Нүүр Гишүүн Шүлэг Өгүүллэг Сургамж Зөвлөгөө Зургийн цомог Холбоо барих
 

Сайтын мэдээлэл ...
Facebook
Twitter
RSS2

Mail : info@biirbeh.mn
Yahoo ID : tbatbaatar
Mobile : 9907-6364

Нэрээр
  ''Өврийн дэвтэр'' яруу найргийн реалити шоу  
  4-н мөртүүд  
  Sienna  
  Window of Mongolian poetry  
  Youtube  
  Агиймаа Э  
  Алтангадас  
  Алтанхундага А  
  Амарбаяр М  
  Амарсайхан A  
  Амарсанаа Б  
  Амор Хайям  
  Ардын аман зохиол  
  Ариун-Эрдэнэ Б  
  Ариунболд Энх-Амгалан  
  Афоризм  
  Аюурзана Г  
  Бавуудорж Ц  
  Багабанди Н  
  Бадарч П  
  Базардэрэг Н  
  Байгалмаа А  
  Батзаяа Б  
  Батзүл Д  
  Батнайдвар М  
  Батнайрамдал П  
  Батнасан Лу  
  Батрэгзэдмаа Б  
  Баттуяа Ц  
  Батцэцэг Ш  
  Баяр ёслол хурим найр  
  Бодрол  
  Болдсайхан С  
  Болдхуяг Д  
  Болор-эрдэнэ Х  
  Болормаа Х  
  Болормаа Б  
  Бум-Эрдэнэ Э  
  Бум-Эрдэнэ Түмэнбаяр  
  Бусад  
  Буянзаяа Ц  
  Буянцогт C  
  Буянцогт /Цахарын/ С  
  Бямбаа Жигжид  
  Бямбажаргал Ц  
  Бүжинлхам Эрдэнэбаатар  
  Гадаадын уран зохиол  
  Галсансүх Б  
  Ганзориг Батсүх  
  Ганзориг Б  
  Гэсэр  
  Гүрбазар Ш  
  Дагмидмаа Ч  
  Далай ламын айлдвар  
  Дамдинсүрэн Цэнд  
  Дашбалбар О  
  Дениска Михайлов  
  Дорж Б  
  Доржсэмбэ Ц  
  Дулмаа Ш  
  Дууны үг  
  Дэлгэрмаа Ц  
  Дэлхийн уран зохиол  
  Ерөөл, Магтаал  
  Жамбалгарав Ц  
  Зохиолчдын намтар  
  Зүйр цэцэн үг  
  Ичинхорлоо Б  
  Кана Б  
  Лодойдамба Ч  
  Лочин Соном  
  Лхагва Ж  
  Лхагвасүрэн Б  
  Лхамноржмаа Ш  
  Монгол Улсаа хөгжүүлье  
  Монголын өгүүллэгийн цоморлиг 2003  
  Мэдээ, мэдээлэл  
  Мөнх-Өлзий Б  
  Мөнхбат Ж  
  Мөнхсайхан Н  
  Мөнхтуяа А  
  Мөнхцэцэг Г  
  Мөнхчимэг А  
  Намдаг Д  
  Намсрай Д  
  Нацагдорж Д  
  Номин Г  
  Номинчимэг У  
  Нямсүрэн Д  
  Оюун-Эрдэнэ Н  
  Оюундэлгэр Д  
  Пүрэв Санж  
  Пүрэвдорж Лувсан  
  Пүрэвдорж Д  
  Пүрэвсүрэн Соёрхын  
  Равжаа Д  
  Ринчен Б  
  Сумъяа Доржпалам  
  Сургамж  
  Сүглэгмаа Х  
  Сүрэнжав Шарав  
  Сүхбаатар Ширчин  
  Сүхзориг Г  
  Тайванжаргал Н  
  Төрбат Д  
  Улам-Оргих Раднаадорж  
  Урианхай Д  
  Уугансүх Б  
  Хасар Л  
  Хишигдорж Л  
  Ховд Их сургуулийн Утга зохиолын нэгдэл  
  Хулан Ц  
  Хүрэлбаатар Ү  
  Хүрэлсүх М  
  Хүүхдийн дуу  
  Цэемаа М  
  Цэцэнбилэг Д  
  Чойном Р  
  Чоно  
  Чулуунцэцэг Б  
  Шог өгүүллэг  
  Шүлэг  
  Шүүдэрцэцэг Б  
  Энхбат Балбар  
  Энхболд Энхбаатар  
  Энхболдбаатар Д  
  Энхтуяа Б  
  Энхтуяа /Эмүжин/ Р  
  Эрдэнэ С  
  Эрдэнэ-Очир Арлаан  
  Эрдэнэсолонго Б  
  Эрхэмцэцэг Ж  
  Явуухулан Б  
  Ярилцлага  
  Үлгэр  
  Үржинханд Э  
  Өвөр Монголын яруу найраг  
  Өгүүллэг  
  Өлзийтөгс Л  
  Өөрийгөө ялах нь  

Ангилал
  Article1  
  Шүлэг  
  Өгүүллэг  
  Найраглал  
  Афоризм  
  Богино өгү  
  Роман, тууж  
  Зүйр цэцэн  
  Үлгэр  
  Ертөнцийн  
  Ардын аман  
  Нийтлэл  
  Дууль  
  Сургамж  
  Зөвлөгөө  
  Мэдээ  
  Намтар  
  Ярилцлага  
  Ерөөл магтаал  
  Дууны үг  
  Ардын аман зохиол  
  Youtube  
  Дурсамж  
  Бусад  

Дэм дэмэндээ гэж
Та бүхнийг бидэнд туславал бид баярлах болно.
$



  

Н Мөнхсайхан


Мөнхсайхан 	Н	 Шүлэг: Мөнхсайхны хашгираан : Хайрын дурсамж
Оруулсан admin on 2010-05-17 22:08:17 (2429 уншсан)

Чамтайгаа болздог байсан тэр үдшүүд
өчигдөрхөн юм шиг
Чандаган сар мөнгөн одод яг л хэвээрээ
Чи бид хоёрын уулздаг байсан цэцэрлэгийн хашаа
одоо ч хэвээрээ
Чийдэнгийн гэрэл,манаачийн алхаа одоо ч хэвээрээ
Даарч байсан ч салж чадахгүй хоргоддог
Даанч сайхан тэр мөчүүд
Давилуухан шүлэгч надад
Дахиж олдохгүй алтанхан хормууд
Дагина минь би чинийхээ төлөө
Дахиад мянгган жил ч амьдармаар байна аа
Хайрт минь хань минь
Халуухан сэтгэлийн наран илч минь ээ
Би чинь:
Бидэн хоёрт заяасан энэ тавилангаа
Билиг төгс найрагч заяагаа
Хүн гэсэн ариун нэрээ
Хүний дайтай авч явна аа.

( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 5/1 | Мөнхсайхан Н )

Мөнхсайхан 	Н	 Шүлэг: Мөнхсайхны хашгираан : Ханьдаа
Оруулсан admin on 2010-05-17 22:07:08 (2581 уншсан)

Орчлонгийн хүүхнүүд цэцэг шиг олоон гэвч,
Онцолж би чамайгаа л сонгосон хань минь
Амьдрал хэмээх тэнгисийг өөрсдийн завиараа туулж
Алдаа онооны нугачааг хоёрхон биеэрээ туулж
Хүн хүнээ чаж хайрладгийг хүмүүст харуулж
Хүсэл мөрөөдөлдөө хүрэх гэж тэмүүлж
Ганц олдсон амьдралаа хүний зэрэгтэй туулан
Гал голомтоо хүй орчлонд цогцлоон
Хайр дурлалын амтат дарсыг
Хамтдаа хүртэн жаргах гэж л
Чамайгаа би сонгосон, чамдаа би хайртай


( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Мөнхсайхан Н )

Мөнхсайхан 	Н	 Шүлэг: Мөнхсайхны хашгираан : Хайртдаа
Оруулсан admin on 2010-05-17 22:06:11 (2279 уншсан)

Хамгаас нандин цэцэгхэн минь
Хараад ханамгүй энхрийхэн мминь
Зөвхөн надаар л хайрлуулах гэж
Зөндөө зөрсөн амраг
Зөн совин гэгээн хүслийн наран зүг минь ээ

Чамайгаа би өөрийнхөө нар гэж бодном
Чандага цагаан сэтгэлийн чинь илчинд дулаацаж явнам
Нар мандаж сар туяарсан ч чамтайгаа
Найраг хатирааж дуу цацлаан амьдрахсан

Хорвоо хөрвөж хоёулхнаа үлдсэн ч
Хотол түмэн нүүрээ буруулсан ч
Чамайгаа л хайрлаж
Чамаараа л гоёж амьдарна аа

( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Мөнхсайхан Н )

Мөнхсайхан 	Н	 Шүлэг: Мөнхсайхны хашгираан : Чамтайгаа байхдаа би
Оруулсан admin on 2010-05-17 22:05:08 (2436 уншсан)

Чамтайгаа байхдаа би ертөнцийн хатууг үл мэдэрдэг
Чамайгаа хайрлсаар л хорвоог туулахыг хүсдэг
Чандмань сартай шөнийн тэнгэр гадаа налайна
Чамдаа зориулж би энэхүү шүлгийг дархалж байна

Хайрт минь,Хандаа минь дээ
Хачин гэгээхэн бас яруухан дуу минь дээ
Хамт л байвал жаргалтай байдаг
Хайлган зүрхний нар минь дээ
Чамтайгаа байхдаа би жаргалтай байдаг

( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Мөнхсайхан Н )

Мөнхсайхан 	Н	 Шүлэг: Мөнхсайхны хашгираан : Найрагчийн хайр
Оруулсан admin on 2010-05-17 22:03:39 (2368 уншсан)

Яруу найрагчийн хайрыг татсан бүсгүй
Ямар азтайг чи мэдэх үү
Гоо үзэсгэлэнг чинь мөнхлөн дархалж
Гоёмсог залуугаар чинь шүлгэн зураг зурж
Эрин зуун жаран жарны турш
Эгнэгт нэрийг чинь мөнхжүүлж чадахаа
Эгэл шүлэгч би чамдаа амлаж чадна аа

Бүсгүй болгон найрагчийн хайрыг татдаггүй
Бүүр онцгойд нь л тэд өөрсдөө дурлцгаадаг
Дараа нь тэр бүсгүйгээ
Далайгаас түүсэн сувд адил хайрлдаг



( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Мөнхсайхан Н )

Мөнхсайхан 	Н	 Шүлэг: Мөнхсайхны хашгираан : Чамруу
Оруулсан admin on 2010-05-17 21:57:16 (2257 уншсан)

Маргааш би чиний зүг
Мандах нартай уралдан очно
Мөрөөдөж санасан сэтгэлийг минь баясгаж
Монголжин минь чи инээмсэглэж угтаарай

Тэр чинь л надад хамгийн том бэлэг юм шүү
Тэнгэр минь гэрчилнэ
Тэргэл саран хэлнэ
Намайг чамд хайртай болсныг.


( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Мөнхсайхан Н )

Мөнхсайхан 	Н	 Шүлэг: Мөнхсайхны хашгираан : Чамд өгөх бэлэг
Оруулсан admin on 2010-05-17 21:56:01 (2340 уншсан)

Дэндүү хайртайдаа би чамд
Бүхнийг бэлэглэж чадахгүй
Дээр нь бас эд мөнгө амлаж чадахгүй
Дээдийн дээд эрх ямбанд умбуулж чадахгүй ээ

Харин би чамайгаа хайрлаж чадна
Хамгаас үнэнчээр түшиж чадна
Зуун жилээр ч хайрлаж чадна
Зуурдхан амьдралаа ч зориулж чадна



( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Мөнхсайхан Н )

Мөнхсайхан 	Н	 Шүлэг: Мөнхсайхны хашгираан : Гуниг цацалсан үдэш
Оруулсан admin on 2010-05-17 21:52:22 (2250 уншсан)

Энгэр задгайхан гуниг цацлаан алхмаар байх чинь
Энэ муу зүрх нэг л биш ээ
Дурлалын дуэльд дуудуулж
Дутуу шархадсан мэт
Хөндүүрхэн байна ,хөвсөлзөөд байна

Яахав дээ зүрх минь чи
Савалж л бай
Сэмэрхий дарцаг шиг намирч л бай
Нэг л өдөр чи бид хоёр
Нэг л зүрхийг байлдан дагуулж
Ялалтын тугийг
Янаг дурлалын оройд нь зоож
Яруу шүлгээрээ бөмбөрдөх болно.


( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Мөнхсайхан Н )

Мөнхсайхан 	Н	 Шүлэг: Мөнхсайхны хашгираан : Хайр гуйх шүлэг
Оруулсан admin on 2010-05-17 21:46:35 (2384 уншсан)

Би чамдаа дурлмааргүй байна
Дурлал мөнх байдаггүй учир
Харин би чамайгаа хайрлмаар байна
Хачин ихээр дээдэлмэээр байна
Ганц олдсон амьдралаа чамтай л хамт туулж
Гал халуун хайранд чамайгаа умбуулмаар байна

Өнө мөнхийн хайранд минь чи итгэж
Өнгө мөнгөний орчлонг өөрсдийнхөөрөө туулах юм бол
Ядруухан шүлэгч миний насны хүсэл тэрээ
Яруу найргийн тансаг дарсыг
Ялдамхан чамдаа үүрд аягалж
Тэврэлтэнд чинь нялхарч
Тэнгэрийн доор амьдармаар байна
Наддаа хайр хайрла..
— — — — — — — — —

( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Мөнхсайхан Н )

Мөнхсайхан 	Н	 Шүлэг: Мөнхсайхны хашгираан : Ханьдаа
Оруулсан admin on 2010-05-17 21:45:35 (2273 уншсан)

Хань С. Бадамханддаа
….Бурхнаас надад өгсөн хамгийн том бэлэг чи
Бусдад надаас өгсөн хамгийн их хайр бол чи минь шүү дээ…

Хархан нүдэн Хандааг харааад л баймаар
Хажуугаас нь холдолгүй суугаад л баймаар
Дүрлэн алаг нүдийг ширтээд л баймаар
Дуу хоолойг нь сонсоод л баймаар

Алаг нүдэн түүнийг энхрийлээд л баймаар
Аашных нь ялдамд уяраад л суумаар
Гоо үзэсгэлэнг нь магтан уулж
Гоёмсог шүлгүүд бичээд л баймаар



( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Мөнхсайхан Н )

Мөнхсайхан 	Н	 Шүлэг: Мөнхсайхны хашгираан : Ханьдаа
Оруулсан admin on 2010-05-17 21:44:25 (2301 уншсан)

Хандаа гэж
Хайрлаад л баймаар сайхан
Ханьдаа энэхүү шүлгүүдээ зориулав…..
….Бурхнаас надад өгсөн хамгийн том бэлэг чи
Бусдад надаас өгсөн хамгийн их хайр бол чи минь шүү дээ…

Мөнхсайхны хашгираан : Сайхан чамд

Сайхан царайнд чинь гуниг тодрох ёсгүй
Сайхан нүдэнд чинь харуусал нуугдах учиргүй
Сайхан хүн сайхан хайранд л жаргаж
Сайн явах учиртай

( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Мөнхсайхан Н )

Мөнхсайхан 	Н	 Шүлэг: Мөнхсайхны хашгираан : Хоёр дахь наран
Оруулсан admin on 2010-05-17 21:00:57 (2643 уншсан)

Зуны сүүл сарын намуухан тэр үдэш
Зургийн хуар шиг чи
Энгэрт минь эрхэлж хоносон
Зулай дээр мичид гялалзаж
Зуны шөнө богинохон байсаан
Зууван улаан наран удалгүй мандаж
Зураг сайхан өглөө болсон
Өвөр дээрээс минь чи
Өглөөн нарыг харсан
Өр зүрхэнд минь
Өөрийгөө бүтнээр нь шингээсэн
Тэгээд л чи тэртээ хол явчихсан
Тэнгис шиг гунигт би живсэн…………

( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Мөнхсайхан Н )

Мөнхсайхан 	Н	 Шүлэг: Мөнхсайхны хашгираан : Тэнгэрийн бүсгүй
Оруулсан admin on 2010-05-17 20:59:17 (2518 уншсан)

Тэнгэрийн дагина шиг бүсгүйг би үнссэн
Тэр уруул балын амттай байсан
Тэргэл сарны доор гарыг нь атгаж хоносон
Тэр гар Дарь эхийн мутар мэт зөөлхөн байсан

Гил хархан үсийг нь үнэрлэсэн
Гэсэр цэцгийн үнэр ханхийсэн
Хайранд нь халамцаад би нам унтчихсан
Харин өглөө нь ганцаараа сэрсэн….

Үгүй байлгүй дээ өчигдрийн бүхэн
зүүд байсан байх
Үргэсэн янзага шиг бүсгүй
тэнгэрийнх байсан байх
Газын орон зай багадаад
тэр явчихсан байх
Ганцхан намайг л жаргаах гэж л
тэр шөнө ирсэн байх аа….

2007.06.28

( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Мөнхсайхан Н )

Мөнхсайхан 	Н	 Шүлэг: Мөнхсайхны хашгираан : Чамруу би
Оруулсан admin on 2010-05-17 20:35:40 (2305 уншсан)

Би чамруу тэмүүлсээр л
Бие сэтгэлээрээ ууссаар
Яг л гол мөрөн адил урссаар …
Харин чи надаас холдсоор
Хоног өдөр өнгөрөх тусам он тоолол шиг одсоор
Яг л салхи адил
Чамруу би тэмүүлсээр л
Чанга тэврэхсэн гэж мөрөөдсөөр л
Саран адил чи тэртээ хол
Саваагүй дурлалыг минь шоолох адил.
Хиргүй ариухан цас мэт цаасан дээр
Хэн нэгэнд зориулж шүлэг бичмээр
Зөөлөн цагаан ширхэг адил
Зөндөө олон хайрын захиаг цацмаар
Тэгээд хайлж
Тэр дороо ус болж
Гоолиг бүсгүйчүүд булхан сэрүүцэх
Гол болж урсмаар…..

2007.06.24.

( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Мөнхсайхан Н )

Мөнхсайхан 	Н	 Шүлэг: Мөнхсайхны хашгираан : Хайрын гуйлгачин
Оруулсан admin on 2010-05-17 20:34:28 (2670 уншсан)

Гуйлга гуйгаагүй ээ би чамаас
хайр л гуйсан
Гуйлгачин харсан мэт гайхаж
бүү хар
Эд баялаг өнгө мөнгө бус
Энэхэн биеийг чинь л хайрлах гэж
Чамд сөгдсөн
Эрхэмсэг нэгэн шүлэгчээ
Эмээх хэрэггүй би хайрын
гуйлгачин
Тоотой богинохон насандаа
хайранд умбах гэж
Тоостой шаргал орчлонд
хүнийг хайрлах гэж
Энэрэн нигүүлсэх сэтгэлийг
Энэ орчлонд түгээх гэж
Нэгэн биеэрээ хайр тээж ирсэн
Би хайрын элч
Би хайрын гуйлгачин


( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Мөнхсайхан Н )

Мөнхсайхан 	Н	 Шүлэг: Н.Мөнхсайхны хашгираан
Оруулсан admin on 2010-05-06 01:23:58 (2474 уншсан)

Сая жилийн тэртээд би

Сая жилийн тэртээд би

Саран дээр гэрээ барьчихаад

Саахалтын гариг руу нисдэг тавгаар хэсээд

Сайхан хөөрхөн охидтой

Оддын дундуур зугаалаад

Одоогийн энэ гариг руу

“Морь хардаг” байлаа



( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Мөнхсайхан Н )

Мөнхсайхан 	Н	 Шүлэг: Н.Мөнхсайхан: Хашгираан
Оруулсан admin on 2010-05-06 00:47:34 (2536 уншсан)

Эх орончид олон болж дээ

Энэ цагт

Энгэртээ лоозон барьж

Эх захгүй орилоод

Эцэстээ мөнгө үмхээд нам болоод

Эрх мэдэлтнүүд бирд болж дээ

Энэ төрд

Эх орноо хэсэглэн худалдаад

Энэрэнгүй бурхад болж жүжиглээд

Ядруухан түмнийхээ зовлон дээр

Янз янзаар тоглоод л


( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 1/1 | Мөнхсайхан Н )


 
Санал асуулга
Та онлайн номын дэлгүүрээр хэр их үйлчлүүлэх вэ ?
Байнга
Нилээд
Хааяа
Цөөн
Үгүй
Санал асуулгын дүнг үзэх

Ном

Шуурайн Солонго: ТООРОЛЖИН

Ш.Сундуйжав : Үүр цайж байна

Э.Үржинханд : Хос ном мэндэллээ

Б.Болдсүх : Таг мартсан тангараг

Ч.Дагмидмаа


Гишүүн
Хэрэглэгчийн нэр

Нууц үг

Та манай гишүүн болохыг хүсвэл энд дарна уу.

t
Одоо онлайнд 27 зочин 0 гишүүн байна.


Мэдээлэл оруулах

Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.

Windows XP, 7 үйлдлийн системийн стандарт монгол гарын драйвэр софтверийг ашиглан бичээрэй. Таны оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.

Санал хүсэлтээ илгээх
Хайлт


Зургийн цомог


B3-011.JPG
Хэмжээс: 600x484 128k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 3902

Өвөрхангай
ubr-003.JPG
Хэмжээс: 1280x960 628k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 2638

Должин : Зам зуур
zam-072.JPG
Хэмжээс: 600x450 153k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 2599


Агуулга
Мягмар, 2010.08.10
· Н.Мөнхсайхан : Би талын шүлэгч
· Н.Мөнхсайхан : Өөр нэгэн ертөнцийг би хайнам
· Н.Мөнхсайхан : Үнэн
· Н.Мөнхсайхан : Амьд явахад ихийг үзэх нь ээ
· Н.Мөнхсайхны хашгираан : Хөөрхий (Егөө шүлэг)
Мягмар, 2010.08.03
· Н.Мөнхсайхны хашгираан
Мягмар, 2010.07.27
· Н.Мөнхсайханы хашгираан : Сэхээрэл
Баасан, 2010.07.16
· Н.Мөнхсайхан : Харуусал
· Би шүлгэндээ цэг тавих болоогүй
Даваа, 2010.07.05
· Н.Мөнхсайхны хашгираан : Би
· Н.Мөнхсайхан : Бурхан чи хаана байна
· Н.Мөнхсайхан : Шүлгэндээ тушаах шүлэг
· Н.Мөнхсайхан : Дэлхийгээ өрөвдсөн шүлэг
· Н.Мөнхсайхны хашгираан : Захиас шүлэг
Пүрэв, 2010.06.10
· Н.Мөнхсайхан: Хашгираан
Лхагва, 2010.05.26
· Н.Мөнхсайхан: Үхэл гэгч амьдаас агуулгатай буюу Д. Нямсүрэн
· Мөнхсайхны хашгираан : Чамайгаа эзгүйд
Даваа, 2010.05.17
· Мөнхсайхны хашгираан : Намар оройн бороо …
· Мөнхсайхны хашгираан : Би даараад байна бүсгүй минь
· Мөнхсайхны хашгираан : Чамайг би хүнийх гэж бодохгүй ээ
· Мөнхсайхны хашгираан : Хайрын дурсамж
· Мөнхсайхны хашгираан : Ханьдаа
· Мөнхсайхны хашгираан : Хайртдаа
· Мөнхсайхны хашгираан : Чамтайгаа байхдаа би
· Мөнхсайхны хашгираан : Найрагчийн хайр
· Мөнхсайхны хашгираан : Чамруу
· Мөнхсайхны хашгираан : Чамд өгөх бэлэг
· Мөнхсайхны хашгираан : Гуниг цацалсан үдэш
· Мөнхсайхны хашгираан : Хайр гуйх шүлэг
· Мөнхсайхны хашгираан : Ханьдаа
· Мөнхсайхны хашгираан : Ханьдаа
· Мөнхсайхны хашгираан : Хоёр дахь наран
· Мөнхсайхны хашгираан : Тэнгэрийн бүсгүй
· Мөнхсайхны хашгираан : Чамруу би
· Мөнхсайхны хашгираан : Хайрын гуйлгачин
Пүрэв, 2010.05.06
· Н.Мөнхсайхны хашгираан
· Н.Мөнхсайхан: Хашгираан

Та сараа сонгоно уу


Санал хүсэлт

Нэр:

Э-шуудан:

Санал хүсэлт:



Хажууд нь хүмүүн мишээн гэрэлтэхэд Халиун дэлбээгээ дэлгэн баярладаг Инээхийг хүртэл эсэндээ мэдрэх Ижий сүнстэй Сарнай цэцэг
© Copyright 2005-2018 Biirbeh.MN.
     All rights reserved.
By Bataka
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Утас : 976-99076364
И-мэйл :info@biirbeh.mn