйл болон хувирч байлаа. Мэдээж хүмүүс орох байх газраа олж ядан хий дэмий л ийш тийш гүйлдэж, хоргодох байрнаас алт эрдэнэс мөнгө төгрөг, юугаа өгөхөөс буцахгүй байдалд хүржээ. Тэр өдрийн бороонд норсон хүмүүс эхнээсээ хайлж, мэлтэгнэсэн шингэн бие нь нүдэн дээр агаарт ууршиж байв. Энэ гарцаагүй мөхөл гэдэгтэй бүгд эвлэрээд хэн ч аврагдах арга зам хайхаа больж, хайлан уурших өдрөө хүлээн мөргөл залбирал хийсээр суух болов. Харин бид хоёр хэд хоногийн өмнө болсон хуримнаас буцаж явлаа. Хурим хачин сайхан болсонсон. Хөөрхөн залуухан бэрийнхээ дуулж бүжиглэхийг харсан хөгшин залуу бүгд л уяран баясаж, хэд ч дахин дуулуулсан юм, бүү мэд, бараг л тоогоо алдсан байлаа. Цээл сайхан хоолой, уян налирхай бие, усгал зөөлөн харц гээд хамаг сайхан нь төгс бүрдсэн нэгэн байлаа


( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Өгүүллэг | Оноо: 5/1 | Өгүүллэг )

Өгүүллэг 		 Өгүүллэг: Хайр өөрөө агуу...
Оруулсан admin on 2011-04-15 13:50:34 (4102 уншсан)

Цэцэгс дэлбээлж байсан үе анхны бороо, анхны нахиа, анхны дурлал, анхны хайр... энэ бүхэн хавартай хамт...
Нэгэн ангид эзэнгүй, хэн ч тоодоггүй, царай муут үзэг амьдардаг байжээ. Заримдаа түүнийг хэн нэгэн үзэгний саваа мартчихаараа ч юм уу, эсвэл бал нь дуусчихаар ширээн доороос, шүүгээний булангаас, хааяа бүр хогийн савны ойролцоогоос олдог байв. Гэвч бичиж дуусаад л хаа нэгтэй орхиод явдаг байжээ. Тэр бол уйтгартай, гунигтай, ганцаардмал үзэг. Бүх л зүйл түүнд утгагүй санагдаж заримдаа ганцаархнаа уйлдаг, хэний ч анхаарлыг татахааргүй тийм нэг цэнхэр бэхтэй үзэг байлаа...


( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Өгүүллэг | Оноо: 10/2 | Өгүүллэг )

Өгүүллэг 		 Өгүүллэг: Жинхэнэ хайр амьдралд ганц л тохиолддог юм
Оруулсан admin on 2011-04-11 20:10:37 (6249 уншсан)


Хавар болох цаанаа л нэг уйтгартай. Хавартай хамт чамайгаа үдсэн болохоор би хаварт дургүй. Энэ л үед би чамайг хэзээ хэзээнээс илүү ихээр үгүйлэн санах юм. Яг одоо би цонхоор харан зогсоод бас л чамайгаа бодож байна. Хаврын салхи цаанаа л нэг зэврүүхэн, цонх нэвт үлээх мэт сэнгэнэнэ. Хааяа хааяахан ганц нэг хүмүүс хаа нэг тийшээ яарч байгаа юм болов уу гэлтээ түргэн түргэн алхалан өнгөрнө. Урин дулаан цаг ирж байгаа юм болохоор гадаа тоглох хүүхдүүд, саравчинд нарлан суух хөгшидын тоо ихэсдэгийг эс тооцвол хавар цагыг чимэх өөр юу ч үгүй мэт. Ингэж цонхоор орчиныг ажин зогсохдоо ч хоромын төдий ч гэсэн чиний тухай, чамайг үгүйлэх хүсэл юм буурсангүй. Одооноос яг 2 жилийн өмнөх яг энэ л үед чи минь миний дэргэд байсан бол одоо чи миний дэргэд алга. Чамайг байсан гэх дурсамж л үлдэж. Бурхан надад чамайг минь бэлгэлчихээд буцаагаад аваад явчихсан. Бэлгэлсэн зүйлийг буцааж авч болдоггүй биз дээ. Чамтайгаа хамт байхдаа би хэнээс ч илүү жаргалтай байсан. Бид 2-г хамт байлгаж байгаад, чамтай минь учруулсаныг надад бурханаас заяасан хувь тавилан гэж би өдөр бүр баярлан талархдаг байсан. Харин одоо бол би бурхан байдаг гэдэгт итгэдэггүй.


( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Өгүүллэг | Оноо: 10/2 | Өгүүллэг )

Өгүүллэг 		 Өгүүллэг: П.Батхуяг: ХОРВОО-АЯЛГУУ
Оруулсан admin on 2011-04-05 18:07:54 (3677 уншсан)

Хүүхэд нас нь ямархан аялгуун дунд өнгөрснөөс хүний ирээдүй ихээхэн шалтгаалдаг гэж үздэг үзэл ХХ зуунд дэлгэрээд одоо олон хүн итгэж сүслэх болжээ. Үнэндээ Ганболдын Баярын шүлгүүдийг уншсан хэнд ч ийм бодол юуны түрүүнд төрнө гэдэгт эргэлзэхгүй байна. Учир нь түүний шүлгүүд дундуур нэг тийм гэгээн аялгуу эгшиглээд байгаа юм. Миний төсөөлснөөр тэр аялгуу цэв цэнхэр өнгөтэй, агшин зуур алган дээр буугаад нисэн одсон эрвээхэйн далавчнаас үүссэн салхины сэвшээтэй, агшин зуур уулс зүүрмэглээд сочин сэрэхдээ алдаж унагаасан чулуудын нүргээнтэй, гол усны цовоо цолгиун хоржигноон дундуур, галд цучил үсчин шатаж чад пад хийх чимээтэй.

( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Өгүүллэг | Оноо: 0/0 | Өгүүллэг )


Өгүүллэг 		 Өгүүллэг: О.Тамир : Хамгийн том бэлэг
Оруулсан admin on 2011-03-31 16:31:49 (4639 уншсан)

Зөөлөн шиврэх бороон дуслууд түүний зүрхийний гунигийг хуваалцах аятай харуусангуй шиврэнэ.Тохилог энэ кафед кассчин тэр бүсгүй хоёроос өөр хэн ч үгүй тайван санагдах авч тэр бүсгүйд “Чи мөнхөд л ганцаараа шүү дээ!!!” гэх мэдрэмжийг гэн гэнхэн энэ нам чимээгүй байдал төрүүлэнэ.Хамгийн захын ширээний цонх талд бүсгүй кофе шимэн дотроо маш их зүйлийг бодох аятай сууна.Юугаар ч дутагдаж гачигдах зүйлгүй тэр бүсгүйг сайн аживал түүний тэр ганцаардал,гуниг дүүрэн харцыг анзаармаар.Түүний энэ гунигийг таслан утас нь дугарлаа түүн рүү байнга залгадаг ганц найз болох Аюуш нь байв.Аюуш нөгөө л охидын хоорoнд өнгөрдөг “Юу байна? Тийм залуутай танилцаад” гэх энэ тэрийг ярцгаав.Бүсгүй утасаа ширээн дээрээ тавиад эргэж өөрийн гунигтай байдлаа үргэлжлүүлэв. Гэнэт орсон шигээ гэнэтхэн л шиврээ бороо зогсчихов.Бүсгүй ч бороо дууслаа гэх шиг кассчин дээр очиж кофены мөнгө төлчихөөд гарч одов.Дөнгөж 20 гарч яваа болов уу гэмээр тэр бүсгүй өндөр гуалаг биеэн дээрээ цагаан ноолууран даашинз өмсөж,нэртэй брендийн цүнх барьсан тэрээр нүрэндээ ямар энгэсэг буддаг түрхээгүй угаасаа ийм сайхан цэвэрхэн арьс,дэрэвгэр сормуусанд, намхан хэрнээ тэгшхэн хамранд будаг шунх ч хэррэгүй биз.
*****************************************************


( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Өгүүллэг | Оноо: 4/1 | Өгүүллэг )

Өгүүллэг 		 Өгүүллэг: Сартуул Б.Бат-Эрдэнэ : ЭЭЖДЭЭ ХАЙРТАЙ ХЭН БҮХЭНД ЗОРИУЛАВ
Оруулсан admin on 2011-03-09 09:39:33 (4899 уншсан)

Би тэнэг, бүр гэнэн тэнэг хүн л дээ, одоо хир нь тэр шүү. Бүр зөнөж үхэх гэж байж гэнэн тэнэгээрээ л дуусах улаан дурак байгаа юм. Гэвч би яалт ч үгүй ээждээ ааваасаа илүү хайртай, ядаж байхад ээжийнхээ дүр төрхийг хуулан өвчиж төрсөн, мундаг адилхан, харин аавынхаа хоёр гар, элдэвт эв дүйтэй, илүү дутуу юмыг махран оролддог сонин чанарыг нь өвлөж төрсөн үнэхээр азтай дурак гэж.
Тиймээ, би ээждээ дэндүү хайртай хирнээ муу ээжийгээ ер баярлуулж үзээгүй дэндүү муу үр нь байсаан. Бодоод, бодоод бодын шийр дөрөв гэгчээр болдоггүй Баагийгийн гар нь харин дөрөв, магад ч үгүй түүнээс ч олон ёстой нөгөө мянган мутарт гэдэг шиг дэндүү олон байсан юм болов уу, хөдөлгөөн нь дэндүү супер хурдан ч байсан юм болов уу даа, байнга л өөрөө ч мэдэхгүй хэрэг тарьж, муу ээжийнхээ чихийг халууцуулна. Аав минь ажилтай, намын гишүүн, бүүр үүрийн дарга, улаан коммунист, харин ээж минь агуа их гэрэлт социализмын тэр сонин гаж цаг үед улсад ажил хийдэггүй, тухайн үедээ бусдад адлагдаж, НАХЯ- ны хурц хараанд онилогдсон гэмт бузар этгээд, харин яс юман дээрээ долоогийн долоон алаг үрсээн хүн шиг хүн болгох гэж тэр л эвгүй цаг үед өөрийн зоригоор өөрийгөө золин, болох болохгүйг хийж, өөрөө өөртөө хөдөлмөрлөж, өрөөлийг шулсан нэг муу ЗАХЫН ПАНЗЧИН, ДАМЫН НАЙМААЧИН буюу одоо цагийнхаар бизнесмэн хүн байсаан.

( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Өгүүллэг | Оноо: 10/2 | Өгүүллэг )

Өгүүллэг 		 Өгүүллэг: О.Тамир : Хамгийн том бэлэг
Оруулсан admin on 2011-03-09 09:30:54 (4066 уншсан)

Зөөлөн шиврэх бороон дуслууд түүний зүрхийний гунигийг хуваалцах аятай харуусангуй шиврэнэ.Тохилог энэ кафед кассчин тэр бүсгүй хоёроос өөр хэн ч үгүй тайван санагдах авч тэр бүсгүйд “Чи мөнхөд л ганцаараа шүү дээ!!!” гэх мэдрэмжийг гэн гэнхэн энэ нам чимээгүй байдал төрүүлэнэ.Хамгийн захын ширээний цонх талд бүсгүй кофе шимэн дотроо маш их зүйлийг бодох аятай сууна.Юугаар ч дутагдаж гачигдах зүйлгүй тэр бүсгүйг сайн аживал түүний тэр ганцаардал,гуниг дүүрэн харцыг анзаармаар.Түүний энэ гунигийг таслан утас нь дугарлаа түүн рүү байнга залгадаг ганц найз болох Аюуш нь байв.Аюуш нөгөө л охидын хоорoнд өнгөрдөг “Юу байна? Тийм залуутай танилцаад” гэх энэ тэрийг ярцгаав.Бүсгүй утасаа ширээн дээрээ тавиад эргэж өөрийн гунигтай байдлаа үргэлжлүүлэв. Гэнэт орсон шигээ гэнэтхэн л шиврээ бороо зогсчихов.Бүсгүй ч бороо дууслаа гэх шиг кассчин дээр очиж кофены мөнгө төлчихөөд гарч одов.Дөнгөж 20 гарч яваа болов уу гэмээр тэр бүсгүй өндөр гуалаг биеэн дээрээ цагаан ноолууран даашинз өмсөж,нэртэй брендийн цүнх барьсан тэрээр нүрэндээ ямар энгэсэг буддаг түрхээгүй угаасаа ийм сайхан цэвэрхэн арьс,дэрэвгэр сормуусанд, намхан хэрнээ тэгшхэн хамранд будаг шунх ч хэррэгүй биз.

( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Өгүүллэг | Оноо: 5/1 | Өгүүллэг )

Өгүүллэг 		 Өгүүллэг: Ч.Энхмаа : Бахархал хийгээд омогшилийн тухай
Оруулсан admin on 2011-02-23 11:19:15 (3385 уншсан)

Миний Монголчууд хонины бэлчээртээ судар нуусан үндэстэн. Ертөнцийн жамыг танин ядаж өндийх хүү аяга тарагний үнэ цэнэ, амтыг хугас өдөр хонь дагаж олдог, тэр нь насан туршийн амьдрах ухаан нь болж төлөвшдөг тийм л энгүүн түмэн. Эгэл бор амьдралаас дэлхийн энтэй сэтгэх ухааныг чухам тэгэж өвлөдөг. Бага нас минь аргал түүж, буйдхан алсын өвөлжөөнд хурганы өвс зөөж, голын эргээр тугал эргүүлж өнгөрсөн. Гээд би өнөөдөр Toefl-ийн шалгалтад бэлтгэж Википэдиагийн өгүүлэлд хэдэн үгээ нэмэрлэчих сөхөөтэй Монгол охин. Америк багачууд шиг би эцгийгээ цагдаад бариад өгчихдөг эрх чөлөөг хөхөж өсөөгүй, ээжийнхээ халуун сүүг үлгэж хүн болсон. Африкийн жаалууд шиг өлсгөлөнд нэрвэгдээгүй, тараг сүүнд булхсан тостой бор жаал явсан. Компьютер, интэрнэт, гар утас гээчийг харах нь байтугай сонсоогүй явсан цаг саяхан. Сумын сургуулийн танхимд бурхан аятай залаатай ганц хуучин компьютерийг харчихаад түүний ард сууж шинэ ертөнцийг нээчихлээ гэж шөнөжин зүүдэлсэн минь саяхан. Үнэн ийм л байсан. Одоо ч ийм л байгаа. Гагцхүү Монгол зүрх бууж өгье гэж цохилдоггүй.


( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Өгүүллэг | Оноо: 5/1 | Өгүүллэг )


Өгүүллэг 		 Өгүүллэг: П.Дэлгэржаргал : Өдөр шөнийн дурлал
Оруулсан admin on 2011-02-21 10:09:16 (4057 уншсан)

...Өдөр өдөртөө, шөнө шөнөдөө, үүрийн гэгээ үүрийн гэгээдээ дурладаг энэ хорвоод өдөр шөнөд дурлажээ. Учир нь өдөр хэзээ ч шөнийн нам гүмийг мэдэхгүй болохоор учир нь тэр хэзээ ч шөнийн олон оддын бүжгийг харж байгаагүй болохоор шөнийн тухай хүмүүсийн ярьсан намуухан үлгэрт согтоод шөнөд чин сэтгэлээ нээн нээн дурлажээ. Харамсалтай нь шөнө гэрэл гэгээг хүсдэггүй дэндүү бардам нэгэн тул өдрийг байнга дорд үзнэ.


( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Өгүүллэг | Оноо: 0/0 | Өгүүллэг )

Өгүүллэг 		 Өгүүллэг: Ч.Энхмаа : Шингэх нар
Оруулсан admin on 2011-02-15 12:22:49 (4109 уншсан)

Аль ч номын хуудаснаа бичиж үлдээгээгүй тийм амгалан шар нар уулсын оройгоос зүүгдэн байж жаргаж байлаа. Шингээд л тэр дороо бүрий нөмөрчихөлгүй улбар туяагаа газар дэлхийд үлдээн алгуурхан шингэх ажээ. Хөл хөдөлгөөн, амьдрал буцлан байсан их хотынхон шингэн буй наранд хүндэтгэл үзүүлэн түр зогсолт хийх шиг тийм л сонихон мэдрэмжийг Нандин мэдэрлээ. Үнэндээ түүний зогсож байгаа энэ тагтан дээрээс ойр тойрон нь ийм үзэсгэлэнтэй харагддаггийг тэр мэддэггүй явжээ. Өглөөнөөс үд хэлбийтэл орсон бороо цонх халтартуулан урсаснаа дээврийн усны цоргоор газарт хоржигнон бууж цэцэрлэгийн ургамал ногоо бүрийн амьдралыг тэтгэхээр шаламгайлан довтолгох тэнгэрийн цэнхэр бороо.

( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Өгүүллэг | Оноо: 0/0 | Өгүүллэг )


Өгүүллэг 		 Шүлэг: Ч.Энхмаа : Бодох сэдэв
Оруулсан admin on 2011-02-15 12:07:59 (3218 уншсан)

Одоо түүнд уйлах утгагүй санагдаад явчихав. Хэдхэн мөчийн өмнө цурхиран уйлж цээжин доторхи бүхнийг урсган гаргачихмаар байсан.
Дуусчихлаа, сэдэв дуусчихлаа гэж хэнд ч юм өгүүлээд өмнөхөөсөө бүр ч халуухан нулимсыг урсгаж гарав.
- Юу дуусчихсан юм.
- Сэдэв. Бодох сэдэв.
- Бодоход бас сэдэв хэрэгтэй гэж үү ?
- Хэрэгтэй л байдаг юм байлгүй. Ямар ч гэсэн одоо сэдэв дуусчихлаа л гэмээр байна.
- Утгагүй юм. Бодол чинь өөрөө ямар ч сэдэвгүй, гарчиггүй бүр магадгүй ямар ч утгагүй зүгээр л интернэтэд бичдэг сэтгэгдэл шиг байхгүй юу? Харин нэг гэм нь тэр сэтгэгдлийг хэний ч юм үл үзэгдэх гар бичээд байдаг юм.


( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Өгүүллэг )


Өгүүллэг 		 Өгүүллэг: Ч.Нацагдорж : Тавилан
Оруулсан admin on 2011-01-20 13:08:28 (5102 уншсан)

МУИС-ын 3-р курсын оюутан Ч.Нацагдорж

Намрын шаргал нар зөөлөн ээхэд үл мэдэгхэн намуун салхинд моддын навчис ганц нэгээр хийсэн одно. Доржсүрэн гэрийн зүг гунигтайхан алхах зуур халаасандаа гараа хийтэл цаас тэмтрэгдэн түүний бие зарсхийлээ. Хэдхэн минутын өмнө ажлынхаа ширээний ард тухтайхан нь аргагүй сууж энэ сард хийсэн ажлынхаа гүйцэтгэлээ харж суутал үүд чихран нээгдэж үл таних нэгэн хүн орж ирэн түүний нүүр өөд ширүүн хараад ширээн дээр дугтуйтай цаас тавьчихаад дуугаралгүй гарч одлоо. За байз энэ чинь юу билээ гэж бодон дугтуйг задлан харвал П.Доржсүрэнг Дотоод Явдлын Яаман дээр ирэхийг тушаасан байлаа. Энд түүний ажил албан тушаалыг ч бичээгүйгээр үл барам он сарыг ч тавиагүй байлаа. 10-аад хоногийн өмнө түүний багын найз Баярааг ажил дээрээс нь дуудаад явсан ч өдий хүртэл тэр гэртээ очоогүй. Өчигдөр оройхон эхнэр нь ирж сураглаад явсныг санан өнөөх цаасыг шүүрэн авч халаасандаа хийгээд бослоо.

( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Өгүүллэг | Оноо: 9/2 | Өгүүллэг )


Өгүүллэг 		 Өгүүллэг: Найдангийн Ганхуяг : ''Агарын гурван сүлжээ'' үргэлжлэл 1
Оруулсан admin on 2011-01-14 16:31:15 (4180 уншсан)

Тэр өглөө Алимаа бусдаас түрүүн сүүгээ авсаар ирлээ. Доной үүнийг ажилсаг шалмаг хүний шинж гэж үзэх тул Алимааг ийн ирэхэд хайрлах бахархах сэтгэл нь улам л оргилно. Алимааг инээсээр ирэхэд Доной мөн л инээв. Тэдний мэндчилгээ энэ ажээ.
-ШӨНӨ МАШИН ДУУГАРААД БАЙСАН. ЖАДАМБАА АХЫНХАН ЧИНЬ ХОТООС ИРЭЭ ЮУ?
-ҮГҮЙ ЭЭ, ТЭД НАР ИРЖ ЧАДАХГҮЙ, ГАДААДАД АМРАХ БОЛСОН ГЭНЭ. ХАРИН ТУЯА ЭГЧИЙН ДҮҮ ГЭЖ ЁСТОЙ ГОЁ 3АЛУУ ИРСЭН. ХУВЦАСНЫ 3АГВАР 3ОХИОН БҮТЭЭДЭГ ЮМ ГЭНЭЭ. МОНГОЛ ДЭЭЛ, ГУТАЛ СУДЛАХ, ТЭР ДАЛИМААР ЭНД АМАРЧИХААД БУЦАХ ЮМ. ЧАМАЙГ ТАНИЛЦУУЛНА. ЧИ ӨДӨР ААВЫГ ЯВАХЛААР МАНАИД ОРООД ИРЭЭРЭИ. Алимаа ингэж хэлээд өврөө уудлан хэдэн өнгийн үрэл донойн аманд хийв.
-ХОТЫН ЧИХЭР. ЧИ ЭНЭ ЭЭМГИЙГ ХАРАА!
-ГОЁ ЭЭМЭГ БАЙНА.
-ТУЯА ЭГЧ ЯВУУЛСАН ЮМ.
-АА. ХӨӨШ! ТЭР ХУВЦАС ЗОХИОДОГ ЗАЛУУГААР ЧИНЬ ГОЁЛЫН ГАНЦ ӨМД ХИЙЛГЭЖ АВЪЯ БАЙЗ.
-ТЭГЭЭЧ.
-ӨӨ ЧИ ӨЧИГДӨР ОРОЙ МАНАЙД АЛЧУУРАА МАРТЧИХСАН БАИНА ЛЭЭ. Доной өврөөсөө Алимаагийн алчуурыг гаргаж өгөв. Алимаа ичингүйрэн:
-БИ ГЭРТЭЭ ХАЙГААД ОЛООГҮЙ ЮМ гэснээ шалавхан өвөртлөөд буцаж явлаа.
Алимаатай зөрөн Бодь агентын эхнэр улаан Гаамаа, Буд хүүхэн хоёр сүүгээ авч ирэв. Гаамаа гэдэг нь хүний хэл ам сугалчих дөхсөн хэлэмгий доломгой бүдүүн улаан хүүхэн юм. Улаан гэдэг үг бүр түүний нэр мэтээр нутаг усныханд хэлэгдэж заншжээ. Харин Буд бол ганц бие, нөхөр нь хаяад явчихсан юм. Тэр хоёр Донойн бүрэг ичимхийг далимдуулан хэл амаар цаашлуулж гүйцдэг байлаа. Доной ч тэднээс салахын түүс болно. Гаамаа сүүгээ юүлэнгээ:
-“АНХНЫ ХАЙР”-ААР СОНИН ЮУ БАЙНА ДАА? гэж Донойг өдөж эхлэв.
-УГ НЬ МИНИЙ АНХНЫ ХАЙР ДОНОЙ БАЙСАН ЮМ ШҮҮ ДЭЭ. МИНИЙХ ЭРТДЭЖ, ДОНОЙХ ОРОЙТСОНООС Л ИЙМ БОЛЧИХЛОО гэж Буд нэмэхэд Гаамаа:
-АЛИМАА Ч АЗТАЙ БҮСГҮЙ ЮМ АА. ХЭВТЭЭ ХОНЬ БОСГОХООРГҮЙ ИЙМ САЙХАН НӨХӨР ОЛООД АВЧИХДАГ гээд Донойн хацрыг илнэ. Доной Гаамаагийн гарыг түлхээд байх суух газраа олж ядан хий түгдэгнэн байснаа яйжгий ширээгээ дэлсэн:
-АЛИВ ТАЛОНОО! гэж уурлах дүр үзүүлэв. Доной төмөр торхтой сүү халаахаар задгай гал руу очиход тэд арайхийж холдож явцгаав.


( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Өгүүллэг | Оноо: 0/0 | Өгүүллэг )

Өгүүллэг 		 Роман, тууж: Найдангийн Ганхуяг: АГАРЫН ГУРВАН СҮЛЖЭЭ
Оруулсан admin on 2011-01-10 17:15:46 (4550 уншсан)

АГАРЫН ГУРВАН СҮЛЖЭЭ
КИНО ТУУЖ

Агарын гол дан рашаанаар урсана. Өнтэй өвөл ч харзлан урсах нь бий. Газар дэлхийн амьд судас болсон энэ гол хүний жаргал зовлон, хувь заяан дундуур эрин зууны тэртээгээс бургилан урссаар өдийг хүрчээ.
Энэ жил Агарын голд хур бороо элбэгтэй, өгөөмөр дэлгэр сайхан зун ирэв. Фермийн айлууд зусландаа буугаад хүн мал хоёр ёстой л налайж байлаа. Доной голын хойд талын цэлгэр ногоон дэнж дээр амбаараа босгон сүүний машинаа зоожээ.

** ** **


( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Роман, тууж | Оноо: 11/3 | Өгүүллэг )

Өгүүллэг 		 Өгүүллэг: С.Б.Бат-Эрдэнэ. БАГЫН ЯВДАЛ№ ҮЕРХЭЛИЙН ЗУРВАС
Оруулсан admin on 2011-01-10 11:08:25 (4439 уншсан)

Би бодолд автанхан, бага залуу насаа дурсанхан суунам. Эдүгээгээс яг л гучин намрын тэртээх аз жаргалтай, бас гүн айдастай ”Гүн айдастай” байхын учир нь “дэг, диаграмм” хэмээх нэгэн бодлын магадгүй ямарч утга учиргүй зодуур, нүдүүр, харгислал, нөгөө талаар эр хүнийг эр хүн шиг болгон хатаан, хатуу хүтүүг сөрөн зогсох бие сэтгэлийн асар их хат өгөн хатуужуулсан амьдралын их сургууль ч юмдаг уу даа. Энэ талаар би дээр үед бичиж байсан даа.

Хэрвээ сонирхвол: “С.Б.Бат-Эрдэнэ: ДИАГРАММ” гэсэн түлхүүр үгээр гүүгэл агаагаас хайлт хийхэд гараад ирэх байхаа хө тийм л нэгэн цаг үе, өөрийнхөө арван зургаахан настай, гэнэн цайлганхан хүүхэд насыг дурсан санан, “Хмм, дахиад арван зургаатай ч болоосой” хэмээн туулсан амьдралдаа алдсан алдаа болгоноо чадвал оносон оноо болгон хувиргамаар ч юм шиг нэгэн эгдүүтэй бөгөөд адармаатай бодолд автан, алдсан алдаа болгоноо бодохдоо өөрийн эрхгүй гуниглахдаа гуниглан, шоолон жуумганахдаа мушийн инээмсэглэж, оносон оноо болгоноо дурсахуйд бардамхан сэтгэл минь “Чи чинь Баагий шүү дээ! Чамаас өөр хэн ч тэгж чадахгүй л...” хэмээн өөрийгөө ихэд бодон омойтон суунам.


( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Өгүүллэг | Оноо: 3/1 | Өгүүллэг )

Өгүүллэг 		 Өгүүллэг: С.Баттулга: ЧУЛУУЖСАН БИЧИГ
Оруулсан admin on 2011-01-05 21:30:43 (4488 уншсан)

Өдөржин ямар газар явж байгаагаа ч эс анзааран алхсаар нар шингэхийн үед нэгэн хөндийд ирлээ. Хоёр талаар үргэлжлэх уулсын оройгоор ургасан модод салхинд шуугина. Хөндийн дээд аманд өндөр сүрлэг хадан хясаа сүүхийж харагдана.
Хүн амьтан нутагладаггүй аглаг буйд газар бололтой, өтгөн ургасан борог өвс хөл дороос чангаана. Энэ газар яагаад ч юм Гармаад галав эртний танил санагдах нь гайхмаар. Явсаар хөндийн эхэнд бараантах хадат цохионы нөмөрт хоноглохоор шийдлээ. Үүргэвчиндээ авч явсан усаараа хээрийн цай буцалгах зуураа эргэн тойрноо ажиглалаа. Энд лавтай зуун жил хүний хөл гишгээгүй байх гэж бодогдмоор ер бусын далд түгшүүр, айдас төрөм газар аж. Цайгаа уугаад унтахаар хэвтлээ.


( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Өгүүллэг | Оноо: 5/1 | Өгүүллэг )



 
Санал асуулга
Та онлайн номын дэлгүүрээр хэр их үйлчлүүлэх вэ ?
Байнга
Нилээд
Хааяа
Цөөн
Үгүй
Санал асуулгын дүнг үзэх

Ном

Шуурайн Солонго: ТООРОЛЖИН

Ш.Сундуйжав : Үүр цайж байна

Э.Үржинханд : Хос ном мэндэллээ

Б.Болдсүх : Таг мартсан тангараг

Ч.Дагмидмаа


Гишүүн
Хэрэглэгчийн нэр

Нууц үг

Та манай гишүүн болохыг хүсвэл энд дарна уу.

t
Одоо онлайнд 72 зочин 0 гишүүн байна.


Мэдээлэл оруулах

Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.

Windows XP, 7 үйлдлийн системийн стандарт монгол гарын драйвэр софтверийг ашиглан бичээрэй. Таны оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.

Санал хүсэлтээ илгээх
Хайлт


Зургийн цомог

Должин  : 2007 оны аялал
mongolia2007year-264.JPG
Хэмжээс: 600x450 88k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 2371

Ногоочин болох гэж үзэв...
Энэ би л дээ. Ногоочин болох гэж үзэж байгаан
Хэмжээс: 600x450 149k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 4889

Анхны цас 2005 он
uvl-016.JPG
Хэмжээс: 600x450 90k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 2872


Агуулга
Пүрэв, 2011.05.05
· НУТГИЙН ХҮН
Лхагва, 2011.04.27
· П.Батхуяг : Борооны охин
Баасан, 2011.04.15
· Хайр өөрөө агуу...
Даваа, 2011.04.11
· Жинхэнэ хайр амьдралд ганц л тохиолддог юм
Мягмар, 2011.04.05
· П.Батхуяг: ХОРВОО-АЯЛГУУ
Пүрэв, 2011.03.31
· О.Тамир : Хамгийн том бэлэг
Лхагва, 2011.03.09
· Сартуул Б.Бат-Эрдэнэ : ЭЭЖДЭЭ ХАЙРТАЙ ХЭН БҮХЭНД ЗОРИУЛАВ
· О.Тамир : Хамгийн том бэлэг
Лхагва, 2011.02.23
· Ч.Энхмаа : Бахархал хийгээд омогшилийн тухай
Даваа, 2011.02.21
· П.Дэлгэржаргал : Өдөр шөнийн дурлал
Мягмар, 2011.02.15
· Ч.Энхмаа : Шингэх нар
· Ч.Энхмаа : Бодох сэдэв
Пүрэв, 2011.01.20
· Ч.Нацагдорж : Тавилан
Баасан, 2011.01.14
· Найдангийн Ганхуяг : ''Агарын гурван сүлжээ'' үргэлжлэл 1
Даваа, 2011.01.10
· Найдангийн Ганхуяг: АГАРЫН ГУРВАН СҮЛЖЭЭ
· С.Б.Бат-Эрдэнэ. БАГЫН ЯВДАЛ№ ҮЕРХЭЛИЙН ЗУРВАС
Баасан, 2011.08.05
· С.Баттулга: АМРАГИЙН ЗАХИДАЛ
Лхагва, 2011.01.05
· С.Баттулга: ЧУЛУУЖСАН БИЧИГ
Даваа, 2010.12.20
· С.Баттулга: НЭГ Л УДАА
Мягмар, 2010.11.30
· С.Баттулга: Энхриймаа
· С.Баттулга : Ижий зул
Лхагва, 2010.11.24
· С.Баттулга: Зүүдний шувууд
· С.Баттулга: Азын дөрвөн бэрх
Даваа, 2010.11.22
· Дэггүй цас гэгээвчээр орж ирнэ
· С.Б.Бат-Эрдэнэ. БАГЫН ЯВДАЛ:№ 30 МЭНГЭТ
Мягмар, 2010.11.16
· Ш.Гаадамба : Өвөөг архинаас гаргах гэсэн минь
· Ш.Гаадамба : Хорины улаан булан
· Ш.Гаадамба : Японтой байлдсан минь
Даваа, 2010.11.08
· С.Б.Бат-Эрдэнэ. БАГЫН ЯВДАЛ:№ 29 БУУРАЛ ӨМДӨТ
Мягмар, 2010.10.26
· С.Б.Бат-Эрдэнэ: АХМАДЫН ХОЁР ОХИН- 3 (Бэсрэг тууж)
Даваа, 2010.10.25
· Гадаа бороо орно
Ням, 2010.10.24
· П.Дэлгэржаргал : Бодрол
· С.Б.Бат-Эрдэнэ: АХМАДЫН ХОЁР ОХИН-2 (Бэсрэг тууж)
Мягмар, 2010.10.19
· С.Б.Бат-Эрдэнэ: АХМАДЫН ХОЁР ОХИН (Бэсрэг тууж)
· Золдэлгэр : Майжиг Баачка
· Золдэлгэр : Болзоо
Лхагва, 2010.10.06
· Хаймчиг
Баасан, 2010.10.01
· Г. Мэнд-Ооёо. Жаахан шаргын дууль ...
Даваа, 2010.09.27
· Ц.Буянбат : Төрөл бүрд минь төрүүлж өсгөсөн ижиидээ
Баасан, 2010.08.20
· С.Б.Бат-Эрдэнэ: УДАМ Бэсрэг тууж

Та сараа сонгоно уу


Санал хүсэлт

Нэр:

Э-шуудан:

Санал хүсэлт:



Хажууд нь хүмүүн мишээн гэрэлтэхэд Халиун дэлбээгээ дэлгэн баярладаг Инээхийг хүртэл эсэндээ мэдрэх Ижий сүнстэй Сарнай цэцэг
© Copyright 2005-2018 Biirbeh.MN.
     All rights reserved.
By Bataka
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Утас : 976-99076364
И-мэйл :info@biirbeh.mn