Нүүр Гишүүн Шүлэг Өгүүллэг Сургамж Зөвлөгөө Зургийн цомог Холбоо барих
 

Сайтын мэдээлэл ...
Facebook
Twitter
RSS2

Mail : info@biirbeh.mn
Yahoo ID : tbatbaatar
Mobile : 9907-6364

Нэрээр
  ''Өврийн дэвтэр'' яруу найргийн реалити шоу  
  4-н мөртүүд  
  Sienna  
  Window of Mongolian poetry  
  Youtube  
  Агиймаа Э  
  Алтангадас  
  Алтанхундага А  
  Амарбаяр М  
  Амарсайхан A  
  Амарсанаа Б  
  Амор Хайям  
  Ардын аман зохиол  
  Ариун-Эрдэнэ Б  
  Ариунболд Энх-Амгалан  
  Афоризм  
  Аюурзана Г  
  Бавуудорж Ц  
  Багабанди Н  
  Бадарч П  
  Базардэрэг Н  
  Байгалмаа А  
  Батзаяа Б  
  Батзүл Д  
  Батнайдвар М  
  Батнайрамдал П  
  Батнасан Лу  
  Батрэгзэдмаа Б  
  Баттуяа Ц  
  Батцэцэг Ш  
  Баяр ёслол хурим найр  
  Бодрол  
  Болдсайхан С  
  Болдхуяг Д  
  Болор-эрдэнэ Х  
  Болормаа Х  
  Болормаа Б  
  Бум-Эрдэнэ Э  
  Бум-Эрдэнэ Түмэнбаяр  
  Бусад  
  Буянзаяа Ц  
  Буянцогт C  
  Буянцогт /Цахарын/ С  
  Бямбаа Жигжид  
  Бямбажаргал Ц  
  Бүжинлхам Эрдэнэбаатар  
  Гадаадын уран зохиол  
  Галсансүх Б  
  Ганзориг Батсүх  
  Ганзориг Б  
  Гэсэр  
  Гүрбазар Ш  
  Дагмидмаа Ч  
  Далай ламын айлдвар  
  Дамдинсүрэн Цэнд  
  Дашбалбар О  
  Дениска Михайлов  
  Дорж Б  
  Доржсэмбэ Ц  
  Дулмаа Ш  
  Дууны үг  
  Дэлгэрмаа Ц  
  Дэлхийн уран зохиол  
  Ерөөл, Магтаал  
  Жамбалгарав Ц  
  Зохиолчдын намтар  
  Зүйр цэцэн үг  
  Ичинхорлоо Б  
  Кана Б  
  Лодойдамба Ч  
  Лочин Соном  
  Лхагва Ж  
  Лхагвасүрэн Б  
  Лхамноржмаа Ш  
  Монгол Улсаа хөгжүүлье  
  Монголын өгүүллэгийн цоморлиг 2003  
  Мэдээ, мэдээлэл  
  Мөнх-Өлзий Б  
  Мөнхбат Ж  
  Мөнхсайхан Н  
  Мөнхтуяа А  
  Мөнхцэцэг Г  
  Мөнхчимэг А  
  Намдаг Д  
  Намсрай Д  
  Нацагдорж Д  
  Номин Г  
  Номинчимэг У  
  Нямсүрэн Д  
  Оюун-Эрдэнэ Н  
  Оюундэлгэр Д  
  Пүрэв Санж  
  Пүрэвдорж Лувсан  
  Пүрэвдорж Д  
  Пүрэвсүрэн Соёрхын  
  Равжаа Д  
  Ринчен Б  
  Сумъяа Доржпалам  
  Сургамж  
  Сүглэгмаа Х  
  Сүрэнжав Шарав  
  Сүхбаатар Ширчин  
  Сүхзориг Г  
  Тайванжаргал Н  
  Төрбат Д  
  Улам-Оргих Раднаадорж  
  Урианхай Д  
  Уугансүх Б  
  Хасар Л  
  Хишигдорж Л  
  Ховд Их сургуулийн Утга зохиолын нэгдэл  
  Хулан Ц  
  Хүрэлбаатар Ү  
  Хүрэлсүх М  
  Хүүхдийн дуу  
  Цэемаа М  
  Цэцэнбилэг Д  
  Чойном Р  
  Чоно  
  Чулуунцэцэг Б  
  Шог өгүүллэг  
  Шүлэг  
  Шүүдэрцэцэг Б  
  Энхбат Балбар  
  Энхболд Энхбаатар  
  Энхболдбаатар Д  
  Энхтуяа Б  
  Энхтуяа /Эмүжин/ Р  
  Эрдэнэ С  
  Эрдэнэсолонго Б  
  Эрхэмцэцэг Ж  
  Явуухулан Б  
  Ярилцлага  
  Үлгэр  
  Үржинханд Э  
  Өвөр Монголын яруу найраг  
  Өгүүллэг  
  Өлзийтөгс Л  
  Өөрийгөө ялах нь  

Ангилал
  Article1  
  Шүлэг  
  Өгүүллэг  
  Найраглал  
  Афоризм  
  Богино өгү  
  Роман, тууж  
  Зүйр цэцэн  
  Үлгэр  
  Ертөнцийн  
  Ардын аман  
  Нийтлэл  
  Дууль  
  Сургамж  
  Зөвлөгөө  
  Мэдээ  
  Намтар  
  Ярилцлага  
  Ерөөл магтаал  
  Дууны үг  
  Ардын аман зохиол  
  Youtube  
  Дурсамж  
  Бусад  

Дэм дэмэндээ гэж
Та бүхнийг бидэнд туславал бид баярлах болно.
$



  

Өвөр Монголын яруу найраг


Өвөр Монголын  яруу найраг 		 Шүлэг: Түмт Чо. Шинэ : Уугуул нутгын ургаа хад
Оруулсан admin on 2013-03-31 09:35:26 (1558 уншсан)

Гол мөрний шүрүүн урсгал
Гулдралын доороо чулуудыг хумин
Хонь шиг номхноор хуйлруулан тууж
Хосгүй ирийг нь мохоон мохооно

Хонь болсон өөхөн чулууд
Хонгын удаанд мөлгөр болж
Хол эртэд ямар байснаа мартаад
Хоёул гурвуулаа дүр дүрсээ гайхна

Мөрний дунд ургаа хад
Мэхийлгүй ханайн зогсоод
Мэсэн хурц оройдоо
Мөнх тэнгэр өөд асааж байна

Өөхөн чулууд ургаа хадыг бүчиж
Өмнөө түүнийг өөрсдийн ижил болохыг хүсээд
Өшиж зүтгээд тус гарахгүй болохоор
Өөлж муулаад өнхрөлдөн одов оо

Ургаа хад усан дундаа
Огтхон ч гуньсан шинжгүй
Уран байгалийн нэгэн харуул болж
Уугуул нутгаа сахиж үлдлээ

/1998 он/



( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Өвөр Монголын яруу найраг )

Өвөр Монголын  яруу найраг 		 Шүлэг: Түмт Чо.Шинэ : Дурлал
Оруулсан admin on 2013-03-28 17:10:55 (1607 уншсан)

Зочид сэлгэсэн ресторанд даан ч их
Гэрэл гэгээтэй нь ичээмээр,
Зохиогүй хөдөөлөг засал минь нэн ч зовоомоор.
Зугааны ундаа хамгыг аврагч биш атлаа цомонд хийгдэж, 
Зориг үгүйдсэн миний гapт байж ядан долгисоно.

Чамд тоогдох болов уу гэж өөрөө би хэцүүхэн зовох  юм,
Чиний харц тосохын тоолонгоор зүрх сүрхий булгилах юм.
Цаашаа л харц буруулаад байхыг хувьдаа би хичээж,
Чамайг гэрэлтүүлэгч тэр л дэнг цааш нь харуулмаар санагдана.

/1993 он/



( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Өвөр Монголын яруу найраг )

Өвөр Монголын  яруу найраг 		 Дууны үг: хүлээж цөхсөн бол яваач хэмээх дууны үгийн орчуулга
Оруулсан admin on 2013-03-28 15:36:39 (1797 уншсан)

Хүлээж цөхсөн бол яваач хэмээх дууны үгийн орчуулга

Дуучин  тэнгэр
Цомог  гэр нутаг

Энэ муу тэр муухай гэж
Элдвийг битгий ярь,
Өрөөлийг сонжихын оронд
Өөрийгөө шинж.

Нарлаг өдөр үүд цонхоо онгойлгосон ч
Нааш гарч ирэлгүй түдэх юм чи,
Илчит наран ялан далангүй шарахаас
Ичиж зовоод л байх юм чи.

Байж ядсан бол яв чи
Байжная гэсэн бол байж бай,
Хүлээе гэсэн бол хүлээ чи
Хүлээж цөхсөн яв чи.

/түмт чо.шинэ орчуулав/



( Сэтгэгдэл [] | Дууны үг | Оноо: 0/0 | Өвөр Монголын яруу найраг )

Өвөр Монголын  яруу найраг 		 Шүлэг: Түмт чо. Шинэ : Хүсэл
Оруулсан admin on 2013-03-27 15:11:42 (1425 уншсан)

Од гараг болох минь яалаа
Онгон зүрхний чамайгаа би
Огторгуйн наран болгоод
Орчлон хорвоогийн жамаар нь
Орчинхон давхих сан
Од гараг болох минь ч яалаа даа

Энгүй өргөн далай болох минь яалаа
Энхрийхэн чармайгаа би
Өвчүүн завь болгоод
Энх цэнхэр мандалдаа
Эргэцүүлэн зугаалах сан
Энгүй өргөн далай болох минь ч яалаа даа



( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Өвөр Монголын яруу найраг )

Өвөр Монголын  яруу найраг 		 Шүлэг: Түмт чо. Шинэ : Бөртэ чонын нутаг
Оруулсан admin on 2013-03-25 15:08:27 (1581 уншсан)

Нар мандаж
Сар шингэн
Налуу тэнхлэг
Салхитай эргэлдэнэ.

Нүүдэлч малчид
Сэрүүн бүсийн талд
Нүүн сууна
Сэлгэн сэлгэнэ.

Эх хуурайн эзэд
Эсгий цагаан туургатад минь
Ид хөгжилтийн энэ зуунд
Эзнээ болиод xaaчив

Агт хүлэгүүд эзгүйрч
Агсам тайгад өнчрөн
Атар тал цөлжиж
Ардаг салхинаа нутаг завхна.

 

Газар дэлхий эргэлдэж
Гашуун үнэн цайрна
Галав эртний домог
Гаргын сонор цавахдна.



( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Өвөр Монголын яруу найраг )

Өвөр Монголын  яруу найраг 		 Шүлэг: Түмэт чо.шинэ : Ховч чоно
Оруулсан admin on 2013-03-22 17:18:09 (1607 уншсан)

Шүүхэд чоно ууртай орж
Шарнадын ял гэмийг шижигнэтэл заалдав:
"шарнад бол ой тайгын эзэрхэгч
Шугуйн олныг түйвээдэг хорлон сүйтгэгч мөн.

Огтын гэм зэмгүй буга уруу
Уржигдархан гэтэж байсныг би харсан,
Уран тэшдэг тэр бугыг тасчин тасчиж
Уруул шүд ам хамраа цусдсаан.

Өөрт нь хор уршиггүй ишиг уруу
Өчигдөрхөн дайран довтолсоныг би үзсэн,
Өчүүхэн буурай тэр ишгийг сийчин сийчиж
Өлөн ховдог гэдэс санаагаа бордсон.

Хэвтэртээ байсан нэг үүр бүжин
Гэгээрэхийн үед бүхнээрээ сөнөсөөн,
Гэмт шарнад тэднийг цөлбсөн төдийгүй
Хэтэрхийлэн эх туулайг ч хөнөөсөөн.

Хоёрхон хоногт гарсан харсалт хэргүүд
Хоол нойр хоёрыг минь хороолоо шуу,
Хогийн муу шарнадын ялыг шүүн шийтгэж
Хотол амътаныг амаржуулах болов уу" гэжээ.

Заан шүүгч чонын тооцолтыг тэвчээртэй сонсож
Зараа бичээчтэйгээ нүд ирмэн инээлдээд:
"заа хөөрхий чоно гуай зүйтэй юм ярилаа
Задарсан муу шарнадыг шийтгэхдээ таарна.

Гэхдээ нэг учрыг бид ойлгохгүй
Бурхан сэтгэлт чоно танаас асуумаар байна,
Гэдэс өлсөхдөө та юу иддэг бэ
Буга ишиг туулай таны садан уу?"гэв.

Битүүхэн хошигнолд чоно бэрхдэн сандарч
Билгийн ухаан нь биедээ үгүй болж:
"би хэдийгээр нэг хоёрыг барьдаг ч
Бишгүй олныг шарнад шиг баллаагүй"гэжээ.

Ойворгон чоно шарнадыг заалдсаны учир нь
Ойн олныг ганцаар эзлэх санаа байжээ,
Өөлж шарнадын гэмийг ярьсан шалтгаан нь
Өөрийн нүгэл хилэнцээ балласан явдал байжээ.

/1995 он/



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Өвөр Монголын яруу найраг )

Өвөр Монголын  яруу найраг 		 Шүлэг: Түмэт Чо.Шинэ : Шоодвор болсон нохой
Оруулсан admin on 2013-03-20 09:48:45 (1497 уншсан)

Харалган буучид хөлөөєбуудуулсан чоно
Хан ууланд шархаа хазлан хэмлэх шиг
Хүнд сайн яваад хүнээс олсон шархаа
Хүйтэн цөлд би ганцаар хэмлэж явна
/р. Чойномын шүлэгээс/

Зүгээр л нэг нохой
Зүйлийн ааш араншингүй
Зөвхөн нэг буруу нь
Зүг дэггүй тэнэдэг гэнэ

Чоныг ч боловоо нэг
Дуурайж үздэг гэнэ
Чохыг ч боловоо нэг
Тонгойж шншидэг гэнэ

Айлын анчин нохойг
Аб шоо үзэж
Аглаг хээр явахад нь
Араас нь гэтэн гарав

Сэрэвгэр хаданы дэргэд
Сэгхийн амасхийх чөлөөнд нь
Сэв харсан анчин гуай
Сэмээр буугаа онилов

Чих халсам дуун
Чивилт сумны уухай
Цусан гархуйц шарх
Чадал муутын айлуу

Нохой тоосоо орхиж
Ноттой холхон зугтааж
Ногоон тайгад ороод
Нохойгоо болин чоношив

Хүнд гэмгүй яваад
Хүнээс шарх олдог
Хүж дэлхийн сүүдэрийг
Хүдэн мананд төөрүүлэв

/1999 он/



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Өвөр Монголын яруу найраг )

Өвөр Монголын  яруу найраг 		 Шүлэг: Бо. Цэнгэлт : Энгэр нэвт жавар
Оруулсан admin on 2013-03-20 09:35:04 (1508 уншсан)

Мөнгөтөйгөө байхад
Мөргөж тахьмаар улс
Мөнгө ч үгүй болоход
Мөлжиж идмээр улс

Өнгөтэй л байхад
Өмөлжөж үнсмээр улс
Өнгөө алдаж явахад
Үер шиг догшин улс

Нутагтайгаа байхад
Нохой щиг амраг улс
Нутагаас нь салгаж байгаад
Нухаж идмээр улс

Бутраж салаагүй байхад
Бурханчлаж хардаг улс
Бурантаг ч үгүй л явахад
Булаж л хаядаг улс

Түүхтэйгээ байхад
Түгээмэл хайрт улс
Түшиг өмөгөө алдахад
Түлэж бардаг улс

Боржигин Бо. Цэнгэлт

/Түмэт Чо. Шинэ хөрвүүлэв/



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Өвөр Монголын яруу найраг )

Өвөр Монголын  яруу найраг 		 Шүлэг: Б.Дүүрэнжаргал : Цагийн гадна
Оруулсан admin on 2011-12-16 15:08:14 (1987 уншсан)

Өөрт чинь илүүдсэн цаг хугацаа байвал нааш нь явуулаарай

Үрэн таран хийж тогломоор байна

Өгөөмөр гэгддэг энэ орчлон цаг хугацаанд маш харамч юм

Өшөөрхөж сар жилийг дэмий л элээмээр байна

Цаана чинь хэрвээ цаг хугацаа дутуудаад байвал

Чамлахааргүй өгье надаас ав

Цэл залуухан зүрхээ үхлийн мананд хучуулсан

Цаг хугацааны боол амьдармааргүй байна



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Өвөр Монголын яруу найраг )

Өвөр Монголын  яруу найраг 		 Шүлэг: Хичээлтийн Харбар: МЭДРЭМЖ
Оруулсан admin on 2011-04-28 14:44:49 (2499 уншсан)

Тэнгэрийн санааг олсон гал улам ч бадрангуй
Тэр бол харанхуйн ухаан миний нүд юм шүү
Газар дээр намар болоход би уулнаас илүү хайртай
Ганц хүнээс болоод аялдаг дуунаас ч илүү дуртай

Өдөр шөнийг зэрэг зовоох гэж шүлэг л намайг хань татдаг
Үргэлжилсэн их ой мод, хадлангийн тал, цэцгийн салхи мэт
Үүрнээсээ ниссэн шувуу, нэгэн намар, миний түлхүүртэй
Үүрээр салхи босож хөдлөх нь яг энэ дөрвөн мөртийн адил аа



( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Өвөр Монголын яруу найраг )

Өвөр Монголын  яруу найраг 		 Шүлэг: Зүүнгар Буянбат: БҮРЭЭ ХАЙРХАН
Оруулсан admin on 2011-04-28 14:38:36 (2553 уншсан)

Манай Алшаа нутгийн хамгийн өндөр, холоос харагддаг, сүр бараатай элсэн цохиог Бүрээ манхан гэдэг. Өндөр сүрлэг бүхнийг бишрэн хүндэтгэх монгол ёсоор нутгийнхан маань дэргэд нь нэрийг нь хэлэхийг цээрлэж “Хайрхан” гэж дууддаг билээ.

Зааны нуруун дээр тохсон алтан эмээл Бүрээ хайрхан
Замбуулингийн алган дээр дэлгэсэн элсэн судар Бүрээ хайрхан
Загийн замбаганд шингэсэн ангир хөгжим Бүрээ хайрхан           
Задгай салхинд намирсан шаргал далбаа Бүрээ хайрхан



( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Өвөр Монголын яруу найраг )

Өвөр Монголын  яруу найраг 		 Шүлэг: Хичээлтийн Харбар : УЛААНБААТАРЫН ҮДИЙН ХОЙНО
Оруулсан admin on 2011-04-26 17:00:01 (2118 уншсан)

Зургийн үүлэн толгойг хараад нутаг мэт намар байна гэж мэдэрлээ
Зүүнээс баруун тийш Улаанбаатар нарнаар намаршаад... зүгээр л
Арчсан тэнгэрийн толинд байгаад л байх юм шиг харагддаг
Ай, намар гэж сарнаар тулгасан хундаганы дуун байгаа юм даа

Биндэрьяа бөгжөө харуулдаг юм уу гэж хүсэж байхдаа
Бид хоёр яг л нэгэн модон дээр ургасан жимс л юм гэж санаарай
Санамсаргүй хөл хөдөлгөөнтэй хотын зах, хөшөө, талбай
Хөгжмийн өргөө, номын сан, хүүхдийн цэцэрлэгээс эхлээд..
Хүрсэн газар бүхэн өөртэй минь адилхан урамтай харагддаг

Нам жим нь бүр ч ондоо салхины хэл хүртэл дуулдаад л
Нарнаас бусад гэрлээр нялхын шөнө мэт дулаацдаг
Сайхан гэдэг үгийг тэнгэр л мэднэ, тэнд үг хэрэг алга
Сайхан мэт зол жаргалыг ундаа шиг балгамаар... сайхан байгаа даа

Гүнзгий намрын зургаас Улаанбаатар л харагдаад байна
Гүний туйлын сэтгэлтэй өнгөрсөн үдийн хойно болоод
Гүйдэл дундаа салхи хүртэл эргэж хармаар...
Гунигтай юм болов уу

         Өвөр Монголын яруу найрагч Хичээлтийн Харбар



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Өвөр Монголын яруу найраг )

Өвөр Монголын  яруу найраг 		 Шүлэг: Зүүнгар Буянбат : ТАМСАГБУЛАГИЙН ИХ ГОВЬ МИНЬ
Оруулсан admin on 2011-04-26 16:57:37 (2623 уншсан)

Талаа гэж явлаа
Та нараа гэж ирлээ Алшаа ардын дуунаас
Өрөм тос хөвсөн аягатай цайнд
Өглөөний наран тонгочсон
Өгөөмөр сэтгэл тунарсан сархадын дугараанд
Үдшийн саран бишүүрхсэн
Өвс мэлмэрсэн эгшиг дууны цацалд
Оддын мишээл эрхэлсэн
Өгөөж жаргал шаагисан шагайнд
Галын бурхан амарлисан
Тамсагбулагийн их говь минь

Сарны туулай Хөмүүлтийн хөндийн
Явган заганд бүлээсч хонодог
Салхины ааг сөл, хулсанд даахирч
Боролжтой дэнжид нь туйлдаж цочирдог
Сая жилийн намтарыг
Шугуйн давсаар хужирлаж мөнх цомнодог
Сайхан бүсгүйчүүл нь нар салхиар үнсүүлж
Хүрэл зүсээр туяардаг
Тамсагбулагийн их говь минь



( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Өвөр Монголын яруу найраг )

Өвөр Монголын  яруу найраг 		 Шүлэг: Хүнийх биш ээ миний хайр
Оруулсан admin on 2011-03-31 19:57:34 (2992 уншсан)

Тахиралдан урсах Шилийн голийн хөвөөн дээр
Тахилга сүлдэт Эрдэнэ овоон энгэр дээр
Тансаг эрхэм Бэйсийн сүмийн үүдэр дээр
Танхилхан чиний минь зүрхэн дээр
Туурга тусгаар хэдий ч
Тулга нэгтэй Монгол минь бий
Дээвэр тусдаа хэдий ч
Дэлхий нэгтэй Монгол минь бий

( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Өвөр Монголын яруу найраг )

Өвөр Монголын  яруу найраг 		 Шүлэг: БУУРАЛ ДЭЛХИЙД ГАЗАР ХӨДЛӨХ ЗӨВ
Оруулсан admin on 2011-03-28 09:56:52 (2625 уншсан)

Буурал дэлхийд газар хөдлөх зөв
Буруу юм гэж ор тас алга
Яагаад гэвэл шилгээе гэж хөдөлсөн юм
Ядраа чилээг нь хүн өөрөө л өгсөн юм

Хүлэг морь хөрвөөх шиг хөдөлдөг юм
Хөлрөөг нь гэвэл хүн өгсөн юм
Өвдөхдөө бүр ёолж дэвхцэж хөдөлдөг юм
Өвчин гэмийг нь хүн л тарьсан юм

Хааяадаа бүр хилэгнэж хөдөлдөг юм
Хад чулуугаа хэмхэртэл хөдөлдөг юм
Хачин юм даа гэж бүү бодоорой
Хар нүглээ хүн л тарьсан юм



( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Өвөр Монголын яруу найраг )

Өвөр Монголын  яруу найраг 		 Шүлэг: НАРАН ЭЭЖ
Оруулсан admin on 2011-03-28 09:55:26 (4778 уншсан)

Зүүн зүгээс нар
Зүсээ угааж босохдоо
Эртийн саалиа авсан
Ээжээс минь оройтсондоо
Эвгүйрхэн мишээж
Эрүүл сайхан царай нь улсхийж байлаа
Сүжиглэж өргөдөг ариун шүтээн болохоор
Нар хэдийгээр ээжээс минь оройтсон ч
Наадах сүүгий нь хөөрүүлэхээр агаарт өндөр мандлаа
Алт болж шарлан
Сүжиглэж харвал нар тосон шаргал харагдана
Өдөр бүрийн нарууд
Өнөдийн халуун дурсгал
Ангир багын насанд
Амьдралын минь модон дээр
Алим шиг олон нар ялгарч сэтгэлд минь харагдсан
Ээжийн минь энэ л хайр
Эрхгүй мөн байж шүү


( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Өвөр Монголын яруу найраг )


Өвөр Монголын  яруу найраг 		 Шүлэг: ЧИНГИС ТАРНИ
Оруулсан admin on 2011-03-28 09:54:39 (4690 уншсан)

Хаан Тэмүжиний цолыг
Хан дэлхийгээрээ судлав
Олон эрдэмтэн ирж
Онцын маргаан болов

Хэлнийх нь судлав
Хэрээ цаана нь элэглэж байв
Үлгэр түүхийнх нь ч судлав
Үхэр хүртэл дооглож байв

Гадаадынх нь судлав
Гахай хүртэл шоолж байв
Гараа нугалахаас

Хорвоогоороо судлав
Хонь хүртэл ёжилж байв
Ямар ч хааны цол
Тасархай нэгэн утгатай байв



( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Өвөр Монголын яруу найраг )

Өвөр Монголын  яруу найраг 		 Шүлэг: Зүүнгар Буянбат : ЭЭЖЭЭ! БИ ТАНЬ РУУ ЯВЖ БАЙНА
Оруулсан admin on 2011-03-28 09:44:46 (4876 уншсан)

Өвөр Монголын яруу найрагч Зүүнгар Буянбат

Өвс өвсний мөнгөн сор дээр оддын гэгээг тогтоож
Өдөр өдрийн цайны дээжээр дэлхийн араншинг аргадаж
Зүүд зүүдний эхэнд хүүтэйгээ учран жаргаж
Зөн совингийн эрхээр өөрийгөө хууран тайтгарч
Ээж минь намайг хүлээж байна
Ээжээ! Би тань руу явж байна

Шившиж орхисон есөн зоосоор хүүгийнхээ анирийг наашлуулж
Шивнэж тоолсон маанийн эрхээр хүүгийнхээ сүүдрийг гэрэлтүүлж
Шатаж дүрэлзсэн загийн гал дээгүүр хүүгийнхээ заяаг ариулж
Ширгэлж уугиулсан сангийн утаагаар хүүгийнхээ барцадыг үргээж
Ээж минь намайг хүлээж байна
Ээжээ! Би тань руу явж байна



( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Өвөр Монголын яруу найраг )

Өвөр Монголын  яруу найраг 		 Шүлэг: Өвөр Монголын яруу найраг ч Хичээлтийн Харбар : МАГАДГҮЙ
Оруулсан admin on 2010-12-27 11:01:52 (2642 уншсан)

Газар дээр л байгаадаа шувууны тухай бодно
Ганц үнэн чиний тэнгэрт дэндүү ойрхон санагдана
Зовооё гэж чам дээр ирээгүй нь сайндаа биш ээ
Жаргаая гэж тамд унадаг нь оньсого юм даа

Нулимс инээд хоёрыг нэгэн сарнаар хардаг
Тэр л сарны доор би зогсдог юм шүү
Арчих гэж мянган жилээр хүлээсэн ч байж магадгүй
Аймшиггүй нүгэл буян ганц одонд тохиодог



( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Өвөр Монголын яруу найраг )

Өвөр Монголын  яруу найраг 		 Шүлэг: Өвөр Монголын яруу найрагч Хичээлтийн Харбар : САЛХИ
Оруулсан admin on 2010-12-06 15:50:09 (2374 уншсан)

Салхи  борооноор  чамд  илгээсэн  намар  хаа  нэгтээ  оддог
Сарны нулимснаар шаргал навчис дуудаад хоцордог
Сайхь  намар  үүлэн  сүүдэр  гэрлээр  над дээр  дохидог…

Дууны тасархай, галууны бутархай, миний уранхай
Дунд сарын  арван  таван  ганцхан үгний хэлтэрхий 
Дутуу  нь монголд  үлдээсэн шүлгийн сарны хагархай…

Цаснаар  нөхөж  хэмээн харваас  нүд  алдам  талтай
Чамаар дутаж  хэмээн санаваас  нүгэл буяны тавилантай
Цагаар нисэж хэмээн төөрвөөс нэгэн их орчлонтой…

Алган дээр минь унасан  навчис мянган намраар будардаг
Алс нутгийг зорисон  шувуу ганц үдээр уйлдаг
Алагхан зүрхний аялга болгон зориуд чамаар давтдаг…

 



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Өвөр Монголын яруу найраг )


 
Санал асуулга
Та онлайн номын дэлгүүрээр хэр их үйлчлүүлэх вэ ?
Байнга
Нилээд
Хааяа
Цөөн
Үгүй
Санал асуулгын дүнг үзэх

Ном

Шуурайн Солонго: ТООРОЛЖИН

Ш.Сундуйжав : Үүр цайж байна

Э.Үржинханд : Хос ном мэндэллээ

Б.Болдсүх : Таг мартсан тангараг

Ч.Дагмидмаа


Гишүүн
Хэрэглэгчийн нэр

Нууц үг

Та манай гишүүн болохыг хүсвэл энд дарна уу.

t
Одоо онлайнд 117 зочин 0 гишүүн байна.


Мэдээлэл оруулах

Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.

Windows XP, 7 үйлдлийн системийн стандарт монгол гарын драйвэр софтверийг ашиглан бичээрэй. Таны оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.

Санал хүсэлтээ илгээх
Хайлт


Зургийн цомог


erd-007.JPG
Хэмжээс: 600x450 95k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 2708


khuv5-008.JPG
Хэмжээс: 600x450 94k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 3024

Должин  : 2007 оны аялал
mongolia2007year-101.JPG
Хэмжээс: 600x450 93k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 2794


Агуулга
Даваа, 2013.08.12
· Түмт Шинэ: Албан хаагч аль нэгэн эрхэмд
· Түмт шинэ: Нохойн эрэл
Бямба, 2013.07.13
· Түмт Шинэ: Илжиг арслан болж хөглөсөн нь
Ням, 2013.06.09
· Түмт Шинэ: Араа шүд арга ухаа хоёр
Мягмар, 2013.05.28
· Б. Журамт: Говийн амьтай чулууд
Ням, 2013.05.26
· З.Мөнх-Эрдэнэ : Хамгаас хайртай чамдаа
Мягмар, 2013.05.21
· Түмт чо.шинэ: Хотын даргын зовнил
Баасан, 2013.05.10
· Бо. Цэнгэл : Баяртай
Даваа, 2013.05.06
· Р.Тэнгис : Туулын Гурван Шувуухай
Ням, 2013.05.05
· Га. Чин-баатар : Он цаг
Мягмар, 2013.04.30
· Зохиолч орчуулагч Түмт Чо.Шинэ
· Артай : Улаан бодон
Бямба, 2013.04.27
· Чингисийн эрэл
Ням, 2013.04.21
· Түмт Чо. Шинэ : Амьтад яаж өвөлждөг бэ
Даваа, 2013.04.08
· Артай : Бид салахгүй
Бямба, 2013.04.06
· Түмт Чо. Шинэ : Хаан нартайгаа хамт
Баасан, 2013.04.05
· Түмт Чо. Шинэ : Учрах тавилан
Лхагва, 2013.04.03
· Түмт Чо.Шинэ : Нутгийн хайр
Даваа, 2013.04.01
· Түмт Чо.Шинэ : Хувь тавилан
· Түмт Чо.Шинэ : Хүүхэний нүд хүүгийн зориг
Ням, 2013.03.31
· Түмт Чо. Шинэ : Уугуул нутгын ургаа хад
Пүрэв, 2013.03.28
· Түмт Чо.Шинэ : Дурлал
· хүлээж цөхсөн бол яваач хэмээх дууны үгийн орчуулга
Лхагва, 2013.03.27
· Түмт чо. Шинэ : Хүсэл
Даваа, 2013.03.25
· Түмт чо. Шинэ : Бөртэ чонын нутаг
Баасан, 2013.03.22
· Түмэт чо.шинэ : Ховч чоно
Лхагва, 2013.03.20
· Түмэт Чо.Шинэ : Шоодвор болсон нохой
· Бо. Цэнгэлт : Энгэр нэвт жавар
Баасан, 2011.12.16
· Б.Дүүрэнжаргал : Цагийн гадна
Пүрэв, 2011.04.28
· Хичээлтийн Харбар: МЭДРЭМЖ
· Зүүнгар Буянбат: БҮРЭЭ ХАЙРХАН
Мягмар, 2011.04.26
· Хичээлтийн Харбар : УЛААНБААТАРЫН ҮДИЙН ХОЙНО
· Зүүнгар Буянбат : ТАМСАГБУЛАГИЙН ИХ ГОВЬ МИНЬ
Пүрэв, 2011.03.31
· Хүнийх биш ээ миний хайр
Даваа, 2011.03.28
· БУУРАЛ ДЭЛХИЙД ГАЗАР ХӨДЛӨХ ЗӨВ
· НАРАН ЭЭЖ
· ЧИНГИС ТАРНИ
· Зүүнгар Буянбат : ЭЭЖЭЭ! БИ ТАНЬ РУУ ЯВЖ БАЙНА
Даваа, 2010.12.27
· Өвөр Монголын яруу найраг ч Хичээлтийн Харбар : МАГАДГҮЙ
Даваа, 2010.12.06
· Өвөр Монголын яруу найрагч Хичээлтийн Харбар : САЛХИ

Та сараа сонгоно уу


Санал хүсэлт

Нэр:

Э-шуудан:

Санал хүсэлт:



Хажууд нь хүмүүн мишээн гэрэлтэхэд Халиун дэлбээгээ дэлгэн баярладаг Инээхийг хүртэл эсэндээ мэдрэх Ижий сүнстэй Сарнай цэцэг
© Copyright 2005-2018 Biirbeh.MN.
     All rights reserved.
By Bataka
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Утас : 976-99076364
И-мэйл :info@biirbeh.mn