Нүүр Гишүүн Шүлэг Өгүүллэг Сургамж Зөвлөгөө Зургийн цомог Холбоо барих
 

Сайтын мэдээлэл ...
Facebook
Twitter
RSS2

Mail : info@biirbeh.mn
Yahoo ID : tbatbaatar
Mobile : 9907-6364

Нэрээр
  ''Өврийн дэвтэр'' яруу найргийн реалити шоу  
  4-н мөртүүд  
  Sienna  
  Window of Mongolian poetry  
  Youtube  
  Агиймаа Э  
  Алтангадас  
  Алтанхундага А  
  Амарбаяр М  
  Амарсайхан A  
  Амарсанаа Б  
  Амор Хайям  
  Ардын аман зохиол  
  Ариун-Эрдэнэ Б  
  Афоризм  
  Аюурзана Г  
  Бавуудорж Ц  
  Багабанди Н  
  Бадарч П  
  Базардэрэг Н  
  Байгалмаа А  
  Батзаяа Б  
  Батзүл Д  
  Батнайдвар М  
  Батнайрамдал П  
  Батнасан Лу  
  Батрэгзэдмаа Б  
  Баттуяа Ц  
  Батцэцэг Ш  
  Баяр ёслол хурим найр  
  Бодрол  
  Болдсайхан С  
  Болдхуяг Д  
  Болор-эрдэнэ Х  
  Болормаа Б  
  Болормаа Х  
  Бум-Эрдэнэ Түмэнбаяр  
  Бум-Эрдэнэ Э  
  Бусад  
  Буянзаяа Ц  
  Буянцогт C  
  Буянцогт /Цахарын/ С  
  Бямбаа Жигжид  
  Бямбажаргал Ц  
  Бүжинлхам Эрдэнэбаатар  
  Гадаадын уран зохиол  
  Галсансүх Б  
  Ганзориг Батсүх  
  Ганзориг Б  
  Гэсэр  
  Гүрбазар Ш  
  Дагмидмаа Ч  
  Далай ламын айлдвар  
  Дамдинсүрэн Цэнд  
  Дашбалбар О  
  Дениска Михайлов  
  Дорж Б  
  Доржсэмбэ Ц  
  Дулмаа Ш  
  Дууны үг  
  Дэлгэрмаа Ц  
  Дэлхийн уран зохиол  
  Ерөөл, Магтаал  
  Жамбалгарав Ц  
  Зохиолчдын намтар  
  Зүйр цэцэн үг  
  Ичинхорлоо Б  
  Кана Б  
  Лодойдамба Ч  
  Лочин Соном  
  Лхагва Ж  
  Лхагвасүрэн Б  
  Лхамноржмаа Ш  
  Монгол Улсаа хөгжүүлье  
  Монголын өгүүллэгийн цоморлиг 2003  
  Мэдээ, мэдээлэл  
  Мөнхбат Ж  
  Мөнхсайхан Н  
  Мөнхтуяа А  
  Мөнхцэцэг Г  
  Мөнхчимэг А  
  Намдаг Д  
  Намсрай Д  
  Нацагдорж Д  
  Номин Г  
  Номинчимэг У  
  Нямсүрэн Д  
  Оюун-Эрдэнэ Н  
  Оюундэлгэр Д  
  Пүрэвдорж Лувсан  
  Пүрэвдорж Д  
  Равжаа Д  
  Ринчен Б  
  Сумъяа Доржпалам  
  Сургамж  
  Сүглэгмаа Х  
  Сүрэнжав Шарав  
  Сүхзориг Г  
  Тайванжаргал Н  
  Төрбат Д  
  Улам-Оргих Раднаадорж  
  Урианхай Д  
  Уугансүх Б  
  Хасар Л  
  Хишигдорж Л  
  Ховд Их сургуулийн Утга зохиолын нэгдэл  
  Хулан Ц  
  Хүрэлбаатар Ү  
  Хүрэлсүх М  
  Хүүхдийн дуу  
  Цэемаа М  
  Цэцэнбилэг Д  
  Чойном Р  
  Чоно  
  Чулуунцэцэг Б  
  Шог өгүүллэг  
  Шүлэг  
  Шүүдэрцэцэг Б  
  Энхбат Балбар  
  Энхболд Энхбаатар  
  Энхболдбаатар Д  
  Энхтуяа Б  
  Энхтуяа /Эмүжин/ Р  
  Эрдэнэ С  
  Эрдэнэсолонго Б  
  Эрхэмцэцэг Ж  
  Явуухулан Б  
  Ярилцлага  
  Үлгэр  
  Үржинханд Э  
  Өвөр Монголын яруу найраг  
  Өгүүллэг  
  Өлзийтөгс Л  
  Өөрийгөө ялах нь  

Ангилал
  Article1  
  Шүлэг  
  Өгүүллэг  
  Найраглал  
  Афоризм  
  Богино өгү  
  Роман, тууж  
  Зүйр цэцэн  
  Үлгэр  
  Ертөнцийн  
  Ардын аман  
  Нийтлэл  
  Дууль  
  Сургамж  
  Зөвлөгөө  
  Мэдээ  
  Намтар  
  Ярилцлага  
  Ерөөл магтаал  
  Дууны үг  
  Ардын аман зохиол  
  Youtube  
  Дурсамж  
  Бусад  

Дэм дэмэндээ гэж
Та бүхнийг бидэнд туславал бид баярлах болно.
$



  

Э Бум-Эрдэнэ


Бум-Эрдэнэ  	Э	 Шүлэг: Э.Бум-эрдэнэ : Хөдөөний бор банди нарыг шоолох хэрэггүй
Оруулсан admin on 2015-11-11 17:50:35 (3257 уншсан)

Хөнгөн тэргэнд сууж үзээгүй
Хөгжмийн транс урсгал сонсоогүй
Хөдөөний бандийг шоолох хэрэггүй
Хөөсөн мантуу гэж хочилж болохгүй

Аргагүйдээ тэд чинь адуугаан унаалж
Айрганд халхаараа жаахан шарга аялж
Эмэгтэй хүнээс илүү эмээл гөлөрж
Энгэсэг устнаас илүү ичэмхий нэгэнд дурлаж

Нарны эртэд адуугаа эрж
Сарны саруулд манаж хонодог юм
Насаараа амьдрах нутагтаа амьсаж
Ясаа тавиндаа гэж инээвхийлдэг юм

Залуу насандаа аагирхсан хөвүүд
Зах сугаа ханзартал барилдаж
Заан цолтой нутгийн хөгшнөөр
Заалгаж авсан мэхээ үзэцгээж



( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Бум-Эрдэнэ Э )

Бум-Эрдэнэ  	Э	 Өгүүллэг: Т.Бум-Эрдэнэ : Такси баригч (1)
Оруулсан admin on 2013-10-04 12:44:44 (3056 уншсан)

Урд шөнө үнэхээр чанга хоносон бололтой. Чанга гэдэг нь хүйтэн гэсэн үг л дээ. Энэ жилийн өвөл миний санах бусад жилүүдийн өвлөөс илүүтэй хүйтэн эхэлж байгаа юм. Уг нь бол хонь мал, хашаа хороо, худаг ус гэхгүй хот газрын бидэнд өвлийн хүйтэн, зуны бороо, хаврын хавсрага нэг их хамаагүй мэт. Гэхдээ надад бол хамаараад байгаа юмаа. Яагаад гэвэл би нэг хуучивтар тэрэгтэй. Түүгээрээ халтуур хийдэг ухаантай. Жаахан давруулбал таксины үйлчилгээ гэх үү дээ. Манай такси бааз нь нэг машинтай, нэг жолоочтой, нэг засварчинтай. Тэр нь би. Харин өөр нэг даргатай. Тэр нь манай эхнэр. За нэг иймэрхүү төсөрхөн байгууллага даа. Хааяахан, сэтгэл хөдлөл нааштай үедээ би ингэж хошигнодог юм. Үнэндээ бол өнөөгийн нийгэмд олон гэр бүл иймэрхүү маягаар амьдарч байгаа. Тэдний нэг нь манайх.
Гэрээсээ аажуу уужуухан гарсан хүн чинь нэг их холгүй байх дулаан граж руу чихээ ойр ойрхон даран, гүйх шогшихын завсар очив. Хүйтний эрч, тэр тусмаа өглөө үүр цайхаас өмнөх үнэгэн харанхуйн жавар тачигнаж байгаа нь энэ аж. Гражны хаалгыг чадлаараа балбавал нилээд удсаны эцэст манаач залуу сая нэг юм хаалгаа нээв. Хаалганы завсраар саагих ууран дунд зогсох түүний өрвийсөн үснээс нь хүртэл халуу дүүгэн байх шиг. Тэр сэрсэн эсэхдээ итгэхгүй байгаа бололтой хир шигсэн хумстай гараараа хоёр нүдээ ээлжлэн нухлана.

( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Өгүүллэг | Оноо: 0/0 | Бум-Эрдэнэ Э )

Бум-Эрдэнэ  	Э	 Шүлэг: Э.Бум-Эрдэнэ : Таньд тамхи байна уу?
Оруулсан admin on 2011-11-10 09:53:58 (2304 уншсан)

Уучлаарай тамхи байвал та надад өгөөч
Уцаарлалгүй гал байвал асаагаач
Тамхичин бишээ гэхдээ хэд сороодохьё
Таныг хань болгож уушгаа жаахан хорлоодхоё
            Тэртэй тэргүй би 3 дугаар хороололд гэртэй
            Тэндхийн утаанд хордоод дуусаж байгаа хүн
            Хорт утааны баг зүүхээс наах нь болоод
            Хоног өдрийг тоолон хаврыг хүссэн хүн
Утаан дунд шөнөөр Улаанбаатар харагдадгүй
Унтаж байгаа хүмүүс угааранд хордоод үхэхвий
Хаалга цонхоо бөглөөд хашир хандахгүй бол
Халиад нэг өглөө тэнгэрт сэрж мэдэхвий
            Олон жил гишүүд түмэн сайхан зүйл амласан
            Олонд хүрсэн зүйл огт алга
            Гэр хорооллыг хүртэл нүүлгэнэ гэж хуцсан
            Гэрийн хүртэл буулгаад байранд оруулах юм гэсэн
Өөрсдөө тэд чинь эрүүл агаарт хаустай
Өнгөн нүүрэндээ эргүүттэл ярих авьяастай
Сонгууль дөхвөл ажилж сонгогдвол амардаг
Сонин сэтгэхүйтэй сонгодог маягийн сармагчингууд
            Орцны хаалга нээвэл оройн цагт манантай
            Огтоос би андуурж аюулын харанга утаатай
            Олны бухимдал уцаар цээжиндээ л бугширна
            Орныхоо төлөө сонгогдсон 76-д үл хүрнэ
Миний таны гэр бүл үр хойч
Манант ирээдүйд идэгдээд л байх гэжүү
Утаанд хордож үхэхийн цагт харин
Улсаасаа гомдол нэхэж авснаасаа хашгирах болж байна уу          
Уучлаарай тамхи байвал та надад өгөөч
Уцаарлалгүй гал байвал асаагаач
            Таныг хань болгож уушигаа жаахан хорлоодхоё
            Тэртэй тэргүй би утанд хордоод дуусаж байгаа хүн



( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Бум-Эрдэнэ Э )

Бум-Эрдэнэ  	Э	 Шүлэг: Э.Бум-Эрдэнэ : Уншигч та
Оруулсан admin on 2011-11-08 19:57:45 (1625 уншсан)

Эрхэм уншигч та шүлгийг минь
Эзнээр нь бүү дүгнээрэй
Халх шүлгийн минь утгийг
Халаглаж бүү муу хэлээрэй
Эзэн нь огт шүлэгчийн төрхгүй
Ээмэг зүүж гинжээр гангарсан
Харахад жаахан тавитаргүй
Хааш яаш нэгэн байж мэднэ
Уран цэцэн үгээр маруухан
Утга гуйвуулах хэтрүүлгэгүй даруухан
Орчин цагийн шүлгийг ойлгодоггүй
Онцгүй нэгэн байж мэднэ
Олон шүлэг минь өвгөн бичмэл
Орчин цагт гологдож мэднэ
Бодол минь өөрөө эмгэн эргэцүүлэл
Боловсронгүй цагт адлагдаж мэднэ
Өөрийн бичсэн гар бичмэл минь
Өөрт минь ойлгогдхооргүй заваан
Өрөөлийн гоё бичсэнийг
Өөдөө бодох бодол минь цамаан
Орчин цагийн шүлэг л гэнэ
Оймс бандгаар бүхнийг илэрхийлж
Харин миний шүлгүүд
Халх үгсээрээ хэлхэгдэж
Энэ бүхний цаад мөн чанар
Энэ цагт шүүгдэхгүй биз
Эрлэгт очсоны минь дараа нэг
Ээдээ мөн ч үнэн гэх биз
            Ард чойномыг алсныхаа дараа
            Алтаар тэд үнэлсэн юм
            Араажаваар шүлэг нь явж
            Амьтан хүмүүс шүтэцгээсэн юм
Гэхдээ би өөрийгөө адилтгаагүй
Гэлээ ч би тийм агуу байгаагүй
Халх шүлэгчийн үнэн алдрыг
Хамаг олонд хэлюү л гэсэн юм
Олон шүлэг минь өвгөн бичмэл
Орчин цагт гологдож мэднэ
Бодол минь өөрөө эмгэн эргэцүүлэл
Боловсронгүй цагт адлагдаж мэднэ


( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Бум-Эрдэнэ Э )

Бум-Эрдэнэ  	Э	 Шүлэг: Э.Бум-Эрдэнэ : Бүсгүй минь
Оруулсан admin on 2011-11-08 19:57:09 (1640 уншсан)

Хөөе бүсгүй минь түр азнаач
Хөдөөний бор баньдийг сонсооч
Зан ааш байдлын чинь тухай
Задгай хэдэн үг хэлээдхэе
Харц чинь наран өөд тэмүүлээд
Хамар чинь тэнгэр шүргэх нь
Гоо үзэсгэлэн чинь чамайг
Гагцхүү тэнэг болгох нь
Дэргэдүүр чинь зөрсөн залууст
Дэгжин бүхнээ гайхуулж
Дэлхийд ганцаар шиг аашлах
Дэмий бишүү ухаантай байгаач
Танил чинь таараад танимхайрхад
Таван үгээ бүү зөөгөөч
Тансаг үнэртнээр биеэ далдлаад
Танхил юм шиг бүү найгаач
Ээжийн чинь эцгийн чинь танилууд
Энд тэнд таарвал ихэмсэг бүү бай
Инээж ирээд мэндийг нь мэд
Эгэл янзаараа монголжин бай
Учир нь тэд улаан нялзрайгаас чинь
Унахдаа хаана унасныг чинь мэднэ
Ийм сэхүүн зангийг чинь мэдвэл
Эцэг эхийн чинь ухааныг чамлана
Хуурамч гоо үзэсгэлэн чинь
Худалдаж авсан оо энгэсэг шиг чинь
Насны хяруунд цохигддог юм
Намрын навч шиг ганддаг юм
Брэнд болсон бүхэн чинь
Баян эцэг эхийнх чинь
Биедээ хөдөлмөрөөрөө юу нааснаа
Бодлоосоо самнаад үзээрэй
Гудамд хүн цаг асуувал
Гудиггүй хэлээд өгөөрэй
Ганц хүнд буян болох нь
Гавив л гэж бүү бодоорой
Тусалсан хүнд ерөөл хэлж
Тамшаасан хүнийг ешөөддөг юм
Хүний чанар угаас ийм
Хүүхэн минь дотроо бодолтой байгаарай
Дэгжирж гангарлаа гээд
Дээд тэнгэрт чи амьдрахгүй
Гоо үзэсгэлэн байлаа гээд
Ганцхан нар чам дээр тусахгүй


( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Бум-Эрдэнэ Э )

Бум-Эрдэнэ  	Э	 Шүлэг: Э.Бум-Эрдэнэ : Хялмаа халзан
Оруулсан admin on 2011-09-06 19:44:06 (1988 уншсан)

Хялмаа халзан дааганы минь хондлой дагах хөлс
Газар онож унахдаа хурын дусал шиг шингээ биз
Давхил дунд нь шидэгдэх алтан туурных нь тоос
Дараагийн морь магнайлалгүй агаар өөд эрчлээ биз

Шарын арисан сураар хөхөл сүүлийг нь боов
Шаргачин гөрөөсний туурайгаар ташуур юуг нь бэлэгшээв
Сав сайт эхийнх нь саалийн айргаар мялаав
Сархад сүү өргөж баян хангайдаа сүсэглэв

Хаян хярваа бурханаа гийнгоон дуунаар баясгаж
Хамаг монголынхоо уламжлалт түмнийхээ наадамд сойв
Mолор эрдэнийн сүлдэт тахилгат тугандаа мөргөж
Монгол түмнийхээ наадамд түмэн эхүүдтэй мордуулав

Унасан хүүхдээ гууглахад нь ижийдээ яарах шиг нэмдэг
Уясан эзнээ харахаараа ижилдээ очих шиг хурдалдаг
Хурсан олны дуугаар хурдалж жаахан нэмдэг
Хувитай эзэндээ танигдаж зарагдаж ирсэн унага

Эжийнхээ сүүнээс салаад жил болоогүй унага
Ижил дундаасаа сойгдоод айраг алдаагүй хүлэг
Ирэх жилийн наадам зүүдэлж хонох хурдан буян
Исгэл олон даага нартай ирээ үзэх халтар халзан


( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Бум-Эрдэнэ Э )

Бум-Эрдэнэ  	Э	 Шүлэг: Э.Бум-Эрдэнэ : Эх орон минь та
Оруулсан admin on 2011-08-05 23:39:00 (1896 уншсан)

Эх орон минь та ямар
Эгэлгүй их өгөөмөр юм бэ
Эрдэнэсээ ухуулж соривживж
Энэ янзаараа л байхын
Эх орон минь та ямар
Эгэлгүй их энэрэнгүй юм бэ
Өөрийг нь зарах мэдэлтнүүдээ
Өөрийнх нь зоргоор жаргаах юм
Эх орон минь та ямар
Эгэлгүй их уужим юм бэ
Эндэх алтыг чинь зөөх хятадад
Элэгсэг найрсаг хандаад байдаг
Эх орон минь та ямар
Эгэлгүй их нэнжин юм бэ
Элэг нэгтнүүд биенээ хөнөөхийг
Эрлэгийн элч шиг ажжээ суудаг
Эх орон минь та ямар
Эгэлгүй их уучлал бэ
Ийм нүгэлт хүмүүсийг
Ингээд л даагаад байдаг
Таны энэ тэвчээрийг
Тааж огт мэдэхгүй юм
Тэнэгхэн миний энэ ухаан
Тэрлэхээс өөр нэмэргүй юм


( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Бум-Эрдэнэ Э )

Бум-Эрдэнэ  	Э	 Шүлэг: Э.Бум-эрдэнэ : Сэлэнгэ нутаг
Оруулсан admin on 2011-08-05 23:38:27 (1902 уншсан)

Орхон голынх нь шуугиа нь
Онгон талын тариа шигээ
Олон түмнийх нь сэтгэл нь
Орголих арвин бүтээл шигээ

Сэлэнгэ нутгийн ард
Сэтгэл тэнүүн байна аа хө
Сэрүүн дэнжийн цэцэгс нь
Сэвэлзүүр салхинд ганханаа хө

Атрын шимт талбай нь
Арвин ургацын эх шигээ
Ажилч түмнийх нь сэтгэл нь
Асар уудам тал шигээ

Дэлгэр нутгийн ард
Дэндүү тэнэгэр байна аа хө
Дэлгээд барих хадаг нь
Дээдсийн ёс шиг зочломтгой хө

Буурлын эх нутаг нь
Буян хурсан өлгий шигээ
Булт олных нь сэтгэл
Булагийн уснаас ч тунгалаг шигээ

Сэлэнгэ нутгийн ард
Сэтгэл тэнүүн байна аа хө
Дэлгэр нутгийн ард
Дэндүү жаргалтай байна аа хө


( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Бум-Эрдэнэ Э )

Бум-Эрдэнэ  	Э	 Шүлэг: Э.Бум-эрдэнэ : Миний цаг агаар
Оруулсан admin on 2011-08-05 23:36:00 (2179 уншсан)

Өчигдөр
Өдөртөө сэтгэлд тэнгэр цэлмээд
Шөнөдөө харин манан татна
Хүйтний хэм эрс буураад
Хөнжилөө дангаар нь нөмөрч болно
Өнөөдөр
Салхи сэтгэлээс минь секундэнд 10 метрийн хурдтай
Санаа бодол минь үүлэрхэг биеийн тэнгэр харанхуйлна
Тэр үүл нүднээс бороо болж шөнөдөө шаагаад
Тэгсэнээ үүр цайхад зогсоно
Маргааш нь
Биеийн темпратур тогтворгүй агаарын даралт хуурайшаад
Биенээ л үнсэх 2 уруул минь хуурайшахын тулд омголтоно
Өөр зүгийн салхи өрцөн наадлуу ширүүсч
Өөрийн минь цаг агаар өрөөлийн мэдэлд шилжэнэ...


( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Бум-Эрдэнэ Э )

Бум-Эрдэнэ  	Э	 Шүлэг: Э.Бум-эрдэнэ : Сэлэнгэ сайхан нутаг
Оруулсан admin on 2011-05-17 17:26:29 (4156 уншсан)

Гурван голын бэлчирээр нутагтай
Ганхсан шаргал тариан түрүүтэй
Гүйгүүл морины сэтгэлд уяатай
Гүн сэлэнгэ мөрний чимээтэй

Сэлэнгэ сайхан нутагаа би
Сэмхэн санаж уйля даа
Сэрүүн сайхан өлгийгөө
Сэтгэлдээ шүтэж дууля даа

Дөрвөн зүгийн салхин өртөөтэй
Найман зовхисдоо дэлгэрхэн нутаг минь
Дөрөөн чимээтэй хөдөөдөө налгархан
Дээдсийн өвлүүлсэн буянт шороо минь



( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Бум-Эрдэнэ Э )

Бум-Эрдэнэ  	Э	 Шүлэг: Э.Бум-эрдэнэ Гай болоогүй биз
Оруулсан admin on 2011-05-16 18:45:27 (2495 уншсан)

Хорвоог хардаг хоёр нүд минь онигор
Холыг анирдах хоёр чих минь дэлдэн
Тэглээ гээд таньд гай болсон зүйлгүй
Тэнгэрлэг гоо үзэсгэлэн энэ биед минь заяагаагүй

Гарын минь урт таньд гай болоогүй биз
Горрил гэж та нэг л өдөр дуудахуу
Аашны муухайгаа таньд гаргаагүй биз
Авирыг минь адсага гэж ам дамжуулан та хэлэхүү

Доромжилсон үгээ урдаа тээж араас нь уучлал гуйх хэрэггүй
Доголон сэтгэлийн хөндүүр гунигийг таяггүй байхад нь хөндөх хэрэггүй
Адаар ааш нь авах юмгүй авиргүй мунхаг нэгэн би
Алдаа оноогоо тэнцүүлж яваа амьдралд өөрийнхөө гол дүр би

( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Бум-Эрдэнэ Э )

Бум-Эрдэнэ  	Э	 Шүлэг: Э.Бум-Эрдэнэ : Байгаагаар минь намайг хайрла
Оруулсан admin on 2011-05-16 18:43:34 (2107 уншсан)

Байгаагаар минь намайг хайрла
Зангираа хөмсөгийг минь бүү адла
Зангийн минь муухайд бүү гунихар
Заавал чи намайг хайрлах албагүй
Заяа төөрөг гэж эндүүрэх хэрэггүй
Адаар аашийг минь адлах хэрэггүй
Амраг бүсгүйгээээсээ ч нууж үзээгүй
Худлаа инээж хүнд таалагдах
Хуурмаг занг сэтгэл минь сураагүй
Байгаагаар минь л намайг хайрлах
Бүсгүй хүн олдох биз
Зангийн минь эрээнийг засах
Зам дээрх хань учирах биз
Хайрла гэж чамаас гуйхгүй
Хайрлахаа хүрвэл зөвшөөрөл авахгүй
Хайртай гэдэгээ чамд ганцхан удаа хэлнэ
Харин тэрнээс хойш сэтгэлдээ үүрд хадгална
Байгаа минь л энэ юм
Баргийн бүхэн таалагдадгүй
Балай ааштай хүнээдээ би
Хорвоогийн эргүүлэгт төөрсөн
Ховорхон адаар хүнээдээ би...



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Бум-Эрдэнэ Э )

Бум-Эрдэнэ  	Э	 Шүлэг: Э.Бум-эрдэнэ : Яагад яагад яагад?
Оруулсан admin on 2011-05-16 18:00:01 (1951 уншсан)

Яагад гэдэг энэ үгэнд
Яагад ч юм би дуртай
Сониучхан аястай энэ үгийг
Сэтгэл минь нэг л хэлэх дуртай
Яагад гэж олон асуувал
Ядаргаатай гэж хүмүүс адладаг
Мэдмээр байхад өөр юу гэж
Мэргэн асуулт тавих юм бэ
Энэ яагад ийм тэр яагад тийм бэ гэхэд
Ээ халаг гэж эмээ хүртэл аашлана
Элэнцгээ хийж энд дурлана бэ гэж
Эхэлж тавьсан асуултанд минь хариулт өгөхгүй буаана
Яагад эмээ ингэж уурлав
Яагад энэ үг уурыг нь хүргэв
Яахав би мэдмээр байна
Яагад яагад яагад?


( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Бум-Эрдэнэ Э )

Бум-Эрдэнэ  	Э	 Шүлэг: Э.Бум-эрдэнэ : Төрийн төлөөх оготно 2
Оруулсан admin on 2011-05-16 17:51:17 (2733 уншсан)

Оймсоо урдаас зөөдөг
Олиггеруухаадаа төрд гаргадаг
Шүдэнзээ хойноос авдаг
Шийтгэл аятай өнөө үе минь
Баяных нь хүүхэд гадаадад сурч байхад
Барлагынхан хүү дотооддоо ажилдаг
Баялгаа мэдэлтнүүд нь харынханд зарж байхад
Малынхаа бэлчээрт өвгөд нь сэтгэл зовинох
Хар цагаан 2-хон талтай
Хамаг монголын харанхуй зарчим
Инээд нулимс 2-т живсэн
Их монголын эмгэнэлтэй замнал

Энэ байдлаараа удвал
Эмс нь бүгд янхан болж
Эрс нь бүгд архичин болох биз
Эгээтэй нэг өдөр та бид хоёр
Эх орноосоо ч хөөгдөх вий


( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Бум-Эрдэнэ Э )

Бум-Эрдэнэ  	Э	 Шүлэг: Э.Бум-эрдэнэ : Чамайг жаргалтай байлгахын төлөө
Оруулсан admin on 2011-05-16 17:49:44 (2447 уншсан)

Чамайг жаргалтай байлгахын төлөө зовлон руу би алхалаа
Чамайг жаргалтай байлгахын төлөө зол жаргалаа би орхилоо
Чамаас инээмсэглэл олж харах гэж нулимсаараа би наймаалцлаа
Чамаас инхрий зан хүсэхдээ шаналалаараа би арилжааллаа

Нулимсан бороонд чинь норсон сэтгэлийн утас илжрээгүй
Нууцхан гуниганд чинь эмтэрсэн хүн чанар холдож байна
Ганцаардал эвдэж санаашрах ганихан бодолоос чинь үргээгүй
Ганцхан чиний л төлөө өөрийгөө нь би золиосолж байна

Хаа нэгтээ би хэн нэгний мөр дагаж
Харанхуй гудамд хөлчүүхэн харах сүүдэргүй алхаж байна
Хайрлах ганцхан бүсгүйгээсээ харамлаж сэтгэлээ татаад
Хаврын хавсарган үдшээр салхи даган уруудаж байна


( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Бум-Эрдэнэ Э )

Бум-Эрдэнэ  	Э	 Шүлэг: Э.Бум-эрдэнэ : Энэ Бум-Эрдэнэ
Оруулсан admin on 2011-05-16 17:49:03 (2502 уншсан)

Хорвоог хардаг хоёр нүд минь онигор
Холыг анирдах хоёр чих минь дэлдэн
Тэглээ гээд таньд гай болсон зүйлгүй
Тэнгэрлэг гоо үзэсгэлэн энэ биед минь заяагаагүй

Дэлдэн хоёр чихээрээ
Дэлхийн сонорыг илүү сонсдог юм
Дэндүү онигор 2 нүд минь
Дэмий зүйлсийг бага багтаадаг юм

Аашны муухайгаа таньд гаргаагүй биз
Авирыг минь адсага гэж ам дамжуулан хэлэхүү
Үгийн муухайг таньд хэлээгүй биз
Үнэн үгсийг минь та буруутгахуу

( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Бум-Эрдэнэ Э )

Бум-Эрдэнэ  	Э	 Шүлэг: Э.Бум-эрдэнэ : Төрийн төлөөх оготно
Оруулсан admin on 2011-04-29 10:12:06 (2406 уншсан)

Уруулаа идэн цадаж байна
Уйлахаараа нулимсаараа даруулж байна
Хоолой дээр минь гомдол аргаж
Хортой тамхийг татаж байна

Орчлонгын эрээнд нүдээ сохолж
Омог бардам зангаа гээгээд
Гудамжинд гар бичмэлээ зарвал
Гуйгаад ч хүн авахгүйг мэдэж байна

Зүсэр бороонд зогсвол норох боловуу
Зүгийн салхи сөрвөл даарах боловуу
Зүс минь гундаж цус минь өтгөрөх цагт
Зөв бурууг минь амьдрал хэлэх боловуу


( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Бум-Эрдэнэ Э )

Бум-Эрдэнэ  	Э	 Шүлэг: Э.Бум-эрдэнэ : Уучил
Оруулсан admin on 2011-04-29 10:09:17 (2735 уншсан)

Халамж тавьж жаргасныг минь уучил
Халамцуу болзоонд хүлээснийг минь уучил
Сэтгэлээ чамд өгснийг минь уучил
Сэвтэж үлдсэн ганцаардлыг минь уучил
Зүрхэндээ нандигнаж байсныг минь уучил
Зүүдэндээ уриж зочлуулсныг минь уучил
Чамайг хайрласан хайрын минь төлөөс
Чамд дурласан дурлалын минь төлөөс энэ болог
Эгэлхэн занд чинь татагдаж
Ичэмхий төрхөнд чинь хэт автаж
Хотол аалинд чинь уусаад
Хорвоогийн эргүүлэгт ороогдож
Зүрхэндээ нандигнасандаа уучлал эрие
Зүгээргүй бодсондоо хүлцэл өчие
Эзэнгүй сэтгэлээ чамаар дүүргэсэндээ
Эгэлгүй ихээр уучлал гуйя


( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Бум-Эрдэнэ Э )

Бум-Эрдэнэ  	Э	 Шүлэг: Э.Бум-Эрдэнэ : Хавраар хүн хайрлах дургүй
Оруулсан admin on 2011-04-29 10:08:27 (2458 уншсан)

Хавраар хүн хайрлах дургүй
Хайлган цагаар сэтгэл үймээд
Хэн нэгнийг санахын жаргалд
Хэн хүнгүй зовдог болохоор
Сэтгэлийн мянган утас сэм сэмхэнээр хөглөгдөж
Сэрж чадахгүй зүүдэнд сэргэлэн бүсгүй инээмсэглэж
Хайр дурлал 2-т автах би дургүй
Хайлчих гээд урсчих гээд байдаг юм
Нимгэн нимгэн даашинзтай охидын
Нэг л галбирхан биенд харц унаад болдоггүй юм
Нэхэл хатуу сэтгэл минь араас нь бие чангаагаад
Нэмэргүй үдшийн болзоо эрэх гээд дийлдэдгүй юм


( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Бум-Эрдэнэ Э )

Бум-Эрдэнэ  	Э	 Шүлэг: Э.Бум-эрдэнэ : Өөртөө л хэлээрэй
Оруулсан admin on 2011-04-28 13:41:25 (1941 уншсан)

Гэгэлгэн зантай гунигтай харцтай хүү
Гэмгүй зангаар надад хайртай байж билээ гэж
Гэрчлэх нь ганцхан шүлэг минь юм шүү...
Гунигтай харцнаас нь шувууд хүртэл дайждаг
Гэмгүй зангаар нь ялаа хүртэл даажигнадаг гэж
Ганцч хүнд битгий хэлээрэй...
Шөнөжин нойргүй сууж шүлэг л бичдэг гэж
Шүхэргүй бороонд алхах шиг гуниг цацдаг гэж
Шүүмжилж бусдад битгий хэлээрэй ...
Уруулны минь амтыг шорвог гэж
Ухаанаас минь шүлэг л ундардаг гэж
Өөртөө л хэлээрэй өрөөл бусдад битгий хэлээрэй...

( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Бум-Эрдэнэ Э )


 
Санал асуулга
Та онлайн номын дэлгүүрээр хэр их үйлчлүүлэх вэ ?
Байнга
Нилээд
Хааяа
Цөөн
Үгүй
Санал асуулгын дүнг үзэх

Ном

Ш.Сундуйжав : Үүр цайж байна

Э.Үржинханд : Хос ном мэндэллээ

Б.Болдсүх : Таг мартсан тангараг

Ч.Дагмидмаа


Гишүүн
Хэрэглэгчийн нэр

Нууц үг

Та манай гишүүн болохыг хүсвэл энд дарна уу.

t
Одоо онлайнд 183 зочин 0 гишүүн байна.


Мэдээлэл оруулах

Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.

Windows XP, 7 үйлдлийн системийн стандарт монгол гарын драйвэр софтверийг ашиглан бичээрэй. Таны оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.

Санал хүсэлтээ илгээх
Хайлт


Зургийн цомог

Должин : Зам зуур
zam-025.JPG
Хэмжээс: 600x450 89k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 2315

Анхны цас 2005 он
uvl-035.JPG
Хэмжээс: 600x450 114k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 2938

Анхны цас 2005 он
uvl-017.JPG
Хэмжээс: 600x800 184k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 3117


Агуулга
Лхагва, 2011.04.20
· Э.Бум-эрдэнэ : Хайрт минь намайг....
· Э.Бум-Эрдэнэ : Хүнийх гэдэгээ чи хэлээгүй
· Э.Бум-Эрдэнэ : Нууцхан мэгшиж уйлахуудаа би
Бямба, 2011.04.16
· Хүнийх гэдэгээ чи хэлээгүй Э.Бум-эрдэнэ
· Э.Бум-эрдэнэ : Ахиж л би хэзээ ч
· Э.Бум-эрдэнэ : Нууцхан мэгшиж уйлахуудаа би
Пүрэв, 2011.04.07
· Э.Бум-Эрдэнэ : Хэнд
Мягмар, 2011.04.05
· Э.Бум-Эрдэнэ : Монгол минь
Пүрэв, 2011.03.31
· Э.Бум-Эрдэнэ : Би
· Э.Бум-Эрдэнэ : Миний нутгийн наадам
· Э.Бум-Эрдэнэ : Хаварын гунигт өдрүүд
· Э.Бум-Эрдэнэ : Мянган жилийн шаналал тээгч
Бямба, 2011.03.26
· Э.Бум-Эрдэнэ : Бурханы театр
· Э.Бум-Эрдэнэ : Мордохын хазгай
· Э.Бум-Эрдэнэ : Хайрын үнэ цэнэ
· Э.Бум-Эрдэнэ : Барны бүсгүйд
· Э.Бум-эрдэнэ : Хэнээ чи санагхүй байна уу
· Э.Бум-Эрдэнэ : Xуучин цагын монгол
Даваа, 2011.03.14
· Э.Бум-эрдэнэ : Э.Бум-эрдэнэ
Мягмар, 2011.03.01
· Э.Бум-эрдэнэ : Орчлонг хардаг 2 цонх
Баасан, 2011.02.25
· Э.Бум-эрдэнэ : Залуу тэгээд шүлэгч байхын зовлон...
· Э.Бум-эрдэнэ : Намайг хэн нэгэн
Бямба, 2011.02.19
· Э.Бум-Эрдэнэ : Үе үе л дурсаарай

Та сараа сонгоно уу


Санал хүсэлт

Нэр:

Э-шуудан:

Санал хүсэлт:



Хажууд нь хүмүүн мишээн гэрэлтэхэд Халиун дэлбээгээ дэлгэн баярладаг Инээхийг хүртэл эсэндээ мэдрэх Ижий сүнстэй Сарнай цэцэг
© Copyright 2005-2017 Biirbeh.MN.
     All rights reserved.
By Bataka
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Утас : 976-99076364
И-мэйл :info@biirbeh.mn