Нүүр Гишүүн Шүлэг Өгүүллэг Сургамж Зөвлөгөө Зургийн цомог Холбоо барих
 

Сайтын мэдээлэл ...
Facebook
Twitter
RSS2

Mail : info@biirbeh.mn
Yahoo ID : tbatbaatar
Mobile : 9907-6364

Нэрээр
  ''Өврийн дэвтэр'' яруу найргийн реалити шоу  
  4-н мөртүүд  
  Sienna  
  Window of Mongolian poetry  
  Youtube  
  Агиймаа Э  
  Алтангадас  
  Алтанхундага А  
  Амарбаяр М  
  Амарсайхан A  
  Амарсанаа Б  
  Амор Хайям  
  Ардын аман зохиол  
  Ариун-Эрдэнэ Б  
  Ариунболд Энх-Амгалан  
  Афоризм  
  Аюурзана Г  
  Бавуудорж Ц  
  Багабанди Н  
  Бадарч П  
  Базардэрэг Н  
  Байгалмаа А  
  Батзаяа Б  
  Батзүл Д  
  Батнайдвар М  
  Батнайрамдал П  
  Батнасан Лу  
  Батрэгзэдмаа Б  
  Баттуяа Ц  
  Батцэцэг Ш  
  Баяр ёслол хурим найр  
  Бодрол  
  Болдсайхан С  
  Болдхуяг Д  
  Болор-эрдэнэ Х  
  Болормаа Х  
  Болормаа Б  
  Бум-Эрдэнэ Э  
  Бум-Эрдэнэ Түмэнбаяр  
  Бусад  
  Буянзаяа Ц  
  Буянцогт C  
  Буянцогт /Цахарын/ С  
  Бямбаа Жигжид  
  Бямбажаргал Ц  
  Бүжинлхам Эрдэнэбаатар  
  Гадаадын уран зохиол  
  Галсансүх Б  
  Ганзориг Б  
  Ганзориг Батсүх  
  Гэсэр  
  Гүрбазар Ш  
  Дагмидмаа Ч  
  Далай ламын айлдвар  
  Дамдинсүрэн Цэнд  
  Дашбалбар О  
  Дениска Михайлов  
  Дорж Б  
  Доржсэмбэ Ц  
  Дулмаа Ш  
  Дууны үг  
  Дэлгэрмаа Ц  
  Дэлхийн уран зохиол  
  Ерөөл, Магтаал  
  Жамбалгарав Ц  
  Зохиолчдын намтар  
  Зүйр цэцэн үг  
  Ичинхорлоо Б  
  Кана Б  
  Лодойдамба Ч  
  Лочин Соном  
  Лхагва Ж  
  Лхагвасүрэн Б  
  Лхамноржмаа Ш  
  Монгол Улсаа хөгжүүлье  
  Монголын өгүүллэгийн цоморлиг 2003  
  Мэдээ, мэдээлэл  
  Мөнхбат Ж  
  Мөнхсайхан Н  
  Мөнхтуяа А  
  Мөнхцэцэг Г  
  Мөнхчимэг А  
  Намдаг Д  
  Намсрай Д  
  Нацагдорж Д  
  Номин Г  
  Номинчимэг У  
  Нямсүрэн Д  
  Оюун-Эрдэнэ Н  
  Оюундэлгэр Д  
  Пүрэвдорж Д  
  Пүрэвдорж Лувсан  
  Равжаа Д  
  Ринчен Б  
  Сумъяа Доржпалам  
  Сургамж  
  Сүглэгмаа Х  
  Сүрэнжав Шарав  
  Сүхзориг Г  
  Тайванжаргал Н  
  Төрбат Д  
  Улам-Оргих Раднаадорж  
  Урианхай Д  
  Уугансүх Б  
  Хасар Л  
  Хишигдорж Л  
  Ховд Их сургуулийн Утга зохиолын нэгдэл  
  Хулан Ц  
  Хүрэлбаатар Ү  
  Хүрэлсүх М  
  Хүүхдийн дуу  
  Цэемаа М  
  Цэцэнбилэг Д  
  Чойном Р  
  Чоно  
  Чулуунцэцэг Б  
  Шог өгүүллэг  
  Шүлэг  
  Шүүдэрцэцэг Б  
  Энхбат Балбар  
  Энхболд Энхбаатар  
  Энхболдбаатар Д  
  Энхтуяа Б  
  Энхтуяа /Эмүжин/ Р  
  Эрдэнэ С  
  Эрдэнэсолонго Б  
  Эрхэмцэцэг Ж  
  Явуухулан Б  
  Ярилцлага  
  Үлгэр  
  Үржинханд Э  
  Өвөр Монголын яруу найраг  
  Өгүүллэг  
  Өлзийтөгс Л  
  Өөрийгөө ялах нь  

Ангилал
  Article1  
  Шүлэг  
  Өгүүллэг  
  Найраглал  
  Афоризм  
  Богино өгү  
  Роман, тууж  
  Зүйр цэцэн  
  Үлгэр  
  Ертөнцийн  
  Ардын аман  
  Нийтлэл  
  Дууль  
  Сургамж  
  Зөвлөгөө  
  Мэдээ  
  Намтар  
  Ярилцлага  
  Ерөөл магтаал  
  Дууны үг  
  Ардын аман зохиол  
  Youtube  
  Дурсамж  
  Бусад  

Дэм дэмэндээ гэж
Та бүхнийг бидэнд туславал бид баярлах болно.
$



  

Бусад


Бусад 		 Шүлэг: Унтаахай
Оруулсан admin on 2014-03-27 22:29:40 (1383 уншсан)

Зөрүүдхэн зөрүүдхэн унтаахай

Зүрхэнд минь дандаа л унтаахай

Зүггүйхэндээ зүггүйхэн унтаахй

Зүүдэнд минь ч хүртэл унтаахай

 

Хайр хайранд бялуурсандаа

Харуулдаж суунаа унтаахай

Нууж явдаг үг нулимсанд минь байдагаа унтаахай

Нугын цоморлог шиг дэлбээ энгэрт чинь яваа шүү унтаахай

 

Хоног хоногоор холдлоо гээд унтаахай

Хайралсан сэтгэлд минь сэвтээ нь үгүй унтаахай

Хосын хорвоод төөрч учирсан унтаахай

Хайранд минь халамцаж явдаг унтаахай

 

Урсах амьдралд итгэл түших унтаахай

Учирсан тавиланд ээнэгшиж явдаг утаахай

Унтаахай унтаахай унтаахай

Уярсан зүрхний минь гэгээ юмаа Унтаахай



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Бусад )

Бусад 		 Шүлэг: Надад байгаа бүгдийг ав
Оруулсан admin on 2014-03-27 22:20:33 (1370 уншсан)

Надад байгаа бүгдийг ав

Намрын үнэр хаврын салхийг ав

Насны гэнэн зан, хацрын сэвхийг ав

Нахиагаа дэлгэсэн биеийг минь ав

Найргаар ангасан зүрхийг минь ав

Надад байгаа бүгдийг ав

Жавартай инээд жаргалтай мөрөөдлийг минь ав

Жаазтай хөрөг донжтой тачаалыг минь ав

Омголон зан ороо хүслийг минь ав

Оорцонлох гуниг ахархан даашинзыг минь ав

Надад байгаа бүгдийг ав

Авсан бүхнийхээ оронд

Намайг өөрт минь үлдээ

                                         Залуу чи ...



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Бусад )

Бусад 		 Шүлэг: Цэрэг эрс
Оруулсан admin on 2014-03-18 10:52:54 (2362 уншсан)

Өргөн уудам Монгол орныхоо
Өнцөг бүхэнд алдраа түгээсэн
Өнөр олон ард түмнийхээ
Өнө мөнхийн сэтгэлийг бадраасан

Цэрэг эрс төрийн жавхаа
Цэрэг эр түмний бахархал
Чиний нэр үүрдийн дуурсгалтай
Чиний үйлс үүрдийн гавьяатай

Саруул сайхан эх орныхоо
Сааршгүй амьдралын ундраа болсон
Санаа сайт ард түмнийхээ
Сайн үйлсийн тэнгэр болсон

Цэрэг эрс төрийн жавхаа
Цэрэг эр түмний бахархал
Чиний нэр үүрдийн дуурсгалтай
Чиний үйлс үүрдийн гавьяатай

Уудам саруул эх орныхоо
Угтах ирээдүйн баясал болсон
Уужуу сэтгэлт ард олныхоо
Урмын дээд хайрыг булаасан

Цэрэг эрс төрийн жавхаа
Цэрэг эр түмний бахархал
Чиний нэр үүрдийн дуурсгалтай
Чиний үйлс үүрдийн гавьяатай

"Энхийн үйлсд 181 хоног" номноос авав.



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Бусад )

Бусад 		 Шүлэг: Д.Отгонжаргал : Хайртай шүү ээжээ
Оруулсан admin on 2014-03-14 14:48:55 (1533 уншсан)

Хайртай шүү ээжээ
Хайрлах сэтгэлийн минь үзүүрт
Хамгаас эрхэм нь ижий минь та билээ
Өөдөсхөн энхрий үрээ гэсээр
Өөрийгөө ч үл хайрладаг
Өрөвч энрэнгүй хайраар тань
Өлгийдүүлж үр чинь өслөө
Хонгор ижий минь таныгаа



( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Бусад )

Бусад 		 Шүлэг: Минж боржигон Б.Баттөгсөд Монгол эр хүн би энд байна
Оруулсан admin on 2014-03-06 12:06:53 (2030 уншсан)

Mорьтон баатруудын үр сад

Mохошгүй хатан зоригт ард түмний үргэжлэл

Mянган жилийн манлай Эзэн Богдын удам

Монгол эр хүн би энд байна

Дорны Азид байна

Хүний нутагт байна

Аз жаргал хөөж энд ирсэнгүй

Амарч зугаалах гэж энд ирсэнгүй

"Эвтэй байхдаа хүчтэй"гэсэн өвгөдийнхээ сургаалийг мартсан

Энэ хэт ухаантан нь ихэдсэн"төр" эцгийн буянаар

Ганц олдох амьдралдаа сайхан амьдрах гэж

Гал голомтоо орхилоо

Хүнд хүчир ажлыг нь хийж зовсондоо шаналахгүй байна

Хүний нутагт залуу насаа үдсэндээ харамсахгүй байна

Өөрийн амьдралаа өөрөө бий болгож байгаа даа бахархаж байна

Эх орондоо ингэж амьдрах боломжгүй байгаа даа гутарч байна анд минь



( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Бусад )

Бусад 		 Өгүүллэг: Б.Цоожчулуунцэцэг : Чулуунд шингэсэн хараал
Оруулсан admin on 2014-02-27 18:31:04 (1441 уншсан)

Аав нь Самбуугийн өөдөөс тун ууртай харж байлаа. Гэрийн хойморт түүний зүс л мэдэх төдий өвгөн эцэг морилжээ. Аав нь ч хөмсгөө атируулан шингэн буурал сахлаа шилэмдэж
-Миний сүүлчийн захиас хаана байна. Өнөөх хүн чулуу хаана байна хэмээн цоргитол харав.
-Байгаа. Эцэг таны захиасыг биелүүлж, тэр хүн чулууг олсон хэмээн өчвөл өвгөн эцэг нь
-Тэр хүн чулуу одоо хаана байна гэж хэлэхдээ дуунд нь сандарсан өнгө цухалзав. Самбуу тун ч нүүр бардам
-Миний хашаанд, төмөр чингэлэгт бий гэтэл аав нь
-Харин толгой нь хаана байна хэмээн сүртэй чангаар хашгирлаа.
-Муу хүү нь олж чадаагүй. Олон он хөөцөлдөж, тэр чулуун хүний их биеийг л олсон гэвэл эцгийнх нь урам хугарсан нь илт.
-Ай хөөрхий. Уг нь тэр хүн чулууны толгойг би өөрийн гараар барьж үзсэн хүн шүү дээ хэмээн харуусангуй өгүүлээд уртаар шүүрс алдлаа. Гэрт нам гүм. Өвгөн эцэг нь удтал дуугүй сууснаа



( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Өгүүллэг | Оноо: 0/0 | Бусад )

Бусад 		 Шүлэг: Дамбын Ганболд : Дурсамж болно
Оруулсан admin on 2014-02-22 15:51:08 (1363 уншсан)

Бүх юм дуртгал болно

Би өөрөө дурсамж болно

Анд нөхөдтэйгээ муудалцаж

Ам муруйсан минь дуртгал болно

Алдаа минь, оноо минь

Ахуй амьдрал, аз жаргал минь

Буй бүхий хорвоогийн элдэв зүйл

Бурхан хүртэл дурсамж болно

Бүх зүйл дурсамж болно

Би л дурсамжгүй хоцорно

Намайг дурсах хүмүүс нутаг буцахын цагт

Насандаа бүтээсэн үйлс бүхэн минь дурсамж болно

Ордос 2011 он



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Бусад )

Бусад 		 Шүлэг: Дамбын Ганболд : Бүүвэйн дуу
Оруулсан admin on 2014-02-22 15:38:14 (1256 уншсан)

Асгатай уулын агуйд

Арслангийн зулзага унтаж байна

Алдхан биений тасархай

Амин үр минь бүүвэй бүүвэй

Бүүдгэр өндөр халилд

Бүргэдийн зулзага нойрсож байна

Бүтэн биений минь тасархай

Бүлтгэр үр минь бүүвэй бүүвэй

Ээзгий шаргал нарны дор

Эх дэлхий нойрсож байна

Энхрий бяцхан үр минь

Элгэнд наалдаад бүүвэй бүүвэй

Тагийн өндөр ууланд нь

Тасын ангаахай унтаж байна

Танхил хөөрхөн үр минь

Тайван унт аа бүүвэй бүүвэй

Хонгор шаргал талд нь

Хонхон цэцгүүд нойрсож байна

Тохойн чинээ үр минь

Том болно оо мөдхөн бүүвэй бүүвэй

Хөх хот 2011 



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Бусад )

Бусад 		 Шүлэг: Дамбын Ганболд : Соргодог мод
Оруулсан admin on 2014-02-22 15:32:57 (1500 уншсан)

Хачин нам гүмд цаг хугацаа өлмий доогуур урсана

Хаа ч одсон түүнээс ангижрана гэж үгүй

Хамгийг энэрэн тольдогч Жанрайсигт мөргөх үедээ

Хараа бэлчээж тэр модыг сүжиглэн ширтэх юм аа

Олон жил хүрээ хийд манаж суварга түшсээр

Он цагийн тоос хийгээд тос элгэнд нь нэвчсэн

Гар гарын алга дамжсан гүн ором нь хөндүүрлэсэн

Гандангийн дэнж дээрх хадагт зүүлттэй ганц бор мод

Сэмээрхэн он жилүүд өвдөг дээгүүр бударна

Сэмэрсэн орхимж шиг салхи тэр модыг хүлхэж үл барна

Сүрэг тагтаа дэрхийн нисэх төдий анирт

Сүмийн хонх жин жин хийхийг даанч үл ажирна

Сансар хорвоогоос салшгүй сав шимийн орчлонд

Сав шимээс хагацашгүй энэхэн биеийг олоод

Санаа бодлын хумх тэргүүн юугаа гудайвч

Сайхан тэр модыг бурхнаас өөрцгүй санана



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Бусад )

Бусад 		 Шүлэг: Дамбын Ганболд : Сарны дуулал
Оруулсан admin on 2014-02-22 15:29:12 (1338 уншсан)

Тэргэл сар миний амраг

Тэвэрт багтахгүй гоо үзэсгэлэн

Тэнгэрт цахилах мөнгөн согоо

Шөнийн турш надтай ханьсаж

Орчлонг гийгүүлэх хацрын нь гэгээнд

Олныг уяраах шүлэг бичнэ

Сэвхтэй саран миний амраг

Сэтгэлд багтахгүй энхэр гоо

Сэлүүн тэнгэрийн ууган гүнж

Амьдралын турш дэргэд чинь үлдээд

Амьтныг баясгах утга тэрлээд

Амрагтаа би үнэнч үлдэнэ



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Бусад )

Бусад 		 Шүлэг: Дамбын Ганболд : Намрын дуулал
Оруулсан admin on 2014-02-22 15:25:59 (1303 уншсан)

Алтан сэрвээт манхан шиг

Намрын наран мандана

Алтайн уулсын тэртээгээс

Намираа салхин сэвшинэ

Хялганы толгой бөхөлзүүлж

Хөөмийн эгшиг цуурайтна

Хяруу унасан хөндийд

Уртын дуу шуранхайлна

Миний эх оронд

Алтан намар ирээд

Мөнхийн хүрдтэй орчлонд

Аяны дөрөө мултлана

Ховд 2003 он



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Бусад )

Бусад 		 Шүлэг: Дамбын Ганболд : Бичгийн ширээний ард
Оруулсан admin on 2014-02-22 15:25:05 (1210 уншсан)

Энэ ширээний ард би

Бурхадтай хундага тулгаж

Энэ ширээний ард би

Буг чөтгөртэй хууч хөөрнөм

Энэ ширээний ард би

Үзэсгэлэнт охидын манлайг

Өвдөг сөхрүүлж ихэмсэг байдаг

Энэ ширээний ард би

Үзэшгүй муухай эрэмдэгт

Үхэн дурлаж тэнэгхэн байдаг

Энэ ширээний ард би

Агшин зуур сансар хорвоог

Арвантаа нэгжин хэрээд

Амар болооч аавтайгаа золгодог

Энэ ширээний ард би

Цаг хугацааны оньсон тэргээр аялж

Цалгиж явсан Ренчиний Чойномтой наргиж



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Бусад )

Бусад 		 Шүлэг: Дамбын Ганболд : Дэлтэй салхи
Оруулсан admin on 2014-02-22 15:23:21 (1355 уншсан)

Нуга нугын цэцгүүд нэгэн хөндийд найгах шиг

Нумарч тойрсон асрууд нэг л дэнжид алаглажээ

Нуур нуурын шувууд нэгэн далайд чуулах шиг

Нутаг нутгийн аргамаг нэг л зурхайд цуглажээ

Ардын дууны шуранхай талын салхиар өртөөлнө өө

Айраг цэгээ ханхалсан барианы газар өмөлзөнө өө

Агтын бараа дурандсан уяачдын нүд бүрэлзэнэ ээ

Алсын газрын зэрэглээ үдийн наранд бүжиглэнэ ээ

Домогт хурдан морьдын зул задрах уянгатай

Долоон худгийн тоосноос сугарч гарах шандастай

Хацар норгож ирсэн цээжний морьд уяралтай

Газраар цахилж ниссэн суман дэлтэй салхи аа

Ирэх морьдын бараа нулимс унагаах увдистай

Энэ л наадмын уухай хийморь сэргээх учиртай

Холоос гүйсэн адуу шиг цагийн самсаа бүрээдэвч

Хойтон жилийн наадам хол байна даа хол байна

Хөх хот 2013 он



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Бусад )

Бусад 		 Шүлэг: Дамбын Ганболд : Эх орон
Оруулсан admin on 2014-02-22 15:21:45 (1339 уншсан)

Онгон тал нь өвөг дээдсийн мөртэй

Орой дээрээ алтан соёмбо үсэгтэй

Охид хөвгүүд нь эрх чөлөөний дуутай

Олдошгүй сайхан миний эх орон

Захгүй тал нь дээдэс шигээ цуутай

Замбуу тивд аргамаг хүлгийн мөртэй

Залгамж үрс нь тусгаар тогтнолдоо хайртай

Залбиран шүтдэг миний эх орон

Хөх тэнгэр нь байгаль дэлхийд ивээлтэй

Хүн ард нь хөдөлмөрийн амтанд дуртай

Хүрэх ирээдүйд итгэлийн гал ноцоостой

Хөх монгол миний эх орон минь ээ



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Бусад )

Бусад 		 Шүлэг: Дамбын Ганболд : Шатадын өндөр нуруу
Оруулсан admin on 2014-02-22 15:20:00 (1160 уншсан)

Шатадын өндөр нуруу нь

Онгон сүрлэг байгальтай

Шанзны эгшиг исгэрэх

Тэнгэрийн догшин салхитай

Цавчим цайвар оргилд нь

Үүл манан татаастай

Цадиг түүхтэй аавын минь

Нүүж суусан нутаг

Шатадын өндөр нуруу нь

Усан тахилын хормойтой

Шаргал буурал адуу нь

Үдийн нарнаа сойгоостой

Шанаган цайныхаа дээжийг

Баян хайрханд өргөөстэй

Шашин бурхан шиг сэтгэлтэй

Миний ижий суудаг даа

Шатадын өндөр нуруу нь

Нөмөр дулаан өвөртэй

Шаагин шуугисан торгууд олон

Үеийн үедээ жаргаастай

Шүлгийг Д.Ганболд, Б.Ариунбадрах нар хамтран бичиж, аялгууг гавъяат багш Б.Галмандах зохиожээ.



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Бусад )

Бусад 		 Шүлэг: Дамбын Ганболд : Тоохуу госны товшоо
Оруулсан admin on 2014-02-22 15:18:59 (1124 уншсан)

Алагдаж болох

Ялагдаш эс болох

Увш хааны хөшөөний бичээс

Шар хулсны энгэрт

Шаргал манан сүүдэртээд

Тэнгэрийн дайтай газарт

Торгууд түмэн оршдог

Хөх тохойн оройгоор

Хөмсгөн саран дүүжлээстэй

Тоохуу госны товшоо



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Бусад )

Бусад 		 Шүлэг: Дамбын Ганболд : Цэнхэр хадгийн намираа
Оруулсан admin on 2014-02-22 15:17:29 (1077 уншсан)

Хатан голын ус нь хө

Халгиж цалгиад байх юм даа

Үеийн үед жарган суухад

Яасан сайхан өргөө вэ

Шилийн гол нутаг нь хө

Сөлийн сайхан өвстэй дөө

Ялдам охид инээмсэглэсэн

Яруу тунгалаг өргөө вэ

Тоонот нутгийн үзэмж нь хө

Торгон хадгийн намираатай

Угалзан хээтэй асарт суухад

Улаан туяа бадамлан асна

Цэмцгэр жаахан шаргыг нь хө

Цээлэнд дасгаад уналаа даа

Танхил бяцхан тэр минь

Талын аяндаа мордлоо доо

Шилийнгол нутаг нь

Сөлийн сайхан өвстэй дээ

Үрийн үрс жарган суумаар

Яасан сайхан нутаг вэ

Шилийн гол 2010 он



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Бусад )

Бусад 		 Шүлэг: Дамбын Ганболд : Гучин жилийн дурсамж
Оруулсан admin on 2014-02-22 15:16:27 (3590 уншсан)

Сурагчийн цүнхээ ардаа үүрээд

Сумын сургуульд хуран чуулсан

Үй зайгүй ангийн найзууд

Үргэлж миний санаанд тодхон

Салаа гэзэгтэй хөөрхөн охид

Сайран хацартай дэггүй хөвгүүд

Цагийн эрхээр нас ахисан ч

Сайн явна аа, ангийн андууд минь

Гэнэн хайраар жигүүр хийгээд

Гэрэлт эрдмийн мөрийг хөөсөн



( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Бусад )

Бусад 		 Шүлэг: Дамбын Ганболд : НЭГ АНГИЙНХНЫ ВАЛЬС
Оруулсан admin on 2014-02-22 15:15:15 (1253 уншсан)

Буурал Алтайн уулсын энгэрт

Булган голын минжин шугуйд

Алим жимстэй модны сүүдэрт

Арав дахь хавраа үдсэн дээ

Үй зайгүй найз минь ээ

Аялгууг чинь дахин чагная

Үйзэн их мөрөн шиг

Рашаанаас чинь хүртье

Тохой нийлүүлэн зэрэгцэн суусан

Томоогүй насандаа ижилдэн дассан

Мөнгөн хонхны жингэнэх дуу нь

Мөнхрөх гавъяаны дуулал байсан



( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Бусад )

Бусад 		 Шүлэг: Дамбын Ганболд : АМИН ҮР
Оруулсан admin on 2014-02-22 15:09:27 (1304 уншсан)

Баясан мишээх нялхын зүүдэнд

Барын бамбар тоглоод байна уу

Одтой шөнийн саран болсон

Охин хонгор үр минь, үр минь ээ хө

Тэнтэр тунтар алхаатай

Дэгэж дэрвэх Бөмбүүлэй

Дээд тэнгэрээс ерөөлтэй

Дэндүү сайхан охин минь ээ хө



( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Бусад )


 
Санал асуулга
Та нэг жилийн хугацаанд хэр олон ном худалдаж авсан бэ ?
Ном худалдаж аваагүй
1-3 ном худалдаж авсан
4-7 ном худалдаж авсан
8-11 ном худалдаж авсан
12-с дээш ном худалдаж авсан
Санал асуулгын дүнг үзэх

Ном

Шуурайн Солонго: ТООРОЛЖИН

Ш.Сундуйжав : Үүр цайж байна

Э.Үржинханд : Хос ном мэндэллээ

Б.Болдсүх : Таг мартсан тангараг

Ч.Дагмидмаа


Гишүүн
Хэрэглэгчийн нэр

Нууц үг

Та манай гишүүн болохыг хүсвэл энд дарна уу.

t
Одоо онлайнд 100 зочин 0 гишүүн байна.


Мэдээлэл оруулах

Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.

Windows XP, 7 үйлдлийн системийн стандарт монгол гарын драйвэр софтверийг ашиглан бичээрэй. Таны оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.

Санал хүсэлтээ илгээх
Хайлт


Зургийн цомог

Анхны цас 2005 он
Нээлттэй Нийгэм Форум
Хэмжээс: 600x449 131k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 3035

Т. Баатардорж	46х18х20, керамик
Эхийн хайр
Хэмжээс: 600x800 184k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 3230

Ёл хад
YolHad_32.JPG
Хэмжээс: 700x525 144k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 2230


Агуулга
Мягмар, 2016.10.04
· Оноосон тавилан
Бямба, 2016.10.01
· Өвөр монголд төрсөн
Баасан, 2016.08.12
· Б.Улаанхүү : Сумъяад
Бямба, 2016.07.30
· Б.Улаанхүү : : Багахэнтийн уяан дээр айрагдах морьд эвшээлгэнэ
· Б.Улаанхүү : Их хурдын түрүү магнай мөнгөн шагайн хүрэн
· Б.Улаанхүү : Ачтай буянтай нутгийнхаа сайхныг магтан ярилцахсан
Бямба, 2016.07.16
· Б.Улаанхүү : Азарганы чадалтай архангайн аварга
· Б.Улаанхүү : Багахэнтийн уяан дээр айрагдах морьд эвшээлгэнэ
Лхагва, 2016.05.11
· ЧИНГИСИЙН ЕСӨН ӨРЛӨГТЭЙ ӨНЧИН ХӨВГҮҮНИЙ ЦЭЦЭЛСЭН ШАСТИР
Бямба, 2016.04.23
· А.Шихихутуг : 10 жилийн аниргүй
Бямба, 2016.04.02
· Б.Улаанхүү : ХАЗААР ЦУЛБУУР СУЛРААГҮЙ ХҮЛЭГ ЭЭ
Ням, 2016.03.20
· Д.Сосор : Хар харцагын ЛОДЖЕ КАЗИНО
Баасан, 2016.03.18
· Б.Сүхбаатар : Морин дээр
Мягмар, 2016.03.15
· Бодол
Даваа, 2016.03.14
· Ш. Дулмаа : Газар шороондоо би хайртай
Мягмар, 2016.03.08
· Би сайхан бүсгүй
Даваа, 2016.03.07
· Өөрсдөдөө зориулав
· Тарчлал
Мягмар, 2016.02.23
· Б.Улаанхүү : МӨНХ ТЭНГЭРИЙН ЦУУТАЙ ХАЛИУН
Мягмар, 2016.02.09
· Гунигаа нуусан ч нулимсаа чамаас нуугаагүй ...
Даваа, 2016.02.08
· Есөн товчтой дээлээ эвхээс задлан өмсөөд
Пүрэв, 2016.02.04
· Дайлал хайлил
· Ц.Эрдэнэбаатар : СУУРИН ИРГЭНШЛИЙН ЦАГ
Лхагва, 2016.02.03
· Б.Улаанхүү : БИ ЦЭНХЭР ТАМГААРАА БАТЛАСАН ХАЛХ МОНГОЛ ЭР ХҮН
Баасан, 2016.01.22
· Б.Батцэцэг : Сэтгэл салхи биш шуурга шиг
· Б.Батцэцэг: Хайрын наран аавдаа
· Б.Батцэцэг : Би эх орны хүү
Лхагва, 2016.01.13
· Б. Дэлгэрсайхан: Элбэрэл
Лхагва, 2016.01.06
· Б Эрдэнэцог : Өгий нуур
· Б Эрдэнэцог : Их хаад
Мягмар, 2016.01.05
· Б,Улаанхүү : ОМОГШИЖ БАРДАМНАН ШҮЛЭГЛЭЖ БАЙНА
Баасан, 2015.12.25
· Б.Улаанхүү : ДОМОГТ САРТУУЛЫН САР ХАЙРХАН
Даваа, 2015.12.14
· Б.Улаанхүү : УЯРАН ХАЙЛАН САНАВ УУДАА ЧИ
· Б.Улаанхүү : ШҮҮДЭР ШИМСЭН ТАЛЫН УНАГА
Лхагва, 2015.11.25
· Б.Улаанхүү : БАРУУН АЛТАЙД БОСОО ҮЛГЭРИЙН БААТАР ХҮЛЭГ
Мягмар, 2015.11.17
· С.Энхжин : Гандуу намрын навчис гархилах нүдэнд шаргалтаж
Даваа, 2015.11.16
· Ц.Доржготов : Эзгүй хээрийн өнчин суварга
Ням, 2015.11.15
· Бүсгүй чи дурлал шиг
Бямба, 2015.11.14
· С.Энхжин : Чамайг хүссэн сэтгэлдээ шатаж явсан минь үнэн ...
Лхагва, 2015.10.28
· Н.Уранчимэг : Би яана

Та сараа сонгоно уу


Санал хүсэлт

Нэр:

Э-шуудан:

Санал хүсэлт:



Хажууд нь хүмүүн мишээн гэрэлтэхэд Халиун дэлбээгээ дэлгэн баярладаг Инээхийг хүртэл эсэндээ мэдрэх Ижий сүнстэй Сарнай цэцэг
© Copyright 2005-2017 Biirbeh.MN.
     All rights reserved.
By Bataka
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Утас : 976-99076364
И-мэйл :info@biirbeh.mn