Нүүр Гишүүн Шүлэг Өгүүллэг Сургамж Зөвлөгөө Зургийн цомог Холбоо барих
 

Сайтын мэдээлэл ...
Facebook
Twitter
RSS2

Mail : info@biirbeh.mn
Yahoo ID : tbatbaatar
Mobile : 9907-6364

Нэрээр
  ''Өврийн дэвтэр'' яруу найргийн реалити шоу  
  4-н мөртүүд  
  Sienna  
  Window of Mongolian poetry  
  Youtube  
  Агиймаа Э  
  Алтангадас  
  Алтанхундага А  
  Амарбаяр М  
  Амарсайхан A  
  Амарсанаа Б  
  Амор Хайям  
  Ардын аман зохиол  
  Ариун-Эрдэнэ Б  
  Ариунболд Энх-Амгалан  
  Афоризм  
  Аюурзана Г  
  Бавуудорж Ц  
  Багабанди Н  
  Бадарч П  
  Базардэрэг Н  
  Байгалмаа А  
  Батзаяа Б  
  Батзүл Д  
  Батнайдвар М  
  Батнайрамдал П  
  Батнасан Лу  
  Батрэгзэдмаа Б  
  Баттуяа Ц  
  Батцэцэг Ш  
  Баяр ёслол хурим найр  
  Бодрол  
  Болдсайхан С  
  Болдхуяг Д  
  Болор-эрдэнэ Х  
  Болормаа Б  
  Болормаа Х  
  Бум-Эрдэнэ Түмэнбаяр  
  Бум-Эрдэнэ Э  
  Бусад  
  Буянзаяа Ц  
  Буянцогт C  
  Буянцогт /Цахарын/ С  
  Бямбаа Жигжид  
  Бямбажаргал Ц  
  Бүжинлхам Эрдэнэбаатар  
  Гадаадын уран зохиол  
  Галсансүх Б  
  Ганзориг Батсүх  
  Ганзориг Б  
  Гэсэр  
  Гүрбазар Ш  
  Дагмидмаа Ч  
  Далай ламын айлдвар  
  Дамдинсүрэн Цэнд  
  Дашбалбар О  
  Дениска Михайлов  
  Дорж Б  
  Доржсэмбэ Ц  
  Дулмаа Ш  
  Дууны үг  
  Дэлгэрмаа Ц  
  Дэлхийн уран зохиол  
  Ерөөл, Магтаал  
  Жамбалгарав Ц  
  Зохиолчдын намтар  
  Зүйр цэцэн үг  
  Ичинхорлоо Б  
  Кана Б  
  Лодойдамба Ч  
  Лочин Соном  
  Лхагва Ж  
  Лхагвасүрэн Б  
  Лхамноржмаа Ш  
  Монгол Улсаа хөгжүүлье  
  Монголын өгүүллэгийн цоморлиг 2003  
  Мэдээ, мэдээлэл  
  Мөнх-Өлзий Б  
  Мөнхбат Ж  
  Мөнхсайхан Н  
  Мөнхтуяа А  
  Мөнхцэцэг Г  
  Мөнхчимэг А  
  Намдаг Д  
  Намсрай Д  
  Нацагдорж Д  
  Номин Г  
  Номинчимэг У  
  Нямсүрэн Д  
  Оюун-Эрдэнэ Н  
  Оюундэлгэр Д  
  Пүрэв Санж  
  Пүрэвдорж Лувсан  
  Пүрэвдорж Д  
  Пүрэвсүрэн Соёрхын  
  Равжаа Д  
  Ринчен Б  
  Сумъяа Доржпалам  
  Сургамж  
  Сүглэгмаа Х  
  Сүрэнжав Шарав  
  Сүхбаатар Ширчин  
  Сүхзориг Г  
  Тайванжаргал Н  
  Төрбат Д  
  Улам-Оргих Раднаадорж  
  Урианхай Д  
  Уугансүх Б  
  Хасар Л  
  Хишигдорж Л  
  Ховд Их сургуулийн Утга зохиолын нэгдэл  
  Хулан Ц  
  Хүрэлбаатар Ү  
  Хүрэлсүх М  
  Хүүхдийн дуу  
  Цэемаа М  
  Цэцэнбилэг Д  
  Чойном Р  
  Чоно  
  Чулуунцэцэг Б  
  Шог өгүүллэг  
  Шүлэг  
  Шүүдэрцэцэг Б  
  Энхбат Балбар  
  Энхболд Энхбаатар  
  Энхболдбаатар Д  
  Энхтуяа Б  
  Энхтуяа /Эмүжин/ Р  
  Эрдэнэ С  
  Эрдэнэ-Очир Арлаан  
  Эрдэнэсолонго Б  
  Эрхэмцэцэг Ж  
  Явуухулан Б  
  Ярилцлага  
  Үлгэр  
  Үржинханд Э  
  Өвөр Монголын яруу найраг  
  Өгүүллэг  
  Өлзийтөгс Л  
  Өөрийгөө ялах нь  

Ангилал
  Article1  
  Шүлэг  
  Өгүүллэг  
  Найраглал  
  Афоризм  
  Богино өгү  
  Роман, тууж  
  Зүйр цэцэн  
  Үлгэр  
  Ертөнцийн  
  Ардын аман  
  Нийтлэл  
  Дууль  
  Сургамж  
  Зөвлөгөө  
  Мэдээ  
  Намтар  
  Ярилцлага  
  Ерөөл магтаал  
  Дууны үг  
  Ардын аман зохиол  
  Youtube  
  Дурсамж  
  Бусад  

Дэм дэмэндээ гэж
Та бүхнийг бидэнд туславал бид баярлах болно.
$



  

Н Мөнхсайхан


Мөнхсайхан 	Н	 Шүлэг: Н.Мөнхсайхан : Би талын шүлэгч
Оруулсан admin on 2010-08-10 12:26:00 (2873 уншсан)

Орой оройгоон ширтэлцдэг нь
Хатагин хошуудын уулс
Онгод хийморийг бадраадаг нь
Халиун шаргал тал
Уулс үүлсээ дэрлэдэг нь
Уудам Дорнын нутаг
Ухаантан нь ухаантнаа төрүүлдэг нь
Улс Монголын минь ёс оо
Нар сар хоёр хаан соёмбыг минь гийгүүлдэг
Найраг дуу хоёр хамаг ардыг минь гийгүүлдэг
Тэргүүн дороос минь нэрэн сугарч манддаг
Тэнгэрлиг тавиланг эзэгнэсэн талын хүн би
Таанын үнэрт талдаа эрх дураараа амьдарч
Тансар хилэн зүлгэн дээр нь хөл нүцгэн алхаж
Тансаг Монгол хэлнийхээ яруу үгсийг түүж
Таны өмнө дэлгэсэн эгэл Монгол шүлэгч ээ
Цэнхэрлэн униартаж харагддаг нь


( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Мөнхсайхан Н )

Мөнхсайхан 	Н	 Шүлэг: Н.Мөнхсайхан : Өөр нэгэн ертөнцийг би хайнам
Оруулсан admin on 2010-08-10 12:09:52 (2253 уншсан)

Өөр нэгэн ертөнцийг би хайнам
Өр зүрх минь нэг л зүйлийг мөнхөд эрэлхийлнэм
Хязгааргүй их хүсэл мөрөөдөл эрх чөлөөг
Хэн бүхэн хүсдгийн адил
Оюун бодол минь дэлхий ертөнцөөё хальж
Оньсого таавар бүхний учрыг олох гэж цөхнөм.
Шүлгэндээ тушаах шүлэг
Шүлэг минь чи галын дөл мэт ас
Шүлэг минь чи галзуурсан бар мэт архир
Шувуудын хэлийг ойлгож өвсний гунигийг мэдэр
Шулмын хорлол бурхны ивээлийг ялга
Зовлонт нэгний сэтгэлд итгэлийн гал асаа
Зоосонд шунагчдын дээр аянга болон буу
Зоргоор чалчигсадын амыг ташуур болон алгад
Зөөлөн хатуутай хорвоод бусдын гунигийг хуваалц аа
Ганцаардан суугаа бүсгүйд хань бол
Гадаадад яваа Монголд эх орон нь бол
Гав гинжтэй хоригдолд эрх чөлөө нь бол
Ганцхан надад л эрлэг там бол оо.

2008.02.02.



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Мөнхсайхан Н )

Мөнхсайхан 	Н	 Шүлэг: Н.Мөнхсайхан : Үнэн
Оруулсан admin on 2010-08-10 12:08:21 (2190 уншсан)

Нэгэн цагт бид дэлхийг донсолгож явсан
Нэрнээс минь хүртэл дайснууд айж бэмбэгэнэдэг байсан
Намхан морьтой жижигхэн давжаа Монголчууд
Нарт ертөнцийг эзэгнэж байсан
Хорезм,Бухар,Кремлийг үнсэн товрого болгож
Хорвоо ертөнцийг илдийн дуугаар сэрээж
Гурван сэрээтэй хар сүлдэнд минь
Гунигт энэ орчлон сөгдөж байсаан
Одоо тэр цаг түүх болжээ
Омогт дээдсийн минь алдар домог болсоон
Эзэнт гүрний минь боол байсан улсууд
Энэ ертөнцийг эзэгнэх болж
Эх орон минь өнөөдөр сүйрлийн ирмэгт тулж
Эрхэм ёс заншил минь гаднын урсгалд замхарлаа
Халх Монгол цусанд минь толбо суулаа
Харсаар байтал түмэн минь ядуурлын зовлонд нэрвэгдлээ
Өлсөглөн гуйланчлал хаа сайгүй элбэг нь
Өөдөө заяат түмэн минь зовлонд унасныг гэрчилнэ ээ
Энэ бүгд худал бишээ гашуун үнэн
Эх орон минь хөөрхийлөлтэй байгаа нь бодит үнэн
Төр засаг аварч чадаагүй нь өнөөдрийн үнэн
Түмэн олон минь мөхөж магад нь маргаашийн үнээн.

2001.02.27.



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Мөнхсайхан Н )

Мөнхсайхан 	Н	 Шүлэг: Н.Мөнхсайхан : Амьд явахад ихийг үзэх нь ээ
Оруулсан admin on 2010-08-10 12:07:16 (1998 уншсан)

Дэгжиж байсан Коммунизм нурж унахыг үзсэн
Дийлж ялсан ардчилал дэнжигнэж байхыг харсан
Хувьсгал хийсэн "баатрууд"нь хоригдол болохыг ч үзсэн
Хувьтай төрсөн түмнээ гуйлгачин болохыг харлаа
Амьд явахдаа
Аргаггүй ихийг үзэх нь ээ
Талын цэцэгс шиг охид минь биеэ үнэлэхийг үзлээ
Танхил бяцхан үрсийг траншейнд хийхийг харлаа
Хонт алж чадахгүй залуус
Хүн алж тоглохыг харлаа
Амьд явахдаа
Аргаггүй ихийг үзэх нь ээ
Өвгөдийнхөө үгийг бурхан мэт дагадаг байсан
Монгол хүний үрс
Өнөөдөр тэднийгээ өчүүхэн ч тоодоггүй боллоо
Өргөө гэрийнхээ хоймортоо тахидаг бурхдыг нь
Өмд гуталтай хольж
Өрнө Дорно руу зөөхийг харлаа
Амьд явахдаа
Аргаггүй ихийг үзэх нь ээ
Уртын сайхан дуугаа
Үглээгээр солихыг үзлээ
Босоо агуу бичгээ
Хэвтээгээр солихыг харлаа
Домог түүхтэй Монгол ёсоо олж харахаа болилоо
Дорнын соёлт түмнээ бусдаас ялгаж салгахаа байлаа
Амьд явахдаа
Аргаггүй ихийг үзэх нь ээ
Буддад мөргөдөг Монгол
Загалмайд мөргөх боллоо
Бурхнаас ч харамладаг газар шороогоо
Бусдад булаалгачихдаг боллоо
Өвгөдийн минь цусыг урсгавч
Авч эс чадсан харийнхан
Өнөөдөр харин дусал цус гарздахгүйгээр
Эх орныг минь эзлэх нь ээ
Үүнээс илүү аймшиг үзэхгүй л юмсан
Үндэс угсаагаа мөхөхийг харахгүй л юмсан
Үүнийг л танаас мөргөн гуйя бурхан минь
Үзлээ одоо боллоо,муу бүгдийг.

2001.09.10.



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Мөнхсайхан Н )

Мөнхсайхан 	Н	 Шүлэг: Н.Мөнхсайхны хашгираан : Хөөрхий (Егөө шүлэг)
Оруулсан admin on 2010-08-10 11:55:14 (2150 уншсан)

Азын бар болно оо гэсэн
Сэрүүн зүүд минь хөөрхий
Аргаа алдаж биеэ үнэлэх
Сүүмгэр хүүхнүүд хөөрхий
Өвчин зудад нэрвэгдээд хэдэн мал минь хөөрхий
Өнөө маргаашаа аргацаан тэтгэвэр горьдох
Өвгөд эмгэд хөөрхий
Аллага таллага энд тэндгүй
Айдас хүйдэс ар өвөргүй
Ард түмэн хөөрхий
Хэвлий цээжээ яруулсан
Хөрс шороо минь хөөрхий
Хэдэн цаасны төлөө
Монголоо худалдахаас буцахгүй
Хэнхэг хомхой хэдэн түшээд хөөрхий
Зээл тусламж горьдох
Засаг төр хөөрхий
Зэрэглээн дунд төөрсөн хонь шиг
Монгол түмэн минь хөөрхий

2001он.Чойбалсан.



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Мөнхсайхан Н )

Мөнхсайхан 	Н	 Шүлэг: Н.Мөнхсайхны хашгираан
Оруулсан admin on 2010-08-03 15:14:06 (2430 уншсан)

Гурван үеээ мэдэхгүй байж Монгол хүн гэж хашгирах

Гуйлгачилж харийн орноор хэссэнээ их юм үзсэн гэж хошгирох

Гудамжинд хоноглох жаалыг өрөвддөггүй атлаа

Гурван зуун долларын хав эрхлүлэх

Энэ хүмүүсийг би ойлгохгүй юм

Эх оронч гэж цээжээ дэлдэж хашгираад

Их юм хийнэ ээ гэж цэцэн цэлмэг амлаад

Булууны ясыг ард түмэн рүү шидээд

Бусдыг нь өөрсөдөө идчих....

( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Мөнхсайхан Н )


Мөнхсайхан 	Н	 Шүлэг: Н.Мөнхсайханы хашгираан : Сэхээрэл
Оруулсан admin on 2010-07-27 10:23:16 (2728 уншсан)

1.
Архи гэдэг идээнд алт мэт шунаж
Алт мэт насаа
Архи мэт асгаж явлаа би
Уух тусам амттай мэт санагдах сархданд
Учрах тусам аятайхан санагдах хүүхэн мэт дурлан
Уул овоо шиг өрчихөөд л
Ууж гардаг байлаа
Нөхөд гэдэг
Ноход шиг дагаж
Над шиг баян
Над шиг найзтай хүн
Нартад байхгүй мэт алхдаг байлаа....
2.
Өдөр өдрөөр уулаа
Олон хоногоор уулаа
Сар сараар уулаа
Сайнтай муутай уулаа
Ууж ээ явсаар нэг мэдэхэд
Улс амьтан надаас дайждаг боллоо
Салахгүй дагадаг байс ан
"Сайн" нөхөд минь
Салхинд хийссэн мэт алга боллоо
Сайхан явах цагт минь
"Сайн уу" гэдэг мэндэлдэг байсан хүмүүс
Сайн уу байтугай
"Салга аа" ч гэж дуудахгүй боллоо.........


( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 5/1 | Мөнхсайхан Н )


Мөнхсайхан 	Н	 Шүлэг: Н.Мөнхсайхан : Харуусал
Оруулсан admin on 2010-07-16 14:15:57 (2286 уншсан)

Хиад боржигоны үр сад
Харь газарын боол хийх нь нь
Монгол төрийн гутамшиг
Талын цэцэг шиг охид минь
Танхилхан биеэ худалдах нь
Талын Монголын гутамшиг
Ирээдүй бяцхан үрс
Идэх хоолгүй өлсөх
Их Монголын гутамшиг
Ядруухан төрийн минь өнөөдрийн эмгэнэл
Яах аргаггүй энэ гурван гутамшиг аа



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Мөнхсайхан Н )

Мөнхсайхан 	Н	 Шүлэг: Би шүлгэндээ цэг тавих болоогүй
Оруулсан admin on 2010-07-16 14:14:35 (2342 уншсан)

Болоогүй ээ би
Шүлгэндээ цэг тавих болооогүй
Бодол бодлоо нэрж исгэсэн
Хорз шиг гашуун үгсээ дуусгах болоогүй
Омголон зүрх минь
Орчлонгийн хатууд сөхрөх болоогүй
Охидын уруул Оргилуун дарсыг
Шимж ханаагүй
Болоогүй
Амьдрал дурлал бас үхлийн
Аль алиныг нь
Алдаршуулж амжаагүй
Болоогүй
Ялдам инээд
Янаг тачаал
Яарч би тэднийг орхих
Болоогүй


( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Мөнхсайхан Н )


Мөнхсайхан 	Н	 Шүлэг: Н.Мөнхсайхны хашгираан : Би
Оруулсан admin on 2010-07-05 11:00:00 (2388 уншсан)


Сая төгрөгтэй болохсон гэж
Хүмүүс нойргүй хонож байхад
Шад шүлэг бичихсэн гэж
Би шөнө дунд болтол суудаг
Найраг шүлэгтээ хоёртоо
Насаараа үнэнч үлдэх
Наваанжамба өвгөний ганц хүү би

Бурхан миний авьяасыг өгсөн юм гэж
Бусадтай адил онгироогүй
Бурхан миний төөргийг
Буруу зурчихсан юм гэж
Бусадтай адил гомдлоогүй
Буруу явж байна
Зөв явж байна гэж
Өөрийгөө зэмлээгүй


( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 5/1 | Мөнхсайхан Н )

Мөнхсайхан 	Н	 Шүлэг: Н.Мөнхсайхан : Бурхан чи хаана байна
Оруулсан admin on 2010-07-05 10:59:33 (2320 уншсан)

Бурхаан чи хаана байна вэ
Будаг шаврын цаана нуугдалгүй гараад ир ээ
Гайхамшиг бас гамшгийг дагуулагч
Гэгээн мэлмийг чинь ганц удаа хармаар байна аа

Галсансүх шүлэгч чамайг “битгий хуц” гэсэн
Галзуу юм шүү цаадахи чинь
Үнэндээ тэгж хэлэхэд нь
Загатнасан газар минь маажих шиг л болсоон
Ганцхан чамд бүгд л сөгдөн мөргөж байхад
Ганц муу шүлэгч тэрсэлдээд юу шалих вэ
Галсансүхийг өршөөгөөрэй

( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 5/1 | Мөнхсайхан Н )

Мөнхсайхан 	Н	 Шүлэг: Н.Мөнхсайхан : Шүлгэндээ тушаах шүлэг
Оруулсан admin on 2010-07-05 10:57:48 (2361 уншсан)

Шүлэг минь чи галын дөл мэт ас
Шүлэг минь чи галзуурсан бар мэт архир
Шувуудын хэлийг ойлгож өвсний гунигийг мэдэр
Шулмын хорлол бурхны ивээлийг ялга

Зовлонт нэгний сэтгэлд итгэлийн гал асаа шүлэг минь
Зоосонд шунагсадын дээр аянга болон буу
Зоргоор чалчигсадын амыг ташуур болон алгад
Зөөлөн хатуутай орчлонд бусдын гунигийг хуваалцаа

Ганцаардан суугаа бүсгүйд хань бол шүлэг минь
Гадаадад суугаа Монголд эх орон нь бол
Гав гинжтэй хоригдолд эрх чөлөө нь бол
Ганцхан надад л эрлэг там бол оо

Миний дуу хоолой, хүсэл мөрөөдлийг минь
Мянган үед дамжуул
Мэндийн цэнхэр хадаг болгож эрин зуунуудад илгээ
Хүмүүний сэтгэлийн угт нэг л мөр минь үлдвэл
Үзэг цаас уулзуулж амьдарсны минь
Үйлс бүтэх нь тэр ээ



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 5/1 | Мөнхсайхан Н )

Мөнхсайхан 	Н	 Шүлэг: Н.Мөнхсайхан : Дэлхийгээ өрөвдсөн шүлэг
Оруулсан admin on 2010-07-05 10:56:46 (2201 уншсан)


Жаргал зовлон ээлжлэх хувь тавилан
Жам ёсоороо эргэлдэх энэхэн бөмбөрцөг
Хүмүүн биднийг дааж ядан шаналах
Хөөрхий буурал эх дэлхий минь ээ

Өр зүрхэндээ таныгаа би өрөвднөм
Өөрийнхөө бүтээл
Өөдгүй хүн төрөлхтний балгаар
Өдийг хүртэл зовсон
Өрөвдөлт хөгшин эх минь
Өрөвднөм би таныгаа

Өрөвдөхдөө өөрийгөө зүхнэм
Өрөөл бусдыг ч бас зүхнэм
Өнчин ганц модноос
Шар навч тасран унах адил
Өөрөө би мөдхөн явчих учир
Өнө мөнхөд торойн үлдэх
Өлгий минь яана даа

Энэрэлт ижий минь ээ
Энэ муусайн “хүүхдүүдээ” нэг шигшээч
Ганцхан ямх арай түргэн эргээд л
Гайгүй сайн хашраагаад өг өө
Сүүгээ өгч болсон юм
Уураа гаргаж болно оо
Сургамж болж ухаараг
Бүүр даварч гүйцлээ тэд чинь


( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Мөнхсайхан Н )

Мөнхсайхан 	Н	 Шүлэг: Н.Мөнхсайхны хашгираан : Захиас шүлэг
Оруулсан admin on 2010-07-05 10:44:55 (3006 уншсан)

Монголоо өмөөрөхдөө сэлэмний ир шиг хурц бай
Монголоо өрөвдөхдөө сэтгэл зүрхнээсээ хайлж бай
Түүхийг чинь гутааж байвал түүнийг чи мохоож бай
Түмнийг чинь зовоож байвал тэднийг чи тонилгож бай
Тэнгэр заяатайгаа бүү март
Ядравч харийн шашин бүү шүт
Янаглавч харийн хүүхэн бүү тэвэр
Цус чинь ариун гэдгийг бүү март
Яс нутагтаа үлдэхийг үргэлж сана аа

( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Мөнхсайхан Н )

Мөнхсайхан 	Н	 Шүлэг: Н.Мөнхсайхан: Хашгираан
Оруулсан admin on 2010-06-10 01:44:18 (2681 уншсан)

"Гоморхол буюу хурим дээр төрсөн шүлэг"
Зургаан сарын эхээр уулзана аа гэсэн чинь яасан
Зүрх сэтгэлдээ намайг хайрлана аа гэсэн чинь яасан
Зул мөнгөн саран гэрэлтдгээрээ л гэрэлтэж байна

Зуны богинохон шөнүүд өнгөрдгөөрөө л өнгөрч байна аа
Намрын дунд сарын арван долоонд уулзана аа гсэн чинь яасан
Намайг чи хүлээнэ ээ гэсэн чинь яасан
Нанж бумбан саран гарэлтдгээрээ л гэрэлтэж байна
Найрын чинь зарыг би хэдүйнээ сонссоон

( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Мөнхсайхан Н )

Мөнхсайхан 	Н	 Нийтлэл: Н.Мөнхсайхан: Үхэл гэгч амьдаас агуулгатай буюу Д. Нямсүрэн
Оруулсан admin on 2010-05-26 01:11:56 (3075 уншсан)

Үхэл гэгч амьдаас агуулгатай буюу Д. Нямсүрэн

......Эх орон минь дуу шиг сайхан
Эх нутаг минь шүлэг шиг сайхан
Эргэх дөрвөн цагт амьд явах сайхан
Эрээнцавд бороо орох сайхаан.....
Галт тэрэгний цахилан ирэх дуун, төмөр замын дэр модод сэтгэлд дэндүү дотнохон санагдана. Түүн лугаа адил аугаа их Нямсүрэнгийн эгэлхэн үгсээр бүтсэн тансагхан мөртүүд Эрээнцавын хөх өвснөөс үнэртэх бөлгөө. Эрээнцавыг Нямсүрэнгүйгээр, Нямсүрэнг Эрээнцавгүйгээр салгаж ойлгохын учир үгүй буй. Дарьгангын цэнхэр хязгаараас энэ нутагт ирж, эгэл олон түмнийх нь хайр хүндлэлийг хүлээн “бурханчлагдан шүтэгдсэн” их найрагчаараа эндхийн зон олон их багаггүй бахархах юм билээ.

( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Нийтлэл | Оноо: 5/1 | Мөнхсайхан Н )


Мөнхсайхан 	Н	 Шүлэг: Мөнхсайхны хашгираан : Чамайгаа эзгүйд
Оруулсан admin on 2010-05-26 00:52:57 (2369 уншсан)

Чамайгаа эзгүйд их л ганцаардах юм
Чармай нүцгэрч сэтгэл хоосроод
Өдөр нь бодож шөнө нь зүүдлээд
Өрөөл бусдыг үл анзаараад
Чамгүйгээр сэтгэл хоосроод оо
Зэвэргэн салхи хавирга жиндээгээд
Хөл доор хөглөрөх шөр навчис гуниг сэдрээгээд
Зүүн зүгийн салхи сэр сэр үлээгээд
Зүс ялдам төрх чинь нүднээ тодроод
Чамайгаа эзгүйд
Чармай нүцгэрч сэтгэл хоосроод оо
Онгод хөглөгдөн
Олон шүлэг бичээд


( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Мөнхсайхан Н )


Мөнхсайхан 	Н	 Шүлэг: Мөнхсайхны хашгираан : Намар оройн бороо …
Оруулсан admin on 2010-05-17 22:15:37 (2441 уншсан)

Намар оройн бороо орж байна
Яг миний дурлал шиг
Навчис уйтайхан унаж байна
Яг миний гуниг шиг
Хураар дутсан байгалийн цангаа тайлагдаж
Хайраар дутсан миний сэтгэл
Харин бүүр ихээр жиндэж байна

Алиман сар тэнгэрт байгаа үгүй нь мэдэгдэхгүй
Амраг минь түүнтэй адил ирэх үгүй нь мэдэгдэхгүй
Дарсны амт гашуун үгүй нь мэдэгдэхгүй
Даарснаасаа болоод зүрх минь
Халамж хайрыг мэдрэхгүй нь ээ

2006.10.29.



( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Мөнхсайхан Н )

Мөнхсайхан 	Н	 Шүлэг: Мөнхсайхны хашгираан : Би даараад байна бүсгүй минь
Оруулсан admin on 2010-05-17 22:13:47 (2597 уншсан)

Би даараад байна бүсгүй минь
Уйтай намрын жихүүн салхинд биш
Уранхай ноорхой хувцастайдаа ч биш
Ганцхан чиний л хайраар дутаж
Гаднаасаа бус дотроосоо жиндээд байна аа
Гунигийн уйд автаж гурван намрыг үдлээ
Чи ирсэнгүй
Ганхирсан сэтгэлээ аргадан өчнөөн
шүлэг бичлээ
Би тайтгарсангүй
Гунигийн дуутай намрууд ээлжлэн
ээлжлэн өнгөрсөөр л


( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 10/2 | Мөнхсайхан Н )

Мөнхсайхан 	Н	 Шүлэг: Мөнхсайхны хашгираан : Чамайг би хүнийх гэж бодохгүй ээ
Оруулсан admin on 2010-05-17 22:09:12 (2388 уншсан)

Одтой тэнгэрийн доор сэтгэлийн үгээ шивнэж
Онгон сарны доор уруулын чинь балыг амталсан
Хэрлэн мөрний урсгал цэцгэсийн үнэрийг мартахгүй
Хэзээ ч би чамайг хэн хүнийх гэж бодохгүй ээ
Энгэрт минь эрхэлсэн тэр шөнүүд
Энхэрхэн бодлын мнь алтанхан дурсамжууд
Надтай цуг үргэлж оршино
Нартаас буцхад минь хамт дуусна
Чойбалсангийн гэр хороололын хашаа
Чойномын шүлгийг чамдаа уншсан мөч
Даарч байна уу гэхэд чинь үгүй гэж нэрлэхсэн
Даанч сайхан тэр мөчүүдээ
Яасан ч би мартаж чадахгүй ээ
Бусдын тэвэрт чи минь жаргасан ч бай
Бурхан биднээр тоглосон ч бай
Зүрхэнд минь чи миний л амраг хэвээрээ
Хэзээ ч би чамайг хэн нэгнийх гэж бодохгүй ээ

2006.10.22. Хэрлэн гол

( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Мөнхсайхан Н )


 
Санал асуулга
Та нэг жилийн хугацаанд хэр олон ном худалдаж авсан бэ ?
Ном худалдаж аваагүй
1-3 ном худалдаж авсан
4-7 ном худалдаж авсан
8-11 ном худалдаж авсан
12-с дээш ном худалдаж авсан
Санал асуулгын дүнг үзэх

Ном

Шуурайн Солонго: ТООРОЛЖИН

Ш.Сундуйжав : Үүр цайж байна

Э.Үржинханд : Хос ном мэндэллээ

Б.Болдсүх : Таг мартсан тангараг

Ч.Дагмидмаа


Гишүүн
Хэрэглэгчийн нэр

Нууц үг

Та манай гишүүн болохыг хүсвэл энд дарна уу.

t
Одоо онлайнд 27 зочин 0 гишүүн байна.


Мэдээлэл оруулах

Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.

Windows XP, 7 үйлдлийн системийн стандарт монгол гарын драйвэр софтверийг ашиглан бичээрэй. Таны оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.

Санал хүсэлтээ илгээх
Хайлт


Зургийн цомог

Должин  : 2007 оны аялал
mongolia2007year-271.JPG
Хэмжээс: 600x450 81k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 3619


Үймүүлсээр л
Хэмжээс: 600x800 191k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 3948

Р. Лхамсүрэн 1948	90.2х100.7, зотон тос
Их нүүдэл
Хэмжээс: 600x808 214k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 3736


Агуулга
Мягмар, 2010.08.10
· Н.Мөнхсайхан : Би талын шүлэгч
· Н.Мөнхсайхан : Өөр нэгэн ертөнцийг би хайнам
· Н.Мөнхсайхан : Үнэн
· Н.Мөнхсайхан : Амьд явахад ихийг үзэх нь ээ
· Н.Мөнхсайхны хашгираан : Хөөрхий (Егөө шүлэг)
Мягмар, 2010.08.03
· Н.Мөнхсайхны хашгираан
Мягмар, 2010.07.27
· Н.Мөнхсайханы хашгираан : Сэхээрэл
Баасан, 2010.07.16
· Н.Мөнхсайхан : Харуусал
· Би шүлгэндээ цэг тавих болоогүй
Даваа, 2010.07.05
· Н.Мөнхсайхны хашгираан : Би
· Н.Мөнхсайхан : Бурхан чи хаана байна
· Н.Мөнхсайхан : Шүлгэндээ тушаах шүлэг
· Н.Мөнхсайхан : Дэлхийгээ өрөвдсөн шүлэг
· Н.Мөнхсайхны хашгираан : Захиас шүлэг
Пүрэв, 2010.06.10
· Н.Мөнхсайхан: Хашгираан
Лхагва, 2010.05.26
· Н.Мөнхсайхан: Үхэл гэгч амьдаас агуулгатай буюу Д. Нямсүрэн
· Мөнхсайхны хашгираан : Чамайгаа эзгүйд
Даваа, 2010.05.17
· Мөнхсайхны хашгираан : Намар оройн бороо …
· Мөнхсайхны хашгираан : Би даараад байна бүсгүй минь
· Мөнхсайхны хашгираан : Чамайг би хүнийх гэж бодохгүй ээ
· Мөнхсайхны хашгираан : Хайрын дурсамж
· Мөнхсайхны хашгираан : Ханьдаа
· Мөнхсайхны хашгираан : Хайртдаа
· Мөнхсайхны хашгираан : Чамтайгаа байхдаа би
· Мөнхсайхны хашгираан : Найрагчийн хайр
· Мөнхсайхны хашгираан : Чамруу
· Мөнхсайхны хашгираан : Чамд өгөх бэлэг
· Мөнхсайхны хашгираан : Гуниг цацалсан үдэш
· Мөнхсайхны хашгираан : Хайр гуйх шүлэг
· Мөнхсайхны хашгираан : Ханьдаа
· Мөнхсайхны хашгираан : Ханьдаа
· Мөнхсайхны хашгираан : Хоёр дахь наран
· Мөнхсайхны хашгираан : Тэнгэрийн бүсгүй
· Мөнхсайхны хашгираан : Чамруу би
· Мөнхсайхны хашгираан : Хайрын гуйлгачин
Пүрэв, 2010.05.06
· Н.Мөнхсайхны хашгираан
· Н.Мөнхсайхан: Хашгираан

Та сараа сонгоно уу


Санал хүсэлт

Нэр:

Э-шуудан:

Санал хүсэлт:



Хажууд нь хүмүүн мишээн гэрэлтэхэд Халиун дэлбээгээ дэлгэн баярладаг Инээхийг хүртэл эсэндээ мэдрэх Ижий сүнстэй Сарнай цэцэг
© Copyright 2005-2018 Biirbeh.MN.
     All rights reserved.
By Bataka
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Утас : 976-99076364
И-мэйл :info@biirbeh.mn