Нүүр Гишүүн Шүлэг Өгүүллэг Сургамж Зөвлөгөө Зургийн цомог Холбоо барих
 

Сайтын мэдээлэл ...
Facebook
Twitter
RSS2

Mail : info@biirbeh.mn
Yahoo ID : tbatbaatar
Mobile : 9907-6364

Нэрээр
  ''Өврийн дэвтэр'' яруу найргийн реалити шоу  
  4-н мөртүүд  
  Sienna  
  Window of Mongolian poetry  
  Youtube  
  Агиймаа Э  
  Алтангадас  
  Алтанхундага А  
  Амарбаяр М  
  Амарсайхан A  
  Амарсанаа Б  
  Амор Хайям  
  Ардын аман зохиол  
  Ариун-Эрдэнэ Б  
  Ариунболд Энх-Амгалан  
  Афоризм  
  Аюурзана Г  
  Бавуудорж Ц  
  Багабанди Н  
  Бадарч П  
  Базардэрэг Н  
  Байгалмаа А  
  Батзаяа Б  
  Батзүл Д  
  Батнайдвар М  
  Батнайрамдал П  
  Батнасан Лу  
  Батрэгзэдмаа Б  
  Баттуяа Ц  
  Батцэцэг Ш  
  Баяр ёслол хурим найр  
  Бодрол  
  Болдсайхан С  
  Болдхуяг Д  
  Болор-эрдэнэ Х  
  Болормаа Х  
  Болормаа Б  
  Бум-Эрдэнэ Э  
  Бум-Эрдэнэ Түмэнбаяр  
  Бусад  
  Буянзаяа Ц  
  Буянцогт C  
  Буянцогт /Цахарын/ С  
  Бямбаа Жигжид  
  Бямбажаргал Ц  
  Бүжинлхам Эрдэнэбаатар  
  Гадаадын уран зохиол  
  Галсансүх Б  
  Ганзориг Б  
  Ганзориг Батсүх  
  Гэсэр  
  Гүрбазар Ш  
  Дагмидмаа Ч  
  Далай ламын айлдвар  
  Дамдинсүрэн Цэнд  
  Дашбалбар О  
  Дениска Михайлов  
  Дорж Б  
  Доржсэмбэ Ц  
  Дулмаа Ш  
  Дууны үг  
  Дэлгэрмаа Ц  
  Дэлхийн уран зохиол  
  Ерөөл, Магтаал  
  Жамбалгарав Ц  
  Зохиолчдын намтар  
  Зүйр цэцэн үг  
  Ичинхорлоо Б  
  Кана Б  
  Лодойдамба Ч  
  Лочин Соном  
  Лхагва Ж  
  Лхагвасүрэн Б  
  Лхамноржмаа Ш  
  Монгол Улсаа хөгжүүлье  
  Монголын өгүүллэгийн цоморлиг 2003  
  Мэдээ, мэдээлэл  
  Мөнх-Өлзий Б  
  Мөнхбат Ж  
  Мөнхсайхан Н  
  Мөнхтуяа А  
  Мөнхцэцэг Г  
  Мөнхчимэг А  
  Намдаг Д  
  Намсрай Д  
  Нацагдорж Д  
  Номин Г  
  Номинчимэг У  
  Нямсүрэн Д  
  Оюун-Эрдэнэ Н  
  Оюундэлгэр Д  
  Пүрэв Санж  
  Пүрэвдорж Лувсан  
  Пүрэвдорж Д  
  Пүрэвсүрэн Соёрхын  
  Равжаа Д  
  Ринчен Б  
  Сумъяа Доржпалам  
  Сургамж  
  Сүглэгмаа Х  
  Сүрэнжав Шарав  
  Сүхбаатар Ширчин  
  Сүхзориг Г  
  Тайванжаргал Н  
  Төрбат Д  
  Улам-Оргих Раднаадорж  
  Урианхай Д  
  Уугансүх Б  
  Хасар Л  
  Хишигдорж Л  
  Ховд Их сургуулийн Утга зохиолын нэгдэл  
  Хулан Ц  
  Хүрэлбаатар Ү  
  Хүрэлсүх М  
  Хүүхдийн дуу  
  Цэемаа М  
  Цэцэнбилэг Д  
  Чойном Р  
  Чоно  
  Чулуунцэцэг Б  
  Шог өгүүллэг  
  Шүлэг  
  Шүүдэрцэцэг Б  
  Энхбат Балбар  
  Энхболд Энхбаатар  
  Энхболдбаатар Д  
  Энхтуяа Б  
  Энхтуяа /Эмүжин/ Р  
  Эрдэнэ С  
  Эрдэнэ-Очир Арлаан  
  Эрдэнэсолонго Б  
  Эрхэмцэцэг Ж  
  Явуухулан Б  
  Ярилцлага  
  Үлгэр  
  Үржинханд Э  
  Өвөр Монголын яруу найраг  
  Өгүүллэг  
  Өлзийтөгс Л  
  Өөрийгөө ялах нь  

Ангилал
  Article1  
  Шүлэг  
  Өгүүллэг  
  Найраглал  
  Афоризм  
  Богино өгү  
  Роман, тууж  
  Зүйр цэцэн  
  Үлгэр  
  Ертөнцийн  
  Ардын аман  
  Нийтлэл  
  Дууль  
  Сургамж  
  Зөвлөгөө  
  Мэдээ  
  Намтар  
  Ярилцлага  
  Ерөөл магтаал  
  Дууны үг  
  Ардын аман зохиол  
  Youtube  
  Дурсамж  
  Бусад  

Дэм дэмэндээ гэж
Та бүхнийг бидэнд туславал бид баярлах болно.
$



  

Р Чойном


Чойном 	Р	 Шүлэг: Р.Чойном : Хэрлэн
Оруулсан admin on 2008-09-14 07:00:06 (3478 уншсан)


Өссөн нутгийн минь дундаршгүй салхи
Өргөн цэнхэр Хэрлэн мөрөн минь
Өнө эртээс өнөөдрийг хүртэл
Өнөр түмний минь дуулсан дуу юм

Цэцэн хааны нутаг уужим болоод
Цээл сайхан хоолойт дуучин сайтай
Цэцгийн гурван сардаа Хэрлэн мөрөн
Цэнгэлийн сайхан дуугаар цэлэлзэн урсана

( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Чойном Р )

Чойном 	Р	 Шүлэг: Р.Чойном : Хундага өргөх үг
Оруулсан admin on 2008-09-14 06:58:00 (3503 уншсан)


Эргэж буцахгүйн төлөө
Энэ хундагыг өргөе
Урагшаа давшиж явна гээд
Ухарч шившиг болохгүйн төлөө !

Бусдаас дутуу байж илүү гэж
Буруу ойлгоод инээдэм болохгүйн төлөө
Хөвчин дэлхийн хүчтэнтэй зиндаархах гээд
Хөлд нь үрэгдэхгүйн төлөө !

Хайртыгаа гээд дайсандаа
Хаалгаа нээж өгөхгүйн төлөө
Бусдын доромжлон байгааг мэдсээр байж
Буруу ойлгосон болж худлаа инээхгүйн төлөө !

Товчоор хэлбэл хэн хүнгүй
Толгой бөгс хоёроо солихгүйн төлөө
Эхний бөгөөд эцсийн
Энэ хундагыг өргөе !

( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 10/2 | Чойном Р )

Чойном 	Р	 Шүлэг: Р.Чойном :Хувийн мөч
Оруулсан admin on 2008-09-14 06:57:13 (2570 уншсан)


Айл болж амь зууна гэдэг
Амар ч эд биш юм амттай ч эд биш юм.
Атрын унага шиг явсан эл биеэ
Амьдралын аргамжаанд барьж өгнө гэсэн үг юм.

Хана туурга тусгаарлаж гэр барина гэдэг
Ханагар их ертөнцөөс өмчөө ялгана гэсэн үг
Халуун журмын сэтгэлээ ураг түмнээсээ салгаж
Хаалга үүдээ хаагаад хувиа бодно гэсэн үг

Гэрээ тойруулж хашаа барина гэдэг
Гэргий нэгийг өмчилж биеийг нь бусдаас харамлаад
Гэтэж мяраасан хулгайч шиг өмч хөрөнгө цуглуулсан
Гэмт хэргийнхээ учир өөрийгөө шоронд хорьж байгаа нь тэр.


( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Чойном Р )

Чойном 	Р	 Шүлэг: Р.Чойном : Холын солонго
Оруулсан admin on 2008-09-14 06:55:50 (4189 уншсан)

Аймгийн нутаг алгасан
Арилж байгаа хурын
Тэргэл алаг солонго
Тэнгэрийн хаяа мөрлөнө.

Ташиж холдох зайн
Таяг тойргийн хуулиар
Нарны гэрэл задарч
Найман өнгөөр мөрлөнө.

Ганган тунамал өнгөнд
Гараа хүргэе гэвээс
Багын сайхан зүүдийг
Барьж уяхтай адилхан.

( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 5/1 | Чойном Р )

Чойном 	Р	 Шүлэг: Р.Чойном : Харууслын шүлэг
Оруулсан admin on 2008-09-14 06:54:48 (6197 уншсан)

Атархан ч гэсэн, энэ насаа эдэлсэн
Атомын энэ зууны, өглөөг би мартахгүй
Амьдрал, сэтгэл нэгтэй өссөний учир
Ард түмэн цаг үе хоёроо би муулахгүй

Гэвч, сэтгэл нэг л дундуур байна
Гэмших мэт ирээдүйн өмнө ичиж байна
Шинжлэх ухааны өчнөөн их нээлтийн үед
Шинэ костюмтай, хуучин хүн олон байна

( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 5/1 | Чойном Р )

Чойном 	Р	 Шүлэг: Р.Чойном : Фейерверк
Оруулсан admin on 2008-09-14 06:53:18 (2650 уншсан)


Тэнгэрт,
галын наадам нижигнэж
Тэр зүгт
залуу хөгшин ширтэцгээнэ
Замбуулинд
ургаа нь үгүй цэцэг гэмээр
Задран дэлгэрэх
өнгө төгс галын наадам
Зурсан шүдэнз шиг
ахархан гэрэлтээд замхраад
Зуны шөнийн тас хар тэнгэр
улам ч хар болох шиг

( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Чойном Р )

Чойном 	Р	 Шүлэг: Р.Чойном : Уулын оргил
Оруулсан admin on 2008-09-14 06:51:20 (3002 уншсан)


Уулсын оргил өндөр өө
Ужиг зүүд мэт өндөр өө
Эх газраас үүл манан дунд
Эгнэгт тасархай өндөр өө

Өндөр түүний орчинд
Өвс ч үгүй, ус ч үгүй
Гагцхүү үл арилах мөс…
Ган хуяг мэт хатуу мөс…

Мөсөн дээр амьдрал байдаггүй
Мөнх цэвдэгийн хууль ноёрхоно.
Хамаг бүхнийг үхлээр захирах
Хатуу мөсөн чив чимээгүй.




( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Чойном Р )

Чойном 	Р	 Шүлэг: Р.Чойном : Ургаа мод
Оруулсан admin on 2008-09-14 06:48:27 (2851 уншсан)

Алтан дэлхийд хаа яагүй ургадаг модны ижил
Амьдралын хөрсөнд ургасан нэгэн мод буюу би.
Учралын ногоон навч ургуулж хагацлын шар навч унагалж
Урган ургасаар би гучин өвлийг өнгөрөөжээ.

Ойн модны аль цэмцгэрийг нь шилж бие дээр нь
Овилгогүй зарим нь хутгаар элдвийг сийлдэг шиг
Өөрийн минь ч гэсэн зүрхний минь үйсэн дээр
Өдий төдий дэмий балай зураас сорви бий.

( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Чойном Р )

Чойном 	Р	 Шүлэг: Р.Чойном : Улаанбаатараас Цэрандаламдаа бичсэн захидал
Оруулсан admin on 2008-09-14 06:47:23 (2967 уншсан)

Алагхан хорвоогийн учир таниагүй
Арван зургаан насны минь зүүд шиг
Ашидхан тайван хөдөө тэртээд
Амрагхан чи минь сайн сууна уу

Нуурын шувуу шиг ижилдэн дассан
Нутгийн зуныг санан санан
Нууцхан гунигаа ганцаараа үүрч
Нулимс юугаа унагаж сууна уу.

Суусан явсан дурсгалт газар
Сумын төв эл хульхан
Хүү чинь тэнд үгүй болохоор
Хүйтэн баргар байгаа болов уу

( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 5/1 | Чойном Р )

Чойном 	Р	 Шүлэг: Р.Чойном : Туг
Оруулсан admin on 2008-09-14 06:45:08 (3311 уншсан)

Тугийн тухай шүлэг намайг бичлээ гэж
Тун олон хүн гайхаж магадгүй
Уужим талын дураараа шүлэгч
Улаан туг хоёр сэтгэлд нь
хамт багтахгүй байж магадгүй

Гэвч би туггүйгээр амьдрахгүй
Гэгээн үнэний тулд туггүйгээр тэмцээгүй
Энэ улаан тугийн дор сая саяараа жагссан
Эгэл түмний ижил эгэл ард байна.

( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Чойном Р )

Чойном 	Р	 Шүлэг: Р.Чойном : Тод хараа
Оруулсан admin on 2008-09-14 06:43:55 (2907 уншсан)


Нэрэлхэвч нэрийн номоор бага гэгчээр
Нэрийг нь өгөхдөө ч эцэг эх нь
Толгойдоо гэгээ багатайгаа нуталж
Тодхараа гэж хүүгээ нэрлэсэн юм байх …

Бүрэнхий хонгилд бууны нохой шиг өсөж
Бүгчим өмхий агаараар нь хооллож суусаар
Бүдэг хараатай болсон Тодхараа
Бүрэн зэвсгээ агсаад намайг дуудав

( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Чойном Р )

Чойном 	Р	 Шүлэг: Р.Чойном : Салхитай шөнийн бодол
Оруулсан admin on 2008-09-14 06:39:42 (2790 уншсан)

Дээвэр балбасан шуургыг
Дэлсэх хөгжим гэж ая татъя
Дэргэд байгаа ганц лааг
Дэгжин бүсгүй гэж хань татъя

Гадаах шуурга улам ширүүсэх нь
Галзуу фокстрот наадах адил
Гэр дэх лаа дөлөн урсах нь
Гэнэхэн бүсгүй итгэн уйлах шиг

( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 5/1 | Чойном Р )

Чойном 	Р	 Шүлэг: Р.Чойном : Нэргүй шүлэгүүд №7
Оруулсан admin on 2008-09-14 06:37:16 (3811 уншсан)


Намайг дуудах
Нарийхан хонгор дуу
Ард минь сонсотном
Ард гэтэл хэн ч алга.

Урд минь сонстов
Урагш хартал бас алга.
Унтах нойрт сонстов
Унтаад сэрэхэд бас алга.


------------------------------------


Энэ юу сан билээ? Гэж
Эргэн хурган чагнав
Энхрий бор нүдэнгээ
Санан байж л чагнав

( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 5/1 | Чойном Р )

Чойном 	Р	 Шүлэг: Р.Чойном : Нэргүй шүлэгүүд №6
Оруулсан admin on 2008-09-14 06:36:05 (3810 уншсан)

Архины нөхрийг олоход
Аравхан алхах хэрэгтэй
Амьдралын нөхрийг олоход
Арвинхан алхах хэрэгтэй.

------------------------------------

Буруугий нь өөрөө ажаад
Бусдадаа зөвийг нь хэлэх гэж
Бугын гуна шиг насаа би
Будан дунд бүрэлгэж явнам.

( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 5/1 | Чойном Р )

Чойном 	Р	 Шүлэг: Р.Чойном : Нэргүй шүлэгүүд №5
Оруулсан admin on 2008-09-14 06:34:47 (3320 уншсан)

Амьдрал хэмээх гинжинд хөтлүүлж
Авгай хэмээх жанжинд жадлуулж
Алжаасаар гутарсаар харьж яваа
Аягүй салхитай жихүүн өдөр

Намайг гэнэт дуудлаа
Наалинхай болоод ялдамхан
Нас биед минь нэвт шингэсэн
Нарийхан хонгор дуу байлаа.

Эргэж харлаа…Аяа!
Эр л залуу биеийн минь
Эмгэнэл баясал хоёртой
Эгнэгт холбоотой явсан

( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Чойном Р )

Чойном 	Р	 Шүлэг: Р.Чойном : Нэргүй шүлэгүүд №4
Оруулсан admin on 2008-09-14 06:33:43 (4579 уншсан)

Зохиол бичнэ гэж
Зориуд хураасан цаасанд
Золигийн муу бясаа
Зоргоороо өндгөлжээ.

Гэргий минь цэвэрлэж
Гэмтэн бясааг цээрлүүлж
Хэлэх муу үг олохгүй
Хэтэрсэнийг нь гайхаж байна.

( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Чойном Р )

Чойном 	Р	 Шүлэг: Р.Чойном : Нэргүй шүлэгүүд №3
Оруулсан admin on 2008-09-14 06:32:34 (3724 уншсан)

Дэгжин бүсгүйн цүнхэнд
Дэвтэр харандаа байхгүй

Үнэнч нөхрийн нь зүдрэл
Үр дүнгүй зүтгэл.
Оройн бүжгэн дээр гээгдэх
Онгон улаан зүрх бий

( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Чойном Р )

Чойном 	Р	 Шүлэг: Р.Чойном : Нэргүй шүлэгүүд №2
Оруулсан admin on 2008-09-14 06:30:49 (3876 уншсан)

Зуны сэрүүхэн бороо
Хөшиг татан зүсэрнэ
Зулын гол шиг цэмцгэр
Хөөрхөн бүсгүй зутарна

Чулуун замгүй газраар
Шулуун явахын аргагүй
Алд хүрэхгүй шалбаагийг
Алхаад гарахын эрхгүй

( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Чойном Р )

Чойном 	Р	 Шүлэг: Чойном : Нэргүй шүлэгүүд №1
Оруулсан admin on 2008-09-14 06:29:36 (5519 уншсан)

Хаа газрын айлд ороход
Халуун цай хоолоор дайлдаг
Харин би хүн төрөлхтнийг
Халх шүлгийн сайнаар дайлна.

Сайн шүлгийг минь шилж байгаад
Сараар сонирхоно уу жилээр сонсоно уу
Гайгүй нэрэлхэлгүй ирж бай та –
Гагцхүү миний нас богинохон


( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Чойном Р )

Чойном 	Р	 Шүлэг: Р.Чойном : Нэргүй нэгэн хүн
Оруулсан admin on 2008-09-14 06:27:21 (2964 уншсан)


Хавар намрын зэврүүн салхи
Хайргүй үлээх уужим талд
Хатсан хялгана буурал үс шиг
Хааяа сэрвэлзэх довцгийн энгэрт

Үхрийн нүдний ухархай гэмээр
Үл мэдэгхэн борог хонхорт
Үхсэн төрсөн он нь тодгүй
Нэгэн хүний булш нойрсоно.

( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Чойном Р )


 
Санал асуулга
Та нэг жилийн хугацаанд хэр олон ном худалдаж авсан бэ ?
Ном худалдаж аваагүй
1-3 ном худалдаж авсан
4-7 ном худалдаж авсан
8-11 ном худалдаж авсан
12-с дээш ном худалдаж авсан
Санал асуулгын дүнг үзэх

Ном

Шуурайн Солонго: ТООРОЛЖИН

Ш.Сундуйжав : Үүр цайж байна

Э.Үржинханд : Хос ном мэндэллээ

Б.Болдсүх : Таг мартсан тангараг

Ч.Дагмидмаа


Гишүүн
Хэрэглэгчийн нэр

Нууц үг

Та манай гишүүн болохыг хүсвэл энд дарна уу.

t
Одоо онлайнд 63 зочин 0 гишүүн байна.


Мэдээлэл оруулах

Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.

Windows XP, 7 үйлдлийн системийн стандарт монгол гарын драйвэр софтверийг ашиглан бичээрэй. Таны оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.

Санал хүсэлтээ илгээх
Хайлт


Зургийн цомог


khuv5-005.JPG
Хэмжээс: 600x450 70k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 3558


B3-036.JPG
Хэмжээс: 600x450 164k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 3919

Должин  : 2007 оны аялал
mongolia2007year-186.JPG
Хэмжээс: 600x450 138k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 2270


Агуулга
Ням, 2008.09.14
· Р.Чойном : Эвлэрэл
· Р.Чойном : Шөнийн салхи
· Р.Чойном : Шүлгийн тухай шүлэг
· Р.Чойном : Шүлэгч танаа
· Р.Чойном : Эрдэнэчимгээд зориулна
· Р.Чойном : Эпилог
· Р.Чойном : Шувтарсан цагаан бумба
· Р.Чойном : Шоронгийн мөчлөгөөс
· Р.Чойном : Шоронгийн дуу
· Р.Чойном : Чамдаа
· Р.Чойном : Цэрмаа
· Р.Чойном : Цас
· Р.Чойном : Хүүхэд минь
· Р.Чойном : Хүсэл
· Р.Чойном : Хүний сайхан үр
· Р.Чойном : Хүн танаа
· Р.Чойном : Хүн
· Р.Чойном : Хүйтэн шөнө
· Р.Чойном : Хүйтэн шөнийн зураг
· Р.Чойном : Хэрлэн
· Р.Чойном : Хундага өргөх үг
· Р.Чойном :Хувийн мөч
· Р.Чойном : Холын солонго
· Р.Чойном : Харууслын шүлэг
· Р.Чойном : Фейерверк
· Р.Чойном : Уулын оргил
· Р.Чойном : Ургаа мод
· Р.Чойном : Улаанбаатараас Цэрандаламдаа бичсэн захидал
· Р.Чойном : Туг
· Р.Чойном : Тод хараа
· Р.Чойном : Салхитай шөнийн бодол
· Р.Чойном : Нэргүй шүлэгүүд №7
· Р.Чойном : Нэргүй шүлэгүүд №6
· Р.Чойном : Нэргүй шүлэгүүд №5
· Р.Чойном : Нэргүй шүлэгүүд №4
· Р.Чойном : Нэргүй шүлэгүүд №3
· Р.Чойном : Нэргүй шүлэгүүд №2
· Чойном : Нэргүй шүлэгүүд №1
· Р.Чойном : Нэргүй нэгэн хүн
· Р.Чойном : Нутгийн уул бид хоёр

Та сараа сонгоно уу


Санал хүсэлт

Нэр:

Э-шуудан:

Санал хүсэлт:



Хажууд нь хүмүүн мишээн гэрэлтэхэд Халиун дэлбээгээ дэлгэн баярладаг Инээхийг хүртэл эсэндээ мэдрэх Ижий сүнстэй Сарнай цэцэг
© Copyright 2005-2018 Biirbeh.MN.
     All rights reserved.
By Bataka
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Утас : 976-99076364
И-мэйл :info@biirbeh.mn