Нүүр Гишүүн Шүлэг Өгүүллэг Сургамж Зөвлөгөө Зургийн цомог Холбоо барих
 

Сайтын мэдээлэл ...
Facebook
Twitter
RSS2

Mail : info@biirbeh.mn
Yahoo ID : tbatbaatar
Mobile : 9907-6364

Нэрээр
  ''Өврийн дэвтэр'' яруу найргийн реалити шоу  
  4-н мөртүүд  
  Sienna  
  Window of Mongolian poetry  
  Youtube  
  Агиймаа Э  
  Алтангадас  
  Алтанхундага А  
  Амарбаяр М  
  Амарсайхан A  
  Амарсанаа Б  
  Амор Хайям  
  Ардын аман зохиол  
  Ариун-Эрдэнэ Б  
  Ариунболд Энх-Амгалан  
  Афоризм  
  Аюурзана Г  
  Бавуудорж Ц  
  Багабанди Н  
  Бадарч П  
  Базардэрэг Н  
  Байгалмаа А  
  Батзаяа Б  
  Батзүл Д  
  Батнайдвар М  
  Батнайрамдал П  
  Батнасан Лу  
  Батрэгзэдмаа Б  
  Баттуяа Ц  
  Батцэцэг Ш  
  Баяр ёслол хурим найр  
  Бодрол  
  Болдсайхан С  
  Болдхуяг Д  
  Болор-эрдэнэ Х  
  Болормаа Х  
  Болормаа Б  
  Бум-Эрдэнэ Э  
  Бум-Эрдэнэ Түмэнбаяр  
  Бусад  
  Буянзаяа Ц  
  Буянцогт C  
  Буянцогт /Цахарын/ С  
  Бямбаа Жигжид  
  Бямбажаргал Ц  
  Бүжинлхам Эрдэнэбаатар  
  Гадаадын уран зохиол  
  Галсансүх Б  
  Ганзориг Батсүх  
  Ганзориг Б  
  Гэсэр  
  Гүрбазар Ш  
  Дагмидмаа Ч  
  Далай ламын айлдвар  
  Дамдинсүрэн Цэнд  
  Дашбалбар О  
  Дениска Михайлов  
  Дорж Б  
  Доржсэмбэ Ц  
  Дулмаа Ш  
  Дууны үг  
  Дэлгэрмаа Ц  
  Дэлхийн уран зохиол  
  Ерөөл, Магтаал  
  Жамбалгарав Ц  
  Зохиолчдын намтар  
  Зүйр цэцэн үг  
  Ичинхорлоо Б  
  Кана Б  
  Лодойдамба Ч  
  Лочин Соном  
  Лхагва Ж  
  Лхагвасүрэн Б  
  Лхамноржмаа Ш  
  Монгол Улсаа хөгжүүлье  
  Монголын өгүүллэгийн цоморлиг 2003  
  Мэдээ, мэдээлэл  
  Мөнх-Өлзий Б  
  Мөнхбат Ж  
  Мөнхсайхан Н  
  Мөнхтуяа А  
  Мөнхцэцэг Г  
  Мөнхчимэг А  
  Намдаг Д  
  Намсрай Д  
  Нацагдорж Д  
  Номин Г  
  Номинчимэг У  
  Нямсүрэн Д  
  Оюун-Эрдэнэ Н  
  Оюундэлгэр Д  
  Пүрэв Санж  
  Пүрэвдорж Лувсан  
  Пүрэвдорж Д  
  Пүрэвсүрэн Соёрхын  
  Равжаа Д  
  Ринчен Б  
  Сумъяа Доржпалам  
  Сургамж  
  Сүглэгмаа Х  
  Сүрэнжав Шарав  
  Сүхбаатар Ширчин  
  Сүхзориг Г  
  Тайванжаргал Н  
  Төрбат Д  
  Улам-Оргих Раднаадорж  
  Урианхай Д  
  Уугансүх Б  
  Хасар Л  
  Хишигдорж Л  
  Ховд Их сургуулийн Утга зохиолын нэгдэл  
  Хулан Ц  
  Хүрэлбаатар Ү  
  Хүрэлсүх М  
  Хүүхдийн дуу  
  Цэемаа М  
  Цэцэнбилэг Д  
  Чойном Р  
  Чоно  
  Чулуунцэцэг Б  
  Шог өгүүллэг  
  Шүлэг  
  Шүүдэрцэцэг Б  
  Энхбат Балбар  
  Энхболд Энхбаатар  
  Энхболдбаатар Д  
  Энхтуяа Б  
  Энхтуяа /Эмүжин/ Р  
  Эрдэнэ С  
  Эрдэнэсолонго Б  
  Эрхэмцэцэг Ж  
  Явуухулан Б  
  Ярилцлага  
  Үлгэр  
  Үржинханд Э  
  Өвөр Монголын яруу найраг  
  Өгүүллэг  
  Өлзийтөгс Л  
  Өөрийгөө ялах нь  

Ангилал
  Article1  
  Шүлэг  
  Өгүүллэг  
  Найраглал  
  Афоризм  
  Богино өгү  
  Роман, тууж  
  Зүйр цэцэн  
  Үлгэр  
  Ертөнцийн  
  Ардын аман  
  Нийтлэл  
  Дууль  
  Сургамж  
  Зөвлөгөө  
  Мэдээ  
  Намтар  
  Ярилцлага  
  Ерөөл магтаал  
  Дууны үг  
  Ардын аман зохиол  
  Youtube  
  Дурсамж  
  Бусад  

Дэм дэмэндээ гэж
Та бүхнийг бидэнд туславал бид баярлах болно.
$



  

Р Чойном


Чойном 	Р	 Шүлэг: Р.Чойном : Эхнэр
Оруулсан admin on 2008-09-14 09:10:08 (5946 уншсан)

Сар шинийн өглөө айлын бүсгүй
Шар дурдан бүсээ алдалж байгаад ороов
Шанх тавьсан үсээ илбэж байгаад тольдов
Шавхийсэн нуруугаа хотойж байгаад эргэв

Дөрвөн босоо нугалаастай хүрэн торгон дээлийн
Дөлөлзөхөөр нь үзэгдэх аржгар хурган дотор
Хажуу талдаа товчтой шөвгөрдүүхэн хром
Хазгайдуухан тавьсан хар минжин малгай

( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 5/1 | Чойном Р )

Чойном 	Р	 Шүлэг: Р.Чойном : Эвлэрэл
Оруулсан admin on 2008-09-14 09:07:33 (4204 уншсан)

Амьдралтай эвлэрээгүй явсан
Атар онгон толгой би
Аймшигт шорон тантай
Албын хүчээр эвлэрье

Булангаас онилсон харуулыг
Буудчих вий гэж айсандаа биш
Нуруу уруу чичсэн жадыг
Нугасалчих вий гэж тэвдсэндээ бус

Өлөн шээс шиг шөлийг чинь
Өгөхөө болих вий гэсэндээ бус
Үмхий зооринд чинь би
Үүрд сууна гэсэндээ ч биш

( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 5/1 | Чойном Р )

Чойном 	Р	 Шүлэг: Р.Чойном : Шөнийн салхи
Оруулсан admin on 2008-09-14 09:06:18 (2684 уншсан)


Байшингийн гэгээвчин цаана
Бараан шөнө гиншиж байна
Хартай хортой эхнэрийн дотор шиг
Хар салхин исгэрч байна.

Уйтгарт бодлууд намайг бүслээд
Унтах нойрыг минь зулгааж байна
Уйлж үлдсэн хүүхнүүдийн сүнс
Уурсаж нийлээд шуурч байна уу даа ?

( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Чойном Р )

Чойном 	Р	 Шүлэг: Р.Чойном : Шүлгийн тухай шүлэг
Оруулсан admin on 2008-09-14 09:04:34 (4873 уншсан)

Өөрийнхөө шүлгээс уншаач гэж
Өнөөдөр та надад хэллээ.
Ямар шүлэг унших вэ гэдгийг харин
Ялгаж салгаж битгий захиалаарай.

Зурсхийн орж ирэх шүлгийн санааг
Зуушны газрын шөл шиг захиалж болдоггүй юм.
Яруу шүлэг сэтгэлийг дарс мэт халаах боловч
Янчаан мөнгөнд тохируулж граммаар аягалж болдоггүй юм.

Шүлэг гэдэг дэгжин бүсгүйн өмсөж
Шүүгч олны өмнө эргэлддэг хувцасны загвар биш
Уншигч сонсогч олны өмнө эргэлдэж маяглалгүй шууд
Ухаан бодлын нь төвийг олж хатгах хэрэгтэй.

( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 5/1 | Чойном Р )

Чойном 	Р	 Шүлэг: Р.Чойном : Шүлэгч танаа
Оруулсан admin on 2008-09-14 08:56:34 (3390 уншсан)


Найргийн жигүүр ургасан шүлэгч танаа
Найзын ёсыг бодож нэгэн зүйл хэлье
Ард минь байгаа зам урд чинь байгаа учраас
Ахын ёсыг барьж хоёр зүйлийг захъя

Яруу найраг гэдэг мэргэжил биш
Яв цав гүйцэтгэдэг цэрэгжил биш
Яг баримтлан заалгадаг сургууль биш
Яс маханд заяасан торгууль юм

( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Чойном Р )

Чойном 	Р	 Шүлэг: Р.Чойном : Эрдэнэчимгээд зориулна
Оруулсан admin on 2008-09-14 08:54:48 (2751 уншсан)


Цэнхэртээд байгаа хангай л хайрхан чинь
Цээжин талдаа цастай л байна даа хө
Цэвэрхэн чиг төрсөн Эрдэнэчимгээтэйгээ
Цэцгийг нь гарахаар уулзая даа хө

Зүүн Сэлбийн ус нь болбол
Зүүдэн дундаа нойрсож байнаа хө
Зүйтэйхэн чиг төрсөн Эрдэнэчимгээтэйгээ
Зүлгийг нь гарахаар уулзая даа хө.

( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Чойном Р )

Чойном 	Р	 Шүлэг: Р.Чойном : Эпилог
Оруулсан admin on 2008-09-14 08:53:41 (4688 уншсан)


Жилийн хугацаа арван хоёр сартай билээ дүүхэй минь
Жирийн цаг арван хоёр тоотой билээ хүүхэй минь
Жинхэнэ дурлалын аяганд жимсний дарс дүүргээд
Жимийж тамшаасан шүлэг минь арван хоёр нугалаатай яа

Баяртай хонгор минь би шүлгийн шувуу
Бараахан мэлмийд минь бууж л шумбаад явлаа
Насны минь намар навчсаа гөвөөд горьгүй нь
Нарлаг холын тэнгэртээ ганганасхийгээд одъё уу даа.

( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 5/1 | Чойном Р )

Чойном 	Р	 Шүлэг: Р.Чойном : Шувтарсан цагаан бумба
Оруулсан admin on 2008-09-14 08:50:42 (2934 уншсан)

Унтаад бослоо. Толгойноос
Уусан юмны гэг арилжээ
Уудлаад үзлээ. Хармаанаас
Улаан мөнгөний сүүлч нь дуусжээ.

Төгрөг гуйлаа. Өгөхөөсөө
Төвөгшөөх хүн олон болжээ

Сав гуйлаа. Айлуудаас
Сайн санаатан ховор болжээ

Хоршоонд орлоо. Өгөхөөсөө
Хойгуураа зарах нь их болжээ
Арайхан оллоо. Уухаасаа
Амьтанд алдах нь их болжээ

Шууд хэлэхэд одоо үе
Шувтарсан цагаан бумбандаа буужээ.

( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 10/2 | Чойном Р )

Чойном 	Р	 Шүлэг: Р.Чойном : Шоронгийн мөчлөгөөс
Оруулсан admin on 2008-09-14 07:17:19 (3074 уншсан)


Төрсөн бие эндэж
Төрийн хэрэгт чихэгдэж
Төмөр сараалжны дотор
Төөрч будилж суухад

Бусад бусдын дотроос
Буурал ээж минь санагдана
Охид охидын дундаас
Отгонхуар минь бодогдоно.

( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 5/1 | Чойном Р )

Чойном 	Р	 Шүлэг: Р.Чойном : Шоронгийн дуу
Оруулсан admin on 2008-09-14 07:16:24 (9405 уншсан)

Эль хуль - чимээгүйн дунд
Ужиг хатуу шорон
Эрлэг номун хааны орд мэт
Улсын төв шорон
Энэ зууны чимээг
өргөст тороор хориглож
Энд гагцхүү
хар төмөр ноёрхоно

Хана хэрмийн түгжээ
төмөр харжигнанхан
Хаалга үүд бүхэн нилдээ
төмөр тас нясхийн
Хатуу бат цоож цөм
төмөр янхийж
Халуун гарт хийсэн хүйтэн гавны
төмөр шархийнэ

( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 30/6 | Чойном Р )

Чойном 	Р	 Шүлэг: Р.Чойном : Чамдаа
Оруулсан admin on 2008-09-14 07:15:14 (4228 уншсан)



Гэрэлт цагаан царайг чинь
Гэтэж нууж хааяа харахад
Гээгээд олоогүй амьдын жаргал минь
Гэнэ гэнэхэн үзэгдэх шиг болох юм.

Тормолзон харах нүдэнд чинь
Тоотой насны минь алтан өдрүүд
Тоонотой гэрийн амьдрал цэнгэл
Тодрон тодрон ирэх шиг болох юм.

Ямархан нутгийн тэнгэр дор чи
Янагхан хайрын амьд эрдэнийг
Халхын шүлэгчид гардах ерөөлийг
Хаа холоос өвөртлөн төрсөн юм бол.

( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 9/2 | Чойном Р )

Чойном 	Р	 Шүлэг: Р.Чойном : Цэрмаа
Оруулсан admin on 2008-09-14 07:14:18 (2981 уншсан)

Хөөрхий дөө миний Цэрмаа
Хөхрөөд байгаа их хотын
Альхан байшингийн ямархан өрөөнд
Амьдран суугаа болдоо миний Цэрмаа

Торонд орсон шувуухай шиг
Шоронд орсон найзынхаа тухай
Дуулаа болов уу миний Цэрмаа
Дуулаад уйлаа ч болов уу даа миний Цэрмаа.

( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Чойном Р )

Чойном 	Р	 Шүлэг: Р.Чойном : Цас
Оруулсан admin on 2008-09-14 07:13:20 (3269 уншсан)

Тэр хүний орж ирэхтэй хамт
Тэнгэр бүүдийн бүүдийн бүрхэв.
Өөрт нь ч хэрэггүй надад ч хэрэггүй яриагаараа
Өрхийг минь бүтээж орхих шиг санагдав.

- Амраг чинь хотод тэгж явна билээ гэж
Аминчилж хэлсэн үг бүхний нь тоогоор
Энэ хүн бид хоёрын хооронд
Эрэг ганга улам улам томров.

( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Чойном Р )

Чойном 	Р	 Шүлэг: Р.Чойном : Хүүхэд минь
Оруулсан admin on 2008-09-14 07:11:58 (3275 уншсан)

Усны шувууны ангаахай шиг
Улаан цурав нялхаас чинь
Уцаарлаж үглэж явсныг минь
Уучлаарай хүүхдүүд минь

Дэргэд чинь байхад та нарын
Дэггүй, зүггүй, бүтэлгүй, бодолгүй нь
Дэндүү юм шиг санагдаад
Дэглэж сургах гэж зүдэрсэн сэн

( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Чойном Р )

Чойном 	Р	 Шүлэг: Р.Чойном : Хүсэл
Оруулсан admin on 2008-09-14 07:10:48 (3159 уншсан)


“ Хэрвээ би нохой байх юм бол
Хэний эхнэрт хэн очдогийг андахгүй болохоор
Харанхуйгаар харанхуйг завшигч бүхнийг
Хага татчихаад өглөө нь гэмгүй царайлж хэвтэнэ” гэж
Халамцаад нэгэн нөхөр маань надад ярив аа.

“ Хэрвээ би хүн байх юм бол
Хэний нь хоол хаанаа байдгийг андахгүй болохоор
Хоол ихтийг хоосон хонотол цөлөмчихөөд
Хожим нь түүнд булууны яс зээлдүүлнэ дээ” гэж

Хог дээр хэвтээ нохой хэлж чаддаг сан бол ярьж байж магадгүй:

( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 5/1 | Чойном Р )

Чойном 	Р	 Шүлэг: Р.Чойном : Хүний сайхан үр
Оруулсан admin on 2008-09-14 07:09:48 (3504 уншсан)

Хүний сайхан үр
Миний сайхан амраг минь !

Яахав бусдын нүдэнд чи
Ямар харагддаг нь хамаагүй
Яруу найрагчийн нүдэнд л чи
Яруу найраг болж харагддаг юм

( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 10/2 | Чойном Р )

Чойном 	Р	 Шүлэг: Р.Чойном : Хүн танаа
Оруулсан admin on 2008-09-14 07:07:13 (3970 уншсан)

Бор зүрхний минь алтан ураг болж
Бодлын хүйгээр холбоотой төрөх
Надаас хойчийн хүн танаа
Найрагчийн эрхээр хэлэх үг байна.

Амьдрах өдрүүд чинь ямар байхыг
Алсаас би зөгнөж чадахгүй ч
Эгэл шүлэгчийн амссан зовлонгоос
Эрхбиш хагас нь үлдэж магадгүй.

( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 5/1 | Чойном Р )

Чойном 	Р	 Шүлэг: Р.Чойном : Хүн
Оруулсан admin on 2008-09-14 07:05:40 (6062 уншсан)


Хөр цасан цавцайж түлээ модгүй даарваас
Хөдсөн дээлийн оронд хөдсөн дээл нь болж
Хүндэт ээжийгээн нөмөрлөхгүй бол
Хүү нь болж заяасны хэрэг юу билээ.

Хэл ам дэгдэж манай гэрийг чиглэвээс
Хэрэм хана нь болж
Амьдралын ганц ханиа аврахгүй юм бол
Амраг нь болж явсаны хэрэг юу сан билээ

Аюулт дайн дэгдэж дайсан нааш өндийвөөс
Алтан хилийн нь оронд амьд хил нь болж
Ийм сайхан орноо хамгаалахгүй юм бол
Иргэн нь болж төрсний минь хэрэг юу сан билээ.

Хүнд бэрх цагт нь хүнийхээ төлөө зовохгүй бол
Хүн болж төрсний минь хэрэг юу сан билээ!

( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 9/2 | Чойном Р )

Чойном 	Р	 Шүлэг: Р.Чойном : Хүйтэн шөнө
Оруулсан admin on 2008-09-14 07:04:35 (2580 уншсан)


Ганхирсан сэтгэл шиг их талын дунд
Галзуу шуургатай тас харанхуй шөнө
Далайгаасаан тасарсан нэгэн загас шиг
Дассан чамаасаан хол миний нойр хулжив

Гэр дээр өрх дэрвэнэ
Дэр дээр зүрх шимширнэ
Хар будаг шиг хар шөнийн дунд
Шар цэг шиг итгэл минь сүүмийнэ

Өргөн хөнжлийн буланд хохийж
Өвөр дотуур салхи сэнгэнэнэ
Өчнөөн бодол од шиг өнгөц
Өглөө болтол хот шиг хол оо.

( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 5/1 | Чойном Р )

Чойном 	Р	 Шүлэг: Р.Чойном : Хүйтэн шөнийн зураг
Оруулсан admin on 2008-09-14 07:03:30 (2994 уншсан)

Намрын хүйтэн бороо
Нарийн ширхэгээр зүсэрч
Өтгөн бараан шөнө
Өрхөн дээрээс дарна

Харанхуйн хүйтэн салхи
Хаяан доогуур сэнгэнэнэ.
Халширч залхуурсан нохой
Хааяа хуцах сонстоно.


( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Чойном Р )


 
Санал асуулга
Та нэг жилийн хугацаанд хэр олон ном худалдаж авсан бэ ?
Ном худалдаж аваагүй
1-3 ном худалдаж авсан
4-7 ном худалдаж авсан
8-11 ном худалдаж авсан
12-с дээш ном худалдаж авсан
Санал асуулгын дүнг үзэх

Ном

Шуурайн Солонго: ТООРОЛЖИН

Ш.Сундуйжав : Үүр цайж байна

Э.Үржинханд : Хос ном мэндэллээ

Б.Болдсүх : Таг мартсан тангараг

Ч.Дагмидмаа


Гишүүн
Хэрэглэгчийн нэр

Нууц үг

Та манай гишүүн болохыг хүсвэл энд дарна уу.

t
Одоо онлайнд 85 зочин 0 гишүүн байна.


Мэдээлэл оруулах

Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.

Windows XP, 7 үйлдлийн системийн стандарт монгол гарын драйвэр софтверийг ашиглан бичээрэй. Таны оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.

Санал хүсэлтээ илгээх
Хайлт


Зургийн цомог

Должин  : 2007 оны аялал
mongolia2007year-240.JPG
Хэмжээс: 600x450 103k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 2365


erd-037.JPG
Хэмжээс: 600x450 110k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 2828


erd-003.JPG
Хэмжээс: 600x450 56k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 3286


Агуулга
Ням, 2008.09.14
· Р.Чойном : Эвлэрэл
· Р.Чойном : Шөнийн салхи
· Р.Чойном : Шүлгийн тухай шүлэг
· Р.Чойном : Шүлэгч танаа
· Р.Чойном : Эрдэнэчимгээд зориулна
· Р.Чойном : Эпилог
· Р.Чойном : Шувтарсан цагаан бумба
· Р.Чойном : Шоронгийн мөчлөгөөс
· Р.Чойном : Шоронгийн дуу
· Р.Чойном : Чамдаа
· Р.Чойном : Цэрмаа
· Р.Чойном : Цас
· Р.Чойном : Хүүхэд минь
· Р.Чойном : Хүсэл
· Р.Чойном : Хүний сайхан үр
· Р.Чойном : Хүн танаа
· Р.Чойном : Хүн
· Р.Чойном : Хүйтэн шөнө
· Р.Чойном : Хүйтэн шөнийн зураг
· Р.Чойном : Хэрлэн
· Р.Чойном : Хундага өргөх үг
· Р.Чойном :Хувийн мөч
· Р.Чойном : Холын солонго
· Р.Чойном : Харууслын шүлэг
· Р.Чойном : Фейерверк
· Р.Чойном : Уулын оргил
· Р.Чойном : Ургаа мод
· Р.Чойном : Улаанбаатараас Цэрандаламдаа бичсэн захидал
· Р.Чойном : Туг
· Р.Чойном : Тод хараа
· Р.Чойном : Салхитай шөнийн бодол
· Р.Чойном : Нэргүй шүлэгүүд №7
· Р.Чойном : Нэргүй шүлэгүүд №6
· Р.Чойном : Нэргүй шүлэгүүд №5
· Р.Чойном : Нэргүй шүлэгүүд №4
· Р.Чойном : Нэргүй шүлэгүүд №3
· Р.Чойном : Нэргүй шүлэгүүд №2
· Чойном : Нэргүй шүлэгүүд №1
· Р.Чойном : Нэргүй нэгэн хүн
· Р.Чойном : Нутгийн уул бид хоёр

Та сараа сонгоно уу


Санал хүсэлт

Нэр:

Э-шуудан:

Санал хүсэлт:



Хажууд нь хүмүүн мишээн гэрэлтэхэд Халиун дэлбээгээ дэлгэн баярладаг Инээхийг хүртэл эсэндээ мэдрэх Ижий сүнстэй Сарнай цэцэг
© Copyright 2005-2018 Biirbeh.MN.
     All rights reserved.
By Bataka
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Утас : 976-99076364
И-мэйл :info@biirbeh.mn