Нүүр Гишүүн Шүлэг Өгүүллэг Сургамж Зөвлөгөө Зургийн цомог Холбоо барих
 

Сайтын мэдээлэл ...
Facebook
Twitter
RSS2

Mail : info@biirbeh.mn
Yahoo ID : tbatbaatar
Mobile : 9907-6364

Нэрээр
  ''Өврийн дэвтэр'' яруу найргийн реалити шоу  
  4-н мөртүүд  
  Sienna  
  Window of Mongolian poetry  
  Youtube  
  Агиймаа Э  
  Алтангадас  
  Алтанхундага А  
  Амарбаяр М  
  Амарсайхан A  
  Амарсанаа Б  
  Амор Хайям  
  Ардын аман зохиол  
  Ариун-Эрдэнэ Б  
  Ариунболд Энх-Амгалан  
  Афоризм  
  Аюурзана Г  
  Бавуудорж Ц  
  Багабанди Н  
  Бадарч П  
  Базардэрэг Н  
  Байгалмаа А  
  Батзаяа Б  
  Батзүл Д  
  Батнайдвар М  
  Батнайрамдал П  
  Батнасан Лу  
  Батрэгзэдмаа Б  
  Баттуяа Ц  
  Батцэцэг Ш  
  Баяр ёслол хурим найр  
  Бодрол  
  Болдсайхан С  
  Болдхуяг Д  
  Болор-эрдэнэ Х  
  Болормаа Б  
  Болормаа Х  
  Бум-Эрдэнэ Түмэнбаяр  
  Бум-Эрдэнэ Э  
  Бусад  
  Буянзаяа Ц  
  Буянцогт C  
  Буянцогт /Цахарын/ С  
  Бямбаа Жигжид  
  Бямбажаргал Ц  
  Бүжинлхам Эрдэнэбаатар  
  Гадаадын уран зохиол  
  Галсансүх Б  
  Ганзориг Б  
  Ганзориг Батсүх  
  Гэсэр  
  Гүрбазар Ш  
  Дагмидмаа Ч  
  Далай ламын айлдвар  
  Дамдинсүрэн Цэнд  
  Дашбалбар О  
  Дениска Михайлов  
  Дорж Б  
  Доржсэмбэ Ц  
  Дулмаа Ш  
  Дууны үг  
  Дэлгэрмаа Ц  
  Дэлхийн уран зохиол  
  Ерөөл, Магтаал  
  Жамбалгарав Ц  
  Зохиолчдын намтар  
  Зүйр цэцэн үг  
  Ичинхорлоо Б  
  Кана Б  
  Лодойдамба Ч  
  Лочин Соном  
  Лхагва Ж  
  Лхагвасүрэн Б  
  Лхамноржмаа Ш  
  Монгол Улсаа хөгжүүлье  
  Монголын өгүүллэгийн цоморлиг 2003  
  Мэдээ, мэдээлэл  
  Мөнх-Өлзий Б  
  Мөнхбат Ж  
  Мөнхсайхан Н  
  Мөнхтуяа А  
  Мөнхцэцэг Г  
  Мөнхчимэг А  
  Намдаг Д  
  Намсрай Д  
  Нацагдорж Д  
  Номин Г  
  Номинчимэг У  
  Нямсүрэн Д  
  Оюун-Эрдэнэ Н  
  Оюундэлгэр Д  
  Пүрэв Санж  
  Пүрэвдорж Д  
  Пүрэвдорж Лувсан  
  Пүрэвсүрэн Соёрхын  
  Равжаа Д  
  Ринчен Б  
  Сумъяа Доржпалам  
  Сургамж  
  Сүглэгмаа Х  
  Сүрэнжав Шарав  
  Сүхбаатар Ширчин  
  Сүхзориг Г  
  Тайванжаргал Н  
  Төрбат Д  
  Улам-Оргих Раднаадорж  
  Урианхай Д  
  Уугансүх Б  
  Хасар Л  
  Хишигдорж Л  
  Ховд Их сургуулийн Утга зохиолын нэгдэл  
  Хулан Ц  
  Хүрэлбаатар Ү  
  Хүрэлсүх М  
  Хүүхдийн дуу  
  Цэемаа М  
  Цэцэнбилэг Д  
  Чойном Р  
  Чоно  
  Чулуунцэцэг Б  
  Шог өгүүллэг  
  Шүлэг  
  Шүүдэрцэцэг Б  
  Энхбат Балбар  
  Энхболд Энхбаатар  
  Энхболдбаатар Д  
  Энхтуяа Б  
  Энхтуяа /Эмүжин/ Р  
  Эрдэнэ С  
  Эрдэнэ-Очир Арлаан  
  Эрдэнэсолонго Б  
  Эрхэмцэцэг Ж  
  Явуухулан Б  
  Ярилцлага  
  Үлгэр  
  Үржинханд Э  
  Өвөр Монголын яруу найраг  
  Өгүүллэг  
  Өлзийтөгс Л  
  Өөрийгөө ялах нь  

Ангилал
  Article1  
  Шүлэг  
  Өгүүллэг  
  Найраглал  
  Афоризм  
  Богино өгү  
  Роман, тууж  
  Зүйр цэцэн  
  Үлгэр  
  Ертөнцийн  
  Ардын аман  
  Нийтлэл  
  Дууль  
  Сургамж  
  Зөвлөгөө  
  Мэдээ  
  Намтар  
  Ярилцлага  
  Ерөөл магтаал  
  Дууны үг  
  Ардын аман зохиол  
  Youtube  
  Дурсамж  
  Бусад  

Дэм дэмэндээ гэж
Та бүхнийг бидэнд туславал бид баярлах болно.
$



  

Р Чойном


Чойном 	Р	 Шүлэг: Р.Чойном : Нутгийн уул бид хоёр
Оруулсан admin on 2008-09-14 06:19:45 (2876 уншсан)


Энэ уул бид хоёр
Эр нөхөд шиг ижил дасал болсон юм
Харийн газар уулаа би мөрөөсдөг
Харин уул намайг мэддэггүй биз
Энэ уулын энгэрт төрсөн юм гэнэ билээ
Эхний мөрөө шороон дээр нь гаргаж
Эр хүн болж ууландаа би өслөө.

Насанд хүрч хүүхэнд сэтгэл алдаад
Намрын орой энд гэгэлзэнхэн сууж үзлээ
Найрагч болж холын нутгаас ирээд
Нанчид сөгнөнхөн бужигнаж бас үзлээ

( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Чойном Р )

Чойном 	Р	 Шүлэг: Р.Чойном : Нутгийн дуу
Оруулсан admin on 2008-09-14 06:17:39 (3065 уншсан)


Дуулж чаддаггүй мөртлөө дуунд дуртай би
Дуу дууны дундаас түүнд л дуртай гэж
Дуулим хээр талын ардын сайхан дууг
Дурланхан бахарханхан чагнанаа би

Босоо чихтэй шаргын нь янцгаах дуу шингэсэн
Боржигин хөгтэй хуурын нарийн хялгасан дээгүүр
Бор харцагын дэвэлт шиг суналзанхан дэгдэх
Боргил чийрэг гарын дөрвөн өндгөн доороос


( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Чойном Р )

Чойном 	Р	 Шүлэг: Р.Чойном : Намтар
Оруулсан admin on 2008-09-14 06:15:43 (4982 уншсан)


Алд биеийн минь намтар гэвэл
Амьдралын хатуу бүхэнтэй
Аймшиггүй тулалдаж ирсэн
Ард Чойномын түүх юм.

Энэ биеийн минь намтар гэвэл
Эртдэж төрүүлсэн хорвоотой
Эрэгчин эмэгчинээ үзэлцсэн
Рэнчиний Чойномын түүх юм.

Хонгор багын диваажинд
Хотлын хүүхэд шиг байснаа
Хорвоогийн “ үнэн ” хэмээх
Хориотой модны жимсийг

( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 18/4 | Чойном Р )

Чойном 	Р	 Шүлэг: Р.Чойном : Намрын тухай бодол
Оруулсан admin on 2008-09-14 06:14:10 (5808 уншсан)


Намар аа гэж юу сан билээ.
Наран шарсан тал сан билүү
Найранд барьсан ая сан билүү
Нахийтал сойсон морь сон билүү

Аяа хөөрхий
Намар аа гэж юу сан билээ.

Дуулъя даа би намар юугаа
Дууланхан байж уйлъя даа

( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 5/1 | Чойном Р )

Чойном 	Р	 Шүлэг: Р.Чойном : Мэрэг
Оруулсан admin on 2008-09-14 06:10:17 (2490 уншсан)


Алтайн цаадах хасаг заншлаар
Аз заяагаа би мэргэлэж сууна
Тал нутгийнхаа дөчин нэгэн чулууг
Таван толгойд хуваан тасалж сууна

Энэ бүсгүйтэй уулзвал яах бол гэж
Эрээ цээргүй танилцвал яах бол гэж
Эрхэлж бүр дасалцвал ямар бол гэж
Эцэстээ бүр ханилбал ямар бол гэж

Гурав дахин татаж үзлээ
Гурван гурвын ес тасаллаа
Таслах болгонд сайн төлөг
Таван толгой дүүрэн буулаа
Тэгсэн чинь гол юм аа мартчихаж
Тэр намайг тоох эсэхийг мэргэлэсэнгүй.

( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 8/2 | Чойном Р )

Чойном 	Р	 Шүлэг: Р.Чойном : Намайг хүлээ
Оруулсан admin on 2008-09-14 06:08:12 (3932 уншсан)


Гэнэхэн горьдлоор яах юм бэ
Гэгэлгэн гунигаар ч яах юм бэ
Гэргийн биш болзоотийн ёсоор
Намайгаан хүлээ !

Элдэв цуурхал дурдсан ч хүлээ
Этгээд таг чиг болсон ч хүлээ
Энэ хорвоод чи минь эс бол
Хэн намайг хүлээх юм бэ.

Чийгтэй харанхуй шөнө ч
Чимээ чагнан хүлээгээрэй
Хурц нартай өдөр ч
Хувьдаа харуулдан хүлээгээрэй

( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 4/1 | Чойном Р )

Чойном 	Р	 Шүлэг: Буриад
Оруулсан admin on 2008-08-22 23:53:34 (6656 уншсан)


Хээрийн гөрөөс шиг насны минь
Хээтэй хоргой шиг намтар дунд
Арилшгүй мөрөө үлдээсэн
Аяа миний буриад.

Шүлэг бидэн хоёрын ханилсан
Шүр сувд шиг жилүүдийн хэлхээнд
Алтанхан эрх болж үлдсэн
Аяа миний буриад.

( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 14/3 | Чойном Р )

Чойном 	Р	 Шүлэг: Р.Чойном : Үсээ хяргуулахад бодсон шүлэг
Оруулсан admin on 2008-06-23 09:28:36 (2203 уншсан)


Хадуур барьсан үхдэл мэт
Харгалзагч та
Халиурсан үсийг минь
Авах сан гээд байвал
Ав л даа
Авсан үс ахиад ургана
Ахиад авбал дахиад ургана
Ургасан үсийг та нар авахаас
Ургуулах толгойг та нар
Авах сан гэж бодовч
Авч чадахгүй ээ !



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 5/1 | Чойном Р )

Чойном 	Р	 Шүлэг: Р. Чойном : Хүн танаа
Оруулсан admin on 2008-02-21 03:32:07 (5254 уншсан)

Бор зүрхний минь алтан ураг болж
Бодлын хүйгээр холбоотой төрөх
Надаас хойчийн хүн танаа
Найрагчийн эрхээр хэлэх үг байна.

Амьдрах өдрүүд чинь ямар байхыг
Алсаас би зөгнөж чадахгүй ч
Эгэл шүлэгчийн амссан зовлонгоос
Эрхбиш хагас нь үлдэж магадгүй.

Насандаа миний үзээгүй жаргалаар
Наадан тоглох азтай ч гэлээ
Улиг болсон өнөөх л гачигдал
Улан доороос чинь ургаж мэднэ.

( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 25/5 | Чойном Р )

Чойном 	Р	 Шүлэг: Р.Чойном Бүcгүй таньд
Оруулсан admin on 2008-02-20 18:39:00 (23673 уншсан)



Бүсгүй та намайг
Бүтэлгүй эр гэж бүү бод
Буурал болсон надад
Буруу санасны хэрэггүй.
Би, муу там хийхгүй,
Битгий та цэрвээд бай!

( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 153/34 | Чойном Р )

Чойном 	Р	 Шүлэг: Р. Чойном : МОНГОЛ НАЙРАГЛАЛ
Оруулсан admin on 2008-01-30 01:51:38 (16305 уншсан)


МОНГОЛ ГЭДЭГ
ЗОРИГТОН ЭРС НЬ ЗОДГОНДОО ЧАНГАРЧ
ЗОГСООГООРОО НӨХЧДӨГ
ЗОРМИГ САЙХАН ЭХ ОРОН

МОНГОЛ ГЭДЭГ
САРАНГУА СААЛЧИН ОХИД НЬ
САЛХИНД УРАЛСАН САЙХАН ЭХ ОРОН

МОНГОЛ ГЭДЭГ
ТЭНГЭР НЬ ЦЭЛМЭГ ТЭГШ ТАЛ НЬ ЦЭЛГЭР
ТЭНД СУУГЧИД НЬ ЦЭМЦГЭР ТИВ ДЭЛХИЙД
ХОСГҮЙ САЙХАН ЭХ ОРОН

МОНГОЛ ГЭДЭГ
УУЛ НЬ ӨНДӨР УРГАЦ НЬ ӨТГӨН
УРСГАЛ НЬ ТУНГАЛАГ УУЖИМ САЙХАН ЭХ ОРОН

( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 23/5 | Чойном Р )

Чойном 	Р	 Шүлэг: Р. Чойном : Нүцгэн биеийг алдаршуулъя
Оруулсан admin on 2008-01-10 00:00:54 (11453 уншсан)


Нүгэл хэмээн маяглаж нүдээн таглахгүйгээр

Нүцгэн биеийг алдаршуулъя

Шалиг завхай, шунал тачаалыг цааш нь түлхэж

Шалдан биеийн тэнгэрлэг сайхныг алдаршуулкя

Янаг минь чи хувцсаа тайл

Ялгаа байхгүй өмдөө ч бас тайл

Ядам хуруун дахь бөгжөө ч бүү үлдээ

Яг л урд минь бүр мөсөн нүцгэл

( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 30/6 | Чойном Р )

Чойном 	Р	 Шүлэг: Р.Чойном : БЯЦХАН СУРГААЛ
Оруулсан admin on 2007-08-24 00:00:38 (4832 уншсан)

 

Тунгааж бодоогvй юуханд ч гэсэн
Туйлын дvгнэлт битгий хий
Тусдаа єєрєє толгойтойн учир
Тулгарсан юманд сvvлд нь дуугар.

Тунгааж бодоогvй юуханд ч гэсэн
Туйлын дvгнэлт битгий хий
Тусдаа єєрєє толгойтойн учир
Тулгарсан юманд сvvлд нь дуугар.

Хvний амьдралд чухаг мєртєє
Хvvхэд хэлдэггvй сургаал гэж бий
Хvй ертєнцєд элбэг мєртєє
Хvvхэнд хэлдэггvй vг гэж бий.



( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 5/1 | Чойном Р )

Чойном 	Р	 Шүлэг: Р.Чойном : БЯЦХАН СУРГААЛ - 2
Оруулсан admin on 2007-08-23 23:39:09 (5165 уншсан)

 

Хvн болж тєрсний учир чи
Хvн бvхнийг хvндэлж яв.
Хvнээс хvчтэй амьтан энэ ертєнцєд vгvйн учир
Хvнээс чи айж болгоомжилж яв.

Буруу биш зєв сэтгэлтэй явбал
Бурхан биш хvн чамайг аварна.
Булзаж мэхэлж хорон санаатай явбал чинь
Буг биш хvн чамайг ална.

Цэцэн ч бай тэнэг ч бай хvний сэтгэл
Цэцэглэн ургахдаа амархан хvчит хєрс юм.
Хэрвээ чи єєрт хэрэггvй зvйлээр ч гэсэн
Хэн нэгнийг ядарч явахад нь баярлуулсан бол
Тэр хvний сэтгэлд чиний тєлєє цэцэрлэг ургаж
Тэртээ хожим чи vр шимийг нь амсах болно.



( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 15/3 | Чойном Р )

Чойном 	Р	 Шүлэг: Р.Чойном : Гарз
Оруулсан admin on 2007-04-10 03:46:14 (4566 уншсан)

Орчлонгийн тоос хөдөлгөж яваа
Олон аавын хүүхдэд
Өөр өөрийн хэрээр олз гарз хоёр
Өдөр шөнө шиг ээлжилж байдаг юм.

Алддаг юм гээдэг юм
Амаа барих байтугай тархиа балбаталаа
Хонхойж хотойтлоо алддаг л юм
Хожим нь овойж оцойтол олдог л юм.

( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 28/6 | Чойном Р )

Чойном 	Р	 Шүлэг: Р.Чойном : Бөмбөг
Оруулсан admin on 2007-04-10 03:45:22 (3202 уншсан)

Аз жаргал чи
Алаг бөмбөг шиг ойж бууна
Атархан залуугаасаа би
Чамтай хөөцөлдлөө.

Хөлсөө дуслуулж
Хөлөө цуцаанхан гүйж хүрэхэд
Гарын үзүүрээс чи
Ганцхан ойгоод арилна.


( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 9/2 | Чойном Р )

Чойном 	Р	 Шүлэг: Р.Чойном : Хэрлэн
Оруулсан admin on 2007-04-10 03:44:44 (2770 уншсан)

Өссөн нутгийн минь дундаршгүй салхи
Өргөн цэнхэр Хэрлэн мөрөн минь
Өнө эртээс өнөөдрийг хүртэл
Өнөр түмний минь дуулсан дуу юм

Цэцэн хааны нутаг уужим болоод
Цээл сайхан хоолойт дуучин сайтай
Цэцгийн гурван сардаа Хэрлэн мөрөн
Цэнгэлийн сайхан дуугаар цэлэлзэн урсана

( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 9/2 | Чойном Р )

Чойном 	Р	 Шүлэг: Р.Чойном : Хүйтэн шөнө
Оруулсан admin on 2007-04-10 03:42:49 (2401 уншсан)

Ганхирсан сэтгэл шиг их талын дунд
Галзуу шуургатай тас харанхуй шөнө
Далайгаасаан тасарсан нэгэн загас шиг
Дассан чамаасаан хол миний нойр хулжив

Гэр дээр өрх дэрвэнэ
Дэр дээр зүрх шимширнэ
Хар будаг шиг хар шөнийн дунд
Шар цэг шиг итгэл минь сүүмийнэ

Өргөн хөнжлийн буланд хохийж
Өвөр дотуур салхи сэнгэнэнэ
Өчнөөн бодол од шиг өнгөц
Өглөө болтол хот шиг хол оо.



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 10/2 | Чойном Р )

Чойном 	Р	 Шүлэг: Р.Чойном : Морьтон бүсгүй
Оруулсан admin on 2007-04-10 03:41:19 (3679 уншсан)

Залуу насны хорвоогоор зайж явсан миний
Зам мөрийг хөндлөн чагт тавин дарах шиг
Монгол түмний жавхаа явган надад хүндэднэм
Морьтой нэгэн бүсгүй дайрчих шахаад өнгөрлөө.

Хар суран жолоог тас атгасан бүсгүй
Хасаг ташуур шиг харцаар нүүр ороолгоод өнгөрөв
Хангал тарган морины гучин градус ташааг
Хагас тохой ташуураар зад гуядаад өнгөрөв


( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 14/3 | Чойном Р )

Чойном 	Р	 Шүлэг: Р.Чойном : Зүрх минь
Оруулсан admin on 2007-04-10 03:40:09 (3319 уншсан)

Зүдрэл догдлолын хэмжүүр
Зүрх минь чи уучлаарай
Зүйтэй амьдралын зүйгүй өдрүүдэд би чамайг
Зүгээр нэг ч байлгасангүй уучлаарай

Өнөөдөр чи эмнэлэгийн үүдэнд
Өвчтөний бүртгэлд нэр бичүүлж
Харь хийцийн цахилгаан багажийн
Хариу хүлээж суух чинь аргагүй ээ!

( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 19/4 | Чойном Р )


 
Санал асуулга
Та онлайн номын дэлгүүрээр хэр их үйлчлүүлэх вэ ?
Байнга
Нилээд
Хааяа
Цөөн
Үгүй
Санал асуулгын дүнг үзэх

Ном

Шуурайн Солонго: ТООРОЛЖИН

Ш.Сундуйжав : Үүр цайж байна

Э.Үржинханд : Хос ном мэндэллээ

Б.Болдсүх : Таг мартсан тангараг

Ч.Дагмидмаа


Гишүүн
Хэрэглэгчийн нэр

Нууц үг

Та манай гишүүн болохыг хүсвэл энд дарна уу.

t
Одоо онлайнд 85 зочин 0 гишүүн байна.


Мэдээлэл оруулах

Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.

Windows XP, 7 үйлдлийн системийн стандарт монгол гарын драйвэр софтверийг ашиглан бичээрэй. Таны оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.

Санал хүсэлтээ илгээх
Хайлт


Зургийн цомог

Должин  : 2007 оны аялал
mongolia2007year-175.JPG
Хэмжээс: 600x450 117k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 2351

Хавар 2007
IMG_1064.jpg
Хэмжээс: 600x490 131k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 2593

Должин : Зам зуур
zam-100.JPG
Хэмжээс: 600x450 96k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 2751


Агуулга
Ням, 2008.09.14
· Р.Чойном : Эвлэрэл
· Р.Чойном : Шөнийн салхи
· Р.Чойном : Шүлгийн тухай шүлэг
· Р.Чойном : Шүлэгч танаа
· Р.Чойном : Эрдэнэчимгээд зориулна
· Р.Чойном : Эпилог
· Р.Чойном : Шувтарсан цагаан бумба
· Р.Чойном : Шоронгийн мөчлөгөөс
· Р.Чойном : Шоронгийн дуу
· Р.Чойном : Чамдаа
· Р.Чойном : Цэрмаа
· Р.Чойном : Цас
· Р.Чойном : Хүүхэд минь
· Р.Чойном : Хүсэл
· Р.Чойном : Хүний сайхан үр
· Р.Чойном : Хүн танаа
· Р.Чойном : Хүн
· Р.Чойном : Хүйтэн шөнө
· Р.Чойном : Хүйтэн шөнийн зураг
· Р.Чойном : Хэрлэн
· Р.Чойном : Хундага өргөх үг
· Р.Чойном :Хувийн мөч
· Р.Чойном : Холын солонго
· Р.Чойном : Харууслын шүлэг
· Р.Чойном : Фейерверк
· Р.Чойном : Уулын оргил
· Р.Чойном : Ургаа мод
· Р.Чойном : Улаанбаатараас Цэрандаламдаа бичсэн захидал
· Р.Чойном : Туг
· Р.Чойном : Тод хараа
· Р.Чойном : Салхитай шөнийн бодол
· Р.Чойном : Нэргүй шүлэгүүд №7
· Р.Чойном : Нэргүй шүлэгүүд №6
· Р.Чойном : Нэргүй шүлэгүүд №5
· Р.Чойном : Нэргүй шүлэгүүд №4
· Р.Чойном : Нэргүй шүлэгүүд №3
· Р.Чойном : Нэргүй шүлэгүүд №2
· Чойном : Нэргүй шүлэгүүд №1
· Р.Чойном : Нэргүй нэгэн хүн
· Р.Чойном : Нутгийн уул бид хоёр

Та сараа сонгоно уу


Санал хүсэлт

Нэр:

Э-шуудан:

Санал хүсэлт:



Хажууд нь хүмүүн мишээн гэрэлтэхэд Халиун дэлбээгээ дэлгэн баярладаг Инээхийг хүртэл эсэндээ мэдрэх Ижий сүнстэй Сарнай цэцэг
© Copyright 2005-2018 Biirbeh.MN.
     All rights reserved.
By Bataka
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Утас : 976-99076364
И-мэйл :info@biirbeh.mn