Нүүр Гишүүн Шүлэг Өгүүллэг Сургамж Зөвлөгөө Зургийн цомог Холбоо барих
 

Сайтын мэдээлэл ...
Facebook
Twitter
RSS2

Mail : info@biirbeh.mn
Yahoo ID : tbatbaatar
Mobile : 9907-6364

Нэрээр
  ''Өврийн дэвтэр'' яруу найргийн реалити шоу  
  4-н мөртүүд  
  Sienna  
  Window of Mongolian poetry  
  Youtube  
  Агиймаа Э  
  Алтангадас  
  Алтанхундага А  
  Амарбаяр М  
  Амарсайхан A  
  Амарсанаа Б  
  Амор Хайям  
  Ардын аман зохиол  
  Ариун-Эрдэнэ Б  
  Ариунболд Энх-Амгалан  
  Афоризм  
  Аюурзана Г  
  Бавуудорж Ц  
  Багабанди Н  
  Бадарч П  
  Базардэрэг Н  
  Байгалмаа А  
  Батзаяа Б  
  Батзүл Д  
  Батнайдвар М  
  Батнайрамдал П  
  Батнасан Лу  
  Батрэгзэдмаа Б  
  Баттуяа Ц  
  Батцэцэг Ш  
  Баяр ёслол хурим найр  
  Бодрол  
  Болдсайхан С  
  Болдхуяг Д  
  Болор-эрдэнэ Х  
  Болормаа Х  
  Болормаа Б  
  Бум-Эрдэнэ Э  
  Бум-Эрдэнэ Түмэнбаяр  
  Бусад  
  Буянзаяа Ц  
  Буянцогт C  
  Буянцогт /Цахарын/ С  
  Бямбаа Жигжид  
  Бямбажаргал Ц  
  Бүжинлхам Эрдэнэбаатар  
  Гадаадын уран зохиол  
  Галсансүх Б  
  Ганзориг Батсүх  
  Ганзориг Б  
  Гэсэр  
  Гүрбазар Ш  
  Дагмидмаа Ч  
  Далай ламын айлдвар  
  Дамдинсүрэн Цэнд  
  Дашбалбар О  
  Дениска Михайлов  
  Дорж Б  
  Доржсэмбэ Ц  
  Дулмаа Ш  
  Дууны үг  
  Дэлгэрмаа Ц  
  Дэлхийн уран зохиол  
  Ерөөл, Магтаал  
  Жамбалгарав Ц  
  Зохиолчдын намтар  
  Зүйр цэцэн үг  
  Ичинхорлоо Б  
  Кана Б  
  Лодойдамба Ч  
  Лочин Соном  
  Лхагва Ж  
  Лхагвасүрэн Б  
  Лхамноржмаа Ш  
  Монгол Улсаа хөгжүүлье  
  Монголын өгүүллэгийн цоморлиг 2003  
  Мэдээ, мэдээлэл  
  Мөнхбат Ж  
  Мөнхсайхан Н  
  Мөнхтуяа А  
  Мөнхцэцэг Г  
  Мөнхчимэг А  
  Намдаг Д  
  Намсрай Д  
  Нацагдорж Д  
  Номин Г  
  Номинчимэг У  
  Нямсүрэн Д  
  Оюун-Эрдэнэ Н  
  Оюундэлгэр Д  
  Пүрэвдорж Лувсан  
  Пүрэвдорж Д  
  Равжаа Д  
  Ринчен Б  
  Сумъяа Доржпалам  
  Сургамж  
  Сүглэгмаа Х  
  Сүрэнжав Шарав  
  Сүхзориг Г  
  Тайванжаргал Н  
  Төрбат Д  
  Улам-Оргих Раднаадорж  
  Урианхай Д  
  Уугансүх Б  
  Хасар Л  
  Хишигдорж Л  
  Ховд Их сургуулийн Утга зохиолын нэгдэл  
  Хулан Ц  
  Хүрэлбаатар Ү  
  Хүрэлсүх М  
  Хүүхдийн дуу  
  Цэемаа М  
  Цэцэнбилэг Д  
  Чойном Р  
  Чоно  
  Чулуунцэцэг Б  
  Шог өгүүллэг  
  Шүлэг  
  Шүүдэрцэцэг Б  
  Энхбат Балбар  
  Энхболд Энхбаатар  
  Энхболдбаатар Д  
  Энхтуяа Б  
  Энхтуяа /Эмүжин/ Р  
  Эрдэнэ С  
  Эрдэнэсолонго Б  
  Эрхэмцэцэг Ж  
  Явуухулан Б  
  Ярилцлага  
  Үлгэр  
  Үржинханд Э  
  Өвөр Монголын яруу найраг  
  Өгүүллэг  
  Өлзийтөгс Л  
  Өөрийгөө ялах нь  

Ангилал
  Article1  
  Шүлэг  
  Өгүүллэг  
  Найраглал  
  Афоризм  
  Богино өгү  
  Роман, тууж  
  Зүйр цэцэн  
  Үлгэр  
  Ертөнцийн  
  Ардын аман  
  Нийтлэл  
  Дууль  
  Сургамж  
  Зөвлөгөө  
  Мэдээ  
  Намтар  
  Ярилцлага  
  Ерөөл магтаал  
  Дууны үг  
  Ардын аман зохиол  
  Youtube  
  Дурсамж  
  Бусад  

Дэм дэмэндээ гэж
Та бүхнийг бидэнд туславал бид баярлах болно.
$



  

Б Ичинхорлоо


Ичинхорлоо 	Б	 Шүлэг: Б.Ичинхорлоогийн Амьдрал шүлгийн Англи орчуулга (Албан бус)
Оруулсан admin on 2012-10-03 15:32:53 (40035 уншсан)

 

Амьдрал үзлээ гэж ахмад хүмүүс шогшроно.
Амьдралын амтыг үзэх гэж адгуу зарим нь яарна.

Амьдралаа оллоо гэж анд надад гайхуулна.
Амьдралд яарахгүй ээ гэж харин би бодно.

Үзээд байдаг ший жүжиг үү амьдрал
Амтлаад байдаг амттан уу амьдрал

Олоод байдаг эрдэнэ үү амьдрал
Хүлээлгэж болдог унаа юу амьдрал
Би бодлоо амьдрал гэж юу вэ
Өдөр цаг мөч бүхэнд амьдралыг

Үзэж амталж олж яарсаар
Бүрэн дүүрэн амьдарч байна

" I have seen life" are words of senior people.

Some hasty ones rushing to get the taste of Life, say

"I have found my life" astonishes me my friend.

But I think there is no need to rush for it.

Is life a drama or movie that you see?

Is it goodies that we enjoy?

Is it jewelry one discovers?

Or is it transports that you make wait for you

I thought once what is life?

And found that I have a full life.

Feeling, tasting, exploring and rushing

On each day, hour and moment for it



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Ичинхорлоо Б )

Ичинхорлоо 	Б	 Шүлэг: Б. Ичинхорлоо: Намар цагийн шүлэг
Оруулсан admin on 2010-10-07 21:03:00 (8526 уншсан)

Ядуухан оюутны амьдрал
Алтан утас шиг хөвөрсөөр
Яруухан шүлэгчийн сэтгэл
Хийлийн чавхдас шиг хөглөгдсөөр
Дөрвөн хаврын ногоо гандаж одохын үесээр
Дөлгөөн нүдэн чамайгаа санаж суухын аясаар

( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 4/1 | Ичинхорлоо Б )

Ичинхорлоо 	Б	 Шүлэг: Б.Ичинхорлоо : Амьдрал
Оруулсан admin on 2008-12-23 02:37:52 (3488 уншсан)


Амьдрал үзлээ гэж ахмад хүмүүс шогшроно.
Амьдралын амтыг үзэх гэж адгуу зарим нь яарна.
Амьдралаа оллоо гэж анд надад гайхуулна.
Амьдралд яарахгүй ээ гэж харин би бодно.
Үзээд байдаг ший жүжиг үү амьдрал
Амтлаад байдаг амттан уу амьдрал
Олоод байдаг эрдэнэ үү амьдрал
Хүлээлгэж болдог унаа юу амьдрал
Би бодлоо амьдрал гэж юу вэ
Өдөр цаг мөч бүхэнд амьдралыг
Үзэж амталж олж яарсаар
Бүрэн дүүрэн амьдарч байна


( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 5/1 | Ичинхорлоо Б )

Ичинхорлоо 	Б	 Шүлэг: Б.Ичинхорлоо : Сарны анд
Оруулсан admin on 2008-12-23 02:36:37 (2360 уншсан)


Би мөнгөн сарны анд билээ
Бичгийн ширээн дээр цагаан цаас
Биеийг нь элээхийг хүлээж аниргүй
Их хурын өмнө амьсгал түгжих тэнгэр шиг
Тийм догдлонгуй
Тэнгэрийн цэнхэрээс зээлж авсан бэхээр
Охин биеийг хөндөх эрийн энхрийлэлээр
Орчлонгийн мөрийг би сарны дор үлдээж
Одоо энд цаас өөрийнхөөрөө дуулж байна
Би мөнгөн сарны анд билээ

( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Ичинхорлоо Б )

Ичинхорлоо 	Б	 Шүлэг: Б. Ичинхорлоо : Эх нутаг
Оруулсан admin on 2008-10-23 03:54:24 (4476 уншсан)


Цав цагаан навчис тэнгэрээс хагдарч
Хуучин гутлын уланд чахрана
Цас орж байна гэж намайг тэнэглэхэд
Хүмүүс аанай л толгой дохино
Тэс хөлдүү моддын нөмөрт
Даль хумин болжмор чичирч
Зовлонт эх нутгийнхаа тухай
Золгуй шүлэгч гиюүрэн дуулна
Энд би оршуулгын газар шигээ дасч
Элгээ өмлөн хоромхон чулуужнам
Хуучин танил шиг элэгдмэл саран
Хувхай мөчирт гэрлээ унагаж
Хилэгнэл харууслын дуу
Хэрээ мэт айсуй
Цөөхөн байгаасай гэмээр яг энэ орой л
Цөмөврөв үргэчихлээ шүү, сэтгэлийн хун шувууд...

( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 3/1 | Ичинхорлоо Б )

Ичинхорлоо 	Б	 Шүлэг: Б. Ичинхорлоо : Яг одоо би таныг өөртөө авмаар байна
Оруулсан admin on 2008-06-29 01:42:31 (5140 уншсан)


Яг одоо би таныг өөртөө авмаар байна
Ярих мэт нүдийг чинь,
Харах мэт үгийг чинь...
Эзэлмээр байна би таныг
Итгэлтэй зүрх чинь хэрхэн итгэлээ гээж
Илбэдүүлсэн мэт уйлан шархирахыг сонсмоор байна
Тархины чинь хаа нэгтээ үүрээ засчихаад нисч
Тасарсан утастай гитар шиг хэрэггүй болохыг чинь үзмээр байна
Тэвдэж үзээгүй амгалан царай чинь түгшүүрээр дүүрч
Тээр болсон дурлалынхаа амтанд шархдан унаж
Яг одоо хүслээ нуучихаад ажиггүй инээмсэглэх
Ягаахан уруул чинь хэрхэн чичрэн цайхыг хармаар байна
Хэнд ч хэлж ззээгүй сайхан үгсээ цуглуулж
Хичнээн дахин бичсэн шаналлын захиагаа базаж
Өөрийн минь нэрийг шивнээд цөхрөн уйлахын төлөө
Өөдөөс чинь харж суугаад хундага өргөн инээмсэглэнэм

( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 9/2 | Ичинхорлоо Б )

Ичинхорлоо 	Б	 Шүлэг: Б.Ичинхорлоо : Салхиний хэлээр
Оруулсан admin on 2008-06-29 00:59:33 (3528 уншсан)


Хана налан зогсоод салхинд зам тавьж өг
Харамсахгүй ээ, тэр хүрэх газраа хүрэг
Сайхан нүдтэй мөнөөх эрийн
Шанхан дээр үнсэг
Цаг хугацааг модны мөчирт өлгөлөө
Цааш юу болох нь хамаагүй ээ
Энэ модыг хэний ч юм дурсамж
Элэнцийн ч юм уу гуниг тэжээж ургуулдаг
Өндөрсөх модны сүүдэрт алдаагаа булахаар
Өнөөх эр дандаа ирдэг

( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 4/1 | Ичинхорлоо Б )

Ичинхорлоо 	Б	 Шүлэг: Б.Ичинхорлоо : Чамдаа
Оруулсан admin on 2008-02-19 21:40:01 (11208 уншсан)

Тэртээх хаврын өдрүүдийнх шиг хөтлөлцөөд нэг алхалмаар
Тийм яруухан мөч хүлгийн төвөргөөн шиг нижигнэн
Уйтай сэтгэлийн минь аниргүйг сэрээнэ
Уулга алдан айсуй
Үгүйдээ хайрт минь би мартаж чаддаггүй
Үнэндээ чи ч бас мартагдахыг хүсдэггүй
Харцны чинь гэгээнд шүлэг тэрлэж явахад
Хаврын шувуудын дуун эцээд болдоггүй ээ

( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 47/10 | Ичинхорлоо Б )

Ичинхорлоо 	Б	 Шүлэг: Р. Ичинхорлоо : Тэнгэр
Оруулсан admin on 2007-04-14 05:20:00 (10660 уншсан)



Миний монголын тэнгэрийг эсгэх гэж
Бусдын од харвадаггүй
Миний монголын тэнгэрт эрхлэх гэж
Бусдын од шохоорхдог юм.


Миний монголын тэнгэрт өдөлсөн шувуу
Бусдын тэнгэрт өдөө цацдаггүй
Миний монголын тэнгэрт өссөн бүргэд
Будант газар ясаа тавьдаггүй

 

1990 оны "Болор цом"-д уншсан тэргүүн байрын шүлэг



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 51/11 | Ичинхорлоо Б )

Ичинхорлоо 	Б	 Шүлэг: Б.Ичинхорлоо : Бодол
Оруулсан admin on 2007-04-10 02:24:26 (4306 уншсан)

                        Нэгэн цагт
                        Нэгэн цагт би тэнд хүрнэ
                        Нэлмэгэр хөх гэрэлд татагдаж
                        Тэнэг жаахан охин шиг дурлаж
                        Тэр одны зүг дэнгийн эрвээхэй шиг нисэж хүрнэ
                        Тэр сондгой ганц одны зүг
                        Тэнхээ барагдталаа дэвьж хүрнэ

( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Ичинхорлоо Б )

Ичинхорлоо 	Б	 Шүлэг: Б.Ичинхорлоо : Сарны анд
Оруулсан admin on 2007-04-10 02:23:12 (3383 уншсан)

                    Би мөнгөн сарны анд билээ
                    Бичгийн ширээн дээр цагаан цаас
                    Биеийг нь элээхийг хүлээж аниргүй
                    Их хурын өмнө амьсгал түгжих тэнгэр шиг
                    Тийм догдлонгуй
                    Тэнгэрийн цэнхэрээс зээлж авсан бэхээр
                    Охин биеийг хөндөх эрийн энхрийлэлээр
                    Орчлонгийн мөрийг би сарны дор үлдээж
                    Одоо энд цаас өөрийнхөөрөө дуулж байна
                    Би мөнгөн сарны анд билээ

( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Ичинхорлоо Б )

Ичинхорлоо 	Б	 Шүлэг: Б.Ичинхорлоо : Намрын хүүхэн
Оруулсан admin on 2007-04-10 02:19:40 (2765 уншсан)

                        Би намрын хүүхэн
                        Хүсвэл өгч үнсүүлэх
                        Хүйтэн уруултай
                        Хүүхэн
                        Хүнд зовхийн доор
                        Гал гялбах
                        Харцтай
                        Шар хилэн хувцастай
                        Шалигүй эмзэг
                        Маргааш болоход
                        Мартагдах ... тийм хэрэггүй
                        Намрын хүүхэн
                        Юухан ч биш жаахан гуниг
                        Ерөөл зохихгүй бардам зан
                        Цээжинд минь шувуу шиг үүрлэсэн
                        Цэнгэх хүсэлтэй дууч зүрх
                        Амьдрахын тулд үхэхийг л чадах
                        Амь...
                        Ай, энэ би
                        Намрын хүүхэн


( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Ичинхорлоо Б )

Ичинхорлоо 	Б	 Шүлэг: Б.Ичинхорлоо : Цаг
Оруулсан admin on 2007-04-10 02:10:31 (3981 уншсан)

                        Урьдын гунигт түүх
                        Улирсан
                        Уруулын минь өнгө
                        Бүүдгэрсэн
                        Тийм мартам дурлал
                        Тийм хурц өнгө
                        Тэр цагийнх байсан ...

( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 14/3 | Ичинхорлоо Б )

Ичинхорлоо 	Б	 Шүлэг: Б.Ичинхорлоо : Зуун намар
Оруулсан admin on 2007-04-10 02:07:57 (6106 уншсан)

                    Зуун намар, зуун намар би ингэж гунихгүй
                    Зузаан үүлсээр чамдаа хэл өгүүлэхгүй
                    Амгалан царайг чинь догдлон ширтээд
                    Аялгуут үгсийг шагладаг минь ч үлдэхгүй
                    Зуун намар, зуун намар ингэж гунихгүйгээс хойш
                    Зузаан үүлсээр чамдаа хэл өгүүлсээр байх болно
                    Амгалан царайг чинь догдлон ширтээд
                    Аялгуут үгсийг шагласаар л байх болно

( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 15/3 | Ичинхорлоо Б )

Ичинхорлоо 	Б	 Шүлэг: Б.Ичинхорлоо : Тохуу
Оруулсан admin on 2007-04-10 02:06:34 (2651 уншсан)

                        Та миний хайр биш
                        Тэнхэл зүрхний гуниг биш
                        Ууж дассан дарс шиг
                        Ужи хөнгөн зугаа юм
                        Үгийн аясаар бөмбөрдөг
                        Араншиныг чинь би өр өвддөг
                        Үйлэр тантай нөхөрлөсөн
                        Алдаа гэж боддоггүй
                        Та бид хоёрын дунд
                        Там эсвэл диваажин
                        Хязгааргүй орон зай буй
                        Хагацал гэж байхгүй
                        Хайр бас сэрэхгүй
                        Сэтгэл хүлэх хүндэтгэл
                        Сэмхэн ч болов үргэхгүй
                        Та миний хайр биш
                        Тавилан заяаны тохуу юм

( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Ичинхорлоо Б )

Ичинхорлоо 	Б	 Шүлэг: Б.Ичинхорлоо : Үл үзэгдэгч хүмүүс
Оруулсан admin on 2007-04-10 02:05:28 (2817 уншсан)

                    Үл үзэгдэгч хүмүүс замын тоос хөндөн
                    Өндөр тэнгэрийн дор чимээгүйхэн алхана
                    Аньсга сормуус цантах өвөл ирснийг мэдээд
                    Алчуур болгож хөнгөн үүлсийг зангидна
                    Мөр нь үлдэхгүй хүмүүс удаан хөгширнө
                    Мөнгөн шөнийн зүүдэнд ч үл ирнэ
                    Нялх өвс бүлээн оргиулан өлмий тэмтрээд
                    Нарны гэрэл нөмөрч харганын нөмөрт унтана
                    Үл үзэгдэгч хүмүүст цаг тоолол хамаагүй
                    Үе олны дунд аниргүйхэн алхалсаар байна
                    Үхширч гандсан орчлон үүдээ хаахад
                    Үл үзэгдэгч хүмүүс л ертөнцөд үлдэх болно .

( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Ичинхорлоо Б )

Ичинхорлоо 	Б	 Шүлэг: Б.Ичинхорлоо : Хайр
Оруулсан admin on 2007-04-10 02:03:38 (3362 уншсан)

                        Доошоо ширтээд харцаа нуугаарай
                        Догдлоод би уйдамхай шүү
                        Инээдэн цаанаа үгээ дэвсээрэй
                        Итгэхгүй ээ, би хайртай шүү
                        Эмзэг зүрхийг минь чи аваарай
                        Энэ минь сүүлчийн бэлэг шүү
                        Элдэвлэж тунисан үгийг минь гээгээрэй
                        Ээ дээ, надад гуниг зохихгүй шүү
                        Хайрт минь чи ганцаараа ирээрэй
                        Хамаг итгэлийг минь өөрөөсөө хайгаарай
                        Цэх ширтээд уравснаа хэлээрэй
                        Цээжний минь нөмөрт алдаатайгаа багтаарай.

( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 6/2 | Ичинхорлоо Б )

Ичинхорлоо 	Б	 Шүлэг: Б.Ичинхорлоо : Хавар - Би
Оруулсан admin on 2007-04-10 02:02:48 (2986 уншсан)

                        Нэг орсон бороонд хоёр норж болохгүй
                        Нэгэнт дурласан хүнээсээ хоёр урваж чадахгүй
                        Чиний араншин хэнийх вэ
                        Миний араншин хаврынх аа
                        Хатуу цэвдэг хөрсөнд ургах л гэж ургана
                        Хайлган намар цагаар унах л гэж унана
                        Чиний тавилан хэнийх вэ
                        Миний зовлон цэцгийнх ээ
                        Олны дунд эрхэмсүү ч сэтгэлээрээ ганцаардана
                        Одны гэгээнд ханьсавч ч амархан уйдна
                        Чиний гуниг хэнийх вэ
                        Миний гуниг сарных аа



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 10/2 | Ичинхорлоо Б )

Ичинхорлоо 	Б	 Шүлэг: Б.Ичинхорлоо : Үгүй
Оруулсан admin on 2007-04-10 01:51:59 (3874 уншсан)

                    Чиний зүгээс солонго татаж, чиний зүгээс бороо орно
                    Чиний зүгээс үүлс нүүж, чиний зүгээс салхи дэгдэнэ
                    Чи ирэхгүй
                    Үгийн гоёыг дэвсээд, болор гунигаа асгавч
                    Үгүй, надад итгэхгүй
                    Алдсан бүхэн минь дэндүү үнэтэй
                    Агшин хормууд, нүдэн балай явдлууд
                    Анзаараагүй өнгөрөөд эргэж харахдаа гайхсан
                    Алдаа минь хайраасаа илүү хүчтэй

( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 9/2 | Ичинхорлоо Б )

Ичинхорлоо 	Б	 Шүлэг: Б.Ичинхорлоо : Өвсний чимээ
Оруулсан admin on 2007-04-10 01:45:45 (2665 уншсан)

                        Шарланга өвсдийн дунд
                        Шаналан минь байдаг
                        Надад уйтгар дурлахад
                        Намар болдог
                        Хэц хөндийн саран
                        Хээр хоносон байдаг
                        Хэлгүй гуниг манан
                        Хөмөрч хоносон байдаг
                        Хэн гуайн хүүгийн морь
                        Улдаж хоносон байдаг
                        Хэлээгүй хайрын үг
                        Цантай үлдсэн байдаг
                        Намхан өвсдийн дунд
                        Нас минь байдаг
                        Намайг тоссон харгуйд
                        Заяа минь байдаг.

( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Ичинхорлоо Б )


 
Санал асуулга
Та онлайн номын дэлгүүрээр хэр их үйлчлүүлэх вэ ?
Байнга
Нилээд
Хааяа
Цөөн
Үгүй
Санал асуулгын дүнг үзэх

Ном

Шуурайн Солонго: ТООРОЛЖИН

Ш.Сундуйжав : Үүр цайж байна

Э.Үржинханд : Хос ном мэндэллээ

Б.Болдсүх : Таг мартсан тангараг

Ч.Дагмидмаа


Гишүүн
Хэрэглэгчийн нэр

Нууц үг

Та манай гишүүн болохыг хүсвэл энд дарна уу.

t
Одоо онлайнд 151 зочин 0 гишүүн байна.


Мэдээлэл оруулах

Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.

Windows XP, 7 үйлдлийн системийн стандарт монгол гарын драйвэр софтверийг ашиглан бичээрэй. Таны оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.

Санал хүсэлтээ илгээх
Хайлт


Зургийн цомог

Должин  : 2007 оны аялал
mongolia2007year-021.JPG
Хэмжээс: 600x450 70k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 2248

Должин : Зам зуур
zam-079.JPG
Хэмжээс: 600x450 150k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 3302

Должин : Зам зуур
zam-072.JPG
Хэмжээс: 600x450 153k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 2459


Агуулга
Мягмар, 2007.04.10
· Б.Ичинхорлоо : Аравдугаар сар
· Б.Ичинхорлоо : Чи бидэн хоёр
Лхагва, 2007.03.14
· Б.Ичинхорлоо : Бодол
Бямба, 2007.04.14
· Р. Ичинхорлоо : Тэнгэр
Мягмар, 2005.10.18
· Б.Ичинхорлоо : Нялх дуун
Пүрэв, 2010.10.07
· Б. Ичинхорлоо: Намар цагийн шүлэг
Баасан, 2005.10.14
· Б.Ичинхорлоо : Хархорины үдэш
· Б.Ичинхорлоо : Мөргөл шүлэг
· Б. Ичинхорлоо : Чичирсэн гарыг минь атгаж ...
· Б. Ичинхорлоо : Найрагчийн дурсгалд
· Б. Ичинхорлоо : Эзэн алга
· Б. Ичинхорлоо : Намрын дуун
· Б. Ичинхорлоо : Захидал
· Б. Ичинхорлоо : Цөхрөл буй гэдэгт үл итгэн
· Б. Ичинхорлоо : Сүндэрьяа
· Б. Ичинхорлоо : Зүүд
· Б. Ичинхорлоо : Жингийн цуваа
· Б. Ичинхорлоо : Бодол
· Б. Ичинхорлоо : Үнсэлт бүхэн хайр биш...
· Б. Ичинхорлоо : Ээ , турьхан бүсгүй минь ...
Мягмар, 2005.10.11
· Б. Ичинхорлоо : Хундагын дуун
· Б. Ичинхорлоо : Гүн шөнийн шүлэглэл
· Б. Ичинхорлоо : Өчил
· Б. Ичинхорлоо : Морин хуурчид хэлэх шүлэг ...
· Б. Ичинхорлоо : Хавь орчин нэлдээ...
· Б. Ичинхорлоо : Эх нутаг
· Б. Ичинхорлоо :Уул Ноёны шүлэг
· Б. Ичинхорлоо : Хаана байна, чиний хайр сэтгэ
Лхагва, 2005.06.29
· Б.Ичинхорлоо: ЭР БОР ХАРЦАГА
· Б.Ичинхорлоо: АРВАЙН ШАР ЗАМ
Баасан, 2005.05.27
· Сайхан гэж хэлэх чамд багадна
Даваа, 2005.05.09
· Б.Ичинхорлоо : Юм бүхэн өөр өөрийн хэмжээтэй
· Б.Ичинхорлоо : Намрын дуун
Лхагва, 2005.05.04
· Б.Ичинхорлоо:Эх орон
· Б.Ичинхорлоо: Сүнс эгэх нутаг
Пүрэв, 2005.04.28
· Б.Ичинхорлоо : Яруу эрхэм хайр минь
Даваа, 2005.04.11
· Б.Ичинхорлоо: Нэргүй мөртүүд 1
· Б.Ичинхорлоо: СҮҮЛЧИЙН ШҮЛЭГ
· Б.Ичинхорлоо: ХӨХ ТОРГОН ЦАМЦ

Та сараа сонгоно уу


Санал хүсэлт

Нэр:

Э-шуудан:

Санал хүсэлт:



Хажууд нь хүмүүн мишээн гэрэлтэхэд Халиун дэлбээгээ дэлгэн баярладаг Инээхийг хүртэл эсэндээ мэдрэх Ижий сүнстэй Сарнай цэцэг
© Copyright 2005-2017 Biirbeh.MN.
     All rights reserved.
By Bataka
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Утас : 976-99076364
И-мэйл :info@biirbeh.mn