Нүүр Гишүүн Шүлэг Өгүүллэг Сургамж Зөвлөгөө Зургийн цомог Холбоо барих
 

Сайтын мэдээлэл ...
Facebook
Twitter
RSS2

Mail : info@biirbeh.mn
Mobile : 9907-6364

Нэрээр
  ''Өврийн дэвтэр'' яруу найргийн реалити шоу  
  4-н мөртүүд  
  Sienna  
  Window of Mongolian poetry  
  Youtube  
  Агиймаа Э  
  Алтангадас  
  Алтанхундага А  
  Амарбаяр М  
  Амарсайхан A  
  Амарсанаа Б  
  Амор Хайям  
  Ардын аман зохиол  
  Ариун-Эрдэнэ Б  
  Ариунболд Энх-Амгалан  
  Афоризм  
  Аюурзана Г  
  Бавуудорж Ц  
  Багабанди Н  
  Бадарч П  
  Базардэрэг Н  
  Байгалмаа А  
  Батзаяа Б  
  Батзүл Д  
  Батнайдвар М  
  Батнайрамдал П  
  Батнасан Лу  
  Батрэгзэдмаа Б  
  Баттуяа Ц  
  Батцэцэг Ш  
  Баяр ёслол хурим найр  
  Бодрол  
  Болдхуяг Д  
  Болор-эрдэнэ Х  
  Болормаа Х  
  Болормаа Б  
  Бум-Эрдэнэ Э  
  Бум-Эрдэнэ Түмэнбаяр  
  Бусад  
  Буянзаяа Ц  
  Буянцогт C  
  Буянцогт /Цахарын/ С  
  Бямбаа Жигжид  
  Бямбажаргал Ц  
  Бүжинлхам Эрдэнэбаатар  
  Гадаадын уран зохиол  
  Галсансүх Б  
  Ганзориг Батсүх  
  Ганзориг Б  
  Гэсэр  
  Гүрбазар Ш  
  Дагмидмаа Ч  
  Далай ламын айлдвар  
  Дамдинсүрэн Цэнд  
  Дашбалбар О  
  Дениска Михайлов  
  Дорж Зундуй  
  Дорж Б  
  Доржсэмбэ Ц  
  Дулмаа Ш  
  Дууны үг  
  Дэлгэрмаа Ц  
  Дэлхийн уран зохиол  
  Ерөөл, Магтаал  
  Жамбалгарав Ц  
  Зохиолчдын намтар  
  Зүйр цэцэн үг  
  Ичинхорлоо Б  
  Кана Б  
  Лодойдамба Ч  
  Лочин Соном  
  Лха Отхан  
  Лхагва Ж  
  Лхагвасүрэн Б  
  Лхамноржмаа Ш  
  Монгол Улсаа хөгжүүлье  
  Монголын өгүүллэгийн цоморлиг 2003  
  Мэдээ, мэдээлэл  
  Мөнх-Өлзий Б  
  Мөнхбат Ж  
  Мөнхсайхан Н  
  Мөнхтуяа А  
  Мөнхцэцэг Г  
  Мөнхчимэг А  
  Намдаг Д  
  Намсрай Д  
  Нацагдорж Д  
  Номин Г  
  Номинчимэг У  
  Нямсүрэн Д  
  Оюун-Эрдэнэ Н  
  Оюундэлгэр Д  
  Пүрэв Санж  
  Пүрэвдорж Лувсан  
  Пүрэвдорж Д  
  Пүрэвсүрэн Соёрхын  
  Равжаа Д  
  Ринчен Б  
  Сумъяа Доржпалам  
  Сургамж  
  Сүглэгмаа Х  
  Сүрэнжав Шарав  
  Сүхбаатар Ширчин  
  Сүхзориг Г  
  Тайванжаргал Н  
  Төрбат Д  
  Урианхай Д  
  Уугансүх Б  
  Хасар Л  
  Хишигдорж Л  
  Ховд Их сургуулийн Утга зохиолын нэгдэл  
  Хулан Ц  
  Хүрэлбаатар Ү  
  Хүрэлсүх М  
  Хүүхдийн дуу  
  Цэемаа М  
  Цэцэнбилэг Д  
  Чойном Р  
  Чоно  
  Чулуунцэцэг Б  
  Шагж гэлэн  
  Шог өгүүллэг  
  Шүлэг  
  Шүүдэрцэцэг Б  
  Энхбат Балбар  
  Энхболд Энхбаатар  
  Энхболдбаатар Д  
  Энхтуяа Б  
  Энхтуяа /Эмүжин/ Р  
  Энэбиш Батсамбуу  
  Эрдэнэ С  
  Эрдэнэ-Очир Арлаан  
  Эрдэнэсолонго Б  
  Эрхэмцэцэг Ж  
  Явуухулан Б  
  Ярилцлага  
  Үлгэр  
  Үржинханд Э  
  Өвөр Монголын яруу найраг  
  Өгүүллэг  
  Өлзийтөгс Л  
  Өөрийгөө ялах нь  

Ангилал
  Article1  
  Шүлэг  
  Өгүүллэг  
  Найраглал  
  Афоризм  
  Богино өгү  
  Роман, тууж  
  Зүйр цэцэн  
  Үлгэр  
  Ертөнцийн  
  Ардын аман  
  Нийтлэл  
  Дууль  
  Сургамж  
  Зөвлөгөө  
  Мэдээ  
  Намтар  
  Ярилцлага  
  Ерөөл магтаал  
  Дууны үг  
  Ардын аман зохиол  
  Youtube  
  Дурсамж  
  Бусад  

Дэм дэмэндээ гэж
Та бүхнийг бидэнд туславал бид баярлах болно.
$



 

Өвөр Монголын яруу найраг


Өвөр Монголын  яруу найраг 		 Шүлэг: Түмт Шинэ: Албан хаагч аль нэгэн эрхэмд
Оруулсан admin on 2013-08-12 09:07:13 (3604 уншсан)

Амралт чөлөө нь
Амраг-жин гоогын өрөөнд
Ажил хэрэг нь
Албан дайллагын ширээнд
Ажилтан судлал нь
Арилжаа бизнесийн солилцоонд
Асар барилга нь
Авцаа  наймааны нөмөрт
Үүрэг харалт нь
Хурай урианы хашхираан
Үү-дэлт шинэчлэл нь
Хурал цуглааны индэрт
Төсөв төсөл нь
Дөрвөлж ширээний халаасанд



( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Өвөр Монголын яруу найраг )

Өвөр Монголын  яруу найраг 		 Үлгэр: Түмт шинэ: Нохойн эрэл
Оруулсан admin on 2013-08-12 09:03:34 (5145 уншсан)

Эрт урьдын цагт, нохой нэг caйн найзтай болохоор ихд санаашарчээ гэнэ.
Нэгэн өдөр, нохой яваж байгаад чонотой харгав. Чоно:
- нохой чи xaa очих гэж явна? Гэж асуусанд нохой:
- нэг caйн найзтай болохсон гэж эрж явана гэж хариулав. Чоно сонсоод:
- заа тэгвэл намайг дагаарай гээд хоюул найзлав. Гэхдээ шөнө болоход нохой зуршил ёсоор хуцасанд чоно сандарч,
- битгий хуц, битгий хуц. Баавгай сонсочихвол бидэнийг барихаар ирж мэднэ  гэж сануулав.
" үүнээс үзэхэд баавгайгын чадал чоноос илүү юм байна. Очиж баавгайтай найзлавал дээр юмсанж" гэж нохой боджээ. Маргааш нь нохой чоноос салж яван  баавгайтай найзласан байна. Шөнө нь нохой мөн л зуршил ёсоор хуцаад байв. 

( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Үлгэр | Оноо: 0/0 | Өвөр Монголын яруу найраг )


Өвөр Монголын  яруу найраг 		 Үлгэр: Түмт Шинэ: Илжиг арслан болж хөглөсөн нь
Оруулсан admin on 2013-07-13 18:13:07 (5467 уншсан)

Илжиг нэг өдөр бэлчээрээс арслангийн арьс олжээ. Тэгээд өнөөхөө нөмөрч нуурын хөвөөнд очин зүсээ тольдоод:

-Ээ халаг, одоо би чинь арслан болчихлоо шдээ. Хэн ч намайг илжиг хэмээн элэг барьж чадахгүй болсондaа гэж ханхалзаж гэнэ.
Илжиг ойд орвол түүнтэй халз мөргөсөн зэрлэг гахай хөл  нь чичрэн хэлээ ороолдож:


( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Үлгэр | Оноо: 0/0 | Өвөр Монголын яруу найраг )


Өвөр Монголын  яруу найраг 		 Үлгэр: Түмт Шинэ: Араа шүд арга ухаа хоёр
Оруулсан admin on 2013-06-09 15:39:04 (5337 уншсан)

Хэдэн өдөр хэл дээрээ нойтон юм тавилгүй, ангийн ганзага муутай гэсэж явсан арслан гуай аз даарч нэг яст мэлхий олзлов. Гэвч өнөөх нь толгой хөлөө хуяг дотроо нуун арслангийн арга аашийг барагдуулна. Арслан яст мэлхийг зуун авч хэд хэмлэсэн болов ч  хатуу хуягыг нь эвдэж эс чадаад арга ядахдаа цааш орхиод санаа алдан гэлдрэв.

( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Үлгэр | Оноо: 0/0 | Өвөр Монголын яруу найраг )


Өвөр Монголын  яруу найраг 		 Дууны үг: Б. Журамт: Говийн амьтай чулууд
Оруулсан admin on 2013-05-28 20:41:03 (3969 уншсан)

Б. Журамт: Говийн амьтай чулууд

1.
Өргөн говийн чулууд минь дээ хөө
Өөхөнд баглаатай бөөр л юм уу даа
Үгтээж таслахаар нь өнчин хоцордог
Үндэс бүтэн эрдэнэ ч юм уу даа

Дахилт:
Галавын галаваас тамгатай ирсэн
Газар эхийн амин эрдэнэ дээ
Говийн чулуу говийн чулуу
Голомт нутгын эрдэнийн эрдэнэ юм
2.
Хүрэн говийн чулууд минь дээ хөө
Хөндий цээжний зүрх ч юм уу даа
Хөндөж эмтлэхээр нь эмзэглэн хоцордог
Хүйн холбоотой эрдэнэ ч юм уу даа
/дахилт/
3.
Тэнүүн говийн чулууд минь дээ хөө
Торгон харааны цэцгий ч юм уу даа
Таллаж хуваахаар нь уйлан хоцордог
Далдын сүнстэй эрдэнэ ч юм уу даа
Дахилт

/ Түмт Чо. Шинэ хөрвүүлэв/



( Сэтгэгдэл [] | Дууны үг | Оноо: 0/0 | Өвөр Монголын яруу найраг )

Өвөр Монголын  яруу найраг 		 Шүлэг: З.Мөнх-Эрдэнэ : Хамгаас хайртай чамдаа
Оруулсан admin on 2013-05-26 16:14:32 (3722 уншсан)

Хамгаас хайртай чамдаа
Од түүж өгөхгүй
Од тэнгэр хоёр 
Биесээ үгүйлдэг юм билээ

Угаас хайртай чамдаа 
Чулуу түүж өгөхгүй
Чулуун дээр заримдаа
Болжмор жиргэдэг юм билээ

Сэтгэлийн хайртай чамдаа
Шүүдэр түүж өгөхгүй
Шүүдэр өвс талдаа 
Чимэг нь юм билээ

Зүрхний хайртай чамдаа
Зүлэг түүж өгөхгүй
Зүлгэн дээр хосууд
Гэрээ барьдаг юм билээ

Наддаа хайртай чамдаа
Цэцэг түүж өгөхгүй
Цэцэг цэцэг хоорондоо 
Дурлалцдаг юм билээ



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Өвөр Монголын яруу найраг )

Өвөр Монголын  яруу найраг 		 Үлгэр: Түмт чо.шинэ: Хотын даргын зовнил
Оруулсан admin on 2013-05-21 20:26:10 (5285 уншсан)


Урьд нэгэн хот байж гэнэ. Хотын ард нь цөм амьтад юм санж. Энэ хот нь нэг л их биш ч замын хөдөлгөөний эмх журам муу, үргэлж машин тэрэгний аваар гардаг байжээ.
Хотын дарга зараа гуайг энэ асуудал их зовоожээ.тэгээд нэг өдөр зараа гуай түшмэл туулайдаа:
- Манайхны замын хөдөлгөөний эмх журам маш муу байна. Чи нэг шийдвэрлэх төсөл гаргачихдaа гэж тушаав. Туулай түшмэл:



( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Үлгэр | Оноо: 0/0 | Өвөр Монголын яруу найраг )

Өвөр Монголын  яруу найраг 		 Шүлэг: Бо. Цэнгэл : Баяртай
Оруулсан admin on 2013-05-10 11:11:28 (3477 уншсан)

Бо. Цэнгэл : Баяртай

Нугын жаахан чөлөөнд хоёулаа саллаа даа
Тохой хүрэхгүй зайд хоёр зүгт явлаа даа
Тохойрч урсах хайр эргээ эвдсэнийг яая
Нураад л эвлэрэх дурлал энгэрээс холдосонг яая

Нуурын халцгай дэнжид нууж золгочихоод саллаа даа
Ая дуу ч хүрэхгүй айлын үүдэнд очлоо доо
Амраг моддын оройгоор манан татсаныг яая
Намрын шувууны сүүдэр газарт өнчрөсөнийг яая

Баяртай гэсэн үгийг хэлж барсангүй саллаа даа
Нимгэн дээлийн чинь ханцуй дээр нулимс болоод хоцорлоо доо
Нүдэн булгын ус нь харгиа татсаныг яая
Барьц муутай бөх шиг ганцаар хоцорсныг яая

Нугын жаахан чөлөөнд хоёулаа саллаа даа
Тохой хүрэхгүй зайд хоёр зүгт явлаа даа
Тохойрч урсах хайр эргээ эвдсэнийг яая
Нураад л эвлэрэх дурлал энгэрээс холдосонг яая

/ түмт чо. Шинэ хөрвүүлэв/



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Өвөр Монголын яруу найраг )

Өвөр Монголын  яруу найраг 		 Шүлэг: Р.Тэнгис : Туулын Гурван Шувуухай
Оруулсан admin on 2013-05-06 19:56:12 (3572 уншсан)

Р.Тэнгис/ Ордос /

Туулын гурван шувуухай
Уулын дээгүүр ниснэ
Дуулим хорвоогийн өвөрт
Урван эргэн ниснэ
Сарны мөнгөн цацрагт
Жигүүрээ билүүдэн ниснэ
Намрын тунгалаг саранд
Зүсээ тольдон ниснэ
Туулын гурван шувуухай
Уулын цаанаас жиргэнэ
Туулын шуугианаа чагнан
Уяран хайлан жиргэнэ
Уул уулын дээгүүр
Уртын аяндаа жиргэнэ
Үүл үүлийг зүсэж
Огторгуйн тагнайгаар ниснэ
Буурал хорвоогийн тоосыг
Бутраан садраан ниснэ
Буянтай нутгаа угийлэн
Буйлан хайлан ниснэ
Нуураа үгүйлсэн хунгийн
Нулимс дагаж ниснэ
Нутгаа санасан хүний
Сэтгэл уярааж ниснэ
Намрын мөнгөн тэнгэрээр
Наашаа цаашаа ниснэ
Нарны торгон цацрагаар
Наадан саатан ниснэ
Холын цэнхэр агаараар
Дуугаа хоргодуулан ниснэ
Хонин бор нүдэндээ
Нулимс бөмбөрүүлэн ниснэ
Туулын гурван шувуухай
Тун ч уяруун жиргэнэ
Туулын усаа мөрөөдөөд
Дуулан уяран жиргэнэ
Бум бужигнасан хорвоогийн
Бутрах тоосонд ниснэ
Булаг шанд усны
Бургил-оо чагнаж ниснэ
Алаг борлог амьдралын
Алхаан дээгүүр ниснэ
Арын уудам нутгаа
Алсаас дараалаад ниснэ
Хаврын галуу ирэхэд
Харихаар зориод ниснэ
Харааны цэнгэг агаараар
Халин дүүлэн ниснэ
Сэтгэлд хоргодосон шувуухай
Сэмээрхэн тэгээд ниснэ
Сэрэх харахын чөлөөнд
Сэтгэл энсээж холдоно
Туулын гурван шувуухай
Уулан дээгүүр жиргэнэ
Туулын усандаа буцахаар
Үүлэн дээгүүр жиргэнэ
Танимаар хан дууг нь чагнан
Талын бороо шивэрнэ
Танхил гурван шувуухай
Даан ч холдон аяарлана
Уяруун дууг нь чагнасаар
Сэтгэл нэг л энсрэнэ
Урваад ирэхийг нь хүсэхэд
Итгэл алдрам дэнслэнэ
Аялан ниссэн шувуухай
Аяндаа мэнд яваасай
Ар хангай нутагтаа
Амар мэнд-хэн хүрээсэй
Туулын гурван шувуухай
Даан ч хөөрхий шувуухай
Өвөр нутгийн агаараар
Өрөвчхөн жиргэсэн шувуухай

/ Түмт Чо. Шинэ хөрвүүлэв /

 



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Өвөр Монголын яруу найраг )

Өвөр Монголын  яруу найраг 		 Шүлэг: Га. Чин-баатар : Он цаг
Оруулсан admin on 2013-05-05 08:40:45 (4068 уншсан)

Га. Чин-баатар /1976 2010/ агсны шүлэг

Он цаг яг л үерийн усан мэт
Оноо алдаа хоёрын минь дундуур шуугин урс-хуй
Ширэн-гэтэж үлдсэн шарилж хамхуул мэт
Ширэлдсэн бодоллоо тэврэн хойно нь би үлд-хүй...

Он цаг яг л хаврын салхин мэт
Уран-хай хадаг шиг мөрөөдлийг минь сэмэлэн сэмэлэн исгэр-хүй
Өгөрсөн хожуул мэт гоонь ганцаараа
Өвгөрсөн дуртгалаа хэмлэн энд би зогс-хуй...

Он цаг яг л аадрын бороо мэт
Оорцог хад шиг биеийг минь довшилон өнгөр-хүй
Сэтгэлд шаагих дуртгалдаа шаналан баясан
Шүдгүй буйлаа омолзуулан залуу насаа үгийлэхүй...

2008.3.10
/ Түмт Чо. Шинэ хөрвүүлэв /



( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Өвөр Монголын яруу найраг )

Өвөр Монголын  яруу найраг 		 Намтар: Зохиолч орчуулагч Түмт Чо.Шинэ
Оруулсан admin on 2013-04-30 19:15:07 (5001 уншсан)

Зохиолч орчуулагч Түмт Чо.Шинэ

Овог : Түмт

Аавын нэр : Чойнжин

Бүтэн  нэр : Түмт Чо. Шинэ

1964 онд төрсөн.ордсын үүшин хошууны галуут нутгын уугуул.

1985 - 1987 онуудад өвөр монголын монгол хэл бичгийн тусгай мэргэжлийн сургуульд / одоогийн Хөх хот Үндэсний Дээд Сургууль/ суралцсан.

1987 - 1999 онуудад Ордос хотын Үүшин хошууны засгийн газрын радио телевиз, хөдөлмөр ажилтан,үндэстэн шашин  суртахууны комисс зэрэг ажилын салбаруудад ажилласан.

1999 оноос одоо хүртэл Ордос хотийн Үүшин хошууны  намын хорооны тамгын газрын орчуулагчаар ажиллаж байна.

( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Намтар | Оноо: 0/0 | Өвөр Монголын яруу найраг )


Өвөр Монголын  яруу найраг 		 Шүлэг: Артай : Улаан бодон
Оруулсан admin on 2013-04-30 07:26:50 (4404 уншсан)

Магнай нь чинэсэн манжийн хаан
Маханд биш монголд цадав
Малгайд чанасан чингийн ухаанд
Маны монгол монголоо чадав

Ойрыг бус холыг мэдсэн
Ойрд эр цагаа олоогүй
Өсгий зуусан тэнэг барлагууд
Эсгий тохсон тэмээг үзээгүй

Улаан бодон улайж харагдана
Галзуу тоссон төрийн улай
Улаан бодон улцайж харагдана
Газар авсан түүхийн булай

/ Түмт Чо. Шинэ хөрвүүлэв/



( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Өвөр Монголын яруу найраг )

Өвөр Монголын  яруу найраг 		 Шүлэг: Чингисийн эрэл
Оруулсан admin on 2013-04-27 08:09:23 (3811 уншсан)

Артай

Өнжүүт хонуут зориуд элсэн шуурга хэцүүдэв ээ
Өлбөрч хоргодож холбироод найман шарга жилийв ээ
"Өвлөсөн залгасан эрдэнээ үгүй хийж болохгүй ээ !"
Өвөг Чингис уурлаж орог сааралдаа мордов оо
Өвчүү хучсан сахал нь аянгын дуугаар садрахад
Өчүүхэн дэлхий чичрэн өндөрлөг мoнгол тодров оо
Үзэсгэлэнт ногоон тал харц даган дэлгэхэд
Өмөлзөж унах нулимс хацар даган хурдлав аа
Өөгүй мoнголын хүчин доор үхэшгүй шид олсон
Өршөөлт эзэн маань дээшилсээр уулын оройд гарав аа
Өрлөг найман шарга нь алтан үсэг болоод
"Өнөр цэцэг"- ийн хуудсанд тоглож байх нь харагдав аа !

/ Түмт Чо. Шинэ хөрвүүлэв /



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Өвөр Монголын яруу найраг )

Өвөр Монголын  яруу найраг 		 Үлгэр: Түмт Чо. Шинэ : Амьтад яаж өвөлждөг бэ
Оруулсан admin on 2013-04-21 15:13:21 (4566 уншсан)

Өглөө,шоргоолж ойн гүнд хоол хайж явав. ойд ихээхэн хувиралт гарч, газар сайгүй хатсан навчис хийснээ.уур амьсгал жихүүн болжээ. ойр хавьд нам гүм. шоргоолж найзад нь алга байлаа. Гэнэт шаазгай шагших сонсогдоход дээш харав.тэртээ дээр модны салаанд шаазгай сууж байв. шоргоолж,
- Хөөе,шаазгай гуай caйн.хараацай, хөхөө, алтан гургалдай нар xaaчив аа? гэж   асуувал шаазгай,
- Тэнгэр хүйтрэсэнээс тэд цөм өмнийн дулаор нийгийг зорж өвөлжихөөр явсан, хойтон хавар болбол буцаж ирнэ .   гэжээ.
Тэд хоёрын ярилцахыг мэлхий сонсоод, уснаасаа палхийн үсрэн гарч ирээд,
- Шоргоолжоо,би яг сайхан чамтай уулзаад  явъя гэж байсан юм. шоргоолж оо,чи бас өмнө оронд явахаар болоод байгаа юм уу?  гэвэл мэлхий,
- Үгүй ээ,гүй.би унтахаар явна гэжээ. шоргоолж гайхаж,
- Нар дөнгөж гарч байтал унтана гэдэг чинь ... хямраа тусаа юу найз минь гэвэл,  мэлхий,
- Энэ удаагийн унтлага маань энгийн унтлагатай таарахгүй,харин маны мэлхийнүүд өвөлдөө унтаж,хавар болохоор сэрнэ. өөрөөр хэлбэл ичээлгэ гэдэг тэр дээ гээд ярилцахы зуур нэг нүх малтаж орхиод  шоргоолжод,
- Үзэв үү? өвөл би энэ нүхэн дээ ороод   суучихвал салхи шуурга, цас мөснөөс цөм зовохгүйгээр дулаан тавтай өвөлжчих биш үү гэв.
Шоргоолж урагш дөхөж нүх уруу шагайвал   нээрэн сүртэй гүн нүхэн оромж байв.
шоргоолж ч өвөлжих бэлтгэлээ хийх хэрэгтболсоныгонг ухамсарлаж,нэг тарган   цагаан хорхой агнаж олоод гэр лүүгээ чирч  буцав.



( Сэтгэгдэл [] | Үлгэр | Оноо: 0/0 | Өвөр Монголын яруу найраг )

Өвөр Монголын  яруу найраг 		 Шүлэг: Артай : Бид салахгүй
Оруулсан admin on 2013-04-08 20:46:46 (3663 уншсан)

/миний хайртай надад хайртай хүмүүстээ зориулав/

Уулнаас шороо салж болно
Агуулгаас хэлбэр салж болно
Урсгалаас долгио салж болно
Урваж тэд салбал салаг!
Бид салахгүй
Бид салахгүй ээ!

Салахгүй ээ бид
Салбарахгүй ээ бид
Санаа нь төрөлх уяатай
Сахал нь хүртэл холбоотой

Задрахгүй юм бид
Завсардуулахаас айдаггүй юм бид
Залуу зандан насандаа инээх маань хүртэл адилхан
Загал буурал болчхоод ханиах маань хүртэл ижилхэн
Занах муу амьтанг гялайх маань хүртэл адилхан
Замын сайн хүмүүст баярлах маань хүртэл ижилхэн

Нөхөд гэдэг эрдэнэ юм дээ
Нөмөрч явдаг тэнгэр юм дээ
Өргөж босгодог гар юм даа
Өршөөл үзүүлдэг бурхан юм даа

Монгол гэдэг агаараар
Амьсгалж бид явсан шуу даа
Монгол соёлын төлөө гэж л
Амьдарч өнөөдөр хүрсэн шүү дээ

Бид сална гэж
Битгий хэл ээ
Энэ үг цээртэй
Далан худлаа
Хорвоод бид салахгүй
Диваажинд очсон хойноо ч
Бид салахгүй
Бид салахгүй ээ

/ Түмт Чо. Шинэ хөрвүүлэв/



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Өвөр Монголын яруу найраг )

Өвөр Монголын  яруу найраг 		 Дууны үг: Түмт Чо. Шинэ : Хаан нартайгаа хамт
Оруулсан admin on 2013-04-06 20:44:02 (4449 уншсан)

 

Халхавчин цаадах нүд чинь
Харанхуйд дасаж гүйцжээ
Хальт мөлт гишгэлэг чинь
Хайран хүслээ талхижээ

Хагд өвс шарлаж
Хахир салхинд хийсэх цагт
Хаан нартайгаа чи
Хамт дээшлэн мандана

Халуун амь нас
Хар тэргүүтний ирээдүйг
Хатан дэлхийд чухамдаа
Хайр гүй хүлээлт гэж алгаа

Хангай нутаг эх дэлхий
Хайлан уясахын цагт
Хаан нартайгаа чи
Хамт дээшлэн мандана

/ Түмт Чо. Шинэ орчуулав/



( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Дууны үг | Оноо: 0/0 | Өвөр Монголын яруу найраг )

Өвөр Монголын  яруу найраг 		 Шүлэг: Түмт Чо. Шинэ : Учрах тавилан
Оруулсан admin on 2013-04-05 14:40:30 (3516 уншсан)

Монголын сарантуяа
Миний хайрын цэцэгхэн
Нарны алтан цацраг
Сарны мөнгөн туяа
Намуун шөнийн аяз
Намрын талын шүүдэрхэн
Наалинхай салхины алиал
Нарлаг өдрийн мишээл
Үзэг цаас нийлүүлэн
Үг захиа үлдээж
Үнэнч санаагаа илчлэн
Үүрдийн дурсамж болгосон
Үүшин нутагаас мордож
Уужим талдаа буцсан ч
Урд хөршдөө ирхээр
Учран жаргах байлгүй



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Өвөр Монголын яруу найраг )

Өвөр Монголын  яруу найраг 		 Шүлэг: Түмт Чо.Шинэ : Нутгийн хайр
Оруулсан admin on 2013-04-03 17:11:25 (3688 уншсан)

Сэр сэр салхи сэвэлзэн үлээгээд
Сэм сэм санаа алдуулах нь учиртай
Цэцэг өвс зөгий эрвээхий найрсаад
Цэцэн цэлмэг бүжих нь урамтай
Гургалдай дуугарч хараацай шулганан
Гуниггүй тал уужимсаад
Залуус баясан үерхэн дэгдэж
Захгүй хөдөөд хайр бялхна
"элс манхны эх нутаг"хэмээх
Эгшиг яруу найргийн тухай лекц
Эрдэмт багшаасаа сонсож суугаа оюутан залуу
Эрх бяцхан хүүхэд насаа мөрөөдөж
Ухаан санаа нь хэдийн жигүүр ургаад
Унасан шороо уугуул нутагтаа нисэн хүрч
Унаган балчиртаа тоглож явсан
ухаа толгодод нь уусанхан жаргажээ

/1995 он/



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Өвөр Монголын яруу найраг )

Өвөр Монголын  яруу найраг 		 Шүлэг: Түмт Чо.Шинэ : Хувь тавилан
Оруулсан admin on 2013-04-01 17:24:56 (3695 уншсан)

Хоёр бяцхан нарсны чих
Хоёр өөр тавилантай
Нэг нь ууланд ургаж
Нөгөө нь гэрт таригдав

Уулын бяцхан нарс
Амьдралын алаг цоог үзэж
Айлын бяцхан нарс
Асрал тэтгэвэрт нялуурав

Халуун зуны наранд шарагдан
Хахир өвлийн хүйтнийг тулж
Уулын бяцхан нарс
Асган чийрэг бойжно

Дулаан гэрт тухалж
Сэрүүн цонхноос сэрүүцэн
Гэрийн бяцхан нарс
Хэт танхил өсөв

Гарагийн шимийг хүртэн
Гачгийг туулах зоригоор
Гаднах бяцхан нарс
Газрын гүүнд үндэслэв

Айлынхан бордуур оруулж
Ангасан үед нь усалж
Өрөөн дэх бяцхан нарсаа
Өөрийн хүүхэд шиг энхрийлэв

Уулийн бяцхан нарс
Удалгүй өсөж томроод
Улс орондоо тусалж
Уран барилгын нуруу тулгуур болов

Өнөөх пэнсний нарс
Өсөж томорсон юмгүй
Гэр зуур чимэг хачир болж
Гийчин зочны л нүд хужирлана

/1996/



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Өвөр Монголын яруу найраг )

Өвөр Монголын  яруу найраг 		 Шүлэг: Түмт Чо.Шинэ : Хүүхэний нүд хүүгийн зориг
Оруулсан admin on 2013-04-01 09:58:26 (3555 уншсан)

Гүн усны цээл шиг
Хүүхний нүд талимаараад
Гүн ухаалаг оньсого болж
Хүүгээс таавар нэхнэ

Хүдэр загасчин болж хүү
Хөнгөн завь сэлэн
Хөх цэнхэр мандалд нь
Хүний жаргал хайж яана

Ботгон торомгор хүүхний нүд
Болчимгүй давлагаан босговч
Буужин шигээр хүүгийн завь сумдаад
Буцаж цуцахын учиргүй

Caйн сайхаанд хүрэхий төлөө
Сайхсахь салхь боро далдирахгүй
Сал онгоц нь урван хөвөх юм бол
Сажигдан унаж үрэгдэн дуусахаас ч сийхгүй

/1994 он/



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Өвөр Монголын яруу найраг )


 
Санал асуулга
Та онлайн номын дэлгүүрээр хэр их үйлчлүүлэх вэ ?
Байнга
Нилээд
Хааяа
Цөөн
Үгүй
Санал асуулгын дүнг үзэх

Ном

Шуурайн Солонго: Гималай

Шуурайн Солонго: ТООРОЛЖИН

Ш.Сундуйжав : Үүр цайж байна

Э.Үржинханд : Хос ном мэндэллээ

Б.Болдсүх : Таг мартсан тангараг

Ч.Дагмидмаа


Санал асуулга
Хэрэглэгчийн нэр

Нууц үг

Та манай гишүүн болохыг хүсвэл энд дарна уу.

t
Одоо онлайнд 265 зочин 0 гишүүн байна.


Мэдээлэл оруулах

Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.

Та монгол гарын драйвэр ашиглан бичээрэй. Оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.

Санал хүсэлтээ илгээх
Хайлт


Зургийн цомог

Зураач : Б.Хонгорзул
khongor043.jpg
Хэмжээс: 600x817 170k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 4824

Должин  : 2007 оны аялал
mongolia2007year-042.JPG
Хэмжээс: 600x450 98k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 4540

Должин  : 2007 оны аялал
mongolia2007year-129.JPG
Хэмжээс: 600x450 79k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 4266


Агуулга
Даваа, 2013.08.12
· Түмт Шинэ: Албан хаагч аль нэгэн эрхэмд
· Түмт шинэ: Нохойн эрэл
Бямба, 2013.07.13
· Түмт Шинэ: Илжиг арслан болж хөглөсөн нь
Ням, 2013.06.09
· Түмт Шинэ: Араа шүд арга ухаа хоёр
Мягмар, 2013.05.28
· Б. Журамт: Говийн амьтай чулууд
Ням, 2013.05.26
· З.Мөнх-Эрдэнэ : Хамгаас хайртай чамдаа
Мягмар, 2013.05.21
· Түмт чо.шинэ: Хотын даргын зовнил
Баасан, 2013.05.10
· Бо. Цэнгэл : Баяртай
Даваа, 2013.05.06
· Р.Тэнгис : Туулын Гурван Шувуухай
Ням, 2013.05.05
· Га. Чин-баатар : Он цаг
Мягмар, 2013.04.30
· Зохиолч орчуулагч Түмт Чо.Шинэ
· Артай : Улаан бодон
Бямба, 2013.04.27
· Чингисийн эрэл
Ням, 2013.04.21
· Түмт Чо. Шинэ : Амьтад яаж өвөлждөг бэ
Даваа, 2013.04.08
· Артай : Бид салахгүй
Бямба, 2013.04.06
· Түмт Чо. Шинэ : Хаан нартайгаа хамт
Баасан, 2013.04.05
· Түмт Чо. Шинэ : Учрах тавилан
Лхагва, 2013.04.03
· Түмт Чо.Шинэ : Нутгийн хайр
Даваа, 2013.04.01
· Түмт Чо.Шинэ : Хувь тавилан
· Түмт Чо.Шинэ : Хүүхэний нүд хүүгийн зориг
Ням, 2013.03.31
· Түмт Чо. Шинэ : Уугуул нутгын ургаа хад
Пүрэв, 2013.03.28
· Түмт Чо.Шинэ : Дурлал
· хүлээж цөхсөн бол яваач хэмээх дууны үгийн орчуулга
Лхагва, 2013.03.27
· Түмт чо. Шинэ : Хүсэл
Даваа, 2013.03.25
· Түмт чо. Шинэ : Бөртэ чонын нутаг
Баасан, 2013.03.22
· Түмэт чо.шинэ : Ховч чоно
Лхагва, 2013.03.20
· Түмэт Чо.Шинэ : Шоодвор болсон нохой
· Бо. Цэнгэлт : Энгэр нэвт жавар
Баасан, 2011.12.16
· Б.Дүүрэнжаргал : Цагийн гадна
Пүрэв, 2011.04.28
· Хичээлтийн Харбар: МЭДРЭМЖ
· Зүүнгар Буянбат: БҮРЭЭ ХАЙРХАН
Мягмар, 2011.04.26
· Хичээлтийн Харбар : УЛААНБААТАРЫН ҮДИЙН ХОЙНО
· Зүүнгар Буянбат : ТАМСАГБУЛАГИЙН ИХ ГОВЬ МИНЬ
Пүрэв, 2011.03.31
· Хүнийх биш ээ миний хайр
Даваа, 2011.03.28
· БУУРАЛ ДЭЛХИЙД ГАЗАР ХӨДЛӨХ ЗӨВ
· НАРАН ЭЭЖ
· ЧИНГИС ТАРНИ
· Зүүнгар Буянбат : ЭЭЖЭЭ! БИ ТАНЬ РУУ ЯВЖ БАЙНА
Даваа, 2010.12.27
· Өвөр Монголын яруу найраг ч Хичээлтийн Харбар : МАГАДГҮЙ
Даваа, 2010.12.06
· Өвөр Монголын яруу найрагч Хичээлтийн Харбар : САЛХИ

Та сараа сонгоно уу


Санал хүсэлт

Нэр:

Э-шуудан:

Санал хүсэлт:



Хажууд нь хүмүүн мишээн гэрэлтэхэд Халиун дэлбээгээ дэлгэн баярладаг Инээхийг хүртэл эсэндээ мэдрэх Ижий сүнстэй Сарнай цэцэг
© Copyright 2005-2024 Biirbeh.MN.
     All rights reserved.
By Bataka
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Утас : 976-99076364
И-мэйл :info@biirbeh.mn