Vхээд тєрєх диваажингийн орон
Vvлнээс дээш бий гэлцэнэ Vнэн ч бай, худал ч бай тэр яахав Vхэхийн тэр цагт харин,
Залууд хийсэн vйлийн vрээр Замбуулингийн тэр диваажинд биш Энэ биеэрээ эдэлж дуусах Эрлэг тамд нь очих байлгvй
Алтан дэлхийн диваажин гэж Аргагvй vнэхээр байдаг бол Амралтын "путевк" олоод Арын хаалгаар нь очих юмсан
Очихгvй ч гэсэн яахав Орноосоо нэг хармаар байна Ондоо хvнд ацаглах гэлгvй Орж нэг vзмээр байна
Хорвоогийн хүчирхэг амьтан хүн Хосгүй хөгжилт ухаан сэтгэхүйт хүн Балрыг орхиж соёл иргэншлийг эзэмшээд Байгалийг ялав гэж тунхагласан Оддын хүрээлэн орчлон ертөнцийг Одоохондоон ганцаас илүүг баримталж байгаа Оюун төгс дээд төрөлт хүн тантай Орон байр хувь заяа нэгтэй төрсөндөө би баяртай байна Гэтэл магтаад байсан аугаа их хүн таны Гэр орон хувьхан биенээс чинь заримдаа олсон Гэхдээ би үзэл бодол эрдмийн тухай яриагүй ээ Тэнэг ч байсан цэцэн ч байсан ялгаагүй хүн Хүн гэдэг чинь юу юм бэ? Хаана байнаа? Хүүхний гоо сайханд уу? Эрчүүдийн бяр тэнхээнд үү? Шинжлэх ухааны оньсыг эзэмшсэн чадвартан уу? Шинэ загвараар хувцасласан биенд нь үү? Үгүй ээ, үгүй дээ Хүн гэдэг зөвхөн үстэй толгой доторх ганц аяга үл тайлагдах шингэн алт болсон Үлэмжийн хүчит уураг тархинд нь байнам
Хүн ер нь дэлхийн татах хуультай Хүч сорилцож хөл дээрээ босдог юм. Уул өөд авирч огторгуйд нисдэг юм. Унахдаа нөгөө л газартаа унадаг юм.
Газарт унаад зогсохгүй, газар доор Гарцаагүй ноёлох таталтын хуулиар Эцсийн эцэст нойрсдог юм алаг үр минь Эцгийн зүрхний алтан соронзон минь.
Төвөөс зугтах хүч болж аав чинь Төмөр тор уруу солир шиг орсон юм сан. Зүггүй цаг дуусч үр чамдаа татагдан Зүрхний минь үлдэц хэлбэлзэнхэн байна.
Өдийд миний охин том болоо биз ээ Өнгөрснийг шоглосон юм шиг, ирээдүйг зөгнөсөн юм шиг Өөр хүн ойлгохын эрхгүй зургуудын Өнгийн харандаагаар эрээлж суугаа биз ээ.
Аавынхаа шүлэг бичдэг хэлийг Айхтар сураа биз дээ ... Ээжтэйгээ Ач тач ярьж байгаа биз. Сайн сураарай Алдаагүй цэвэрхэн бичдэг болоорой.
Дурлалынхаа жинхэнэ амтанд нь согтуурч Дууныхаа соньхон аялгуунд нь хөлчүүрч Дун цэнхэр тэнгэрийнхээ тухай Дуулим цагаан талыхаа тухай Дуут өндөр сарьдагынхаа тухай Дуулах хүслэн надад төрж байна Гүн зузаан хөвчийхөө тухай Гүйдэлгүй жороо мөрөн голийхоо тухай Алдалсан ч үзүүр нь үзэгддэггүй хадагныхаа тухай Асгасан ч сав нь цагаан үлддэг сүүнийхээ тухай Уурласан ч зэвсэгээ үзүүлдэггүй харцынхаа хүүдийн тухай Уйлсан ч нулимсаа үзүүлдэггүй хар нүдэтнүүдийнхээ тухай Хүний зовлон шингэсэн чулуу бүхний тухай Хүслийн дээж шингэсэн найргаараа би дуулнам ( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 15/3 | Чойном Р )
Yеийн та нартаа би захидал бичихийн учир Yзэх ёстойг үзэж дуулж болохыг дууллаа Yг цаг хоёроо хэмнэдэг цаг минь боллоо Yймээн аймаан багын зан минь хувирлаа
Өөрийн гэсэн үедээ зэргийн нөхдөө олж Өглөө жиргэх болжморын өрөөсөн жигүүр болж Өнөр их найргийн тэнгэрээр цойлж явахдаа Өнөөдрийг бодвол би овоо л явсан байж магадгүй Намайг ямар байсныг яг л тэр өдрүүдийн минь Найраг шүлэгтэй хамт сэтгэлдээ үүрд хадгалаарай Найрын дугарааг орхиж найзын ёсыг огоорч Нам гүмхэн буланд нарлах цаг минь үлдлээ
Чи явчлаа ... Чив чимээгүй боллоо
Хүний өөрийн олны Хүүрнэх яриа намдаж Хүүхэд хөгшид бүхний Хүчит шуугиан зогсож
Алиа үг, инээд хоёр Агаарт царцах шиг Асаасан тамхины утаа Атираад хөшчих шиг
Цай буцалсан чигтээ Тагаа түлэн хатуурч Цаг цохилсон чигтээ Таг чиг болох шиг...
Шуурайн Солонго: Гималай
Шуурайн Солонго: ТООРОЛЖИН
Ш.Сундуйжав : Үүр цайж байна
Э.Үржинханд : Хос ном мэндэллээ
Б.Болдсүх : Таг мартсан тангараг
Ч.Дагмидмаа
Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.
Та монгол гарын драйвэр ашиглан бичээрэй. Оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.
YolHad_02.JPG Хэмжээс: 700x525 90k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 798398
erd-009.JPG Хэмжээс: 600x450 64k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 4264
erd-030.JPG Хэмжээс: 600x450 70k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 4445
Нэр: Э-шуудан: Санал хүсэлт: