Нүүр Гишүүн Шүлэг Өгүүллэг Сургамж Зөвлөгөө Зургийн цомог Холбоо барих
 

Сайтын мэдээлэл ...
Facebook
Twitter
RSS2

Mail : info@biirbeh.mn
Yahoo ID : tbatbaatar
Mobile : 9907-6364

Нэрээр
  ''Өврийн дэвтэр'' яруу найргийн реалити шоу  
  4-н мөртүүд  
  Sienna  
  Window of Mongolian poetry  
  Youtube  
  Агиймаа Э  
  Алтангадас  
  Алтанхундага А  
  Амарбаяр М  
  Амарсайхан A  
  Амарсанаа Б  
  Амор Хайям  
  Ардын аман зохиол  
  Ариун-Эрдэнэ Б  
  Ариунболд Энх-Амгалан  
  Афоризм  
  Аюурзана Г  
  Бавуудорж Ц  
  Багабанди Н  
  Бадарч П  
  Базардэрэг Н  
  Байгалмаа А  
  Батзаяа Б  
  Батзүл Д  
  Батнайдвар М  
  Батнайрамдал П  
  Батнасан Лу  
  Батрэгзэдмаа Б  
  Баттуяа Ц  
  Батцэцэг Ш  
  Баяр ёслол хурим найр  
  Бодрол  
  Болдсайхан С  
  Болдхуяг Д  
  Болор-эрдэнэ Х  
  Болормаа Х  
  Болормаа Б  
  Бум-Эрдэнэ Э  
  Бум-Эрдэнэ Түмэнбаяр  
  Бусад  
  Буянзаяа Ц  
  Буянцогт C  
  Буянцогт /Цахарын/ С  
  Бямбаа Жигжид  
  Бямбажаргал Ц  
  Бүжинлхам Эрдэнэбаатар  
  Гадаадын уран зохиол  
  Галсансүх Б  
  Ганзориг Б  
  Ганзориг Батсүх  
  Гэсэр  
  Гүрбазар Ш  
  Дагмидмаа Ч  
  Далай ламын айлдвар  
  Дамдинсүрэн Цэнд  
  Дашбалбар О  
  Дениска Михайлов  
  Дорж Б  
  Доржсэмбэ Ц  
  Дулмаа Ш  
  Дууны үг  
  Дэлгэрмаа Ц  
  Дэлхийн уран зохиол  
  Ерөөл, Магтаал  
  Жамбалгарав Ц  
  Зохиолчдын намтар  
  Зүйр цэцэн үг  
  Ичинхорлоо Б  
  Кана Б  
  Лодойдамба Ч  
  Лочин Соном  
  Лхагва Ж  
  Лхагвасүрэн Б  
  Лхамноржмаа Ш  
  Монгол Улсаа хөгжүүлье  
  Монголын өгүүллэгийн цоморлиг 2003  
  Мэдээ, мэдээлэл  
  Мөнх-Өлзий Б  
  Мөнхбат Ж  
  Мөнхсайхан Н  
  Мөнхтуяа А  
  Мөнхцэцэг Г  
  Мөнхчимэг А  
  Намдаг Д  
  Намсрай Д  
  Нацагдорж Д  
  Номин Г  
  Номинчимэг У  
  Нямсүрэн Д  
  Оюун-Эрдэнэ Н  
  Оюундэлгэр Д  
  Пүрэв Санж  
  Пүрэвдорж Д  
  Пүрэвдорж Лувсан  
  Пүрэвсүрэн Соёрхын  
  Равжаа Д  
  Ринчен Б  
  Сумъяа Доржпалам  
  Сургамж  
  Сүглэгмаа Х  
  Сүрэнжав Шарав  
  Сүхбаатар Ширчин  
  Сүхзориг Г  
  Тайванжаргал Н  
  Төрбат Д  
  Улам-Оргих Раднаадорж  
  Урианхай Д  
  Уугансүх Б  
  Хасар Л  
  Хишигдорж Л  
  Ховд Их сургуулийн Утга зохиолын нэгдэл  
  Хулан Ц  
  Хүрэлбаатар Ү  
  Хүрэлсүх М  
  Хүүхдийн дуу  
  Цэемаа М  
  Цэцэнбилэг Д  
  Чойном Р  
  Чоно  
  Чулуунцэцэг Б  
  Шог өгүүллэг  
  Шүлэг  
  Шүүдэрцэцэг Б  
  Энхбат Балбар  
  Энхболд Энхбаатар  
  Энхболдбаатар Д  
  Энхтуяа Б  
  Энхтуяа /Эмүжин/ Р  
  Эрдэнэ С  
  Эрдэнэсолонго Б  
  Эрхэмцэцэг Ж  
  Явуухулан Б  
  Ярилцлага  
  Үлгэр  
  Үржинханд Э  
  Өвөр Монголын яруу найраг  
  Өгүүллэг  
  Өлзийтөгс Л  
  Өөрийгөө ялах нь  

Ангилал
  Article1  
  Шүлэг  
  Өгүүллэг  
  Найраглал  
  Афоризм  
  Богино өгү  
  Роман, тууж  
  Зүйр цэцэн  
  Үлгэр  
  Ертөнцийн  
  Ардын аман  
  Нийтлэл  
  Дууль  
  Сургамж  
  Зөвлөгөө  
  Мэдээ  
  Намтар  
  Ярилцлага  
  Ерөөл магтаал  
  Дууны үг  
  Ардын аман зохиол  
  Youtube  
  Дурсамж  
  Бусад  

Дэм дэмэндээ гэж
Та бүхнийг бидэнд туславал бид баярлах болно.
$



  

Д Цэцэнбилэг


Цэцэнбилэг 	Д	 Шүлэг: Д.Цэцэнбилэг - Үнэн гэдэгт итгэнэ...
Оруулсан admin on 2011-01-10 11:09:06 (3218 уншсан)

Ухаалаг нүдэнд чинь итгэж дурласан
Уужуу сэтгэлийг чинь мэдэрч дассан
Урам, зоригийг чинь биширч татагдсан
Угтаа чамд уусч шингэсэн

Бусдын дундаас онцолж сонгосон
Буруу зөвийг чинь ялгаж харсан
Бундан зүрхэндээ багтааж хайрласан
Би чамд ингэж л дурласан



( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Цэцэнбилэг Д )

Цэцэнбилэг 	Д	 Нийтлэл: Д.Цэцэнбилэг : Зогсолт...
Оруулсан admin on 2011-01-07 05:12:44 (3667 уншсан)

Чамд гомдох уу? Чамайг төрүүлсэн ээж, аавд уу? Тэднийг учруулсан тавиланд уу?
Өнчин бодол өдөржин толгой дэлсэж хариулт авахыг хүснэ. Өөрийн эрхгүй гүн эргэлзээнд хөвсөөр гадагш гарлаа. Тэнгэрт бүртийх үүлгүй, агаарт нэвчих чийггүй сайхан байна. Гэвч хариуг нь олоогүй бодлогын боол нь болж толгой гудайлгав. Цээж давчдаад сэтгэл нэг л хоосон. Амьдрал гэдэг өөрөө агуу юмаа. Ёроолгүй мэлтийх далайн дунд хүн төрөлхтнийг засаршгүй алдаанд унагачихаад, тэр чигээрээ живэх эсвэл хүч сорин сэлж аврагдах эсэхийг хэн нэгэн хоржоонтой нь аргагүй хараад байгаа ч юм шиг.

( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Нийтлэл | Оноо: 0/0 | Цэцэнбилэг Д )

Цэцэнбилэг 	Д	 Шүлэг: Д.Цэцэнбилэг - Ийм л байхсан
Оруулсан admin on 2010-11-30 21:05:08 (4278 уншсан)

Уйтгар байсан ч чи хувцсаа тайлах шиг сал
Уйлмаар байсан ч чи унтаад сэрэх шиг март
Уумаар байсан ч чи унаад босох шиг сатаар
Урамгүй болсон ч ухаан заагаад урагшил

Инээмээр байсан ч чи хөмхий зуугаад тэс
Ичмээр байсан ч чи зүрхээ чангалаад тайтгар
Илд сугалах мөчийг гараа атгаад өнгөрөө
Ирээд л буцах хорвоод хүн шиг амьдраад нөгч

Бүтэхгүй дурлал ирвэл бүлээцүүлж өлгийдөөд буцаа
Бүлэх мэсийн өмнүүр бүтэн юм шиг өнгөр
Бүсгүй хүний зовлонгоос хэлтэлж аваад амс
Бүрхүүлгүй орчлонгийн мананд бүдэрч хийсэлгүй амьдар

Эмнэг цагаан хүслээ ухамсар юундаа нуу
Эр хүний алдаанд эзэн битгий суу
Эргэлдэх бусармаг бодлоос энэ биеэ тусгаарла
Эзэнгүй налайх сэтгэлд эрэг бүү барь

Аяс аясаар садрах гачланд бүү авт
Ар араасаа цуврах зовлонд бүү нэвч
Аргагүй дөхөөд ирсэн нүүр тулах бэрхшээлийг
Арга мэхээ хэрэглэн бөхийн ёсоор унага

Ганцхан заяах бүхэндээ аяа хайхрамжтай ханд
Гал дээшээ өрддөг шиг асаад л унтарвал яана
Гундуу алхах нэгний замын нүхийг бөглөж
Гуравхан үгийн гайхамшгийг бусдад түгээн амьдар


( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 15/3 | Цэцэнбилэг Д )

Цэцэнбилэг 	Д	 Шүлэг: Д.Цэцэнбилэг : Худал болохоор
Оруулсан admin on 2010-10-24 20:21:28 (2990 уншсан)

Худал үг тархи руу хатгаад нэг л хэцүү
Хуурмаг инээд чихэнд хангинаад бас л чийртэй
Хуудуутай үйлдэл нь зүрх зүсээд бүр ч таагүй
Хуумгай бүхэндээ өөрөө живсэн чи хээгүй
Хумсалсан хөрөнгөөр гэдсээ цатгах нь цаанаа л өлөн
Хуурамч хайраар гэр дүүрэхгүй хонхийсон хоосон
Хүйтэн тэврэлт сэтгэл хөдөлгөхгүй дэндүү гунигтай
Хайргүй хүний гарыг дэрлэх даан ч жихүүн
Худал нь илэрсэн дурлал хайр биш хар болох юм
Худал үнсэлтийн мэдрэмж цаанаа л хачин хөндий юм
Худал энгэсэгний үнэр хаа сайгүй өмхий хамхай
Худал атгасан гар мөлхөн бөгөөд сулхан юм
Худал сэтгэлийн дэргэд хоол ч хор болох юм
Худал амлалтын гай бусдыг зовлонд унагах юм
Худал оршлоор бүхний эхлэлийг тавьсан бол
Худал хуурмагийн багаа тайлавч хэдийнэ хожимдоно оо


( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 5/1 | Цэцэнбилэг Д )

Цэцэнбилэг 	Д	 Шүлэг: Д.Цэцэнбилэг : Чадахгүйн олон - Хүсэхийн их
Оруулсан admin on 2010-10-24 20:20:13 (2479 уншсан)

Хун шувуу шиг сүргээ даган зорилгогүй нисч би чадахгүй
Хуягандаа нуугдах дун шиг амирлангуй байж би чадахгүй
Эзэндээ дөрлөгдсөн адгуус шиг аяар нь дагаж би чадахгүй
Эргээ дагах голын ус шиг голдрилоороо урсч би чадахгүй
Аз түшинэ хэмээн найдаад гараа хумин тайвшрахыг тэвчихгүй
Ам тангаргаасаа няцаж буцсан гөлгөртэй мөр, тохой зэрэгцэхгүй
Ард иргэдээ аргацаан хуурсан арчаагүй түшмэлийг би дэмжихгүй
Амиа хичээн алийгаа алдсан адгийн тэнэгтэй би эвлэрэхгүй
Уруул даван гарах урамгүй үгсийн санг үгүй хийж халмаар байна
Ууж балартсан эрсийн мунхагийн түйтгэрийг үлдэн хөөмөөр байна
Унтаж сэрэхийн хооронд гэлдрэгсдийг сэрээн сэнхрүүлмээр байна
Уулгалах өстөнтэй хорслоор бус уучлалаар эвлэлдэн нэгдмээр байна
Нүгэлт орчлонгийн бусармаг үйлдлийг нухчин дарахыг хүснэ
Нуруугаа бөгтийтөл амьдралд нухлагдсан элбэрэлт эхийг аврахыг хүснэ
Айл гэрийн аз жаргалын үүдийн түлхүүрийг атгуулахыг би хүснэ
Ариун үйлсийн гэгээн зам мөрийг тодруулах анхдагч болохыг хүснэ
Цэлмэг тэнгэрийн наран мэт мандан бадрахыг хүснэ
Цайвалзан гялалзах оддын хүрээлэнд саран мэт гийхийг хүснэ
Угтах ирээдүйгээ бодитойгоор мэдэрч урган өсөхийг хүснэ
Угтаа би гэрэл гэгээтэй бүхний эхлэл байхыг дээдлэн хүснэ


( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 5/1 | Цэцэнбилэг Д )

Цэцэнбилэг 	Д	 Шүлэг: Д.Цэцэнбилэг : Буруу хэлтний газар ...
Оруулсан admin on 2010-10-21 12:49:54 (2476 уншсан)

Хичнээн чанга хатуу ч хүний сэтгэл
Хилийн чанадад нялхарч зөөлөрдөг юм байна
Гэрээ биш нутгаа санан сэмрээд
Гэгэлзэн уярч гэгээн тунгалаг болох юмаа
Бор гэртээ байхад бухимдал төрүүлдэг бүхэн
Буруу хэлтний газар бүхнийг уучлахад хүргэх юм
Бартаа нугачаан дундах нутгийн саарал амьдрал
Бодоод байхад болж л байсан шиг санагдана
Гаднын гүрний соёл гархи чимэг шиг ганган ч
Гажуудал дүүрэн нутаг минь сэтгэлд нэг л дулаан
Харалган ч гэлээ бараантан сүүмийх төр засгаа
Харь зорьсон иргэн нь харааж зүхэхээ болих юм
Гаднын орны халамж гайхмаар сайхан ч гэлээ
Гагцхүү миний сэтгэл эх оронд минь байж дээ
Цаг хугацааны өршөөлгүй голдрилд
Цаашаа ч үгүй, наашаа ч үгүй орсон болохоор
Хоног тоолон суух гиюүрсэн амьдралтайгаа эвлэрэн
Хоолой зангируулан мэлмэрэх үе цөөнгүй
Урсах нулимсыг арчих хүний гар шүрүүн юм
Уншсан номоо ойлгох оюун бодол хоосон юм
Улирч өнгөрөхгүй хугацаа урагш алхахад дөнгө болж
Уймарсан бодлын төгсгөлд уйтгар хөглөж чихрах юм
Хүний нутгийн араншин эелдэг ч гэлээ
Хүйтэн хөндий харилцаа нь сэтгэл зүсээд хэцүү юм
Нутгаа санасан сэтгэлийн хүч агуу болохоор
Нисээд нутагтаа очиход ойрхон санагдана
Сайн сайхан бүхэн тэр газар байвч
Саар муухай бүхэн эх оронд минь байвч
Хувь тавилангаар унасан хатуу газар шороо минь
Харийн гүрний чийглэг зөөлөн хөрснөөс илүү гэдгийг мэдрэх юм аа

Хүндэтгэсэн Цэцэнбилэг

( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 15/3 | Цэцэнбилэг Д )

Цэцэнбилэг 	Д	 Шүлэг: Д.Цэцэнбилэг : УУЧИЛ
Оруулсан admin on 2010-10-18 16:25:49 (2644 уншсан)

Харамсахгүй мэт хэлсэн үгийг минь
Хараагүй юм шиг харсан харцыг минь
Үнсэхгүй юм шиг түлхсэн уруулыг минь
Үргэлжлэхгүй юм шиг зогсоосон хайрыг минь
Хөтлүүлэхгүй юм шиг тавьсан гарыг минь
Хүсэхгүй юм шиг ихэмссэн хүслийг минь
Санахгүй юм шиг холдсон сэтгэлийг минь
Сэрэхгүй юм шиг чамгүй угтсан өглөөг уучил
Орлуулж болдоггүй сэтгэл байдгийг
Оргилж дуусахгүй итгэл байдгийг
Ондоо нэгэнд нээж боломгүй
Охь гашуун дурлал байдгийг ойлголоо уучлаач


Хvндэтгэсэн Цэцэнбилэг

( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Цэцэнбилэг Д )

Цэцэнбилэг 	Д	 Шүлэг: Д.Цэцэнбилэг : ГАНЦ УДААГИЙН АЛДААГ МИНЬ СОРИЛ БАЙЖ ГЭЭД УУЧЛААЧ
Оруулсан admin on 2010-10-18 16:25:27 (2689 уншсан)

Би эргээд ирлээ, биеэ өмөөрч худал ярихгүй ээ
Буруу хүлээж уучлал эрье
Бачимдсан нэгэн шөнийг би чамгүй өнгөрөөсөн
Богинохон зуурдын үдшийг, тарчлан байж жаргасаан
Буруутгаж намайг зэмлэхгүй байгаа чинь буруу
Буруу зөвийг тунгаалгүй чимээгүй явах чинь буруу
Бухимдсан сэтгэлээ тайвшруулан бодож нэг үзээч
Буурь заан зогсолт хийгээд болчимгүй явдлыг минь залруулаач
Ганц удаагийн алдааг минь сорил байж гээд уучлаач
Гар алдан бүдэрснийг минь ухаарал сууг гээд өршөөгөөч
Гандаж гундаагүй насандаа би жолоо алджээ
Ганцхан удаа чиний өмнө гутралын хаалгыг нээчихжээ


( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Цэцэнбилэг Д )

Цэцэнбилэг 	Д	 Шүлэг: Д.Цэцэнбилэг : Явахаас чинь өмнө...
Оруулсан admin on 2010-10-18 16:24:57 (2407 уншсан)

Явахаас чинь өмнө нэг уулзъя
Ядаж ахиад нэг үнсье
Яаруу тавиланд хүлээс алдран
Ямархан тохиол руу алсарна вэ чи
Явахаас чинь өмнө нэг тэвэрье
Янаглан байснаа хамт дурсъя
Ядмагхан хорвоогийн амт сулдаж
Ялгуун нэгэн рүү тэмүүлээ юу
Явахаас чинь өмнө өвөрт чинь эрхэлье
Ядаж ахиад хуучнаа дурсан жаргая
Яндаж болохгүй хорвоогийн
Яаруу бүхэнд талархаж яваарай

Хайр дагуулан ирж
Хагацлаар үдсэн ч би чамд хайртай


Хvндэтгэсэн Цэцэнбилэг

( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Цэцэнбилэг Д )

Цэцэнбилэг 	Д	 Шүлэг: Д.Цэцэнбилэг : ӨР ТӨЛӨӨСГҮЙ ӨГЛӨГ ГЭЖ ҮГҮЙ ЭЭ
Оруулсан admin on 2010-10-18 16:24:37 (2677 уншсан)

Огтол, тайр , тул энэ мод чинийх
Орил, хашгир, тийчил энэ жаргал чинийх
Оволзсон шуналаа дийлэхгүй олсон бүхнээ ав
Одоо харин төлөөсөнд нь өрөөсөн нүдээ өг
Уу, залги, ширгээ энэ гол чинийх
Унт, хэвт, эзэмд өрөөлийн хүн чинийх
Уутал, савла, ав энэ мөнгө чинийх
Улам ихийг хүс, хайртай бүхнээ буцаан барь
Ух, нүхэл, сүвлэ энэ газар чинийх
Уйл, инээ, хөрвөө энэ өдөр чинийх
Хуур, мэхэл, даажигна ард түмэн чинийх
Хүрч авсан бүхнээ харин одоо буцааж өг
Авсан хүртсэн болгоноо алганы салаагаараа алдаж
Амь тэмцэн хурааснаа аяганы амсраар цалгиаж
Аяа чи юу ч үгүй хорвоогоос буцахаас хойш
Ахархан бодлын үзүүрт хор бүү тээгээч


Хvндэтгэсэн Цэцэнбилэг

( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Цэцэнбилэг Д )

Цэцэнбилэг 	Д	 Шүлэг: Д.Цэцэнбилэг : Байдагт итгээрэй …
Оруулсан admin on 2010-10-18 16:24:06 (2436 уншсан)

Зөв бурууг зөөллөж аргадсан
Зөрүүд зантай ч жинхэнэ хүн
Үнэн, худлын зааг ялгааг
Үнэлж цэгнэх ухаан саруул
Аваа өгөөгөө мартах нь үгүй
Ач тусыг мэдрэх нь хавьгүй
Итгэл найдвар ханхлуулсан
Энэрэл хайр халгиулсан
Энэ хүний үг хийгээд үйлдэлд
Эргэж няцах зүйл нэгээхэн ч үгүй
Амьдрал нь цэцэн агуулгаар хөглөгдөж
Аз хийморь нь ассан гал шиг дүрэлзэж
Харсан хандсан, хавь орчныхон нь
Хүрээлэн бүчээд, хүсэмжлэн санана
Арга билгийг хослуулахаас гарцгүй болсон
Алив бүхнийг тэнцүүлэхээс аргагүй орчлонд
Хэн бүхний төлөө зүрх сэтгэл нь цохилох
Хүн бидний дунд байдагт итгээрэй


Хvндэтгэсэн Цэцэнбилэг

( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 5/1 | Цэцэнбилэг Д )

Цэцэнбилэг 	Д	 Шүлэг: Д.Цэцэнбилэг : Надаас хүссэн бүхнээ ав, харин өөрийгөө битгий аваач
Оруулсан admin on 2010-10-18 16:23:39 (2559 уншсан)

Чиний үзэсгэлэн гоог магтъя
Миний чамд хайртайг магтаач
Чиний ухаан төгөлдрийг биширье
Миний чамд дурласныг бишрээч

Чиний амьдралд гэрэл нэмье
Миний галыг улам өрдөөч
Чиний жаргалд амт нэмье
Миний урмыг улам бадраагаач

Би чамд л өгье, надаас бүхнийг ав
Би чамд л зориулъя, чадах бүхнийг минь хийлгээч
Би чамд л дэлгэе, хүсвэл бүхнийг эзэгнээч
Надаас хүссэн бүхнээ ав, харин өөрийгөө битгий аваач


( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Цэцэнбилэг Д )

Цэцэнбилэг 	Д	 Шүлэг: Д.Цэцэнбилэг : Ээжийнхээ дэргэд би дахин амилдаг аа
Оруулсан admin on 2010-10-18 16:21:25 (2491 уншсан)



Биеэс минь бие тасарч би хэдэнтээ хорогдовч
Билгүүн төгөлдөр ээжийнхээ дэргэд би дахин амилдаг аа
Биеэсээ бие тасалж би хэдэнтээ үрживч
Бурхан төгс ээжийнхээ дэргэд би дахин төрдөг өө
Буцааж болохгүй үгсийг сэтгэл рүү нь чулуудчихаад
Нойрмог хорвоогийн тоосонд би өөрөө хулжсаан
Буурал сууж будантахгүй юм шиг санасан
Номин цэнхэр бодлынхоо үзүүрт би өөрөө буруутай
Буцааж эргүүлж болохгүй нүгэл хилэнцийн хүрдийг
Бусдын үрстэй нийлж хөгжил, баясалтай эргүүлсэн
Үйл нь дуусахгүй замбуу тивийн наран доор
Ухаан нь ухаандаа шингэсэн нууцлаг тандаа би мөргөм үү
Асууж шалгаах тоолонд тань бухимдан мэнчийж
Аргагүй хэдэнтээ арчаагүйтэн, үйлдлээ би нуусаан
Андуурч алдсан бодлынхоо хөврөх тойрогт
Амандаа хадгалсан үгтэйгээ би буруудсан
Санаа зовнин харсан харцны чинь толион дунд
Сандарч ичихдээ би бүрмөсөн живчихсээн
Саахалт айлын ээж илүү юм шиг санагдаж
Санаандгүй би таныгаа ганц удаа голсоон

( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 5/1 | Цэцэнбилэг Д )

Цэцэнбилэг 	Д	 Шүлэг: Д.Цэцэнбилэг : Гэвч...
Оруулсан admin on 2010-10-14 17:18:56 (2332 уншсан)

Тэнгэр өөд тэмүүлэх оддын тойрогт мансуурахуй
Тэнгэр дор бүжсэн эрвээхэйн чуулганд согтохуй
Тэнгэрт тулан эгнэсэн уул толгодыг харахуй
Тэнгэрт ивээгдэн ухаажсан хүн та агуу юмаа
Нар бараадан бүжсэн цэцэгсийн өргөөнд морилохуй
Нартай сөөлжин амьдрал тэтгэх саран бүсгүйг шохоорхохуй
Нараа тойрон эргэх гараг ертөнцөөр бахархахуй
Наранд ойрхон торнисон хүн та л агуу юмаа
Амьдралын эгшигт хөг нэмсэн зовлон жаргалыг эдлэхүй
Амьдралд гэгээ татсан инээд хөөрийг эвлүүлэхүй
Амьдралтай мэндлээд өнгөрөх хугацаа нь зааггүй олгогдсон
Амьдралд мөхөлгүй үржсэн хүн та л агуу юмаа
Агуу бүхний бүрдэл шингэсэн
Алдар гавъяатай нь ч байдаг байх
Ад болж нийгэмд хавчигдсан
Арчаагүй нь ч бас байдаг л байх
Гэвч арга нь хэзээ ч олдохгүй
Амьдралын их далайд
Ухаан хайр хоёроор завь, сэлүүртэй ирсэн
Ургавал дэлгэрч унавал босдог Эгэл хүмүүн та
Эгээ энэ нандийн холбоог гээх аваас
Энэ ертөнцөөс биеэ хальсанд тооцоорой

Хvндэтгэсэн Цэцэнбилэг

( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Цэцэнбилэг Д )

Цэцэнбилэг 	Д	 Шүлэг: Д.Цэцэнбилэг : Эр хvний алдаа
Оруулсан admin on 2010-10-14 17:12:11 (2839 уншсан)

Хайрлаад, уйлаад, гуйгаад
Хөрсөн сэтгэлээр юу хийх юм
Хардаад, харамлаад, өмчлөөд
Хурсан гунигаас юу амсах юм
Хөлд нь сарнай дэвсээд ч
Хүний хүнээс юу горидох вэ
Хүчээр хагацаад чамд ирсэн
Хөлчүү дурлалаас юу хүртэх вэ
Хайлаад, дэвээд, нисээд
Харийн хүнээс хайр гуйгаад
Хүрээд, мэдрээд, хүсээд ч
Ханиасаа өөрийг хаанаас эрэх вэ


( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 5/1 | Цэцэнбилэг Д )

Цэцэнбилэг 	Д	 Шүлэг: Д.Цэцэнбилэг : Ухаарахуйн эгшинд
Оруулсан admin on 2010-10-04 10:40:29 (3442 уншсан)

Туйлбартай чин сэтгэлийг хайгаад ч олох биш
Туйл-н үнэн гэж тоост орчлонд байх ч биш
Тунгааж гашилгаад ч тамаас зугтах биш
Тавилангаар заяасан бүхнээ л ухаантай эдлээд төгсөх минь

Мууг зүхээд мунхагаас салах биш
Муухай хэмээн жигшээд дайснаа дарах ч биш
Маньд заяасан бүхнээ нандигнан хайрлаад л
Манарсан хорвоогийн жамаа дагаад дуусах минь

Бусдаас онцгойрлоо гээд булагдах үед ялгаа алга
Будлаа гоодлоо гээд бүхний сонирхлыг татах ч биш
Өрөөлд нэмэр болох гавъяагүй ч гай дараа бололгүй
Өнгөт орчлонд хуруу нэмээд хувьдаа л ухаантай амьдрах минь

( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 10/2 | Цэцэнбилэг Д )

Цэцэнбилэг 	Д	 Шүлэг: Д.Цэцэнбилэг : Чи ийм болохоор
Оруулсан admin on 2010-10-04 10:05:50 (2703 уншсан)

Уураг тархинд үймсэн үйлтэй бодлыг холбон
Уушиг цээжинд лугших цохилтоор эгшиг уянгалуулж
Цагаан-хар сэтгэлийн үзүүрээр хуур тоглосон
Цоглог жавхаалаг удирдаач, үл таних хүн хэн бэ

Зүүд мөрөөдлийг хослуулан, өнгө будгаар уусгаж
Зоргоороо гэлдрэх сэтгэлд зөн мэдрэмжийг хөглөн
Зөөлөн хөвөлзөх зүрхэн дээр минь бөмбөр дэлдсэн
Зөрж төөрөлдөн яваа хонгор залуу минь хаана байна

Устай зүйрлэвэл тунгалаг, цустай зүйрлэвэл ариун
Уйтгарт автах тоолондоо шүлэг тэрлэхэд хүргэсэн
Дэргэд минь үгүй ч зүүдэнд зочлох, сэтгэлд дулаан
Дэндүү хийморлог, хүчирхэг залуу минь хаана явна

( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 10/2 | Цэцэнбилэг Д )

Цэцэнбилэг 	Д	 Шүлэг: Д.Цэцэнбилэг: Хэлэхийг минь сонсооч
Оруулсан admin on 2010-09-09 17:08:38 (2590 уншсан)

Өнгө, бурманд хууртаагүй сэтгэлийн чинь охийг
Өнөөдөр, маргаашийн дурлалтай би холихгүй ээ
Өө эрж намайг зовоогоогүй хайранд чинь эзэн сууж
Өнө удаан түүхийг хамт таталъя

Өрөөл бусадтай харьцуулж адлаагүй болохоор
Өөрөөс чинь өөр хүнд татагдахаа больчихжээ
Өмөг түшиг цээжийг чинь налаад тайвширдаг болохоор
Өөрөө би биеэрээ чамд уусчихжээ

Хэдхэн үгээр хуураагүй хайрын чинь төлөө
Хэнд ч өгөөгүй бүхнээ чамд би дэлгэж байна
Хэзээ сэтгэл чинь хөрөх бол гэж айлгүйгээр
Хувиршгүй зүрхэнд чинь итгэж байна

( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 5/1 | Цэцэнбилэг Д )

Цэцэнбилэг 	Д	 Шүлэг: Д.Цэцэнбилэг : Бодрол
Оруулсан admin on 2010-09-09 16:08:08 (2454 уншсан)


Унтаж, сэрэхийн хооронд гүүр барьж амьдарсан
Он жилүүдийн далайд урсах, живэхийн завсарт
Унаж, босож тэнцсээр ухамсар тогтож амжсан
Ороо бусгаа нийгэмд хийсэх, нисэхийн хооронд

Жилээс жил дамнаж дэн дун алхсан
Жигнэж, хэмжиж болохгүй алдаа онооны дэнсэнд
Наснаас насны хооронд нар эмжиж омогшсон
Надтай хамт бойжсон сэтгэл зүрхнийхээ гүнд

Нөмгөн ухаарлаа өлгийдөж намхан ижийгээ хайрлахуй дор
Надгүй ч эргэх хорвоогийн суу билгийг ойлгохуй дор
Наминчлах сэтгэлийн учиг өөрийн эрхгүй хөвөрч
Надад заяасан бүхнээр амьдралд гэгээ нэмэх гэсийм

( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 5/1 | Цэцэнбилэг Д )

Цэцэнбилэг 	Д	 Шүлэг: Д.Цэцэнбилэг : Ээждээ илгээх мөртүүд
Оруулсан admin on 2010-09-06 19:53:22 (2962 уншсан)

Өөрийгөө хувилж хүн урласан
Өөгүй ээж минь ганц юм аа
Өрөө эмтэлж, цээжээ урсан
Өөдөсхөн ээж минь нэг юмаа
Уурлаж тандаа туньсан шигээ
Өрөөлд би гомдоогүй нь ичмээр
Уйлж таныг зовоосон шигээ
Өөр хэнийг ч шаналгаагүй нь жигшмээр
Эд, эс, бие цогчсоор чинь
Цаг хугацаа, гоо үзэсгэлэнгээр чинь
Тоймгүй жил тоглон наадсан бол
Тоомжиргүй хандсан цаг хугацаандаа
Таныхаа өмнө уучлал эрж байна


( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 12/3 | Цэцэнбилэг Д )


 
Санал асуулга
Та нэг жилийн хугацаанд хэр олон ном худалдаж авсан бэ ?
Ном худалдаж аваагүй
1-3 ном худалдаж авсан
4-7 ном худалдаж авсан
8-11 ном худалдаж авсан
12-с дээш ном худалдаж авсан
Санал асуулгын дүнг үзэх

Ном

Шуурайн Солонго: ТООРОЛЖИН

Ш.Сундуйжав : Үүр цайж байна

Э.Үржинханд : Хос ном мэндэллээ

Б.Болдсүх : Таг мартсан тангараг

Ч.Дагмидмаа


Гишүүн
Хэрэглэгчийн нэр

Нууц үг

Та манай гишүүн болохыг хүсвэл энд дарна уу.

t
Одоо онлайнд 59 зочин 0 гишүүн байна.


Мэдээлэл оруулах

Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.

Windows XP, 7 үйлдлийн системийн стандарт монгол гарын драйвэр софтверийг ашиглан бичээрэй. Таны оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.

Санал хүсэлтээ илгээх
Хайлт


Зургийн цомог

Ёл хад
YolHad_08.JPG
Хэмжээс: 700x525 96k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 2174

Должин  : 2007 оны аялал
mongolia2007year-171.JPG
Хэмжээс: 600x450 90k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 2354

Ёл хад
YolHad_09.JPG
Хэмжээс: 700x525 87k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 3743


Агуулга
Даваа, 2011.01.10
· Д.Цэцэнбилэг - Үнэн гэдэгт итгэнэ...
Баасан, 2011.01.07
· Д.Цэцэнбилэг : Зогсолт...
Мягмар, 2010.11.30
· Д.Цэцэнбилэг - Ийм л байхсан
Ням, 2010.10.24
· Д.Цэцэнбилэг : Худал болохоор
· Д.Цэцэнбилэг : Чадахгүйн олон - Хүсэхийн их
Пүрэв, 2010.10.21
· Д.Цэцэнбилэг : Буруу хэлтний газар ...
Даваа, 2010.10.18
· Д.Цэцэнбилэг : УУЧИЛ
· Д.Цэцэнбилэг : ГАНЦ УДААГИЙН АЛДААГ МИНЬ СОРИЛ БАЙЖ ГЭЭД УУЧЛААЧ
· Д.Цэцэнбилэг : Явахаас чинь өмнө...
· Д.Цэцэнбилэг : ӨР ТӨЛӨӨСГҮЙ ӨГЛӨГ ГЭЖ ҮГҮЙ ЭЭ
· Д.Цэцэнбилэг : Байдагт итгээрэй …
· Д.Цэцэнбилэг : Надаас хүссэн бүхнээ ав, харин өөрийгөө битгий аваач
· Д.Цэцэнбилэг : Ээжийнхээ дэргэд би дахин амилдаг аа
Пүрэв, 2010.10.14
· Д.Цэцэнбилэг : Гэвч...
· Д.Цэцэнбилэг : Эр хvний алдаа
Даваа, 2010.10.04
· Д.Цэцэнбилэг : Ухаарахуйн эгшинд
· Д.Цэцэнбилэг : Чи ийм болохоор
Пүрэв, 2010.09.09
· Д.Цэцэнбилэг: Хэлэхийг минь сонсооч
· Д.Цэцэнбилэг : Бодрол
Даваа, 2010.09.06
· Д.Цэцэнбилэг : Ээждээ илгээх мөртүүд
Пүрэв, 2010.09.02
· Д.Цэцэнбилэг : Сэтгэлд чинь өчих үгс
Даваа, 2010.05.17
· Цэцэнбилэг : Сүүлд бичсэн шүлэг

Та сараа сонгоно уу


Санал хүсэлт

Нэр:

Э-шуудан:

Санал хүсэлт:



Хажууд нь хүмүүн мишээн гэрэлтэхэд Халиун дэлбээгээ дэлгэн баярладаг Инээхийг хүртэл эсэндээ мэдрэх Ижий сүнстэй Сарнай цэцэг
© Copyright 2005-2018 Biirbeh.MN.
     All rights reserved.
By Bataka
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Утас : 976-99076364
И-мэйл :info@biirbeh.mn