Нүүр Гишүүн Шүлэг Өгүүллэг Сургамж Зөвлөгөө Зургийн цомог Холбоо барих
 

Сайтын мэдээлэл ...
Facebook
Twitter
RSS2

Mail : info@biirbeh.mn
Yahoo ID : tbatbaatar
Mobile : 9907-6364

Нэрээр
  ''Өврийн дэвтэр'' яруу найргийн реалити шоу  
  4-н мөртүүд  
  Sienna  
  Window of Mongolian poetry  
  Youtube  
  Агиймаа Э  
  Алтангадас  
  Алтанхундага А  
  Амарбаяр М  
  Амарсайхан A  
  Амарсанаа Б  
  Амор Хайям  
  Ардын аман зохиол  
  Ариун-Эрдэнэ Б  
  Ариунболд Энх-Амгалан  
  Афоризм  
  Аюурзана Г  
  Бавуудорж Ц  
  Багабанди Н  
  Бадарч П  
  Базардэрэг Н  
  Байгалмаа А  
  Батзаяа Б  
  Батзүл Д  
  Батнайдвар М  
  Батнайрамдал П  
  Батнасан Лу  
  Батрэгзэдмаа Б  
  Баттуяа Ц  
  Батцэцэг Ш  
  Баяр ёслол хурим найр  
  Бодрол  
  Болдсайхан С  
  Болдхуяг Д  
  Болор-эрдэнэ Х  
  Болормаа Б  
  Болормаа Х  
  Бум-Эрдэнэ Түмэнбаяр  
  Бум-Эрдэнэ Э  
  Бусад  
  Буянзаяа Ц  
  Буянцогт C  
  Буянцогт /Цахарын/ С  
  Бямбаа Жигжид  
  Бямбажаргал Ц  
  Бүжинлхам Эрдэнэбаатар  
  Гадаадын уран зохиол  
  Галсансүх Б  
  Ганзориг Батсүх  
  Ганзориг Б  
  Гэсэр  
  Гүрбазар Ш  
  Дагмидмаа Ч  
  Далай ламын айлдвар  
  Дамдинсүрэн Цэнд  
  Дашбалбар О  
  Дениска Михайлов  
  Дорж Б  
  Доржсэмбэ Ц  
  Дулмаа Ш  
  Дууны үг  
  Дэлгэрмаа Ц  
  Дэлхийн уран зохиол  
  Ерөөл, Магтаал  
  Жамбалгарав Ц  
  Зохиолчдын намтар  
  Зүйр цэцэн үг  
  Ичинхорлоо Б  
  Кана Б  
  Лодойдамба Ч  
  Лочин Соном  
  Лхагва Ж  
  Лхагвасүрэн Б  
  Лхамноржмаа Ш  
  Монгол Улсаа хөгжүүлье  
  Монголын өгүүллэгийн цоморлиг 2003  
  Мэдээ, мэдээлэл  
  Мөнх-Өлзий Б  
  Мөнхбат Ж  
  Мөнхсайхан Н  
  Мөнхтуяа А  
  Мөнхцэцэг Г  
  Мөнхчимэг А  
  Намдаг Д  
  Намсрай Д  
  Нацагдорж Д  
  Номин Г  
  Номинчимэг У  
  Нямсүрэн Д  
  Оюун-Эрдэнэ Н  
  Оюундэлгэр Д  
  Пүрэв Санж  
  Пүрэвдорж Лувсан  
  Пүрэвдорж Д  
  Пүрэвсүрэн Соёрхын  
  Равжаа Д  
  Ринчен Б  
  Сумъяа Доржпалам  
  Сургамж  
  Сүглэгмаа Х  
  Сүрэнжав Шарав  
  Сүхбаатар Ширчин  
  Сүхзориг Г  
  Тайванжаргал Н  
  Төрбат Д  
  Улам-Оргих Раднаадорж  
  Урианхай Д  
  Уугансүх Б  
  Хасар Л  
  Хишигдорж Л  
  Ховд Их сургуулийн Утга зохиолын нэгдэл  
  Хулан Ц  
  Хүрэлбаатар Ү  
  Хүрэлсүх М  
  Хүүхдийн дуу  
  Цэемаа М  
  Цэцэнбилэг Д  
  Чойном Р  
  Чоно  
  Чулуунцэцэг Б  
  Шагж гэлэн  
  Шог өгүүллэг  
  Шүлэг  
  Шүүдэрцэцэг Б  
  Энхбат Балбар  
  Энхболд Энхбаатар  
  Энхболдбаатар Д  
  Энхтуяа Б  
  Энхтуяа /Эмүжин/ Р  
  Энэбиш Батсамбуу  
  Эрдэнэ С  
  Эрдэнэ-Очир Арлаан  
  Эрдэнэсолонго Б  
  Эрхэмцэцэг Ж  
  Явуухулан Б  
  Ярилцлага  
  Үлгэр  
  Үржинханд Э  
  Өвөр Монголын яруу найраг  
  Өгүүллэг  
  Өлзийтөгс Л  
  Өөрийгөө ялах нь  

Ангилал
  Article1  
  Шүлэг  
  Өгүүллэг  
  Найраглал  
  Афоризм  
  Богино өгү  
  Роман, тууж  
  Зүйр цэцэн  
  Үлгэр  
  Ертөнцийн  
  Ардын аман  
  Нийтлэл  
  Дууль  
  Сургамж  
  Зөвлөгөө  
  Мэдээ  
  Намтар  
  Ярилцлага  
  Ерөөл магтаал  
  Дууны үг  
  Ардын аман зохиол  
  Youtube  
  Дурсамж  
  Бусад  

Дэм дэмэндээ гэж
Та бүхнийг бидэнд туславал бид баярлах болно.
$



  

Эрдэнэбаатар Бүжинлхам


Бүжинлхам 	Эрдэнэбаатар 	 Шүлэг: Э.Бүжинлхам : Би чамайг яг...
Оруулсан admin on 2011-06-07 09:04:34 (2557 уншсан)

Би чамайг яг
Сүүлчийн бороо орж, навчис шарлатал хүлээнэ гэж боддог
Сүүдэрт намрын урсгал хаалга тогшмогц л харин...

Би чамайг яг
Анхны цас орж, аяархан будрахуйд л
Ахиж хэзээ ч дурсалгүй мартана гэж санадаг
Тэгээд тэвэр дүүрэн цас
Тэнгэрээс үйрэн бутармагц л харин...

Би чамайг яг
Ганц л удаа цасан дороос хаврын яргуй уйлахыг харчихаад л
Гарыг чинь дахин үгүйлэхгүй гэж андгайлдаг
Хавар шувуудын цүнхэнд шурган ирмэгц л харин...

Би чамайг яг
Зуны гоёмсог солонго тэнгэр сэтлэн гэрэлтэхүйд
Зулзаган навчистай хөтлөлцөн чамайг ирнэ гэж хүлээдэг
Харин модод гантиган туяа цацруулан үзэгдэхүйд
Харанхуйд солонго тэнгэр зүссэн ч чи ирдэггүй

Тэгээд
Би чамайг яг
Сүүлчийн бороо орж, навчис шарлатал хүлээнэ гэж боддог...

Э.Бүжинлхам


( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Бүжинлхам Эрдэнэбаатар )

Бүжинлхам 	Эрдэнэбаатар 	 Шүлэг: Э.Бүжинлхам : Урьд шөнийн зүүдэн дунд чинь...
Оруулсан admin on 2011-06-04 18:55:07 (2615 уншсан)

Урьд шөнийн зүүдэн дунд чинь...
Улаан навчис модноос зүүгдээд
Гараас чинь салхи атгачихаад, тавихгүй
Ганцаардал руу хамт явъя гэж шивнэсэн үү
Солгой гараар зурсан зураг хананд чинь өлгөөтэй
Согтуу хайр чинь гудамд буруу харан уйлж сууна
Өвлийн шөнө цөөрмийн гүнрүү шумбах шиг тийм цэвдэг
Өөрийн минь сэтгэлд гараа дүрвэл яг түүнтэй адилхан...
Хар биш, цагаан ч биш...!! ямар ч өнгөгүй цэцэгс
Харанхуй хонгилд уйлчихсан, чамаас аврал эрэн
Зүрхний минь дөрвөлжин цонх түүний ирмэгүүд
Зүү мэт үзүүрээрээ чамайг нэвт сүлбэн гуниглуулсан
Урьд шөнийн зүүдэн дунд чинь би
Уянгат төгөлдрөөр хагацлын аялгуу тоглочихоод
Хөггүй хуурын сүүлчийн амьсгалаар би
Хөнгөхөн гуниг эгшиглүүлээд чамаас үүрд явсан
Чи хар дарсан уу...
УРЬД ШӨНӨ
2010 оны 11 дүгээр сар 4

Э.Бүжинлхам

( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Бүжинлхам Эрдэнэбаатар )

Бүжинлхам 	Эрдэнэбаатар 	 Шүлэг: Э.Бүжинлхам : Өөртөө чи намайг
Оруулсан admin on 2011-06-04 18:54:04 (2666 уншсан)

Өөртөө чи намайг
Ухаангүй дурлуул л даа
Өөрөө тэгвэл, чамайг би
Болзоонд урьсан ч чадна
Ухаалаг бол харцандаа л
Намайг чи живүүлчихэж чадна
Уянгат зүрхтэй бол дуугаараа л
Намайг чи уйлуулчихаж чадна...
Инээмсэглэлээс чинь гэрэл цацардаг бол
Инээхдээ л чи намайг сохолчихож чадна
Үнэнийг л чи чихэнд минь шивнэж чадвал
Үхэн үхтлээ чамд би итгэсэн ч чадна...
Хамаагүй ээ, чи дурлуулж чадах л юм бол
Харъяалагдаж би чинийх гэдгээ тунхаглъя
Насаараа чиний хоригдол болсон ч яахав
Намайг харин чи зүрхэндээ төөрүүлж чадах нь уу?
Үгүй юу?

2011 оны 3 дугаар сар 24       Э.Бүжинлхам

( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Бүжинлхам Эрдэнэбаатар )

Бүжинлхам 	Эрдэнэбаатар 	 Шүлэг: Э.Бүжинлхам : Чамайг анх харсан намрын шаргал гудамжинд
Оруулсан admin on 2011-06-04 18:53:07 (2625 уншсан)

Чамайг анх харсан намрын шаргал гудамжинд
Хөв хөх сандал дээр би гуниглан суухуйд
Навчис наддээр нэг нэгээрээ дусалж
Надад хэлбэр нь хүртэл бороотой адилхан санагдсан
Чиний бүдэг, бүдгээс бүдэг харц
Бодолд минь тунан, би уйтгарлахуйд
Асаасан тамхины чинь хөх утаа
Агаарт яг чиний далавч шиг харагдаад
Урссан нулимсны чинь тоотой тэнцэхүйц үй олон
Улаан, ягаан өнгийн бүсгүй цэцэгсээс үл ялгарам
Гүн цэнхэр зүрхтэй танихгүй охины санаашрал
Гүйн эзнээсээ зугтаж, чиний гараас атгасан...

Яруухан хэрнээ шорвогхон
Уйтгарт зүрхний чинь урсгал болохсон
Ядахдаа урсаад л
Урууланд чинь хүрээд хатдаг
Нүдний чинь үерлээн байхсан.
Өчигдөр, өнгөрсний бороон дуслаас ялгамгүй ч
Өнөөдөр л би чиний ганц дусал нулимс чинь болохсон.
Э.Бүжинлхам       2011.4.8

( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Бүжинлхам Эрдэнэбаатар )

Бүжинлхам 	Эрдэнэбаатар 	 Шүлэг: Э.Бүжинлхам : Чиний
Оруулсан admin on 2011-06-04 17:55:03 (3535 уншсан)

Чиний тоосонд даруулаад
Номынхоо шүүгээн дээр тавьчихдаг
Миний зүрхний хуудас бүрийг
Тэр л залуу энгэрийнхээ
Халаасанд өдөржин авч явдаг

Миний зүрхийг чи л
Хайчлаад агаарт цацахад
Гараа өөрөө гавлагч, тэр л залуу
Ганцыг ч дутаалгүй бүгдийг нь цуглуулдаг

Зүрхний минь хуудсыг хүссэн үедээ
Галдан шатааж дулаацдаг чи минь
Зүгээр л намайг уйлахад өөрийгөө шатаан
Дулаацуулдаг тэр минь ...

( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 5/1 | Бүжинлхам Эрдэнэбаатар )

Бүжинлхам 	Эрдэнэбаатар 	 Шүлэг: Э.Бүжинлхам : Хоосон цаасан дээр
Оруулсан admin on 2011-06-04 12:47:16 (2444 уншсан)

Хоосон цаасан дээр
Үзэг минь шөнөжин асгарав
Одод тэнгэрээс аяархан бударч
Орь ганцханы шилтгээн минь
Үдэш гэрэлтэй өнжив
Зүрхээ сэтэлж бийрээ дүрээд
Урссан үгсээр нь орчлонг өрж тоглов
Зүүрмэг саран дэвтэр гийгүүлж
Түүний туяанд цуцатлаа бичив, би
Өнгөгүй борооны нулимс энд дусав
Өдөн үзэгнээс минь сарнайн цус шүүрэв
Навчисаар зүсэлж, цэцэгсээр эмжив
Намрыг уйлуулан, шүлэг бичив би...
Гэвч...
Цагаан цаас минь
Өнгөгүй хэвээр
Гэрэл үл гийв
Амьгүй цаасанд минь
Ямар ч үг зохисонгүй...
Ахиад хоёрхон л үг бичихэд
Цаас минь нисээд явчихсан
Амь орчихсон...
Чиний инээмсэглэл.
2011.4.29
Э.Бүжинлхам

( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Бүжинлхам Эрдэнэбаатар )

Бүжинлхам 	Эрдэнэбаатар 	 Шүлэг: Э.Бүжинлхам : Зовхио доош буулгахуйд
Оруулсан admin on 2011-06-04 12:46:57 (2535 уншсан)

Зовхио доош буулгахуйд
Харцныхаа хөшгийг хаанам
Тайзны араас бүсгүй
Аяархан дуслан, бүжиглэв
Хүйтэн модон шалан дээр
Үзэгчдээс далдуу эргэлдсээр
Хүзүүн дэх сувдан сондороо
Үйрэн бутартал нь цацрав
Шагайгаар татсан даашинзаа
Хормойноос нь эхлэн сэмлэж
Ширхэг ширхэгээр утсыг нь
Саранд хүртэл хөвөв
Гутлаа сугалж бариад
Өсгийг нь хугартал шидэж
Амьгүй гутлаа харахдаа
Аз жаргалыг мэдрэв
Эгмийг нь даган тунарах
Хөхөвчөө ч үлдээлгүй мултлав
Эцэст нь ганцаар хоцорсон
Дотоожоо ч тайчин гэрэлтэв
Нулимс нүв нүцгэн болов
Нуугдаж зовхины цаана л бүжив.
2011.4.23
Э.Бүжинлхам

( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Бүжинлхам Эрдэнэбаатар )

Бүжинлхам 	Эрдэнэбаатар 	 Өгүүллэг: Э.Бүжинлхам : Би үзэсгэлэнтэй биш...!
Оруулсан admin on 2011-06-04 12:26:33 (3516 уншсан)

Би үзэсгэлэнтэй биш...! Надаас чи төгс төгөлдөр гоо сайхныг олж харахгүй. Гэхдээ яагаад ч юм, чи миний эгэл жирийн, онцгой юм, юу ч үгүй төрхөнд татагдсан....

Би гэхдээ яагаад гэдгийг мэдэхгүй. Магадгүй би ердөө л ЦОР ГАНЦ учраас тэр байх. Чи зөвхөн төрхөнд дурлагч. Гэхдээ би үүнийг чинь зөвшөөрөхийг хүсэхгүй.

( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Өгүүллэг | Оноо: 0/0 | Бүжинлхам Эрдэнэбаатар )

Бүжинлхам 	Эрдэнэбаатар 	 Шүлэг: Э.Бүжинлхам : Тагтан дээрээ зогсоод тамхилах дуртай
Оруулсан admin on 2011-06-04 12:25:12 (2806 уншсан)


Тэр залуу...
Тагтан дээрээ зогсоод тамхилах дуртай
Танихгүй хүн шиг өөрөөсөө хариулт нэхдэг
Цайвар манан мэт янжуурын утаагааар
Цагаахан гунигаа зураад сар луу илгээдэг
Харц нь уйтгарт тэнгис шиг гүн атлаа
Харахад нэг л тогтуухан давалгаалж
Гараа алдлан тэнгэрт нисмээр болдог ч гэлээ
Ганцаардлаа ноход шиг андуудаар далдалчихдаг
Тэр залуу...
Заримдаа хэн нэгэнд тэврүүлээд уйлмаар санагддаг
Зах хязгааргүй амьдралын шуурганд хөл алдан бүдэрдэг
Зүрх нь нулимсыг нь ховх сорчихоод юу ч үлдээлгүй
Зүгээр л дахиад худал инээмсэглэн өндий гэж шивнэдэг
Тэвчээртэй бай гээд бурхан түүнийг зарлигдсан
Тиймээс тэр уйлдаггүй...
Тэнгэрийг аянга цуулсан ч хүнд бүү итгэ гэж сануулсан
Тэр зовлонг дурсдаггүй...
Харин тагтан дээрээ зогсоод тэр тамхилах дуртай
Харанхуйн гүнд цагаан утаагаар гунигаа зурах дуртай
2010 оны 11 дүгээр сар 10
Э.Бүжинлхам

( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 5/1 | Бүжинлхам Эрдэнэбаатар )

Бүжинлхам 	Эрдэнэбаатар 	 Шүлэг: Э.Бүжинлхам : Чамд л харуулах гээд
Оруулсан admin on 2011-06-03 16:21:05 (3080 уншсан)

Чамд л харуулах гээд
Харанхуйн өнгөтэй цамцныхаа
Энгэрт би
Эрвээхий зүүж очсон
Цээжнээс минь
Цэцэгс үнэртсэн гэж тэр надад хэлсэн

Чамд л харуулах гээд
Усан мэт өнгөт
Хумсныхаа толион дээр
Цалин цасыг будрааж
Түүний гэгээнд үзэг минь хүртэл
Гялбасан гэж тэр хэлсэн

( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Бүжинлхам Эрдэнэбаатар )

Бүжинлхам 	Эрдэнэбаатар 	 Шүлэг: Э.Бүжинлхам : Уучлаарай хайр минь,
Оруулсан admin on 2011-06-02 13:45:37 (3822 уншсан)

Уучлаарай хайр минь,
Цор ганц солонгын туяат минь
Урд шөнө би бороонд,
Чамд хадгалсан уруулаа өгчихлөө
Чиний минь хүрэх гээд,
Хүрч чадаагүй байсан хацрын минь гэгээг
Чийгт борооны дусал,
Үүлсийн бүрэнхийтэй цуг
Шөнөжин сүүдэрлэж хонолоо...

( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 5/1 | Бүжинлхам Эрдэнэбаатар )

Бүжинлхам 	Эрдэнэбаатар 	 Шүлэг: Э.Бүжинлхам : Сүүн цагаахан шөнө билээ...
Оруулсан admin on 2010-09-14 15:39:30 (2707 уншсан)


Хаврын шөнөөр бударсан сүүлчийн цас
Хавсрага салхи исгэрэх тэр нэгэн үдэш
Цонхоо нээгээд хорвоогийн шуугианыг чагнатал
Хоосон, ямар чимээгүй, бас аниргүй байсан гээч
Яг л миний амьдрал шиг...

Хаялах цасан удаанаас удаан, үзэсгэлэнтэй
Хамаг л муу бүхэн, түүний өнгөнд дарагдаж
Харахнээ нэг л цэвэр ариун мэт боловч
Харин энэ бүхэн зөвхөн нэг хором, нэг мөч
Яг л миний жаргал шиг

Нуруу бөгтийн алхах хүмүүний цээжин дэх гуниг шиг
Нууцхан уйлдаг эмэгтэйн цөөхөн дусал нулимс шиг
Цас тайвнаар хаялмаалан, дусалж байна
Цагаахан гуниг сэтгэл эзэмдэн энхрийлж байна...
Яг л миний хайр шиг

Энэ шөнийн амьсгал ямар хүйтэн
Эмзэглэм жихүүн, зүрх осгомоор
Санаа алдаж гунихыг минь үзэх гэсэн шиг
Сархад хүртсэн салхи, солиором авирлана
Яг л чиний сэтгэл шиг

Цасан дээрх хөлийн мөр,цасны ёолоон
Гэвч түүнд дуу алга
Гунигаа далдалж инээдэг бүсгүй шиг
Гутарсан ч түүнийгээ бусдаас нуудаг залуу шиг...
Чимээгүй шаналал...аниргүй зовлон
Яг л миний гуниг шиг...
Сүүн цагаахан шөнө билээ...

( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 5/1 | Бүжинлхам Эрдэнэбаатар )

Бүжинлхам 	Эрдэнэбаатар 	 Өгүүллэг: М.Бүжинлхам : Мөнхийн хайр
Оруулсан admin on 2006-02-24 10:44:33 (5609 уншсан)

Төрүүлсэн эх минь намайг, анх олсон тэр цагаасаа л үзэн ядсан гэдэгт би итгэлтэй байж билээ. Өөрөө ч тэгэж л хэлдэг байсан. Төрүүлэхгүй гэсэндээ хэчнээн ч олон арга хэрэглэж байсныг нь сонсох бүрдээ гомдож, тэр бүгдийг нь тэвчин, харин ч эрүүл саруул төрснийгөө ялалтад тооцоод зэвүүцэн, тайвширдаг байсан цаг саяхан. Миний нэр Шээс. Зарим үйлчлүүлэгчид зүгээр Шээс ээ, гэдэг бол ээж бүр хорсолтой нь аргагүй Өлөн шээс минь, гээд л чангаар дууддаг байсан нь одоо бол сайхан санагдаж байна.


( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Өгүүллэг | Оноо: 4/1 | Бүжинлхам Эрдэнэбаатар )


 
Санал асуулга
Та онлайн номын дэлгүүрээр хэр их үйлчлүүлэх вэ ?
Байнга
Нилээд
Хааяа
Цөөн
Үгүй
Санал асуулгын дүнг үзэх

Ном

Шуурайн Солонго: Гималай

Шуурайн Солонго: ТООРОЛЖИН

Ш.Сундуйжав : Үүр цайж байна

Э.Үржинханд : Хос ном мэндэллээ

Б.Болдсүх : Таг мартсан тангараг

Ч.Дагмидмаа


Гишүүн
Хэрэглэгчийн нэр

Нууц үг

Та манай гишүүн болохыг хүсвэл энд дарна уу.

t
Одоо онлайнд 120 зочин 0 гишүүн байна.


Мэдээлэл оруулах

Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.

Та монгол гарын драйвэр ашиглан бичээрэй. Оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.

Санал хүсэлтээ илгээх
Хайлт


Зургийн цомог

Г. Ганчимэг 1982	170х115, керамик
Хавар
Хэмжээс: 600x370 145k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 3675

Ёл хад
YolHad_27.JPG
Хэмжээс: 700x525 89k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 2885

Ц. Очирбал	41х53, зотон тос
Хүсэл ll
Хэмжээс: 600x451 170k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 2930


Агуулга
Мягмар, 2011.06.07
· Э.Бүжинлхам : Би чамайг яг...
Бямба, 2011.06.04
· Э.Бүжинлхам : Урьд шөнийн зүүдэн дунд чинь...
· Э.Бүжинлхам : Өөртөө чи намайг
· Э.Бүжинлхам : Чамайг анх харсан намрын шаргал гудамжинд
· Э.Бүжинлхам : Чиний
· Э.Бүжинлхам : Хоосон цаасан дээр
· Э.Бүжинлхам : Зовхио доош буулгахуйд
· Э.Бүжинлхам : Би үзэсгэлэнтэй биш...!
· Э.Бүжинлхам : Тагтан дээрээ зогсоод тамхилах дуртай
Баасан, 2011.06.03
· Э.Бүжинлхам : Чамд л харуулах гээд
Пүрэв, 2011.06.02
· Э.Бүжинлхам : Уучлаарай хайр минь,
Мягмар, 2010.09.14
· Э.Бүжинлхам : Сүүн цагаахан шөнө билээ...
Баасан, 2006.02.24
· М.Бүжинлхам : Мөнхийн хайр

Та сараа сонгоно уу


Санал хүсэлт

Нэр:

Э-шуудан:

Санал хүсэлт:



Хажууд нь хүмүүн мишээн гэрэлтэхэд Халиун дэлбээгээ дэлгэн баярладаг Инээхийг хүртэл эсэндээ мэдрэх Ижий сүнстэй Сарнай цэцэг
© Copyright 2005-2019 Biirbeh.MN.
     All rights reserved.
By Bataka
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Утас : 976-99076364
И-мэйл :info@biirbeh.mn