Нүүр Гишүүн Шүлэг Өгүүллэг Сургамж Зөвлөгөө Зургийн цомог Холбоо барих
 

Сайтын мэдээлэл ...
Facebook
Twitter
RSS2

Mail : info@biirbeh.mn
Yahoo ID : tbatbaatar
Mobile : 9907-6364

Нэрээр
  ''Өврийн дэвтэр'' яруу найргийн реалити шоу  
  4-н мөртүүд  
  Sienna  
  Window of Mongolian poetry  
  Youtube  
  Агиймаа Э  
  Алтангадас  
  Алтанхундага А  
  Амарбаяр М  
  Амарсайхан A  
  Амарсанаа Б  
  Амор Хайям  
  Ардын аман зохиол  
  Ариун-Эрдэнэ Б  
  Афоризм  
  Аюурзана Г  
  Бавуудорж Ц  
  Багабанди Н  
  Бадарч П  
  Базардэрэг Н  
  Байгалмаа А  
  Батзаяа Б  
  Батзүл Д  
  Батнайдвар М  
  Батнайрамдал П  
  Батнасан Лу  
  Батрэгзэдмаа Б  
  Баттуяа Ц  
  Батцэцэг Ш  
  Баяр ёслол хурим найр  
  Бодрол  
  Болдсайхан С  
  Болдхуяг Д  
  Болор-эрдэнэ Х  
  Болормаа Б  
  Болормаа Х  
  Бум-Эрдэнэ Э  
  Бум-Эрдэнэ Түмэнбаяр  
  Бусад  
  Буянзаяа Ц  
  Буянцогт C  
  Буянцогт /Цахарын/ С  
  Бямбаа Жигжид  
  Бямбажаргал Ц  
  Бүжинлхам Эрдэнэбаатар  
  Гадаадын уран зохиол  
  Галсансүх Б  
  Ганзориг Батсүх  
  Ганзориг Б  
  Гэсэр  
  Гүрбазар Ш  
  Дагмидмаа Ч  
  Далай ламын айлдвар  
  Дамдинсүрэн Цэнд  
  Дашбалбар О  
  Дениска Михайлов  
  Дорж Б  
  Доржсэмбэ Ц  
  Дулмаа Ш  
  Дууны үг  
  Дэлгэрмаа Ц  
  Дэлхийн уран зохиол  
  Ерөөл, Магтаал  
  Жамбалгарав Ц  
  Зохиолчдын намтар  
  Зүйр цэцэн үг  
  Ичинхорлоо Б  
  Кана Б  
  Лодойдамба Ч  
  Лочин Соном  
  Лхагва Ж  
  Лхагвасүрэн Б  
  Лхамноржмаа Ш  
  Монгол Улсаа хөгжүүлье  
  Монголын өгүүллэгийн цоморлиг 2003  
  Мэдээ, мэдээлэл  
  Мөнхбат Ж  
  Мөнхсайхан Н  
  Мөнхтуяа А  
  Мөнхцэцэг Г  
  Мөнхчимэг А  
  Намдаг Д  
  Намсрай Д  
  Нацагдорж Д  
  Номин Г  
  Номинчимэг У  
  Нямсүрэн Д  
  Оюун-Эрдэнэ Н  
  Оюундэлгэр Д  
  Пүрэвдорж Лувсан  
  Пүрэвдорж Д  
  Равжаа Д  
  Ринчен Б  
  Сумъяа Доржпалам  
  Сургамж  
  Сүглэгмаа Х  
  Сүрэнжав Шарав  
  Сүхзориг Г  
  Тайванжаргал Н  
  Төрбат Д  
  Улам-Оргих Раднаадорж  
  Урианхай Д  
  Уугансүх Б  
  Хасар Л  
  Хишигдорж Л  
  Ховд Их сургуулийн Утга зохиолын нэгдэл  
  Хулан Ц  
  Хүрэлбаатар Ү  
  Хүрэлсүх М  
  Хүүхдийн дуу  
  Цэемаа М  
  Цэцэнбилэг Д  
  Чойном Р  
  Чоно  
  Чулуунцэцэг Б  
  Шог өгүүллэг  
  Шүлэг  
  Шүүдэрцэцэг Б  
  Энхбат Балбар  
  Энхболд Энхбаатар  
  Энхболдбаатар Д  
  Энхтуяа Б  
  Энхтуяа /Эмүжин/ Р  
  Эрдэнэ С  
  Эрдэнэсолонго Б  
  Эрхэмцэцэг Ж  
  Явуухулан Б  
  Ярилцлага  
  Үлгэр  
  Үржинханд Э  
  Өвөр Монголын яруу найраг  
  Өгүүллэг  
  Өлзийтөгс Л  
  Өөрийгөө ялах нь  

Ангилал
  Article1  
  Шүлэг  
  Өгүүллэг  
  Найраглал  
  Афоризм  
  Богино өгү  
  Роман, тууж  
  Зүйр цэцэн  
  Үлгэр  
  Ертөнцийн  
  Ардын аман  
  Нийтлэл  
  Дууль  
  Сургамж  
  Зөвлөгөө  
  Мэдээ  
  Намтар  
  Ярилцлага  
  Ерөөл магтаал  
  Дууны үг  
  Ардын аман зохиол  
  Youtube  
  Дурсамж  
  Бусад  

Дэм дэмэндээ гэж
Та бүхнийг бидэнд туславал бид баярлах болно.
$



  

Х Болормаа


Болормаа 	Х	 Шүлэг: Х.Болормаа : Ондоо аялгуу
Оруулсан admin on 2010-04-14 19:18:43 (2742 уншсан)

Өнгө алаггүй сар нь илчээ нууж  манддагт
Өнийн амьдралд би ижилгүй нэгэн аялгуу байнам
Эргээ дагаж ус урсах, элс нурж, үүлс нүүхээс ч ондоо
Эргэн тойрны хийгээд эгшгийн зохиролт юм бүхнээс
би ондоо
Уулс тэмдэгрэх үүрээр тэс ондоо цагаан зүүд
зүүдэлдэг би
Угтаа энэ орчлонд надгүйгээр орших цаг хугацаа гэж  үгүй
Буйлс дэлгэрэх  орондоо тэр гэхийн аргагүй
аялгуу юм би
Уйлж  ирэхийн тавиланг ээжгүйгээр аргадах
учир гэж надад үгүй


( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Болормаа Х )


Болормаа 	Х	 Шүлэг: Х.Болормаа : Хүсэл
Оруулсан admin on 2010-04-14 19:17:40 (1946 уншсан)

Хөх навчисны урсгал тогтоохсон
Хөл нүцгэн орчлонг үүрэхсэн
Цэх шулуун амьдрал үзэхсэн
Цаг зуурын бүхнээс холдохсон

Халтархүүгийн Болормаа



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Болормаа Х )

Болормаа 	Х	 Шүлэг: Х.Болормаа : Өнөбилиг
Оруулсан admin on 2010-04-14 19:16:43 (2229 уншсан)


Биенээс минь эх авч ундрахдаа
Билгийн цэнхэр орчлонг угтсан
Буян заяаны минь элгэн дэх энэ булаг
Буцах замд нь эхлэл үгүй өнө булаг

Зөвхөн миний дүрийг шингээсэн өлзийт хөх ус минь
Зүрхэн талд шивэрч өр зөөллөх өгөөмөр  их ус минь
Зовхиндоо хавчуулж үнэн хайрлах
Дусал гэгээн сувд юм
Элгэндээ тэвэрч үүрд ачлах
Усан нялх үр юм

Он цагийн урсгалд үл татрах энэ булагтаа
Омогших минь хааяа мөрөн юм, би
Хүн зоны урсгалд үл мартагдах Өнө билигтээ
Олдох минь ганц эжий нь юм , би

Халтархүүгийн Болормаа



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Болормаа Х )

Болормаа 	Х	 Шүлэг: Х.Болормаа : Надаар дутах эх орон
Оруулсан admin on 2010-04-14 19:15:42 (2775 уншсан)

Хүннү гүрний нүүдэл хаашаа эргэхээ мэдсэн шиг
Үнэний гэгээн сүүдэр худлаа эцээж чаддаг шиг
Хүнлэг байхын тулд шүлэг бүхэндээ намайг дурсах
Шүншиг ариун бурхад нь ч болов надаар дутах эх орон

Дутахын бэрхэд өмөлзөхдөө
Ухааныхаа тэнгээр нүүж тайтгарах эх орон
Уйдахын эрхэнд өмөөрөхдөө
Уулсынхаа энгээр нууж л амрах эх орон

Судрын хуудас шиг орчлонд надаар дутахдаа
Шүүдэртэй цэцгэн дунд Гоо маралын дэмээр
Суниаж хөрвөөсөн Бөртэ чонын хэвтрээс
Шагайн чинээ үр совин олсон эх орон

Хан тэнгэрийн тэн өнгө надаар дутахдаа
Ган хэтийн цахиураар хүй цөглөх агшинд
Ар зоон дээр минь амгалан энхийг бэлгэдэж
Алгын дайтай гүн цэлмэг зурсан эх орон



( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Болормаа Х )

Болормаа 	Х	 Шүлэг: Х.Болормаа : Чи
Оруулсан admin on 2010-04-14 19:13:49 (2157 уншсан)

Х.Болормаа  : Чи

Сэтгэлийн тэнгэрт бөртийсөн
Сөнгө хайлан од
Сэрүүн зүүдэнд гэрэлтсэн
Өнгө хар од

Халтархүүгийн Болормаа



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Болормаа Х )

Болормаа 	Х	 Шүлэг: Х.Болормаа : Би чамайг мартаагүй
Оруулсан admin on 2010-04-14 19:13:06 (2422 уншсан)

Х.Болормаа  :  Би чамайг мартаагүй

Ганцхан орчлонгоос чи намайг олж хараагүйн төлөө
Гэнэтхэн учрал, хэнзхэн яргуйн тухай бодохоо байлтай биш
Жүнзэн сарны туяаг дарс мэт залгилан алхаж нэг үзлээ
Дүнзэн гүүрийг таяг мэт тулан зогсож бас үзлээ
Би чамайг мартаагүй

Хоёрхон нүдэнд минь чи үнэнч биш явсаны төлөө
Ховорхон заяа хийгээд хонгорхон амрагийг өмчлөхөө  байлтай биш
Хагарсан шаазан эвлүүлэх шиг  тавилан байдагт итгэж нэг үзлээ
Ханагар уулсаа хэзээ ч юм дэрлэнэ гэхээс яарч бас үзлээ
Би чамайг мартаагүй

Гуравхан үгийг минь чи амжиж сонсоогүйн төлөө
Гуниггүй харц, хөвөрсөн сэтгэлийн тухай дурсахаа байлтай биш
Дүрэвсэн отгийн туурь мэт эзэнгүй сэтгэлдээ уйлж нэг үзлээ
Дүрэлзсэн галын дөл мэт эрэмшиж ирээд дуулж бас үзлээ
Би чамайг мартаагүй

Цөөхөн гэмээр ийм  л гурван цаг доор
Цөхөртлөө дагалаа ч чамаас би урвахаа мэдээгүй
Тэнгэр гэмээнэ холдоо өнгөө эс алдах
Тийм гэгээн орчлонд одоо ч гэсэн
Би чамайг мартаагүй ээ

2003.07.10

Халтархүүгийн Болормаа



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 5/1 | Болормаа Х )

Болормаа 	Х	 Шүлэг: Х.Болормаа : Чамдаа би очно
Оруулсан admin on 2010-04-14 19:10:27 (2904 уншсан)

Ханьтай болсоныг чинь чамлахааргүй олон сонслоо
Хамаагүй ээ, чамдаа би очно
Уньтай болгоныг ямар гэрээ гэж санах биш
Урваагүй ээ, чамдаа би очно

Хүсэхийн төдий алсаас амрагийн дайтай санаж
Эзгүйд чинь сураглаж, азгүйдээ зориглож очно
Үзээгүй бэрдээ Монгол нохой дайрдаггүй ч
Үнэндээ гэргийг чинь дуулаад сайрхаж чадахгүй нь ээ


( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Болормаа Х )


Болормаа 	Х	 Шүлэг: Х.Болормаа : Би дуртай
Оруулсан admin on 2010-04-14 19:07:40 (2336 уншсан)

Х.Болормаа  :  Би дуртай

Далайн шуурга мэт омголон явах сайхан ч
Даруухан хэрнээ амгалан амьдралд би дуртай
Тариан түрүү мэт олонтой байх сайхан ч
Дайсан ч үгүй нөхөр ч үгүй ганцаардахад би дуртай 

Түрүү  морь шиг хол тасрах сайхан ч
Баранзад тоосных нь галбирыг хадгалж шогших би дуртай
Царайны сайханд дурлаад дагаж гүйх сайхан ч
Дараа нь сэтгэлий нь голж  гуних би дуртай

Гэрээ барьж хомоо эвхэх сайхан ч
Хоёр ч хонолгүй эргээд нүүхэд би дуртай
Гараа гаргаж зочноо дайлах сайхан ч
Баяртай гэж араас нь харахад би дуртай

Өнийн орчлонд хэтэрхий жаргал сайхан ч
Өөрийгөө мэдрэх хэлтэрхий ч болов зовлонд би дуртай
Шөнийн одод, уртын дуу мэт наслах сайхан ч
Чонын улилт  гэнэт сонсох шиг үхэлд би дуртай

Халтархүүгийн Болормаа



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Болормаа Х )

Болормаа 	Х	 Шүлэг: Х.Болормаа : Маргааш
Оруулсан admin on 2010-04-14 19:05:41 (2223 уншсан)

Маргааш минь
Магад учрах амраг минь
Урагш тэмүүлэх хүсэл минь
Урьд цагийн өстөн минь

Дуусашгүй бүхний минь өмөөрөл
Уйдашгүй амьдралын минь  өргөтгөл
Амжаагүй болгоны  минь төлөөс
Амсаагүй жаргалын минь золиос

Маргааш чамд эхлэл байхгүйг
Мартахын эрх надад алга
Маргааш чамд төгсгөл байхгүйг
Магтахын ч хэрэг нартад алга

Маргааш минь
Магад учрах амраг минь
Урагш тэмүүлэх хүсэл минь
Урьд цагийн өстөн минь

Дуусашгүй бүхний минь өмөөрөл
Уйдашгүй амьдралын минь  өргөтгөл
Амжаагүй болгоны  минь төлөөс
Амсаагүй жаргалын минь золиос

Маргааш чамд эхлэл байхгүйг
Мартахын эрх надад алга
Маргааш чамд төгсгөл байхгүйг
Магтахын ч хэрэг нартад алга

Халтархүүгийн Болормаа



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 10/2 | Болормаа Х )


 
Санал асуулга
Та нэг жилийн хугацаанд хэр олон ном худалдаж авсан бэ ?
Ном худалдаж аваагүй
1-3 ном худалдаж авсан
4-7 ном худалдаж авсан
8-11 ном худалдаж авсан
12-с дээш ном худалдаж авсан
Санал асуулгын дүнг үзэх

Ном

Ш.Сундуйжав : Үүр цайж байна

Э.Үржинханд : Хос ном мэндэллээ

Б.Болдсүх : Таг мартсан тангараг

Ч.Дагмидмаа


Гишүүн
Хэрэглэгчийн нэр

Нууц үг

Та манай гишүүн болохыг хүсвэл энд дарна уу.

t
Одоо онлайнд 183 зочин 0 гишүүн байна.


Мэдээлэл оруулах

Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.

Windows XP, 7 үйлдлийн системийн стандарт монгол гарын драйвэр софтверийг ашиглан бичээрэй. Таны оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.

Санал хүсэлтээ илгээх
Хайлт


Зургийн цомог


B3-021.JPG
Хэмжээс: 600x392 120k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 3402


khuv5-052.JPG
Хэмжээс: 600x450 96k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 1931

Тэрэлж
trlj-010.JPG
Хэмжээс: 600x450 127k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 2008


Агуулга

Та сараа сонгоно уу


Санал хүсэлт

Нэр:

Э-шуудан:

Санал хүсэлт:



Хажууд нь хүмүүн мишээн гэрэлтэхэд Халиун дэлбээгээ дэлгэн баярладаг Инээхийг хүртэл эсэндээ мэдрэх Ижий сүнстэй Сарнай цэцэг
© Copyright 2005-2017 Biirbeh.MN.
     All rights reserved.
By Bataka
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Утас : 976-99076364
И-мэйл :info@biirbeh.mn