Нүүр Гишүүн Шүлэг Өгүүллэг Сургамж Зөвлөгөө Зургийн цомог Холбоо барих
 

Сайтын мэдээлэл ...
Facebook
Twitter
RSS2

Mail : info@biirbeh.mn
Yahoo ID : tbatbaatar
Mobile : 9907-6364

Нэрээр
  ''Өврийн дэвтэр'' яруу найргийн реалити шоу  
  4-н мөртүүд  
  Sienna  
  Window of Mongolian poetry  
  Youtube  
  Агиймаа Э  
  Алтангадас  
  Алтанхундага А  
  Амарбаяр М  
  Амарсайхан A  
  Амарсанаа Б  
  Амор Хайям  
  Ардын аман зохиол  
  Ариун-Эрдэнэ Б  
  Ариунболд Энх-Амгалан  
  Афоризм  
  Аюурзана Г  
  Бавуудорж Ц  
  Багабанди Н  
  Бадарч П  
  Базардэрэг Н  
  Байгалмаа А  
  Батзаяа Б  
  Батзүл Д  
  Батнайдвар М  
  Батнайрамдал П  
  Батнасан Лу  
  Батрэгзэдмаа Б  
  Баттуяа Ц  
  Батцэцэг Ш  
  Баяр ёслол хурим найр  
  Бодрол  
  Болдсайхан С  
  Болдхуяг Д  
  Болор-эрдэнэ Х  
  Болормаа Б  
  Болормаа Х  
  Бум-Эрдэнэ Түмэнбаяр  
  Бум-Эрдэнэ Э  
  Бусад  
  Буянзаяа Ц  
  Буянцогт C  
  Буянцогт /Цахарын/ С  
  Бямбаа Жигжид  
  Бямбажаргал Ц  
  Бүжинлхам Эрдэнэбаатар  
  Гадаадын уран зохиол  
  Галсансүх Б  
  Ганзориг Б  
  Ганзориг Батсүх  
  Гэсэр  
  Гүрбазар Ш  
  Дагмидмаа Ч  
  Далай ламын айлдвар  
  Дамдинсүрэн Цэнд  
  Дашбалбар О  
  Дениска Михайлов  
  Дорж Б  
  Доржсэмбэ Ц  
  Дулмаа Ш  
  Дууны үг  
  Дэлгэрмаа Ц  
  Дэлхийн уран зохиол  
  Ерөөл, Магтаал  
  Жамбалгарав Ц  
  Зохиолчдын намтар  
  Зүйр цэцэн үг  
  Ичинхорлоо Б  
  Кана Б  
  Лодойдамба Ч  
  Лочин Соном  
  Лхагва Ж  
  Лхагвасүрэн Б  
  Лхамноржмаа Ш  
  Монгол Улсаа хөгжүүлье  
  Монголын өгүүллэгийн цоморлиг 2003  
  Мэдээ, мэдээлэл  
  Мөнх-Өлзий Б  
  Мөнхбат Ж  
  Мөнхсайхан Н  
  Мөнхтуяа А  
  Мөнхцэцэг Г  
  Мөнхчимэг А  
  Намдаг Д  
  Намсрай Д  
  Нацагдорж Д  
  Номин Г  
  Номинчимэг У  
  Нямсүрэн Д  
  Оюун-Эрдэнэ Н  
  Оюундэлгэр Д  
  Пүрэв Санж  
  Пүрэвдорж Д  
  Пүрэвдорж Лувсан  
  Пүрэвсүрэн Соёрхын  
  Равжаа Д  
  Ринчен Б  
  Сумъяа Доржпалам  
  Сургамж  
  Сүглэгмаа Х  
  Сүрэнжав Шарав  
  Сүхбаатар Ширчин  
  Сүхзориг Г  
  Тайванжаргал Н  
  Төрбат Д  
  Улам-Оргих Раднаадорж  
  Урианхай Д  
  Уугансүх Б  
  Хасар Л  
  Хишигдорж Л  
  Ховд Их сургуулийн Утга зохиолын нэгдэл  
  Хулан Ц  
  Хүрэлбаатар Ү  
  Хүрэлсүх М  
  Хүүхдийн дуу  
  Цэемаа М  
  Цэцэнбилэг Д  
  Чойном Р  
  Чоно  
  Чулуунцэцэг Б  
  Шог өгүүллэг  
  Шүлэг  
  Шүүдэрцэцэг Б  
  Энхбат Балбар  
  Энхболд Энхбаатар  
  Энхболдбаатар Д  
  Энхтуяа Б  
  Энхтуяа /Эмүжин/ Р  
  Эрдэнэ С  
  Эрдэнэсолонго Б  
  Эрхэмцэцэг Ж  
  Явуухулан Б  
  Ярилцлага  
  Үлгэр  
  Үржинханд Э  
  Өвөр Монголын яруу найраг  
  Өгүүллэг  
  Өлзийтөгс Л  
  Өөрийгөө ялах нь  

Ангилал
  Article1  
  Шүлэг  
  Өгүүллэг  
  Найраглал  
  Афоризм  
  Богино өгү  
  Роман, тууж  
  Зүйр цэцэн  
  Үлгэр  
  Ертөнцийн  
  Ардын аман  
  Нийтлэл  
  Дууль  
  Сургамж  
  Зөвлөгөө  
  Мэдээ  
  Намтар  
  Ярилцлага  
  Ерөөл магтаал  
  Дууны үг  
  Ардын аман зохиол  
  Youtube  
  Дурсамж  
  Бусад  

Дэм дэмэндээ гэж
Та бүхнийг бидэнд туславал бид баярлах болно.
$



  

Михайлов Дениска


Дениска  	Михайлов 	 Шүлэг: Дениска Михайлов : Одоо би ганцаараа
Оруулсан admin on 2010-10-04 10:08:28 (2294 уншсан)

Сүүдэр минь намайг дуурайж дөнгөнө
Сүүл минь хичнээ дагаж дийлнэ
Надад сүүдэр, сүүл бий
Харин би өөрөө тусгал, унжуурга болох тавилангүй
Тавилангаа би удирдана
Удирдлагын машин эвдэртэл...
Гэвч надаас өөр хэн ч эвдэлж дөнгөхгүй


( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Дениска Михайлов )

Дениска  	Михайлов 	 Шүлэг: Дениска Михайлов : Нулимсан мөхөөлдөс мөлжигдөн дууснам
Оруулсан admin on 2010-10-04 10:08:13 (2140 уншсан)

Зуны өглөөн наран
Зуурдаар тохиох ёстой
Жаргалыг амсуулна
Мөндөр буусан өглөө
Мөргөөгүй мөргөлийн хүчинд ховсдуулж
Мөн жаргалыг сонирхуулна


( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Дениска Михайлов )

Дениска  	Михайлов 	 Шүлэг: Дениска Михайлов : Нүд
Оруулсан admin on 2010-10-04 10:07:45 (2100 уншсан)

Нүд...
Амьдрал нүдтэй
Бодол ч бас нүдтэй
Зүрх ч бас нүдтэй

***
Хүн хоёр нүдээрээ
Хорвоогийн бузар булай, сайн сайхныг
Ховгүй үнэнчээр тусган авдаг, хууртах нь ч элбэг...
***
Амьдралын нүд харанхуй
Тэр ихэвчлэн аниастай
Нулимс амтлан
Нууцхан эрмэлзэх нь
Нугачаа нь үгүй
байгалийн сайхантай юун дүйцэх!
Нарыг нуун гэлдрэх
Наргиангүй туйлын тэнэг түвшин амгалан!
Хүний нүд нээгдэхэд тулах
Натураль зохицох тэнгэрийн туяа мэт
Амьдралын нүд чамайг нээхсэн...


( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Дениска Михайлов )

Дениска  	Михайлов 	 Шүлэг: Дениска Михайлов : Мөргөлдөнө гэж бодсон ч нэвтлээд гарчихсан
Оруулсан admin on 2010-10-04 10:07:23 (2110 уншсан)

Төрөө ч үгүй
Үхээ ч үгүй
Бодит бус Ахыгаа би бүтээн биширч
Болж өнгөрсөн сэтгэлгээний амьдрал дахь
ахынхаа эс бөгөөд шууд хэлсэн
Бодомжит боломжоор үргэлжлүүлэн
Босоо ял үгүй ороолонгийн залгамжаагаар төрж
Богинохон гэж чичлэгдэх зовлонгоо
Тас нуун зажилж
Тагнай, хэлний хооронд савчуулж
Таалал ёсоор цааш залгилж
Тартаггүй тараан шингээж
Сэнгэнэсэн сэвгэр аат гаатыг цацан
Анхилам дунд алжаан хэвтэх нь...



( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Дениска Михайлов )

Дениска  	Михайлов 	 Шүлэг: Дениска Михайлов : Зүүд
Оруулсан admin on 2010-10-04 10:06:52 (2139 уншсан)

Бүрэнхийд...
Шигүү гүн ой руу хамаг хурдаараа гүйн орлоо
Төөрөлдөн замхрахыг үл хайхрана
Гэвч төд холдоогүй байлаа
Цээжин гүн хөндүүрлэж, зүрхний цохилт лугшина
Цэцэгс гандан хуучирж цэвдэг агаар цэхэртэнэ
Сартай шөнийн зүүд наран мандалтай учрахын өмнө
Би...барагдан дуусч балардан элийрэн, халиурна



( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Дениска Михайлов )

Дениска  	Михайлов 	 Шүлэг: Дениска Михайлов : Зовлон
Оруулсан admin on 2010-10-04 10:06:23 (2108 уншсан)

Мэдэрч байж л
Мэднэ
Бодоогүй гэж би ярихгүй
Болгоогүй л байхгүй юу
Чадаагүй...
Хайрлаж, хамгаалж, хямгадаж чадаагүй
***
Хайран бие минь
Бие бөгөөд сэтгэл санаа минь
Би яасан их азжаргалтай хүн байсан юм
Бас хайнга
Жаргал даахгүйн зовлон гэж...
Жаргал халуудсан мэт
Бартааддаг
***
Юуг хүсч байна гээч ? Саруулыг
Эрдмээр одоо юугаа хийхэв
***
Эрүүл...
Түүнд инээмсэглэл оршино
Жаргал


( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Дениска Михайлов )

Дениска  	Михайлов 	 Шүлэг: Дениска Михайлов : Завсаргүй
Оруулсан admin on 2010-10-04 10:06:09 (2185 уншсан)

Гэрэл гэгээ бүдгэрэх хотын захын гудамжаар
Гэнэ алдахгүй сэрэмжлэн гүйн, зогсон, гүйнэ
Гэтэн отох гэмт хэрэгтнийн үйлдээчийн төвөөс нүдэнд зонхилох
Гэрийн минь бараа сэтгэл хөдөлгөвч болгоомж алдах учиргүй
***
Хотын төвөөс зайдуухан гарсны дараа...
Хотын захын амьдрал гэж
Хог шороондоо дарагдахаас
Хортон дайсан, хог новш, хүн хог нь ихэдчихсэн
Хорвоогийн бузар булай дэлгэрчихсэн...
Хоосорч дампуурсан харанхуй хар гудмаар
Холхиж яваа судасны гүйдэл
Ховхилд чимээгүйхэн алхана
Чимээгүйхэн, аядуухан...


( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Дениска Михайлов )

Дениска  	Михайлов 	 Шүлэг: Дениска Михайлов : Гэрэлтэх нигуургүй харанхуйн тамир
Оруулсан admin on 2010-10-04 10:04:26 (2177 уншсан)

Халуун зунаар
Хар салхин шуурч
Гагнасан ган төмрийг
Галын дөл улангассуулан
Гал , салхины бадрал
Далайн сэрлийг хөдөлгөх шиг болж
Усны давалгаа түрэн ирж
Унтраан одов, галыг...
Зэвт төмрийг гүндээ шидэв


( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Дениска Михайлов )

Дениска  	Михайлов 	 Шүлэг: Дениска Михайлов : Гуйванга
Оруулсан admin on 2010-10-04 10:03:42 (2150 уншсан)

Орших ч үгүй
Эс орших ч үгүй
Одох үгүй
Ойртох ч үгүй
Од биш, мөн үгүй
Осгон хөлдөх нь ч тогтвор үгүй
Барьцгүй
Тийм гэж хэлж боломгүй
Тийм болгон нь үгүй
Үгүй бүхэн Тийм
Хэлж мэдэхгүй
Зөвхөн санагдах
Санасан нь худал болох
Бас мөнг нь ч барьж авдаг...
Хэн ч бай таньд СЭТГЭЛ гэж л үүнийг ойлгуулъя



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Дениска Михайлов )

Дениска  	Михайлов 	 Шүлэг: Дениска Михайлов : Цасан шуурганаар
Оруулсан admin on 2010-10-04 10:03:25 (2202 уншсан)

Хийсгэж авч одох шахам хүчтэй салхилах салхины өөд бодолд уяран алхаж байх нь надад жаргал бэлэглэх шиг. Ширхэг ширхэгээр будрах цас ширүүсэх тусам төсөөлөл минь тэлж орчлон хорвоод уусан тэртээ нэг тэнэн нисэх мэт. Буцаж ирэхгүй хугацаанд тунирхан харамсах юм бол бурхан надад гомдоллох биз. Эзгүй чимээгүй орчин тойронд бус инээд хөөр бялхалсан дурсамжруугаа нэвтэрлээ .

( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Дениска Михайлов )

Дениска  	Михайлов 	 Шүлэг: Дениска Михайлов : Ганцаардал
Оруулсан admin on 2010-10-01 20:08:32 (2222 уншсан)

Гомдоосон, гомдоосон
Дахиад л гомдоосон
Голсон, голсон
Дандаа л гоочилсон
***
Бүгд надад таалагдаагүй
Бүгдээс би зугтсан
Ор хоосон болчихоод
Оройтож ухаарах тэнэг
***
Хайртай...
Өөрийн өчүүхэн хүсэлд хөтлөгдөн
Ахиж гомдоохгүй ээ
Амлаж байна...
Надад итгээч
Уучлаач !
***
Хэрхэвч...
Хэзээ ч хуурахгүй ээ (зөвхөн өөртөө л хэлсэн)
Хэдийд зүрхэнд минь цохилж байна
Хэл амаар бус сэтгэлээрээ ойлголцоно
(Хэлэхгүй ээ, илүү ихийг)

( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Дениска Михайлов )

Дениска  	Михайлов 	 Шүлэг: Дениска Михайлов : Аве Мария
Оруулсан admin on 2010-10-01 20:07:05 (2285 уншсан)

Тэр яг эхийн хайр шиг
Тэр яг тэнгэрийн дагина шиг
***
Тэнүүчлэх гэнэхэн сэтгэлээ
Тэртээх тэнгист живүүлчихсэн
Тэвэртээ байгаа нулимсаа
Тэндээс л эрж хайгуучилж
Тэсгэл алдавч цээжний мухарт хорогдох
Тэнэгэр уужимд бөхийнө
Тэлмүүн, гүн амгалан
Тэнгэр харуулдан суунаглана
***


( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 5/1 | Дениска Михайлов )

Дениска  	Михайлов 	 Шүлэг: Дениска Михайлов : Андын дуу
Оруулсан admin on 2010-10-01 20:06:27 (2211 уншсан)

Амттай онгойлгож байгаагүй

Ангийн хаалганы бариул халцарч

Арын ширээний сандал

Аажим аажмаар намхасна

Алдрай насны минь төгсгөл

Ажраагүй нулимстайгаа алхана

Аргадан тайтгарах сэтгэлийн айзам

Андын дууг эрнэ. Хаанаас тэр вэ ?

***

Сонсож байгаагүй нам гүм

Солонго цувуулан таталж

Сорилт амьдралын балчирайгаас

Сондгойрч дээшээ өгсөнө

Жаахан байхын сүүлд

Жаргал, зовлонгоо ч ялгахгүй нь

Жамт орчлонгийн тоосон эргэлдээнд

Жавартай хөндийн чимээ л дугарсхийнэ.

Андын дууг эрнэ. Хаанаас тэр вэ ?

( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Дениска Михайлов )

Дениска  	Михайлов 	 Шүлэг: Дениска Михайлов : Үл мэдэх мэдрэмжээс үүдсэн сэтгэлийн уулга
Оруулсан admin on 2010-09-29 23:26:11 (2230 уншсан)

Ямар өнгөтэй

Ямар үнэртэй

Ямар хэлбэртэй

Яахад минь яадаг

Яахыг минь юу гэдэг

Яасан хойно юу гэлцдэг

Яаж хөдөлдөг

Ямар золиг байдаг юм болоо.

Янзанд нь багтаж амтыг нь мэдрэх юмсан

***



( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Дениска Михайлов )

Дениска  	Михайлов 	 Шүлэг: Дениска Михайлов : Ганцаардал
Оруулсан admin on 2010-09-09 16:07:23 (2270 уншсан)

Гомдоосон, гомдоосон
Дахиад л гомдоосон
Голсон, голсон
Дандаа л гоочилсон
***
Бүгд надад таалагдаагүй
Бүгдээс би зугтсан
Ор хоосон болчихоод
Оройтож ухаарах тэнэг би


( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Дениска Михайлов )

Дениска  	Михайлов 	 Шүлэг: Дениска Михайлов : Нүд
Оруулсан admin on 2010-08-10 11:57:37 (2252 уншсан)

Нүд...

Амьдрал нүдтэй

Бодол ч бас нүдтэй

Зүрх ч бас нүдтэй


Хүн хоёр нүдээрээ

Хорвоогийн бузар булай, сайн сайхныг

Ховгүй үнэнчээр тусган авдаг, хууртах нь ч элбэг...


Амьдралын нүд харанхуй

Тэр ихэвчлэн аниастай

Нулимс амтлан

Нууцхан эрмэлзэх нь

Нугачаа нь үгүй

байгалийн сайхантай юун дүйцэх!

Нарыг нуун гэлдрэх

Наргиангүй туйлын тэнэг түвшин амгалан!


( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Дениска Михайлов )

Дениска  	Михайлов 	 Шүлэг: Дениска Михайлов : Харьцуулахад...
Оруулсан admin on 2010-08-05 11:35:49 (2072 уншсан)

Тайван бус амгаланд
Тарчлан байж
Тархиа амраах шиг
***
Таньдаг болгоноо таньдаггүй байсансан бол
Талаар харц тэнэгэр байж
Танигдахгүй тааваараа
Тартаггүй суухсан
(Би одоогоор)
Танигдах алба байхгүй л дээ
Тал бие төдий харуусыг бодвол
Тансаг байгаа юм чинь
Баясал байна


( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Дениска Михайлов )

Дениска  	Михайлов 	 Шүлэг: Дениска Михайлов : Ганцаардал
Оруулсан admin on 2010-07-07 14:20:20 (2502 уншсан)

Гомдоосон гомдоосон

Дахиад л гомдоосон

Голсон голсон

Дандаа л гоочилсон

( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 5/1 | Дениска Михайлов )

Дениска  	Михайлов 	 Шүлэг: Дениска Михайлов - Цасан шуурганаар
Оруулсан admin on 2010-07-02 17:57:48 (2194 уншсан)

Олон саадыг даван ирэх жаргал гэж байдаг юм
Охин минь чи битгий уйл чам дээрээ би очиноо
Орчлон хорвоогийн аясаар цаг хугацаа өнгөрөхөд
Хайртай гэдгээ мэдэрч байна чи минь надаа үгүйлэгдэж байна
Тэнгэр дээрээс унах нулимсанд чинь шалба норон зогсоход
Тэртээх хэдэн жилийн өмнөх баяраар бялхах үдэш санагдана
Үзэгдэх биеээрээ надтай дахиж хэзээ ч уулзахгүй ч
Бодол оюун ухаанд минь мөнхөд байх болноо

Зүрх сэтгэлдээ хадгалж явах хайр гэж байдаг юм
Зүүдэндээ хэсүүчилсээр чам дээрээ би очиноо
Байгаль дэлхий хувьсаж дөрвөн улирал ээлжлэхэд
Уйтгартай байна гунигтай байна үгээр хэлэмгүй үгүйлж байна
Салхи болон илбэх зөөлөн үнсэлтийг чинь мэдрэн зогсоход
Санаандгүйгээр учралыг авчирж байсан намуун тогтуун үдэш санагдана
Харагдах биеээрээ надтай ахиж хэзээ ч уулзахгүй ч
Хайртай гэсэн сэтгэл минь мөнхөд байх болноо

( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Дениска Михайлов )


 
Санал асуулга
Та нэг жилийн хугацаанд хэр олон ном худалдаж авсан бэ ?
Ном худалдаж аваагүй
1-3 ном худалдаж авсан
4-7 ном худалдаж авсан
8-11 ном худалдаж авсан
12-с дээш ном худалдаж авсан
Санал асуулгын дүнг үзэх

Ном

Шуурайн Солонго: ТООРОЛЖИН

Ш.Сундуйжав : Үүр цайж байна

Э.Үржинханд : Хос ном мэндэллээ

Б.Болдсүх : Таг мартсан тангараг

Ч.Дагмидмаа


Гишүүн
Хэрэглэгчийн нэр

Нууц үг

Та манай гишүүн болохыг хүсвэл энд дарна уу.

t
Одоо онлайнд 73 зочин 0 гишүүн байна.


Мэдээлэл оруулах

Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.

Windows XP, 7 үйлдлийн системийн стандарт монгол гарын драйвэр софтверийг ашиглан бичээрэй. Таны оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.

Санал хүсэлтээ илгээх
Хайлт


Зургийн цомог

Хүрэлтогоот
khureltogoot-25.jpg
Хэмжээс: 600x450 95k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 2390

Должин  : 2007 оны аялал
mongolia2007year-259.JPG
Хэмжээс: 600x800 127k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 11780


Надаа өргөст хэмх байна
Хэмжээс: 600x450 105k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 5236


Агуулга
Даваа, 2010.10.04
· Дениска Михайлов : Одоо би ганцаараа
· Дениска Михайлов : Нулимсан мөхөөлдөс мөлжигдөн дууснам
· Дениска Михайлов : Нүд
· Дениска Михайлов : Мөргөлдөнө гэж бодсон ч нэвтлээд гарчихсан
· Дениска Михайлов : Зүүд
· Дениска Михайлов : Зовлон
· Дениска Михайлов : Завсаргүй
· Дениска Михайлов : Гэрэлтэх нигуургүй харанхуйн тамир
· Дениска Михайлов : Гуйванга
· Дениска Михайлов : Цасан шуурганаар
Баасан, 2010.10.01
· Дениска Михайлов : Ганцаардал
· Дениска Михайлов : Аве Мария
· Дениска Михайлов : Андын дуу
Лхагва, 2010.09.29
· Дениска Михайлов : Үл мэдэх мэдрэмжээс үүдсэн сэтгэлийн уулга
Пүрэв, 2010.09.09
· Дениска Михайлов : Ганцаардал
Мягмар, 2010.08.10
· Дениска Михайлов : Нүд
Пүрэв, 2010.08.05
· Дениска Михайлов : Харьцуулахад...
Лхагва, 2010.07.07
· Дениска Михайлов : Ганцаардал
Баасан, 2010.07.02
· Дениска Михайлов - Цасан шуурганаар

Та сараа сонгоно уу


Санал хүсэлт

Нэр:

Э-шуудан:

Санал хүсэлт:



Хажууд нь хүмүүн мишээн гэрэлтэхэд Халиун дэлбээгээ дэлгэн баярладаг Инээхийг хүртэл эсэндээ мэдрэх Ижий сүнстэй Сарнай цэцэг
© Copyright 2005-2018 Biirbeh.MN.
     All rights reserved.
By Bataka
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Утас : 976-99076364
И-мэйл :info@biirbeh.mn