Нүүр Гишүүн Шүлэг Өгүүллэг Сургамж Зөвлөгөө Зургийн цомог Холбоо барих
 

Сайтын мэдээлэл ...
Facebook
Twitter
RSS2

Mail : info@biirbeh.mn
Mobile : 9907-6364

Нэрээр
  ''Өврийн дэвтэр'' яруу найргийн реалити шоу  
  4-н мөртүүд  
  Sienna  
  Window of Mongolian poetry  
  Youtube  
  Агиймаа Э  
  Алтангадас  
  Алтанхундага А  
  Амарбаяр М  
  Амарсайхан A  
  Амарсанаа Б  
  Амор Хайям  
  Ардын аман зохиол  
  Ариун-Эрдэнэ Б  
  Ариунболд Энх-Амгалан  
  Афоризм  
  Аюурзана Г  
  Бавуудорж Ц  
  Багабанди Н  
  Бадарч П  
  Базардэрэг Н  
  Байгалмаа А  
  Батзаяа Б  
  Батзүл Д  
  Батнайдвар М  
  Батнайрамдал П  
  Батнасан Лу  
  Батрэгзэдмаа Б  
  Баттуяа Ц  
  Батцэцэг Ш  
  Баяр ёслол хурим найр  
  Бодрол  
  Болдхуяг Д  
  Болор-эрдэнэ Х  
  Болормаа Б  
  Болормаа Х  
  Бум-Эрдэнэ Түмэнбаяр  
  Бум-Эрдэнэ Э  
  Бусад  
  Буянзаяа Ц  
  Буянцогт C  
  Буянцогт /Цахарын/ С  
  Бямбаа Жигжид  
  Бямбажаргал Ц  
  Бүжинлхам Эрдэнэбаатар  
  Гадаадын уран зохиол  
  Галсансүх Б  
  Ганзориг Б  
  Ганзориг Батсүх  
  Гэсэр  
  Гүрбазар Ш  
  Дагмидмаа Ч  
  Далай ламын айлдвар  
  Дамдинсүрэн Цэнд  
  Дашбалбар О  
  Дениска Михайлов  
  Дорж Зундуй  
  Дорж Б  
  Доржсэмбэ Ц  
  Дулмаа Ш  
  Дууны үг  
  Дэлгэрмаа Ц  
  Дэлхийн уран зохиол  
  Ерөөл, Магтаал  
  Жамбалгарав Ц  
  Зохиолчдын намтар  
  Зүйр цэцэн үг  
  Ичинхорлоо Б  
  Кана Б  
  Лодойдамба Ч  
  Лочин Соном  
  Лха Отхан  
  Лхагва Ж  
  Лхагвасүрэн Б  
  Лхамноржмаа Ш  
  Монгол Улсаа хөгжүүлье  
  Монголын өгүүллэгийн цоморлиг 2003  
  Мэдээ, мэдээлэл  
  Мөнх-Өлзий Б  
  Мөнхбат Ж  
  Мөнхсайхан Н  
  Мөнхтулга Г  
  Мөнхтуяа А  
  Мөнхцэцэг Г  
  Мөнхчимэг А  
  Намдаг Д  
  Намсрай Д  
  Нацагдорж Д  
  Номин Г  
  Номинчимэг У  
  Нямсүрэн Д  
  Оюун-Эрдэнэ Н  
  Оюундэлгэр Д  
  Пүрэв Санж  
  Пүрэвдорж Д  
  Пүрэвдорж Лувсан  
  Пүрэвсүрэн Соёрхын  
  Равжаа Д  
  Ринчен Б  
  Сумъяа Доржпалам  
  Сургамж  
  Сүглэгмаа Х  
  Сүрэнжав Шарав  
  Сүхбаатар Ширчин  
  Сүхзориг Г  
  Тайванжаргал Н  
  Төрбат Д  
  Урианхай Д  
  Уугансүх Б  
  Хасар Л  
  Хишигдорж Л  
  Ховд Их сургуулийн Утга зохиолын нэгдэл  
  Хулан Ц  
  Хүрэлбаатар Ү  
  Хүрэлсүх М  
  Хүүхдийн дуу  
  Цэемаа М  
  Цэцэнбилэг Д  
  Чойном Р  
  Чоно  
  Чулуунцэцэг Б  
  Шагж гэлэн  
  Шог өгүүллэг  
  Шүлэг  
  Шүүдэрцэцэг Б  
  Энхбат Балбар  
  Энхболд Энхбаатар  
  Энхболдбаатар Д  
  Энхтуяа Б  
  Энхтуяа /Эмүжин/ Р  
  Энэбиш Батсамбуу  
  Эрдэнэ С  
  Эрдэнэ-Очир Арлаан  
  Эрдэнэсолонго Б  
  Эрхэмцэцэг Ж  
  Явуухулан Б  
  Ярилцлага  
  Үлгэр  
  Үржинханд Э  
  Өвөр Монголын яруу найраг  
  Өгүүллэг  
  Өлзийтөгс Л  
  Өөрийгөө ялах нь  

Ангилал
  Article1  
  Шүлэг  
  Өгүүллэг  
  Найраглал  
  Афоризм  
  Богино өгү  
  Роман, тууж  
  Зүйр цэцэн  
  Үлгэр  
  Ертөнцийн  
  Ардын аман  
  Нийтлэл  
  Дууль  
  Сургамж  
  Зөвлөгөө  
  Мэдээ  
  Намтар  
  Ярилцлага  
  Ерөөл магтаал  
  Дууны үг  
  Ардын аман зохиол  
  Youtube  
  Дурсамж  
  Бусад  

Дэм дэмэндээ гэж
Та бүхнийг бидэнд туславал бид баярлах болно.
$



 

Ж Лхагва


Лхагва 	Ж	 Дурсамж: Л.Одончимэд : Гэгээн цагаан инээдээр орчноо гийгүүлж явсан
Оруулсан admin on 2011-04-14 21:01:00 (9586 уншсан)

УИХ-ын гишүүн, зохиолч Л.Одончимэд

 

1958 онд манай говь нутагт урьд хожид байгаагүй сайхан зун болж найман сарын дундуур Хатанбулаг, Хөвсгөл, Улаанбадрах сумын залуучуудын урлаг спортын чуулга уулзалт Хөвсгөл суманд болоход оролцсон минь өнөө ч санаанд илхэн.
Хүмүүл, таана ханхалсан задгай талбайд бөмбөг тоглож гүйж, харайж савлуурт сонс эргэцгээж, барилдаж унаж ирсэн мориороо уралдаж оройд нь сумын умгархан улаанбуланд жүжиг концерт тоглож нийтийн бүжиг эргэцгээснийг огт мартамгүй. Хатанбулаг сумаас ирсэн Цэрэнжамц гэдэг хүн одоо боль гэтэл сонс эргэж билээ. Хөвсгөл сумын залуучуудын концерт эхлэх болоход хөх даалимбан тэрлэгтэй бүлтгэр борхүү гэрч ирээд цовоо цолгин дуугаар дуржигнуулан хөтөллөө. Тэр бас шүлэг уншлаа. Чухам хэний зохиол гэснийг одоо санахгүй байна.

( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Дурсамж | Оноо: 0/0 | Лхагва Ж )


Лхагва 	Ж	 Дурсамж: Гэмпэлийн Цэдэвдорж : Бодлын чулууны эрэлчин
Оруулсан admin on 2011-04-14 20:59:53 (6435 уншсан)

Гэмпэлийн Цэдэвдорж

Зохиолч , яруу найрагч, сэтгүүлч Жагдалын Лхагвааг “Бодлын чулууны эрэлчин “ гэж нэрлэсний учир гэвэл манай говьд мана гартаам эрдэнийн чулуу малын хөлөөр шаргиж байдаг. тэр чулуугаар урчууд сайхан хөөрөг хийсэн нь хэн хүний олзуурхамаар гоёл, урлал эдлэл болдог аж. Түүн лүгээ Ж.Лхагва маань амьдрал дундаас бодлын чулуу түүсээр “Атга чулуу” гэдэг ном бүтээсэн нь уншигчдын талархал хүлээж байлаа.


( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Дурсамж | Оноо: 0/0 | Лхагва Ж )


Лхагва 	Ж	 Дурсамж: Балжирын Догмид : Хорвоогоос буцсан хүний үрийг хойноос нь дуудавч эргэж ирдэггүй
Оруулсан admin on 2011-04-14 20:44:46 (10688 уншсан)

Балжирын Догмид
“Монголын мэдээ” сонин
2000.4.19
.
Жагдалын Лхагвыг өөд болсноос нь хойш их хотын маань бүхэл бүтэн хороолол нэг л эл хульхан болсон мэт санагдаж, миний бие юм юман дээр ганцаарддаг байх шиг.
Хамгийн сүүлд Бавуугийн Лхагвасүрэн бид хоёр цагаан сарын шинийн гурванд Лхагвынд очин золгож охин Нарандуламаар нь патераа татуулснаас хойш дахин уулзсангүй. Нэлээд халамцуу Лхагва маань Лхагвасүрэн бид хоёрыг цахилгаан шатны үүд хүртэл үдэж өгөхдөө:

  • Та хоёр ингээд намайг хэдэн хүүхнүүдтэй орхиод явж болж байгаа юм уу? гэж тоглоом шоглоомоор хэлээд нэг муухан инээмсэглэнхэн үлдсэнсэн. тэр бол бид хоёрын хувьд эцсийн уулзалт байж.


( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Дурсамж | Оноо: 0/0 | Лхагва Ж )

Лхагва 	Ж	 Шүлэг: Ломбын Нямаа : “Жагдалын Лхагва” тивд аялсан тэмдэглэл
Оруулсан admin on 2011-04-14 20:37:29 (6299 уншсан)

Ломбын Нямаа
“Бүтээнэ гэдэг нь хоёрдогч амьдрал болой” А.Камю

1970 аад оны эхээр Монголын уран зохиол хэмээх их далайд сэлүүргүй завиар тэнэж явахдаа “Жагдалын Лхагва” хэмээх шинэ тивийг нээж билээ. Миний анхлан нээсэн Лхагва нэртэй тивд уулс нь мөнх цастай,ургамал ногоо нь мөнх ногоон, хүн ард нь ухаан саруул, сэтгэл ариун дагшин орнон байх бөлгөө. Энэ тивд анх газардахад “сэтгэлдээ хор нэрдэгггүй хэн ч манай тивд амьдарч болно” хэмээн чулуун дээр худам монгол бичгээр таталганг бичсэн байсансан. Энэ тивийн ойролцоо эх газраас усаар холбогдсон “Урианхай”, “Лхагвасүрэн”, “Батбаяр”, “Дашням” нэртэй тивүүд орших бөлгөө. Үүнийг үл өгүүлэн дурсах минь:


( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Лхагва Ж )


Лхагва 	Ж	 Дурсамж: Дарамын Батбаяр : Толгодын цаана ингэ буйлна…
Оруулсан admin on 2011-04-14 20:33:18 (11661 уншсан)

Дарамын Батбаяр

Амьдрал уран бүтээлийн их аянд бид тав нэг гал явлаа. Хэлэлцсэн юм шиг цуглаж хэн нэгнийхээ ачааг татлцаж, он жилүүдийн нуруу давж явсан юмсан. Гэтэл гэнэт:
Ханат гэрийнхээ хатавчаар гарч
Хадан гэртээ харьж одов Лхагваа анд
Хан тэнгэрт “Хулангийн тоос” үлдээж
Хатан дэлхийд “Алаг чулуу” асгаж орхиод
Хальж одов Лхагва анд Юутай гаслан. Ширээн дээр нь дутуу орхисон Жамуха роман хэвтэнэ. “Толгодын цаана ингэ буйлна” хүн таван од,галын таван толгой… таван юм бөр байдаг гэдэг ч худлаа л юм байна. Зургаа байх минь яалаа… Толгодын цаана ингэ буйлна.
Тэртээ 1971 оны 05-р сарын 28-ны өдөрсөн. Би телевизийн сургууль, хүүхдийн редакцид ажиллаж байсан юм. Ажил дээрээ байж байтал Лхагваа ороод ирлээ. Бид хоёр уржигдархан уулзсан хэр нь ойрын мөд уулзсан мэт ганганалдан уулзав. Нөгөөдрийн нэвтрүүлэгт “Нутаг” гэдэг өгүүллэгээ уншихаар явж байгаа нь тэр юмсанж. Хоол идсэн эсэхийг нь асуухад “үгүй” гэлээ.Гуанз хаасан байсан тул бид хоёр арын хаалгаар нь орж захиалчихаад хүлээж суухдаа уран зохиол л ярьж суулаа.


( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Дурсамж | Оноо: 0/0 | Лхагва Ж )


Лхагва 	Ж	 Дурсамж: Бавуугийн Лхагвасүрэн :Лхагва чи сайн уу?
Оруулсан admin on 2011-04-14 20:28:39 (7156 уншсан)

Монгол улсын төрийн соёрхолт яруу найрагч Бавуугийн Лхагвасүрэн оюутан ахуйдаа зохиолч Жагдалын Лхагва агсанд бичсэн нэгэн захидлыг толилуулж байна. Тэд монголын утга зохиолын нэгэн үеийн томчууд болон үлдэхийг тухайн үед хэн хэн нь төсөөлөөгүй нь лав.
1977 онд бичсэн энэхүү захидлыг Лхагваа гуай ихэд нандигнан байсан бөгөөд өөрийнхөө тэмдэглэлийн дэвтэрт бичиж хадгалсан байдаг.

Их говийн зоригтон” Лхагва чи сайн уу? Би энүүхэнд чинь орших Эрхүүд “Интониция” хэмээх номыг орос багш дагаад хашигчиж суудаг болой. Энд улирлын байдал намар. Хүүхнүүдийн шалдан шилбэ шаварт будагдан алхаа нь хурдсах нь тэд бас намар руугаа яарчээ. Нутаг орон минь сайхан байгаа биз дээ. Зүүдэндээ л зөвхөн үздэг. Тэр сайхан оронг санахгүй байж яахан чадна.


( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Дурсамж | Оноо: 0/0 | Лхагва Ж )


Лхагва 	Ж	 Дурсамж: Бавуугийн Лхагвасүрэн : Сайн нөхрөө санахуй намрын салхин уйтай
Оруулсан admin on 2011-04-14 20:25:35 (8379 уншсан)

Бавуугийн Лхагвасүрэн

Гурван гүрэн гурван талаас нь залбиран байдаг их цаст Алтайн уулёын элгэн дэх Монгол улсын хи лийн 1-р баганын харалдаа торгон хилийн застав дээр хялалзсан олон од түгсэн хүйтэн шөнө “ Таны найз Лхагваа насан өөд болов. яаралтай ир” гэсэн цахилгаан авч билээ. Үнэмшмээргүй гэнэтийн мэдээ байдаг ч энэ “хутга” шиг мэдээ намайг бодох ухаангүй болтол оносон… Намайг хүүхэд шиг дагадаг найз минь надтай цуг явж монголын их уулсыг үзнэ гэж олон хоног хөл хөөрцөг болсон доо. Хөдөө явахын урьд орой надруу утасдаж – Ажил их би явж чадахаа байлаа… гэж дуу муутайхан ярьсан. Лхагваа явахаа болилоо гэхээр миний ч урам хугарсан. Гэхдээ бид хоёрын дундуур орох их хагацлын чимээ тийм ойрхон сонсогдож байсныг анзаарах сөгөө байсангүй. Яг явах өдрийн өглөө Лхагва эрт утасдаж – сайн яваарай гэж хэлсэн үгээр бид хоёрын нарны дор ярих яриа дууссан байна лээ…Лхагвааг би дагаж үгүйдээ бид 2-т утасаар ярилгүй өнжсөн өдөр арван хуруунаас цөөхөн байсан даа.Намайг явахад даралт нь байн байн 240 хүрч байсан.- би нэг л ядраад гэж хаяа хэлдэг ч үхэхийн тухай үг цухуйлгаж байгаагүй. Битүү цагаан цасан дундуур гарагсан жимээр баахан алхлаа.Зайчилсан хунгар миний бүсэлхийгээр татаж байв.



( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Дурсамж | Оноо: 0/0 | Лхагва Ж )


Лхагва 	Ж	 Дурсамж: Г.Намчинбум : Эрийн хугархай
Оруулсан admin on 2011-04-14 20:17:00 (6440 уншсан)

Төрсөн ах дүүсээс өөрцгүй сэтгэлд ойр дотно, мартаж боломгүй сайн нөхдийн нэг зохиолч Жагдалын Лхагва маань ертөнцийн мөнх бусыг үзүүлж халин одсоор саяхан 49 хоног нь өнгөрлөө. Ж.Лхагва эгэл жирийн атлаа аугаа их хүн байсныг урсан өнгөрөх цаг хугацаа харуулах биз ээ. Тэр дуунд агардаг шиг “хэндээ чнэг л зангаараа хээгүй гүдэсхэн аав, хань нөхөро “ байлаа . Ж.Лхагватай анх танитлцан нөхөрлөсөн үеэ санан үгүйлж дурсахдаа үзэг цаас нийлүүлэн энэхүү дурсамжийг тэрлэв.


( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Дурсамж | Оноо: 0/0 | Лхагва Ж )


Лхагва 	Ж	 Дурсамж: Балжирын Догмид : Толгодын цаана ингэ буйлна
Оруулсан admin on 2011-04-14 15:10:45 (8438 уншсан)

Та бидний анд нөхөр , улсын эрхэм зохиолч Ж.Лхагва маань энэ хорвоод бурханы тааллаар ирээд мөн бурханы зарлигаар буцан одлоо. Тэр атаа жөтөө, алдар хэргэмийн аль алинаас хол хөндий байж, эгэл бус гавьяат хүмүүн хэрнээ эгэл хүмүүсийн адил аж төржээ. Хуурамч амьдралын ааш араншинг эрхий долоовор хуруугаараа имэрч үзсэн лугаа адил таньсан ч , шилбүүр унасан томоогүй хүүхдийн амьдралаар шувуу мэт дэндүү эрх чөлөөтэй дураараа жиргэж явлаа.


( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Дурсамж | Оноо: 0/0 | Лхагва Ж )


Лхагва 	Ж	 Дурсамж: Долгорын Нямаа : Дутуу хөрөг
Оруулсан admin on 2011-04-14 15:09:08 (9802 уншсан)

Яруу найрагч Долгорын Нямаа

Манай үеийн нэрт зохиолч,орчуулагч МЗЭ-ийн шагналт Жагдалын Лхагва ажил алба,уран бүтээлийнхээ ид насан дээр таалал төгсөн гэр бүл,үр хүүхэд, төрөл төрөгсөд,найз нөхөд,хамтран зүтгэгчид, орчин үеийн утга зохиолд том гарз учирлаа.

Ж.Лхагва 1942 онд Дорноговь аймгийн Хөвсгөл суманд малчны гэрт төрөөд, бага дунд сургууль,ЗХУ-ын Киевийн политехникийн дээд сургууль, М.Горькийн нэрэмжит УЗ-ийн дээд сургуулийн дээд курст төгссөн,шинжлэх ухаан, техник,хэл соёл,утга зохиолын өргөн мэдлэг, боловсролтой авъяаслаг мэргэжилтэн, уран бүтээлч байлаа.



( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Дурсамж | Оноо: 0/0 | Лхагва Ж )


Лхагва 	Ж	 Өгүүллэг: Жагдалын Лхагва : МЕЖИРЕЧИЙН ШӨНӨ
Оруулсан admin on 2010-09-07 11:17:23 (6065 уншсан)

Аянч шувуудын зурагтай эрээн дугтуй задлахуйд оюутан цагийн найз Дмитро Чередниченко : “ти вже щось став забувати про Киев .Так ?” / чи Киевийн тухай нэг л мартагнаад байна аа даа . Тийм үү ?/ хэмээн зэмлэжээ.
Үгүй л дээ , Дима… би тэр лусын дагина шиг гоо хот, үзэсгэлэнт Днепр , мөнх ногоон Канев , зулзаган хунгуудын бүжиг Шевченкогийн бульвар , үлгэрийн сайхан Межиречийн шөнийг яахан мартана.
Дима намайг төрөлх тосгондоо аваачиж, ээж аавдаа золгуулна гэж дандаа ярих боловч нэг л амжилдахгүй байсаар нэлээд хугацаа өнгөрсөн юм. Тэгснээр диплом хамгаалсаны маргааш хөлсний тэргээр довтолгон ирж , “манай тосгонд эртний хүний урц олджээ. Маш ховор зүйлс… явъя , явъя” хэмээн яаруулж сэтгэл ихэд хөдөлснийг нь үзээд , өчүүхэн салхинд тасчих шахан дэрвэж байдаг дарцаг шиг сүржигнүүр хүн бишийг нь нэгэнт мэдэх тул би даруй зөвшөөрч хөдөлцгөөв.


( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Өгүүллэг | Оноо: 0/0 | Лхагва Ж )


Лхагва 	Ж	 Өгүүллэг: Жагдалын Лхагва : НЭГЭН АЛХАМ
Оруулсан admin on 2010-09-07 11:13:39 (7015 уншсан)

Хүү минь зэмлэл хүлээхэд бэлнээ илтгэн уруу царайлна. Нэг л гэм хийж дээ. Тэрбээр чимээгүйхэн газар шагайж зүүн хөлөөрөө баруун хөлөө халхлан зогсоно. Үзвэл өглөө өмссөн шинэ гутлаа хэгз татжээ.

( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Өгүүллэг | Оноо: 0/0 | Лхагва Ж )


Лхагва 	Ж	 Өгүүллэг: Жагдалын Лхагва : ХАЛУУН ГУРИЛ
Оруулсан admin on 2010-09-07 11:11:53 (15609 уншсан)

Намайг бага байхад ах минь гурил зуурч эгч элдэнэ. Ахын зуурсан гурил цав цагаан , голын захын чулуу шиг мөлгөрхөн хавтгай , бариад үзэхэд бүлээхэн байдагсан.
Ах минь дайнд яваад эргэж ирээгүй. Тэгээд би гурил элдэж сурсан юм. Миний зуурсан гурил бас л цав цагаан голын чулуу шиг мөлгөрхөн боловч ер халуун болдоггүй байлаа.

( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Өгүүллэг | Оноо: 0/0 | Лхагва Ж )


Лхагва 	Ж	 Өгүүллэг: Ж.Лхагва : БАЯРЫН ГОЁЛ
Оруулсан admin on 2010-08-17 13:12:00 (6845 уншсан)

Ажил бүтэмжтэй байхад хорвоогийн өнгө улам ч саруул болж нар хурцаар гийгүүлэн , зүлэг ногоо хүртэл хурдан ургаж байх шиг харагдана. Мэдэх мэдэхгүй дууны ая санаанд орж, хаанаас гарч ирсэн нь үл мэдэгдэх нэгэн түргэн хэмнэлт аялгуу хөл удирдаад ,сэтгэл нэг л хөнгөн , хажуугаар өнгөрөх танихгүй хүүхдийн толгойг ч өхөөрөн илмээр санагдана. Хүрэл шиг хүрэн царайтай хав дөрвөлжин эртэй эрхлэн наалдаж яваа жаахан хүүхнийг хараад талх цөцгий хоёр шиг эвтэй байгаад нь тэдний өмнөөс баярлаж гар барих шахна. Шатан дээр ч автобусан дотор ч бохь зажилан ангалзаж явдаг манай байрны нөгөө сангас толгойт хүртэл өнөөдөр хэвлүүн намбалаг харагдаж байна.



( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Өгүүллэг | Оноо: 5/1 | Лхагва Ж )


Лхагва 	Ж	 Өгүүллэг: Ж.Лхагва : АВТОБУСАНД
Оруулсан admin on 2010-08-17 13:10:08 (7026 уншсан)

Ажил тарах цаг тул автобусанд зорчигчид олон. Суудал хэдийн дүүрснээр ч барахгүй хоорондох зайгаар нь хүмүүс шахцалдан зогссон байлаа. Зүгээр ч нэг шахцалдсан биш , бүр арваад жил ажилласан кондуктор ч зайг нь олоод явж чадахгүй болтол тэгж их шахцалдсан байжээ.
Гадаа гудамжинд халууныг хэлэх үү ? энэ автобусанд бүүр ч долоон дор амьсгал авахын аргагүй бүгчим, тэгээд ч ууц хөлрөн цамц наалдаад хүн бүхэн энэ автобуснаас гарахын мөн болж байлаа.
Миний урд цэнхэр даашинзтай нэгэн бүсгүй зогсоно.

( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Өгүүллэг | Оноо: 0/0 | Лхагва Ж )

Лхагва 	Ж	 Өгүүллэг: Ж.Лхагва : Үдийн наран
Оруулсан admin on 2010-08-17 12:40:43 (8571 уншсан)

Таван сарын цэцэг шиг балчирхан явахад багшийгаа өглөөний нар шиг бодож байжээ.

Тэгээд би багшийнхаа сургаалд гэгээрч байгаагаа наран өөд тэмүүлэн алхалж яваагаар зүйрлэдэг байлаа.

Багш маань ч гэсэн шавийнхаа зүтгэлд урамшин сургаал – эрдмээ харамгүй айлдах нь тэнгэрийн хаяанд мандан гараад наашлан хөөрөх наран мэт бөлгөө.

( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Өгүүллэг | Оноо: 0/0 | Лхагва Ж )


Лхагва 	Ж	 Өгүүллэг: Ж.Лхагва : Их дэлгүүрийн бэлэг
Оруулсан admin on 2010-08-17 12:39:12 (7495 уншсан)

Том хотын их дэлгүүр балт зөгийн үүр шиг дүнгэнэж , олон давхарын нь өргөн шатаар шаагин зөрөх хүмүүсийн их цуваа үдийн саалийн дараа хонь хурга нийлж байгаа юм шиг олон янзын авиа анир холилдон, өвөрмөц нэгэн зүйл дэлгүүрийн аялгуунд шингэнээ.
Би андынхаа насны ойд өгөх бэлэг авахаар их дэлгүүрийн олон тасгуудаар тэнэж, үүнийг шилж, түүнийг сонжих нь бодын мэдэлтэй болсон хархүү цэргээс ирсэн нөхөртөө бэлэглэх нэгэн сайн залуу морийг аавын буян ,азарга азаргаар адуунаасаа сонгож авах шиг санагдана.

( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Өгүүллэг | Оноо: 0/0 | Лхагва Ж )


Лхагва 	Ж	 Өгүүллэг: Ж.Лхагва : Таяг
Оруулсан admin on 2010-08-17 12:37:54 (9880 уншсан)


Харандаагаар бичсэн энэ шүлэг захидлыг нутгийн өвөө таяг захин илгээжээ. Тэр үед нь би төдий л яараагүй бөгөөд хоёр жилийн дараа хүрэн модон таяг хаа газраас дамналзуулан хүрч ирвэл өвөө өөд болчихсон байж билээ.

( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Өгүүллэг | Оноо: 0/0 | Лхагва Ж )


Лхагва 	Ж	 Өгүүллэг: Ж.Лхагва : Бороотой өдрийн зүүд
Оруулсан admin on 2010-08-17 12:36:05 (6747 уншсан)

Киев хот. Туулайн бөөр мод ойгоосоо шарлан унжаа уд намрын бороонд уйлан хайлж шувтан улиангар болзоонд арван наймт шиг цэмцгэрхэн цүүрийгээд барагшин гудамж хурын усанд угаагдан толийно. Тэнгэрт бөөн бөөн үүл язмагтан бужигнахуй сэтгэл бас түүнийг даган үймэрч халаг алдмаар уйтгартай намрын өдрийг эхэлнэ.
Эх нутгийн минь дээгүүр зэл зэлээрээ ганганан нисдэг холын шувуудыг энэхүү үүл бужигнасан тэнгэрт үгүйлэн , ай ойдоо буцаасай гэж адган бодно.


( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Өгүүллэг | Оноо: 0/0 | Лхагва Ж )


Лхагва 	Ж	 Өгүүллэг: Ж.Лхагва : Гангийн бороо
Оруулсан admin on 2010-08-17 12:34:03 (9050 уншсан)

Гантай жилийн бороо гэгч баяр баясгалан билээ. Говийн малчин үүрийн гэгээнээс үдшийн бүрий хүртэл хээрийн бэлчээрт мал дагахдаа тэнгэрт хуралдах үүл, тэртээд цайрах бороог нэгэн адил хариулж хөллөн ойртох бороо харахул хүндэт зочин айсуй мэт баярлах бөгөөд хэрэв тэр зурвасхан бороо хажуугаар нь өнгөрвөл хотод суудаг хүү нь сумын төв дээр ирээд гэртээ оролгүй буцчихсантай адил гомдонхон бухимдана.


( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Өгүүллэг | Оноо: 5/1 | Лхагва Ж )



 
Санал асуулга
Та онлайн номын дэлгүүрээр хэр их үйлчлүүлэх вэ ?
Байнга
Нилээд
Хааяа
Цөөн
Үгүй
Санал асуулгын дүнг үзэх

Ном

Шуурайн Солонго: Гималай

Шуурайн Солонго: ТООРОЛЖИН

Ш.Сундуйжав : Үүр цайж байна

Э.Үржинханд : Хос ном мэндэллээ

Б.Болдсүх : Таг мартсан тангараг

Ч.Дагмидмаа


Санал асуулга
Хэрэглэгчийн нэр

Нууц үг

Та манай гишүүн болохыг хүсвэл энд дарна уу.

t
Одоо онлайнд 106 зочин 0 гишүүн байна.


Мэдээлэл оруулах

Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.

Та монгол гарын драйвэр ашиглан бичээрэй. Оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.

Санал хүсэлтээ илгээх
Хайлт


Зургийн цомог

Должин  : 2007 оны аялал
mongolia2007year-254.JPG
Хэмжээс: 600x450 94k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 3938

Д. Бурдаа 1963	90х70, зотон тос
27 тоот
Хэмжээс: 600x907 195k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 4129


khuv5-040.JPG
Хэмжээс: 600x450 97k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 4408


Агуулга
Tuesday, 2010.08.17
· Ж.Лхагва : Нутгийн айраг
· Ж.Лхагва : Нутаг
· Ж.Лхагва : Би аргалчин билээ
· Ж.Лхагва : Прощай
· Ж.Лхагва : Анхны зурвас
· Ж.Лхагва : Арван долоотой байхад

Та сараа сонгоно уу


Санал хүсэлт

Нэр:

Э-шуудан:

Санал хүсэлт:



Хажууд нь хүмүүн мишээн гэрэлтэхэд Халиун дэлбээгээ дэлгэн баярладаг Инээхийг хүртэл эсэндээ мэдрэх Ижий сүнстэй Сарнай цэцэг
© Copyright 2005-2024 Biirbeh.MN.
     All rights reserved.
By Bataka
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Утас : 976-99076364
И-мэйл :info@biirbeh.mn