Нүүр Гишүүн Шүлэг Өгүүллэг Сургамж Зөвлөгөө Зургийн цомог Холбоо барих
 

Сайтын мэдээлэл ...
Facebook
Twitter
RSS2

Mail : info@biirbeh.mn
Mobile : 9907-6364

Нэрээр
  ''Өврийн дэвтэр'' яруу найргийн реалити шоу  
  4-н мөртүүд  
  Sienna  
  Window of Mongolian poetry  
  Youtube  
  Агиймаа Э  
  Алтангадас  
  Алтанхундага А  
  Амарбаяр М  
  Амарсайхан A  
  Амарсанаа Б  
  Амор Хайям  
  Ардын аман зохиол  
  Ариун-Эрдэнэ Б  
  Ариунболд Энх-Амгалан  
  Афоризм  
  Аюурзана Г  
  Бавуудорж Ц  
  Багабанди Н  
  Бадарч П  
  Базардэрэг Н  
  Байгалмаа А  
  Батзаяа Б  
  Батзүл Д  
  Батнайдвар М  
  Батнайрамдал П  
  Батнасан Лу  
  Батрэгзэдмаа Б  
  Баттуяа Ц  
  Батцэцэг Ш  
  Баяр ёслол хурим найр  
  Бодрол  
  Болдхуяг Д  
  Болор-эрдэнэ Х  
  Болормаа Б  
  Болормаа Х  
  Бум-Эрдэнэ Түмэнбаяр  
  Бум-Эрдэнэ Э  
  Бусад  
  Буянзаяа Ц  
  Буянцогт C  
  Буянцогт /Цахарын/ С  
  Бямбаа Жигжид  
  Бямбажаргал Ц  
  Бүжинлхам Эрдэнэбаатар  
  Гадаадын уран зохиол  
  Галсансүх Б  
  Ганзориг Б  
  Ганзориг Батсүх  
  Гэсэр  
  Гүрбазар Ш  
  Дагмидмаа Ч  
  Далай ламын айлдвар  
  Дамдинсүрэн Цэнд  
  Дашбалбар О  
  Дениска Михайлов  
  Дорж Зундуй  
  Дорж Б  
  Доржсэмбэ Ц  
  Дулмаа Ш  
  Дууны үг  
  Дэлгэрмаа Ц  
  Дэлхийн уран зохиол  
  Ерөөл, Магтаал  
  Жамбалгарав Ц  
  Зохиолчдын намтар  
  Зүйр цэцэн үг  
  Ичинхорлоо Б  
  Кана Б  
  Лодойдамба Ч  
  Лочин Соном  
  Лха Отхан  
  Лхагва Ж  
  Лхагвасүрэн Б  
  Лхамноржмаа Ш  
  Монгол Улсаа хөгжүүлье  
  Монголын өгүүллэгийн цоморлиг 2003  
  Мэдээ, мэдээлэл  
  Мөнх-Өлзий Б  
  Мөнхбат Ж  
  Мөнхсайхан Н  
  Мөнхтулга Г  
  Мөнхтуяа А  
  Мөнхцэцэг Г  
  Мөнхчимэг А  
  Намдаг Д  
  Намсрай Д  
  Нацагдорж Д  
  Номин Г  
  Номинчимэг У  
  Нямсүрэн Д  
  Оюун-Эрдэнэ Н  
  Оюундэлгэр Д  
  Пүрэв Санж  
  Пүрэвдорж Д  
  Пүрэвдорж Лувсан  
  Пүрэвсүрэн Соёрхын  
  Равжаа Д  
  Ринчен Б  
  Сумъяа Доржпалам  
  Сургамж  
  Сүглэгмаа Х  
  Сүрэнжав Шарав  
  Сүхбаатар Ширчин  
  Сүхзориг Г  
  Тайванжаргал Н  
  Төрбат Д  
  Урианхай Д  
  Уугансүх Б  
  Хасар Л  
  Хишигдорж Л  
  Ховд Их сургуулийн Утга зохиолын нэгдэл  
  Хулан Ц  
  Хүрэлбаатар Ү  
  Хүрэлсүх М  
  Хүүхдийн дуу  
  Цэемаа М  
  Цэцэнбилэг Д  
  Чойном Р  
  Чоно  
  Чулуунцэцэг Б  
  Шагж гэлэн  
  Шог өгүүллэг  
  Шүлэг  
  Шүүдэрцэцэг Б  
  Энхбат Балбар  
  Энхболд Энхбаатар  
  Энхболдбаатар Д  
  Энхтуяа Б  
  Энхтуяа /Эмүжин/ Р  
  Энэбиш Батсамбуу  
  Эрдэнэ С  
  Эрдэнэ-Очир Арлаан  
  Эрдэнэсолонго Б  
  Эрхэмцэцэг Ж  
  Явуухулан Б  
  Ярилцлага  
  Үлгэр  
  Үржинханд Э  
  Өвөр Монголын яруу найраг  
  Өгүүллэг  
  Өлзийтөгс Л  
  Өөрийгөө ялах нь  

Ангилал
  Article1  
  Шүлэг  
  Өгүүллэг  
  Найраглал  
  Афоризм  
  Богино өгү  
  Роман, тууж  
  Зүйр цэцэн  
  Үлгэр  
  Ертөнцийн  
  Ардын аман  
  Нийтлэл  
  Дууль  
  Сургамж  
  Зөвлөгөө  
  Мэдээ  
  Намтар  
  Ярилцлага  
  Ерөөл магтаал  
  Дууны үг  
  Ардын аман зохиол  
  Youtube  
  Дурсамж  
  Бусад  

Дэм дэмэндээ гэж
Та бүхнийг бидэнд туславал бид баярлах болно.
$



 

Ч Дагмидмаа


Дагмидмаа 	Ч	 Шүлэг: Ч.Дагмидмаа : Цаатны нүүдэл
Оруулсан admin on 2014-02-12 00:47:33 (5446 уншсан)

Цаатны нүүдэл

Уур угалзлах этэрийн омруу

Хүдэн манангийн хормой сөхөхөд

Эндхийн мөсөн хот,тэндхийн аньст зун

Эмгэдийн зүүдэнд домог хэлхэнэ

Цулгуй царсан гүүрэн дээрх,сахлаг ноход

Хөлдүү тайрдас нөмрөөтэй ноорхой дэгтий хэмлэнэ

Нигүүрсэн бут түшүүлсэн мохоо цан

Загасны хайрс тоолон зүүрмэглэнэ

Модод цасанд автан үлэмжид царцсан лугаа

Сүндэсийн халуун мөр шиншлэн согтсон нохой зээх

Энэ цахирлаг анир гүмд нэгэн өвгөний хөлийн чимээ

Шилмүүсний өвөр дэх цас цочоон айсуй



( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Дагмидмаа Ч )

Дагмидмаа 	Ч	 Шүлэг: Ч.Дагмидмаа : Хүүгээ хайрлах заяа
Оруулсан admin on 2014-02-12 00:36:05 (4642 уншсан)

Хайр ямар өнгөтэй вэ гэхэд
Миний хүү манан шиг гэлээ
Хаанаас ирээ вэ гэхэд
Миний хүү зүгээр л инээмсэглэдэг
Өөжингийнхөө зүүнээс нар мандуулж
Барс хэвтэртээ сар тэвэрч үнэгчлэх
Өнө эртийн өөдөс,айсуй цагийн зөн хүү минь
Хайрын өнгийг өөрөөс асуу гэж шивнэнэ
Зөөлхөн давалгаа тэнгисийн хормой дахь
Хуучин завины хитиг илбэн
Харь домог хүүрнэх ахуйд
Загас хоёронтоо наадсан лусын тооллоос үлгэр эхлэнэм
Хэд шад шүлэг
Хөхрөгчийн саарал үүлнээс
Хэд гурваараа дусагнаж ,өвгийн мөрөөдөл асаахад
Хүү ирсэн гэж салхи шивнэнэ



( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Дагмидмаа Ч )

Дагмидмаа 	Ч	 Шүлэг: Ч.Дагмидмаа : Шинэ шүлгүүд
Оруулсан admin on 2014-01-04 20:26:17 (4898 уншсан)

Цас орсон өглөө

Нар тусахад

Хяруу цан хөлөө

Өргөж ядан холдоно

Цасны ширхэг

Тэнгэр өөд хөөцөлдөн гүйж

Гэгээгээ сул орхино

Тэнгэрт гэртэйг чинь мэдсэн

Гуниг минь дахин төрнө
2012.11.29

Өвөлжсөн хун

Тэнгисийн хөвөөнд хун өвөлжихөд

Тэсгэл алдан дандаа л дурладаг

Улаан хөлөөрөө

Цагаан цас гишгэхийг

Улаан хошуугаараа

Цагаан манан ярахыг

Өрөвдснөө хэлж чаддаггүйд

Хэн нэгэнд дурлаж цайруулдаг

 

Шинэ үзэгдэл

Хайр гэж

Оргүй хоосон зүйлийн тухай

Бусдад гайхуулах хүмүүс

Дурлалын үүслийг төсөөлөх ч үгүй

Хүмүүнийг өсгөж үржүүлэх гэж

Энэ гараг руу

Бурхан шинэ үзэгдэл илгээсэн

Хуучирсан

Дэлхийн хүмүүс

Дэлхийгээ хагалах гэж

Тоглоод

Олуулаа,олуулаагийн учир

Бурхан үзэгдлээ

Буцааж авсан

Хосууд

Салдаг болсон

2012.02.22 Нийслэл хүрээ



( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Дагмидмаа Ч )

Дагмидмаа 	Ч	 Шүлэг: Ч.Дагмидмаа : Цагаан сарын мэндийн шүлэг
Оруулсан admin on 2013-01-19 20:51:41 (4464 уншсан)

Есөн товчтой дээлээ эвхээс амраад өмсөөд
Нарны өнгөтэй дурданг зөв эргүүлж бүслээд
Саран хэлбэртэй малгайгаар тэргүүнээ гоёод
Сайхан жилийн өглөөг амар мэнд угтана уу
Аагтай шаргал цай нарны туяатай самарч
Алтан төрийн сүлдтэй хойморын бурхандаа дээжлээд
Ирэх жилийн төөргийг итгэлийн өнгөөр сүлж
Идээ шүүснийхээ дэргэд эрхэмсэг заларах аав ээждээ
                                  Тэнгэрийн өнгөтэй хадгаар ерөөл золгож үнсүүлье
                                  Тэргүүн сарын шинийн нэгний энх мэндийг эрье
Жаран жараны түүх жаргал хурайлж уухайлна
Жаахан шаргын аялгууг гэгэлзүүлсхийгээд уяруулна
Жавар салхины үзүүрийг анхны төл амирлуулна
Жалгын цасыг сөхөж яргуйн зүүд өндөлзөнө
Гартаам манан хөөргийг голомт тойруулан зөрүүлээд
Гарч байгаа жилийн өнгө төрхийг хэлэлцэнэ үү
Гадаа гэртгүй гоё дээлтэй хүүхдүүд тоглоод
Ганцхан Монгол орны тэнгэр хангай уярна уу
                                 Тэнгэрийн өнгөтэй хадгаар ерөөл золгож үнсүүлье
                                 Тэргүүн сарын шинийн нэгний энх мэндийг эрье



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Дагмидмаа Ч )

Дагмидмаа 	Ч	 Шүлэг: Ч.Дагмидмаа : Шинэ үзэгдэл
Оруулсан admin on 2012-11-17 19:33:12 (3817 уншсан)

Хайр гэж

Оргүй хоосон зүйлийн тухай

Бусдад гайхуулах хүмүүс

Дурлалын  үүслийг төсөөлөх ч үгүй

Хүмүүнийг өсгөж үржүүлэх гэж

Энэ гараг руу

Бурхан шинэ үзэгдэл илгээсэн

Хуучирсан

Дэлхийн хүмүүс

Дэлхийгээ хагалах  гэж

Тоглоод

Олуулаа,олуулаагийн учир

Бурхан үзэгдлээ

Буцааж авсан

Хосууд

Салдаг болсон



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Дагмидмаа Ч )

Дагмидмаа 	Ч	 Шүлэг: Ч.Дагмидмаа : Хайрын шүлгүүд
Оруулсан admin on 2012-11-17 19:31:29 (4367 уншсан)

Эр нөхөр  өөдөөс

Хачин тайвнаар ширтэнэ

Хайр гээд байгаа

Тэр нэг зүйлээ

Надад өгөөд

Сэтгэл амирлачихсан

Би...

Үлдсэн нас болоод амьдралдаа

Задлаж үзэх

Чиний хайр гээчээс

Юу гарч ирэх бол хэмээн

Эмээгээд л...



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Дагмидмаа Ч )

Дагмидмаа 	Ч	 Шүлэг: Ч.Дагмидмаа : Усны сар номоос
Оруулсан admin on 2012-10-09 14:47:28 (5282 уншсан)

Тэнгисийн үдэш

Тэнгэр цагаан өнгөтэйг

Далай тэнгис  уусгаад

Цэнхэр болсон

Нар өдөртөө  түүртээд

Сарны гадсыг тавьж  явуулсан

 

Сансрын нислэгэнд үйрсэн

Хэлтэрхийг

Од хэмээн нэрлэсэн

Дэлхийгээс  түрүүлсэн  явдлыг

Салхи хэмээн нэрлэсэн

Лусын орон

Хаалга үүдээ нээж унтсаныг



( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Дагмидмаа Ч )

Дагмидмаа 	Ч	 Шүлэг: Ч.Дагмидмаа : Усны сар номоос
Оруулсан admin on 2012-10-09 14:45:21 (5062 уншсан)

Усанд явья

Зүүднээсээ хагацаж  ядан

Сэртэл

Сар...

Унь өгсөөд даваагүй байлаа

Сэрэхийг минь хүлээж байсан уу

 

Одод тоонон цамхагаар

Шагалзаж

Очих явахын холыг

Үглэх төдий болов

За байз...

Усандаа явья

Лусын хөвүүн

Сарны усанд яваад

Эргэж ирээгүй

Даллаж байна

Сарны тойргоос...

Адуундаа мордсон

Аавдаа цай аягалах

Ахдаа чөдрийг нь  дөхүүлэх

Нүүдэлч түмний

Бүс үгүй хүүхэд...БИ



( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Дагмидмаа Ч )

Дагмидмаа 	Ч	 Шүлэг: Ч.Дагмидмаа : Усны сар номоос
Оруулсан admin on 2012-10-09 14:43:08 (5577 уншсан)

Далайн эрэг

Далай тэнгис

Будангаа зажлаад

Цэв цэнхэр

Цахлайн дуу

Нам гүмийг сэрээхгүй


Борооны охин

Сагстай мөөгөө асгаж өнгөрнө

Номхон тэнгэрт

Унтсан шувууд харагдахгүй

Зун  тэнгэр хоёр




( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Дагмидмаа Ч )

Дагмидмаа 	Ч	 Шүлэг: Ч.Дагмидмаа : Шинэ шүлэг
Оруулсан admin on 2012-09-05 13:17:19 (5796 уншсан)

Тэнгэрийн доогуур явж

Түүнтэй хамт үхэр хураасан

Намар оройн сар

Тэнгисийн эргийг

Өм цөм гишгэлнэ

Цээж эгштэл санаа алдах

Их усны хэвлий

Цэцэг шувуу хоёроо

Эргэж иртэл гуниглана

Шувуудаа тоолж амжаагүй

Дуу шуугиант

Нөгөө дэлхийн

Тэнгисийнхэн

Өнчин тогоруудын чарлаанд

Хөх гуниг түрнэ

Өчнөөн жилийг

Ингэж үдээ бол

Энэ хоёр тэнгисийнхэн...

Сар нар хоёрын

Цоолсон

Тэнгисийн нурууг

Манан хучиж

Бас хөлөө амраах

Агшинд

Би төрсөн

Бурхан чөтгөр хоёр

Сар нарыг дагаж яваад

Эзгүй ахуйд

Салхины эзэн

Хөтлөж явснаа үлдээгээд

Буцаад олохоо байсан

Тэгээд...Би..Хүн болсон



( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Дагмидмаа Ч )

Дагмидмаа 	Ч	 Шүлэг: Ч.Дагмаидмаа : Нар сүүдрээ мартаад
Оруулсан admin on 2012-01-18 00:08:45 (4049 уншсан)

Уулсын оройг түшиж хажуулаад босохдоо
Нар сүүдрээ мартаад
Мартагдсан сүүдэр нь тал уул толгодыг
Малгай тавьж нойртой хонуулсан
Малгайн дотор нь сарны эврээс одод хөтлөөд
Манхан хөх тэнгэрийн дээгүүр явж өнгөрөнө лээ
Маани уншуулж тэнд очсон хүмүүс хөөрхий
Манай ертөнц гэж хачин ихээр маргаж байна лээ



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Дагмидмаа Ч )

Дагмидмаа 	Ч	 Шүлэг: Ч.Дагмаидмаа : Далайн мандал
Оруулсан admin on 2012-01-18 00:07:53 (3968 уншсан)

Далайн мандал дээр сар явган сууж
Дэгжин хээнцэр оддын тухай хууч дэлгэхэд
Тэнгэр тонгойж харна
Тэртээ он жилүүдэд
Тэнгэр ч бас далай байснаа ярина
Хурмастын хөвүүд итгэх үест
Хув  шаргал наран
Худлаа гэж хашгирна
Оддын шанх ягаарна
Орой уулзах болзоо тавина



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Дагмидмаа Ч )

Дагмидмаа 	Ч	 Шүлэг: Ч.Дагмаидмаа : Усны сар
Оруулсан admin on 2012-01-18 00:06:32 (3956 уншсан)

Усны нөгөө эрэгт нар амарсныг
Уулын толгой саранд хэлүүлнэ
Нарыг олох эрэлд гарч
Одод үүр цайтал ус нэгжинэ
Усны нөгөө эрэгт сарыг эвшээхэд
Уран давалгаа нарыг гаргаж
Тэнгэрт захиж явуулна
Энэ хоёрыг хэзээ ч уулзуулдаггүй нь
Тэнгэрийн хааны хууль уу
Газрын гүнжийн хар уу…



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Дагмидмаа Ч )

Дагмидмаа 	Ч	 Шүлэг: Ч.Дагмаидмаа : Сарны туулай
Оруулсан admin on 2012-01-18 00:05:04 (4363 уншсан)

Хайр миний хамгийн  дуртай асуулт
Хайрт минь чи түүний хамгийн сайн хариулт
Дурлал миний дуулж ханаагүй сэтгэл
Дутуу үлдээхгүй гэж хичээсэн хамгийн сүүлчийн хүсэл
Сарны туулай тэнгэртээ хичнээн үнэнч амьдардагийг
Салгуу алсаас хараад атаархаж үхмээр болох юм
Хөлөөн зөөллөж зуссан цэцэгсээ шувууд
Хамж авч яваад хавар авчирдагийг бодохоор гуниглах юм
Хайр миний хамгийн  дуртай асуулт
Хайрт минь чи түүний хамгийн сайн хариулт



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Дагмидмаа Ч )

Дагмидмаа 	Ч	 Шүлэг: Ч.Дагмидмаа : Дурлал
Оруулсан admin on 2012-01-01 18:01:39 (4137 уншсан)

Төрөл арилждаггүй сар үүлэн дээгүүрээ тонгочоод

Торгон сормуус гүвж аньсаганы чийг эгшээд

Амарч тогтож суулгүй сэтгэл гүнж ороолоод

Амгалан гучин насандаа дурлана гэдэг аймаар юм

Хожмоо мөнхүү дурлал шаналал хаяж мэдэх ч

Хорин хэдтэй үеийнх шиг хорьж болохгүй нь хэцүү юм

Хэдхээн бадаг шүлгэнд минь санааширал түүж гүйгээд

Хэтэрхий их дурласнаа хэнд ч хэлмээр юм бэ дээ...



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Дагмидмаа Ч )

Дагмидмаа 	Ч	 Шүлэг: Ч.Дагмидмаа : Шувуудын зүг
Оруулсан admin on 2012-01-01 17:59:07 (5285 уншсан)

Сар үүлэн даашинзаа тайчаад

Толгодын сүүдэр хамж дагуулаад

Нуур луу гүйсэн

Тэр үдэш...

Сар шувуудын далавчнаас

Салхинд хэл өгүүлж

Гэртээ харьсан

Ногооны чийг сэрүүн хоносон

Намар л явсан шувууд

Зүүн зүгээс ирж

Надаас буцахдаа

Тэр л зүгт дэргэдэг

Дурлалын минь сүүдрийг нууж

Дэлхийг тойрч өвөлжөөд

Явсан зүгээсээ л дуулж ирсэнд

Яг одоо би ахин дурламаар байна



( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Дагмидмаа Ч )

Дагмидмаа 	Ч	 Шүлэг: Ч.Дагмидмаа : Ертөнцийн тухай ...
Оруулсан admin on 2011-12-28 20:23:25 (4256 уншсан)

Ертөнцийн тухай
Тийм хол харагддаг атлаа
Ийм ойрхон байдаг ертөнцийн тухай
Тэнд амьдран суух гэгээн найрагчдыг
Ирээд явахад нь би шүлэг хэлдэг тухай
Бас хань болгож  нэгнээ дагуулж харихад
Бахардсан хүмүүс уйлж үлддэг тухай
Өр нөхөж ертөнц солиход
Өөрсдөө бид бүүвэй аялж угтдаг тухай
Ертөнцийн тухай…



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Дагмидмаа Ч )

Дагмидмаа 	Ч	 Шүлэг: Ч.Дагмидмаа : Манайхны нүүдэл нутгийнхны нүүдэл ...
Оруулсан admin on 2011-12-28 20:20:07 (5388 уншсан)

Манайхны нүүдэл нутгийнхны нүүдэл
Магад би тэнгэрийн нүүдлийг хөтөлж өссөн
Мөрөн дээрээ бурхан чөтгөр хоёрыг аргадаж
Мөнх бусын хорвоог чагнаж өндийсөн
Бороо шиврэхэд нүүдэл эгшиж ханаа тойруулна
Буудал зааж өгсөн хурмастын хөвүүн…
Цас лавссан үүрээр өвөлжөө  рүү нүүнэ
Тэнгэр дун бүрээгээ татаад мартсан өглөө…
Цас нэхэж суудаг тэнгэрийн охин
Идэр есийн жаварт итгэлээ өгөөд
Тэр мартсан…
Лус харцаа нээж сэрэхэд
Яргуй гүнжийн инээмсэглэл хаалга хаасан
Баярлахдаа зунжин уйлсан
Баахан шувууд далавчаараа арчиж буцсан
Цэцэгсийн үнэрт тайвшираад хэсэгхэн унтсан
Хурмастын охиныг хайж
Лууны хархүү тэнгэрийн хаяа тийчилсэн
Тэр сэрсэн
Цас нэхэж утас цувьж сууна лээ…
Удахгүй манайх өвөлжөөлнө өө…
2011.12.28



( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Дагмидмаа Ч )

Дагмидмаа 	Ч	 Шүлэг: Ч.Дагмидмаа : Намар
Оруулсан admin on 2011-12-04 12:39:40 (4091 уншсан)

Ууланд суусан мананг уст нүдээр мэлмэрээд

Би намар болсон байна

Уйтгар дээрээ уй нэмж асгаад

Би найрагч болсон байна

Би намараас хуучин намар болсон байна



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Дагмидмаа Ч )

Дагмидмаа 	Ч	 Шүлэг: Ч.Дагмидмаа : Намар боллоо шүлгээс...
Оруулсан admin on 2011-09-04 19:25:50 (4466 уншсан)

Намар боллоо ...
Гунигла даа гунигла миний гучин хэдхэн нас минь
Шувуудын даль жигүүрэнд хүслээ зүүж өгөөд
Өвөлжин сэвээд өнгө зүсийн засаад ирээрэй гэж шивнэчихээд
Шүлгээн хэлээд тайтгарчихна...би...
Гунигла даа гунигла миний гучин хэдхэн нас минь
Намар боллоо...
Дурла даа дурла миний гучин хэдхэн нас минь
Цэцгийн сувдан дуслыг сонссон хайрын үгээрээ аргадаад
Цэнгэж өвөлжөөд өнгөөн олоод ирээрэй гэж шивнэчихээд
Шүлгээн хэлээд догдолчихно... би
Дурла даа дурла миний гучин хэдхэн нас минь
Намар боллоо...
Дуул даа дуул миний гучин хэдхэн нас минь
Дуучин лусыг унт гэж хуурчихаад шувууд яваад өгнө
Дэргэд нь бүсгүй хүн л элгэмсэж өвлийг тайтгаруулна
Шүлгээн хэлээд инээмсэглэж зогсоно ...би
Дуул даа дуул миний гучин хэдхэн нас минь


( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 10/2 | Дагмидмаа Ч )


 
Санал асуулга
Та нэг жилийн хугацаанд хэр олон ном худалдаж авсан бэ ?
Ном худалдаж аваагүй
1-3 ном худалдаж авсан
4-7 ном худалдаж авсан
8-11 ном худалдаж авсан
12-с дээш ном худалдаж авсан
Санал асуулгын дүнг үзэх

Ном

Шуурайн Солонго: Гималай

Шуурайн Солонго: ТООРОЛЖИН

Ш.Сундуйжав : Үүр цайж байна

Э.Үржинханд : Хос ном мэндэллээ

Б.Болдсүх : Таг мартсан тангараг

Ч.Дагмидмаа


Санал асуулга
Хэрэглэгчийн нэр

Нууц үг

Та манай гишүүн болохыг хүсвэл энд дарна уу.

t
Одоо онлайнд 143 зочин 0 гишүүн байна.


Мэдээлэл оруулах

Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.

Та монгол гарын драйвэр ашиглан бичээрэй. Оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.

Санал хүсэлтээ илгээх
Хайлт


Зургийн цомог


2 дүүтэйгээ Батака миний бие
Хэмжээс: 600x450 145k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 4867

Х.Төгсөө Зотон, тос 40x90
Түрлэг
Хэмжээс: 600x261 64k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 3993

зотон тос 40х51 см
Тогооч
Хэмжээс: 473x600 71k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 4845


Агуулга
Sunday, 2011.09.04
· Ч.Дагмидмаа .Үүлэн дээр суугаад би шүлэгч болно
Thursday, 2011.09.01
· Ч.Дагмидмаа : Шинэ шүлгээс 3
Wednesday, 2011.08.31
· Ч.Дагмидмаа : Шинэ шүлгээс
· Ч.Дагмидмаа : Шинэ шүлгээс 2
· Ч.Дагмидмаа : Хөхөмдөг саран
Sunday, 2011.08.07
· Ч.Дагмидмаа : Далайн хөвөө сарны дэргэд ...
Friday, 2011.08.05
· Ч.Дагмидмаа : Дурлал
· Ч.Дагмидмаа : 4 мөрт шүлгүүдээс
· Ч.Дагмидмаа : Холбоо нуур
Monday, 2011.06.13
· Ч.Дагмидмаа : Тэнгэрт ойрхон нутаг
Wednesday, 2011.06.08
· Ч.Дагмидмаа.Дархадын цэнхэр хотгор
Thursday, 2011.06.02
· Ч.Дагмидмаа : Би чамайг дэндүү их санаж байна.
· Ч.Дагмидмаа : Хайр байсан
Wednesday, 2011.05.25
· Ч.Дагмидмаа : Өөрийн бичээс
Tuesday, 2011.05.24
· Ч.Дагмидмаа : Шүлгүүд
· Ч.Дагмидмаа : Тэнгэрийн аав
· Ч.Дагмидмаа : Би .......
· Ч.Дагмидмаа : Дэлхий
· Ч.Дагмидмаа : Тийм гэгээхэн
Friday, 2011.05.20
· Ч.Дагмидмаа : Аавдаа бичсэн шүлгүүд
Tuesday, 2011.05.17
· Ч.Дагмидмаа : Аавыг минь орлосон Эх орон
· Ч.Дагмидмаа : Монгол наадам
Monday, 2011.05.16
· Ч.Дагмидмаа : Далай ээжийн хавар
Thursday, 2011.03.31
· Ч.Дагмидмаа : Хааяа л нэг
· Ч.Дагмидмаа : Санаж хайрлах сэтгэл байна гэдэг ....
Monday, 2011.03.28
· Ч.Дагмидмаа : Сайхан залуу чамд...
Monday, 2011.03.21
· Ч.Дагмидмаа : Энэ Миний Монгол оо
Wednesday, 2011.03.09
· Ч.Дагмидмаа : Дурлаж ханахгүй ээ амраг минь
· Ч.Дагмидмаа : Хуурын дуу
Monday, 2011.02.28
· Ч.Дагмидмаа : Дөрвөн улирал тусгаар тогтнол
Saturday, 2011.02.19
· Ч.Дагмидмаа : Миний бор охин
Thursday, 2011.02.17
· Ч.Дагмидмаа : Хүзүүдэн эрхлэхдээ хайрын үг шивнэж ...
· Ч.Дагмидмаа : Өөр тийш явахыг хүссэнгүй
Tuesday, 2011.02.15
· Ч.Дагмидмаа : Нурман дээр бичсэн дууль
Monday, 2011.02.14
· Ч.Дагмидмаа : Шүлэг
· Ч.Дагмидмаа : Сарны халуун шүлгийн номоос
· Ч.Дагмидмаа : Гэгээн хайрын шүлгүүд 4
· Яруу найрагч Ч.Дагмидмаа : Гэгээн хайрын шүлгүүд 3
· Яруу найрагч Ч.Дагмидмаа : Гэгээн хайрын шүлгүүд 2
Friday, 2011.02.11
· Ч.Дагмидмаа : Ээждээ

Та сараа сонгоно уу


Санал хүсэлт

Нэр:

Э-шуудан:

Санал хүсэлт:



Хажууд нь хүмүүн мишээн гэрэлтэхэд Халиун дэлбээгээ дэлгэн баярладаг Инээхийг хүртэл эсэндээ мэдрэх Ижий сүнстэй Сарнай цэцэг
© Copyright 2005-2024 Biirbeh.MN.
     All rights reserved.
By Bataka
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Утас : 976-99076364
И-мэйл :info@biirbeh.mn